news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Улсын хэмжээнд 209 эм ханган нийлүүлэх байгууллага түүний салбар, 1311 эмийн сан ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх газруудад хяналт шалгалт явуулахад эмийн үйлдвэрүүд хугацаа нь тодорхойгүй тосон түрхлэг гаргасан бол эмийн сангууд хугацаа нь дууссан эм борлуулж байжээ. Жишээлбэл, "Астрафарм", "Түшиглэн", "Мөнхийн тун", "Мон-Адонис" эмийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн Витамин С уусмал эм нь улсын стандарт эсвэл фармакопейн өгүүлэлгүйгээр үйлдвэрлэгдэн зах зээлд гаргасныг буцаан татан авалт хийлгэжээ. Мөн бактерийн ургалттай 06080923 цувралын дугаар бүхий загасны тос, долоон аймгийн17 эм хангамжийн байгууллагаас нийт 463 ширхэг илэрснийг хураан авч устгах арга хэмжээ авч ажиллалаа.Тус загасны тосыг ханган нийлүүлсэн Ган-Эм эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийж 1122 ширхэг загасны тосыг буцаан татан авалт хийлгэн устгалд оруулах арга хэмжээ авсан байн.Архангай, Говь-Алтай, Дундговь аймгуудад тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан дөрвөнэмийн сан, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нийт 24 эмийн санг тус тус илрүүлэн үйл ажиллагаагнь зогсоосон. Хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 41 нэрийн 44 цуврал 479 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 130 нэрийн 134 цуврал 2025 ширхэг, стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 59 нэрийн 539 ширхэг, дотоодын эмийн үйлдвэрийн 58 нэрийн 520 ширхэг, нийт 288 нэрийн 3563 ширхэг эм, бэлдмэлийг улсын байцаагчийн акт үйлдэн хураав.Шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 42 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 37 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчийг заасан горимын дагуу хадгалаагүй байжээ.
эрүүл мэнд
Нярай хүүхдийн судсыг олох гэж олон дахин хатгах шаардлагагүй болжээ. Тодруулбал, нэгж үнэ нь 1.4 сая төгрөг бүхий 100 ширхэг аппаратыг хөдөө орон нутагт ашиглаж байна. LED гэрлийн тусламжтайгаар нярайн судсаар олон хатгалт хийх эрсдэлгүй болсон. Ямар ч зовиур төрүүлэхгүйгээр хатгалт хийж дусал тариа хийх боломжтой болжээ.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтэс, “Асуудалд суурилсан төв” ТББ-тай хамтран “Сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд удирдах ажилтны оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд ЭМЯ, НЭМГ-ын харьяа байгууллагуудын удирдах ажилтнууд, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг ТББ-уудын төлөөлөл бүхий 60 хүн оролцжээ. Энэхүү сургалт нь жижиг бүлгийн, суралцагч төвтэй, чадамжинд суурилсан сургалтын хэлбэрээр явагдаж, Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад эрүүл мэндийн үнэ цэнэ, ач холбогдлын талаар хэлэлцэх боломж олгож, иргэдийн сэтгэлд хүрч үйлчлэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, эмнэлгийн ажилтанд харилцаа хандлагын талаар сургалт явуулах орчин үеийн арга зүй эзэмшүүлэхийг зорилоо.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн Шуурхай удирдлагын төвөөс өнөөдрийн байдлаар дэлхийн дахинд гарч буй халдварт өвчний талаарх мэдээлэл хүргэв. Гвиней улсад эбола вируст халдварын дэгдэлт тогтворжиж байна. Нийт есөнулсад эбола вируст халдвараар нийт 17211 хүн өвчилж, 6119 (35 хувь) хүн нас барсан. Арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 1210 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Нийт 622 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 346 (56 хувь) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 30 шинэ тохиолдол, зургааннас баралтаар нэмэгджээ. Гвинейд тохиолдлын тоо бага зэрэг нэмэгдэж, өнгөрсөнсарын 30-ны өдрөөс хойш нийт 77 батлагдсан тохиолдол, Либерид буурч 43 батлагдсан тохиолдол, Сьерра-Леонд эрчимтэй нэмэгдэж, 537 батлагдсан тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Өмнөд Солонгос улсын нэгэн гахайн аж ахуйд “О” хэвшлийн вирусээр үүсгэгдсэн шүлхий өвчин бүртгэгджээ. Тухайн аж ахуйд нийт 15884 гахай байснаас 30 гахай өвчилсөн байна. Одоогийн байдлаар 574 гахайг устгажээ.
эрүүл мэнд
Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын амбулаторит нийт 75366 хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны 8283 тохиолдол (11.0 хувь) нь томуу, томуу төст өвчтэй (ТТТӨ) гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоохоногийн дунджаас 1.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчин нь өнгөрсөн долоохоногийн үзүүлэлтээс Багахангай дүүрэгт 36.9, Налайх дүүрэгт 3.8, Баянзүрх дүүрэгт 3.5, Сүхбаатар дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 2.5 хувиар тус тус нэмэгдэн бүртгэгджээ. Нийт өвчлөгсөдийн 79.7 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжид 2534 дуудлага ирүүлсний 1109 тохиолдол буюу 43.8 хувьнь ТТТӨ гэж оношлогдсон байна.
