news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
ЮНЕСКО-оос "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэхийг 1999 оноос эхлэн дэлхий нийтэд уриалж тунхагласан. Энэ хүрээнд дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан "Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн" сэдэвт уулзалтыг маргааш зохион байгууллахаар боллоо. Шинжлэх ухааны Академийн хэл зохиолын хүрээлэн, Монголын үндэсний номын сан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг тохиолдуулан энэхүү өдрийг олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх үүднээс шинэ үеийн уншигчдыг ахмад зохиолч,яруу найрагчидтай уулзах уулзалт, хэлэлцүүлгийг маргааш 13 цагт үндэсний номын сангийн уншлагын танхимд зохион байгуулахаар боллоо. Арга хэмжээний нээлтийн үгийг ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал академич Л.Болд үг хэлж мөн Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав, СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, СГЗ, судлаач Я.Ганбаатар, Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Хулан нар үг хэлж шинэ үеийн уншигчидтай уулзалт хийх аж. Э.АРИУНАА
урлаг соёл
ЮНЕСКО-гоос соёрхон баталсны дагуу Дэлхийн яруу найргийн өдөр өнөөдөр тохиож байна. 1999 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхий нийтээр тэмдэглэх болсон энэ өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны Академийн хэл зохиолын хүрээлэн, Монголын үндэсний номын сан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос өнөөдөр “Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” сэдэвт уулзалт зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, СГЗ, судлаач Я.Ганбаатар, Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Хулан оролцох юм байна. Т.МАША
урлаг соёл
Яруу найраг гэдэг хүмүүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийн торгон агшинг өгүүлдэг агуу урлаг билээ. Яруу найрагч, зохиолчдын эвлэлийн шагналт Аюурбуньяагийн Лхагва “Нүүдэлчний тэнгэр” гэх яруу найргийн номоо уран зургийн үзэсгэлэн хэлбэрээр олон нийтэд хүргэхээр зэхжээ. Түүний үзэсгэлэн “Сонсох уран зураг, Харах яруу найраг” нэртэй байх бөгөөд өнөөдөр нээлтээ хийх аж. Тус номонд багтсан 120 шүлгээс дүрслэх урлагийн салбар дахь 50 гаруй уран зураач нар өөрт таалагдсан шүлгийг сонгон “Сонсох уран зураг” хэрхэн “Харах яруу найраг” болж хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэн хөдөлгөхийг энэ үйл явдал харуулах ажээ. Энэхүү үзэсгэлэн “Дэлхийн яруу найргийн өдөр” өнөөдөр “Гламур Арт Галерей”-д нээгдэх бөгөөд тав хоног үргэжлэх юм байна. “Сонсох уран зураг, Харах яруу найраг” үзэсгэлэнд оролцож буй 50 зураачийн амьдрал, уран бүтээл, дотоод ертөнц зэргийг тусган багтаасан “Хөрөг шүлэг”-ийг яруу найрагч А.Лхагва бичих бөгөөд ном болгон хэвлүүлж цаашлаад уран бүтээлдийн баримтат кино бүтээх юм. Энэ нь Монголын утга зохиол, шүлэг найрагт зураач, уран бүтээлчдийн дүрийг мөнхлөх, хожим түүхийн ховор, нандин баримт болон үлдээх зорилготой юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэн, Монголын Үндэсний Номын Сан хамтран “ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРТ: Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр Үндэсний Номын Сангийн “Их уншлагын танхим”-д зохион байгууллаа. Энэхүү дэлхийн өдрийг дэмжин сурталчлах хийгээд энэ талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх үүднээс дээрх 3 байгууллага хамтран шинэ үеийн уншигчдыг ахмад зохиолч, яруу найрагчидтай уулзуулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулжээ. Нээлтийн үгийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Г.Жаргалсайхан болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд хэлэв. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Г.Жаргалсайхан: “1999 оноос өнөөдрийг хүртэл манай улсад энэ өдрийн хүрээнд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, шат шатны сургуулиуд олон ажил хийж гүйцэтгэж байсан суурин дээр өнөөдөр ийнхүү бид энэ цогц арга хэмжээг санаачлан зохион байгуулах эхлэл байсан гэдгийг дурдах нь зүйтэй.” хэмээн онцлон тэмдэглэв. Мөн энэ үеэр “Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” илтгэлийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын секторын эрхлэгч, доктор (Sc.D), профессор С.Байгальсайхан хэлэлцүүлж “Монгол яруу найргаас Монгол үндэстний гоо сайхныг эрхэмлэх сэтгэлгээний өвөрмөц онцлог, нандин чанарыг хэрхэн үнэлдэг үнэлэмжийг мэдэж болно” хэмээв. Түүнчлэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Эрдэмтэн-зохиолч Д.Цэдэв, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач Я.Ганбаатар нар үг хэлж, шинэ үеийн уншигчид буюу ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын төлөөлөл болох 4 ЕБС/2, 24, 31, 45/-ийн сурагчид болон утга зохиол, хэл шинжлэлийн чиглэлээр суралцдаг оюутнуудтай уулзалт хийлээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо: “Монгол бичиг соёлын ховор чухаг дурсгал юм. Яруу найргийн очир эрдэнэсийг байгалийн хад чулуунд ийм гайхалтай уран тод бичиглэлээр сийлбэрлэн мөнхөлж үлдээсэн нь хүн төрөлхтөний түүхэнд нэн ховор үзэгдэл. Монголчууд яруу найргийн баялаг уламжлал, үндэсний өвтэй. Дэлхийд ганцхан хувь чулуунд шингэсэн яруу найргийг Монголчууд бүтээсэн.” хэмээн уулзалт хэлэлцүүлгийн үеэр цохон тэмдэглэв. Яруу найраг бол зөвхөн хоосон мөрөөдлийн ертөнцөд хийх аялал биш харин хувь хүний сэтгэлийн хөдөлгөөн, хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшлийг илэрхийлж байдаг. Яруу найраг бол хүн төрөлхтөнд хүсэл мөрөөдөл, сүсэг бишрэлээ илэрхийлэх хамгийн хүчтэй хэлбэр төдийгүй бид бүхэнд сайн сайхны төлөө дэлхий ертөнцийг өөрчлөхийг уриалдагт эрхэм яруу найрагчид санал нэгдэн нийлэв. Л.ХАЛИУ
урлаг соёл
“Sweetymotion” хамтлаг “Зүрхэн аялгуу” кино концерт бүтээлээ Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон 50-60-аад оны нийтийн дуунуудыг “Sweetymotion” хамтлагийнхан шинэчилсэн найруулгаар дуулж, олны хүртээл болгоод байна. “Тунгалаг буянт”, “Нэг л мэдэхэд уулзана даа”, “Бүсгүй хүний заяа”, “Аргалд явсан ижий”, “Өссөн нутаг”, “Өргөн сэлэнгэ”, “Дэнжийн ногоо”, “Болзоо”, “Алтан намар”, “Охидийн уянга” зэрэг алтан үеийн 11 дуунаас бүрдсэн тэдний кино концертыг үзэгчид “Univision”-ы кино архиваас үзэх боломжтой. “Sweetymotion”-ы авьяаслаг бүсгүйчүүд ардын дуунуудыг өөрсдийн өнгө төрхөөр амилуулаад зогсохгүй тэдгээр бүтээлийг амилуулсан уран бүтээлчидтэй уулзаж, ярилцан баримтат кино концертоо улам баяжуулжээ. “Зүрхэн аялгуу” нэртэй уг кино концерт нийт нэг цаг арван минутад үргэлжилнэ. Олны талархал хүлээгээд буй кино концертод багтсан дуунуудаар удахгүй цомог гаргах тухай хамтлагийнхан сонирхууллаа. Кино концертын хөгжмийн найруулагчаар төгөлдөр хуурч Б.Чинбат ажиллаж, хөгжмийн тохиргоог Сингапурт хийлгэжээ. Харин хоолойны бичлэгийг “New star”, “White arch”, “Pro Sounds” студид бичүүлсэн байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын рок попын амьд домог “Хурд” хамтлагийнхан БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулан сар шинийн битүүний өдөр “Хурд-20 жил” тоглолтоо толилуулж сюрприз барив. Цаг ямагт амьд тоглолтоор фэнүүддээ бэлэг барьж ирсэн “Хурд”-ынханы “Чамайг зорино”, “Зураг шиг бүсгүй”, “Би аавтай хүн”, “Цэргийн бодол”, “Монголтойгоо би дэндүү адилхан” зэрэг олон гайхамшигт дууг нь сонсохоор энэ өдөр монголчууд догдлон ирсэн нь алдсангүй. Тоглолтын хөшиг нээгдэхийн өмнө Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав монголчууддаа хандан “Ээж, аав, үр хүүхэд, хайртай хань, ах, эгч нарын тань сар шинийн мэндийг тээсээр ах нь ирлээ. Сурахаар, амьдралаа босгохоор зүтгэж яваа та бүхнийг элгэн садан, Монгол төр нь мартаагүй. Хэзээ хүрч ирэх бол оо гээд хүлээж суугаа шүү” гэх үгийг хэлсэн нь монголчуудыг огшоогоод авав. Яг энэ үгний араас “Хурд”-ынхан тоглолтоо эхлүүлж... Тоосны үзүүрээс аавыгаа харах гэж зөнгөө би хуурна Товолзтол хатируулсаар ирнэ гэж сэтгэлээ хүү чинь аргадна Санааныхаа чинадаас аавыгаа олох гэж дурсамжаа би сэргээнэ Сар жилүүдийг бүтэн болгох гэж нойроо хүү чинь хугаслана гэх... “Би аавтай хүн” дуугаа өргөсөн нь гайхалтай зохицов. “Хурд”-ынханд шандас сорьсон бүтээл олон бий, түүнээс цаг үеийн саалтыг даван он жил өнгөрөх тусам улам үнэ цэнэ орж, монголчуудын зүрх сэтгэлийг хөглөн омогшил төрүүлж ирсэн чансаатай бүтээлийнх нь нэг яах аргагүй “Би аавтай хүн” дуу аж. Танхим дүүрэн үзэгчид “Хурд”-тай хамт дуулав, 20 жилийн турш тус хамтлагийнхан урлагтаа үнэнч зүтгэсээр урын сандаа 200 гаруй бүтээлтэй болжээ. Дуу бүрийг нь сонсох хүсэл, шунал үзэгч бүрт байсан нь лавтай. Гэвч нэг үдшийн дотор 200 гаруй дууг дуулах боломжгүй тул энэ үдэш “Хурд”-ынхан “Ээждээ”, “Чимээгүй ирэх дурлал”, “Цэргийн бодол”, “Миний монгол”, “Чамайг зорино” гэсэн олон бүтээлээ амилуулав. “Ээждээ”-г дуулахгүй үзэгч алга... “Цэргийн бодол” бүр чка бүгдийг байлдан дагууллаа. Хорин жилийн өмнө буюу 1993 онд анх эгшиглэж байх тэр үеийнх шигээ цоо шинэ, Цогоо бас яг хэвээрээ. Саарал шинелийнх нь хормой үл ялиг дэрвэнэ... Гитарчин Б.Отгонбаярын донжтой хөтлөлт хэлэх ч юм биш. Хөгжим янзтай, Өнчин дэрэн дээр нойр хулжиж Өнийн ирээдүйг сэтгэн байхад минь Өөрийн эрхгүй чи минь бодогдож Өр зүрх минь чам руу тэмүүлнэ ээ Цэрэг би чинь ингэж бодохоор Цээжин дотор минь гал дүрэлзэж Цэвэр сэтгэлийн уяас алдуурч Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэ ээ Хорин жилийн турш эгшиглэж байгаа “Цэргийн бодол” Хит болж байсан тэр цаг үеэсээ одоо ч буугаагүй байна. ...Хаврын улирал ирсэн ч юм уу Хайртай үрээ санасан ч юм уу Халагдах хоног минь ойртсон ч юм уу Харих хоног оо тоолон сууна би Энэ дууг анх гарч ирэх үед цэргийн албанд татагдаж байсан залуу 40 насны босго давжээ, “Цэргийн бодол”-ыг өдөр бүр сонсохын тулд хуурцагийг нь худалдаж авахаар аймгийн төв рүү мордох гэж буй айлынхаа эгчид захиж байсан охин одоо 30 гарсан бүсгүй болжээ. Цаг цагийн саалтад цоо шинээрээ үлдэж чадсан “Цэргийн бодол” энэ үдэш олон монгол залуусыг алаг үрээ тэврэн хоцорсон хайрт руу нь яаруулсан нь лавтай. Мөн алс хол суугаа аавдаа, ээждээ очиж үнсүүлэхийн хүслэнд автуулсан биз. Ийм нэгэн гайхалтай үдшийг “Хурд” хамтлагийнхан харийн нутагт суугаа монголчууддаа бэлэглэв. Хорин жилийнхээ ойг дэлхийн монголчуудтайгаа хуваалцахаар холын аялалд гарсан “Хурд” хамтлагийнхандаа аян замдаа сайн явахын ерөөл өргөе. Онцлоход, “Хурд” хамтлагийнхны тоглолтыг зохион байгуулахад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам хамтран дэмжлэг үзүүлсэн юм. Энэ үеэр “Монгол хүн-Монголын эрдэнэ” өдөрлөгийг зохион байгуулж гадаад дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа, бодлогын төвшинд ямар асуудал боловсруулагдаж буй, эх нутагтаа хүрээд очиход бизнес эрхлэх орчин ямар байгаа, Хөдөлмөрийн яам хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх бололцоо байна уу, нэвтрүүлэх шинэ ноу хау юу байх вэ зэрэг олон асуудлыг хөндөж БНСУ-д амьдарч байгаа монголчууддаа мэдээлэл өгсөн юм. Г.НАРАН
урлаг соёл
Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн “Music 9” хөгжмийн нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулж, залуу уран бүтээлчдийн бүтээлийг сурталчлах, тэднийг дэмжих Alfa music төсөл албан ёсоор эхэлжээ. Дуучин н.Хишгээгийн “Дурлалд би яарч байна”, н.Баярцэнгэлийн “Be happy”, н.Номингийн “Хэвээрээ”, н.Тэнүүнийн “Зүүдэндээ”, н.Солонгийн “Би”, н.Чойжоогийн “Санана даа” хэмээх шинэ уран бүтээлүүд энэ удаад сонсогчдын сонорт хүрч байгаа ажээ. Хоёрдугаар сарын 21-нд үзэгч, сонсогчдын хамгийн олон лайк цуглуулсан нэг уран бүтээлч ялагчаар тодрох бөгөөд Т.Өөдөөгийн “M Galaxy”студи нэг клипийг нь үнэгүй хийж өгөх бөгөөд цаашид хамтран ажиллах юм. Мөн ялагчийг Бруно Марсын “The moonshine jungle tour” тоглолтыг үзэх эрхээр шагнах бол дээрх дуунуудыг Фейсбүүкийн Uuduu talk show хуудсаар зочилж сонсох боломжтой ажээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Бие, биедээ ухаангүй дурласан лесби охидын имижээр олонд танигдсан поп хамтлаг ТАТУ ОХУ-ын Сочи хотод өнөө шөнө /II.8/ болох өвлийн Олимпийн нээлтэнд ая дуугаа өргөх гэнэ. Өвлийн Олимпийн нээлтийн ажиллагаанд ТАТУ хамтлаг "Not Gonna Get Us" дуугаа өргөх аж. Сочийн өвлийн Олимпийг зохион байгуулагчдын зүгээс “хуурамч” лесби охидын хамтлагийг оролцуулах болсон нь Кремлийн эрх баригчдын баталсан ижил хүйстний эсрэг хуультай холбоотой олон улсын эсэргүүцлийг намжаах гэсэн оролдого аж. ТАТУ хамтлаг 1999 онд Лена Катина, Юля Волкова гэх өсвөр насны хоёр охины бүрэлдэхүүнтэй байгуулагдсан билээ. Тухайн үед хамтлагийн дууны клип нь лесби охидын тухай өгүүлэмжтэй байснаараа олны анхаарлыг ихээр татсан бөгөөд анхны дуу болох "Я сошла с ума" дууны клип гарсан даруйдаа хит парадад 1-р байр эзэлж байжээ. Үүний дараа 2001 онд ТАТУ хамтлаг "200 по встречной" гэдэг анхны цомгоо гаргаснаар Зүүн Европын орнууд, Словак, Чех, Болгар, Польшид ихээр сонсох болжээ. Б.АНХТУЯА
урлаг соёл
Язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн “Мөхөшгүй” тоглолт хоёрдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд 19:00 цагаас МҮЭСТО-нд болно. Уг тоглолтыг гурав дахь жилдээ хийж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Д.Сосорбарам ажиллах аж. Тоглолтод “Алтан ураг”, “Арга билэг”, “Их монгол” болон ХБНГУ-аас уригдан оролцож буй “Эгшиглэн” зэрэг хамтлагууд оролцоно. Үндэсний язгуур урлаг хэрхэн орчин үеийн хөгжмийн урсгалтай нэгдэж болдгийг эдгээр хамтлагийн залуус харуулах билээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголд зочилж буй алдартай зочдын тоо нэмэгдэх нь. Энэ удаа “Монгол-Австрийн залуучуудын холбоо”-ны урилгаар дэлхийн алдартай дуучин Нана /Darkman/ Монголд ирж, өөрийн тоглолтоо “UB palace”-ийн концертын их танхимд хийхээр болжээ. Тэрээр монголд хоёрдугаар сарын 28-нд газардах аж. Харин түүний тоглолт гуравдугаар сарын 1-нд 19:00 цагт болно. Энэ талаар өнөөдөр тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Хамгийн сонирхолтой нь, түүнийг хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан реппер Нанагийн фэнүүдэд зориулсан “Welcome” парти “VLVT” клубт болох аж. Тоглолтын тасалбарыг Easyticket.mn сайтаар худалдах бөгөөд суудлаасаа шалтгаалан 60-120 мянган төгрөгийн үнэтэй байх юм байна. Дуучин Нанагийн хийх “Remember the time” тоглолтынхоо орлогын тодорхой хувийг говийн Мазаалайг хамгаалах үйлсэд хандивлах аж. Нэн ховордоод байгаа Мазаалай баавгай нь 2013 онд Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргасан мэдээллээр ердөө 26 ширхэг оршин байгааг тогтоожээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Домогт дуучин Нана дэлхийд ховордсон мазаалайн т ө л өө дуу хоолойгоо нэгтгэхээр манай улсад ирж, тоглолтоо сонирхуулах гэж байна. Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар домогт дуучин Нана /Даркман/ ирэх гуравдугаар сарын 1-нд “ Remember the Time” тоглолтоо “UB Palace”-ийн их танхимд хийхээр болсон. Тэгвэл домогт дуучны тоглолтыг зохион байгуулж байгаагийн өө р нэг чухал ач холбогдол нь тэрээр Монголд хийх тоглолтынхоо х ү рээнд дэлхийд ховордоод байгаа Мазаалай баавгайн т ө л өө олон улсын анхаарлыг хандуулж дуу хоолойгоо нэгтгэж байгаа талаар таатай мэдээ дуулда ж эхэллээ. Говийн баавгай Мазаалай нь Монголын т ө дийг ү й дэлхийн улаан номонд орсон ховор амьтан б ө г өө д хамгийн с үү лийн буюу 2013 оны Байгаль Орчны Ног оон Х ө гжлийн Яамны эх сурвалжаас авсан мэдээгээр 26 ширхэг оршин байгааг тогтоожээ. Нана /Даркман/ нь Германы х ө нг ө н х ө гжмийн урсгалыг дэлхийд таниулсан домогт дуучин, шилдэг продюсер т ө дийг ү й нийгмийн сайн сайхны т ө л өө х ү чин з ү тгэдэг х ү м үү нлэгийн элч. Нэн ховордсон Мазаалай баавгайг дэлхийд таниулах ү йлсэд гар бие оролцохдоо баяртай байгаагаа тоглолтын зохи он байгуулагчдад уламжилжээ. Зохион байгуулагчдын з ү гээс энэ сарын 10-нд 12.00 цагаас "Blue Sky Tower"-ийн 3 давхарт албан ёсны хэвлэлийн бага хурал хийж, дэлхийн одын Монгол дахь айлчлал, х ү м үү нлэгийн ажил, тоглолтын талаар дэлгэрэнг ү й мэдээлэл ө г ө х юм байна . Монгол-Австрийн Залуучуудын Холбоо нь 2011 онд Монголд элэгтэй австри х ү м үү сийн санаачилгаар байгуулагдсан. Австрид т ө втэй энэ байгууллага нь Монголд "Эко клуб" нэрээр салбараа нээж хоёр орны залуучуудын хамтын ажиллагааг х ө гж үү лж, нийгэм, соёл урлаг, х ү м үү нлэгийн болон байгаль орчныг хамгаалах чиглэл үү дээр ажиллаж байна. Нэг ү еэ бодвол манай улсад уригдан ирэх дэлхийн оддын цуваа х ө вр ө х болсон ч энэ нь з ө вх ө н шоу тоглолтоор хязгаарлагддаг тал бий. Харин энэ удаагийн арга хэмжээ нь Монголоос анх удаа дэ лхийн одоор дамжуулан Мазаалай баавгайг дэлхий нийтийн сонорт х ү ргэж, хамт алхуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Домогт дуучин Нанагийн Монгол дахь тоглолт нь Монгол-Австрийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Эко клуб”-ийн “Мазаалайтай алхаж байна...” т ө слийн х ү рээнд хийж буй анхны ажил б ө г өө д цаашид дэлхийн улс т ө р, нийгэм, урлаг соёл, спортын олон оддыг мазаалайтай хамт алхуулах болно гэдгээ мэдэгдлээ. Мазаалайтай хамт алхах дараагийн дэлхийн од хэн байх бол? Энэ удаад мазаалайтай хамт домогт дуучин Нана алхаж байна... Б.БАТ
урлаг соёл
Урлагийн тэнгэрт хурцаар гялалзах тод од харван одоод хоёр жил өнгөрчээ. 48 насандаа таалал төгссөн Уитни Хьюстоны уянгалаг дуу хоолойг хөгжмийн ертөнц мартаагүй. “I Will Always Love You”, “Saving All My Love for you”, “I’m Your Baby Tonight”, “I Wanna Dance with Somebody” гээд бүх цаг үеийн хитүүдийн жагсаалтад багтах олон дуу Хьюстоных. Өдгөө ч түүний цомгийн эрэлд гарах шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт бий. 2012 оны хоёрдугаар сарын 11-нд түүний амьдрал төгссөн. Лос-Анжелесийн зочид буудлын угаалгын өрөөнөөс Уитни Хьюстон амьсгал хураасан байдалтай олдсон тухай мэдээлэл дэлхийг цочроож, хөгжмийн ертөнцийн нэгэн агуу төлөөлөл дэлхийгээс одсон билээ. Түүний туулсан амьдрал сайнтай, муутай, эрээнтэй, бараантай байсан... Толгой эргэм алдар хүнд, эд хөрөнгө түүнийг сүүдэр мэт дагалдаж, амжилт нь үргэлж өөдөө цойлж байсан үе байхад хар тамхи, мансууруулах бодист донтон, өр ширэнд баригдан гудамжинд гарах хүртлээ доройтсон үе ч бий. Уитни Хьюстон гэдэг нэрийг ганц үгээр тодорхойлдог. Түүний булшин дээрх чулуун дээр ч сийлээстэй байдаг тэр үг нь “Voice” буюу дуу хоолой. Дэндүү яруу, дэндүү тансаг, уярам, гайхалтай хүчтэй хоолойтой болохоор ганц энэ үг түүнийг бүрэн дүүрэн тодорхойлох ажээ. Тэгвэл, Уитни Хьюстон гэж хэн байсан бэ? Түүний амьдрал, амжилтын замналаас танилцуулъя. Арван нэгхэн насандаа Нью-Жерси хотын сүмд хоор дуу дуулж, урлагийн гараагаа эхэлсэн дуучин Уитни Хьюстон амьдралын эрээн бараан, элдэв бүхнийг амсч, ядарч туйлдахын эрхэнд урлагийн их ертөнцөөс хөндийрсөн боловч цуцашгүй арвин хүслээр дахин мэндэлсэн юм. Дэлхийн хэмжээнд 140 сая хувь цомог борлуулж, бүх цаг үеийн шилдэг 100 дуучны жагсаалтад багтсан сэргэн мандалтын үе харамсалтай нь удаан үргэлжлээгүй билээ. “Artista Records” студитэй гэрээ байгуулж, цомог, сингль, видео нийлээд дэлхийн хэмжээнд 170 сая хувь борлуулж чадсан дуучин Уитни Хьюстон өөрийн гэсэн цар хүрээг бий болгож, орчин цагийн дэлхийн урлагийн түүхийн хуудаснаа нэгэн хуудас нэмсэн шилдэг уран бүтээлч юм. Түүний уянгалаг хэрнээ хүчирхэг дуу хоолой хөгжмийн түүхэнд мөнхөрч, олон шилдэг дуугаараа алдрын оргил өөд гарсан билээ. Түүний амжилтын хуудсыг сөхвөл, “Billboard Hot 100” буюу шилдэг 100 дууны жагсаалтыг дараалан долоон дуугаараа тэргүүлсэн, Billboard-ын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн анхны эмэгтэй дуучин, түүнчлэн платинум цомгийн шагналыг долоон удаа хүртсэн гээд арвин амжилт бүтээлийн эзэн. Түүнчлэн “Бие хамгаалагч” кино саундтрек нь бүх цаг үеийн шилдэг 10 цомгийн жагсаалтад багтаж, Уитнигийн карьерыг тодорхойлсон “I Will Always Love You” дуу нь АНУ-ын бүх цаг үеийн шилдэг борлуулалттай синглээр тодорчээ. Нью-Жерси мужийн Неварк хотноо 1963 оны наймдугаар сарын 9-нд урлагийн гэр бүлд төрж өссөн Уитнигийн амьдралын төөрөг бурхнаас ивээгдсэн байжээ. Нэрд гарсан дуучин Сисси Хьюстоны охин тэрбээр нагац эгч Ди ди Варвик болон Дионь Варвик гээд олны танил болсон шилдэг уран бүтээлчдийн залгамжлагч нь байж чадсан юм. Уитнигийн ээж болон нагац эгч нар нь түүний зүрх сэтгэл, хүсэл тэмүүллийг төрсөн цагаас нь эхлэн дуу хөгжимтэй холбож, сүмийн найрал дуунд “уруу татжээ”. Өсвөр насанд хүрэхэд Уитни хэдийнэ Нью-Йоркийн тайзнаа гараад амжчихсан, тухайн үед нэрд гарч байсан Michael Zager, Chaka Khan, Herbie Mann, the Neville Brothers, Bill Laswell’s Material гээд олон тооны уран бүтээлчидтэй хамтарч ажиллаад үзчихсэн байв. 1983 онд Уитни Хьюстон Нью-Йорк хотын нэгэн шөнийн клубт дуулж байхыг харсан “Artista Records” студийн Клайв Дэвис түүний авьяасыг олж харснаар, гэрээ байгуулж, улмаар нэр алдрын оргил өөд мацаж эхэлжээ. Арав гаруй жил үйл ажиллагаа явуулж, шоу бизнест хэдийнэ хөлөө олчихсон байсан томоохон студитэй гэрээ байгуулсан дуучин бүсгүй анхныхаа цомгийг гаргах гэж хоёр жил гаруй шаргуу хөдөлмөрлөсөн бөгөөд тэр их зүтгэл нь талаар өнгөрсөнгүй. 1985 оны гуравдугаар сард худалдаанд гарсан өөрийнхөө нэрээр нэрлэсэн цомог нь нэр хүнд, ашиг орлого дагуулж, уг цомогт багтсан “You Gave Good Love” дуу нь гурван долоо хоног дараалан хит дууны чартыг тэргүүлж, “Saving All My Love For You”, “How Will I Know” болон “The Greatest Love of All” зэрэг дуу нь Уитнид Грэмми авчраад зогсохгүй, тухайн үеийн хөгжмийн ертөнцийн төдийгүй нийгмийн чиг хандлагыг тодорхойлж байв. Уитни Хьюстонг авьяаслаг, чадварлаг дуучин гэдгийг олон нийтэд таниулсан “Уитни Хьюстон” цомог зөвхөн Америкт 12 сая хувь борлогджээ. 1987 оны зургадугаар сард тэрбээр “Уитни” нэртэй хоёр дахь цомгоо фенүүддээ хүргэв. Billboard-ын шилдэг 200 цомгийн жагсаалтын тэргүүлж, “I Wanna Dance With Somebody” дуу нь Грэммийн шагнал хүртсэн байна. Түүнчлэн “Didn’t We Almost Have It All”, “So Emotional”, “Where Do Broken Hearts Go” зэрэг дуу нь хит дуугаар шалгарч, домогт “Beatles”, “Bee Gees” нарын амжилтыг эвджээ. 1990 оны сүүлээр Уитнигийн гурав дахь цомог болох “I’m Your Baby Tonight” худалдаанд гарсан бөгөөд энэ удаад Уитни нэгэн хэвийн байдлыг эвдэж, хэмнэлтэй гэхдээ зөөлөн баллад дуунуудаас гадна хурдан темптэй дэнс чиглэлийн дуунуудыг цомогтоо багтаасан байв. Түүний амжилтын буухиа үргэлжилсээр, ар араасаа хөвөрсөн шагнал түүнээс тасарсангүй. 1980-аад оны дундуур америк хөлбөмбөгийн супер од Рэндэлл Каннингхэм, жүжигчин Эдди Мерфи нартай нэр холбогдож явсан дуучин Уитни 1989 оны “Soul Train Music Awards”-ын үеэр R&B дуучин Бобби Браунтай танилцаж, дотно харьцаатай болжээ. Гурван жилийн турш нэр холбогдож, хамт амьдарсан хосууд 1992 оны долдугаар сарын 18-нд гэрлэж, удалгүй жилийн дараа Хьюстон амаржиж, Бобби Кристина Хьюстон Браун гэх охиноо төрүүлсэн байна. Харин энэ үед Бобби хэд хэдэн удаа шүүхийн хаалга татаж, шоронд ч суугаад амжив. Шил шилээ даган цуврах амжилт, алдар хүндийн оргилд байсан Уитнид Роберт де Ниро, Квинси Жонс, Спайк Ли нарын Холливудын шилдэг уран бүтээлчдээс киноны санал ирж байсан ч дуучин бүсгүй цаг нь болоогүй хэмээн татгалзсаар байжээ. Гэхдээ эцсийн дүнд тэрбээр Холливудын нэрт жүжигчин Кевин Костнертэй хамтран “Бие хамгаалагч” киноны гол дүрд тоглосон нь түүний үнэнч шүтэн бишрэгчид, үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдээс өндөр үнэлэмж хүртэж, кино нь box office-ыг тэргүүлээд зогсохгүй “Bodyguard” цомог нь Грэммийн наадмаас “Шилдэг цомог”-ийн шагнал хүртжээ. Уитнигийн дуулсан зургаан дуунаас бүрдэх уг цомог дэлхий даяар 42 сая хувь зарагдсан байна. Амжилт дагуулсан “Бие хамгаалагч” киноны дараа тэрбээр “Waiting to Exhale”, “The Preacher’s Wife” гэх хоёр кинонд тоглож, өөрөө киноныхоо саундтрекийг дуулж, өөрийн хүслэн болсон сүмийн найрал дуунаас бүрдсэн цомгоо бичүүлжээ. Улмар 1997 онд Уитни “Уолт Дисней”-н “Үнсгэлжин” кинонд шидэт дагинын дүр бүтээсэн нь бяцхан үзэгч, сонсогчдыг байлдан дагуулсан юм. Багагүй хугацаанд кинонд тоглож, киноны саундтрекээс бүтсэн цомог гаргаж байсан Уитни дараа жилийнхээ арваннэгдүгээр сард Клайв Дэвистэй хамтран продюсерлэсэн “My Love Is Your Love” цомгоо гаргажээ. Грэммийн шагнал хүртсэн “It’s Not Right But It’s Okay”, “When You Believe”, “My Love Is Your Love”, “I Learned From The Best” зэрэг олон хит дууг багтаасан түүний долоо дахь цомог бараг хоёр жилийн турш хитээр шалгарч, Австри, Бельги, Канад, Англи, Франц, Япон, Солонгос, Өмнөд Африк, Сингапур гээд дэлхийн өнцөг булан бүрт борлуулалтаараа тэргүүлж байв. Гайхамшигтай гэмээр амжилт дагуулсан цомгийн нэрээр нэрлэсэн аялан тоглолтоо Уитни зохион байгуулж, дэлхийн 70 хотоор аялан тогложээ. 1980 болон 90-ээд онд ид гялалзаж, “сайн охин” байсан Уитнигийн дүр төрх, зан авир 90-ээд оны сүүлч болоход эрс өөрчлөгдөв. Ярилцлага, зураг авалт, хоолойны бичлэгээс хэдэн цагаар хоцорч, тоглолтоо цуцалж, телевизийн нэвтрүүлэгт оролцох хуваариа үргэлж мартаж, хайнга хандах болжээ. Дээр нь ихэд турж, Уитнийг мансууруулах бодис хэрэглэх болж, бүр донтсон гэх мэдээ цацагдаж эхэлсэн байна. Энэ яриа түүний нөхөр Боббид ч хамаатай байв. 2000 онд Уитни нөхрийнхөө хамт Хавайн нисэх онгоцны буудалд байх үед нь цагдаа нар тэдний гар тээшнээс мансууруулах бодис илрүүлсэн боловч тэд албаны хүмүүсийг ирэхээс өмнө онгоцонд суугаад хэдийнэ нисчихсэн байж. Хэдийгээр хэрэг явдал тэгс ингэсхийгээд өнгөрсөн боловч хосуудыг тойрсон хар тамхины яриа, элдэв мэдээлэл тасарсангүй. Тэр явдлаас хоёр сарын дараа Уитниг алдрын өөд аваачсан Клайв Дэвисийн “Rock & Roll”-ын Алдрын танхимд нэрээ мөнхлөх ёслол болоход Уитни ая дуугаа өргөх байсан боловч ёслолын ажиллагаанд очоогүй байна. Түүний дараахан Оскарын наадамд дуулах ёстой байсан ч найруулагч нь түүний хуваарийг цуцалжээ. Хэдийгээр шалтгаан нь тодорхой бус байсан, дээр нь Уитнигийн хэвлэлийн төлөөлөгч хоолой нь өвдсөн хэмээн мэдээлсэн ч хар тамхитай холбоотой гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байв. 2001 оны наймдугаар сард Уитни хөгжмийн түүхэн дэх хамгийн үнэтэй гэрээг “Arista/BMG” студитэй байгуулжээ. Тэрбээр гэрээгээ шинэчилж, 100 сая ам.доллар, зургаан цомог гаргах нөхцөлтэйгээр гэрээнд гарын үсэг зурсан байна. Удалгүй тэр Майкл Жэксоны уран бүтээлийн 30 жилийн ойн баярт оролцож, ая дуугаа өргөсөн бөгөөд хэтэрхий туранхай Уитни хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаар ийнхүү турж, эцсэн гэх ярианд өртлөө. Харин түүний хэвлэлийн төлөөлөгч гэр бүлийн дарамт, тайван бус байдлаас болоод стресст орсон учир хоол унданд тааруу байгаа гэх тайлбар өгчээ. Мансууруулах бодис, хар тамхитай холбоотой яриа аажмаар намжиж, 2002 оны арванхоёрдугаар сард “Just Whitney” нэртэй түүний ээлжит цомог худалдаанд гарч, улмаар 2003 онд зул сарын баярт зориулсан “One Wish: The Holiday Album” гэх цомог нь шүтэн бишрэгчдийнх нь гар дээр очжээ. Хэдийгээр хувийн амьдрал нь ээдрээтэй, элдэв хэл ярианд өртөж байсан ч Уитнигийн цомог өндөр үнэлэмж хүртэж, багагүй ашиг орлого авчирсан байна. 2004 оны эхээр Уитнигийн нөхөр Бобби Браун “Being Bobby Brown” нэртэй реалити шоугаа телевизээр цацаж, харин уг шоу Уитнигийн хувьд хар бараан талыг нь гаргасан “дэмий зүйл” болж хувирчээ. Олон нийт ч гэсэн түүнийг чухам ямар учраас реалити шоунд тоглох болсныг ихэд гайхсан аж. Багагүй хугацаанд янз бүрийн хэл ам, хов живийн бай байсан Уитни 2006 оны есдүгээр сард Бобби Браунаас салж, тусдаа амьдрах болсон бөгөөд шүүх тэдний гэрлэлтийг 2007 оны дөрөвдүгээр сарын 24-нд албан ёсоор цуцалсан байна. Харин Хьюстон охиноо асран халамжлах эрхийг өөртөө авчээ. Тэр жилдээ Уитни эртний хамтрагч болох Клайв Дэвисийн хамт шинэ цомгийн ажилдаа орж, 2009 оны наймдугаар сарын 31-нд “I Look To You” нэртэй шинэхэн цомог нь худалдаанд гарч, гарсан даруйдаа Billboard-ын жагсаалтуудыг тэргүүлж эхэлсэн юм. Эхний долоо хоногтоо 305 мянган хувь борлогдсон уг цомог Billboard-ын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлж, Уитни дахин нэр алдрын оргилд мандаж эхлэв. Тэрбээр бүхэл бүтэн долоон жилийн дараа ярилцлага өгч, алдарт Опра Уинфригийн ток шоунд оролцжээ. Опратай чин сэтгэлээсээ ярилцсан тэдний ярилцлага хамгийн ихээр олны анхаарлыг татаж чадсан хөгжмийн ертөнцийн ярилцлагаар нэрлэгдсэн байна. Энэ мэт газарт нугдайн шигдсэн амьдралаа өөд татах гэсэн түүний эрмэлзэл харамсалтай нь хагацлаар төгссөн юм. Амьдралын саад нугачаа бүрийг даван туулж, дахин мэндэлсэн Уитнигийн “шинэ амьдрал” төд удалгүй өндөрлөсөн билээ. С.ЦЭЛМЭГ
