image
imagewidth (px)
400
2.05k
text
stringlengths
24
1.65k
Үзмэрийн нэр: 12-р хороолол. Бүтээлч нь С.Рэнцэн, бүтээсэн он: 1973 он, хэмжээ нь урт 150см, өргөн 80см. Материал нь даавуу, гуашаас бүрдэнэ. Уг зурганд 12-р хорооллыг дүрслэн харуулсан бөгөөд Улаанбаатар хотыг хөгжүүлэх хоёдугаар ерөнхий төлөвлөгөөний дагуу 1961-1976 оны хооронд нийслэл хотод хэд хэдэн орон сууцны хороолол барьж ашиглалтанд оруулсны нэг нь 12-р хороолол байв. Тус хороолол 1964 онд баригдаж эхэлжээ. 1968 онд тус хороололд “Сансар” нэртэй 14 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай худалдаа үйлчилгээний төвийг нээснээс үүдэн тус хорооллыг “Сансар” нэрээр нь илүү олон хүн мэддэг билээ. Мөн энэхүү хороолол нь Улаанбаатар хотын анхны цахилгаан шаттай хороолол юм. 12-р хороолол нь Улаанбаатар хотын хүн амыг орон сууцаар хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Алтан титэм. Холбогдох он цаг: YI-YIII зуун. Хэмжээ: өндөр 9.3 см, урт 23 см, жин 80 гр.Тоо ширхэг: 1. Материал: алт. Шинж байдал: Титэмний голд жигүүрээ дэлгэсэн, бахим хошуутай, хошуундаа эрдэнийн чулуу зуусан шувууг товойлгож хийсэн. Шувууны өд жигүүрийг сийлж гаргасан. Титэм дээр ургамлын дүрстэй хээгээр угалзруулан чимэглэжээ. Эрдэнийн чулуу тогтоож байсан бололтой олон нуух хоногтой байна.
БНМАУ Мандтугай бүтээлч нь М.Чуваамэд, огноо 1974 он. Хэмжээ нь өндөр 94 см, өргөн-32 см. Материал нь хуш модноос бүрдэнэ. Уг сийлбэрийг 1974 онд Урчуудын эвлэлийн хорооны сийлбэрч М.Чуваамэд хийжээ. Тус сийлбэрт гурван толгойтой, тас шувуун биетэй, махийсан хумстай гар, хөлтэй мангасыг монгол дээл хувцас, нөмрөгтэй нэгэн хүчирхэг баатар эр гишгэлэн дээш туг барин зогсож буйг дүрсэлсэн. Энэхүү гурван толгойгоор лам хуврага, тайж ноёд, харийн эзлэн түрэмгийлэгчдийг дүрсэлсэн бөгөөд гишгэлж буй баатар эрээр жирийн ард түмнийг тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эзэмшиж буй гэсэн утгаар дүрсэлсэн. Мангасын гар зууран буй далбааны хэсэгт сүм, дугана, хийдийг товойлгон гаргаж өгсөн бол баатар эрийн барьж буй далбаан хэсэгт социализмын үеийн бүтээн байгуулалтыг шигтгэн товойлгон гаргаж ирсэн нь бид хөгжлийнхөө дараагийн цоо шинэ замд явж буй гэсэн утга санааг гаргасан байна. Тугийн дээд оройд соёмбо тэмдгийг дүрсэлсэн.
Брежнев. Бүтээлч нь А.Цэрэнхүү. бүтээсэн он нь 1982 он, хэмжээ нь өндөр-127 см, өргөн-68 см. Материал нь даавуу, өнгийн торго, зэс утас. 1981 онд Зөвлөлтийн удирдагч Леонид Ильич Брежнев БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдахад түүнд зориулан уг бүтээлийг уран хатгамалч А.Цэрэнхүү 1982 онд тус торго, даавуу, зэс утсаар бүтээжээ. Уг хатгамалд ЗСБНХУ-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Ильич Брежневийг нүдний шилээ гартаа бариад ширээ түшин зогсож байгаагаар дүрсэлсэн бөгөөд амьд мэт тод томруун, уран нарийн оёж, уран зураг шиг дүрслэлийн ялгарлыг нарийн гарган хийсэн нь энэхүү бүтээлийг монголын орчин үеийн уран хатгамлын урлагт тодоор дуурсагдах гайхамшигт нэгэн бүтээл болгосон юм. Энэ хатгамал нь алтан боронзон хүрээтэй. Хатгамлыг тойруулан өнцөг булангийн хээ угалзаар чимэглэсэн. Мөн Брежневийн энгэрт түүний шагнуулж байсан медалиудыг дүрсэлсэн бөгөөд тэмдгүүдийн голд 1974 онд МАХН-ын 50 жилийн ойгоор БНМАУ-д айлчлахад нь олгосон “БНМАУ-ын хүндэт иргэн” цол тэмдгийг дүрсэлжээ.Брежнев нь 1966 онд анх удаа, 1974 онд БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор БНМАУ-д хоёр дахь удаагаа айлчилсан бөгөөд энэ айлчлалаараа Улаанбаатар хотод гэрлэх ёслолын ордон, залуу техникчдийн ордон, 3, 4-р хорооллыг бэлэглэж байсан билээ.