эрүүл мэнд
Энэ сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964(37 хувь) хүн нас барсан байна. Энэ сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 527 хүнээр нэмэгджээ. Эрүүл мэндийн 649 ажилтан тус халдвараар өвчилж, 56 хувь (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгджээ. Түүнчлэн Либерид найм, Сьерра-Леонд 327, Гвинейд-76 батлагдсан тохиолдол тус тус нэмэгдэн бүртгэгдсэнийг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ. Эбола вируст халдвараар өвчлөгсөд нь хүйсний хувьд ялгаагүй байгаа бөгөөд харин насны хувьд 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байгаа нь тогтоогджээ. Эх сурвалж: ДЭМБ
эрүүл мэнд
Манай улсад эмийн ил тод байдал болон түүний чанарын асуудлыг сүүлийн жилүүдэд хөндөх болсон. Үүнтэй холбоотойгоор эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилгыг гаргаж ЭМЯ, ДЭМБ болон холбогдох бусад мэргэжлийн байгууллагуудын хурал ЭМЯ-наа боллоо. Манай улс нийт эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийгимпортолдог бол нийт эмийн 30 орчим хувь нь улсын бүртгэлтэй байдаг тухай албаныхан хэлэв. Эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэхэд төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилгыг гаргасан уг хуралд ЭМЯ, ДЭМБ, Трансперенси, Интернешнл Монгол болон холбогдох бусад байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Манайд өнөөдөр үндэсний 30 гаруй эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тэд давхардсан тоогоор 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин эдгээр бүтээгдэхүүний ердөө наймхан хувь нь улсын бүртгэлд бүртгэгджээ. ЭМЯ, МХЕГ-аас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд хамруулах албан шаардлагыг удаа дараа хүргүүлсний дүнд одоогоор нийт эмийн 30 орчим хув бүртгэлд хамрагдаад байгаа ажээ. Харин зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн даатгалаар 80 хүртэлх хувийн хөнгөлөлтөөр авах боломжтой бол бусад төрлийн эмэнд оруулж ирсэн эм ханган нийлүүлэх байгууллага өөрсдийн үнийг тогтоодог байна. Валютын ханшийн өсөлтөөс хамаарч өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү үнэтэй байгаа аж. Иргэд мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл гэхээсээ илүүтэйгээр хэн нэгнээс сонссон дам сургаар худалдан авах эсвэл брэнд эмэнд илүү итгэх хандлагатай байдаг нь эм өндөр үнэтэй байхад нөлөөлдөг байна. Иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмийн өртгийг багасгах, чанартай буюу үйлчилгээ сайн, сөрөг нөлөө багатай эмийг худалдан борлуулахад олон төрлийн зохицуулалт шаардлагатай байгааг хуралд оролцогчид онцолж байлаа. ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У хэлсэн үгэндээ, "ДЭМБ нь эмийн салбарын ил тод байдлыг байнга дэмжсээр ирсэн. Эмийг ил тод байлгах үйл ажиллагаанд манай байгууллага хамтран ажилладаг гол түнш нь юм. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага зэрэг олон салбарууд үүн дээр хамтран ажиллаж байгаа. Цаашид ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Тиймээс эмийн ил тод байдал, чанарыг дээшлүүлэхийн тулд ард иргэд болон мэргэжлийн олон талт төлөөллүүдийг оролцуулсан эвсэл үүсгэн хамтран ажиллахаар боллоо" гэсэн юм. Зайлшгүй шаардлагатай эм хэт өндөр үнэтэй 10 орны тоонд Монгол улс багтдаг аж. Тиймээс эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буух боломжтой гэнэ. Эмийн ил тод байдлыг бий болгох эвслийг байгуулахаар энэ удаагийн хурлаар шийдвэрлэлээ. Ингэснээр, Дэлхий нийтэд хоёртэрбум гаруй хүн өөрт шаардлагатай, бага өртөгтэй эмийг худалдаж авч чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирч байгаа гэсэн судалгаа байдаг аж.
эрүүл мэнд
Энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Д.Атармаа, Т.Болдбаатар нар томилогдсон. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба дэд сайд нарыг яамны нийт ажилтан, албан хаагчдад албан ёсоор танилцуулж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдон гарсан зарим тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр өмнөх Засгийн газрын ололттой ажлуудыг үргэлжлүүлж, засаж сайжруулах шаардлагатай асуудлуудыг зоригтой шийдэж, тулгамдсан чухал асуудлаас ажлаа эхэлж байгаагаа онцлоод дэд сайд нартай хамтран салбарын хөгжлийн төлөө ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй, намын талцалгүй ажиллахаа илэрхийллээ. - Эрүүл мэндийн салбарт бодлогын хувьд хийж хэрэгжүүлэх олон ажил байна. Эрүүл мэндээ хариуцан ажиллаж байгаа сайдын хувьд юуны өмнө эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг төрийн бодлогын түвшинд хүргэхийн төлөө ажиллана. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгүүдтэй уялдуулж зөв, оновчтой болгох, шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын асуудлуудыг шийдэхэд бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Та бүхэнтэй хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна. - Спорт, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой салбар. Миний хувьд та бүхэнтэй нэг баг болон ажиллах болсондоо баяртай байна. Одоогоор Засгийн газраар яамдын бүтэц албан ёсоор батлагдаагүй байгаа. Удахгүй бүтэц тодорхой болоод ирэхээр олон чухал асуудлыг хамтдаа шийдвэрлэж, үр дүнг нь харна гэдэгт итгэлтэй байна. Эрүүл мэнд, спортын яам
эрүүл мэнд
Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна. Иймд иргэд, албан байгууллагуудыг шинэ жилийн баяраа “Архигүй” тэмдэглэж, бие биенээ архиар шахахгүй байх, өлөн байхдаа архи, согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх, олон төрлийн согтууруулах ундааг хольж хэрэглэхгүй байх, архи, дарс хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал гэрт нь хүргэж өгөх, албан байгууллага ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахыг Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс зөвлөж байна.