урлаг соёл
Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Гавъяат жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан “Монгени” цогцолбор сургуулийн драмын сонгоны багш С.Даваахүүтэй уулзаж ярилцлаа. Түүний төрүүлсэн шавь нараас зургаан гавьяат жүжигчин, нэг Төрийн шагналт уран бүтээлч төрсөн юм. С.Даваахүү багшид хичээл заадаг байсан Д.Маамхүү багш нь өөртэй нь нэг өдөр гавьяат цол хүртсэнээс гадна түүний гарын шавь нарын нэг С.Лхагвасүрэн жүжигчин мөн цуг энгэрээ мялаасан байна. -Та хэдэн оноос жүжгийн багшаар ажиллаж эхэлсэн бэ? -1975 оноос багшилж эхэлсэн. Багш хүн гэдэг маш өндөр хариуцлага үүрч байдаг хүмүүс. Зах зээлд шилжих үед жаахан наймаа хөөх гэж оролдсон ч амжилт олоогүй. /Инээв/. Бүх хүн зах зээл рүү шилжих үед бас бусдыгаа дагаж хийх гэж үзсэн. Монгол улсын боловсролын их сургуулийг 1975 онд төгссөнөөсөө хойш багшилж байна. Магадгүй Бурхан намайг цаанаасаа л багш байлгахаар төрүүлсэн юм шиг байна лээ. -Гурван үеийн багш шавь хамтдаа МУГЖ гэдэг хүндэт цолыг нэг өдөр хүртэнэ гэдгээ мэдэж байсан уу? -Үгүй, эхлээд ороход багш маань зогсож байсан. Их баярлаад багш руугаа далласан чинь С.Лхагвасүрэн шавь маань зогсож байлаа. Тэр үед үнэхээр их баярласан. Үгээр хэлэхэд тун хэцүүхэн юм. Д.Маамхүү гэж миний багш. Багшдаа их баярласан. Бид гурав нэг өдөр шагнал хүртсэн маань ч маш том гэнэтийн бэлэг болж намайг маш их баярлуулсан. -Та ер нь хэр олон шавьтай вэ? -Их олон шавьтай шүү. Телевизийн болон кино найруулагчид дунд маш олон миний шавь бий. Жүжигчин, уран бүтээлчид гээд л маш олон бий. Нэг мянга гарсан байх. Урлагт байгаа нь шүү дээ. Миний шавь нараас зургаан гавьяат жүжигчин, нэг Төрийн шагналт уран бүтээлч төрсөн. Багш хүн болсон учраас шавь нарынхаа сайн явж байгааг харж өөрөө сайн яваа юм шиг л их баярладаг шүү. -Таны нэг шавь Оскарын шагнал гардуулах ёслолд оролцож байсан шүү дээ.. тухайн үед та маш их баярлаж байсан уу? -Д.Бямбасүрэн гээд найруулагч бий одоо ХБНГУ-д амьдардаг. “Ингэн нулимс” гэх уран бүтээлээрээ Оскарт оролцож улаан хивсэн дээгүүр нь алхсан гэдгийг нь сонсоод шавиараа их бахархаж байлаа. Шавь маань тэнд эх орныхоо нэрийг гаргаад тэр том хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байхад багш нь болсон би хөл газар хүрэхгүй л баярлаж байлаа. Анх надаас зөвөлгөө авч байхад нь би хэлж байсан юм. Монгол эх орноо харуулсан баримтат кино хий гэж зөвлөсөн. Шавь маань ч миний зөвлөгөөг тун сайн авсан шүү. -Драмын урлагийн хөгжил хэр явж байгаа юм бол? -Эхлээд маш эрчимтэй хөгжиж байсан. Харин нэг хэсэг зогсонги байдалтай байсан. Тухайн үед зах зээлийн шуурганд урлагийн олон хүн мэргэжлээ орхиж байсан үе шүү дээ. Харин одоо бол харьцангуй хөгжиж байна. Хүмүүс театр явж их жүжиг үздэг болсон байна. -Урлагийн юу нь тийм гоё байдаг юм бэ? -Урлаг гэдэг бол маш агуу зүйл юм. Урлаг хүнд эхлээд маш торгон мэдрэмж өгдөг. Оюун ухааныг нь задалж өгч байна. Хүн дотор гаднаасаа гэрэлтдэг байх ёстой. Дотоод хүн гадаад хүнд урлаг маш их хэрэгтэй зүйл. Урлаг бол агуу хүн төрөлхтөний ололт юм даа. Энэ агуу зүйлийг үгээр илэрхийлэх хэцүү. -Урлаг, соёл хоёр ялгаатай юм болов уу? -Урлаг гэдэг бол хувь хүнд амьдралыг өөрийн илэрхийллээрээ хүмүүст ойлгуулж байдаг. Соёл гэдэг нь бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн зүйлийг хэлээд байгаа юм. Гэхдээ яг энэ юм уу гэхлээр бас биш ээ. Их өргөн хүрээг агуулж шингээсэн зүйл бол соёл. Аливаа зүйл бүр өөр өөрийн гэсэн соёлтой шүү дээ. Урлаг гэдэг бол мэргэжил, соёлд тодорхой бүтээгч гэж байдаггүй. Гэхдээ соёлоос урлаг ургасан байдаг юм. -Та яг ямар хичээл заадаг юм бэ? -Голчилж драмын урлаг заадаг гэхдээ киноны тоглолт кино онолын хичээл заадаг шүү. -Кино, драм хоёрт их ялгаа бий юу? -Ялгаатай. Драмын театрт жүжигчин хийж байгаа бол та хамгийн хойно сууж буй үзэгчдэд өөрийнхөө дууг хоолойг, жүжиглэлтийг хүргэх хэрэгтэй. Харин кинонд тэгэх шаардлага байхгүй. Кинонд аль болох энгийн тоглолтоор, чи бид хоёр яг л яриад сууж байгаа мэтээр жүжиглэдэг ч дотроороо өөрийгөө илэрхийлэх, тухайн дүрийг бүтээх хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед кинонд драмын тоглолт яваад байдаг болчихсон байна лээ. Энэ жаахан тиймэрхүү санагдаж байгаа. -Танай гэр бүлийнхэн бүгд урлагт зүтгэдэг үү? -Тийм ээ. Манай гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс. Миний нөхөр зураглаач Ж.Асалбай, хүү А.Ганхуяг кино найруулагч, мөн хоёр хүүхэд маань ч зураглаач, гэрэлтүүлэгч хийнэ. Гэр бүлээрээ хэд хэдэн бүтээл дээр ажилласан. “Тэнгэрээс унасан мах”, “Хазгар хадам хүргэмсэг”, “Би чамд гомдоогүй ээ” гэх бүтээлүүдийг хийсэн. -Кино урлаг сүүлийн үед хөгжиж байгаа ч шүүмжлэл нэлээд дагуулдаг...? -Дурын хүн зохиол бичиж байна. Драмын зохиолч ч тэр, кино зохиолч ч тэр байх хэрэгтэй байна. Найруулагч эсвэл жүжигчин ч зохиол бичээд байна. Би өөрөө ч зохиол биччихлээ. Хэдийгээр урьд нь олон зохиол уншиж, олон бүтээл дээр ажилласан ч яг тэр зохиолчийн нарийн нюанс гэдэг зүйл хаягдаад байгаа юм. Гэхдээ би буруутгахгүй энэ бас л нэг хөгжиж байгаа явц нь байгаа юм. Мөн урлаг судлал байх хэрэгтэй, урлаг шүүмжлэгч гэж байх хэрэгтэй. Энэ өөрөө их нарийн мэргэжил, хэн дуртай нь шүүмжлээд байдаг зүйл бол урлаг биш. Аливаа зүйл шүүмж дагуулж байж хөгждөг. Алдаа оноон дээрээ ажилладаг байх хэрэгтэй. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж Монголын зүйр цэцэн үг бий. Урьд нь хийсэн бүтээлүүдийг мундаг гоё, сайн кино гэж ярьдагч бас л алдаа оноо байж л байгаа шүү дээ. Тиймээс мэргэжлийн шүүмжлэгч байх хэрэгтэй. -Сүүлийн үед кино урлаг гэдэг зүйл нь амархан мөнгө олох хэрэгсэл болоод байгаа юм биш биз дээ гэсэн бодол хааяа төрдөг шүү, та энэ бодолтой санал нийлэх үү? Юутай холбоотой юм бол? -Урлагт нэг зүйл бий. Урлаг цаг үеэсээ хурдтай байх хэрэгцээ бий. Хэрвээ хуучинтайгаа зууралдаад удаад байвал тэр хэрээрээ энэ нийгэм чинь хоцорч эхэлнэ. Энэ нийгмийнхээ цаг үеэс түрүүлж гишгэж байдаг зүйл чинь урлаг. Урлаг хэрвээ явцуу, удаан, уйтгартай болоод ирвэл хэн нийгмийг урагшлуулах билээ. Бид нар аль болох цаг хугацаанаасаа түрүүлж харж байх хэрэгтэй. Өнөөгийн байгаа байдлаас нэг юм ажиглахад хүмүүс их хуучинсаг сэтгэлгээнээсээ салаагүй удаан сэтгээд байгаа юм болов уу гэсэн бодол төрдөг. Гэхдээ дээр би дурьдсанчлан нэг үеэ бодоход драм, кино урлаг эрчтэй хөгжиж байна. -Залуу уран бүтээлчдэд юу гэж захимаар байна? -Манай залуучууд монгол хэлээрээ ярьж, бичиж чаддаггүй болчихсон. Уншихгүй байна, ажиллахгүй байна шүү дээ. Үг бүр нэг утга илэрхийлж байдаг юм. Түүнийг ойлгодог байх, сэтгэдэг байх хэрэгтэй. Миний бодлоор “Үг хөгжлийн хичээл” арван жилийн боловсролын сургуулиудад явуулах хэрэгтэй. Бид маш баялаг үгсийн сантай, түүнийхээ 20 хүрэхгүй хувийг л ашигладаг. Өөр ямар ч хэл дээр орчуулагддаггүй үгс зөндөө бий. Энэ их агуу баялгаа дутуу судлаад байна. Зарим нь бүр дутуу ярьдаг болчихсон байна шүү дээ. Жишээ нь, “аягүү ” гэж их хэрэглэдэг, “Аягүй гоё” юм гэж ирээд ярьдаг. Гэтэл “аягүй” гэдэг үг чинь маш муухай гэсэн үг шүү дээ. Ихэнх сэтгүүлч хүртэл "аягүй гоё уран бүтээл хийжээ" гэж ярьж байгаа харагддаг. Тиймээс дан урлагийнхан гэлтгүй залуу хүмүүс монгол хэлээ маш сайн судал, тэгээд өөр хэл судал. Бид зөвхөн монголдоо хийгээд баймааргүй байна. Бид цаашаа дэлхийн тавцанд гарч алхаж, өрсөлдөх хэрэгтэй байна. Тэгвэл бидэнд хэл хэрэгтэй. Гэхдээ эхлээд Монгол хэлээ маш сайн судалчих дараа нь гадаад хэл судал. Хэлгүй бол хөлгүй гэдэг үг бий шүү дээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Этно чиглэлээр уран бүтээл туурвидаг хамтлагуудын хамтарсан тоглолт гурав дахь жилдээ болох гэж буй юм. Энэхүү сонирхолтой том хэмжээний тоглолтыг санаачлагч, зохион байгуулагч нь төрийн шагналт гавьяат жүжигчин, дэлхийн шилдэг найруулагч Д.Сосорбарам. Тэрбээр өдөр шөнөгүй, худалч хүнд нойр хоолыг умартан монгол үндэстнийхээ язгуур хөгжим, хөөмий, дуу бүжгийн урлагт суралцаж, эзэмшиж, мэргэшиж байдаг хөгжимчин, уран бүтээлч залуусын хөдөлмөр бүтээлээр дамжуулж монгол хөгжим, урлагийн гайхамшгийг дэлхийд таниулах хүсэл зорилготой. Энэ тухайгаа удаа дараа мэдэгдсээр ирсэн бөгөөд өөрөө найруулагчийн хувиар зарим хамтлагтай хамтарч ажиллаж уран бүтээлд нь хүч нэмж байдаг билээ. Со найруулагч энэ жилийн “Монгол мөхөшгүй” тоглолтдоо этно чиглэлээр уран бүтээл хийдэг есөн хамтлагийг урьж байгаа юм. МҮЭСТО-нд энэ сарын 21,22,23-нд болох уг тоглолтод хамтлагууд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ. “Алтайн оргил” хамгийн ахмад нь Есөн хамтлагийн хамгийн ахмад нь язгуур урлагийн “Алтайн оргил” хамтлаг. Тус хамтлагийн хөөмийч, товшуурч, шаардлага гарвал морин хуур, дунд хуур, төмөр хуураар ч тоглодог хөгжимчин Б.Зоригоотой холбогдож ярилцлаа. -Уран бүтээл өндөр үү. Захаас нь асууж сурсаар байтал энэ есэн хамтлаг дундаас хамгийн анх байгуулагдсан нь танайх болж таарч байна. Уг нь “Эгшиглэн” ууган нь гэж бодож байлаа, тэгтэл тэднийх байгуулагдаад 20 жил болж байна гэлээ. Танайх 1993 онд гараагаа эхэлсэн гэхээр ахмад нь танайх юм гэж ойлголоо, зөв үү? -Бараг тийм байх аа. “Алтайн оргил”-ыг манай аав байгуулсан юм. Бид уламжлуулан авч яваа хоёр дахь үеийнхэн нь. -Танай аав хэн бэ? -Одоо Швейцарьт циркт багшилж байгаа Батцоож гэж хүн бий. Аав ээж маань урлагийн хүмүүс. Хүүхдүүдээс нь бид гурвуул хөөмийч. Одоо хамтлагтаа ах дүү хоёул байдаг. Үндсэндээ удам, үе дамжуулан уламжлуулах оюуны өв гэх үү дээ. -Сонирхолтой юм байна. Одоо болох гэж байгаа есөн хамтлагийн хамтарсан тоглолтод “Алтайн оргил” ямар уран бүтээлээр оролцох вэ? -Урын санд маань чухал байр суурьтай “Ээвэн голын урсгал” болон “Цаст цагаан хархираа” гэсэн бүтээлүүдээ тоглоно. “Хархираа”-г тоглоход “Улаанбаатар” чуулгын Д.Энхгэрэл ахлагчтай бүжигчид бүжиглэх юм. -“Ээвэн голын урсгал” тань танай брэнд бүтээл бололтой. Их гоё юм билээ. Үг хэллэг нь баруун монгол аялгатай, сонсоход яг л онгон зэрлэг байгаль санагдам өвөрмөц юм билээ. -Тийм ээ, бид бөөгийн онгод тэнгэрийг дуудах мэтээр тоглодог. -Жинхнээсээ дуудаж тоглож болох уу? -Үгүй л дээ. Бөөгийн дуудлага, үг хэллэгийг ашиглах нь манай манерт тохирдог юм. -Танайх ямар ямар хөгжмийн зэмсэгтэй вэ? -Хоёр бөмбөр, ятга, морин хуур, дунд хуур, товшууртай. -Анхнаасаа л ийм бүрэлдэхүүнтэй байсан уу? -Тийм. -Хамтарсан тоглолтод амжилт хүсье. -Баярлалаа. “Эгшиглэн” 17-нд эх орондоо ирнэ Ардын урлагийн “Эгшиглэн” хамтлагийн гишүүн М.Түмэнбаяртай ярилцлаа. -Танайхыг домогт “Эгшиглэн” хамтлаг гэвэл арай хэтрүүлсэн болох уу? -Хувь уран бүтээлчид нийлж байгуулсан үндэсний хөгжмийн хувийн анхдагч хамтлаг л даа. Европт 20 жил тоглолоо. Тэгэхээр домогт гэх үү, юу гэж хэлэх вэ гэдгийг үзэгч, сонсогчид л мэдэх байх даа. -Этно есөн хамтлагийн хамтарсан тоглолтод танайх оролцон уран бүтээлээ сонордуулахаар Германаас ирж байгаа юм байна. Энэ жилийн тоглолтын онцлог энэ болох нь ээ..? -Манайх хамтарсан тоглолтод анх удаа оролцох гэж байна. Их сайхан санагдаж байгаа. Со гавьяатын урилгаар, МИАТ-ын дэмжлэгээр манайхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж тоглох гэж байна. -Одоогийн байдлаар та ганцаараа Монголд байгаа юм уу? -В.Батболд маань байгаа. Морин хуурч Ж.Төмөрсайхан, хөөмийч Б.Амартүвшин, их хуурч Ц.Ууганбаатар, ёочин хөгжимчин Ц.Сарангэрэл нар маань 17-нд эх орондоо ирнэ. -Хамтлагууд хоёр хоёр л номер тоглох юм байна. Холоос ирж байгаа танай хамтлагт илүү боломж олгох болов уу? -За даа, бараг адилхан байх аа. Эрх тэгш байхаар зохион байгуулж байгаа байх л даа. Бид “Цэцэгтэй хар май”, “Хүннү” гэсэн хоёр дээж номероо тоглохоо мэдэгдсэн. Ардын дуу хөгжмийн уламжлалт арга техникээр тоглоно. Анхнаасаа Европт ингэж тоглосоор ирсэн. Энэ хэв маягтаа үнэнч. Олон жилийн дараа Монголынхоо үзэгчдийн өмнө гарах гэж байгаадаа сэтгэл хөдлөөд байгаа шүү. “Тэнгэр аялгуу” сонгодог зохиолуудын попури тоглоно Байгуулагдсан он дарааллаар нь аваад үзвэл “Тэнгэр аялгуу” удаалж байна. СУИС-ийн багш нараас бүрдсэн тус хамтлаг өдгөө 17 дахь жилдээ монгол үндэсний хөгжмөө эгшиглүүлж, үзэгч олныхоо сонорыг мялааж байна. Тэд ёочин, лимбэ, эвэр бүрээ, морин хуур, их хуур гэсэн зэмсгүүдийн хөг нийлсэн хоршлоор үнэхээр тансаг дуугаралтыг үзэгчдийн сэтгэлд хоногшуулдаг. Хөгжимчин тус бүр Монголын шилдэг гоцлол хөгжимчид, улсын уралдаануудад тэргүүн болон дээ байр эзэлж ирсэн шилдгүүд. Мөн тэд олон шавьтай. Хамтлагаараа гадаадын олон оронд тоглолтоо хийсэн. Есөн хамтлагийн хамтарсан энэ удаагийн тоглолтод тэд өрнийн сонгодог зохиолуудыг орчин үеийн маягийн болгож тоглосон попури болон төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Манан” бүтээлийг үзэгч түмэнд өргөн барих ажээ. “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаттай ярилцсан юм. -Танай хамтлаг бусдаас ялгарах ямар уран бүтээл сонсгох гэж байна вэ? -Бид бусад этно хамтлагуудаас фолк рок стилиэр ялгардаг. Тэр л чиглэлийнхээ дагуу хоёр бүтээл тоглоно. -Ямар гэдгийг хэлж болох уу. Үзэгчид бас мэдээлэлтэй, бэлтгэлтэй ирэх нь зүйтэй болов уу? -Энэ тоглолтод зориулж “Хүйтэн хавцал”, “Сархад” гэсэн хоёр зохиол гаргасан. -Гаргасан гэдэг нь юу гэсэн үг вэ? -Шинээр хийсэн, зохиосон. -Танай хамтлагийн дуунууд ихэнхдээ та бүхний өөрсдийн бүтээл байдаг уу? -Тийм. Байгуулагдсанаасаа хойш тоглосон бүх зохиол бүтээлийнхээ 90 хувийг бид өөрсдөө зохиосон. -Та нарын гараас зохиол хэр хурдан гардаг вэ? -Ер нь их удахгүй дээ. Нэг тойроод суусан байхад болчихно. -“Сархад” бүтээлдээ архийг сайлсан юм уу, муулсан юм уу? -Аль аль талаас нь л харсан. -“Хүйтэн хавцал” гэж ёстой л рок бүтээлийн нэр санагдаж байна. Энэ лав хит болох байх аа? -Магадгүй ээ. “Домог” олны мэддэг бүтээлүүд сонсгоно Ардын урлагийн “Домог” хамтлагийнхан энэ удаагийн тоглолтод үзэгчдийн мэддэг, олны ташаал хүртсэн бүтээлүүдээ “сойх” аж. Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн “Би монгол хүн” болон Өвөр Монголын алдарт морин хуурч Чи Булагийн зохиол “Түмэн агтын төвөргөөн”-өө дахин нэг сонсгох нь ээ. “Домог”-ийнхон эдгээр бүтээлээрээ Австрид болсон Олон улсын язгуур урлагийн уралдаанд Гран при хүртэж, Болгарт болсон Язгуур урлагийн Олимпоос дэлхийн үнэмлэхүй аварга цол хүртсэннийг уншигчид санаж буй биз ээ. “Хөсөгтөн” ҮДБЭЧ-аас өрх тусгаарлажээ Анирлангуй хөгжим буюу этник баллад чиглэлээр уран бүтээл туурвидаг “Хөсөгтөн” хамтлагийнхан саяхнаас ҮДБЭЧ-аас өрх тусгаарлажээ. Цохивор хөгжимчин Батцэцэг охиноор бүл нэмж долуул болсон тэд уран бүтээлийн даллага авсан мэт завгүй ажиллаж байгаа аж. Есөн хамтлагийн хамтарсан тоглолтод оролцмогцоо Хонгконгийг зорино. Тэнд Азийн хэд хэдэн оронд хийх тоглолтын салхиа тэнд хагалах юм билээ. Эдний тоглодог хөгжмийн зохиол бүтээлүүдийн олонхыг хамтлагийн ахлагч Д.Ариунболд зохиодог. Энэ удаагийн хамтарсан тоглолтод тэд хөгжмийн зохиолч ахлагчийнхаа “Их хөсөгтөн”, “Монгол” гэсэн шинэ номерууд тоглож үзэгчдийн үнэлгээг хүлээх ажээ. “Хөсөгтөн” хамтлаг олон улсын нэр хүндтэй тайзнаа хэдэнтээ тоглож Монгол Улсынхаа, монгол үндэстнийхээ нэрийг мандуулж байсан. 2012 онд л гэхэд Английн хатан хааны “Роял” театрт тоглож танхим дүүрэн үзэгчийг нам жим болгон алмайруулж байсныг дэлхийн олон сая үзэгч харсан. Арга билэг Этно жааз “Арга билэг” хамтлаг этно хамтлагуудын хамтарсан тоглолтод анхнаас нь оролцож уран бүтээлээ сонордуулж ирсэн. Жааз үнэртсэн хөнгөн хэмнэлтэй зохиол бүтээлүүдээрээ үзэгчдийн, тэр дундаа залуусын сонирхлыг ихэд татдаг энэ хамтлагийн бүрэлдэхүүн тун ч хүчирхэг. Үндсэндээ Морин хуурын чуулгын хөгжимчид нэгдсэн. Жааз төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхийн зохиож найруулсан бүтээл урын санд нь зонхилдгоор онцлог. Морин хуурч Н.Жигжиддорж, ятгачин О.Мөнхтогтох гээд өнөө цагийн нэртэй хөгжимчид тус хамтлагт багтдаг билээ. Ахлагч нь цохивор хөгжимчин Г.Гантулга. Эдүгээ есөн хамтлагийн тоглолтод тэд Т.Пүрэвсүхийн найруулсан “Бадарчин”, “Талын таван толгой” гэсэн хоёр шинэ бүтээлээр оролцох гэж байна. Сонирхуулахад “Талын таван толгой” ардын дууг уртын дууч Д.Энхбаатар дуулж, “Арга билэг” хамтлаг хөгжимдөнө. Үүн шиг тансаг юм гэж хаа байх билээ. “Жонон” аль болох энгийн байхыг хүсдэг “Жонон” хамтлагийн ахлагч, бөмбөрчин Д.Мөнх-Оргилтой ярилцсан юм. -Танай хамтлагийн онцлог юу вэ? -Ардын хөгжмийн хамтлаг ч гэлээ аль болох энгийн, залуулаг байхыг эрмэлздэг. Тэгж байж ардын хөгжим, урлагт залуусыг татна гэж боддог. Дээл, үндэсний хувцас өмсдөггүй. Жирийн залуусын стилиэр хувцаслаж орчин үеийн дуунуудыг ч дуулдаг. -Хамтарсан тоглолтод ямар уран бүтээлээр оролцох гэж байна? -Жил бүр адилхан өнгө аястай бүтээлээр оролцоод яах вэ гэж бодоод шинэ юм хийсэн. “Битлз” хамтлагийн дуунуудыг найруулсна анх удаа тоглох гэж байна. -“Жонон” хамтлаг ямар ямар зэмсгүүдтэй вэ? -Бөмбөр, басс гитар, ятга, ёочин, лимбэ, гурван морин хууртай. -Сонин бүтэц, бүрэлдэхүүн байна шүү... -Тийм болохоор бусад хамтлагаас дуугаралт, өнгө аясаар өөр гэж боддог. “Их Монгол” 2012 онд байгуулагдсан Байгуулагдаад удаагүй “Их Монгол” хамтлагийн ахлагч, их хуурч, хөөмийч Б.Эрхэмбаяртай холбогдож товч ярилцсан юм. -Танайх уран бүтээлийн чиглэлээ монгол ориенталь гэж тодорхойлсон байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ? -Дэлхийн хөгжмийн урсгал, чиг хандлагыг судалж байж энэ хэв маягаар уран бүтээлээ туурвихаар болсон. Монгол ориенталь гэдгийг Ази, Дорно дахины хөгжим гэж ойлговол болно. -Танайх 2012 онд байгуулагдсан юм байна. Уран бүтээлийн урын сан хэр баяжиж байна вэ? -Дажгүй ээ. -Бүгдээрээ “Улаанбаатар” чуулгын хөгжимчид гэсэн үү? -Тийм ээ. -Энэ удаагийн этно хамтлагуудын нэгдсэн тоглолтод ямар уран бүтээлээр оролцох гэж байна? -Манай хамтлагийнхны бүтээл “Алтан тал”, “Ачлал” гэсэн зохиолууд тоглоно. -Этно хамтлагуудын отгон баг танай хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Монгол үндэстний дуу хуур, хөгжмийн тансгийг дэлхийд мэдрүүлэх алсын алтан шар зам тань өлзийтэй байх болтугай... -Баярлалаа. Р.ОЮУНЖАРГАЛ
урлаг соёл
“A Sound” хамтлагийн “Forever 247” тоглолт дөрөв дэх жилдээ “SS Club”-д 19:00 цагаас болох нь ээ. Хайрын баярыг угтан сонсогч фейнүүддээ өөрсдийн хайрын дуугаараа бэлэг барьдаг уламжлалтай тус хамтлагийнхан уг тоглолтын үеэрээ ч мөн хайрын дуунуудаа эгшиглүүлэх аж. Тоглолтын тасалбарын хувьд 20 мянган төгрөгний үнэтэй бөгөөд тэдний урилгаар “UFO” хамтлагийнхан болон гитарчин Өөжгий нар оролцох аж. Э.ТЭКҮ
урлаг соёл
Truly, madly, deeply… Энэ дууны аялгуу бүхэн нотноос нот дамжин эгшиглэж, чамтай холбоотой дурсамж болгонд өртөөлсөөр зүрхэнд минь эгшиглэж байна. Хааяа чамайг санахаар энэ дуутай би ханьсдаг. Магад чамтай уулзсан ч юм шиг, сэтгэлээ онгойтол сайхан ярилцсан ч юм шиг тийм нандин мэдрэмжийг надад өгдөг болохоор тэр. Салхинд намирсан гэзэг, уран хөдлөх гар, ялдамхан нь аргагүй мишээл, дөлгөөхөн ширтэх харц. Одоогоос дөрвөн жилийн тэртээх тэр нэгэн намар оюутан нас, гэгээн хайр хоёр надад ирж билээ. Эхэндээ хүний амьдралд олон таарах шохоорхлуудын нэг байх гэж бодсон ч цаг улирч, хугацаа өнгөрөх тоолонд улам бүр үгүй гэдгийг нотолсоор... Чамтай юм ярья гэхээр жирийнхээсээ өөр болж, юуг ч үл чадан дэмий түгдчинэ. Эсвэл огт авцалдаагүйг хэлчихнэ. Гэсэн атлаа чи л байвал юуг ч хийж чадахаар болох нь нэн сонин. Хичээлд суусан үедээ байн байн эргэж хармаар. Ирээгүй үед нь санаа зовж, хэн нэгнээс чамайг асууна. Найз нөхдөдөө ч хэлчихэж чадахгүй чамайг нууна. Магадгүй чамайг хэн нэгнээс харамласан нь тэр. Ингэж миний зүрхэнд хэзээ дуусах нь үл мэдэгдэх гэгээн хайрын дуу эгшиглэсэн юм. Цаг хугацааны хэлхээ эргэн эрэхгүйгээр хөвөрсөөр нэг л сэрэхэд оюутан цагаа орхих болж. Оюутан насаа орхино гэхээр нэг л эвгүй. Чамтай цуг баймаар, хамт алхмаар... Тийм л болохоор ямар нэгэн шалтаг гарган чамтай цуг нэг автобусанд сууж, ямар ч хийх ажилгүй мөртлөө ангидаа оройтдог байжээ. Хэдийгээр чамд хайртаагаа нуух гэсэн боловч би чадсангүй. Бараг хүн болгон мэдчихсэн, надаас чиний тухай асуудаг болов. Хичээлтэй өдөр болгон чамтай байхын тулд оройтож, зарим нэг хичээл дээр тусалсаар нэг л мэдэхэд оюутан цагаа орхижээ. Магадгүй оюутан насаа байнга санагалзаж, төгссөн сургуулиараа ормоор байдаг ч чамтай л холбоотой. Чамтай холбогдох бүх дурсамж тархинд хөвөрдөг болохоор тэр. Гэхдээ зүрхэнд минь эгшиглэсэн хайрын дуу талдаа орох яагаа ч үгүй. Хэдэн өдрийн өмнө чиний Facebook-ээр зочилж билээ. Хэдэн сэтгэгдэл үлдээснийг магад чи уншсан л байх. Хэдийгээр уулзаж, ярилцаж чадахгүй ч сэтгэгдэл үлдээсэн минь уулзсанаас ялгаагүй итгэнэм. Хэдэн жилийн өмнө сэтгэлээ илчлэхдээ би дутуудуулсан байж магадгүй. Тэгвэл оройтсон ч одоо хэлье. Чамд хайртай. Орчлон ургах цэцэгс, тэнгэрт байх од “мод” гэж би худлаа ярихгүй ээ. Ямар ч байсан миний бодол, санаанаас гарахааргүй тийм л байр суурийг чи эзэлсэн. Хэдийгээр бид хоёрын зам нийлэх тавилангүй ч миний зүрхэнд эзлэх чиний байр суурь юунаас ч илүү. Зүрхэнд эгшиглэх хайрын дуу үргэлжилсээр... Хэдэн жилийн өмнө хэрвээ хайрын тухай асуусан бол би юу гэж хариулах байснаа мэдэхгүй. Харин одоо бол хайрыг би дуугаар /чамаар/ төсөөлдөг. Маш уянгалаг мөртлөө хэзээ ч дуусахгүй эгшиглэх, чихээ салгаж чадахааргүй тийм л гоё дуу. Зүрхэнд хөг нэмсэн чамд би энэ гэгээн хайрын өдөр баярласнаа хэлье. Хэзээ дуусахааргүй дууг зүрхэнд минь эгшиглүүлсэн чамдаа баярлалаа. Truly, madly, deeply... Дуу дуусах цаг аль хэдийнэ болжээ. Гэхдээ зүрхэнд минь эгшиглэсэн гэгээн хайрын дуу дуусах яагаа ч үгүй, талдаа ч ороогүй байна. .....