Мөнгөн буга. Холбогдох он цаг: YI-YIII зуун.Хэмжээ: өндөр 16 см, урт 12 см, жин 242 гр. Тоо ширхэг: 1. Материал: мөнгө, алт. Шинж байдал: Хүзүүгээ дээш сунган цэх зогсож буй дүрслэлтэй бугын эвэр, толгой, чих, хүзүү, сүүл, их биеийн зарим хэсгийг алтаар шарсан. Босоо далбагар өрөөсөн чихтэй. Бугын хоёр дал, ташаан толгой орчимд урдаас хойш нь ургамлын цэцгэн хээгээр жигүүр мэт зүйлийг дүрсэлж, алтаар шарсан байна. Нэг эвэр нь хугархай нөгөө нь 6 салаатай, гагнаасгүй.
Бурхан Он цаг: 19-р зуун
Хос дөрөө. Холбогдох он цаг: XI-XII зуун. Хэмжээ: өндөр 17см, 18 см, өргөн 13.5 см, тавагны зузаан 0.2 см. Тоо ширхэг: 1 иж /2 ширхэг/. Материал: төмөр Шинж байдал: Хавирган хэлбэртэй төмөр дөрөө. Босоо дөрвөлжин сэнжтэй, тавагны зарим газраар сэлтэрч алга болсон. Эдгээр дөрөөнүүдийг төмрөөр цутгаж хийсэн. Товч түүх: 1999 онд энэхүү эмээлийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас тус аймгийн Бууцагаан сумын иргэн Х.Дэмбэрэл ан хийж санамсаргүй байдлаар хадны оршуулгаас олжээ. Х.Дэмбэрэл хадны оршуулгын талаар МҮМ-д мэдэгдэж, уг мэдээллийн дагуу 2001 оны намар МҮМ-н археологич Г.Эрэгзэн, сан хөмрөгч Б.Энхбат, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн археологич У.Эрдэнбат нар Герман судлаачдын хамт дурсгалт газар очиж ажиллаж нум, сум, хоромсого, ташуур гэх мэт олон сонин дурсгал илрэн гарсны нэг нь энэхүү хос дөрөө билээ.
:Энхийн Улаанбаатар. Бүтээлч нь Г.Ганбаяр бүтээсэн огноо нь 1984 он. Хэмжээ нь өндөр-81,5см, өргөн-78 см. Материал нь зэс, гууль, модноом бүрдэнэ. Энэхүү үзмэрийг Г.Ганбаяр 1984 онд буюу Улаанбаатар хотын 60 жилийн ойд зориулан хийсэн бөгөөд зэсийг хөөлгөн хийсэн. Хар бор модон хүрээнд зэсэн хөөмлөө байрлуулжээ. Зэс хөөмлийн гол хэсэгт өлзий болон үүлэн хээтэй суурин дээр аав ээж хүү гурвыг дүрсэлсэн бөгөөд аав ээж нь хоёр нь төрийн соёмбыг гараараа дээш өргөн зогсож буйгаар, хүү нь гартаа тагтаа болон бөмбөг барин зогсож буйгаар дүрсэлжээ. Мөн соёмбын дээд талд таван хошуу шигтгэж өгснийг онцлох хэрэгтэй. Тэдний цаана Улаанбаатар хотыг дүрсэлсэн нь Улаанбаатар хотод буй гэр бүл бүхэн энэ гэр бүл шиг эв найртай, аз жаргалтай, амгалан тайван амьдрах болтугай гэсэн санааг бэлгэджээ. Уг зэс хөөмөл нь мөн гурван дугуй тоногтой. Эдгээрийг үүлэн хээ, өлзий хээ, навч цэцгээр чимэглэсэн. Дээд талын дугуй тоногт улаан дээлтэй, ногоон морьтой адуучин алсын бараа ширтэж буйгаар, баруун талын дугуй тоногт шар тугтай гэр тэрэгт хоёр үхэр хөллөснөөр, зүүн талын дугуй тоногт гэр, майхан сууцыг дүрслэн харуулжээ
Ганлин бүрээ. Бүтээлч нь тодорхойгүй. Огноо нь ХIХ зууны сүүл, ХХ зууны эхэн хэмжээ нь урт-44 см, өргөн-7,5 см. Материал нь яс, гууль, төмөр, утасаас бүрдэнэ.Шашин номын хуралд хэнгэрэг, цан, үхэр бүрээний хамт үлээж, орчлон ертөнцийн мөнх бус, үхэл хагацал ирэхийг дурдан сануулах, 18 настай эмэгтэй хүний дунд чөмөгний ясаар хийдэг нэг зүйлийн хөгжмийн зэмсгийг ганлин бүрээ хэмээн нэрлэдэг. Ганлин бүрээ нь буддын шашны ёслол, зан үйлтэй холбогдож Төвдөөс орж иржээ.Энэхүү ганлин бүрээг 18 настай эмэгтэй хүний дунд чөмөгний ясыг полиосоор тоноглон, мөнгөөр бүрж хийсэн. Очир, арилд, зэндмэнэ, хорол, дэгүг зэрэг хээ чимэглэлтэй. Ганлин бүрээний дунд хэсгийг хар бор өнгийн утсаар ороосон. Ар хэсэгт гогцоо бүхий гархитай. Бүрээний ирмэг, утсаар ороосон дунд хэсгийн 2 талаар хамар угалз хээг гуулиар хийсэн. Уг бүрээний салаа булцуун дээр ажнай морины хамрын нүхийг дуурайлган хоёр нүх гарган урласан байх бөгөөд үлээхэд түүгээр сайн морины янцгаах мэт дуун гарч тэрхүү мориор Сухавадийн оронд очих, хүн зоны хойтын буюу энэ насны үйлийн үрийг номхотгон дарах учиртай хэмээн үздэг байна.