эрүүл мэнд
Энэ сарын 12-19-ний өдрийг хүртэлх хугацаанд Хордлогын яаралтай тусламжийн төвд 12 хүн хандсан бөгөөд эмийн бодисын хордлогоор таван хүн, угаарын хийн хордлогоор долоон хүн тус тус ханджээ. Үүнээс найман хүн хэвтэн эмчлэгдэж, дөрвөн хүн тусламж, үйлчилгээ авсан байна. Эх сурвалж: Хордлогын яаралтай тусламжийн төв
эрүүл мэнд
Энэ сарын 08-наас 14-ны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлснээс 14.245 (9.8 хувь) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.2 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар их байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд 53,606 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,869 (10.9хувь) нь ТТӨ-тэй гэж оношлогдож, энэ нь өмнөх долоо хоногоос 0.7 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар тус тус ихэссэн үзүүлэлттэй гарчээ. Эх сурвалж: ХӨСҮТ
эрүүл мэнд
Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан хоолны хордлогот халдвараас сэргийлэх талаар иргэд, албан байгууллага, хоол үйлдвэрлэгч нарт зориулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. -Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан бэлэн хоолыг тасалгааны хэмд хоёроос дээш цаг хадгалахгүй байх, -Түргэн гэмтэж, муудах бялуу, өндөг, хиам, салат, гэрийн нөхцөлд нөөшилсөн ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг зохих температурт хадгалах, хэрэглэхийн өмнө сайтар шалгах, (шошгыг сайтар унших, хадгалах, хэрэглэх зааврыг мөрдөх, хадгалалтын хугацаа дууссан, илт муудсан, бохирлогдсон шинж байвал хэрэглэхгүй байх, устгах) -Хувийн ариун цэврийг чанд сахиж, хооллохын өмнө гараа тогтмол угааж байх, -Хүйтэн хоол хүнсийг гэнэт идэж, хоол боловсруулах замыг цочроохгүй байх, -Хоолны хэрэгслэл, сав суулгын угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байх, хүнсний зориулалтын угаалгын бодис хэрэглэх, -Баярын цэнгүүн, үдэшлэг, арга хэмжээг зохион байгуулж буй байгууллагын төлөөлөл сонгосон ресторан хоолны бүтээгдэхүүнээ найдвартай газраас татан авч байгаа эсэхийг хянаж, мэдээлэлтэй байхыг зөвлөж байна.
эрүүл мэнд
Дэлхийн ихэнх улс орнуудад томуугийн А хүрээний (H3N2) хэвшлийн вирусээр үүсгэгдсэн томуугийн дэгдэлт бүртгэгдэж байгааг ДЭМБ-аас мэдээллээ. Өмнөх долоо хоногт манай улсад ч энэ төрлийн вирус лабораторийн шинжилгээгээр илэрсэн байна. Эх сурвалж: ДЭМБ
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна. Тодруулбал, 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал 1 дахин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 58.7 хувь, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 48,4 хувь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 35.2 хувь, Сонгино-Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 32 хувь, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 29.4 хувиар тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар орны хуваарилалтын зохицуулалт хийж, ачааллыг бууруулахаар ажиллаж байна. Эх сурвалж: НЭМГ
эрүүл мэнд
Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлтгэж байна. Үндэсний статистикийн газраас гаргасан тооцоогоор Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сард төрөх гэнэ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас тус бүр нэг хүүхдийг буюу нийт 30 хүүхдийг гурван сая дахь иргэнээр тодруулах юм. Тэдгээр хүүхдүүдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гурван сая төгрөгийн тэтгэмж олгох юм байна. Харин нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлж байжээ.1988 онд хоёр сая дахь иргэн гэж хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байсан юм байна. Энэ онд төрөх гурван сая дахь иргэнийг тодруулахдаа мэс заслын аргаар төрсөн хүүхдүүдэд гурван сая дахь иргэний урамшуулал олгохгvй гэсэн албан бус мэдээлэл байна.
эрүүл мэнд
Эрүүл мэнд спортын яам болон Үндэсний статистакийн газар хамтран гурван сая дахь иргэнээ хэрхэн тодруулах тухай Засгийн газрын 400-р тогтоолын хүрээнд 21 аймаг, есөндүүргийн Эрүүл мэндийн газар болоод Статистакийн газар, Аймаг дүүргийн Засаг дарга нартай цахим хурал хийжээ. Хуралд Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба, Үндэсний статистакийн газрын дарга С.Мэндсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ оны нэгдүгээр сард тодрох тооцоолол гараад байгаа. Энэоны нэгдүгээр сарын тавны өглөөний Үндсэний статистакийн газрын мэдээллээр Монгол Улсын хүн амын тоо 2 995 949 болсон байна. Одоо 4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх тооцоолол гараад байна. Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа тухайн өдрийн 00 цагаас эхлэн 24 цаг хүртлэх хугацаанд төрсөн төрөлт бүрийн мэдээллийг үндэслэх юм. Ингэхдээ Монгол Улсын харьяалалтай иргэнээс мэндэлсэн хүүхэд бүрийг гурван сая дахь иргэн тодруулах бүртгэлд хамруулна. Монгол Улсын харьяалалтай иргэн нийслэл, дүүрэг, аймаг, сум цаашлаад хилийн чанадад ч төрсөн бай гурван сая дахь иргэнийг тодруулах бүртгэлд хамрагдах журамтай. Журмын дагуу Монгол Улсын иргэн өөрийн үндсэн хаяг болоод төрх эмнэлгээс бусад газар төрсөн тохиолдолд тухайн өдөртөө багтан үндсэн харьяалалдаа хүүхэд төрсөн он сар өдөр цаг минутаа бүртгүүлэхээр заасан байна. Хилийн чанадад төрсөн Монгол иргэдийн хувьд тухайн улсынхаа консулын газарт төрсөн эмнэлэгийнхээ төрөлтийн албан ёсны бүртгэлийг тухайн өдөрт нь тэмдэглүүлэх ёстойг мөн журманд тусгасан байна. Гурван сая дахь иргэнээр тодорсон хүүхдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний буюу 70 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Харин гурван сая дахь иргэнтэй чацуутангуудыг гурван сая төгрөгөөр урамшуулахаар болсон. Монгол Улсын хэмжээнд дүүрэг аймаг бүрт гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн чацуутаныг тодруулан тухайн орон нутгийн зүгээс гурван сая дахь иргэний урамшуулалтай тэнцэхүйц хэмжээний буюу 70 хүртэл сая төгрөгийн урамшуулал олгохийг захирамжид тусгасан байна.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг өнгөрсөн онд баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэллээ. Даатгуулагч өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болж байгаа юм. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд дараах мэс засал хамаарах ажээ. Үүнд: -зүрхний төрөлхийн гажгийн мэс засал; -зүрхний олдмол гажгийн мэс засал; -зүрхний ишемит өвчний үеийн мэс засал; -артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал; -тархи мэдрэлийн мэс засал; -бүдүүн шулуун гэдэсний мэс засал; -бөөрний мэс засал; -чих, хамар, хоолойн мэс засал; -гэмтэл, бэртлийн мэс засал; -ерөнхий мэс засал; -эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг багтжээ. 2015 онд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Түүнчлэн даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн заалтаар оношлогоо, шинжилгээ хийлгэх бол эрүүл мэндийн даатгалын сангаас 55000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол нэг удаад гурвансарын хэмжээтэй тэнцүү хэмжээгээр буюу 165000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.