урлаг соёл
Дуучин Кэти Перри уран бүтээлийнхээ видео клипэнд зориулан ямарваа нэгэн дүрд хувирахдаа жүжигчдээс дутахгүй чадварлаг нэгэн билээ. Тэрээр “The one that got away” дууны клипэн дээрээ хөгшин, залуу хоёр дүрд хувирсан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, өндөр үнэлгээ авч байсан юм. Тэгвэл энэ удаад Кэти Перри Египетийн алдарт хатан Клеопатрагийн дүр хувирчээ. Тэрээр “Juicy J” –тэй хамтран гаргасан “Dark Horse” шинэ уран бүтээлийнхээ видео клипийг сурталчилж, "Кэти-Патра" хэмээх үзэсгэлэнт хатны дүрд хувирсан аж. Б.АНХТУЯА
урлаг соёл
“Харанга”-ын Лхагваагийн “Монгол ээж” цомог хэвлэлтээс ирэхэд цөөхөн хоног үлджээ. Тэрээр шинэ цомгийнхоо мялаалга болгож, гуравдугаар сарын 5, 6-нд “Монгол ээж” тоглолтоо хийхээр болсон байна. Эхийн ачийг магтан дуулсан энэхүү тоглолтыг “Аса” циркт товлогджээ. “Монгол ээж” цомог нь дуучин Х.Лхагвасүрэнгийн тав дахь бие даасан цомог бөгөөд тэрээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд” зэрэг дөрвөн цомогтоо бие даасан уран бүтээлээсээ түүвэрлэн гаргасан юм. Худалдаанд гарсан цагаас хит дууны жагсаалт, шилдэг цомгийн борлуулалтыг тогтмол тэргүүлдэг авьяаслаг уран бүтээлчийн шинэ цомог ачлалт ээжүүдэд хаяглагдлаа. Б.ЭНХ
урлаг соёл
Өглөөг Гангийн дуугаар угтлаа. Гангийн шинэ дуунд татагдан, догдлон сонслоо. Ганг угаасаа ховор, авьяаслаг, тэр чигээрээ өвөрмөц ертөнц. Гангийн “Зөрлөг” гоё. Гангийн “Халамцуу салхи” гоё. “Киви”-д зохиож өгсөн “Хайр нь арын нь даана”, “Маднесс”-ын Сайхнаагийн дуулдаг “Амьдрал чамд” дууг хэзээ ч, хэд ч сонссон уйдахааргүй санагддаг. Гангийн дуулдаг энэ дуу “Madness-2 Saikhnaa” цомогт багтсан байгаа. ...Амьдрал чамаасаа би юу хүсэх вэ дээ Атгаж болох бүхнийг чи өгсөн Алд хэрчим газар амьдрал бүхлээр оршдогийг Би мэдсэнгүй, Юу ч гэхэв дээ Саарал ч гэсэн хайрт хот минь сүндэрлэсээр Сая сая цонхны цаана Мянга мянган амьдрал Сайн бүхний дундаас чи бид хоёрын Учрал гэрэлтдэг шүү, Энэ гайхамшиг шүү Гадаа ирчихээд эртний танил дуу эгшиглэсээр Зүрх сэтгэлийг минь хөглөнө Амьдралд би одоо ч эрхэлсээр Энэ гудамжаар гараа халааслан алхана Элдвийг эргэцүүлж бодно Цонхыг чинь ширтэн зогсоно... Үг холболт, дуу нь тэр чигтээ илэрхийлэгдэх утгатай мөртүүд гээд Гангийн бичдэг дууны шүлгүүд бусдынхаас ялгардаг. Өнөөдөр сонссон түүний шинэ дуу “Андууд”. Би ганцаар ирсэн Нуруундаа аранзнаас өөр хөрөнгөгүй Амьд л явбал Алтан аяганаас ус ууна гэж үг бий Би энд дасчээ Энд би нөхөдтэй болсон... Түүний энэ дуу Ганг, Daisy нарын байгуулсан “Ганг рекордс”-ын бүтээл бөгөөд дууны үг, аяыг Ганг бичиж, өөрөө дуулжээ. “Madness” хамтлагийн анхны соло гитарчин Ганг. Ая зохиогч Ганг. “Ганг рекордс”-ын Гангдаа баяр хүргэе. Бусад олон хүнд давтагддаггүй чиний ертөнцөөс өөр олон гайхалтай бүтээлүүд ундарч байг. Дараагийн удаа Ганг, Daisy хоёрын хамт дуулахыг сонсмоор байгаа шүү, дуунд чинь хайртай хүмүүс. Б.МАРАЛ
урлаг соёл
Дуучин Тэнүүнийг “Хайртай”, “Хамтдаа байвал болох уу” хит дуугаар нь залуус сайн мэднэ. Харин шинэ залуу уран бүтээлч Чойжоо “Хүрч чадахгүй” шинэ хит дуугаараа цахиур хагалж эхлээд байгаа. Уран бүтээлийн сайн хамтрагч, нөхөд, зөвлөгч болж чаддаг энэ хоёр залуу Т.Өөдөөгийн хөтөлдөг “Music 9” хөгжмийн хөтөлбөрийн 10 жилийн ойд зориулсан “Alfa music” төсөлд хамтран оролцож байна. Уран бүтээлээр төдийгүй амьдрал дээр ч сайн найз нөхөд гэдгээ харуулан Чойжоогийн зохиосон “Зүүдэндээ” дууг Тэнүүн дуулж энэхүү төсөлд өрсөлдөж байгаа. Харин саяхан болж өнгөрсөн гэгээн хайрын баяраар Тэнүүний “Tenuun and his band” тоглолтын хүндэт зочноор Чойжоо уригдан “Хүрч чадахгүй” дуугаа дуулж залуусын романтик үдэшлэгийг улам чимж өгсөн байна. Найз нөхөд нь тэдний тухай “Хэтдээ юм дуулгах хоёр” хэмээн товчхон тодорхойлно лээ.
урлаг соёл
Монголын язгуур урлагийн “Алтан ураг”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, ”Тэнгэр аялгуу” зэрэг олонд танигдсан хамтлагуудаас гадна шинээр “Алтайн Оргил”, ”Их Монгол”, “Эгшиглэн“ зэрэг хамтлагууд хамтран “Мөхөшгүй Монгол” тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Энэ тоглолт хоёрдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд 19:00 цагаас МҮЭСТО-нд болох юм. “Мөхөшгүй Монгол” тоглолтыг Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлан найруулснаар гурав дахь жилдээ зохиох гэж байгаа юм. Анх 2012 онд таван хамтлаг нэгдэн “Монгол-Язгуур урлаг” нэртэйгээр зохион байгуулсан бол 2013 онд “Монгол Төгсөшгүй” нэрийн дор долоон хамтлаг нэгдэн тоглосон. Харин энэ удаад есөн хамтлаг нэгдэж тоглохоор болсон байна. Тасалбарын үнэ суудал харгалзахгүй 50 мянган төгрөгөөр тогтоожээ. С.ӨЛЗИЙБАДРАХ
урлаг соёл
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулж яваа есөн хамтлагийн нэгдсэн “Монгол Мөхөшгүй” хэмээх тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох гэж байна. Уг тоглолт гурав дахь жилдээ тайзнаа тавигдаж байгаа бөгөөд анх тэднийг нэгтгэн бүрэн хэмжээний нэгдсэн тоглолт хийх санааг ерөнхий найруулагчаар ажиллаж буй Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам гаргаж байжээ. Тоглолтын найруулгыг хийхдээ уран сайхны удирдагчаар СТА Д.Ариунболдыг,ерөнхий бүжиг дэглээч, туслах найруулагчаар СТА Д.Энхгэрэл нарыг гурав дахь жилдээ урьж ажиллуулав. Энэ жилээс ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч СТА Д.Баярбаатарыг нэмж найруулгын багтаа ажиллахыг урьсан байна. Дууны найруулагчаараа япон улсын иргэн Ишивата Юүскэг урьсан юм байна. Ингээд “Монгол Мөхөшгүй” тоглолтод оролцож буй “Арга билэг”, “Алтан Ураг”, “Алтайн Оргил”, “Домог”,“Жонон”, “Их Монгол”, “Тэнгэр Аялгуу”, “Хөсөгтөн”, “Эгшиглэн” зэрэг хамтлагуудын уран бүтээлчидтэй ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна. Дашрамд дуулгахад энэхүү тоглолт ийнхүү гурав дахь жилдээ тоглогдоод дараагийн жилээс завсарлана гэдгээ ч зарлаад байна. "Арга билэг" хамтлагийн ахлагч Г.Гантулга: "Манай хамтлаг анх 2009 онд байгуулагдсан. Гурван морин хуурч, нэг ятгачин, төгөлдөр хуур, хоёр цохилуур хөгжимчин гэсэн нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн тоглодог урсгал бол үндэсний хөгжмөө ашиглаж этно жадз хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг. Мэдээж хэрэг цэвэр үндэсний чиглэлээрээ тоглодог. Өнөөг хүртэл манай хамтлаг "Дээлт", "Дэв" гэсэн хоёр цомог гаргасан. Бид Өмнөд Солонгос, Япон, Герман, Орос, Франц, Хятад, АНУ-д тоглож байсан юм. Хамгийн сүүлд Японы Шизүока мужид болсон тоглолт дээр очиж өөрсдийнхөө уран бүтээлийг хүргэж мөн Монголынхоо өвийг сурталчлаад ирсэн. Харин Улаанбаатар хотод өнгөрсөн оны гуравдугаар сард Улсын Филармонид хоёр өдрийн турш тоглолтоо үзэгч олондоо хүргэсэн. Үндэснийхээ урлагийн хэв маягийг ерөнхийдөө жадз хөгжимтэй хослуулж шинэ төрлийг гаргаж ирэн үзэгчдийн хүртээл болгож байна. "Монгол Мөхөшгүй" тоглолтод манай хамтлаг гуравдахь жилдээ оролцох гэж байна. Сосорбарам найруулагчийг анх урихад нь бид маш баяртай хүлээж авсан. Энэ жилийн тоглолтод "Монгол Бадарчин", "Талын таван толгой" гэсэн уран бүтээлээрээ үзэгчдэдээ бэлэг барина. Жил болгоны Цагаан сараар уламжлал болдог болчихлоо. Миний бодлоор бол наадмаараа бас тоглож байвал их сайхан санагдаж байна. "Жонон" хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргил: "Манай хамтлаг анх 2006 онд байгуулагдсан. Одоо найман хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж байна. Үндэсний хөгжмөө орчин үеийн хэлбэрлүү оруулж сонсогчдодоо бүтээлээ хүргэхийг зорьж яваа. Ер нь бид эхлээд өөрсдөдөө таалагдсан бүтээлээ тоглож үзэгчдэдээ хүргэдэг л дээ. Тэгээд үндэсний урлагийн онцлог, давуу талуудыг илүү харуулахын тулд тоглодог юм. Бид долоон жилийн хугацаанд маш их хөдөлмөрлөсөн. Саяхан 2012 онд тоглосон "Зөн" тоглолтынхоо DVD-г гаргасан байгаа. Үндэсний хөгжмийн хөгжлийг тодорхойлсон тоглолт гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Есөн өөр характер, бүгд дэлхийд тамгалагдсан хамтлагуудын уран бүтээл нэг дор эгшиглэнэ. Манай хамтлаг гурав дахь удаагаа “Монгол Мөхөшгүй” тоглолтод уригдан оролцох гэж байгаадаа маш их баяртай байна. Со ахын найруулга үнэхээр өвөрмөц сэтгэл хөдөлгөм болдог. Үндэсний хөгжмөө сурсан уран бүтээлч бидний аархал яг энэ тоглолтын үеэр гарч чаддаг тул манай хамтлагийн хувьд эртнээс энэ тоглолтдоо бэлтгэж өндөр түвшинд тоглохыг зорьдог доо. Энэ сарын 21,22,23-нд хүрэлцэн ирж бидний язгуур хөгжмийн аархалыг, тоглолтын онцлогыг хараарай гэж үзэгч түмэндээ хэлье. "Домог" хамтлагийн ахлагч Б.Бат-Орших: "Юуны өмнө энэ өдрийн мэндийг нийт Монголчууддаа хүргье. “Домог” хамтлаг 2006 онд буюу Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор байгуулагдсан. Мэргэжлийн цохивор хөгжим дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй 8 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. "Монгол мөхөшгүй" тоглолт тун удахгүй шинэ найруулгаар тоглогдох гэж байна. Энэ бол Монгол түмний маань өвлөгдөж ирсэн өв уламжлалыг орчин үеийн хэмнэлээр тоглож байгаа 9 хамтлагаас бүрдсэн тоглолт юм. Тоглолтод оролцож байгаа хамтлаг болгон өөрийн өнгө аястай. "Монгол мөхөшгүй" тоглолтын гол онцлог нь зөвхөн Монголд төдийгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа хамтлагууд урилгаар ирж тоглолтод оролцож байгаагаараа онцлог байгаа. Урьд нь "Монгол", "Монгол Төгсөшгүй" гэсэн тоглолтоо хийж байсан юм. Эхний тоглолтод таван хамтлаг оролцож байсан бол хоёр дахь тоглолтод долоон хамтлаг оролцсон. Харин энэ жил бол есөн хамтлаг оролцоно. Энэ удаагийн тоглолтыг ч мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ивээлдээ авахаа бидэнд дуулгахад сэтгэлд сайхан байсан шүү. "Тэнгэр аялгуу" хамтлагийн ахлагч Бадарч: "Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Хамтлагийнхаа тухай товч өгүүлэхэд анх 1997 онд байгуулагдсан. Одоо 17 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн ардынхаа уламжлалт урлагийг алтан үеийн багш нарынхаа тавьсан арга барилаар хөгжүүлж уран бүтээлээ сонсогч, үзэгч олондоо хүргэдэг. Хамтлагийн амжилт гэвэл, 2002 онд анх зохион байгуулагдсан Үндэсний цөөхүүл хөгжимчдийн анхдугаар уралдаанд гуравдугаар байр, Хойд Солонгосын хаврын баяраас Мөнгөн цом, 2006 онд Азийн шилдэг хамтлаг болсон гээд гаргасан амжилтууд нилээдгүй бий. Мөн 2008 онд зохион байгуулагдсан Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн анхдугаар уралдаанаас Мөнхсүрэн, Жигмэддорж нар тэргүүн байрыг эзэлсэн. Морин хуурчдын улсын уралдаанаас морин хуурч Тэмүүжин тэргүүн байрын шагналтай хөгжимчид ажиллаж байна даа". "Монгол Мөхөшгүй" тоглолтод орох болсондоо сэтгэл хангалуун байгаа. Одоо энэ тоглолтод 2 дахь жилдээ оролцох гэж байна. Сосорбарам найруулагчийн бидний хэдэн хамтлагуудийг нэгтгэх тэр торгон мэдрэмж нь гайхалтай санагдсан. Яг л Чингис хаан ингэж л тархай бутархай байсан овог аймгийг нэгтгэсэн болуу гэж бодохоор бидний энэ нэгтгэл манай хамтлагт бахархал төрүүлдэг. Цаашид ч ардын урлагийг хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэнэ. Бүх хамтлагийнхан холбоо үүсгэчихсэн учраас цаашаа үргэлжлээд явах байх явах ч ёстой гэж ойлгож байгаа. Манай хамтлагийн хувьд энэ удаагийн тоглолтод хоёр бүтээлээ тавина. Нэг нь сонгодог бүтээл байх болно. Хоёрдахь нь хөгжмийн зохиолч Шарав гуайн бүтээлийг толиулах гээд бэлтгэлээ хийж байна". "Алтан ураг" хамтлагийн хөгжимчин Гангаа: "Алтан ураг хамтлаг анх 2004 онд байгуулагдсан. Өнөөг хүртэл туурвисан уран бүтээл гэвэл, 7 CD гаргасан амжилттай. Хамгийн сүүлд "BEST OF ALTAN URAG" тоглолтоо СТӨ-нд тоглосон. Тун удахгүй Тайван, Мексик, Франц улсад тоглох маршруттай байна. Энэ жил манай хамтлагийн 10 жилийн ой тохиож байна. Ойгоо тохиолдуулан Монголын түүхэн сэдэвтэй бүтээл хийх санаа бий. Манай хамтлаг өмнөх хоёр тоглолтод оролцож байсан. Энэ жилийн есөн хамтлагийн тоглолт дээрээ "Сархад", "Хавцал" гэсэн хоёр зохиол шинээр хийж "Монгол Мөхөшгүй" тоглолтоо эгшиглүүлэх юм. Арай жоохон хүндрүүлж металь талруу нь оруулж тоглоно. Энэхүү тоглолтоо оролцоход сэтгэгдэл маш өндөр байдаг. Монголын ард түмний урлагийг дэлхий дахинд сурталчилж байгаа. Тэр дундаа Монголынхоо залуучуудад хүргэх гэж байгаа энэ тоглолтуудыг бид дэмжсээр ирсэн. Анх таван хамтлагийн тоглолт болж байсан юм. Үүнээс эхлээд л сэтгэл хөдлөл маш дээд цэгтээ хүрч оролцсоор байгаа одоо ч тийм байна. Бид уран бүтээлээ рок чиглэлээр тоглодог. Одоо харин стиль жанр нь полк рок, металь жанр руугаа орж байгаа. Гэхдээ бидний нийгэмд өгмөөр байгаа санаа нь ардын урлагаар ямар ч хөгжмийг тоглож болно гэдгийг үзүүлэхийг зорьсон. Энэ санаагаараа одоог хүртэл уран бүтээлээ хүргэж байна. "Хөсөгтөн" хамтлагийн хөөмэйч, морин хуурч О.Чулуунбаатар: "Сайн байцгаана уу? Хөсөгтөн хамтлаг албан ёсоор 2009 онд байгуулагдаж уран бүтээлээ өнөөг хүртэл туурвиж байна. Одоогийн байдлаар хоёрдахь CD-ийнхээ ажилд орсон. Бид гадаадын улс орнуудад ихэвчлэн бие даасан уран бүтээлээ хийдэг. Жишээлбэл, Английн алдарт Роял Холл буюу Английн хатан хааны театрт тоглолтоо хийж байсан. Мөн Малайзад болдог Олон улын хөгжмийн фестивальд анх бүрэн хэмжээний тайлан тоглолтоо хийсэн. Түүнчлэн Тайван, Бээжин, Швэд зэрэг олон орнуудаар аялан тоглолтоо хүргэж байлаа. Одоогоос 2012 онд анх МУГЖ Д.Сосорбарам ахын санаачлагаар таван хамтлаг тайзан дээр хамтарсан тоглолтоо хийсэн. Түүний дараа жил долоон хамтлаг болсон юм. Энэ жилийн тоглолтод есөн хамтлаг болж өргөжсөнд маш их баяртай байна. Жишээлбэл, Германаас "Эгшиглэн" гээд алдартай хамтлаг урилгаар оролцоно. Мөн шинэ залуу хамтлагууд гарч ирсэн. Тухайлбал, Улаанбаатар чуулгын "Их Монгол" хамтлаг. Жил болгоны тоглолтод дээр шинэ уран бүтээл хүргэхийг зорьдог. Энэ удаагийн тоглолтод их том хэмжээний мөн хөгжим, хөөмэй ардын язгуур гэсэн бүхий л хөгжмөөс бүрдсэн аялгууг багтаасан том хэмжээний уран бүтээлийг хийгээд явж байна. Бидний баримталдаг бодлого бол Монголынхоо Ардын язгуур өв уламжлал болсон зөндөө сайхан хөгжмийн зэмсэг, ардын дуугаа мартагдуулахгүйн тулд сэргээж одоогийн залуучуудад орчин цагийн өнгө аясаар уран бүтээлээ хүргэхийг зорьж ажиллаж байгаа. Манай хамтлаг шинэ хоёр зүйлийг гаргаж ирсэн. Энэ нь юу гэвэл, хөөмэйгөөр олон хоолойн дуугаралт, төмөр хуурын ансамблийг анх гаргаж ирлээ. Үүндээ бид нар их сэтгэл хангалуун байна даа. “Эгшиглэн” хамтлагийн ахлагч М.Түмэнбаяр: “1991 онд хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн хүүхдүүд нийлж хамтлагаа анх байгуулж байсан. Эхлээд “Монгол залуу” нийгэмлэг, “Морин эрдэнэ” чуулга гэж байсан. Дараа нь үйлдвэрчний соёлын төв ордонд 1992 онд орж ажилласан юм. Тэгээд 1993 онд морин хуурын дөрвөлөөрөө Европын 12 орноор аялан тоглолт хийсэн. ЮНЕСКО-гийн Олон улсын баярын наадамд оролцсон. Үүнээс хойш Герман улсад ажиллаж өнөөдрийг хүртэл 20 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна. Монголынхоо ардын урлагийг дэлхийн улс орнуудаар сурталчилж явна. Манай хамтлаг нь хоёр морин хуурч, ёочин, нэг эх хуур, бөмбөрчин, хөөмэйч, бүжигчин гэсэн нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй. Бие даасан “Цацал”, “Гэрэг”, “Говь”, “Монгол ардын аялгуунууд”, “Эгшиглэн” гэсэн таван CD гаргасан. Мөн бусад хамтлагтай хамтарсан таван CD гаргасан даа. Саяхан хамтлагийнхан маань Франц, Итали улсуудад тоглолтоо хийсэн. Би түрүүлээд Монголдоо ирчихсэн байгаа юм. Манай хамтлагийнхан энэ сарын 17-нд Монголдоо ирнэ. “Монгол Мөхөшгүй” тоглолтод урилгаар тоглохоор болсондоо маш их баяртай байна. Ардын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад том ажил хийж байгаа Сосорбарам гавьяатдаа маш их баярлаж байгаагаа энэ дашрамд хэлье. Бидний зардлыг даана эх орондоо ирж тоголно уу гэсэн урилгыг анх сонсоод сэтгэлд дулаахан сайхан байсан. Хэдийгээр эх орондоо байлгүй олон жил өнгөрсөн ч биднийг дуудах эх оронтой юм байна гэж бодохоос цээжний угаас баярлаж байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэхүү тоглолт маань зохион байгуулагдаж байгаа гэсэн. Үнэхээр үндэсний урлагаа дээдэлдэг ардчилсан ерөнхийлөгчтэй, энэ цаг үед уран бүтээл туурвиж буйдаа маш их баяртай байна. Мөн зохион байгуулж буй ар талын хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж байна. Хамтарч тоглох гэж байгаа дүү нартаа амжилт хүсье. Залуу хамтлагууд маань бидний дүү нар л гэсэн үг шүү дээ. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд монгол түмнийгээ уръя даа. "Их Монгол" хамтлагийн ахлагч Эрхэмбаяр: "Манай хамтлаг 2012 онд анх байгуулагдаад хоёр дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Өнгөрсөн онд анхны бие даасан CD-ийгээ гаргасан. "Монгол Мөхөшгүй" тоглолтод ес дэхь хамтлаг болж орж байгаадаа баяртай байна. Язгуур урлагаа Монголдоо төдийгүй гадаадын улс орнуудад сурталчлан таниулах эрхэм зорилготой. Энэ тоглолтод оролцож байгаа есөн хамтлаг бүгдээрээ гадаадын улс орнуудаар явж бие даасан уран бүтээлээ тоглолтоо хийсэн хамтлагууд юм. Манай хамтлагийн хувьд Хятад, Солонгос зэрэг орнуудад тоглож Монголынхоо язгуур урлагийнхаа нүүр царайг авч явж байгаа. Ингээд эрхэм үзэгчдийгээ хүрэлцэн ирж ардын урлагийнхаа гайхамшгийг мэдрэхийг урьж байна. "Алтайн Оргил" хамтлагийн ахлагч Б.Давааням: "Манай хамтлаг 1993 оноос эхлэн Монголынхоо болон гадаадын улс орнуудад таниулан сурталчлах зорилготой. Байгуулагдсан цагаасаа хойш гадаадын улс орнуудаар аялан тоглолтоо хийсээр байгаа. Аливаа ардын язгуур урлаг гэдэг бол тухайн улс үндэстний агуу сайхан баялаг, өв уламжлал. Тэр тусмаа Монголын ардын язгуур урлаг бол агуу уран бүтээл юм. Тэгээд энэ сайхан залуучуудтай хамтарч тоглох гэж байгаадаа баяртай байна. Биднийг энэ жил нэгдэх урилга ирүүлсэн найруулагчийн багт баярлалаа гэж хэлье. Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш, Х.Даваадэмбэрэл
урлаг соёл
Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өөрийн 34 насны төрсөн өдрөө ард түмэнтэйгээ тэмдэглэж өнгөрүүлэх нь ээ. Тэрээр “Монголд мэндэлсэн өдөр” тоглолтоо хоёрдугаар сарын 21-23-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ. Эхний өдрийн тоглолтын тасалбар ерөнхийдөө дууссан бөгөөд тоглолтын тасалбарын үнэ 9999 төгрөгийн үнэтэй аж. Харин нэг төгрөгийн хариултыг үзэгчид дуучны гарын үсэгтэй хамт авах юм. С.Жавхлан өөрийн 30 олны сайн мэдэх хит дуунуудаа тоглолтын туршид дуулах аж. Тэрээр 2:30 минут үргэлжлэх тус тоглолтын туршид фейнүүдтэйгээ хамт дуулна гэдэгтээ итгэлтэй байлаа. Мөн хамгийн сонирхолтой нь гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өөрийн тоглолтын бүх орлогыг нэгэн жаахан охинд хандивлах юм. Саяхан Увс аймгийн Цагаанхайрхан сумд амьдардаг долоон настай, таван настай эгч дүү хоёр аав, ээжийгээ байхгүйд саахалт айл руугаа явж байгаад осгож эгч нь дүүдээ өөрийнхөө бүх хувцсаа тайлж өгөн өөрөө амь үрэгдэж дүүгийнхээ амийг аварсан хэрэг гарсан билээ. Хэдийгээр балчир охин амьд үлдсэн ч дөрвөн мөч нь ерөнхийдөө хөлдөлтийн байдалтай, хүнд хагалгаанд орох гэж буй. Тус ослоос амьд үлдсэн таван настай балчир охинд гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өөрийн тоглолтын бүх орлогыг өгөх юм. Тэрээр уг тоглолтынхоо дараагаар дахин Монгол орны баруун аймгуудаар буюу Архангай, Өвөрхангай, Ховд, Увс зэрэг аймгуудаар аялан тоглолт хийхээр зэхжээ. Тэрээр мөн аль болох олон аймгуудаар тоглох сонирхолтой байгаа гэдгээ ч тодорхой хэлж байв. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар Германы алдарт дуучин Нана Квамэ Аброква гуравдугаар сарын 1-нд Монголд тоглолтоо хийхээр болсон. Тэгвэл уг холбооны төлөөлөл Монголоос анх удаа дэлхийн одын өөрийн оронд тоглох тоглолтонд зориулж бүрэн хэмжээний ярилцлагыг авсан билээ. 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд ХБНГУ дахь Mонголын элчин сайдын яаманд алдарт дуучнаас авсан ярилцлагын үргэлжлэл хэсгийг уншигчдадаа хүргэж байна. -Уран бүтээлч болоход тань юу танд хамгийн их нөлөөлж, урам зориг, онгод хайрласан бэ? -Энэ үнэхээр сайхан асуулт байна. Хөгжим надад хэзээд ойр дотно мэдрэмж төрүүлж ирсэн. Би чин сэтгэлээсээ дуу хөгжимд хайртай, дуртай нэгэн байсаар ирсэн. Би анх хөгжимтэй холбогдохдоо Rep-ээс эхлээд soul, rnb, rock хүртэлх бүх төрөл, чиглэлийн дуу хөгжмийг сонирхож сонсдог байсан. Одоо ч гэсэн би Micheal jackson, Public enemy, PMD, The Police, rock чиглэлээс ASDC гэх мэт янз бүрийн урсгалын дуучид, хамтлагуудыг сонсдог. Миний анхны гараа DJ-гээс эхэлсэн шүү дээ. Би олон сайхан уран бүтээлчдийг харж, урам зориг авдаг байсан. Одоо өөрийнхөө дуртай, хайртай зүйлээ мэргэжил болгоод, бас хүмүүсийг өөрийнхөө уран бүтээлээр хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж байгаадаа үнэхээр их аз жаргалтай байдаг. Одоо ингээд Монгол руу хүртэл уригдаад очиж байгаа нь маш сайхан санагдаж байна. -Дуучин болоход тань юу хамгийн их нөлөөлсөн бэ? Мөн анхны гарааныхаа тухайд? -Ер нь бол надад тэгж их нөлөөлсөн юм байхгүй. Яагаад гэхээр надад өөр сонголт байгаагүй гэх үү дээ /Инээв/. Учир нь би багаасаа л хөгжимд хайртай байсан. 