Гэр сийлбэр. Бүтээлч нь Д.Гэвшээхүү, огноо: 1974 он. Хэмжээ нь өндөр – 46.5, Өргөн – 49 см. Материал нь модноос бүрдэнэ.Энэхүү үзмэрийг сийлбэрч Д.Гэвшхүү 1974 онд буюу Улаанбаатар хотын 50 жилийн ойд зориулан сийлжээ. Уг гэр сийлбэр нь 5 хөлтэй, дугуй шалтай. Гэрийн хана дээврийг тойруулан түүхэн сэдэвт үйл явдлуудыг дүрсэлж, хээ угалзаар чимэглэн товойлгон сийлсэн. Гэрийн дээд хэсэгт таван хошуу сийлж, түүн дээр цац хэлбэрийн орой гаргаж өгсөн. Дээврийн хэсэгт ардын хувьсгалын түүхэн үйл хэргийг харуулсан цуврал таван зургийг сийлжээ. Таван зургийг хээ угалзаар чимэглэн, зааглаж өгсөн. Дээврийн хэсгийн эхний зурагт Улаанбаатар хотын 50 жилийн ойд гэж бичсэн. Хоёрдугаар зурагт Сүхбаатар, Ленин 2 уулзаж байгааг, дараагийн зурагт Сүхбаатарын цэргүүд хиагт хотыг чөлөөлөн, гамингуудыг хөөж байгаа талаар сийлэн үзүүлсэн. Дөрөвдүгээр зурагт Сүхбаатар болон хувьсгалын цэргүүд Нийслэл хүрээнд орж ирж байгаа дүр зургийг, сүүлийн зурагт ноёд түшмэд Сүхбаатарт мэхийн ёслож буйгаар дүрсэлжээ. Харин ханын хэсэгт Улаанбаатар хотын бүтээн байгуулалтуудыг ангилан дүрсэлж өгсөн. Ханын эхний зурган дээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, барилга байгууламж, үйлдвэрүүдийг дүрсэлсэн бол дараагийн зурган дээр газар тариалан, мал аж ахуйг, гурав дахь зурганд улсын дэд бүтэц, тээврийн хөгжил, сүүлийн зурагт улсын батлан хамгаалах зэвсэгт хүчний хөгжлийг дүрслэн харуулжээ. Энэхүү сийлбэрийн гол агуулга нь бидний эх орон нь бидний гэр орон юм, ардын хувьсгал нь бидний үргэлж санан хүндэлж явах ёстой оройн дээд үйл хэрэг бөгөөд бидний одоогийн тогтвортой хөгжил нь энэ үеэс эхлэлтэй гэдгийг тухайн үеийн үзэл суртлын үүднээс харуулахыг зорьжээ.
Нэр: Ялтсан гутал. Холбогдох он цаг: XY-XYI зуун. Хэмжээ: өндөр 47 см, урт 28 см, өргөн 9 см, жин 2.1 кг. Тоо ширхэг: хос /2 ширхэг/.Материал: Төмөр, савхи, ялтас. Шинж байдал: төмөр ялтсан дотортой, хүрэн савхин гутал. Түрийн дээр сойж уях тасман татууртай. Уг гутлыг Архангай аймгийн иргэн Р.Дашрагчаа эмгэний дээд удмынхан 7 үе дамжин хадгалж байсныг 1953 онд Архангай аймгийн Орон нутгийн судлах музейн эрхлэгч Самдан авч эрдэмтэн О.Намнандоржоор дамжуулан Шинжлэх ухааны хүрээлэнд ирүүлсэн. Энэхүү гутал монголчуудын байлдааны хувцас хэрэглэлийн тухай бодит мэдээлэл өгч байгаа “түүх соёлын хосгүй үнэт дурсгал”-т эд өлөг билээ.
Нэр: Аварга махан идэшт үлэг гүрвэл - Tarbosaurus bataar Maleev,1955. Одоогоос 70 орчим сая жилийн тэртээ Ази тив түүн дотроо Монголын говь нутгаар өргөн тархан амьдарч байсан үлэг гүрвэлийн анхны нотолгоог 1946-1949 онуудад ЗХУын ШУА-ийн Монголын палеонтологийн экспидеци судлаачдын баг Өмнөговь аймгийн Нэмэгтийн өвөр хөндийгөөс олж нээж байжээ. Нэлээд олон олдворууд олдсон бөгөөд судалгааны үр дүнд батлагдсан 10 гаруй олдворTarbosaurus bataar Maleev,1955 тогтоогдсон байна. Хамгийн том нь 14-15 м, Жин 5-6 тн, зулзаганы биеийн урт 1,5-2м хэдэн арван кг жин хүрдэг байжээ.Тарбозавр нь ан хийдэг ба бас сэг зэмээр хооллодог.Том толгойтой, хөрөөний ир мэт хурц ир бүхий шүд, үнэрлэх болон сонсголын эрхтэн сайн хөгжсөн шинж чанарууд нь урд мөчдийн үүргийг бүрэн алга болгож муухан хөгжилтэй болгосон гэсэн таамаглал судлаачдын дунд байдаг. Хүчирхэг хойд хөл биеийнхээ тэнцвэрийг хадгалах үүрэг бүхий сүүлтэй. 2006 онд Тарбозаврын 2-3 настай зулзагыг олдсон. Тарбозавр батаар нь зөвхөн Монголын говь нутгаас олддог [3].