эрүүл мэнд
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар 26571 хүнамбулаторийн үзлэгт хамрагдаж, 3438 тохиолдол 12.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Энэ нь өнгөрсөн долоохоногийн дундаж үзүүлэлтээс 3.1 хувиар нэмэгдэж, Сонгинохайрхан дүүрэгт 5.3, Хан-Уул дүүрэгт 5.2, Багануур дүүрэгт 5.1, Сүхбаатар дүүрэгт гурав, Баянгол дүүрэгт 2,4 хувиартус тус өссөн үзүүлэлттэй байна.
эрүүл мэнд
”Mayflower” шүдний эмнэлэг нь “Адилакс” ХХК –тай хамтран 12 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхэнд амны хөндийн эрүүл мэндийн сургалт зохион байгуулжээ. Тус эмнэлэг нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийхэнд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг, шүдээ зөв арчлах дадал заншлыг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 96 сургууль, 21 цэцэрлэгийн 12 мянга гаруй хүүхэд, сурган хүмүүжүүлэгч багш нарт амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг явуулж, шүдний оо бэлэглэжээ.
эрүүл мэнд
Гурван сая хүн амтай монголчуудын 400 мянган орчим нь Элэгний С вирусээр өвчилсөн гэсэн харамсалтай дүн мэдээ бий. Эдгээр хүмүүсийн амь насанд заналхийлсэн энэхүү аймшигт өвчнийг бүрэн эмчлэх эм өнөөдрийг хүртэл Монгол Улсад орж ирээгүй байсан. Тэгвэл Шийдэлийн Засгийн газрын Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба эмийн шинэчилсэн журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Ингэснээр олны анхаарлын төвд байгаа элэгний С вирусын эсрэг эмийн асуудал шийдэгдэх боломжтой болох юм. Элэгний С вирусын тухайд 10-15 жилийн дараа элэгний хатуурал хавдар болж тухай өвчнөөр өвчилсөн хүний амийг авч оддог аймшигтай өвчин. Сүүлийн үед энэ өвчнөөр өвчлөх нь нэмэгдэж байгаа нь улам түгшүүр дагуулж байгаа юм. Тухайлбал 2013 оны байдлаар 20-оос дээш насны хүмүүст судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10,7 хувь нь уг вирусээр өвчлөгдсөн байсан байна. Өмнө нь мөрдөгдөж байсан эмийн бүртгэлийн журмаар шинээр эм бүртгэхдээ хоёр жил хүртэл хугацаагаар судлаж байж бүртгэдэг байсан бол журмын шинэчилсэн найруулгаар Эмийн хяналтын хатуу зохицуулалттай Европын холбооны орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд оруулж ирэхээр болж байна. Ингэснээр 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн бүртгэлд дээрх эмийг бүртгэгдэх юм. Уг эмийн талаар товч мэдээлэл өгөхөд АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх Sovaldi /Софосбувир/ 400мг шахмал эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлэсэн болно. Нэмж мэдээлэхэд Монгол Улсын эмийн бүртгэлийн өмнө нь мөрдөж байсан журмаар Монгол Улсад шинээр бүртгэгдэх эмийг заавал гурван улсад бүртгэгдсэн, тухайн улсынхаа бүртгэлд бүртгэгдээд гурваас доошгүй жил хэрэглэгдсэн байх ёстой гэж тусгасан байжээ. Гэтэл 2009 онд Женевт хуралдсан эмийн зохицуулалтын байгууллагын зөвлөмжөөр эмийн хатуу зохицуулалттай Европын холбооны орнууд олон Америк, Япон, Солонгос, Канад зэрэг орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг хөгжиж байгаа орнууд шууд бүртгэнэ гэсэн журам гарсан аж. Энэхүү журмын дагуу эмийн бүртгэлийн журмандаа манай улс нэмэлт өөрчлөлт оруулснаар Европын холбооны эмийн хатуу зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд бүртгэх боломж нээгдэж байгаа юм байна. Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба монголчуудын дунд хамгийн их зонхилж байгаа элэгний С вирусын өвчлөлийг бүрэн эмчлэх гарцийг нээж, энэхүү эмийг оруулж ирэхээр болоод байна.