16 настайгаасаа хөгжмийг илүү их сонсдог болж эхлээд 19 наснаасаа DJ хийж уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Ээж маань үүнийг хамаг чадлаараа эсэргүүцэж байсан ч надад тийм ч их цаг хугацаа байгаагүй, би хөгжимгүй амьдарч чадахгүй гэдгээ л мэдэрч байсан. Миний найзууд, хамтран ажилладаг хүмүүс маань мөн л над шиг DJ байсан. Бид хамтдаа урлагийн гараагаа эхлээд, надад ямар ч алдар цол байгаагүй тэр үед нэг найз маань намайг шууд л өөрийн дураар MC хэмээн өргөмжилж билээ. Тэгээд л MC гэдэг сайн дураараа өгсөн цолноос би реппер болсон юм даа. /Инээв/ Анх тайзан дээр гарсан түүх маань одоо бодоход маш аймшигтай, бас их инээдтэй санагддаг. Өө бурхан минь, би тайзан дээр гараад л шууд дууныхаа үгийг мартчихсан. Тэр үед надад үнэхээр аймшигтай, ичмээр мэдрэмж төрж байсан. Би гартаа микрофоноо барьчихсан, үнэхээр сандарсан байсан л даа. Аз болж миний хажууд өөр нэг MC байсан, би түүнд шууд л микрофоноо өгөөд алга болсон. Тийм ээ, анхны тайз маань ийм л байсан. Одоо бол мэдээж бүх зүйл өөр. Тайзан дээр гарах үнэхээр сайхан мэдрэмж. -Таны амжилтын хамгийн оргил үе хэзээ тохиож байсан бэ? -Би оргил үеэ яг төдий хугацаанд, тэнд энд гэж хэлэхгүй. Миний оргил үө 1996 оноос эхэлсэн гэж би боддог. Би анхны сингл “Darkman”-аа гаргасны дараа ар араасаа олон дуунууд маань хит болсон. Миний мөрөөдөл биелсэн. Би маш богино хугацаанд олны танил болж, олон орнуудаар аялан тоглосон. Энэ үеийг л би оргил үе маань гэж хэлнэ дээ. Миний уран бутээлээ тууривах тэр үйл явц бүр миний амьдралын оргил үеүд байх болно. Би их азтай хүн. Өөрийнхөө хайртай дуртай зүйлийг мэргэжил болгоод түүгээрээ амжилт гаргаад явж байгаадаа үнэхээр их баярладаг. Бурханаас заяасан авьяасаар хүмүүст аз жаргал өгч чадаж байна аа гэдэг бол маш агуу зүйл. -Ta хүүхэд насныхаа тухай дурсаач? Та өөрөө хүүхэдтэй юу? -Миний хүүхэд нас үнэхээр сайхан байсан. Миний аав менежер, ээж багш хүн байсан. Тэд маш сайн аав ээж байж чадсан, ажилсаг гэр бүлд төрж өссөндөө би одоо ч бурхандаа талархаж явдаг. Хүүхдэд анхнаас нь ямар суурь хүмүүжил өгөх нь маш чухал. Хүн тэр хүмүүжлээрээ ирээдүйд амьдрах болно. Намайг юугаар ч дутаалгүй сайн хүн болгон өсгөсөнд нь би үнэхээр баярлаж явдаг. Би хоёр сайхан хүүхэдтэй. Охин тэгээд хүү. Хүүхдүүд гэдэг үнэхээр гайхалтай бурханы бэлэг шүү. -Та сайхан хайртайгаа учирсан уу? Энэ талаар...? -Тийм ээ, би сайхан хайртай учирсан. Үнэхээр би гүн гүнзгий тэр сайхан хайрыг олсон. Энэ бол хөгжим. Бас миний хайртай фэнүүд. -Таны амьдралын хамгийн хүнд хэцүү үе хэзээ байсан бэ? Тэр үеэ яаж даван туулсан бэ? -Миний аав, ээжийн нас барах тэр үеүд миний амьдралын хамгийн хүнд хэцүү байсан. Миний ээж, аав 10 жилийн зайтай нас барсан. Ээжийгээ нас барах үед би дөнгөж 18 настай байсан. Германд аль хэдийн ирчихсэн, дуу хөгжимтэй холбогдоод эхэлчихсэн байсан үе. Би айлын том хүү, хоёр эрэгтэй, нэг охин дүүтэй л дээ. Ээж маань хөхний хорт хавдраар нас барсан. Би тэр үед зүгээр л бусдын туслалцаа хэрэгтэй жаахан хүүхэд байснаа ухаарсан. Өмнө нь өөрийгөө их том болсон гэж бодоод явдаг байсан. Гэхдээ хүнд үеүд намайг тэр бүхнийг давж гарах хүч, тэнхээтэй хүн болгосон. Миний энэ үеийн амьдралын тухай олон зүйлийг олж мэдэхийг хүсвэл миний эхний альбомыг сонсоод үзээрэй. Миний хувийн амьдрал, миний дотор юу болж байсан талаар ихийг олж мэдэх боломжтой. Хүнд хэцүү бэрхшээлүүд хүнийг төсөөлшгүй хүчтэй болгодог. Хүнд хэцүү үеүд үргэлж хойноосоо сайн сайхан зүйлийг дагуулж байдаг гэдэгт би итгэдэг. Хүн үргэлж сайн сайхан юмны талаар бодож байх хэрэгтэй. Нэг бүдэрлээ, хэцүү зүйл тохиолдлоо гээд дандаа эсрэг муухай юм бодож болохгүй. “Ying yang” гэж хятадаар хэлдэг шиг хүний амьдралд хүнд ч үе бий, сайхан ч үе бий, хэзээ ч битгий бууж өгөөрэй. Энэ чинь л амьдрал шүү дээ. -Таны хамгийн хэлэх дуртай үг юу вэ? -Миний хэлэх дуртай үг бол “Бүх зүйл боломжтой”. Тийм ээ, энэ бол миний хамгаас хэлэх дуртай үг. Хэрвээ хүн дотроо нэг зүйлийг хүсч түүнийхээ төлөө тэмүүлж чадаж байвал бүх зүйлийг хийж бүтээх боломж бололцоо аяндаа гарч ирдэг. -Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? -Миний хобби ерөнхийдөө энэ тэрүүгээр аялах, хоол хийх, хүмүүстэй чин сэтгэлээсээ ярилцаж суух, тэгээд мэдээж хөгжим бол миний хамгийн том хобби шүү дээ. Би их олон зүйл сонирхдог. Жишээ нь би эдийн засгийн талаар их сонирхдог. Би шинэ соргог зүйлийг сурч мэдэх, унших хоббитой. Би тархиндаа их олон зүйлийг хийхийг эрмэлзэж тэр бүхнээ хобби болгож яваа хүн. -Та голчлон ямар брэндийн сонголт хийдэг вэ? -Энэ үнэхээр хэцүү асуулт байна. Би брэндүүдэд дуртай. Тансаг зүйлүүдэд ч мэдээж дуртай. Брэнд болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ яг тэр нь надад илүү таалагддаг гэж хэлэх хэцүү юм. Вurberry, Рrada, Аrmani, Versage (versaje) гэх мэт бүгдийг нь л хэрэглэдэг, бүгд л сайн. -Та ямар хүнийг жинхэнэ эмэгтэй хүн гэх вэ? Эмэгтэй хүний ямар ааш зан таалагддаг вэ? -Би эмэгтэй хүнд хайртай, Би ямар гэдгээс нь шалтгаалахгүйгээр тэднийг хайрлаж хундэлж явдаг. Тэд амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс шүү дээ. Жишээ нь гэр орныг эмэгтэй хүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэд байхгүй бол ямар ч халуун дулаан уур амьсгал байхгүй. Бас эмэгтэйчүүд маш ухаалаг байдаг, эрэгтэй хүмүүсээс ямагт түрүүлж сэтгэдэг. Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх ёстой. Гэхдээ гаднаасаа биш дотроосоо. Хааяа угаалгын өрөө рүү ороод хэдэн цаг алга болчихоод шал өөр хүн болоод гарч ирдэг. Тэр нь ч гэсэн их хөөрхөн. Би жишээ нь хэзээ ч ижил хүйстэн байж чадахгүй. Ийм үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг хараад би хааяа ижил хүйстнүүдээс “Чи яаж ижил хүйстэн байж чадаж байна аа?” гэж асуумаар байдаг. Гэхдээ энэ миний л бодол шүү дээ. Хааяа эмэгтэйчүүд их аюултай байж чаддаг, гэхдээ чи тэд нараар оролдож зэвүүцлийг нь хүргэсэн тохиолдолд л тэд хариугаа авах маягаар маш аюултай болдог. Ямар ч эмэгтэй хүн маш хүчтэй, хүссэн бүхнээ өөрийн болгож чаддаг. Тийм ээ, бүсгүйчүүд ээ та нар бол үнэхээр хүчирхэг, гайхалтай сахиусан тэнгэрүүд. -Та арьс өнгөөр ялгаварлах үзлийн (racism) талаар санал бодлоо бидэнтэй хуваалцаач? -Би арьс өнгөний гадуурхлыг өөрийн амьдралаараа туулж байсан. Би ХБНГУ-д өсөж торнисон, анх 12 настайдаа энд ирж байсан. Би Гана улсад амьдардаг байхдаа олон улсын сургуульд явдаг байсан. Надад Хятад, Европ гэх мэт маш олон тив улсаас ирсэн найзууд байсан. Тэнд хэзээ ч хүмүүс бие биеэ гоочилдоггүй байсан болохоор би Ганад амьдардаг байхдаа арьс өнгөний үзлийн талаар юу ч мэдэхгүй хүүхэд байсан. Германд ирснийхээ дараа би өөрийгөө “Хөөх, чи бусдаас өөр харагдаж байна” гэж бодох болсон. Одоо бол миний хувьд арьс өнгөний үзэл, гадуурхал зэрэг нь үнэхээр хэнд ч хамаагүй зүйл. Хэрвээ хүн арьс өнгөөр бусдыг ялгаварлан гадуурхаж байгаа бол тэдний зүрх сэтгэл хаалттай хэвээрээ байна гэсэн үг. Юу тэдэнд байгаа болоод тэд надаас илүү хүмүүс болж байгаа юм бэ? Эсвэл юу надад илүү байгаа болоод чамаас илүү гараад байгаа юм бэ? Хүүхдүүд ухаан орох хүртлээ өөрийгөө бусадтай адилхан арьстай, адилхан нүд амтай гэж боддог. Жаахан ухаан ороод ирэх үед нь хүмүүс ялгавартай хандаж, чи бусдаас өөр шүү гэж яс маханд нь, сэтгэлд нь мэдрүүлдэг. Одоо бусдыг арьс өнгөөр гадуурхдаг хүмүүс байвал “Алив ээ, бид чинь 2013 онд, орчин цаг үеийн нийгэмд амьдарч байна шүү дээ” гэж хэлнэ. Энэ бол дэндүү хоцрогдсон сэдэв. Одоо ийм хүн байвал би тэр хүнийг үнэхээр өрөвдөнө. Тэр намайг мэдэхгүй, миний дотор юу байгааг харж чадахгүй их олон зүйлээр хоцорч байна гэсэн үг. Би зүгээр л арьс өнгийг гадуурхдаг үзэл бодлоо одоо болиоч ээ, томоожоогүй хүмүүс ээ гэж хэлмээр байна. -Эрх чөлөө, шударга ёсны тухай таны бодол юу вэ? -Эрх чөлөө гэдгийг би байгаль дэлхийд, хүн бүрт, сэтгэл зүрх бие мах бодод нь байгаасай гэж хүсэж, найдаж явдаг. Хэн ч байлдаж тулалдаж бие биенийхээ амийг хөнөөх гэж энэ орчлонд мэндлээгүй. Тийм ээ, бид өөр арьс, өөр нүдтэй, өөр ёс заншил, шашин шүтлэгтэй. Бас өөр өөрийн гэсэн эх хэлтэй. Гэхдээ бид бүгд л энэ дэлхийд мэндэлсэн байгаль ээжийн үрс. Тийм ч учраас хааяа бодохоор улс орнуудыг хязгаарласан хил гэж зүйл байгаад дэмий ч юм шиг. Яахав, бидэнд өөр өөрийн гэсэн орон зай хэрэгтэй л дээ. Гэр бүл, нийгмийн эрх чөлөө, улс төр, ажил төрлийн гээд бүх чиглэлд эрх чөлөө маш чухал сэдэв. Харамсалтай нь дэлхий дахинд болж буй үйл явдлыг сонсохоор, яагаад зүгээр л энх тайван, дайн байлдаангүй амьдарч болдоггүй юм бол доо гэж өөрийн эрхгүй боддог. -Дайн байлдаан болоод терроризмыг та аль өнцгөөс хардаг вэ? -Терроризмын талаар би сайн мэдэхгүй ээ. Террорист гэж хэн юм бэ? Засгийн газар луу чинь дайрах гэж оролдож байгаа хүн үү? Олон хүмүүсийн сайн мэдэх Nelson Mandela-гаар жишээ аваад үзье л дээ. Тэр хүн эрх чөлөөний төлөө, өөрийн засгийн газарт хар арьстай хүмүүсийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэж байсан. Мэдээж хүн ямар нэг чухал юмыг уриалаад түүнийхээ төлөө бүх амьдралаа золиослон тэмцэж байхад түүнийг нь хэн ч сонсохгүй бол тэр эсрэг үйлдэл хийж эхэлнэ. Тэр хүмүүсийг л террорист гэж үзээд байдаг юм шиг санагддаг. Ер нь бол энэ их аюултай, хэцүү сэдэв. Хүн болгоны террорист гээд байгаа тэр хүмүүсийг бүгдийг террористууд гэж хэлэхэд хэцүү бас буруу гэж би боддог. Ярилцсан Г. ГАНЧИМЭГ /Монгол-Австрийн Залуучуудын Холбоо/
урлаг соёл
Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих “Альфа мьюзик” төслийн эцсийн шатны шалгаруулалт маргааш болно. “M Galaxy” студийн 10 жилийн ойд зориулан хэрэгжүүлж буй “Альфа мьюзик” төсөл нь шинэ залуу уран бүтээлчид буюу Тэнүүн, Чойжоо, Хишгээ, Баярцэнгэл, Солонго, Номин зэрэг зургаан дуучны уран бүтээлийг дэмжих, олон нийтэд сурталчлах зорилготой юм. Тэд төслийн хүрээнд зургаан шинэ дуу гаргасан бөгөөд дуунуудад өгсөн лайкын тоогоор шилдэгийн шилдгийг тодруулах аж. Альфа артист-аар тодорсон нэг дуучин ирэх гуравдугаар сард Хонконгод болох алдарт дуучин Бруно Марсын тоглолтыг үзэх клип хийлгэх гэх зэрэг олон шагналын эзэн болох юм байна. Хаалтын арга хэмжээ маргааш 21.00 цагт “Меторполис” шөнийн клубт болно. А.Анар www.24tsag.mn
урлаг соёл
2013 оны зургадугаар сар. Агуу Моцартын төрсөн нутаг. Штраусын алтан хөшөө, Сиси хатны сүрлэг ордон, Шубертийн нэрэмжит консерваторитой Вена хот. Сонгодог хөгжмийн аялгуунд бүүвэйлэгдэн эрхэмсэг залардаг энэ хотын тэнгэрт Монголын морин хуур эгшиглэв. Франц Шубертийн консерваториос зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн уралдаанд монгол хамтлаг, монгол хөгжимчин, монгол морин хуур тэргүүн байрыг эзлэв. Шүүгчдийг гайхашруулж, хөгжмийн профессоруудыг суудлаас нь босгон алга ташуулж, толгой дөнгөж дохих төдий мэндчилгээг гүнээ хүндэтгэн мэхийсэн бишрэл болгон өөрчлөв. Азийн ардын хөгжим, тэр дундаа Монголын морин хуур гэдэг басаж үл болох, гүн хүндэтгэл, гүн ухаан, гүн авьяасыг шингээсэн гайхамшигт өв гэдгийг тунхаглав. Үүнээс хоёр сарын дараа Хар далайн эргийн хот Несебарт Монголын далбаа өндрөөс өндөрт мандав. Урьд цагт бидний хил хязгаарын гортиг дотор багтдаг байгаад, өнөөдөр ондоо тивийн эзэдтэй болсон энэ хотод дэлхийн 30 шахам улсаас ардын урлагийн авьяастнууд цугларан өрсөлдсөнийг мөн л нүүдэлчин удамт Монгол түмний дуу хуур өнгөлөв. Уртын дууны шуранхай эртний цайзын оройг дамжин тэнгэр өөд цойлж, морин хуурын аялгуу хүлгийн төвөргөөнийг мэдрүүлж, хөөмийн хархираа чагнан суугаа хүмүүн бүхний сэтгэлийн утсыг гогодон, хэлж мэдэхгүй дотоод эрчим хүчийг авчрав. Цамын бүжиг, уран нугаралт бас л төсөөлж ч чадамгүй сонин хачин. Бие биелгээ тэр чигээрээ нүүдэлчин түмний гоо сайхан намба төрх, дэгжин шаавай донж маяг. Товчхондоо Монголын ардын урлагийн тоглолт дахин дахин үзээд баймаар, үзэх бүртээ хөг аялгуу, хөдөлгөөн намба, хархираа, шуранхайд нь нуугдаад байгаа сүнслэг эрчим хүчийг улам бүр мэдрэх, оньсого мэт таашгүй, судар мэт сонин, тарни мэт шидтэй санагдав. Тийм ч болохоор Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах тэмцээний хамгийн дээд шагналыг Монголын уран бүтээлчид хүртэв. Аялал жуулчлалын төв болсон, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн энэ хотод тэр өдрүүдэд амарч явж таарсан орон орны азтай үзэгчид Монголын ардын урлагтай алга ташин танилцав. Мөн л энэхүү явдлаас хоёр сарын дараа, тодруулбал 2013 оны аравдугаар сард Бээжин хотноо байдаг алдарт Сувдан театрын тайзнаа Монголын ардын урлагийн долоон хамтлагийн нэгдсэн тоглолт болов. Өмнөд хөршдөө төдийгүй дэлхийд данстай театрын тайз нэгэн орой тал нутгийн нүүдэлчин өвөг дээдсийн хөг аялгуунд хөгжин баясав. Манай ардын урлагийн хамтлагууд ийм нүсэр бүрэлдэхүүнээр нэгдэн нийлж, анх удаа хилийн чанадад тоглолтоо хийсэн нь энэ. Хэдийгээр хөрш зэргэлдээ ч гэлээ, бидний язгуурын дуу хуур тэдэнд сонин содон байсан. Үндэснийхээ язгуур урлагаар хүлгээ хийн өртөөлөн давхих алтан соёмбот далбааны дараагийн өртөө арлын Япон. Наран улсын хамгийн том, хамгийн нэр хүндтэй тайз Үндэсний төв театрт нь Монголын ардын урлагийн тоглолт болно. Түүний дараагаар буурал Европод, сонгодог хөгжим, суурин соёл иргэншлийн эрхэмсэг нэгэн төлөөлөл болсон хотын дэлхийд алдартай тайзнаа заларна. Ийн аялсаар дэлхийг тойрох, тив тивийн ард түмэнд язгуурын өв соёлоо танилцуулах, танилцуулаад зогсохгүй гайхуулах, мэдрүүлэх зорилготой. Энэ эрхэм зорилгын галыг гурван жилийн өмнө анхлан асаасан түүхтэй. Хэн, хаана, хэрхэн асаав? Одоогоос гурван жилийн өмнө, хаврын тэргүүн сар айлчлан ирэхийн наахнатай ардын урлагийн таван хамтлагийн нэгдсэн тоглолт болсон билээ. Санаачлагч нь Төрийн шагналт, УГЖ Д.Сосорбарам. Түүний дараа жил долоон хамтлаг болж бүл нэмсэн тоглолт харин өнөө жил үржихийн бэлгэдэл есөн хамтлаг болж өргөжиж байна. Гурав дахь жилээ үргэлжилж буй энэ төсөл Монгол Улсын төрийн тэргүүний ивээлд явдаг уламжлалтай. Санаачлагч нь энэхүү цуврал тоглолтын ерөнхий найруулагч, продюсерээр ажилладаг. Анхны тоглолтын төгсгөлд тайзан дээр “Энэ хамтлагуудтайгаа дэлхийг тойрно оо” хэмээсэн түүний амлалт биелэх эхний алхмууд хэдийнэ хийгдсэн нь дээрх жишээнүүд. Ийнхүү нийлэн нэгдэж, илүү хүчтэйгээр, илүү цогцоор, илүү омог бардмаар аялгуу эгшгээ өгрөх болсон ардын урлагийг дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд оролцуулах төсөл доторх төслийг санаачлан, амжилт дагуулсан урлагийн консалтингийн “АртЛар Хаус” компани дэлхийд Монголын урлагийг гайхуулах эрхэм зорилгын галд өөрийн цучлыг нэмэрлэсэн байна. Хамтлагууд нэгдэж, тоглолт хийсэн. Нэгдлээс хөгжил улбаалсан. Хөгжил тэсрэлт авчирсан. Тэсрэлт амжилт дагуулсан. Дагуулсан тэр амжилт, дараа дараагаар ирэх ирээдүйн амжилтууд ч зөвхөн энэ хэдэн уран бүтээлчид бус даяар монгол түмэнд хамаатай. Өв соёлоор минь дамжуулан дэлхий биднийг өөрөөр хардаг болж, бидэнтэй өөрөөр мэндэлдэг болж, биднийг өөрөөр хүндэлдэг болох оюун сэтгэлгээний их аяны хувь хишгийг хүртэгсэд нь та бид бүгдээрээ. Ертөнцийн хүмүүст гайхуулах өв соёлтой байна гэдэг онцгой хувь заяа. Үнэлж баршгүй ийм өвийг үлдээж өгсөн өвөг дээдсийн суу ухаан хэзээ ч ширгэшгүй. Тийм ч учраас гурав дахь жилийн нэгдсэн тоглолтын нэрийг “Монгол төгсөшгүй” хэмээн өгсөн биз ээ. Энэ тоглолт нэр шигээ цааш үргэлжилнэ. Гэхдээ дэлхийн тайзнаа үргэлжилнэ. Б.ЦАЦРАЛ
урлаг соёл
Үндэсний их баярын наадмын цэнгүүн жил бүрийн долдугаар сарын 11-ний орой Сүхбаатарын талбайд болдог билээ. Уламжлал ёсоор өнөөдөр орой нийслэлчүүд төв талбайдаа цуглаж, “Улаанбаатарын үдэш” цэнгүүндээ саатна. Уг цэнгүүнд урлаг, соёлынхон ая дуугаа өргөж, нийслэлчүүдтэй наадамлах юм. Цэнгүүн Сүхбаатарын талбайд 17.00-23.00 цагийн хооронд болно.Үүний дараа баяр наадмын ёслолын буудлага болох юм. А.ЗУЛ
урлаг соёл
Сингапурт болсон Азийн хүүхдийн дууны уралдаанд монгол охин тэргүүн байр эзэлжээ. Эх орноо төлөөлөн Ө.Насанжаргал 120 орны хүүхдүүдтэй өрсөлдсөн бөгөөд эцсийн шатны шалгаруулалтад “Булигаар хүрэн цүнх” дууг дуулснаар нэгдүгээр байрын эзэн болжээ. Тавдугаар ангийн сурагч Ө.Насанжаргал нь Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд суралцдаг аж. Азийн хүүхдийн дууны уралдааны шүүгчдээр Орос, Хятад болон Сингапур улсын шүүгчид ажилласан гэнэ. Шүүгчид 12 настай Ө.Насанжаргалын хоолойны чадлыг шагшиж байсан гэсэн. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх уран бүтээлээрээ кино сонирхогчдыг багагүй шуугиулаад амжсан “Хувьсал” продакшныхан шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэд энэ удаад дэлгэцийн уран бүтээл бус тайзны бүтээл хийхээр ажиллаж буй. Тодруулбал, АНУ-ын зохиолч Ноуэл Курдын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа бүтээл болгон тавихаар шийджээ. “Хайр” жүжгийн дууны аяыг хөгжмийн зохиолч Л.Балхжав, үгийг Х.Болор-Эрдэнэ зохиож, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива С.Наран, дуучин Б.Амархүү болон залуу уран бүтээлч Н.Бямбасүрэн нар дуулсан байна. Ингээд тун удахгүй тоглогдох шинэ уран бүтээл “Хайр” жүжгийн клипийг хүргэе. Э.ТЭКҮ
урлаг соёл
Өнөөдөр “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаан болох тухай Хөгжим, бүжгийн коллежоос хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү уралдааныг Соёл, спорт, аялал жуулчлалын яам 35 сая төгрөгөөр ивээн тэтгэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “А” ангилалын ялагчийг Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академид суралцуулахаар болсон гэнэ. Хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид “Азид Ф.Шопений нэрэмжит тэмцээн зохион байгуулагдаж байгаагүй” хэмээн онцолсон юм. Олон улсын тэмцээнд ОХУ, БНСУ, БНХАУ-аас төгөлдөр хуурчид оролцож байгаа бөгөөд нийт 30 гаруй оролцогчтой тэмцээн байхаар төлөвлөжээ. Б.ӨЛЗИЙ
урлаг соёл
Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн “Music 9” хөгжмийн хөтөлбөрийн 10 жилд зориулсан шилдэг залуу дуучдыг дэмжих, сурталчлах “Alfa music” төслийн эцсийн шалгаруулалт өнөөдөр “Метрополис” шөнийн клубт 21 цагт болно. Тус уралдаанд шоунд шилдэг залуу дуучид болох Баярцэнгэл, Номин, Тэнүүн, Хишгээ, Солонго, Чойжоо нар өрсөлдөж байгаа юм. Дуучин Хишгээгийн “Дурлалд би яарч байна”, Баярцэнгэлийн “Be happy”, Номингийн “Хэвээрээ”, Тэнүүнийн “Зүүдэндээ”, Солонгын “Би”, Чойжоогийн “Санана даа” хэмээх шинэ уран бүтээлүүдийг үзэгч, сонсогчдын фейсбүүк лайкаар шилдгийг шалгаруулах ба одоогоор Баярцэнгэл 3604, Номин 3421 лайктай тус тус манлайлж байна. Шалгаруулалтад Youtube.com-ийн хандалт бас чухал нөлөө үзүүлэх ажээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан маргааш эхэлнэ Манай улсад “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан энэ сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг уралдаан Азид өмнө нь болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд нийт 30 гаруй оролцогч оролцохоор төлөвлөгдөж байгаа гэнэ. Энэхүү уралдаан нь Ф.Шопены уран бүтээлийг сурталчлах, улмаар төгөлдөр хуурчдын сургалтын дэгийн туршлага солилцох, авьяаслаг залуу төгөлдөр хуурчдыг нээн илрүүлэх, тэдний уран бүтээлч сэтгэлгээ, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэх улмаар энэхүү уралдааныг төв Азийн нэр хүнд бүхий “А” зэрэглэлийн дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаан болгох зорилготой юм. Уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажиллах юм. Уг олон улсын уралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “А” ангилалын ялагчийг Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академид суралцуулахаар болсон бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам 35 сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа аж. Эх сурвалж: www.urlag.mn
урлаг соёл
“Хөсөгтөн” хамтлаг Хонконгт тоглолтоо хийх нь ээ. Хөөмийн олон улсын симпозиум наадмаас Гран-При шагнал, БНСУ-ын Чежү аралд зохиогдсон “Урлагийн олимп”-оос акапелла төрлөөр алтан медаль хүртсэн гээд тэдний амжилт чамлахааргүй. Тэгвэл, “Хөсөгтөн” хамтлагийн залуус гуравдугаар сарын 17-23-нд Хонконгт “Mongolian Week” тоглолтоо толилуулах аж. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Hunnu Airlines”, Д.Түмэндэлгэр болон П.Ганчимэг нар хамтран ажиллаж буй. “Mongolian week” тоглолтод С.Цогтсайхан, уран нугараач Г.Нямгэрэл нар оролцож, үндэсний язгуур урлагаа Хонконгийн тайзнаа сонирхуулах гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Харанга” хамтлагийн дуучин МУСТА X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог бидний гар дээр ирлээ. Энэ цомог нь түүний тав дахь бие даасан цомог бөгөөд тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд”, зэрэг дөрвөн цомог гаргасан. Шинэ цомгийнхоо мялаалга болгож, гуравдугаар сарын 5, 6-нд 19:00 цагт “Монгол ээж” амьд тоглолтоо Монголын үндэсний циркт хийхээр товоо зарлаад байна. Уг тоглолт нь шинэ цомогт багтсан дуунууд төдийгүй, хит дуунуудаас нь бүрдсэн юм. Дашрамд дурьдахад “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд ойн арга хэмжээний эхлэл болгон “Монгол ээж” тоглолтоо хийж байгаа ажээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Брос рекордс”, “Мизюc & lоуе”, “Jojo’s tоуs”, зохион байгуулагчаар “Desoft media”, “New star” студи, Монголын үндэсний цирк, www.easyticket.mn ажиллаж байгаа бол тоглолтын продюсераар МУСТА М.Болд, найруулагчаар МУСТА Д.Лхагвадорж нар ажиллаж байна. Хөгжимчдийн бүрэлдэхүүн монголын шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн юм. Үүнд: Никитон хамтлагийн гитарчин МУСТА Д.Өлзий-Орших, Соёл-Эрдэнэ хамтлагийн бөмбөрчин МУСТА Б.Цолмон, “New star” студын даралтат хөгжимчин МУСТА С.Гантөр, “Брос рекордс”-ийн хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин МУСТА Г.Онон. Никитон хамтлагийн басс гитарчин МУСТА Г.Буян-Өлзий нар оролцоно. Тоглолтонд урилгаар МУГЖ Т.Ариунаа, МУСТА X.Оюунбилэг нар болон “Харанга” хамтлаг оролцож та бүхэнд ая дуугаа өргөнө. Тоглолтын тасалбар 40.000 төгрөгний үнэтэй ба www.easyticket.mn сайтаар худалдаалагдах юм. Ингээд та бүхнийг монгол сайхан ээжүүдээ магтан дуулах “Монгол ээж” тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолтын тасалбарыг www.easyticket.mn сайтаар дамжуулан захиалах боломжтой бөгөөд мессэжтэй лавлах 1199 танд үнэгүй хүргэж өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг 98102199, 88441177 утаснаас аваарай. Эх сурвалж: www.urlag.mn
урлаг соёл
Төрийн хошой шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Жанцанноровын хөгжим, Д.Рэнцэндоржийн шүлэг "Ээж минь" дууг МУГЖ Э.Бүрнээбаяр, “Нюанс” хамтлагийн уран бүтээлчид хамтран дуулжээ. Энэхүү уран бүтээлийг дуучин Э.Бүрнээбаяр 1988 оны хоёрдугаар сард дуулж, радиогийн алтан фондод бичүүлж байжээ. Хуучны сайхан дуугаа сэргээн дуулах саналыг түүний найз бүсгүй санаачилж, харин гавьяат маань Э.Бүрнээбаяр Нюансынхантай хамтрахаар шийджээ. Тэдний шинэ уран бүтээл удахгүй олны хүртээл болох бөгөөд олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан видео клип хийлгэж байгаа гэнэ. Шинэ уран бүтээлийн зураг авалтанд УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна. Д.ЦЭЦ
урлаг соёл
“Харанга” хамтлагийнхан 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус хамтлагийнхан ойгоо угтаж өөрийн фэнүүддээ зориулан “Best of Haranga” нэртэй “VIP” тоглолтоо гуравдугаар сарын 8-ны өдөр “Blue sky tower”-ийн “Vegas club”-т хийхээ албан ёсоор зараллаа. “Харанга” хамтлаг тоглолтоо “Стрингс” клубтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Монголын хамгийн анхны амьд хөгжмийн клуб болох “Стрингс” клубын 10 жилийн ой мөн энэ онд тохиож байгаа ажээ. Тус тоглолтын үеэр “Харанга” хамтлаг үе үеийн шилдэг гэх 20 бүтээлээ эгшиглүүлэх бөгөөд фэнүүд нь “Харанга” хамтлагтай хамт дуулж бүжиглэн нэгэн үдшийг өнгөрүүлэх юм. Тоглолтын тасалбарын хувьд 400 ширхэг худалдаанд гарч байгаа гэнэ. Харин үнийн хувьд 150 мянга, 200 мянган төгрөгний үнэтэй ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Дэлхийн алдарт дуучин Нана /Даркмен/-ын Монголд тоглох “Remember the time” тоглолт болоход гуравхан хоног үлджээ. Тэрээр 28-ны өглөө манай улсад бууж, хөтөлбөрийн дагуу Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон фэнүүдтэйгээ уулзаж, орой нь VLVT membership club-т зохион байгуулагдах VIP үдэшлэгт оролцох аж. Тоглолтын бэлтгэл ажил хангагдаж дууссан талаар зохион байгуулалт менежментийн багийнхан мэдэгдсэн бол тасалбар эрэлт ихтэй, борлуулалт сайн байгаа аж. Easyticket.mn-ий тасалбар дуусч, гүйлгээгээ хаасан байна. Одоо тоглолтын тасалбарыг “UB Palace” болон Бишрэлт их дэлгүүрийн билетийн кассаар, мөн 1199 үнэгүй хүргэлтээр захиалж авах боломжтой юм байна. Зохион байгуулагчдын зүгээс “Манайхан тоглолт болох нэлээд дөхүүлж байж билет, тасалбараа авдаг болохоор сүүлийн хэд хоногт борлуулалт эрс нэмэгдэж, дараалал үүсгэж байна. Тиймээс эртнээс тасалбараа авахыг хүсье” хэмээн уламжилсан юм.