Хантааз. Холбогдох он цаг нь XIX зууны сүүлч XX зууны эхэн. Хэмжээ нь өндөр 62 см, өргөн 61 см. Материал нь торго, сувд, шүрээс бүрдэнэ. Шинж байдал: Улбар шар өнгийн торгон дээр алт болон мөнгөн утас, улаан ногоон, шар өнгийн утсаар хээ хуар, цэцэг навч, усан үзмийн хатгамал оёсон. Энгэр ар талдаа тус бүр 3 дугуй, 2 мөрөн дээрээ хагас хоёр дугуй хээг алт болон мөнгөн утсаар даруулан хээ гаргаж оёж дотор талд нь улаан шүрээр ханз үсгэн хээ гаргасан. Дугуй хээгээ дөрвөн тэгш хэмд хуваан нүд тус бүрд баяр болон ерөөлийн үгийг жижиг улаан шүр хэлхэн даруулжээ. Уг хантаазанд 5 ширхэг цагаан тана суулгасан шармал хавтгай товчыг хадсан, хөх цэнхэр чисчүү дотортой.
Хэт хутга. Он цаг нь 20-р зуун. Ангилал нь угсаатны зүй. Эрэгтэй гоёл: чимэглэл Төрөл бүрийн эрдэнийн чулуу, хагас эрдэнийн чулуугаар уран чамин урласан хөөрөг, мөнгө, гуулиар цутгаж, цоолборлож хийсэн гаанс, хэт хутга нь монгол эр хүний өдөр тутмын гоёл болно. Монголчууд эртнээс хүүгээ бие гүйцэхэд хэт хутга, хөөрөг, эмээл тэргүүтнийг эцэг эх бэлтгэж өгдөг заншилтай. Эдэлж байгаа эр хүнийхээ нас намба, зэрэг, дэв хөрөнгө чинээний байдлыг илэрхийлдэг гол зүйл бол хөөрөг юм. Монгол эрчүүд уран гоёмсог хийц чимэглэлтэй чулуун соруултай гаанс, мөнгөн болон ган цохилуур, сэтгүүртэй тамхины уут, мөнгөн болон ган шүдэнзний хайрцаг зэрэг тамхины хэрэглэлээр гоёсоор иржээ. Хэт бэл, хутга: Монгол эрчүүдийн хэт, хутгийг ган төмрөөр үйлдэж алт мөнгө, ган, төмөр, гууль, зэс зэрэг металлаар чимэглэсээр иржээ. Тансаг чимэг, хээ угалзтай хэт, бэл, хутгыг баяр ёслолд, энгийн хийцтэйг гал гаргах, хоол унд идэх зэрэгт өдөр тутамдаа хэрэглэнэ. Хэт хутга нь хэт, хос бэл, хуйтай хутга, хос савх, мөнгөн утсан оосор, шагай, ембүү, зоос, цэцгэн хэлбэртэй мөнгөн, ясан, чулуун тээг зэрэг нь нэг иж бүрдэл болдог. Монголчууд хуйтай хутгаа баруун, хэтээ зүүн ташаандаа бэлээр зүүж, хутгаа хавчуулан явдаг заншилтай. Айлд орохдоо элдэв муу санаа агуулаагүй гэдгээ илэрхийлэн хутгаа буулгаж ордог ёстой.
ХИРСНИЙ ДУНД ЧӨМӨГНИЙ ЯС. Халзан сумын иргэн С. Жамъяншарав нь энэхүү Хирсний дунд чөмөгний ясыг Халзан сумын Халзан шанднаас олсон. 1979 онд Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд өгсөн.
Ширмэл ширдэг. Холбогдох он цаг: Хүннүгийн үе МЭӨ III-МЭ I зуун. Хэмжээ: 265х60 см. Тоо ширхэг: 1. Материал: эсгий, торго, ноосон утас Шинж байдал: Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Ноён уулны 6-р булшнаас 1924 онд олдсон. Эсгийгээр эх биеийг хийж, торго, даавуугаар өнгөлсөн. Хар хүрэн торгоор хөвөөг эмжсэн бөгөөд зээг тавьж ургамал амьтан, үүлэн хээ зэргийг дүрсэлсэн. Тодорхойлолт: Энэхүү ширдэгийн эх бие нь эсгийгээр хийгдсэн. Эсгийг улаан торгоор бүрж, ногоон, улбар шар хээтэй хар хүрэн торгоор эмжсэн. Эмжээрийн дотор талд эргэн тойрон 24-28 см хэсэг зурвасыг ханалан ширж түүн дээр ургаа модны дүрсийг ноосон утсаар төвийлгөн шигүү ширсэн. Мод тус бүрийн хооронд хос хосоор ноцолдож буй амьтдын дүрсийг өнгийн утсаар төвийлгөж ширсэн.Товч түүх: Энэхүү ширдэг Хүннүгийн 6-р булшны дотоод гадаад хашлагын хоорондох нэг гудамны шалыг бүхэлд нь бүтээж байсан бололтой. Уг ширдэг анх олдохдоо 2.6х1.95м хэмжээтэй байсан бөгөөд ширдэгний тал хэсгийг ОХУ-ын Эрмитажид, нөгөө хэсгийг Монголын Үндэсний музейд хадгалж байна.