эрүүл мэнд
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 669 хүүхдийн орон дээр 645 хүүхэд хэвтэн эмчлүүлж, байна. Дүүргүүдийн хувьд Чингэлтэй эрүүл мэндийн төв 44, Баянгол эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг 22 хувиар тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм.
эрүүл мэнд
Өнөөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдээд байна. Нийт20813 хүн өвчилж, 8284(39 хувь)нас бараад байгаа юм. Өнгөрсөн сарын31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495 (59 хувь) нь нас барсан байна.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт М.Шёлхаммерийг энэ сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа. Азийн хөгжлийн банк нь манай улсын эрүүл мэндийн салбарт 1997 оноос хойш тасралтгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн. Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулсан юм. АХБ-ны тэргүүлэх гол ажлуудын хүрээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, санхүүжилт, хүний нөөцийг чадавхижуулах, бодлогын чиглэлийг тодорхойлох, бүтцийн өөрчлөлт, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг шингээсэн томоохон хэмжээний тавантөслийг хэрэгжүүлж буй гэдгийг дуулгалаа. Албан уулзалтад ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баяр, АХБ-ны ахлах эдийн засагч Марк Беземер нарын хүмүүс мөн оролцов.
эрүүл мэнд
Нийслэлийн эмнэлгүүдэд энэ сарын 13-19-ны хоорондархины хордлогын улмаас нийт 223 хүн хандсанаас 23 хүн хэвтэн эмчлэгдэж, нэгхүн нас барсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 17 хувиар нэмэгдсэн байна. Сонгинохайрхан дүүргийнЭрүүл мэндийн төв, Баянзүрх Нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийнЭрүүл мэндийн төвд нийт 100 гаруй хүн хандсан байна.
эрүүл мэнд
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоохоногт амбулаторийн 75563 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчлөлөөр 6889 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн долоохоногтой харьцуулахад дунджаас 0.1 хувиар нэмэгдсэн байна. Дүүргүүдийн хувьд томуу, томуу төст өвчин Багахангай дүүрэгт 20.4 хувь, Баянгол дүүрэгт 4.5 хувь, Налайх дүүрэгт 1.1 хувь, Баянзүрх дүүрэгт 1 хувь, Багануур дүүрэгт 0.5 хувь, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд 0.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа тул томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна. Иймээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд, Хэрвээ таньд халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожиж хамар битүүрэх, цөөн тохиолдолд бөөлжих суулгах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж эмчийн зааврыг дагахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна гэж
эрүүл мэнд
Нийслэлийн ИТХ-ын даргын урилгаар 2013 оны долдугаар сард БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах үеэрээ “Өнөр бүл” төвөөр зочилж, манай улсадэмчлэх боломжгүй хоёрхүүхдэд хагалгаа хийж өгөхөөр болжээ. Тус төвийн Т.Улаанаа, З.Мөнхзул нар хагалгаа хийлгэхээр БНСУ-ыг зорьсон бөгөөд Т.Улаанааг хагалгааны дараа суумгай болох эрсдэл өндөртэй гэсэн учир өөрийн хүсэлтээр хагалгаанд орохоос татгалзсан байна. Харин З.Мөнхзулд Кёнхи Их Сургуулийн Кёнхи эмнэлэгт Ким Канг Ил эмчээр ахлуулсан мэс заслын баг зүүн хөлийн дунд чөмөг, шилбэний ясыг тэгшлэх, баруун хөлийнх нь хавдрыг авч, яс нөхөх хагалгааг хоёр удаа амжилттай хийсэн аж. Сөүл хотын ИТХ-ын төлөөлөгч Ян Жун Юүк хоёр удаагийн хагалгаанд өөрийн биеэр очсон бөгөөд цаашид Улаанбаатар хотын ИТХ-тай хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга илгээсэн бичигтээ“ Ян Жун Юүк төлөөлөгч болон Кангдонг Кёнхи Их Сургуулийн эмнэлэг, Сөүл хотын иргэдийн халуун дулаан сэтгэлд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Цаашид хоёр орны найрамдалт харилцааны төлөө хичээж ажиллах болно” хэмээн дурджээ гэж
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Кристофер Чарльз Стюартыг хүлээн авч уулзлаа. Их Британи улс нь Монгол Улсын өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд нийгмийн бүхий л салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарт олон чухал төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн билээ. Элчин сайд ноён Кристофер Чарльз Стюарт “Сүүлийн 2,5 жилийн хугацаанд Эрүүл мэндийн салбарын шинэлчлэлд хэрхэн хувь нэмрээ оруулах тал дээр гол анхаарлаа хандуулан төсөл хөтөлбөр боловсруулан ажиллаж байна” хэмээн уулзалтын эхэнд хэлсэн. Энэ ажлын хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хийх төсөл хөтөлбөрийн судалгааг Их Британий судалгааны баг хийж бэлэн болгосон гэдгийг ч уламжиллаа. Түүнчлэн Байгалийн зөв зохистой замыг сонгох эко төслийг хэрэгжүүлэх ажлыг боловсруулсан бөгөөд энэ хүрээнд ирэх сарын 5-нд уулзалт, семнарь зохион байгуулах гэж байгаагаа хэлж байлаа. Энэхүү уулзалтын үер Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хоёр орны хамтын ажиллагааны хүрээн эрүүл мэндийн салбарт хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж үр дүн гаргах болно гэдгээ хэлсэн юм. Мөн энэ үеэр хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх спортын мэргэжилтэнүүдийг харилцан солилцож туршлага хуваалцах асуудлыг ч хамтын ажиллагаандаа тусган ажил хэрэг болгох болно гэдгээ ноён Кристофер Чарльз Стюарт хэллээ.