урлаг соёл
"Хос залуус","Шар цэцэг" зэрэг дуугаараа алдаршсан "Харш" хамтлагийн дуучин, хөгжимчин, МУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа дуучин Б.Баяртсайхантай ярилцлаа. Тэрбээр урлагт 35 жил зүтгэж, өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа юм. -Урлаг хэмээх босго өндөр, шаардлага ихтэй албанд 35 жил зүтгэнэ гэдэг бэрх. Та урлагт хэдийнээс дурлах болов? -Би 1988 оноос хойш өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж явна. 1988 он гэдэг маань би “Харш” хамтлагийн дуучин, хөгжимчин болж тус хамтлагтай холбогдсон үе. Үүнээс өмнө бол 1980 оноос хойш “Цэргийн оч”, “Цэргийн залуус” хамтлагуудад уран бүтээл хийж байсан. Мөн Дархан-Уул аймгийн “Од”, “Залуус”, “Маск”, “Аялгуу” зэрэг хамтлагуудыг үүсгэн байгуулж явлаа. -Таныг урлагт хөл тавихад хэн нөлөөлөв. Анхны уран бүтээл юү байсан бэ? -Би тавдугаар ангиасаа эхлэн урлагаар хүмүүжиж эхэлсэн. Миний ээж урлагийн хүн байлаа. Ховд аймгийн хөгжимт драмын театрт шанзны Бадам гэж сайхан уран бүтээлч хүн байж байгаад өнгөрсөн юм. Тавдугаар ангидаа би ёочин хөгжим тоглож эхэлсэн л дээ. Мөн ах нарыгаа хараад гитар тоглож сурсан. Түүнээс хойш эстрад дууны чиглэлээр өөрийгөө хөгжүүлж эхэлсэн. -Анх ямар дууг үзэгчдийн хүртээл болгож байв. Сонсогчид яаж хүлээж авсан бэ? -Олон дуу бий. ...Сэгсгэр үстэй миний бяцхан гөлөг Сэмхэн гараад явсныг би мэдсэнгүй ээ... гээд “Гөлөг” дуугаа социализмын үед гаргаж байсан. Ардчилал эхлэх гэж байсан юм. Тухайн үед энэ дууг дуулахад их сонирхож хүлээж авсан л даа. Дараа нь “Нууцхан сэтгэл” гэх дуугаа анхны мисс Биндэрьяатай хамт клип хийлгэж олонд цацсан. Тэр үеийн клип гэж юу байхав камераар зураг аваад л болчихдог байсан юм. Эдгээр уран бүтээлүүдийн араас маш олон дуугаа сонсогчдын хүртээл болгосон. Тухайлбал, “Хос залуус”, “Шар цэцэг”, “Чамдаа зориулья”, “Холын холд” зэрэг дуунууд бий. Ард түмний хэллэгээр бол “Брэнд” болсон сайхан дуунуудыг манай хамтлаг дуулсан. Одоогийн залуу уран бүтээлчид ч дуулсаар байгаа. -“Хос залуус”, “Шар цэцэг” зэрэг дуу өнөөгийн залуусын сонсох дуртай дуунуудын нэг. Эдгээр дуунууд хэрхэн төрсөн түүхийг өгүүлбэл сонин болов уу? -“Шар цэцэг” дуу бол манай “Харш” хамтлагийн хамгийн анхны дуу. Анх энэ дууг Хүрэлчулуун гэдэг найз маань хийж байсан. Харин “Хос залуус” дуу бол “Хорвоод амьдрах жаргалтай” гэж нэртэй. Тэгсэн ард түмний дунд “Хос залуус” гээд түгчихсэн. Энэ дуу их учиртай дуу. Баатархүү, Энхтүвшин гэдэг хоёр найз маань цэрэгт байхдаа нэгэн цэргийн ханиас нь ирсэн захиаг нь санаандгүй уншиж байгаад “Хос залуус гэдэг аз жаргалтай Хоёулаа бүхнээс дутаахгүй ээ хайрт минь Хоёр биенээ гэсэн сэтгэл байхад Хорвоод амьдрах жаргалтай” гэсэн сайхан дөрвөн мөрт шүлэг байхыг харчихаад манай хамтлагийн хоёр маань үүгээр ерөөсөө дуу хийе гээд хоёр бадаг зохиож дуу хийсэн байгаа юм. Бас нэлээд хэдэн удаа аяа сольсон дуу. -Та удахгүй болох бие даасан тоглолтынхоо талаар сонирхуулна уу? -Би одоогоос зургаан жилийн өмнө буюу 2008 онд “Миний аялгуу -1” хэмээх төсөл хэрэгжүүлж бие даасан тоглолтоо хийж ард түмэндээ уран бүтээлээ тайлагнаж байсан. Одоо харин “Миний аялгуу -2” хэмээх төслөө хэрэгжүүлж бие даасан тоглолтоо хийхээр товлоод байна. Тоглолтын нэгэн нууцаас задлахад манай хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох сайхан мэдээг надад дуулгасанд их баяртай байгаа. “Харш” хамтлагийн дуугаар баясаж, цэнгэж, бүжиглэж, гомдоллож уйлж явсан. Тэр л сайхан залуучуудын сэтгэлийг баясгая гэж бодлоо. “Харш” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ арван жилийн дараа тайзнаа дахин хамтарч тоглох юм. Уншигч та бүхнийгээ ирэх гуравдугаар сарын 16-нд “УБ палас”-ын их танхимд ганцхан удаа тоглох тоглолтод ирэхийг урьж байна. Тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт ард түмний “брэнд” болсон дуугаараа ая дуугаа өргөн үзэгчдтэйгээ тоглолтоо доргио эхлүүлнэ. Харин хоёр дахь хэсэг нь дандаа миний өөрийн зохиосон дуунууд байх юм. Мөн цэрэгт байсан үеийнхнийгээ уриалж цэргийн дуунуудаа бэлдсэн. 1983-1990 он хүртэл Сонгино гарнизонд цэргийн алба хаасан албан хаагчид, 1983-1989 он хүртэл Улиастайн дивизийн офицер, цэргүүдээ тоглолтдоо урьсан. Уншигч та бүхэн ч бас миний тоглолтод хүрэлцэн ирж хамтран дуулж, нэгэн сайхан үдшийг өнгөрүүлээрэй. -“Харш” хамтлагийн дуунуудад 80-аад оныхон гэлтгүй одоо үеийн залуучууд ч дуртай байдаг. Үе үеийнхнийг татдаг нууц нь юунд байна вэ? -Тэгэлгүй яахав. Үе үеийн фэнүүддээ баярлаж явдаг. Одоо цагт юм бүхэн сайхан хөгжжээ. Амьд хөгжимтэй шөнийн клуб, Баар, ресторан олон болжээ. Тэнд амьд хөгжмийн хамтлагууд хүртэл манай хамтлагийн дууг дуулж байна. Дуулж байгааг нь сонсох нь нэг бодлын сайхан нөгөө талдаа оюун өмчийн асуудлыг сөхөхөөр л санагддаг юм. Гэхдээ ямартай ч бидний дуу 35 жил урлагт хуучраагүй хэвээрбайна. Энэ бол бахархмаар үзүүлэлт шүү. Ярилцсан: Х.ДАВААНАА
урлаг соёл
Нэгэн үе зохиолын дууны хит парадыг “Чи бидэн хоёр”, “Ойрхон л байж шүү дээ, “Ханийн дуу” зэрэг бүтээлүүд тэргүүлж, монгол түмний сонсох дуртай дуу болж мөнхөрсөн нь бий. Тэгвэл тэрхүү дууг дуучин Д.Ширмэнтуяатай хамтран олонд хүргэсэн ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргал бие даасан ес дэхь удаагийн тоглолтоо энэ сарын 15-нд “Есөн эрдэнийн орон” нэртэйгээр монголчууддаа толилуулах болсноо өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. “UB палас”-ын концертын их танхимд болох дээрх тоглолтод есөн Ардын жүжигчин уригджээ. Тодруулбал, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Б.Зангад, Д.Самбуу, А.Нэргүй, А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Ч.Батсайхан, Ө.Баярмагнай, Ч.Мөнхшүр нар оролцох юм байна. Тоглолтын зарим нэг нууцыг задлахад, Ардын жүжигчид Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргалын хамтаар “Есөн эрдэнийн орон” хэмээх гайхамшигт дуу “амилах” нь. Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ. Ижий таны минь цацал мєнгєн эрдэнэ. Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Энгүй єргєн тал нь оюун эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эгэлхэн бүсгүйн гоёл сувд эрдэнэ Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ Эх орон та минь, есєн эрдэнэ... хэмээх энэхүү гайхамшигт дууны үгийг Ардын уран зохиолч П.Бадарч тэрлэж, аяыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр урласан түүхтэй. Эл бүтээлийг үе үеийн уран бүтээлчид өөрсдийнхөөрөө амилуулж ард олондоо хүргэсэн ч бадаг бүрийг нь Ардын жүжигчид дуулсан нь тоотой. Тэгвэл энэ үдэш есөн өнгөөр эгшиглэх болж байна. Мөн энэ үдэш тоглолтын гол “баатар” Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргалын шинэ уран бүтээлүүд эгшиглэнэ. Тэрээр урын сандаа 200 гаруй бүтээлтэй бөгөөд олонд хүрч түгэн дэлгэрсэн дуунууд нь эгшиглэх юм байна. Ардын жүжигчин Б.Зангад түүний тухай “Д.Амаржаргал мэргэжлийн дуучид дотроо цартайд орох уран бүтээлч. Мэргэжлийн өндөр төвшинд өөрийгөө авч яваа. Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Алтан намар” дуугаа би Д.Амаржаргалд өвлүүлнэ. Тэр “Алтан намар”-ыг ард түмний сэтгэлд хүртэл дуулж чадна. Би түүнд найдаж байгаа” гэсэн юм. Дуучин Д.Амаржаргал Ардын жүжигчидтэй хамтарснаа “Ардын жүжигчдээс суралцах зүйл их бий. Тийм учраас ахмад уран бүтээлчидтэйгээ хамтрах урилга илгээснийг хүлээн авсанд маш их талархаж байгаа” хэмээсэн юм. “Есөн эрдэнийн орон” тоглолтод ҮДБЭЧ-ын уран бүтээлчдээс гадна “Хөсөгтөн” хамтлагийнхан мөн оролцох гэсэн шүү. Г.НАРАН
урлаг соёл
Хун шувуун гарвальтай, хус модон сэрэгтэй буриад зоны хүндэтгэлийн тоглолт ирэх ням гариг буюу гуравдугаар сарын 02-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Буриад зоны дуу хуур, язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, буриад түмний дундаас төрөн гарч байгаа залуу уран бүтээлчдийг дэмжих, мартагдаж буй буриад дууг сэргээн өвлүүлэх зорилготой энэхүү тоглолт нь ирэх долдугаар сард 10 дахь удаагаа болох буриад түмний урлагийн “Алтаргана” их наадмын өмнө болж байгаагаараа онцлог юм. Нөгөө талаар уг тоглолтыг энэ онд 90 жилийн ойгоо тэмдэглэх Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл санаачлан зохион байгуулж байгаа гэнэ. Энэхүү тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам, А.Энхтайван, Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Бүтэд, Г.Эрдэнэбат, Монгол Улсын гавьяат жүжигчин ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Д.Долгормаа, Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын буриадын гавьяат жүжигчин Ц.Ичинхорлоо, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, “Никитон” хамтлагийн дуучин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, “Камертон” хамтлагийн ахлагч, Монгол Улсын төрийн соёрхолт дуучин Д.Болд нар ая дуугаа өргөх юм байна Мөн ОХУ-ын Буриадын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Батцэрэн, ОХУ-ын Усть Ордагийн гавьяат жүжигчин, дуучин Д.Бямбажав, С.Егорь, Соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, “Элькондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн, дуучин Т.Наранцэцэг, С.Алтаннар, П.Бадрал, Х.Саяжаргал, залуу дуучин Б.Эрдэнэбаатар, Д.Нямдаваа, Б.Ганзориг, Н.Ундрал, Б.Ануужин, “Увертура” хамтлаг уран бүтээлээ дээжлэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Галсансүх найргийн мялаалга өргөж, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын бүжигчид, Дорнод аймгийн Баян-Уул сумын ардын авьяастнууд оролцох ажээ. Л.ХАЛИУ
урлаг соёл
“Аргагүй амраг тун удахгүй...” хэмээх сурталчилгааны нууц задарлаа. Уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяанар "Аргагүй амраг" нэртэй өөрсдийн бие даасан ардын дуунуудаас бүрдсэн анхны этник тоглолтоо сонсогч түмэндээ хүргэхээр болжээ. Тоглолтонд тэдний анхны хамтын уран бүтээл болох“Язгуур” цомогт багтсан дуунууд болох “Цэнхэрлэн харагдана”, “Борторгон хантааз”, “Торой банди”, “Сүнжидмаа”, “Ламбугайн нулимс”, ”Аргагүй амраг”, “Юндэн Гөөгөө”, Сийриймаа”, “Говийн өндөр”, “Саруул тал” монгол язгуурыг эгшиглэх юм. Тоглолт үндсэн хоёр хэсэгтэй гэнэ. Эхний хэсэгт Морин хуурын чуулгатай хамтран ардын болон уртын дуунуудыг дуулах бол хоёрдугаар хэсэгт этник хэв маягийн уран бүтээлүүдээ толилуулах юм байна. “Аргагүй амраг” тоглолт Тусгаар тогтнолын ордонд ирэх гуравдугаар сарын 8-нд 15.00 цагт ганцхан удаа болно. Түүнчлэн тэд “V.I.P” тоглолтоо ирэх гуравдугаар сарын 8-нд 19.00 цагт “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд хийн бүсгүйчүүд, ээж нартаа бэлэг барихаар зэхжээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Өнөөдөр өглөө Монголд хөл тавьсан дуучин Nana сэтгүүлчидтэй уулзаж, тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө. Монгол-Австрийн залуучуудын холбооны урилгаар гуравдугаар сарын 1-ний үдэш Улаанбаатарт тоглолтоо хийхээр ирсэн тэрбээр тоглолтынхоо орлогоос мазаалайн баавгайг хамгаалах үйлст зориулах юм. Түүний тоглолт “Remember the time” нэртэй. Nana хэвлэлийн бага хурлын эхэнд Монголд хөл тавьсан сэтгэгдлээ хуваалцаж, “Монголчууд их найрсаг хүмүүс юм. Намайг халуун дотноор хүлээн авсанд баярлалаа. Онгоцоор 10 цаг нисч ирсэн болохоор жаахан ядарч байна” хэмээсэн юм. Тэрбээр тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхийн сацуу “Монголд цагаан, бас саарал өнгийн машин их олон харагдлаа. Яагаад” гэж сэтгүүлчдээс асуув. Харин үүнд Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион “Монголчууд сүүтэй зүйрлэн бэлгэшээж, цагаан, саарал өнгийн зүйл их хэрэглэх дуртай” хэмээн хариулсан юм. Nana-гийн тоглолт маргааш 19.00 цагт “UB Palace”-т болно. Тасалбарын үнийн тухайд суудлын зэрэглэлээсээ хамаарч 60-120 мянган төгрөгийн үнэтэй. Э.ТЭКҮ
урлаг соёл
Нюанс хамтлагийнхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтоо ОХУ-ын зүүн хэсгээс эхлэхээр аялалдаа гарчээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард тус хамтлаг эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Nuans popera” VIP тоглолтоо Улаан Үд, Чита, Эрхүү хотуудад толилуулж байсан. Монголын хамтлаг дуучдаас сонгодог болон рореra тоглолтыг амжилттай тоглож байгаа Нюансынхан энэ удаа ОХУ-ын “Агинский район”-аас тоглолтоо эхлэх ажээ. Гуравдугаар сарын 4-ны өдөр Агын буриадад, 5-ны өдөр Забайкальскийд, 6-нд Могойтын районд тоглолт хийх бол Улаан-Үүд хотод энэ сарын 9-ний өдөр тоглолт хийх юм байна. Тэдний энэ удаагийн тоглолт “Лучшие песни для Мамы” нэртэй байх бөгөөд тоглолтондоо Оросын болоод дэлхийн хит болсон дуунууд мөн Монгол, буриадын хөгжмийн зохиолчдын шилдэг уран бүтээлүүдийг багтаасан байна. Тэдний энэ удаагийн тоглолтыг Туркын алдартай брэнд “ELPA CESAR’S” ивээн тэтгэж байгаа гэнэ. Д.ЦЭЭЛ
урлаг соёл
Яруу найрагч Нямбуугийн Баянмөнхтэй ярилцлаа. -Өнөөдөр уран бүтээлийн тайлан тоглолт тань болно. Тоглолтын бэлтгэлээ хангах гээд нэлээд завгүй байвв үү? -Тиймээ, тайлан тоглолтоо хийх гээд тун завгүй байлаа. Ажил өрнөсөн өдрүүдийг давж, хамгийн чухал өдөр ирлээ. Тоглолтын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Одоо зөвхөн олон сайхан хит дууг эгшиглүүлж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх л үлдлээ. Сайхан үдэж байх болов уу гэдэгт итгэлтэй байна. -Ингэхэд энэ таны хэд дэх бие тайлан тоглолт вэ? -Анх 2003 онд “Аялгуут нутаг” нэртэй тоглолтоо зохион байгуулж байлаа. Ер нь бол хамгийн сүүлд 2007 онд бие даасан тоглолтоо олон түмэнд хүргэсэн гэж бодохоор багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн долоон жилийн хугацаад юу хийснээ тайлагнах нь. Бас 2001 оноос хойш олон нийтэд хамгийн хүртээл болсон дуунуудаас шилж сонсогчдын сонорыг мялаах юм. -Дөрөв дэх бие даасан тоглолт тань өмнөхөөсөө юунаараа онцлог юм бол? -Тоглолтод хамтарч ажилладаг олон сайхан уран бүтээлч оролцож байгаа. Хамгийн гол онцлог зүйл нь Монголын телевизүүдээс гадна Өвөрмонголын “Одон” телевиз I, II сувгаараа бүрэн эхээр нь дамжуулах юм. Мөн Шинжан, Уйгарын “Ховог сайр” телевиз дамжуулна. Өвөрмонголын авьяаслаг хөтлөгч Үүрийнтуяа манай шилдэг хөтлөгчидтэй хамтран миний тоглолтыг хөтөлнө. Түүнээс гадна Өвөрмонголд хамгийн их үзэгч, сонсогчидтой “Хөх хээр” хамтлагийн Алтанбүргэд хэмээх үзэмчин залуу оролцоно. Тэрээр хөгжмийн зохиолч Сэр-Одтой хамтарч хийсэн “Бодол шиг өдрүүд” дууг дуулахаар болсон. Хэр дуулахыг нь ирээд үзнэ биз. -Аливаа зүйлийн нэр маш их утга санааг агуулж байдаг. “Нүнжигтэй Монгол” гэсэн нэрийг өгөх болсон шалтгаан нь юу вэ? -Би 2005 оноос монгол туургатнууд амьдарч буй гадаадын улс, орноор нэлээд явсан. Миний зорилго бол монгол хүн хаана байна, тэр бүх газарт очиж, тэнд амьдарч буй монголчуудтайгаа уулзах бодол юм. Энэ зорилгынхоо хүрээнд ажлын шаардлагаар мөн өөрийн хүслээр Өвөрмонголын бүх хошууд, Шинжан, Уйгар, Буриад, Тува гэх мэт нэлээд хэдэн газраар явсан. Ингээд явж байхад монгол хүмүүст ямар хүн таалагддаг болохыг ойлгосон. Монголчууд хүнийг өнгө мөнгө, тарган туранхай, царай зүсээр нь үнэлдэггүй. Үнэлэх шалгуур нь энэ биш. Харин нүдэнд дулаахан, буянтай царайтай хүн гэж ярьцгаадаг. Хүнийг төрх байдлаар үнэлэх нь эцсийн дүнд нүнжиг хишиг, буян заяаны тухай асуудал юм. Хүний буян заяа, ажил үйлсийнх нь бүтэмжтэй, бүтэмжгүй байдал, сэтгэл санааных нь сайхан, муухай байдал бүгд нүүрэнд нь ил байдаг. Үүнийг л монгол хүн хамгийн том шалгуураа болгодог. Энэ бүгдийг бодож байгаад өнгөрсөн жил “Нүнжигтэй Монгол” дуу хийсэн. Адуундаа тоглох унагыг цочоон үргээж төрлөө Аавынхаа ховорхон нулимсыг унаган арчуулж төрлөө Уураг цагаан сүүг нь амталж, хөхөж өслөө Уртын сайхан дуундаа унтаж, сэрж л өслөө Нүүрийн буян минь Монгол Нүнжиг хишиг минь Монгол Өр зүрх минь Монгол Өндөр заяатай би Монгол Энэ бол Монгол туургатанд явж байхдаа монгол хүн, монгол хүнээ олж харсан миний дотоод бодол. Энэ дуугаараа монголчууд бүгдээрээ ийм нүнжигтэй, буянтай байгаасай. Нүдэнд дулаахан байгаасай гэсэн санааг хүргэхийг зорьсон. Тиймээс тоглолтоо ийн нэрлэсэн. -Таны бага нас хэрхэн өнгөрсөн бол. Амралтаараа хөдөө очиж морь унах дуртай байсан гэсэн үү? -Миний өвөө “хурдан морьт Авирмэд” гэдгээрээ нутагтаа танигдсан аймгийн алдарт уяач хүн байдаг юм. Одоо 80 хол давсан настай буянтай буурал бий. Мөн Бэхтөмөр, Гантөмөр гээд хоёр нагац ах маань морь уядаг. Гантөмөр ах маань одоо ч нутагтаа суурьшдаг малчин. Намайг бага байхад аав нэгдлийн даргын жолооч, ээж сургуулийн захирлын алба хашдаг байсан. Гэр төвд боловч би амралтын өдөр болохоор л хөдөө явчихна. Тэгээд дөрвөн настайдаа морь унаж сураад, таван настайдаа наадмын хурдан морь унаж, эмнэг даага сургаж байлаа. 10 дугаар анги төгсөх хүртлээ амралтаараа хөдөө явсан. Ингэж монгол ахуйд ойрхон байснаар нүүдэлчдийн соёл, иргэншлийг магтах, тэр аугаа зүйлсийг сэтгэлдээ нандигнах болсон. Энэ бүхэн миний уран бүтээлийн сэдэв, агуулгад хамгийн их нөлөөлдөг. Монгол ахуй соёл, морьтой ойр өссөн болоод ч тэр үү шүлэг найргаа ийм сэдвээр бичих илүү сонирхолтой. Хурдан хүлэг морьдоо магтан бичих сайхан байдаг. Ер нь манайхны уясан морьд их сайн давхидаг. Наадамд дандаа айрагдаж, түрүүлнэ. Намайг морь унаж байх үед айраг, түрүү авдаггүй наадам гэж байгаагүй. Том болж, моринд хүнддээд эхлэхээр туслах уяач болно. Аймгийн алдарт уяач Гантөмөр ах маань олон морь уяад сумын наадам давхацвал заримдаа надад морь авч явах ажлыг даалгана. Энэ хариуцлагатай ажлыг зургадугаар ангид байхаасаа хийсэн. Тэрүүхэндээ хөөрхөн “догь” уяач маягтай л явна шүү дээ. /инээв/ -Хүүхэд байхдаа морь цоллодог байсан гэсэн. Яруу найрагч болох гараа тэр үед л эхэлж дээ, тийм үү? -Дөрөвдүгээр ангид байхдаа морь цоллож эхэлсэн. Манай өвөө морийг мундаг цоллодог байсан. Тухайн үед хүүхэд морь цоллоно гэдэг их ашигтай байлаа. Нэгдүгээрт, нэр төрийн асуудал. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд ашигтай. Наадам руу хуушуур идэж, улаан ус авч уу гээд аав, ээжийн өгсөн тав юмуу 10 төгрөгтэй явна. Харин морь цолловол ихэнх хүн таван төгрөг, гайгүй зарим нь 10 төгрөг өгнө. Зургаан морь цоллоход дор хаяж 30 төгрөг олдог байв. Ийм мөнгө олсон хүн чинь одоогийн залуучуудын хэлдгээр “бурзайна” шүү дээ. Түрүүлж, айрагдаж ирсэн морийг цоллоно гэдэг өөрөө их сайхан зүйл. Морийг зүгээр цоллох биш яаж гоё шинэ зүйл оруулах вэ гэдгээ зохиохдоо их бодно. Энэ нь шүлэг бичиж, яруу найрагч болоход тодорхой хэмжээний суурь болсон байх. Мөн миний ээж монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Монгол Улсын гавьяат багш хүн. Тиймээс манайд гадаад, дотоодын хамгийн шилдэг уран зохиолууд байдаг. Маш баялаг номын сантай айл байлаа. Одоо ч гэсэн адилхан. Тэр номуудыг би бага байхдаа урж өссөн. Жаахан томроод уншиж эхэлсэн. Харин дараа нь нэмж, цуглуулан арвижуулж эхэлсэн. Номоос уншсан тэр олон зүйлээс уран бүтээлдээ санаа нэмнэ. Намайг дөрөвдүгээр ангид байхад манай сургууль “Мөнгөн үзэг” гээд яруу найргийн наадмыг санаачлан зохион байгуулсан. Одоо хүртэл зохион байгуулагддаг сайхан наадам. Уг наадамд оролцох гэж шүлэг бичдэг байсан. Уран бүтээл хийж эхлэхэд эдгээр хүчин зүйл маш их түлхэц болсон байх гэж боддог юм. -Сурагч байхдаа “Миний зуслан” нэртэй анхны шүлгээ бичиж, дуу болгоод уралдаанд түрүүлж байсан үеийн дурсамжаасаа хуваалцвал ямар вэ? -Би онц сурдаг. Нийгмийн идэвхтэй нэлээд сэнтэгдүү сурагч байлаа. Янз бүрийн үйл ажиллагаанд их оролцоно. Тухайн үед “Пионер”-ийн байгууллага гэж байсан. Хоёрдугаар ангиасаа дөрөвдүгээр анги хүртэл бүлгийн дарга хийдэг байлаа. Харин дөрөвдүгээр ангидаа бүлгэмийн зөвлөлийн дарга болсон. Бүлгэмийн дарга чинь боломжийн мест. Хүүхдүүд командлана. Гэвч удалгүй Пионерийн байгууллага татан буугдаж, Монголын хүүхдийн байгууллага болсон юм. Намайг есдүгээр ангид байхад хүүхдийн байгууллага анхдугаар чуулганаа олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд хийх боллоо. Чуулганд Дундговь аймгаа төлөөлж оролцох зургаан хүүхдийн нэг нь би. Чуулган сайхан болж, бөхийн барилдаан, дуу, бүжиг гээд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиогдоно. Аймаг бүрээс ирсэн хамгийн авьяаслаг хүүхдүүд өрсөлддөг байв. Харин нэг удаа зуслангийн сэдэвтэй дууны уралдаан зарлахад би “Миний зуслан” гэж шүлэг бичсэн юм. Өмнө нь хэд хэдэн уралдаанд хамт орж, танил болсон нэг найз маань гитар маш сайн тоглодог байсан болохоор ая хийлээ. Ингээд бидний хамтын бүтээл түрүүлсэн юм. Ийнхүү анхны бүтээлээ есдүгээр ангид байхдаа хийж, хоёр ч уралдаанд сойж, гайгүй давхисанд их баярлаж, урамшсан. -“Ханьдаа зориулж шүлэг бичихгүй бол найрагч байгаад яах юм бэ” гээд таны хэлсэн үг байдаг. Та ханьдаа зориулж хэчнээн шүлэг бичив. Тэдгээрийн хэд нь дуу болж амилсан бэ? -Ер нь цөөхөн шүү. Яагаад гэхээр хүн сэтгэлдээ хүрсэн сайхан зүйлийг хийе гэж хичээн, хариуцлага үүрэн бодохоор санаандаа хүрсэн зүйл хийж чадахгүй өөрийгөө голоод байдаг. 2007 онд “Хайрын эгшиглэн” гэж шүлэг бичсэн юм. Зөөлөн мишээх харцанд чинь гунигийн будан үгүй яа Зөвхөн чамд л инээвхийлэн суугаарай Галбирлаг охидын бурханлаг үзэсгэлэн дундуур Ганцхан чиний л зүг бодол задгай алхана гээд шүлгээ бичсэн. Их сайхан дуу болсон. Мөн 2012 онд ханьдаа зориулан дахин нэг дууны шүлэг бичсэн. Тэр бол “Ээвэн гуа” гэж дуу. Монголын түүхэнд уул ус, гурван голын сав нутаг гэгддэг Эрчис мөрөн, Ээвэн голын тухай өгүүлдэг. Тиймээс би Ээвэн голын гоо үзэсгэлэнтэй бүсгүйн тухай нэг ийм шүлгийг бичсэн юм. Уяхан хонгор аалийг чинь яалтай билээ ээвэн гуа Урсгал дөлгөөн харцыг чинь мартаж яахан чадах юм бэ Бадам цэцгийн үзэсгэлэнг дарсхийгээд гунхалзасан Баруун Монгол хөөрхөн сэвгэр алаг нүдэн ээвэн гуа гэж. Үүнд хөгжмийн зохиолч н.Энхбаяр ах ая оруулж, дуучин Б.Цолмонбаяр дуулсан байдаг юм. Энэ дууг гэр бүлийнхээ хүнд зориулсан. Хүмүүс надаас “Чи баруун монгол хүүхэн гээд ямар хүнд бичив” гээд л байгаа. Манай эхнэр баруун монгол баяд хүн. Одоогийн байдлаар эхнэртээ яг албан ёсоор хоёр дууны шүлэг зориулж бичсэн. Өөр шүлэг зориулж бичих бодол байгаа ч амжихгүй л яваад байна. -Ээж тань онц сурахыг бэлгэдэн бага байхаас чинь өдийг хүртэл таван ширхэг чихэр өгдөг тухай та дурссан байдаг. Тэгэхээр дуртай тоо тань тав мөн үү? -Тоо бол бэлгэдлийн чанартай маш их утга агуулдаг. Намайг бага байхад ээж маань тав аваарай гээд таван чихэр өгдөг байсан. Одоо ч гэсэн өгдөг. Баярлаад яваад ороход шагнаж таван чихэр нэмж өгнө. Ажил ихтэй яаруу явахад ажлаа амжуулаарай гээд мөн л өгдөг. Ингэж өгсөөр байгаад ээж маань намайг тавын тоонд дуртай болгосон. Жишээлбэл, утасны дугаар авахдаа аль болох тавын тоо олон орсныг авчих гэнэ. Миний юнителийн утасны дугаар гэхэд 88545555. Энэ бол ээжийн минь надад суулгасан зүйл. Энэ нь одоо надад бас уламжлагджээ. Би охиноо хичээлдээ явахад нь, шалгалтаа өгөхөд нь “За миний охин тав аваарай” гээд таван ширхэг чихэр өгдөг. Миний охин Плехановын нэрэмжит Орос сургууль сурдаг. Тэнд манайх шиг 100 баллын системээр дүгнэдэггүй. Таван баллын системээр дүн тавьдаг. Тийм болохоор тав аваарай гээд таван чихэр өгөхөөр охин маань учиргүй баярладаг. Охин минь баярлаад инээх тэр мөчид би өөрийгөө олж харна. Ээжээс таван ширхэг чихэр аваад бөөн баяр гардаг байсан үе минь санаанд ордог юм. -Яруу найрагч болох үндэс суурь хаанаас эхтэй бол? -Манай эмээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат. Бүрэндэлгэрийн Хүүхэн гэж хүн байсан юм. Одоо эмээгийн дүү нь болох 80 гарсан сайхан буурал бий. Энэ хүмүүсийн дээд үе нь их эрдэм номтой, мундаг лам нар байсныг эмээ их ярьдаг байсан. Тэгээд хүмүүс Хүүхэний хүүхдүүд дотроос л авьяастай хүн төрнө дөө гэж ярьдаг байсан гэнэ лээ. Манай нагац нар дунд сайхан дуулж хуурддаг хүн олон бий. Гэхдээ урлагийн мэргэжил эзэмшиж, тэр чиглэлээрээ явсан хүн байхгүй. Эмээгээ нэлээд өндөр насалсан үед би оюутан байлаа. Тэр үед бичсэн шүлгээ эмээдээ уншиж өгөөд уйлуулна. Манай удмыг залгаж энэ чиглэлийн авьяас нь миний хүүд өвлөсөн байх гэж эмээ маань ярьдаг байсан. Надад хүн, адуу хоёр удам удмынхаа шинжийг өвөлж, хадгалж авч явдаг шиг санагддаг. Тэгэхээр миний өвөг дээдсийн авьяас надад нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Нөгөөтэйгүүр манай аав Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат хүн. Уг нь бол Бадмаанямбуу гэж хүн. Тэр үед цаг хэцүү байсан. Цэрэгт очиход хүснэгтэд нэр нь багтахгүй Нямбуу гээд биччихсэн юм билээ. Тэгээд би аавдаа хэлдэг байсан. Та нэрнийхээ талыг дэмий хасуулсан. Хэрэв хасуулаагүй бол би Бадмаанямбуугийн Баянмөнх гээд Бат-Эрдэнэ аваргын дүү шиг гоё байхгүй юу гэж ярьдаг байсан. Аавынхаа нутагт очихоор хүмүүс Бадмаанямбуугийн хүү гэцгээдэг. Биднийг бага байхад эмээ минь Жаргалтхаан суманд байсан. Бүр жаахан байхаасаа жил бүр эмээдээ, авга эгчдээ очиж золгоно. Золгохоор очих замдаа Хэнтийн хамгийн сайхан газруудыг үзнэ. Энэ газар ийм үйл явдал болж байсан гээд “Хар зүрхний хөх нуур”, нутгийнхаа хамаг сайхан газрыг бидэнд үзүүлж, түүхийг нь ярьж өгдөг байсан. Эх орныхоо үзэсгэлэнт байгалийн нэгээхэн хэсэгтэй танилцаж, түүхийг нь сонсч явсан минь уран бүтээлийн сэдэв агуулгад нөлөөлж, аав, ээж, нутаг ус, байгалийн сайхныг бичихэд асар их нөлөөлдөг. -Аав тань мундаг хүн байжээ. -Тиймээ, миний аав үнэхээр мундаг хүн байсан. Намайг тав, зургаан настай байхаас эхлэн ингэж явсан. Тэр үед социализмын жилүүд байсан учир машин тэрэг тун ховор. Өөрөө нэгдлийн даргын жолооч байсан. Гэвч албаны машинаар хамаагүй явж болддогүй. Биднийг эмээтэй золгуулж, газар үзүүлэхийн тулд олон ч шатахууны машины жолоочийг гуйсан даа. Аав, ээж хоёр гурван хүүхэдтэйгээ тавуулаа болохоор Хурд сумаас Чойрын машинд сууна. Чойроос шатахуун ачаад Хэнтий явж байгаа машинд сууна. Тэндээ очоод аймгаас сум руу явдаг шууданд сууж Жаргалтхаан орно. Одоогийнх шиг тохь тухтай жийпний салхивчийг дээшлүүлээд сэрүүн сайхан явна гэж байхгүй. Мэдээж хол зам туулж, олон унаа дамжих хэцүү. Аав минь ингэж явж биднийг юм үзүүлж, нүд тайлуулдаг байсан. -Өөрийнхөө бичсэн шүлгээс дуу болгоод дуулах талаар боддог уу? -Өмнө нь тэгж боддог байлаа. Харин одоо боддоггүй. Яагаад тэгж бодохоо больсон нь бас учиртай. Өмнө нь би нэг дуу дуулаад клип хийлгэнэ гэж боддог байсан. Тэгсэн 2007 оны бие даасан тоглолт дээр “Хамтдаа дуулья гэсэн юм” дуугаа гэргийтэйгээ дуулсан юм. Тайзан дээр гарч ирээд дуулсан чинь нэг гартаа микрофоноо бариад нөгөө гараа хийх газар олддоггүй. Үнэхээр хэцүү юм билээ. Халаасандаа хиймээр санагдаад байдаг. Гэтэл тайзан дээр гараа халаасандаа хийгээд дуулдаг дуучин гэж байхгүй. Зүгээр байлгаад байхаар бас эвгүй. Унжуулаад зогсч байх юмуу, дуучид шиг гараа хөдөлгөөд гоё байлгая гэхээр чадахгүй. Өрөөсөн гараа яахаа мэдэхгүй дуулж байтал, ашгүй нэг цэцэг ирж, яах учир нь олдохгүй байсан гар минь цэцэгтэй болж, ямар гоё түшиг тулгуур болсон гээч. Үүнээс хойш хүн өөрийнхөө чаддаг зүйлээ хийсэн нь дээр юм байна гэж бодох болсон. Дуучид нь дуугаа дуулаад яваг. Би бичээд л сууж байя. Тэр үед үнэхээр тайзны соёл, боловсрол гэдэг маш чухал юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн. Тайзны яриа, алхалт, тайзан дээр биеэ авч явах байдал зэрэг нь боловсрол. Дахиад ер нь тайзан дээр дуулахгүй гэж бодож байгаа. -Маш удаан бодож, их хугацаа шаардаж бий болсон бүтээл урлагийнханд байдаг. Танд ийм бүтээл байна уу? -Одоо ч гэсэн байна. Би дундад зууны үеийн түүхийн жижиг хэсэг буюу хагас жилийн үйл явдлаар кино зохиол бичиж байна. Уг кино зохиолынхоо судалгаан дээр хоёр жил ажилласан. Одоо бичээд явж байгаа. Миний дотоод зорилго бол дэлхий дахинд монголчуудын түүх, соёлыг харуулах хэмжээний сайн бүтээл хийх. Мөнгө, санхүүгийн хувьд асар өндөр зардлаар бүтэх төлөвтэй. Мөн бүтээлийнхээ хувьд ч маш чамбай байх шаардлагатай юм. Тийм учир тодорхой цаг хугацаанд баригдахгүйгээр их гоё бүтээл хийхээр зорьж байна. -Тэгвэл эсрэгээрээ маш богино хугацаанд төрж байсан уран бүтээл гэвэл? -Б.Шарав “Бурхан бумбын орон” дууг гурван минутад бичсэн гэж ярьдаг. Яг түүн шиг уран бүтээл төрөх болохоороо тун амархан бий болдог. Миний хувьд “Ботгоны дуу”-ны шүлгийг таван минутад бичиж байлаа. Ая нь бэлэн байсан учир сонсоод маш хурдан бичсэн юм. Энэ бол тухайн уран бүтээлийн хувь заяаны асуудал. -Таныг их өндөр ханштай найрагч гэх юм. Энэ үнэн үү? -Би уран бүтээлд доод үнэ гэж байна уу гэхээс дээд үнэ гэж байх ёсгүй гэж боддог. Уран бүтээл цаг хугацааг элээж оршин тогтнодог учраас доод үнэ л гэж байхаас дээшээ бол хязгааргүй. Хэд ч байж болно. Гэхдээ бүхнийг мөнгөөр харах нь буруу. Би шүлгээ үнэгүй өгөх үе ч бий. Яг тэдэн төгрөг гээд тогтсон зүйл байхгүй. Ер нь анхныхаа уран бүтээлийг хийх гээд яах учраа олохгүй уран бүтээлчид туслах юмсан гэж боддог. Анхныхаа дууг дуулах гээд хөгжмийн найруулга, дууны зардал зэргээс болоод сэтгэл байгаа ч “хуруу, хумсаа хуйхлаад” явж байгаа хүнийг чадахаараа дэмждэг. Б.ОДОНЧИМЭГ Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин
урлаг соёл
Та ээжтэйгээ авахуулсан хамгийн сайхан зургаа бэлдээрэй. Таны ээжийн зураг мянга мянган ижий нарын хамт “Миний ээж хөөрхөн” тоглолтын тайзнаа гарна. Ээжийгээ баярлуулах энэ сайхан дурсгалт мөчийг та битгий алдаарай. Энэ боломжийг Зөвхөн “Миний ээж хөөрхөн” тоглолт олгодог. Бүүвэйн дуу танд аялахдаа ижий тань хамгаас жаргалтай байсан. Түүн шиг цэнгэлийг ижийдээ дахин бэлэглэж, UB PALACE – ийн танхим дүүрэн, мянга мянган ээжүүдтэй цуг, хамгаас дуртай дууг нь сэтгэлээ нийлүүлэн дуулцгаая. Таныг хөөрхөн ижийтэйгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Ижий бүхэн хөөрхөн.Тоглолтын билетийг UB Palace-ийн кассаар болон, 1905 үнэгүй хүргэнэ. Монголын ээжүүдийн үзэх дуртай №1 тоглолт "Миний ээж хөөрхөн". “Миний ээж хөөрхөн” тоглолтод дуучин Батсүх, Энхзул, Чулуунхүү, Вандан, Дуламсүрэн, Эрдэнэцэцэг, Сийлэгмаа, Түвшинтөгс, Бат-Эрдэнэ, Бямбажав, Намсрайноров, Төрмандах, Чулуунбаатар, Энхмэнд, Энх-Эрдэнэ нарын олон шилдэг уран бүтээлчид оролцоно. Л.ХАЛИУ