Хөөрөгнүүд. Он цаг нь 19-р зуун, ангилал нь угсаатны зүй Хөөрөг: Монголчууд эрт дээр үеэс янз бүрийн хэлбэр хийцтэй үнэт чулуун хөөргийг хэрэглэж ирсэн уламжлалтай. Хөөрөг нь их бие, мөр, хүзүү, толгой, нуух, халбага гэсэн бүтэцтэй байдаг. Хөөрөгний гол материал нь улаан цагаан шүр,төрөл бүрийн мана, хаш, болор, гартаам,чүнчигноров,тана зэрэг үнэт, хагас эрдэнийн чулуугаар урлаж нуухыг алт, мөнгө, гуулиар хийдэг ба халбагыг мөнгө, зэс, яс, төмрөөр голдуу урлаж байна. Хөөргийг хэмжээгээр нь их, дунд, бага гарын гэж ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, ширээний хөөрөг гэж ангилдаг.Монголчууд хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ өөр өөрийнхөө хөөрөгний толгойг суллан алгандаа барьж, харилцан зөрүүлэн солилцож амар мэндээ эрж,сайн сайхан бэлгэдлийн үгсээ хэлэлцдэг өвөрмөц заншил нь одоо ч уламжилсаар байгаа билээ. Өмнөговь аймгийн музейн сан хөмрөгт эрдэнийн чулуун хөөрөгнүүд 10 гаруй байдаг. ХӨӨРӨГНҮҮД баруун талаас: Их бие нь чүнчигноров, цагаан шүр, халтар мана, утаат болор,гартаам, усан гартаам, цэнхэр мана, хаш Толгой нь шүр, оюу, эрдэнийн чулуу Нуух нь алт, гууль ухмал, сийлбэр гар арга XX-XXI зуун
Энэ хувингийн хийц нь маш чамин бөгөөд гуулин сэнжтэй мөн дөрвөн гуулин бүслүүртэй ба бүслүүр тус бүрийн дунд нь найман ширхэг хээг хөөмөлдөн хийж гагнасан байх юм.Харин хамгийн дээд талд нь Хан төрийн долоон эрдэнийг урлаж доор нь шашны дуун эгшигийн дөрвөн бэлэгдэлтэй хамтатган найм болгосон байна. Хувингийн дунд хэсэг нь найман тахил түүний доод талд нь самар, дун, цэцэг, зэрэг найман төрлийн зүйлсийг хөөмөлдөн чимэглэсэн байх аж. Хоёр талын хос бариулын суурийг цэцэг маягаар шармалдан хийсэн байх ба хоёр гуулин сэнжнээс 3.5 см голчтой 4 мм зузаан гуулин гогцоог тус бүр 2:2 гуулин гарж хийжээ. Тагны хэсэг нь мөн л сонирхол татахаар ба хаан бугуйвч, хатан бугуйвч, мөн зоосны хээг хосоор цоолбордож тагны бариулыг цэцэг хэлбэрээр ойр ойрхон хөөмөлджээ. Уг хувингийн өндөр нь 40.5 см амсрын голч нь 32 см жин нь 7830 гр юм.Энэхүү ховор дурсгалыг 1991 онд орон нутгийн музей сан хөмрөгтөө авчээ.
Үзвэрийн нэр: Янгир толгойтой хүрэл илд Он цаг: XI зуун Урт: 27,8 см Жин: 395 гр Сэврэй сум, Хонгорын голоос 1987 онд олдсон.