эрүүл мэнд
Улсын хэмжээнд 170,124 хүн амбулаториор үйлчлүүлсний гэж оношлогджээ. Энэ ньөмнөх долоохоногоос 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар их, 10,000 хүн амд 55.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоохоногоос 2.0-аар их, өмнөх оны мөн үеэс 8.4 тохиолдлоор их байна.
эрүүл мэнд
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/46 дугаар захирамж гаргаж, “Азийн Хөгжлийн Банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд түр суурьшуулах үйлчилгээтэй 50 айлын орон сууцны барилга барихтай холбогдуулан “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй 8 дугаар хорооны конторын барилга нийт 169 сая 511 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар боллоо. Акталж данс бүртгэлээс хасч байгаа барилгыг буулгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа гэж
эрүүл мэнд
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал бага зэрэг нэмэгдсэн буюу 669 орон дээр 688 хүүхэд хэвтэж байна. Орны ачаалалдунджаар 2.8 хувиар хэтэрсэн үзүүлэлт юм. Тухайлбал, Чингэлтэй Эрүүл мэндийн төв32.3 хувь, Багануур ЭМТ 17.6 хувь, Баянгол ЭМТ 12 хувь, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг11.5 хувь, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгийн орны ачаалал7.8 хувиар тус тус хэтэрчээ.
эрүүл мэнд
“Олон улсын эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар дараах нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медалиар шагнагджээ.Шагналыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба яаманд дээрээ гардуулан өгсөн юм. 1.Доржготов Лянхуа – Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч 1.Базарын Туяа – Скай эмнэлгийн их эмч 2.Энхбаярын Цовоо – III амаржих газрын төрсний дараах тасгийн эрхлэгч 3.Чойжилсүрэнгийн Цэнгэл – ХӨСҮТ-ийн сувилагч 4.Гомбожавын Батгэрэл – Happy veritas эмнэлгийн дэд захирал 1.Дамбын Уранчимэг – ЭМСЯ-ны ЭЭХХ-ийн мэргэжилтэн 2.Нацагдорж Эрдэнэчимэг – Оргил рашаан сувилалын физик эмчилгээний сувилагч
эрүүл мэнд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд зөөврийн зориулалттай шээсний шинжилгээний аппаратуудыг Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдэд буцалтгүй тусламжаар бэлэглэж байгаа бөгөөд төхөөрөмжүүдийг танилцууллаа. Тус корпорацааснийслэлийн 140 өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээний аппаратыгхүлээлгэн өгөх юм. Уг аппаратууд нь цагт 700 хүний шээсний шинжилгээний хариу гаргаж, шинжилгээний хариуг интернэт болон утсаар дамжуулан эзэнд нь хүргэнэ. Өөрөөр хэлбэл эмнэлэг дээр заавал өөрөө очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болж байгаа юм. Мөн хүнд өвчтэй, хэвтэрт байгаа өвчтөн болон бага насны хүүхдийн шинжилгээг гэрээр нь очиж авах боломтой гэдгээрээ онцлогтой. Эдгээр аппарат нь гурвантэрбум төгрөгийн үнэ бүхий бөгөөд эрүүл мэндийн салбарт дэвшилттэй зүйл болж байна гэдгийг холбогдох салбарынхан хэлж байв. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулж, маш том дэмжлэг үзүүлж байгаа Та бүхэнд талархалаа илэрхийлье. Та бүхний ачаар нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ илүү хялбар хүрэхээр болж байгаад баяртай байна. Цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ. Мөн тэрээр Улаанбаатар хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун, Руйсанса корпорацийн ерөнхий захирал Хо У Бүн, “Шинэ тосгон” холбооны тэргүүн Б.Жаргал нарыг нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагналаа гэж
эрүүл мэнд
Нийгмийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх байгууллагуудтай гэрээ хийлээ. 2015 онд нийт 989 байгууллага гэрээ хийж байгаагаас 103 нь төрийн өмчийн, хувийн хэвшлийн 162 эмнэлэг, 35 рашаан сувилал, 689 эмийн сан байгаа юм. Үүнээс Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 28, хувийн хэвшлийн 81 эмнэлэг, рашаан сувилал 16, 188 эмийн сантай гэрээг байгуулжээ. Өнгөрсөн жил 247 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийж байсан бол энэ жил ийнхүү тоо нь хэд дахин нэмэгдсэн байна. Байгууллагуудтай хийж байгаа гэрээнд даатгуулагчийн нийт төлбөр тооцооны 10-45 хувиас доошгүйг нийгмийн даатгалын үйлчилгээний Ко-брэнд болон төлбөрийн бусад картаар гүйцэтгэж, хөнгөлөлт, урамшууллын арга хэрэгслийг нэвтрүүлэх, үйлчилгээний төрөл бүрээр даатгуулагчдад тусламж, үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлтийг заавал үзүүлэх үүрэг бүхий заалтуудыг тусгаж өгчээ. Одоогоор гэрээ байгуулсан байгууллагуудын жагсаалт бүрэн гараагүй байгаа ба байгууллагууд гэрээгээ байгуулж дуусмагц олон нийтэд мэдээлэх ажээ.
эрүүл мэнд
Монгол Улсад устсан гэх улаан бурхан өвчний тохиолдол анхлан Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа билээ. Энэ сарын29-ний байдлаар Улаанбаатар хотын таван дүүрэгт улаан бурхан өвчний сэжигтэй 241 тохиолдол бүртгэгдсэнээс 67 тохиолдол ньлабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Түүнчлэн Өмнөговь аймагт 19 хүнд дээрх өвчний тохиолдол илэрчээ.