урлаг соёл
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн "Монгол ээж" тоглолт АСА циркт, "Мөнхийн залуу хайр", "Нутаг" зэрэг дуугаараа олны танил болсон СТА, ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин, дуучин Д.Бямбажавын "Дэндүү Монгол аялгуу" тоглолт Соёлын төв өргөөнд тус тус тоглогдох аж. Ингээд өнөөдөр болох үзвэрийн хуваарийг танилцуулья. "АСА" циркт 19:00 цагаас "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” тоглолт СТӨргөөнд 16:00 цагаас дуучин Д.Бямбажавын “Дэндүү монгол аялгуу” тоглолт МҮЭСТОрдонд 19:00 цагаас "Шинэ үе" продакшны “Миний хайр миний фэн” хошин шоу тоглолт "UB палас"-т: 19:00 цагаас “4 зүг”, “Флаш” хамтлагийн тоглолт СТӨргөөнд 19:00 цагаас "Маск" продакшны “Монголдоо амьдрах сайхан” хошин шоу тоглолт "Бөхийн өргөө"-нд: 19:00 цагаас МУГЖ С.Жавхлангийн “Монголд мэндэлсэн өдөр мину” уран бүтээлийн тоглолт Тусгаар тогтнолын ордонд Хувьсал" продакшны бүтээл “Хайр” драмын жүжгийг тус тус тоглох юм байна. “Тэнгис” кино театрт: “Тhe nut job” хүүхэлдэйн кино “Тhe lego movie 2014” УСК “Аз жаргалын шок” МУСК “Анирлагч” МУСК “Анхаар дотор чимээгүй” МУСК “I frankenstein” УСК “Pompii” УСК “Алсын удирдлага” МУСК “Өргөө” кино театрт: “Тhe lego movie 2014” УСК “Анирлагч” МУСК “Алсын удирдлага” МУСК “Robocop” УСК “Endless love” УСК “Анхаар дотор чимээгүй” МУСК “Аз жаргалын шок” МУСК
урлаг соёл
Хамтлагийнхаа бүрэлдэхүүнийг хэд хэдэн удаа сэлгээд амжсан “Шанз-3” хамтлагийн олон улсын эмэгтэйчүүдийн баярыг дохиолдуулан “Happy women’s day” нэртэй тоглолтоо “VLVT club”-д хийхээр болжээ. Тоглолт 21:00 цагаас эхлэх юм байна. Тэдний тоглолтод “Аадар” хамтлаг болон уран нугараач Э.Лхагва-Очир, Хөгжим, бүжгийн коллежийн оюутнууд оролцох юм байна. “Happy women’s day” тоглолтын такс 30 мянган төгрөг гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Морин хуурын чуулга гурав дахь жилдээ “Playing Love” тоглолтоо хийх гэж байна. Дэлхийн шилдэг кинонуудын хөгжмийг эгшиглүүлдэг тус тоглолт нь гуравдугаар сарын 6, 7-нд Соёлын төв өргөөнд болох аж. Тэд хамгийн сүүлд “Ну Погоди” хүүхэлдэйн киноны хөгжмийг морин хуураар амилуулж, үзэгчдийг гайхшруулж байсан бол энэ удаагийн тоглолтын гэнэтийн бэлгээ хараахан задлаагүй байна. Тоглолт хоёр өдөр болох бөгөөд тасалбарын үнэ 25,000 төгрөг юм байна. Өнгөрсөн жилүүдийн тоглолтод залуу морин хуурч Н.Жигжиддорж “Домогт 1900” киноны “Playing Love” аялгуу, “Би чамд хайртай” Монголын уран сайхны киноны хөгжмийг морин хуураар эгшиглүүлж байсан удаатай. Сонирхуулахад Улсын филармонид удахгүй бас нэгэн гайхалтай тоглолт болох гэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгын уран бүтээлчид “Энхрийхэн чамдаа” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. Тоглолт гуравдугаар сарын 8-ны өдөр 19.00 цагт Улсын Филармонийн концертын их танхимд болох юм. Тоглолтод “Шуранхай” хамтлаг, “Voice” групп, дуучин Ц.Хулан, Наагий, Т.Амина, Л.Насанбуян нарын уран бүтээлчид оролцох юм байна. М.ДӨЛ
урлаг соёл
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн гуравдугаар сарын 8-нд “Гэрэлт үзэсгэлэн гоо” нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоор бүсгүйчүүдэд бэлэг барьж байгаа билээ. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиож буй эл тоглолт 19.00 цагаас ганцхан удаа “SS CLUB”-т болох юм. Тэрээр өнөөдөр мэдээлэл хийж, хэвлэлийнхэнд тоглолтоо танилцууллаа. Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Э.Бүрнээбаяр, Т.Баясгалан, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн уран бүтээлчид, яруу найрагч Ц.Хулан, Улсын филармоний “Баянмонгол” чуулгын уран бүтээлчид гээд өргөн бүрэлдэхүүнтэй зочид уригдсан байна. Тэрээр “Гэрэлт үзэсгэлэн гоо” цэнгүүнийг хоёр сарын өмнө бурхан болсон ээжийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн, зохион байгуулж байгаа гэдгээ хэвлэлийн хурлын үеэр ярьсан юм. Түүнчлэн бүх эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэн, ая дууны хадаг өргөж буй эл тоглолтдоо тэргүүн хатагтай Х.Болормааг урьж байгаагаа хэвлэлийнхний өмнө зарлалаа. “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолт хоёр хэсэг зохиомжоос бүрдэх юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Sweetymotion” хамтлагийнхан өөрсдийгөө шинээр мэдрэхийг хүсчээ. Тэдний шинэ уран бүтээл болох “Хайрыг уучил” бүтээл нь хамтлагийн бүсгүйчүүдийн өмнөх хэв маягийг 100 хувь өөрчилж чадсан бүтээл болжээ. “Хайрыг уучил” дууны үг, аяыг "Жигүүр гранд"-ын Д.Баттөр зохиосон бол хөгжмийн найруулгыг “Нэгүн” студийн захирал ая зохиогч Б.Одбаяр хийжээ. Ингээд тэдний шинэ өнгө төрөхтэй танилцая. Э.ТЭКҮ
урлаг соёл
Та ээжтэйгээ авхуулсан хамгийн сайхан зургаа бэлдээрэй. Таны ижийн зураг мянган мянган ижий нарын хамт “Миний ээж хөөрхөн” тоглолтын тайзнаа гарна. Ээжийгээ баярлуулах энэ сайхан дурсгалт мөчийг та битгий алдаарай. Энэ боломжийг Зөвхөн “Миний ээж хөөрхөн” тоглолт олгодог. Бүүвэйн дуу танд аялахдаа ижий тань хамгаас жаргалтай байсан. Түүн шиг цэнгэлийг ижийдээ дахин бэлэглэж, UB PALACE-ийн танхим дүүрэн, мянга мянган ээжүүдтэй цуг, хамгаас дуртай дууг нь сэтгэлээ нийлүүлэн дуулцгаах боломжийг өнөө үдэш болон маргааш олгох аж. Таныг хөөрхөн ижиитэйгээ хүрэлцэн ирэх тоглолтын билетийг UB Palace-ийн кассаар болон, 1905 үнэгүй хүргэх юм. “Миний ээж хөөрхөн” тоглолтонд МУГЖ Батсүх, Энхзул, Чулуунхүү, Вандан Дуламсүрэн, Эрдэнэцэцэг, Сийлэгмаа, Түвшинтөгс, Бат-Эрдэнэ, Бямбажав, Намсрайноров, Төрмандах, Чулуунбаатар, Энхмэнд, Энх-Эрдэнэ нарын олон сайхан уран бүтээлчид оролцох юм байна. Л.ХАЛИУ
урлаг соёл
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас боловсруулсан "Монгол цуур” Үндэсний хөтөлбөрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Монголчуудын нүүдлийн ахуй, соёлоор дамжин үеэс үед өвлөгдсөөр ирсэн ч эзэмшсэн хүнтэйгээ хамт үгүй болж, мартагдах аюул тулгараад байгаа соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл бол Алтайн Урианхайн цуур хөгжим, түүнийг хийх арга барил, цуурдах уламжлалт урлаг юм. Ийм ч учраас цуур хөгжмийг 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг. Баруун Монголын Урианхайн цуурдах урлагийг өвлөсөн сүүлчийн төлөөлөгч Ховд аймгийн Дуут сумын ардын гоц авьяастан Паарайн Наранцогт агсанамьд сэрүүн ахуйдаа зааж сургасан цөөн тооны хүнл өнөө үед энэ урлагийг залгамжилж байна. Алдарт цуурч П.Наранцогтын удмын цуурчид, судлаач эрдэмтэд 2006 оноос "Хүннү цуурчдын холбоо" байгуулж, цөөн тооны өсвөрийн цуурч бэлтгэж байна. Гэвч багш, шавийн тоо цөөн, цуурдах арга барил, ур чадвар дутмаг, урын сан ядуу, санхүүгийн боломж муутай байгаа нь бэрхшээл учруулж байна. Иймд өнөөдөр баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн бодлого, дэмжлэгтэйгээр цуурдах урлаг, уламжлалт урын сан, цуурын урлалтай холбогдох зан үйлийг сэргээж, залгамжлуулах ажлууд хийхээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Монгол цуур" үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллана. Энэ урлагийг судалгааны эргэлтэд оруулах нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах болон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, улмаар хөхиүлэн дэмжих тухай конвенциуд, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг амьдралд хэрэгжүүлэх нэгэн чухал алхам болно гэж үзэж байна. Б.БАТ
урлаг соёл
Монгол түмний сэтгэлд хоногшсон "Хос залуус", “Үнэнч хайраа зориулъя”, "Шар цэцэг" зэрэг монголчуудын сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг "төрүүлсэн" Харш хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Баяртсайхан “Миний аялгуу-2” хэмээх бие даасан тоглолтоо гуравдугаар сарын 16-ны үдэш “UB Palace”-ийн концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа хийхээр болсон байна. Монголын дууны урлагт 35 жил зүтгэж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа түүний тоглолтонд “Харш” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд тэдний хувьд бүрэлдэхүүнээрээ яг 10-н жилийн дараа ийнхүү тайзнаа дахин хамтарч тоглох гэж байгаа нь энэ юм байна. Түүнчлэн тэдний нэгэн үеийн андууд болох “Чингис хаан” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид оролцож уран бүтээлээ өргөхөөр болжээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Гуравдугаар сарын 8 буюу монголчуудын хэлж заншсанаар Мартын 8-ны өдөр болсон “Харанга” хамтлагийн “Best of Haranga” тоглолт сюрприз дүүрэн болжээ. Тоглолтын үеэр үзэгч, фенүүдийг нь догдлуулсан нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь тус хамтлагийн “Бодлын тэнгис” цомгийг дуудлага худалдаагаар зарсан явдал юм. Цомгийг таван сая 500 мянган төгрөгөөр “Харанга” хамтлагийн үнэнч фен н.Насанбат гэгч залуу худалдаж авчээ. О.САР
урлаг соёл
Реппер Gee шинэ цомгоо худалдаанд гаргахаар зэхжээ. Түүний “Geeometry” цомог нийт 14 дуунаас бүтсэн бөгөөд 11 цоо шинэ дуу багтжээ. Тус цомгийн нээлт гуравдугаар сарын 22-нд 15:00 цагаас “Hifi records”-ын доод давхарт байрлах “The Basement”-д болох юм. Мөн тус цомгийн нээлтийн үеэр түүний шинэ уран бүтээл “Хэн бэ” дууны клипийг олны хүртээл болгох ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Залуу дуучин П.Баярцэнгэл “Дурлал гэдэг” хэмээх шинэ уран бүтээлээ танилцууллаа. Швейцарьт болох ёодолчдын наадамд уригдаж, бэлтгэлээ базаагаад тун завгүй байгаа тэрбээр энэ чиглэлээр уран бүтээл туурвиж буй Монголын цөөн хэдэн төлөөллийн нэг. Ёодолчдын наадам нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд залуу дуучин П.Баярцэнгэл долдугаар сард уг наадамд оролцохоор Швейцарь улсыг зорих гэнэ. Түүний шинэ уран бүтээл “Дурлал гэдэг” дууны клипийг хамтдаа сонирхъё. Э.ТЭКҮ
урлаг соёл
“UB dance school” гэвэл залуучууд маань сайн мэдэх болов уу. Урлагийнхан дунд хөөрхөн хөдөлгөөнтэй авьяаслаг залуус гэдгээр нь тэднийг андахгүй. Тус бүжгийн клуб нь анх 2009 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр нээлтээ хийж байсан түүхтэй. Тэд тун удахгүй өөрсдийн таван жилийн ойгоо бүжиг сонирхогч залуустайгаа хуваалцах нь ээ. Бүжиг сонирхогч залуусынхаа дунд тэд нилээд хэдэн төрлийн бүжгийн тэмцээн зарласан байна. Эхний тэмцээн “Pop cover dance festival” гэнэ. Тус тэмцээнд өсвөр насны хүүхэд багачууд дунд зохиогдох бөгөөд 12 нас хүртлэх болон 13-аас дээш насны хоёр ангилалд тус тэмцээнээ зохиож буй. Хамгийн сонирхолтой нь тус клубын залуус ямар ч ивээн тэтгэгч буюу санхүүжүүлэгчгүйгээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн зохион байгуулж байгаа аж. Тус тэмцээн нь гуравдугаар сарын 15-нд 14.00 цагаас Улаанбаатар чуулгат болох юм. Мөн бүжиг сонирхогчиддоо дуулгахад “UB dance” клубын залуус ирэх аравдугаар сард бүжгийн спортын “Golden cup” тэмцээн болон телевизийн томоохон бүжгийн шоу зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Уг шоу болон бүжгийн спортын тэмцээнд бүх насны, бүх төрлөөр хичээлэлдэг залуус өөрсдийн чансаагаа сорих боломжтой. Харин тун удахгүй дөрөвдүгээр сард бяцхан нугараачдын тэмцээн болон томоохон “Hip hop dance festival” хийхээр зэхжээ. Хөл хөдөлгөөн ихтэй таван жилийн ойг бүжиг сонирхогч залуусыгаа хамтдаа тэмдэглэхийг тэд мөн аминчлан хүссэн юм шүү. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын залуучуудын аялал жуулчлалын корпорациас “Beyond The Music” фестивалийн талаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр/III.14/ хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү фестиваль нь олон улсын хэмжээнд томоохонд тооцогддог бөгөөд энэ жилийн хувьд ямар ямар улсын уран бүтээлчид оролцох нь хараахан тодорхой болоогүй байна. “Beyond The Music” фестивалийг Испаниас хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсны охин төгөлдөр хуурч С.Саяндоржид санал тавьж, хүлээн зөвшөөрснөөр жил бүр уламжлал болгон хийдэг болсон юм. Тэрээр фестивалийн урлаг, соёлын асуудлыг нь хариуцан ажиллах бол түүний нөхөр Ричард Синар ерөнхий зохион байгуулагчаар ажиллах гэнэ. Фестивалийг Испаны засгийн газраас ивээн тэтгэсээр иржээ. Уг фестиваль нь уламжлал болон Испаний Барселона хотын дэргэдэх Бенаск тосгонд 2014 оны зургадугаар сарын 14-22 ны хооронд тав дахь удаагаа болох гэнэ. Монголоос уг фестивальд оролцохыг хөгжимчид, сонирхохыг хүссэн иргэдийг дөрөвдүгээр сарын 15 хүртэл Монголын залуучуудын холбооны байранд бүртгэхээр болжээ. Б.ӨЛЗИЙБАЯР
урлаг соёл
Монголын залуу уран бүтээлчид нэгдэн “Монголын төлөө” хэмээх тоглолтоо цэргийн баярын үдэш буюу гуравдугаар сарын 18-нд 19.00 цагаас “UB palace”-ын тоглолтын их танхимд тоглох нь ээ. Уг тоглолтонд “Ice top”, “Tatar”, “Kiwi”, Gee, TG, “Mixx”, “Мааз”, П.Баярцэнгэл, “Movie”, Rooky зэрэг хамтлаг уран бүтээлчид оролцон хит болсон уран бүтээлүүдээ эгшиглүүлэх юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Эрийн хийморь дээшээ” хүндэтгэлийн тоглолт нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа гуравдугаар сарын 18-нд 18.00 цагт ганцхан удаа тоглоно. Эр цэргийн баярыг дохиолдуулан тус тоглолтын уран бүтээлчид эрчүүддээ хүндэтгэл үзүүлж тоглолт хийж буй. Тус тоглолтонд Гавьат жүжигчин С.Батсүх, Гавьяат жүжигчин Г.Батбаяр, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, Гавьяат жүжигчин Х.Болормаа, Соёлын тэргүүний ажилтан Бо.Батболд, Соёлын тэргүүний ажилтан Д.Баасанжав, Соёлын тэргүүний ажилтан Ба.Батболд болон хийлч Дээгий, Ч.Дорж, О.Анхчимэг Д.Шижирмаа, Улаанбаатар чуулгын “Хангарьд” найрал хөгжимчид, бүжигчид циркийн жүжигчид оролцон тоглох ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадмыг ирэх дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулахаар албан ёсны товоо зарласан билээ. Тус наадмын талаарх албан ёсны мэдээллийг өнөөдөр “Соёл урлагийн мэдээллийн төв”-д болох хэвлэлийн бага хурлын үеэр өгөх ажээ. Хэвлэлийн хуралд урлаг судлаач Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, нэвтрүүлэгч Урлагийн гавьяат зүтгэлэн Ж.Батбаяр, ЦДБЭЧ-ын ерөнхий найруулагч Ч.Ганхуяг, МУГЖ Ц.Төвшинтөгс, У.Далантай, “Анир” студийн захирал Б.Алтанхуяг, асс найруулагч Д.Нямдаваа нар оролцож наадмын зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм байна. Д.ЦЭЦ
урлаг соёл
Нийтийн дууны шилдэгийг шалгаруулах “Алтан хуур 2014” наадам ирэх дөрөвдүгээр сарын 22-нд болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулагчид өнөөдөр “Бишрэлт” зочид буудалд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг, Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, Гавьяат жүжигчин У.Далантай, Анир студийн захирал, Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанхуяг нар оролцон мэдээлэл хүргэлээ. “Алтан хуур” наадам нь 2005 онд анх нийтийн дууны шилдгүүдийг 12 номинацид 68 уран бүтээлчид өрсөлдөн нэг гранпри 15 алтан цомын эздийг шалгаруулж байсан бол ийнхүү есөн жилийн дараа дахин шилдгүүдийг шалгаруулахаар болжээ. “Алтан хуур” наадмаар дахин 15 номинациар шалгаруулалт хийхээр зэхээд байгаа боловч чухам ямар ямар номинаци байхыг одоогоор хараахан шийдээгүй байгаа ажээ. Зохион байгуулагчдын зүгээс шүүгчдийг шалгаруулаагүй байгааг хэлж байлаа. Нийтийн дууны ам барьдаг уран бүтээлчдийг оролцуулахгүй байх хатуу шалгуур тавихаар тус наадмын зохион байгуулагчид зорилго болгон ажиллаж буй. Ц.Төвшинтөгс гавьяатын хувьд уг асуудалд тун нухацтай хандаж байгаа бөгөөд энэ тал дээрээ ч тулж ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ. Хамгийн сонирхолтой нь нийтийн дууны уран бүтээлчид улаан хивсний ёслол хийх гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн олон нийттэй харилцах ажилтны дөрөвдүгээр курсын оюутан Б.Мөнхтуяад туслах “Хүчирхэг бяцхан зүрхэнд” хэмээх хандивын аяныг найзууд нь өрнүүлж эхэлсэн байна. Бяцхан ч гэлээ хүчирхэг зүрхтэй, онц сурлагатан, нийгмийн идэвхтэн, "Тоёота ШУТИС" сангийн 2012 оны тэтгэлэгт оюутан Б.Мөнхтуяа найздаа зориулан хандивын тоглолт зохион байгуулж байгаа аж. "Хүчирхэг бяцхан ЗҮРХ"-нд хандивын тоглолт энэ сарын 25-ны 19.00 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд болох бөгөөд тасалбар нь арван мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа юм байна. Хандивын тоглолтыг үзэх хүсэлтэй хүмүүс тасалбарыг Hi-Fi records-оос болон UB PALACE-ийн кассаас авч болох гэнэ. Тоглолтод Мотив, А sound, Бөртэ чонын үрс, Ice top хамтлаг хамтлагууд, Gee, Л.Банзрагч, М.Отгонгэрэл, Т.Амина, Т.Дэлгэрмөрөн, О.Анхаа, Г.Тэнүүн, Б.Дашдондог, Ноён Бондгор зэрэг хамтлаг дуучид оролцоно. Түүнчлэн МУГЖ Д.Сосорбарам, хөтлөгч Э.Гантулга буюу Анууш, жүжигчин Мөөжиг гээд сайхан сэтгэлт хүмүүс нэмэгдсээр байгаа аж. Зүрхний хэм алдагддаг өвчтэй энэхүү охины өвчин даамжирч гэнэт зүрх нь зогсох аюултай тохиолдоод байгаа учир Солонгос улс руу эмчилгээнд явах шаардлагатай бөгөөд 20-25 сая вон хэрэгтэй байгаа юм байна. Дашрамд дуулгахад, 96600444, 99178630 утсаар Б.Мөнхтуяа охины найзуудтай холбогдон тасалбараа үнэ төлбөргүй хүргүүлж болох гэнэ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан өчигдөр Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас Засаг даргын Тамгын газар хороодын ажлын алба, дэрэгдэх хэлтсүүдийн дунд болж өнгөрлөө. Эр цэргийн баярыг тохиолдуулан тус тэмцээн болж өнгөрсөн бөгөөд амжилттай боллоо. Тус уралдаанд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Аврагч” баг “Барын жагсаал” дуугаар тэргүүн байр эзэлж, Эрүүл мэндийн нэгдлийн “Энхийн төлөө” баг “Дайны жилийн сувилагч” дуугаар удаалж, 15-дугаар хорооны “Хилчид” баг “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дуугаар гуравдугаар байрны шагнал тус тус хүртлээ. Шалгарсан багууд Монгол улсад Генерал цол бий болсоны 70 жилийн ойн хүндэтгэлийн ажиллагаанд мэндчилгээ өргөх юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр салбар, салбарын шилдэг эрхмүүдэд Төрийн дээд одон медаль гардууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Зэвсэгт хүчний ой, Дэлхийн яруу найрагчдын өдөр, Наурызын баярыг тохиолдуулан шагналын хур буусан энэ өдөр “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан бол Хүүхэлдэйн театрын захирал, яруу найрагч Ц.Хулан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Ханьсахын жаргал” дууны эзэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуучин Н.Төмөрхуяг Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. Түүнчлэн чөлөөт бөхийн ДАШТ-ий хос медальтан Т.Мөнхтуяа Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Батбаяр Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр энгэр мялаалаа. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ. Г.ДАРЬ
урлаг соёл
Өнөөдөр нэгэн үнэ цэнэтэй хүнд төр хүндэтгэл үзүүллээ. Удаан хүлээсэн ч юм шиг, магадгүй ерөөсөө хүлээж байгаагүй юм шиг мэдрэмж төрөх. Гэхдээ гавьяа шагнал гэдэг бол ард түмнээс тэр хэн нэгэнд үзүүлж буй дээд хүндлэл юм. “Харанга”-ын Х.Лхагвасүрэн тэр хүндэтгэлийг хүртэх эрэмбэ, зиндаатай дуучин. Хүн авьяас билгийг тээж төрнө гэдэг, түүнийг өөрөөрөө дамжуулан хүний сэтгэл зүрхэнд хадаж үлдээнэ гэдэг ховор хувь заяа юм. Агуу байхын, үнэн байхын, аялгуу нь тансаг эрхэм байхын хамгийн бодит жишээ бол “Харанга”-ын Лхагваа гэдэгт эргэлзэх шалтгаан алга. Түүнийг шүүмжилдэг хүмүүс бий. Тэд цөөхүүлээ. “Харанга”-ын Лхагвааг хайрладаг хүмүүс бий. Тэд харин олуулаа. Түүний хайрын дуунд сэтгэлээ дулаацуулж, түүний эх дэлхий, нар, усыг дээдэлсэн дуунаас ухаарал мэдэрч, хүчирхэг, эзэрхэг, худлаагүй хоолойг зүрхний угаас сонсохыг бид хүсэмжилдэг. Хүн амьдралыг хүчээр захирсан нь үгүй. Тэр бусдын л явдаг замаар явсан. Гэхдээ бусдаас өөр явж ирсэн. Амьдрал нь алган дээр дэлгэсэн юм шиг ил. Алдаа нь нүдэн дээр өрнөх мэт тодорхой байсан. Эрэг нурах шиг эндсэн өдрүүд энэ хүнд байсан нь үнэн. Тэгэхэд ч, тэрнээс бусад ямар ч хүнд цаг үед тэр хэзээ ч аялгуу дуугаа орхиогүй. Рок, поп урлагийн орон зайг энэ эрхэмгүйгээр төсөөлж чадахгүй болтол тэр дуулсан. “Харанга”-ыг домог мэт алдарших үнэлэмжтэй болтол тэр өнөөг хүртэл дуулсаар ирсэн. “Харанга”-ын, Лхагваагийн дуугаар сэтгэлээ дүүргэж ирсэн олон арван хүмүүс өнөөдөр Чингисийн талбайд ирж, баяраа хуваалцлаа. Рок, попын хамгийн үнэ цэнэтэй, шинэхэн ГАВЬЯАТ-ыг өөрөөс нь илүү догдлон угтлаа. Энэ бүхэн түүнийг бишрэх итгэл, түүний оршиж буй бодит үнэн юм. Хүндлэл хүрэх ёстой эзнээ олох нь эрхэм. Алдарт “Харанга” хамтлаг 25 настай. Монголын рок поп урлагийн алтан тайзнаа хорин таван жил цуурайтсан Харангын Лхагваа таньд гүн хүндэтгэл илэрхийлье. Та бол аялгуу эгшгийн ертөнцөөс хүртэж болох хамгийн эрхэм дээд хүндлэлийг омог бардам эзэгнэх цул авьяас билээ. Омогшиж байна... Омогшихоос ч аргагүй өдөр байна. Б.БАДМАА
урлаг соёл
Анх дуу дуулах дуртай залуус нэгдэн өөрсдийн дуртай уран бүтээлчдийн дууг дуулан үдшийг хамтдаа өнгөрүүлдэг болсоноос хойш ковер уран бүтээл зөвхөн хөгжим сонирхогчдын хийдэг зүйл биш болоод уджээ. Манай рок попын чадварлаг уран бүтээлчид дэлхийн алдартай оддуудын дууг дуулан тоглолт хийж, клип гарган урлаг сонирхогчдын хүртээл болгодог болсон байна. Тэгвэл энэ удаад “MGL radio”-гийн хамт олон монголын чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ковер цуврал уран бүтээлүүд гаргах болсоны нэг тод жишээ нь Соёлын тэргүүний ажилтан С.Сэрчмаа байсан юм. Ингээд тэр ямар бүтээлийг ковер болгон дуулсаныг хамтдаа сонирхоё. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Харанга” хамтлагийн 25 жилийн ой 2014 онд тохиож байгаа билээ. “Харанга” хамтлагийн гишүүд 25 жилийн ойн баяртаа зориулж бүгд өөрсдийн бие даасан тоглолтыг цувралаар хийж буй. Одоогоор хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, ахлагч Ц.Чулуунбат, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар тайлан тоглолтоо хийгээд байгаа бол энэ удаа бөмбөрчин Н.Пүрэвдашийн ээлж иржээ. Түүний хамтлагийнхаа ойд зориулж буй хүндэтгэлийн тоглолт ирэх зурагдугаар сард болох юм байна. Бөмбөрчин Н.Пүрэвдашийн тоглолт “Hard rock”, “DJ & Dance”, “Hip hop, Drum” шоу хэлбэрээр буюу нилээд өвөрмөц онцлогтой болох сурагтай. Э.ТЭКҮ
урлаг соёл
Дэлхийн хэмжээний одуудтай хамтран ажиллаж, хөгжмийн зохиолч, дуучдын уран бүтээлийн эрхийг олон улсад хамгаалдаг BMI (Broadcast Music, Inc) байгууллагатай үндэсний соёл урлагийн нэгдэл “Ethnosphere” төсөл хамтран ажиллаж төслийн хүрээнд хэвлэгдэж, олон улсын зах зээлд борлуулагдах цомгийн зохиогчийн эрхийг хамгаалахаар болсон аж. 1939 онд байгуулагдсанаас хойш поп, рок, блюз, каунтри, латино, индиэ, жазз гээд бүхий л урсгал чиглэлийн 475.000 гаруй дуучин, хөгжимчин, ая зохиогчийг эгнээндээ нэгтгэж, тэдний 6.5 сая бутээлийн ашиглах эрхийг дэлхий даяар түгээн, хамгаалдаг уг байгууллага нь Монголын үндэсний соёл урлагийн нэгдлийг дэлхийд таниулах Монголын зохиогчийн эрхийн асуудлыг шинэ түвшинд хүргэсэн “Ethnosphere” төсөлтэй хамтрахаар болж буй нь яахын аргагүй анхаарал татаж буй явдал юм. Элтон Жон, Эрик Клептон, Стинг, Селин Дион, Женнифер Лопез, Мэриа Кэри, Жанет Жексон, Риана, Шакира, Лэди Гага, Пинк, Мароон гээд BMI-тэй хамтран ажилладаг супер оддыг нэрлээд дуусахгүй. Хамгийн чухал нь, тэд гишүүдээ өөрсдөө сонгодгоос биш элсэе гэсэн хүн бүрийг эгнээндээ нэгтгэдэггүй. Тэгэхээр чадварлаг, мэргэжлийн уран бүтээлчид л тэдний хараанд өртөх боломжтой аж. Б.ЭНХ
урлаг соёл
Дуучин Т.Дэлгэрмөрөн үзэсгэлэн гоо төгөлдөр бүсгүйчүүд, тэр тусмаа ээжүүддээ зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоо гуравдугаар сарын 8-нд толилуулсан. Тэгвэл тэрбээр “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоо ирэх дөрөвдүгээр сард дахин тоглохоо төлөвлөөд байгаа гэнэ. Урьдын адил олон сонирхолтой гэнэтийн бэлэг бэлдсэнээ ч тэр нуусангүй. Одоогоор тоглолт болох өдрийг эцэслэн товлоогүй байгаа ажээ. Т.Дэлгэрмөрөнтэй холбоотой нэмэлт мэдээлэл хүргэхэд, тэрбээр тэнгэрлэг Монголын хийморилог эрчүүддээ зориулж “Хийморь” хэмээх цомог туурвижээ. “Хийморь” цомогт Монголын шилдэг гэгдэх уран бүтээлчид болох Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Чулуунбат, морин хуурч, Ардын жүжигчин Ч.Батсайхан, “Титэм” хамтлагийн гоцлол дуучин Л.Тайванбат, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр, “Никитон” хамтлагийн хөгжимчин Г.Буян-Өлзий, “Шөнийн галт тэрэг” хамтлагийн хөгжимчин М.Одхүү нар хамтран ажилласан гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд МЗЭ-ийн гишүүн, шилдэг бүтээлийн "Алтан өд" шагналт яруу найрагч Ганболдын Баярын "Тэнгэрийн сүм-Эх орон" тайлан тоглолтын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд яруу найрагч Г.Баяр болон "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, шүүмж судлаач, зохиолч П.Батхуяг, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч В.Нэргүй, "Яруу сэтгэгч" ТББ-ын тэргүүн Ж.Лувсандорж, Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүн, яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч М.Наранболд, зураач, яруу найрагч Г.Мөнхбаатар нар оролцов. Түүний "Тэнгэрийн сүм-Эх орон" тоглолт гуравдугаар сарын 31-нд “UB palace”-ын концертын их танхимд болох юм байна. Тоглолтыг “Яруу сэтгэгч” ТББ санаачлан зохион байгуулж, Монголын залуу зохиолчдын нэгдэл зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Энэ жил 20 насны босго давж буй “Хурд” хамтлагийнхан ойн баяртаа зориулж олон бэлэг фенүүдээ зориулаад байгаа. АНУ, Канад, Өмнөд Солонгос гээд харь улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудад тоглолтоо толилуулсан тэд 20 жилийн ойдоо зориулан алтан пянз гаргасан нь урлагийн салбарт анхдагч зүйл болсон билээ. “Хурд”-ынхан энэхүү алтан пянзаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бэлэглэсэн бол энэ удаад “Хурд 20 жил” номыг бичиж, редакторлосон зохиолч Б.Ойдовт хүндэтгэл үзүүлж, пянзаа бэлэглэсэн байна. Тэд алтан пянзаа ердөө 50 ширхгийг АНУ-д захиалан хэвлүүлсэн тул тэр хэрээр ховор байгаа нь мэдээж. Харин энэ нь үнэнч фенүүдийнх нь сэтгэлийг гонсойлгож буй бололтой. Э.ТЭКҮ
урлаг соёл
Урлагийн тогоонд олон жил буцалсан “архаг” уран бүтээлчид өөрсдийн олон жил буцалсан гавьяагаа гайхан тоглолт хийх нь сүүлийн үед гарсан “мода” болжээ. Тэгвэл энэ удаад Монголын нийтийн дууны уран бүтээлчдийн нэг, цагтаа мандаж явсан нийтийн дууны уран бүтээлч Гавьяат жүжигчин У.Далантай “Дуусашгүй дуу минь” хэмээх тайлан тоглолтоо тавихаар зэхээд байгаа гэнэ. Түүнийг Монголын цөөхөн дуурийн мэргэжлийн дуучдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Дуусашгүй тоглолтын бэлтгэл ерөнхийдөө хангагдсан бөгөөд одоогийн байдлаар хугацаагаа товлоогүй байгаа ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“B production”-ы шинэ уран бүтээл өнөөдрөөс сонсогчдын сонорыг мялааж эхэллээ. Эдгээр нь дуучин Д.Болдын 11 дэх бие даасан цомог болох "Хувцасаа тайчаад шид" цомогт багтсан “Хувцасаа тайчаад шид” дуу болон “Бид 4” хамтлагийн шинэ уран бүтээл “Хайртай” хэмээх дуу юм. “Бид 4” хамтлаг бол “Камертон-2” шоунаас төрж гарсан, залуу “Камертон”-чууд юм. Тэдний “Хайртай” дууны аяыг Төрийн соёрхолд Д.Болд бичжээ. Дуучин Д.Болдын “Хувцасаа тайчаад шид” дуу “Бид 4” хамтлагийн анхны цомог “Бид 4”-т багтсан “Хайртай” дуу
урлаг соёл
Нэгэн үе зохиолын дууны хит парадыг “Чи бидэн хоёр”, “Ойрхон л байж шүү дээ, “Ханийн дуу” зэрэг бүтээлүүд тэргүүлж, монгол түмний сонсох дуртай дуу болж мөнхөрсөн нь бий. Тэгвэл тэрхүү дууг дуучин Д.Ширмэнтуяатай хамтран олонд хүргэсэн ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргал бие даасан ес дэхь удаагийн тоглолтоо өнөөдөр “Есөн эрдэнийн орон” нэртэйгээр монголчууддаа толилуулна. “UB палас”-ын концертын их танхимд болох дээрх тоглолтод есөн Ардын жүжигчин уригджээ. Тодруулбал, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Б.Зангад, Д.Самбуу, А.Нэргүй, А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Ч.Батсайхан, Ө.Баярмагнай, Ч.Мөнхшүр нар оролцох юм байна. Тоглолтын зарим нэг нууцыг задлахад, Ардын жүжигчид Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргалын хамтаар “Есөн эрдэнийн орон” хэмээх гайхамшигт дуу “амилах” нь. Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ. Ижий таны минь цацал мєнгєн эрдэнэ. Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Энгүй єргєн тал нь оюун эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эгэлхэн бүсгүйн гоёл сувд эрдэнэ Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ Эх орон та минь, есєн эрдэнэ... хэмээх энэхүү гайхамшигт дууны үгийг Ардын уран зохиолч П.Бадарч тэрлэж, аяыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр урласан түүхтэй. Эл бүтээлийг үе үеийн уран бүтээлчид өөрсдийнхөөрөө амилуулж ард олондоо хүргэсэн ч бадаг бүрийг нь Ардын жүжигчид дуулсан нь тоотой. Тэгвэл энэ үдэш есөн өнгөөр эгшиглэх болж байна. Мөн энэ үдэш тоглолтын гол “баатар” Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргалын шинэ уран бүтээлүүд эгшиглэнэ. Тэрээр урын сандаа 200 гаруй бүтээлтэй бөгөөд олонд хүрч түгэн дэлгэрсэн дуунууд нь эгшиглэх юм байна. Ардын жүжигчин Б.Зангад түүний тухай “Д.Амаржаргал мэргэжлийн дуучид дотроо цартайд орох уран бүтээлч. Мэргэжлийн өндөр төвшинд өөрийгөө авч яваа. Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Алтан намар” дуугаа би Д.Амаржаргалд өвлүүлнэ. Тэр “Алтан намар”-ыг ард түмний сэтгэлд хүртэл дуулж чадна. Би түүнд найдаж байгаа” гэсэн юм. Дуучин Д.Амаржаргал Ардын жүжигчидтэй хамтарснаа “Ардын жүжигчдээс суралцах зүйл их бий. Тийм учраас ахмад уран бүтээлчидтэйгээ хамтрах урилга илгээснийг хүлээн авсанд маш их талархаж байгаа” хэмээсэн юм. “Есөн эрдэнийн орон” тоглолтод ҮДБЭЧ-ын уран бүтээлчдээс гадна “Хөсөгтөн” хамтлагийнхан мөн оролцох гэсэн шүү.