Жүжигшал Жанрайсиг.Он цаг: XVII-XVIII зуун Ангилал: Шашин шүтлэг. Занабазарын дэг сургууль. Өндөр: 50см
Нэр: Хаш лимбэ. Ангилал: Угсаатны зүй. Хаш, мөнгө, гууль, өнгийн утсан цацаг Урт 68см, жин 480гр, мөнгөн бөгжний урт 4,4см.Ногоон шаргал өнгөтэй хаш чулууг 3 мөнгө, 1 гуулин бөгжөөр бөгжилсөн, 10 нүхтэй, лимбэний голын мөнгөн бүслүүрээс гогцоолсон мөнгөн гархинаас олон өнгийн утсан цацган чимэгтэй, хятад хийцийн хөгжмийн зэмсэг.Хаш лимбийг Ганжирваа ламын дотны анд Халтар сэмбэн гэдэг хүн өөрийн шавь болох Долоон сүм хийдийн унзад лам Чимгийн Дашжамцад галт хар үнэгэн шар торгон гадартай шанам малгай болон бусад зүйлсийн хамт өгсөн байжээ. Ч.Дашжамц нь хаш лимбийг 1969 он хүртэл үрэгдүүлэлгүй хадгалж байсан ба хүндээр өвчилж өөрийн хүү Зоригоогийн асрамжинд байж байгаад Дорноговь аймагт нас барсан ба ам бүл ганцаараа тул гэрээ Баян-Овоо сумын нутаг Бунхан талын мотортой худгийн дэргэд бариатай орхиод гэрийн түлхүүрээ айл хөрш, худгийн моторчин, нутагтаа өндөр хэмээн нэрлэгддэг Н. Лувсанд орхисон байна. Лувсанд хаш лимбэ хадгалагдаж байгаад 1982 онд аймгийн музейд худалдсан байна. 1920 оны үед Ханбогд сумын Цагаан толгойн хийдэд “Саран хөхөө” дуулалт жүжгийг тоглоход тэр лимбийг хэрэглэж байсан гэсэн яриа байдаг.Равжаа хутагт бодит ба аман баримт сөхөхөд. Мажаа Л. УБ, 2018 он.
Нэр: Зандан Майдар Бурхан Бүтээлч: Уран Цэдэн. Он цаг: XIX-XX зуун. Ангилал нь Шашин шүтлэг. Материал, арга технолги: Зандан мод, сийлбэр гар арга. Хэмжээ: Өндөр 36см, Жин 1.690кг. Майдар бурхан бол Будда Шагжамүнигийн дараа энэ замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай. Монголчууд Майдар бурханыг ирээдүйн бурхан хэмээн шүтэж тахиж, ирээдүй хойч үеэ түүнд даатган залибарч түүний номын хураас хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай.
Нэр: Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга Он цаг: 20-р зуун Ангилал: Угсаатны зүй Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга хийхдээ амыг битүү эргүүлдэг мөн аяганы дотор, ёроол хэсгийг их орцтой мөнгөөр хийж бүдүүн мөнгөн утсаар давхарлан хажидсан утас тавьж битүү бадам хээгээр чимэглэн урласан байдгаараа онцлогтой. Их гарын мөнгөн аяганд 32-35 лан, дунд гарын аяганд 17-20 лан, жижиг аяганд 8-10 лан мөнгө орсон байдаг. Мөн утас цувималын аргаар хийдэг, орц ихтэй эдэлгээ сайтай нутгийн дархчуулын өвөрмөц хосгүй урлагийн бүтээл гэдгээрээ үнэ цэнэтэйд тооцогддог байна.Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Хуцын булаг хайрханы Эрүүгийн бууц орчимд байдаг цагаан шүр хэмээх чулуугаар аяга хийгээд түүнийгээ Ноён Сэврэй хийцээр мөнгөлж их дунд бага гарын аяганууд урлаж байна.
Аргалын толгойтой хүрэл сэлэм. Холбогдох он цаг: МЭӨ 3000-МЭ 700 он. Хэмжээ: урт 44 см, өргөн 3.7 см, зузаан 1.5 см. Тоо ширхэг: 1. Материал: хүрэл Шинж байдал: Сэлэмний бариулыг угалзарсан эвэртэй аргалын толгойт дүрсээр чимэглэсэн. Амьтны загварт урлагийн сонгодог жишээ болохуйц дурсгал бөгөөд сэлэмний үзүүр хэсэг хугарч алга болжээ. Энэхүү сэлмийг цутгуурын аргаар хийсэн бөгөөд сэлэмний бариулын орой дээр угалзарсан эвэртэй аргалын толгойг маш урнаар дүрслэн гаргаж, толгойн багалзуур хэсэгт өлгөх зориулалттай жижиг цагирган сэнж хийсэн. Энэ төрлийн олдвор нь Монгол орны археологит төдийгүй хөрш зэргэлдээх орнуудын археологийн дурсгалууд дотор маш ховор тохиолдох учир түүх археологийн чухал хэрэглэгдэхүүн болно. Товч түүх: Сэлмийг 1984 онд Ховд аймгийн Дарви сумын иргэн Доржийн Мөнхчимэг гэж хүн музейн үзмэрт шилжүүлэн өгсөн байна.