эрүүл мэнд
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 22 дугаархороонд оршин суудаг нийт 10 хүн хоолны хордлогот халдварт өртсөн байна. Тэрээр энэсарын 23-ны орой гэрийн ойролцоох дэлгүүрээс өндөг авч, хоол хийж иджээ. Уг хоолыг нийт 10 хүн идсэнээс есөнхүнд дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Одоогоор найманхүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг хүн өрхийн эмчийн хяналтад байна. Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, эмнэлзүйн зовиурууд багасчээ. Хоол идсэн 10 хүнээс сорьц цуглуулж, ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторид шинжилж байна. Мөн Баянгол дүүргийн МХГ-ын эрүүл зүйн нян судлалын лабораторид идсэн хоолны үлдэгдлийг шинжилж байна.
эрүүл мэнд
Олон Улсын эмч нарын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан алтан гартай эмч нарыг өнөөдөр алдаршуулж “Алтан чагнуур”-ын эздийг тодрууллаа. “Алтан чагнуур” дээд шагналыг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэхүү шагналыг анх бий болгохдоо эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэр дундаа эмч нарын урмаар тэтгэн алдаршуулснаар тэдний хөдөлмөрийг нийгэмд таниулж нэр хүндийг өргөх зорилгыг баримталжээ. “Алтан чагнуур” шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нар нэр дэвшсэн бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур”-ын эздээр тодрууллаа. -Дотор судлал төрлөөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны тасгийн эрхлэгч Б.Батболд -Хүүхдийн өвчин судлал төрлөөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч В.Шаравжамц -Мэс засал судлал төрлөөр Улсын гуравдугаар эмнэлгийн ангиографийн оношлого,эмчилгээний тасгийн эрхлэгч З.Лхагвасүрэн -Эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлал төрлөөр Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч Л.Ганболд -Сэтгэцийн эмгэг судлал төрлөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч Д.Лянхуа -Мэдрэлийн өвчин судлал төрлөөр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн мэдрэлийн их эмч З.Уранчимэг -Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ судлал төрлөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Б.Ганбилэг -Арьсны өвчин судлал төрлөөр Арьсны өвчин судлалын үндэсний төвийн клиникийн нэгдүгээр тасгийн их эмч А.Байгалмаа -Сумын эрүүл мэнд төрлөөр Архангай аймгийн Чулуут сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч Ё.Дуламсүрэн -Эмнэл зүйн лаборатори судлал төрлөөр Эмгэг судлалын үндэсний төвийн лабораторийн тасгийн эрхлэгч, эс судлаач эмч Д.Нарантуяа -Уламжлалт анагаах судлал төрлөөр Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмнэлгийн тасгийн эрхлэгч Ц.Өлзийбаяр -Нүүр ам,нүд чих хамар хоолойн өвчин судлал төрлөөр Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн нүүр ам эмчилгээний тасгийн эрхлэгч Э.Энхтуяа -Хавдар судлал төрлөөр Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын клиникийн удирдагч зөвлөх эмч Я.Эрдэнэ-Очир -Дүрс оношлогоо судлал төрлөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн дүрс оношлогооны эмч Б.Наранчимэг -Нийгмийн эрүүл мэнд судлал төрлөөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдварт өвчний тандалт судалдгааны албаны тархвар судлаач их эмч Ч.Уртнасан нар тус тус шалгарлаа. Энэ үеэр “Алтан чагнуур”-ын эздээр тодорсон эмч нарын төлөөллөөс баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. - Эрүүл мэндийн салбарт 32 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч. Сүүлийн 16 жил шүүх сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. Мөн “Алтан чагнуур” шагналаар шагнуулахаас гадна өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Давхар давхар баярт үйл явдал тохиож буйд байртай байна. Хүн ер нь сэтгэлийн амьтан юм. Сэтгэл амар байхад бие эрүүл, бие эрүүл байхад сэтгэл эрүүл байдаг. Сэтгэл ,бие эрүүл байхад нийгэм эрүүл гэсэн эргэх холбоотой. - Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр 22 жил ажиллаж байна. Эмч нарын хүсэн хүлээдэг хүндтэй “Алтан чагнуур” шагналыг хүртсэндээ баяртай байна. Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 онд мэндэллээ. Гурван сая дахь иргэн мэндэлсэн энэ онд шагнал авсандаа баяртай байна. - Хүүхдийн эмчээр 25 ажиллаж байна. Хүүхэд судлалын төрлөөр “Алтан чагнуур”-ын эзэн болсондоо баяртай байна. Хүүхэд гэдэг том ертөнц юм. Хүүхдэд оношилгоо эмчилгээ хийнэ гэдэг хүнд. Өөрөөр хэлбэл хүүхдийн эмчээс өндөр ур чадвар шаарддаг.
эрүүл мэнд
Насанд хүрэгчдийн нэгэн адил хүүхэд давсыг их хэрэглэх хандлагатай байна. Давсны их хэрэглээ нь хүний хөгжилд нөлөөлж цусны даралт ихсэх, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа, ходоодны хавдар, хэт таргалалт, амьсгалын замын өвчин зэрэг хэд хэдэн өвчний урьтал болох эрсдэлийг бий болгодог. Иймээс эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ давсны хэрэглээг бууруулах хэрэгтэй. Хүүхдийн давсны хэрэглээг бууруулах хамгийн энгийн арга бол бага наснаас нь давсгүй хоол идүүлэх, давсгүй цай уулгах зэрэгт хэвшүүлэхээс гадна хүүхдийн хоолыг бэлтгэхдээ давсны хэмжээг өдөр өдрөөр багасгах нь хамгийн зөв юм. Австрали улсын Анагаах ухаан, эрүүл мэнд судлалын үндэсний зөвлөл (NHMRC) -өөс давсны хэрэглээний дээд хязгаарыг насны бүлэгт тохируулан хэрэглэх зөвлөмжийг гаргасан байдаг. Хүүхдийн давсны хоногийн хэрэглээний дээд хязгаар (насны бүлгээр) 2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орон болох Австрали улс нь хүн амын давсны хэрэглээг 30 хувиар, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчний шалтгаан нас баралтыг 25 хувиарбууруулах зорилт тавиж ажилласан нь үр дүнгээ өгч эхэлсэн байна. Иймд та бүхэн хүүхдүүдийнхээ хооллолтонд хяналт тавьж давсны хэрэглээг бууруулах нь эрүүл мэндэд тустай гэдгийг анхаарна уу.