урлаг соёл
Рок хөгжим сонирхогчид тэр дундаа амьд хөгжим сонирхогчдын үдэш ойртжээ. “Нисванис” хамтлагийн зохион байгуулдаг Монголын амьд хөгжим сонирхогчдын “Nis Nis 2014” фестиваль 2014 оны дөрөвдүгээр сарын 9-нд “UB palace”-ын “Royal hall” танхимд 19:00 цагаас болох гэж буй. Уг тоглолтонд “Нисванис” хамтлагийнхан өөрсдийн шинэ цомогтоо багтсан 11 дуугаа дуулахаас гадна хуучин уран бүтээлээсээ хүргэх юм. Мөн тус фестивальд “Булсара”, “Лемонс”, “Моханик” зэрэг хамтлаг дуучид болон “Rec on” хамтлагууд оролцох ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Амьдрал”, “Хайрын хавар”, “Гоо бүсгүй” зэрэг олны сэтгэлд шингэсэн сайхан дуунуудтай “Гранд” хамтлагийн дуучин байсан В.Гантулга СТА тэмдгээр энгэрээ саяхан мялаасан билээ. Харин “Гранд” хамтлаг таван жилийн өмнөх хуучин бүрэлдэхүүнээрээ дахин тайзнаа гарчээ. Залуусын орох дуртай клуб болоод байгаа “Marquee 27”-д өчигдөр “Гранд” хамтлаг хуучин бүрэлдэхүүнээрээ тоглож үзэгчдэд сюрприз барьжээ. Тус клубын эзэн Д.Батсайхан тэдэнд нэг тайзнаа хамтдаа гарахыг урьсан байна. Таван жилийн өмнө “Амьдрал” тоглолтоо хийсний дараа дуучин В.Гантулга хамтлагаа орхисноос хойш “Гранд” хамтлаг дорвитой уран бүтээл хийлгүй өдий хүрсэн юм. “Гранд” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер нь “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр юм. Ямартаа ч “Гранд” хамтлагийнхан дахин тайзнаа гарлаа. Цаашид хамтран уран бүтээл хийх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Рок попын ертөнцийн том төлөөлөл болсон “Хурд” хамтлаг өөрсдийн 20 жилийн ойн баяраа дэлхий даяар цус нэгт Монголчуудтайгаа хуваалцаж яваа билээ. Тэд гуравдугаар сарын турш АНУ-ын хэд хэдэн хотод тоглолтоо хйижээ. Харин одоо Канад улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан тоглолт хийхээр Канад улсыг зориод байгаа юм. Сүүлийн үед “Хурд”-ынхан тун их ажилтай байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх Азийн рок хөгжмийн наадам оролцохоор болсон байна. Шанхай хотод болох “А” зэрэглэлийн уг наадамд Монголоос анх удаа уран бүтээлчид оролцохоор болжээ. Азийн наадмын үеэр “Хурд” хамтлагийнхан хамгийн сүүлийн өдөр 40 минутын туршид өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм. Мөн “Хурд”-ынхан удахгүй гарах шинэ цомгийн зураг болон “Нандин хайр” дууны клипээ Сиэтл хотод бүтээжээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Монголд мэндэлсэн мину” тоглолт есөн өдрийн турш Монгол бөхийн өргөөнд тоглоход гавьяат жүжигчин дуучин С.Жавхлангийн хоолойг сонсох гэсэн үзэгчид есөн өдөр Монгол бөхийн өргөөг дүүрэн байлгасан. Гэвч түүний тоглолт Улаанбаатараар дууссангүй. Тэрээр Монгол улсын 21 аймгаар аялан тоглолт хийхээр болжээ. Гавьяат жүжигчин маань аялан тоглолтоо Монголчууд бидний ярьж заншсанаар дөрөвдүгээр сарын 5-нд ханш нээгдэх өдөр Увс аймгаас эхлүүлж байгаа гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Соёлын тэргүүний ажилтан С.Баттулга “Миний эх орон” тоглолт дөрөвдүгээр сарын 11-нд 19.00 цагаас Улсын филармонийн тоглолтын их танхимд ганцхан удаа тоглох нь ээ. Тоглолтонд урилгаар Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч ерөнхий удирдаач Ардын жүжигчин Ц.Батчулуун, Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан, Дуурийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга Улсын филармонийн гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал, Филармоны гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан А.Эрдэнэжаргал, төгөлдөр хуурч, Соёлын тэргүүний ажилтан Д.Баярцэцэг, морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Р.Амарбаяр, Дуурийн театрын гоцлол дуучин Г.Шижирболд нар оролцон тоглож байгаа бөгөөд тоглолт 100 хувьд болох юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Mоханик” хамтлаг нь өөрсдийн шинэ цомог “Mohanik at Amarbaysgalant”-ийг худалдаанд гаргахад ганцхан нүүдэл үлджээ. Энэ бол уг цомгийг хэвлэлтэнд явуулах гэнэ. Тиймээс тэд цомгоо хэвлэлтэнд явуулахад тулгамдаад байгаа санхүүгийн асуудлыг шийдэх энгийн нэгэн арга олсон нь “#WESUPPORT:Mohanik” нэртэй тоглолт юм. Удаан хугацаанд тайзнаа гараагүй тэд энэ сарын 3-нд буюу ирэх пүрэв гарагт “Сentro” club 20.00 цагт фенүүдтэйгээ уулзан шинэ мэдрэмж, хөг аялгуугаа эгшиглүүлэх нь ээ. Тоглолтонд “Моханик” хамтлагийг дэмжин “Nisvanis”, “Rec On”, “Lego”, “the Colors” хамтлагууд ая дуугаа өргөх бөгөөд Leather Nation crew-гын DJ нар оролцох юм байна. Та хэрхэн биднийг дэмжих вэ? Энэ бол маш энгийн бөгөөд та тоглолтын талаарх мэдээллийг аль болох олон хүнд хүргэхэд туслах нь тэдний энэхүү хөдөлгөөнийг дэмжиж байна гэсэн үг юм. Мөн та энэ тоглолтыг үзэж тсалбар худалдан авснаар “Моханик” хамтлагийн шинэ цомгийг хэвлэлтэнд явуулахад дэмжлэг үзүүлж байгаа гэсэн үг юм. “Моханик” хамтлагийн зүгээс тоглолтын тасалбар авсан хүн бүр шинэ цомгийг тал үнээр нь худалдан авax боломжтой болж байгааг дуулгасан шүү. “#WESUPPORT:Mohanik” буюу “Бид “Моханик”-ийг Дэмжинэ” хэмээн Facebook дээр өрнөж байгаа бөгөөд энэхүү хөдөлгөөн нь тоглолтоос илүүтэйгээр олон хүний хамтын хүчийг нэгэн хүсэл зорилго доор нэгдүүлж байгаа цаашид ч үргэлжлэх ”Урлагийг дэмжих хөдөлгөөн”-ий анхны алхам нь болж байгаа гэнэ. Тиймээс “#WESUPPORT” буюу “#Бид Дэмжинэ” гэсэн нэрийн доор цаашид үргэлжлэх, олны дэмжлэг хэрэгтэй байгаа чөлөөт уран бүтээлчдийг дэмжих хүмүүсийн нэгдлээр оршин байх хөдөлгөөн аж. Сонирхуулахад, “Моханик” хамтлагийн шинэ цомогт орсон дуунууд нь өмнөхөөсөө огт өөр шинэлэг өнгө аястай байх бөгөөд хоорондоо нэг зүйлээр уялдаж, нэг үндэс, агаартай байхаар хийгджээ. Мөн нэр болоод утга санааны хувьд байгальтай холбогдон хүний дотоод ертөнц, араншинг байгалийн үзэгдэлтэй уялдуулан илэрхийлсэн үг хэллэгтэй гэсэн шүү. Тиймээс дуунуудаа ямар нэг студид биш Амарбаясгалант хийдийг сонгож, дуунуудаа бичүүлсэн байна. Э.ТЭКҮ “Моханик” хамтлагийн шинэ цомогт багтсан “Зөөлөн мишээл” дууны клипийг хүргэе.
урлаг соёл
“Надежда” олон улсын хөгжимчдийн тэмцээн дөрөвдүгээр сарын 27-30-ны хооронд Испани улсын Мадрид хотод болно. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Монгол улсаас 20 сурагч явах гэнэ. “Надежда” наадамд тэргүүн, дэд байр эзэлж байсан Монгол сурагчид олон улсын нэр хүндтэй оркеструудад хөгжимчин хийдэг ажээ. Энэ удаад манай залуу хөгжимчид төгөлдөр хуур, үлээвэр, ардын болон утсан хөгжмийн төрлөөр өрсөлдөх бөгөөд өмнө нь манай сурагчид тус тэмцээнд оролцон тэргүүн байрны эзэн болж байсан удаатай ажээ. Энэ удаад ч уг амжилтаа үзүүлэхээр залуу уран бүтээлчид маань Испани улсыг зорих гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Попын хаан” Майкл Жексоны шинэ цомог худалдаанд гарах тухай мэдээлэл нь цоо шинэ зүйл биш юм. Урт удаан хугацааны хүлээлт үүсгээд байсан цомгийн талаарх мэдээлэл албан ёсоор ил болж, худалдаанд гарах тов тодорхой болжээ. Майкл Жексоны “Xscape” цомгийн хавтасны зураг . 2009 оны зургадугаар сарын 25-нд зуурдаар таалал төгссөн домогт дуучны цоо шинэ цомог ирэх тавдугаар сард фенүүдийнх нь сонорт хүрэх ажээ. Түүнийг нас барснаас хойшхи эхний цомог 2010 онд гарч байсан бол ийнхүү дөрвөн жилийн дараа хоёр дахь цомог нь худалдаанд гарахад бэлэн болоод байгаа гэнэ. 2010 онд гарсан цомог “Michael” нэртэй байсан бол энэ удаагийнх “Xscape” нэртэй, найман дуутай байх юм. Цомогт багтсан зарим дуунууд хэдийнэ онлайн ертөнцөд фенүүдийнх нь болоод буй билээ. Цомгийн ажилд Timbaland, Stargate тэргүүтэй алдартай продюсерууд хамтран ажиллажээ. “Xscape” цомгийг “Epic Records”-оор эрхлэн гаргах бөгөөд 2014 оны тавдугаар сарын 13-нд дэлхийн хөгжмийн зах зээлд нэвтрэх нь. С.ЦЭЛМЭГ
урлаг соёл
“Муу жолооч”, “Амьдрал бол кино” зэрэг уран бүтээлүүдээр нь “Опозит” хамтлагийнханыг залуус андахгүй болов уу. Тэгвэл тус хамтлагийн залуус жүжигчин болоод амжжээ. “Монгол медиа” групп, “Очир фильм” студийн хамтарсан бүтээл “Хамгийн сайхан нь” уран сайхны кинонд гол болон тулсах дүр бүтээсэн бөгөөд кино зураг авалт нь дуусчээ. “Хамгийн сайхан нь” киноны гол дүрд “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулга, “Орхидос” киноны жүжигчин А.Орхонтуул нар тоглосон бол туслах дүрд Драмын театрын жүжигчин Ц.Цэрэнболд, “Опозит” хамтлагийн гишүүн Г.Энэрэл, жүжигчин Р.Адьяа нар бүтээсэн байна. “Хамгийн сайхан нь” уран бүтээлийн найруулагчаар о.Батзориг, продюсер нь Б.Амгалан ажиллаж байгаа юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
АНУ-ын Вашингтон хотноо 2014 оны дөрөвдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд МҮОНРТ-ийнхэн өдөрлөг зохион байгуулах гэнэ. Тус өдөрлөгийн хүрээнд МҮОНРТ-ийн ММ агентлаг, олон нийтийн радио, Олон нийтийн телевиз, www.mnb.mn сайт зэрэг салбар байгууллагуудын 20 гаруй уран бүтээлчид арван нэр төлийн мэдээллийн сурвалжлага, нийтлэл, ярилцлага ток шоу болон үзэгчидтэй уулзсан уулзалт хийх ажээ. Мөн Соёлын тэргүүний ажилтан Л.Болдбаатар “Морин жилийн хийморь” уран бүтээлийн бие даасан тоглолтоо АНУ-д амьдарч буй Монголчууддаа тус өдөрлөгийн хүрээнд хүргэх юм. Тус тоглолт Вашингтон хотын “Harvest moon” ресторанд дөрөвдүгээр сарын 13-ны 18.00 цагт болох гэнэ. Харин тасалбар 45$-ын үнэтэй ажээ. Тус тоглолт дөрөвдүгээр сарын 19-нд Chikago хотод болох юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ хос цомог гаргахаар зэхжээ. Тэрээр өөрийн ятгын эгшигээ орчин үеийн транс, битбокс урсгалтай хослуулан тоглож байгаа аж. Орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан туурвиж буй түүний хос цомог ирэх долдугаар сард хөгжим сонирхогчдын гар дээр хүрэх юм. Ч.Мөнх-Эрдэнэ тус шинэ цомгоо гаргахаасаа өмнө цомогтоо багтсан хэд хэдэн бүтээлээ дүрсжүүлэх сурагтай. Түүний клипний найруулгын санааг “Up music” продакшны ерөнхий продюссер Н.Халиун найруулан ажиллаж буй. “Sweetymotion” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч Б.Чинбат ятгачин бүсгүйд зориулан аялгуу зохиож өгчээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Рок хөгжим сонирхогчдын фестиваль маргааш “UB palace”-ийн их танхимд 19.00 цагт болох нь ээ. Рок ч гэлтгүй амьд хөгжим сонирхогч залуус энэ үдэш хамтдаа цуглан өөрсдийн ертөнцөөр аялдаг уламжлалтай. “Нис нис” хэмээх фестивальд “Нисванис” хамтлагийнхан өөрсдийн шинэ цомогтоо багтсан 11 дуугаа эгшиглүүлэхээс гадна “Моханик”, “Булсара”, “Лемонс” хамтлаг болон залуу уран бүтээлчид болох “Rec on” хамтлагийнхан оролцон уран бүтээлээ хүрэлцэн ирсэн рок сонирхогч залуусдаа хүргэх нь ээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Ирэх сарын 3,4-нд зургаан өөр ертөнц, зургаан өөр нот нэгэн тайзнаа хөглөгдөх нь ээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, И.Болоож, Б.Долгион, Г.Жаргалсайхан, Г.Пүрэвдорж, Г.Эрхэмбаяр гэсэн хөгжмийн ноён оргилууд энэ өдрүүдэд хамтарсан тоглолтоо хийхээр болсон юм байна. Рок поп урлагийн анхдагчид болсон “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Инээмсэглэл”, “Хилчин”, “Хөхтэнгэр” хамтлагийн төлөөлөл болсон энэ зургаан эрхэм “Нойргүй хоносон зургаан нот” гэх тоглолтоо хийхээр болсон аж. Зургаан өөр ертөнцийн нөхөрлөл хэрхэн эхэлсэн, бие биенийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж найзалсан он жилүүдийнхээ талаар тэд ийн ярьжээ. Эдгээр зургаан найзын хамгийн яриа нь Б.Долгион. Түүнчлэн энд зургаан өөр хөгжмийн ертөнц найзалдаг учраас өөр хоорондоо ямар нэг байдлаар өрсөлдөггүй бөгөөд аялгууг нь сонсоод хэний хөгжим, хэн зохиосон бэ гэдгийг нь мэддэг гэнэ лээ. Энэ зургаан хүнийг холбодог нэг зүйл нь уян зөөлөн зан. Тиймээс зохиосон хөгжим болгон нь уянгалаг, гэгэлгэн, зөөлөн байдаг аж. Б.Долгионы “Учралын блюз”, Болоожийн “Дандаа чамайг хайрлаж явъя”, Энхбаярын “Сүүн цагаан хурим”, Жагаагийн “Хүлээлт”, Пүүжээгийн “Улаанбаатарын үдэш” гээд дахин давтагдашгүй өвөрмөц хөг аялгуунууд энэ өдөр ундарна. Тэдний эрхэм чанарын талаар хөгжмийн зохиолч Б.Долгион ярьсан байна. Тэрбээр, “Манай Жагаа бол хэлэх гэснээ хэлчихдэг шударга хүн. Жагаагийн шударга зангаас суралцмаар байдаг юм. Балхаа аливаа зүйлийг дандаа зохицуулдаг. Бидэн дундаа удирдан зохион байгуулах авьяастай нь. Энхбаяр буурь суурьтай шаардлагатай үед дуугардаг. Бодь хүн юм уу даа. Харин Болоож амаараа ярихаас илүүтэй гитараа яриулдаг. Одоо ч гитараа яриулах гээд сууж байна. Пүүжээгийн амнаас үг сонсоход хэцүү. Чанга яриач гэж байж сонсдог. Хүн бүр өөр өөрийн онцлогтой. Зохиосон аялгууг нь сонсоод дотоод сэтгэлийг нь мэдэрдэг” хэмээн ярьсан байна. Эх сурвалж: www.mminfo.mn
урлаг соёл
Нийтийн дууны шилдэгийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам дөрөвдүгээр сарын 22-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох нь ээ. Тус наадам нь анх 2005 онд болж байсан бөгөөд 12 номинацид 68 уран бүтээлч өрсөлдөн шилдгүүдээ тодруулж байжээ. Ийнхүү есөн жилийн дараа дахин болж буй “Алтан хуур” наадмын гол онцлог нь Улаан хивсний ёслолтой болсноороо ялгарч байна. Нийтийн дууны төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид, үе үеийн хөгжмийн зохиолч яруу найрагч зэрэг олон уран бүтээлчид оролцохоор бэлтгэлээ базаагаад байгаа аж. Дөрөвдүгээр сарын 22-нд 17.00 цагаас Улаан хивсний ёслол болох бөгөөд 20.00 цагаас Гала тоглолт буюу шагнал гардуулах ёслол болох юм. “Алтан хуур” наадам нь дараах 12 номинациар шилдгүүдээ тодруулах ажээ. Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин Нийтийн дууны шилдэг хос дуучин Нийтийн дууны шилдэг яруу найрагч Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч Нийтийн дууны шилдэг концерт Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт Нийтийн дуучны шилдэг цомог Нийтийн дуучны шилдэг студи Нийтийн дуучны шилдэг видео клип Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу Э.ТЭКҮ
урлаг соёл
Уртын дуучин хэдий ч нийтийн болон рок попын жанрын дуунуудыг чадварлаг дуулдаг уран бүтээлч А.Түмэн-Өлзий эхийн тухай нэгэн шинэ уран бүтээл гаргажээ. “Сэтгэл тал”, “Миний Монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижийн зөн” зэрэг олон уран бүтээлээр нь олон хүн түүнийг гадарлах биз ээ. Тэгвэл тэрээр энэ удаа “Бүүвэй” жүжгийн “Хайртай бүхнээ” дууг олны хүртээл болгож буй. Ингээд түүний шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхоё. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хүннүгийн үеэс бидэнд уламжлагдан ирсэн морин хуур гэгч гайхамшигт хөгжмийн зэмсэг байнаа. Их хаан Чингисийн нэртэй хамт дэлхийн дайдад хангинан дуурсаж яваа энэ “царай муутай” хөгжмийн зэмсэг монгол айл бүрийн гэрт бэлэг дурсгалын ч бай, жинхнээрээ ч бай ямар нэг хэлбэрээр байж байдаг эд. Гэхдээ л бид одоо болтол энэ чухал эдээ тултал танин мэдээгүй яваа алмай улс шүү дээ. Би жишээ нь, үндэснийхээ ганц морин хуурын чуулгынхаа тоглолтыг гадаадад тоглож байхад нь анх өөртөө “нээж” байсан. Яахав дээ, бид чинь ер нь хүний газар зогсож байж өөрийнхөө барааг олж хардаг гажиг зантай улс шүү дээ. Хүн юу гэх нь вэ л гэж чагнаархаж байдаг зантай. Ийм ичмээр хоцрогдолтой. Сүүлдээ энэ маань явсаар байгаад хүний улсаар хуулиа “хийлгэдэг”, сонгуулиа заавардуулдаг завааруулдаг болтлоо дампуурлаа шүү дээ. Энэ нэг их бахархаад байх зүйл биш. Бидний гол тэнэгрэл л юм даа. Хорвоогийн бүх явдлыг хоёрхон чавхдсанд багтаадаг... гэх омгорхол бидний цээжинд байдаг. Гэхдээ яг бие цогцсоороо мэдэрсний дараа нээрээ юу билээ гэж эргэцүүлмээр болгодог увидас юм билээ шүү, тэндээс ирэх аялгуу. Монгол морин хуур зуун зууныг илээн өртөөлсөөр, навсархай монгол гэрийн хоймроос тайзны сонгодог хөгжим болтлоо хөгжиж чадсан нь өнөөдөр ийнхүү бидний бахархал болж чаджээ. Чингээд зогсохгүй Монгол улс НҮБ-ийн ЮНЕСКО-д "Дэлхийн оюуны биет бус соёлын өв" болгон бүртгэгдсэн нь гайхамшигтай биш гэж үү.Үүний шидээр морин хуурын эгшиг тал нутгийн минь сүнсийг тээн омогшсоор дэлхийн тайзнаа заларч, бидний өмнөөс үндэсний урлагийг маань дэлхийд төлөөлдөг болж чадлаа. Энэ үүргийг тээгч нь бараг дангаараа “Морин хуурын чуулга” . Гэтэл бид энэ чуулгынхаа бүтцийг ч нарийн мэддэггүй. Энэ бол гутамшиг. Тийм болохоор анхан шатны хэмжээнд ч атугай ” Морин хуурын чуулга”-ын бүтцийг тайлбарлах гэж хичээе. Нэгдүгээрт, морин хуурын чуулга маань монгол үндэстний өвөрмөц онцлогийг тээгч юм. Энэ бүтцэд “гол баатар” болох морин хуур хөгжмөөс маань гадна ятга, ёочин, дунд хуур, их хуур багтдаг. Дээрээс нь флейт, төгөлдөр хуур, цохивор хөгжмүүд ордог. Ингэж цогц бүрдэж байж бидний чихнээ тэр аялгуу сайхан увидасаар дамжиж дотоод сэтгэлийг доргиох ид шид нь ирж байна. Энэ чуулгын урын сан үндэсний язгуур, ардын уламжлалт, дэлхийн сонгодог, орчин цагийн монголын болон бусад олон улс орны мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр баяжиж байдаг. Гэхдээ агуулгын хувьд төрмөл авъяастнууд тоглодог. Тэд төрийн ёслол хүндэтгэлийн том арга хэмжээнүүд, концерт, тусгай арга хэмжээнүүдэд л уригддаг. Тэдэнд ингэж “биеэ тоох” хангалттай шалтгаан байгааг одоо эрхэм уншигч авхай та ойлгоо биз ээ. Монгол улсын Морин хуурын чуулга нь ОХУ-ын "Большой театр", БНХАУ, БНСУ, БНСАУ, Канад, Францын ЮНЕСКО-ийн танхим, Итали, Австрын "Musikverein", Швецари улсын НҮБ-ийн танхим Германы Берлины Филармони, Япон улсын Suntory Hall, Accoros, Orchard hall, Тайван зэрэг олон улсын олон алдартай тайзан дээр залардаг. Гэхдээ энэ нь монгол улсын нүүр царай болдог чуулгын хувьд нэг их онгироод байх зүйл биш л дээ. Хэдхэн хоногийн дараа Улаанбаатарчуудад нэгэн том тоглолт тавигдах гэж байна. Энэ бэлгийг барьж буй газар нь “Төгөлдөр сан”. “Төгөлдөр сан” гэх энэ нэр урлаг сонирхогчдын хувьд хэдийний танил байгууллага. Энэ сан төрийн хийж хүчрэхгүй өдий хүрсэн нэг талын цоорхойг нөхөж, монголынхоо урлагийг, тэр дундаа сонгодог урлагийг, тайз дэлгэцийн хийгээд кино урлагийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Тэргүүн нь хатагтай Х.Отгонтуяа. “Төгөлдөр сан” энэ удаа бидэнд нэгэн шинэ одыг бэлэглэхээр шийджээ. Тэр бол үндэсний хөгжмийн залуу ноёнтойн Н.Жигжиддорж. Энэ сарын 16 нд “Трио” хэмээх нэгэн өвөрмөц концерт тавигдана. Гол дүр Н.Жигжиддорж. Энэ залуу ноёнтон монголын хөгжмийн ертөнцийн сүмбэр оргилууд болох Х.Билэгжаргал, Н.Жанцанноров, Б.Шарав гурвын уран бүтээлд хүндтэй байр эзлэдэг “трио”-г морин хуурын чуулгатай тоглохоор шийджээ. Том “юм” барьж авахаар шийдсэн нь залуугийн омог, авъяас чадварынх нь түлхэц биз. Гэхдээ түүнд найдаж байна. Мөн энэ үдэш тэрбээр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуурын концерт-2”-ыг тоглоно. Энэ тоглолтонд Итали улсаас уригдан ирж байгаа морин хийлч Д.Амармэнд, төгөлдөр хуурч Ц.Шаравцэрэн, Улсын филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Ц.Батчулуун оролцоно. Маш цомхон, маш том бүрэлдэхүүн. Морин хуурын чуулга тоглоно гэхээр манайхан ардын хэдэн хөгжим тоглохоор төсөөлдөг. Энэ одоо хэтэрхий гэнэн ойлголт болон хувирчээ. Миний мэдэхийн мэргэжлийн морин хуурчдын уралдаан гэхэд олон үе шаттай зохион байгуулагддаг. Шат бүрт хуурчдын заавал тоглох ёстой гурван бүтээлийг зааж өгдөг. Бах Марчеллогийн “Гобойний концерт”, П.И.Чайковскийн “Меланхолическая серенада” зэрэг бүтээлүүд гэхэд заавал тоглох бүтээлийн жагсаалтад нь багтдаг юм билээ. “Меланхолическая серенада”-г эрхбиш манайхан мэднэ байх. Мэргэжлийн хийлчдийн уралдааны програмд гэхэд энэ бүтээл заавал багтдаг юм шүү дээ. Энэ мэт дэлхийн сонгодгуудыг манайхан морин хуураараа тоглодог. Ийм төвшинд чардайн зүтгэж хүрснийх нь төлөө “Төгөлдөр сан” тэдэнд анхаарлаа хандуулсан биз. Тэгээд ч үндэсний хөгжмийн од төрүүлэхээр уйгагагүй ажиллаж байгаа биз. Тэдэнд энэ зүтгэлийнх нь төлөө талархах ёстой шүү. Ингээд бүгдээрээ тоглолтын дараа уулзъя даа. Б.ГАНЧИМЭГ Эх сурвалж: http://ganchimeg.niitlelch.mn
урлаг соёл