Шавар хул Он цаг: XIII-XIV зуун Ангилал: Археологийн олдвор Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг хэмээх газраас олдсон. Хэмжээ: Өндөр 17см, дм 31см, жин 2,740кг
Шинэ хороолол. Бүтээлч: Ү.Жаргал, огноо нь 1984 он, хэмжээ нь урт-100 см, өргөн-60 см. Материал: Холст, тос. Одоогийн 3, 4-р хорооллын баруун урд талын дэнжийн урд ирмэг дээгүүр 1960-аад оны үед гаднаа шаттай хоёр давхар цагаан байшингууд эгнэн түүний араар хашаатай айлууд байсныг 500 айлын дэнж хэмээн нэрлэдэг байв. 1974 оны 11-р сарын 26-нд МАХН байгуулагдсаны 50 жилийн ойн баярт оролцохоор ЗХУКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Ильич Брежнев БНМАУ-д айлчлан ирсэн бөгөөд, уг айлчлалынхаа дүнд 3, 4-р хорооллыг монголын ард түмэнд бэлэг болгон өгсөн байна. Эдгээр барилгууд нь ЗХУ-ын угсармал барилгын үйлдвэрийн бэлдцээр баригдсан бөгөөд 1976-1984 оны хооронд баригдан ашиглалтанд оржээ. 3, 4-р хорооллыг “Брежневийн бэлгийн цэнхрүүд” хэмээн нэрлэдэг билээ. Эдгээр барилгууд нийслэлийн хүн амыг орон сууцаар хангахад жинтэй хувь нэмэр оруулсан юм.Узурганд тасганы овоон дээрээс Гандангийн дэнж, Гандантэгчилэн хийд болон шинээр баригдаж дуусаж буй 3, 4-р хорооллыг дүрслэн зуржээ. Мөн энэхүү зургийн наад талд гандангийн дэнж, цаад талд шинээр барьж байгуулсан 3, 4-р хорооллыг дүрсэлсэн нь цаг хугацаа, хөгжил дэвшлийн 2 үеийг харьцуулсан мэтээр дүрсэлжээ.
Үзвэрийн нэр нь Тэмээн соёл. Дэлхийд нэг ба хоёр бөхт тэмээ 19 сая байдгаас 50% нь Африкт, 40% нь Азид байдаг байна. Нэг бөхт тэмээгээр Судан, Хоёр бөхт тэмээгээр Монгол улс тэргүүлдэг. Манай улсад Өмнөговь,Дорноговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудад ихэнх нь нутагшиж байна. Өмнөговь аймаг нь улсдаа хамгийн олон тэмээтэй бөгөөд 2021онд 166.800 мянган тэмээ тоолуулсан ба Ханбогд, Мандал-Овоо сумд тэмээгээрээ улс аймагтаа тэргүүлдэг.Олон сая жилийн тэртээ тэмээний өвөг болох Прокамелусаас одоогийн Лама гөрөөс ба бөхт тэмээ хоёр үүссэн гэдэг. Хоёр бөхт тэмээ нь ОХУ, Казакстан, Халимаг, БНХАУ, Монгол зэрэг улсуудад их хэмжээгээр тархсан байдаг. Тэмээг 3-4 мянган жилийн тэртээ хүн төрөлхтөн гэрийн тэжээмэл болгон гаршуулж ирсэн түүхтэй.Өмнөговь аймагт Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн гэсэн шилмэл омгийн тэмээ байдаг. Энэ хоёр омгийн тэмээ нь лагс том биетэй,цээж өргөн тавиу,борви бахим,бүдүүн, зүс улаан хүрэн халтар,бөх өндөр, галбир сайтай, ашиг шим өндөр, говь цөлийн бүсэд дасан зохицох чадвартай зэргээрээ бусад үүлдрийн тэмээнээс онцлог юм. Тэмээ 30-40 насалдаг. Хоёр жилд нэг удаа ботголдог. 5,5-7,2 хүртэл ноос, 400-500кг мах, саалийн үед 300-400л сүү өгдөг. Нэг удаа 40-100 л ус уудаг. Монгол тэмээ ус уухгүйгээр 60 хоног өл даах тэсвэртэй бөгөөд ган зудыг даван туулах чадвараараа гайхамшигтай. Хоёр омгийн тэмээний ноос бусад тэмээний ноосноос ноолуурлаг, өнгө сайтай тул бүтээгдэхүүн хийхэд дэлхийн брэнд болох боломжтой. Тэмээ нь хөмүүл таана, заг бударгана бутлаг ургамлаар голдуу хооллодог.
Янтай, цоож. Бүтээлч нь тодорхойгүй. Бүтээсэн он нь ХХ зууны эхэн. Хэмжээ нь урт 8,9 см, өргөн 5,6 см, жин 190 гр, цоож Урт 1,9 см, өргөн 1,7 см, 14 гр жинтэй. Материал нь төмөрөөс бүрдэнэ. Улаанбаатар хотын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй уг янтай, цоож нь ХХ зууны эхэн үеийн Хүрээний уран дархчуудын урласан сор бүтээлийн нэг юм. Янтайн дээд хэсгийг арван хоёр жилийн амьтанаар хүрээлж, түүний дотор талд дөрвөн хүчтэн, эвтэй дөрвөн амьтныг сийлж шармалдан, савны хоёр хажуу талыг цэцгэн хээ угалзаар чимэглэн өнгө зохилдлого, хийц загварыг нарийн гаргаж өгчээ. Цоожны нүүрэн хэсэгт товойлгон гаргаж шармалдсан арслангийн дүрстэй. Янтай нь бичиг, номын хүмүүсийн хэрэглэдэг хүмүүсийн бэх хийх зориулалт бүхий сав юм. Харин энэхүү цоож нь монголын музейнүүдэд хадгалагдаж байгаа хамгийн жижиг цоож юм.