Монгол эх орныхоо нэрийг дэлхийн олон улс оронд, язгуур урлагаараа дамжуулан цуурайтуулж яваа “Хөсөгтөн” хамтлагийн таван жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Анх 2009 оны гуравдугаар сарын 1-нд үүсгэн байгуулагдаж байсан тус хамтлагийнхан ойн хүрээнд олон уран бүтээлүүдийг туурвихаар бэлтгэж байгаа бөгөөд тус ажлуудын нээлт болгож энэ сарын 18-нд 17:00 цагаас СУИС-ийн “Оюутан” театрд лекц, концертийг урлагийн сургуулийн оюутан залуучуудад зориулан үнэ төлбөргүйгээр зохион байгуулахаар болжээ. Лекц концертонд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам урилгаар оролцож “Өөрийгөө танихуй” лекцийг толилуулах бөгөөд ойн нээлтээ хийж буй “Хөсөгтөн” хамтлагийнхан “Хөсөгтөн” хэмээх тоглолтоо толилуулах ажээ. Энэ дашрамд дуулгахад “Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчид болох МУСТА Ч.Амарбаясгалан, Г.Адъяадорж нар ирэх сарын 13-нд ДБЭТ-ын тайзнаа 19:00 цагаас “Ирмүүн хэмнэл” хэмээх тоглолтоо толилуулахаар болжээ. Мөн ирэх намар тус хамтлагийнхан ойн нэгдсэн тоглолтоо хийх юм байна. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Ихэд өөрийнхөөрөө, чөлөөтэй, эрх чөлөөг эрхэмлэдэг, харахад бүдүүн баараг загварын хувцастай боловч өөрт нь тун сайн зохицсон донжийг илэрхийлж чаддаг нэгэн бол реппер А.Дөлгөөн юм. Түүнийг залуучууд андахгүй сайн мэднэ. Тэрбээр 11 настайгаа хойш БНСУ-д амьдарч байгаад ирсэн болохоор монгол хэлэндээ тааруу. Гэсэн ч өөрийгөө ойлгуулах гэж ихэд хичээсэн билээ. Реппер А.Дөлгөөн хэвлэл мэдээллийнхний хараанд байнга өртдөг нь сэтгэлийг нь зовоож байгаа асуудлуудын нэг гэж байлаа. А.Дөлгөөний ярилцлагыг хүргэе. -Өөрийг чинь монгол залуус сайн танина. 2010 оны “Universt best songs”-орох гэж ирснээс хойш танил болсон. Монголд ирээд нилээд жин хаясан уу? -Тийм. Арав гаруй кг хаячихсан байна шүү. Би турж таргалахдаа амархан болохоор жаахан хичээвэл хоёр долоо хоногт тав зургаан кг хаячихдаг. Харин жаахан идчих юм бол буцаад л таргалчихдаг. Бага байхын л хоолонд сайн хүүхэд байсан даа. Одоо ч хоолонд сайн шүү. -Хоол гэснээс ямар Монгол хоолонд дуртай вэ. Ээжийнхээ хоолыг санаж байна уу. Одоо гэрийнхнээсээ хол байгаа шүү дээ? -Манай гэрийнхэн Солонгост амьдардаг. Манай ээж аав хоёр наймаа хийх гээд л гадаад яваад өгчихдөг. Би 11 нас хүртлээ эмээ өвөө дээрээ өссөн гэхэд болно. Эмээгийнхээ ногоотой шөлөнд нугасгүй. Мөн шөлөнд чанасан гурилыг халуун ногоотой хольж идэх дуртай. Халуун ногоог хүүхдүүд идэж чаддаггүй байхад би өвөөтэйгөө перц булаацалдаад л иддэг хүүхэд байсан шүү. Тэгээд ч тэр үү Солонгос хоолонд их хурдан дассан. Эмээ өвөө нарын ямар ч хоолонд би дуртай. Хөгшин хүмүүсийн хоол гоё амттай. /Инээв/ -А.Дөлгөөний имиж бүрдүүлэлтэнд хэн ажилладаг вэ, эсвэл А.Дөлгөөн өөрөө өөрийнхөө гадаад ертөнцийг бүрдүүлдэг үү? -Би угийн л их сонин стильтэй. Миний өмсдөг өмднүүдийг Солонгосоор “Дун па жи” буюу бааранхай өмд, баасан өмд гэж нэрлэдэг л дээ. /Инээв/. Би өөрийнхөө стиль имижийг өөрөө бүрдүүлдэг байсан одоо бол “Оcean gray” студийн хамт олон ажиллаж байгаа. Арай эмэгтэйлэг өөрийн гэсэн өвөрмөц стильтэй болох гэж хичээж байна. Гэхдээ гадуур явж байгаа энгийн л стиль. “Маамуу”-гаас хойш миний стиль имиж эрс өөрчлөгдөж байгаа. -Шинэ имижиндээ дасах болов уу? -Дасна даа. Яагаад гэхлээр би 16,17 настайдаа их туранхай, 49 кг байсан. Тэрнээс хойш 20 кг таргалаад миний одоо байгаа имиж бий болсон. Ер нь багын жаахан эршүүд зантай байсан л даа. Гэхдээ л эмэгтэй хүн юм чинь энэ имижиндээ удахгүй дасчих байх аа. Бусад бүсгүйчүүдийн нэг адил хөөрхөн байхыг хичээж байгаа. -Хөөрхөн гэснээс А.Дөлгөөн ер нь хөөрхөн үү? -Гологдчихгүй байх гэж боддог. Гэхдээ тийм хөөрхөн гэж боддоггүй. Хөөрхөн...тэрүүхэн тэндээ, өөрөө өөртөө болчихдог л юм. Гэхдээ хааяа толинд хараад өөрийгөө голноо. /Инээв / -Шивээс сонирхдог бололтой? -Шивээсийг их сонирхоно шүү. -Хамгийн анх хэдэн настайдаа шивээс хийлгэж байсан бэ? -Миний зүүн гарын шуун дээр байгаа энэ микрафоныг би 16 настайдаа шивүүлгэсэн. Загалмай бий, бас далан дээр Анжелина Жолигийнхтой адил англи үгийг төвд үсэг шиг хэлбэртэй бичсэн таван мөрт бий. Бичгийн хэлбэр нь Жолигийнх шиг боловч утга нь миний тухай. Энэ шивээсээ ч мөн 16 настайдаа хийлгэсэн. Харин зүүн шуун дээр байгаа өнгөт шивээсийг хийлгээд жил л болох гэж байна. -Реппер А.Дөлгөөн ямар мэргэжилтэй вэ? -Сурч байгаад ирсэн гэх үү дээ. Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр сурч байгаад ирсэн. Эцэг эхийнхээ хүслээр энэ мэргэжлээр суралцаж байсан. Гэвч энэ нь миний мөрөөдөл биш шүү дээ. Хүн хүсээгүй юмандаа өөрийгөө хүчлэх муухай. Ямар ч баяр, баясалгүй. Тиймээс хичээл номоо таслаад, их зөрүүд учраас тэгэсхийгээд л орхисон. Дуучин мөрөөдлөө ч хэсэг хугацаанд хаячихсан байсан. 2010 онд “Univers best songs” наадамд оролцоод гуравдугаар шатнаасаа хасагдаад нэг хэсэг гутарсан. Шивээс сонирхдог байсан учраас шивээс хийж сурах гэж нэг хэсэг оролдож байтал ээж маань намайг дахиад “Univers best songs” наадамд бүртгүүлээд байсан. “Миний охин мөрөөдөлдөө хүр” гээд онгоцны тасалбар авчихсан байлаа. Ээж маань дуучин болохыг мөрөөддөг байсан учраас намайг их дэмждэг. Тэгэж л гараанаас гарсан даа. -Гараанаас гараад хэр хол явсан гэж бодож байгаа вэ? -Гараанаасаа ямар ч байсан гарчихсан. Гэхдээ хол яваагүй л байна, явах зам маань талдаа ч ороогүй байна даа. / Инээв / -Хип хоп урлаг гэхлээр томдсон хувцастай, хараалын үг, элдэв гаж хэллэгтэй дуу дуулдаг залуус байдаг гэж хүмүүс төсөөлдөг шүү дээ. А.Дөлгөөний хувьд хип хоп гэж юу вэ? -Энэ талаар бодож байгаагүй юм байна. Яг юу юм бол... Би багаасаа хип хопоор үглэнэ, дуулна гэж бодож яваагүй. 2013 онд л өөрийнхөө шинэ авьяасыг нээсэн гэх үү дээ. Тийм учраас хип хоп урлагийг би тодорхойлох хэмжээнд хүртлээ таниагүй байна. Гэхдээ Ташаг шүтдэг, шүтэж ирсэн. Миний дуулах дуртай жанр бол хип хоп. -Одоохондоо хип хоп урлагаа ойлгоогүй байгаа гэж хэлж болох уу? -Огт ойлгоогүй нь хаашаа юм. Одоогоор л дөнгөж хип хоп урлагт хөл тавьж эхэлж байна шүү дээ. Цаг хугацаа өнгөрөөд одоо байгаагаасаа илүү энэ урлагт дурлах үед би өөрийн тань асуултад заавал хариулна. -“Таныг дууныхаа үгийг өөрөө бичдэггүй, хүний бичсэн үгийг донжтой уншдаг” гэж ярьдаг юм билээ. Солонгост олон жил амьдарсан болохоор монгол үгийн баялаг дутаад байдаг бол сайн мэддэг солонгос хэлээрээ яагаад үглэж болдоггүй юм бол? -11 наснаасаа хойш саяхныг хүртэл Солонгост амьдарч байгаад ирсэн. Хүмүүстэй харилцахдаа хэвийн боловч үгийн баялаг их муу. / Инээв /. Жаахан хүүхэд байхдаа Солонгос руу явсан болохоор монгол хэлэндээ жаахан тааруу. Үгийн баялаг муу учраас “райм” зохиохдоо муу, яалт ч үгүй. Одоо л бичиж үзэж байна. Солонгосоор эхэлж бичээд их гоё үгнүүд бичдэг толгой холбож болоод байдаг хэрнээ Монгол хэл рүү орчуулахаар “тэнэг” болчихдог. Тийм учраас Монгол ном их уншиж байгаа. Удахгүй гоё, зэвүүн үг, дууны “райм” бичдэг болноо./ Инээв / -Би танд нэг санал тавиад байна л даа. Яагаад Солонгосоор үглэж болохгүй гэж? -Солонгосоор үглэж болно л доо. Гэхдээ би Монголд уран бүтээлийнхээ гарааг эхэлчихсэн учраас миний гаргах эхний цомог маань дан монгол үг, монгол дуунаас бүтээсэй гэж бодож байгаа. Надтай хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань ч санал нэг байгаа. Гэхдээ Солонгосоор үглэсэн хэсэг оруулсан байвал бас гоё л доо. Одоогийн байдлаар цомгийн ажил маань 70 хувьтай явж байна. Зургадугаар сарын 1-нд нэг цомгоо гаргаад, удахгүй тоглолтоо хийх бодолтой байгаа. Одоохондоо яг ч төлөвлөөгүй мөрөөдөл гэх үү дээ. -Реппер Tsetse-тэй хамтарч ажиллах сураг байсан. АНУ-руу Tsetse явчихсан шүү дээ...? -Цэцэ ахын эхнэр нь жирэмсэн, удахгүй төрөх учраас АНУ руу явсан. Гэхдээ бид хоёр хамтарч ажиллаж байгаа, E-mail-ээр үгээ явуулж надад зөвлөдөг. -Та “Опозит”-ын Г.Энэрэлтэй хамтарч ажилладаг. “Опозит” хамтлагийнхны үглэдэг жанр чинийхээс их өөр шүү дээ...? -Санаа нийлдэг, нийлдэг. Хамтлагийн уран бүтээл, хувь хүний уран бүтээл хоёр хоорондоо их өөр л дөө. Бид нар үгээ ярилцаж байхдаа их хөгжилтэй байдаг хамтдаа инээлдээд л надад тохирсон үгийг, өнгийг их гаргаж өгдөг. Харин ч эсрэгээрээ их санаа нийлж ажилладаг. “Опозит” хамтлагийн имиж хүнд боловч Г.Энэрэл гэдэг хүн үнэхээр агуу юм байна лээ. -Дуучин Б.Амархүүтэй хийнэ гэсэн уран бүтээлийн сураг яагаад тасарчихав аа. Хамтарч уран бүтээл хийнэ гэж хүмүүсийн нүдэн дээр амласан шүү дээ? -Б.Амархүү ах намайг дэмждэгт маш их баярладаг. Хамтарч дуу хийе гэж хэлсэн нь үнэхээр их баярлуулсан. Тэр үед Амархүү ах маань найз бүсгүйтэйгээ гадагшаа явчихсан. Би хэзээ ирэхийг нь мэдэхгүй хүлээж суутал Рагу, Ариука ах нар хамтарч ажиллах санал тавьсан. Бидний гэрээнд хэн нэгэн өөр хүнтэй хамтарч дуулахыг хориглосон заалт орсон. Тэгээдл Б.Амархүү ах бид хоёрын дуу бүтээгүй. Тэгээд тэр тухайгаа Б.Амархүү ахтай ярьсан. “Уучлаарай Амархүү ахаа манай гэрээнд ингээд заачихсан та манай продюсертэй ярих юм уу? Би хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг дунд нь яг яахаа мэдэхгүй байна аа. Амархүү ахаа яах уу?” гэсэн чинь Амархүү ах “Тийм үү... За за, би тэгвэл Л.Балхжав ахаар яриулуул яриулчихъяа” гэж хэлээд уурлаад утсаа тасалсан. Сүүлд нь телевиз, хэвлэл мэдээллээр надад их гомдоллоод байна гэсэн. Яг үнэндээ би ойлголцохыг их хичээсэн, гэхдээ тэр хүн надад гомдчихсон. -Одоо бол харилцаа бас тааруухан хэвээр үү? -Амархүү ахтай “Сайн байна уу та” гэхлээр сайн гээд л болчихдог. Харилцаандаа хана босгочихсон байна лээ. Би уг нь ойлголцоод дотно байхыг хүсдэг. Гэхдээ одоо надад хамаагүй ээ. -Монголын урлагийн ертөнц чиний төсөөлж байснаас хэр ялгаатай байна вэ? -Ер нь урлаг төсөөлөхөөр мөрөөдлөө төсөөлнө гэсэн үг л дээ. Анх шалгаруулалтанд оролцож байхдаа ямар өөрөөр төсөөлж байсан юм бэ гэж боддог. Дуулахдаа хүртэл аз жаргалтай байдаг гэж...Би жаргалтай байгаа л даа. Гэвч урлаг үргэлж аз жаргалтай байдаг зүйл биш юм байна. Үнэхээр тэр тогоонд нь шарагдаж, чанагдаж байх шиг байна л даа. Маш их хүч хөдөлмөр гаргадаг. Сэтгэл их ядардаг, дуулахдаа хүртэл нот алдахгүйг хичээж ажилладаг. Хоолой өвдөх эрхгүй, хоолой өвдсөн ч сөөнгө хоолойтой дуулна. Өвдөх эрхгүй, ээж маань шинэ жилийн үеэр өвдчихсөн. Сэтгэл санаагаар унасан үед ч гэсэн инээгээд л тайзан дээр дуулах ёстой байдаг. Гэхдээ тэр үед уйлчих гээд их хэцүү байгаа юм л даа. Өвдсөн үедээ ч би өөрийн зовлонг мартан инээж баясаж, хүмүүст баяр хүргэх үүрэг оногдсон нь надад үнэхээр хэцүү байсан. Урлагийн хүмүүс, урлаг гэж агуу байдаг юм байна лээ. Нөр их хөдөлмөр, асар их тэвчээр шаардсан ажил. Бас нэг зүйл нь надад үнэхээр таалагдаагүй. Худлаа юм бичдэг хэвлэл мэдээллийн салбарынхан, зарим нь жаахан үнэн зүйлийг хүртэл хэт давруулж бичиж байсан нь надад үнэхээр таалагдаагүй. -“Маамуу”, “Чи бол зураач” гэх хоёр бүтээлийн агуулга нь юу байх вэ? -Ер нь “Маамуу” брэндтэй холбоотой ажиллаж байгаа учраас энэ удаагийн уран бүтээл маань “Baby come on” нэртэй бүтээл болсон. “Маамуу нааш ир” дууны аянд жаахан микс оруулаад ажилласан. Ер нь хөгжилтэй дуу болсон шүү, “20 нас” дуутай маань төстэй. Гэхдээ яг агуулгыг нь гэхлээр шууд хэлж чадахгүй байна. Үгэн дээр нь “Опозит” хамтлагийн Энэрэл ах ажилласан. “Чи бол зураач” уран бүтээлийн хувьд одоогоор хоолойндоо орчихсон явж байгаа. Энэ бүтээл маань залуучуудад эрч хүч, урам өгсөн бүтээл болж байгаа. Залуу хүмүүсийн амьдралыг харуулсан, залуусыг уриалсан дуу болсон. Уран зургаар илэрхийлж дуулсан даа... Цагаан цаасаа үрэлгүйгээр өөрийнхөө амьдралыг зурвал яасан юм бэ... гэх мэт./ Инээв /. -Та залуу хүн. Мэдээж шоудах үе байгаа нь тодорхой. Та шоуг ер нь юу гэж боддог вэ, зөв юм болов уу буруу юм болов уу? -Шоу гоё ш дээ. Гэхдээ аливаа зүйл ихдэхээрээ буруу бөгөөд муухай болдог. Би лав найз нөхөдтэйгөө доргиж хамт байх дуртай. Гэхдээ архи, тамхи хэрэглэхгүйгээр зүгээр хамтдаа байх гоё ш дээ. Монгол залуус маань жаахан хэтрүүлэх гээд байдаг. Гэхдээ намайг гудамжинд явж байхыг хүмүүс харчихаад “Еэ энэ таксинд сууж байса,н тийм машинд. Хэрвээ дэлгүүрээс гоймон аваад явж байх юм бол, энэ гоймон иддэг юм байна ч юм уу” гэхчилэн ярьдаг. Тэр нь жаахан тиймхэн. Би чинь жирийн л нэг хүн шүү дээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Опозит” хамтлагийнхан эргэн нийлээд удаагүй байгаа билээ. Тодорхой шалтгааны улмаас тусдаа байсан хамтлагийн гишүүд эргэн нийлсэн нь фейнүүдийнх нь хувьд баяртай мэдээ болсон. Тус хамтлагийн Г.Энэрэл реппер А.Дөлгөөнтэй хамтарч ажилладаг бөгөөд тун удахгүй “Опозит” хамтлагийнхан реппер бүсгүй N.M.N болон “The compass” хамтлагийнхантай хамтарсан тоглолтоо хийхээр зэхжээ. “Опозит” эмэгтэй реппер бүсгүйчүүддээ чамгүй тус болж байгаа бололтой. Тэдний “Цагт 3 цаг” тоглолт дөрөвдүгээр сарын 17-нд 19:00 цагаас “Centro music club”-т болох нь. Э.ТЭКҮ
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр “Театр студи”-ийн жүжигчин сонгон шалгаруулахаар болсон байна. Энэхүү шалгаруулалтад жүжигчний мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, 2015 онд төгсөх оюутнууд хамрагдах боломжтой аж. Шалгаруулалтын бүртгэлийг зургадугаар сарын 28-ыг дуустал УДЭТ-т авах юм. Харин шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд нэгдүгээр үед бүжиг, дуу, хувийн номер, хоёрдугаар үед монологи, жүжгийн хэсэг багтах аж. “Театр студи”-ийн шалгаруулалтыг зургадугаар сарын 29-ны 13.00 цагт театрын байранд авна. Дэлгэрүүнгүй мэдээллийг http://www.drama.mn/news/104 хуудсаас аваарай. Ч.БОЛ
урлаг соёл
Үдэш бүр МҮОНРТ-ийн дэлгэцээр цаг агаарын мэдээ болон эгшиглэдэг “Цэнхэр залаа” гэх өвөрмөц нэртэй хөгжмийн бүтээлийг туурвиснаас хойш 45 жил өнгөрчээ. Хожим Камертон хамтлагийнхан “Чка өдөр” дуу болгон залууст хүргэсэн “Цэнхэр залаа” аялгууг монгол хүн бүр мэднэ гэхэд дэгс дүгнэлт болохгүй. Энэхүү бүтээлийг туурвисан хүн бол Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Самбуугийн Баатарсүх юм. Тэрбээр хорин настай байхдаа уг бүтээлийг зүүдэндээ анх туурвижээ. Зүүдэнд орсон хөг аялгууг яг тэр хэвээр нь буулган өөрийн багш хөгжмийн зохиолч Т.Чимиддоржид үзүүлэн нотлуулсан бөгөөд тэр жилээсээ эхлэн цаг агаарын ая болон мөнхөрчээ. Түүнээс хойш хөгжмийн зохиолч С.Баатарсүх 500 гаруй хөгжмийн бүтээл, 300 дуу, долоон симфони, дуурь, мюзиклээр урын сангаа баяжуулсны дотор олны танил уран бүтээл олон бий. "Нүдэн нуур", "Дөрвөн улирал, хоёр амраг", "Хүрээ байшин", "Цэцгэн зүйрлэл", “Охин үр минь”, “Халтар манан хөөрөг” гээд та бидний амандаа аялж, сэтгэлдээ эгшиглүүлэх дуртай олон дууны аялгууг бүтээсэн хөгжмийн зохиолч С.Баатарсүх энэ сарын 30-ны өдөр “Цэнхэр залаа”-г бүтээсний 45 жилийн ойн тоглолтоо хийх гэж байна. Тоглолт Төмөр замын дуу бүжгийн чуулга /ТЗДБЧ/-д болох бөгөөд тоглолтод тус чуулгын уран бүтээлчдээс гадна “Харанга”, “Камертон”, “Чингис хаан” хамтлаг, МУГЖ Э.Бүрнээбаяр, Х.Үнэнхүү, Г.Эрдэнэбат, ТЗДБЧ-ын дарга Д.Бямбажав нарын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Д.ЦЭЭНЭ
урлаг соёл
Монголын анхдагч Дизайнер брэнд “ARIUNAA SURI” брэнд нь дахин нэг тэсрэлт хийж байгааг дуулгахад таатай байна. Саяхан өөрийн нэрийн дэлгүүр, урлангаа их хотын маань залуучуудын очих дуртай газар болсон “Viva city” хотхонд нээлтээ хийсэн “ARIUNAA SURI” брэнд дэлхийн тайзнаа дахин гарахаар боллоо. Тэрбээр Грац хотод болж буй тэмцээнд оролцох гэнэ. Дизайны соёлын маш урт түүхтэй Грац хот нь олон улсын дизайн, нийгэм-эдийн засаг, соёлын хөгжилд стратегийн арга хэрэгсэл болж, бүтээлч үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлөн ажиллаж байна. Грац хотод болж буй “ Designmonth Graz 2015“ үйл ажиллагаа нь бүтэн нэг сарын турш үргэлжилж нийт 52 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг аж. Энэхүү үйл ажиллагааны оргил хэсэг болох “ Аssembly–Тhe designfestival in Graz “ энэ сарын 28-31ний хооронд болох бөгөөд энэ удаад 14 улсын 60 гаруй сонгогдсон дизайнеруудын ур ухаанаа уралдуулан бэлдсэн цоо шинэ бүтээлүүд „Schlossbergbuehne“ ордоны тайзнаа дэлгэгдэнэ. Уг фестивалийн дээд шагнал болох “ Kastner & Oehler“ авардст 9 дизайнер үлдсэний нэг нь “ ARIUNAA SURI ” -ийн нэр шалгарсан тухай албан ёсны мэдэгдэл ирсэн аж. ”Аssembly“ фестивальд Итали, Болгар, Голланд, Унгар, Австри, Германи гэх мэт орнуудын дизайнерүүд оролцох ба анх удаа Монгол Улсаа төлөөлж ARIUNAA SURI баг хамт олон явах гэж байна. Мөн 75000 гаруй зочид гийчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирдэг билээ. Жилээс жилд рейтинг нь өсч яваа “Аssembly 2015“ фестивальд “ARIUNAA SURI” брэнд 2016 оны цоо шинэ коллекцынхоо эхлэлээр оролцох гэж байгаа аж. Г.ТУУЛ
урлаг соёл
Туфлийн хамгийн нэртэй шүтэн бишрэгч эмэгтэй SJP Collection гэх өөрийн брендийн гутал, туфлийг сүйт бүсгүйчүүдэд зориулсан гаргах боллоо. Цэнхэр Manolo Blahnik-ийг дэлхийн хуримын гол гутал болгож чадсан эмэгтэй одоо дэгжин сүйт бүсгүйчүүдийн гутлыг өөрөө бие даан гаргаж эхэллээ. Сара Жессика Паркер өөрийн SJP Collection гэх гутлын брендийн хүрээнд амьдралын хамгийн дурсгалтай өдрөөр гоёх загваруудыг гаргажээ. Үүнд атласан, сүлмэлэн, даавуунд шигтгэн шингээсэн туузан туфль, сандаль мөн гутлын урд хэсэг нь битүү хаагдсан бөгөөд Т- туузан бүс бүхий хэдэн хос төрлийн шаахайнууд орж байна. Гутлын өсгий хэсэг нь эрс ялгарах торгон бөгөөд хөвөн-цаасан туузаар чимэглэгджээ. Хүүхэд ахуй цагтаа яг тийм туузаар гоёдог байснаа Сара Жессика ярьсан байв. Тэднийхэн ядуу амьдралтай байсан ч эх нь охидуудаа гоё харагдуулахыг хичээдэг байж л дээ. Сарагийн өөрийн алдар нэрээ ашиглах эрмэлзэл нь олон сая дэгжин бүсгүйчүүдийн хувьд чухал бөгөөд бизнесийнх нь ухаалаг шийдвэр юм. Даруулгатай атласан гутал нь “Их хотын секс” киноны шаахайг санагдуулах авч жүжигчнийг загвар хуулсан гэж хэлэх зүрх хүрэхгүй л дээ. Түүний сайхан хөл байгаагүй бол тэр шаахай тэгж их нүдэнд буухгүй байсан нь үнэн юм. Эдгээр гутлын нэг хосыг би загвар зохион бүтээгч Патрисийн нэрээр нэрлэнэ. Тэр хүний хүчинд л “Кэрри Брэдшоугийн дүр” алдартай болсон гэж Паркер хэлжээ. Керрийн шаахайг өөрийн хуриманд өмсөх хүсэлтэй сүйт бүсгүйчүүд Neiman Marcus гэх онлайн-дэлгүүрт захиалга өгөөд эхэлжээ. SJP Collection гутлын үнэ дунджаар 350 ам.доллараас эхэлсэн байна. Н.НАНДИН
урлаг соёл
Орос орон цуутай оюунлиг хүмүүс төрүүлдэгээрээ алдартай. Мөнгөн үе, алтан үеийн олон суутнуудын залгамж халааг орчин үеийн цахим ертөнцөд үргэлжлүүлж буй хүмүүсээс хэн онцгой байна вэ гэж харвал buro247.com цахим хуудсыг үүсгэн байгуулагч залуухан од Мирослава Дума тод гялалзаж явна. Москвагаас гаралтай Мирослава Дума нь buro24/7 орчин үеийн мэдээллийн цахим хуудсаа таван жилийн дотор дэлхийн есөн оронд салбартай болгож чадсан нээлттэй сэтгэдэг нэгэн. Бюро 24/7 нь уншигчиддаа дэлхий даяар өрнөж буй загвар, гоо сайхан, амьдралын хэв маяг, соёл урлагийн хамгийн орчин үеийн шинэлэг мэдээг хүргэдэг өвөрмөц төсөл юм. Өмнө нь барууны хэвлэлийн магнатууд л хийдэг байсан олон улсад өргөжин тэлэх бодлого нь Зүүн европ, Ази дахины уншигчдад барууны өнгө аяс, үг хэллэг бус өөрийн гэсэн онцлогтой мэдээллийг шуурхай хүртэх том боломж олгодог. Харин өнөөдөр тансаг болоод ухаалаг амьдралын хүрээнд болж буй шинэлэг мэдээг бусдаас түрүүлж, зөвхөн баттай баримтан дээр үндэслэн бэлтгэдэгээрээ Бюро хэдийнэ алдаршжээ. Амжилттай, нөлөө бүхий үзэл бодолтой хүмүүсийн тухай бичсэн мэдээллээ Бюро залуухан, чинээлэг, олон нийтээс арай урд алхдаг, нийгмийн тодорхойлогч нарт хүргэх зорилготой. Бюрогийн дэлгэцнээ гарч буй бүтээлч мэдээллийг нэг сард арван сая гаруй уншигчид үздэг. Аливаа бүтээлч анхдагчид, маргаашийн өнгө төрхийг тодорхойлогчид болон тоглоомын дүрэм өөрчлөгч, загварын хэв маяг тогтоогч нарын тухай мэдээлэл нь зөвхөн англи хэлээр хязгаарлагдаагүй онцлогтой. Та хүсвэл Бюрог оросоор ч, монгол хэлээр ч унших боломжтой. Мирослава Дума уншигчиддаа хандаж “Би хүмүүсийг Бюрогийн том гэр бүлийн нэг хэсэг нь гэж мэдрээсэй гэж хүсдэг. Бидний хэлдгээр дэлхийн соёл, урлагийг тодорхойлогч нар манай цахим хуудсанд дэмжлэг үзүүлж байгаа. Ийм олон төрлийн салбарын тэргүүлэгч нар манай уншигчдад зориулж онцгой хувь нэмэр оруулдагт би маш баяртай байдаг. Би хүмүүсийг Бюрод дурлаж, орчин үеийн соёлын бүх л сүүлийн үеийн мэдээллийг манайхаас зорьж авдаг байгаасай гэж хүсч байна” хэмээн Сандай Телеграф-д ярьжээ. Ерөнхийдөө Бюрогийн санал болгож буй зүйл бол хүмүүс сонирхсон зүйлсээ цахим ертөнцөөс хайж суулгүйгээр бүгдийг нэг эх үүсвэрээс хялбархан хүртэх боломж юм. Хэдийгээр Бюро 24/7 цахим хуудас нь загварын ертөнцийн гол халуун үйл явдлуудын дунд, томоохон брэндүүд болох Chanel, Burberry, Louis Vuitton Ralph Lauren нартай ашигтай ивээн тэтгэлэг авах гэрээтэй ажилладаг ч зөвхөн цүнх, гутал аль эсвэл гоёл чимэглэлийн тухай бичдэггүй. Тийм ч учраас Мирослава Дума “Хэрвээ миний амьдрал зөвхөн шинэ коллекци болон даашинзны тухай мэдээлэх байсан бол би ичих байсан” гэжээ. Үнэндээ Мирослава Дума загварын гол улирлын үеэр нэг өдөрт гурван өөр улс руу аялах хэрэг гардаг.Тиймээс түүний шуурхай, дайчин, мэдээлэлд хандаж буй мэдрэмжтэй байдал нь цахим ертөнцөд хүчтэй нэр төр үүсгэжээ. Думагийн инстаграм хуудас гэхэд 1,2 сая дагагчтай бөгөөд түүний бусдыг татах чадвар нь чөлөөтэй, залуу сэтгэлгээ юм. ОХУ-г зарим талаар одоо хүртэл хуучны патриарх үзлээсээ салж чадаагүй гэж барууныхан шүүмжилдэг бол Дума загварын ертөнцийг ашиглан өөртөө эдийн засгийн болон сэтгэл зүйн эрх чөлөө бий болгож чадсан залуухан бизнес эрхэлсэн эмэгтэй. Тийм ч учраас тэр хуучинсаг үзэл бодол болон дүрэм баримтлах албагүй гэж үздэг. Энэхүү Думагийн өөрийгөө болон өөрийн мэдлэгээ ямарваа нэгэн байдлаар барьж хязгаарлах дургүй чанар нь олон сая залуу, эрч хүчтэй уншигчдыг түүнтэй нэгдэхэд хүргэдэг биз ээ. Тэгэхдээ Бюро бүхнийг татах гэж нийтийн хошуурдаг болгоныг бичдэггүй. Хэрэв Москвад Альбер Элбаз ирэх боллоо гэвэл Бюро заавал ярилцлага авахыг хичээх боловч шар мэдээний баатруудын паянгийн талаар бичдэггүй. Дээрээс нь ямар нэг явган хов, хэн нэгнийг өөнтөглөсөн шүүмжгүй цэвэр талбартай. Америкийн Vogue сэтгүүлд гарсан Думагийн тухай өгүүлэлд “Дума бол ОХУ-д сүүлийн хорин жилийн хугацаанд нэвтэрсэн капитализм, огцом хөрөнгөжсөн нийгэмтэй, мөн түүнийг дагаад хурдтайгаар орж ирсэн Европ болон АНУ-ын брэндүүд гэх зэрэг онцгой үйл явдлуудын орчинд өссөн хүүхэд юм. Түүнчлэн Думагийн үе тэнгийнхэн ирээдүйг бүтээх технологийн ач холбогдлыг дөнгөж ойлгож эхэлж байгаа анхдагчид бөгөөд тэд Бюро 24/7 –г хуучин зөвлөлтийн орон зай төдийгүй, Европт өргөжүүлэх зорилготой” хэмээн тодорхойлжээ. Бюрогийн нээлттэй байдал бизнест ч хамааралтай. Мирослава Дума өөрөө Harpers Bazaar сэтгүүлийн орос дах салбарын редактор байсны хувьд хүн болгон өөр өөр аргаар мэдээллээ хүртэж авдаг гэдгийг сайн мэднэ. Тиймээс хэвлэгддэг сэтгүүлийг ч бусад цахим хуудсуудыг ч Бюро өрсөлдөгч биш найз, хамтрагчид гэж хардаг. Энэ талаар Дума ярихдаа “Мэдээж хэрэг дижитал төслүүд ирээдүйд улам бүр хөгжиж, ач холбогдолтой болж, брэндүүдийн хувьд дижитал сэтгүүл нь хэвлэгддэг сэтгүүлтэй адилхан чухал болж байна. Тэгсэн хэдий ч хэвлэгддэг сэтгүүлийн үнэ цэнэ одоохондоо алдагдаагүй. Хэвлээд гарсан зураг цаанаа л нэг үзэсгэлэнтэй байдаг шүү дээ. Ихэнхи сэтгүүлүүд өөрсдийн гэсэн гайхамшигтай цахим тавцантай байдаг. Тиймээс юуны түрүүнд Бюро бусдаас илүү юу өгч чадах вэ гэдэг нь чухал.” Одоогоор Бюрогийн салбар үйл ажиллагаа явуулж байгаа есөн орнууд Бюро гэсэн нэг гэр бүлийн гишүүд юм. Тэд хоорондоо бүх мэдээлэл ба үзэл бодлоо хуваалцаж, дэлхийн уншигчиддаа бусдаас өвөрмөц орон зайг бүтээхийг зорьдог. Энэ орон зайд тун удахгүй Монгол улс нэгдэх болжээ. Ингэснээр монголын уншигчид дэлхийн нэгэн шилдэг хэвлэл мэдээллийн товчооноос зохиогчийн эрхтэй, баталгаат мэдээллийг шуурхай авах, эргээд монголын урлаг, соёлын тухай үнэт мэдээллийг олон улсад гарах шинэ гарц нээгдэх болно. Ж.ЧИНБАТ
урлаг соёл
Үндэсний их баяр наадам айсуй. Монголчууд үндэсний баяр наадам, сар шинийн баяраар Монгол үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай. Өнгөрсөн хоёр жилд хүннү захтай, торгон, даавуун материал бүхий дээлээр зонхилж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын загвар үндэсний шинжийг агуулсан хэрнээ байнга давтагддаг, өмнөх хэвшмэл хэв маягийг эвдэж, хүннү захтай дээлээс татгалзах нь. “Хайрын хурим” салон бүтэн жилийн өмнөөс баяр наадамд зориулсан шинэ коллекцийнхоо санааг гаргаж, хувцасаа урлах ид ажилдаа оржээ. Дизианер Э.Туул, Б.Ууганцэцэг нар энэ удаагийн коллекцоо гаргахын тулд хоёр жилийн хугацааг санаа олох, материалаа үйлдвэрлэх, загвараа гаргахад зарцуулжээ. Монголдоо хатадын зураг зурдаг цөөхөн зураачийн нэг Д.Наранцэцэгийн бүтээлээс албан ёсны эрхтэйгээр торгон хэвлэлттэй материал тусгайлан захиалж үйлдвэрлэн, шинэ коллекцоо урлажээ. Материалын хувьд торгон, склад бүхий нимгэн хөнгөн, зуны улиралд тохирсон байх аж. Зураач Д.Наранцэцэгийн хувьд эртний Монгол хатад Мандухай, Бөртэ, Есүй нарын язгууртан эмэгтэйн дүрийг уран зургаар илэрхийлсэн авъяаслаг зураач. Эрт үеэс хүч чадалтай, гоо сайхан, чанга хатуу, сүр жавхаалаг эмэгтэйг “Хатан” хэмээн өргөмжилж иржээ. Монгол зураг, Монгол соёл, Монгол урлагийг дэмжигч “Хайрын Хурим” салоны Үндэсний их баяр наадамд зориулсан коллекц эртний хатадын эрхэмсэг байдлыг тодотгосон, орчин үеийн хэв маягийг хослуулсан байх нь. “Хайрын хурим” салон шинэ коллекцоо үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын 25-28-нд 15.00-22.00 цагийн хооронд дөрвөн өдрийн турш өөрийн байран дээрээ олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна. Энэ жилийн наадмын шинэ загварыг сонирхож байгаа хэн бүхэнд энэхүү үзэсгэлэн нээлттэй. “Хайрын хурим” салоноос гаргаж буй шинэ загварын талаарх мэдээллийг “Хайрын хурим” https://www.facebook.com/hairiinhurim пэйж хуудаст зочлон аваарай. С.ОТГОН
урлаг соёл