Нэр: Гэр тэрэгний цөн. Холбогдох он цаг: XIII-XIV зуун , хэмжээ: диаметр 35 см, жин 20 кг, материал: ширэм, шинж байдал: Ширмээр цутгасан 6 тал бүхий гэр тэрэгний цөн. Цөн хэмээх нь Монгол орноос олдсон хамгийн том цул цөн. Цөн хэмээх нь тэрэгний голд хамгаалалт бэхэлгээ болгож хийдэг төмөрлөгийг хэлнэ. XIII-XIV зуунд Хархорум хотод цутгасан хэмээдэг. Монголчууд эртнээс нааш олон төрлийн тэрэг хэрэглэж байсан тухай сурвалж бичигт тэмдэглэгдсэнээс гадна эртний хотуудыг судалсан археологийн малтлагаар батлагдаж байна. Энэхүү цөн нь 1949 онд Хархорум хотын тууриас олдсон. Тэрэгний модон булд цөн суулгаж голд нь төмөр жан, чих суулгах нь холхивч, үрэлтийг тооцож түүний даац, эдэлгээг нэмэгдүүлдэг давуу талтай. Судалгааны үр дүнд олон төрлийн хөдөлмөрийн багаж, байлдааны хэрэглэлийг ширэм, гууль, хүрэл, төмрөөр цутган үйлдэж байсан баримт үлэмжхэн олдсон нь монголд төмөрлөг боловсруулалт сайн хөгжсөний баримт болж байдаг.
Нэр:Эвэрт үлэг гүрвэл - Протоцератопс Ангилал: Палеонтологийн олдвор Protoceratops andrewsi Granger et Grеgory, 1923. Монгол орноос хамгийн анх олдсон цөөн хэдэн үлэг гүрвэлийн нэг нь протоцератопс хэмээх үлэг гүрвэлийн төрөл юм. Багавтар 1 -1,7м орчим урт өвсөн идэшт, дөрвөн хөлт энэ үлэг гүрвэлүүдийн толгойн яс нь том, биеийн уртын бараг 1/3- ийг эзэлнэ. Ихэнх нь Жодохтын цаг үед олноороо олдож байсан тул үлэг гүрвэлийн өсөлтийн хувирал, өөрчлөлтийг нас насаар нь тодорхойлох боломж нээгдэж ясан биенд ажиглагдах хүйсийн ялгааг тогтооход чухал баримт болсон байна. Түүний эрүүний яс сайн хөгжсөн ба ихэвчлэн бутлаг ургамлаар хооллодог. Биеэр тийм том биш, өнөөгийн хонь шиг учир Цэрдийн галавын хонь хэмээн нэрлэдэг. Протоцератопсын олдвор нь бага нялхаасаа өтөл нас хүртэл дэс дараалан олдсон ийм олдворууд дэлхийд нээгдээгүй байгаа нь шинжлэх ухааны салбарт хамгийн баялаг чухал олдворын тоонд зүй ёсоор тооцогддог байна.
Уг бүтээлийг Хэрлэнгийн хуучин хүрээнд шавилан сууж байсан Мэдэрийн Даваа гэгч лам хадгалан шүтэж байжээ. Тус бүтээлийг ХХ зууны эхэнд анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын шавь нар бүтээсэн байна. Энэхүү бүтээлийн төв хэсэгт нь Өндөр гэгээнмй хувилгаадыг бүтээсэн ба Богд Жавзандамбын хувилгаадын дүрийг хагас ингэмэлээр цутгажээ. Харин бүтээлийн дээд хэсэгт Дүйнхор бурхныг голлуулсан байх ба баруун, зүүн талаар дарнатын хувилгаадыг цувруулан бүтээсэн байна. Бүтээлийн доод хэсгээр Монголын найман Богдын дүрийг бүтээсэн байна.
Зэс дашмаг. Бүтээлч нь тодорхойгүй. Бүтээсэн үе нь ХХ зууны эхэн үе. Хэмжээ нь Урт-15,8 см, өргөн-11 см. Материал нь зэс, булигар. Аянд хэрэглэх зориулалттай, шингэн зүйл агуулах модон бөглөөтэй үүрэг сав, түүхий ширээр оёж, төөнөж хөөмөллөн хээлсэн савыг дашмаг гэнэ. Ширээр хийсэн дашмагийг нүүдэлчид эрт дээр үеэс хэрэглэж байсан бөгөөд харин сүүл үе буюу XIХ зууны үеэс Монголчууд металлаар хийсэн дашмагийг хэрэглэж эхэлжээ.Энэхүү дашмаг нь халх угсаатны зэс дашмаг. Уг зэс дашмаг нь энгийн хэрнээ чамин хийцтэй, аян замд ус авч явахад зориулагдсан. Дашмагийн төвгөр хэсгийн төв хэсэгт алхан хээ урлажээ. Уг хээгээ тойроод таван ширхэг сарьсан багваахайг дүрсэлсэн. Дорнын ухаанд сарьсан багваахайг аз жаргал ба сайн сайхан, эрүүл мэнд, эд баялгийн бэлэг тэмдэг болгодог бөгөөд магадгүй үүнтэй холбоотойгор манай зарим ахуйн хэрэглээ, гоёл чимэглэлийн зүйл дээр сарьсан багваахай дүрслэгдсэн байдаг. Таглаа нь нар буруу эргэж онгойдог бөгөөд нарийн зэс соруултай.
README.md exists but content is empty. Use the Edit dataset card button to edit it.
Downloads last month
0
Edit dataset card

Models trained or fine-tuned on barsbold/MGLmus