эрүүл мэнд
Монгол Улсын хувьд нэг жилийн өмнө ДЭМБ-ын Номхон далайн буруун бүсээс Австрали, Өмнөд Солонгос, Макао, Монгол Улс улаанбурхан өвчний вирусийг таслан зогсоосон гэсэн албан ёсны гэрчилгээг авч байсан. Тэгвэл манай улсын хувьд өнгөрсөн сарын 18-нд оюутан залууд улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрсэн юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 333 сэжигтэй тохиолдол илэрсний 95 нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна. Уг өвчин Улаанбаатар хот болон Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймаг, Багануур дүүрэгт бүртгэгдээд байгаа юм. Эрүүл мэнд, спортын яамнаас өнөөдөр улаанбурхан өвчний талаарх мэдээллийг өгсөн юм. Энэ үеэр Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа “Монгол Улсын хувьд хамгийн сүүлд 2010 онд тус өвчний тохиолдол бүртгэгдсэн байдаг. Эхний байдлаар тандалт судалгаа хийхэд уг өвчний вирус хилээр зөөвөрлөгдөж орж ирсэн бөгөөд вирусийн омог нь БНХАУ-ын омогтой ижил төстэй гэсэн дүгнэлт гарсан. Улаанбурхан өвчнөөс нэн тэргүүнд сэргийлэхийн тулд зургаан сараас таван настай хүүхдүүдийн дархлаажуулалтыг сайжруулах, давтан вакжинжуулалтанд хамруулахыг зорьж ажиллаж байна” гэсэн юм. Эрүүл мэнд спортын яамнаас Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн санд улаанбурхан өвчний вакцинжуулалт олгох хүсэлт явуулсан байна. Энэ хүрээнд тус байгууллагаас 330 мянган тун улаанбурхан өвчний вакцин нийлүүлэхээр болжээ. Түүнчлэн ДЭМБ-ын зүгээс улаанбурхан өвчний лабораторийн оношлуурыг өнөө маргаашгүй нийлүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тус өвчний талаарх сургалт зохион байгуулахаар болжээ. Манай Улсын хувьд улаанбурхан өвчний тохиолдол зогссон гэх боловч хөрш зэргэлдээ улс оронд дээрх өвчин гарч байгаа тул манай улсад орж ирэх ирсдэл байгаа гэсэн үг хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байв. -Улаанбурхан өвчний вакциныг Монгол Улс 1978 оноос нийт ард иргэддээ хийсэн байдаг. -Одоогийн байдлаар нас барсан тохиолдол байхгүй. Зарим өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрч байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн эмч нар яаралтай арга хэмжээ аван ажиллаж байна. Өвчилсөн иргэдийн 95 хувь нь улаанбурхан өвчний вакцин хийлгэсэн байсан. Үлдсэн таван хувь нь хоёр, дөрөв, зургаан сартай хүүхдүүд байсан бөгөөд улаанбурхан өвчний вакциныг есөн сартайгаас хийж эхэлдэг юм. Ер нь бол улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэдийн хувьд дархлаажуулалт суларсан, суурь өвчтэй байсан. -Эмнэлгийн эмч, сувилагч нар өвдсөн тохиолдол гарсан. Иймд өнөөдөр улсын нөөцөөс 5000 тун вакцинг эмч эмнэлгийн ажилтан нарт тарьсан байгаа. -Орны хүрэлцээ хангалалттай байгаа. ХӨСҮТ зүгээс 250 орыг гаргасан.
эрүүл мэнд
-Иргэдэд илүү ойлгомжтой байх үүднээс тайлбарлая. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрэх үр дүн юу вэ гэдэг чухал юм. Манай иргэд, даатгуулагчид эргэлзэж байгаа. Одоо хуулийн талаар тодорхой мэдээлэлгүй учраас ямар үр дүнтэй вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа болов уу. Эрүүл мэндийн даатгал, түүний үр өгөөж, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний чанарын талаар олон жил даатгуулагчдын гол бухимдлыг төрүүлдэг асуудал байлаа. Өнөөдөр ч энэ асуудал хэвээр байна. Эрүүл мэндийн даатгал төлөөд л байдаг, гэвч эмчилгээ, үйлчилгээний чанар сайжирдаггүй. Эрүүл мэндийн салбар дахь өөрчлөлт явж өгдөггүй, өнөөх л бахь байдгаараа эмч, эмнэлгийн тогтолцоо байна. Энэ талаар бид удаан хугацаанд судалгаа хийж хуулийн төслийг боловсруулсан юм. Бараг дөрвөн жилийн өмнө хуулийн төслийг санаачилсан ч тодорхойгүй шалтгаанаар хэлэлцүүлэг нь хойшилсоор байгаад өнгөрсөн намрын чуулганаар батлууллаа. Энэ хуулийг санаачлах болсон гол шалтгаан бол даатгуулагчдын бухимдал, тэдний санал шүүмжлэл байсан. Үе үеийн Засгийн газрын үед эрүүл мэндийн салбарын удирдлага өөрчлөгдөж, эмнэлгийн дарга нарыг шинээр томилж, энэ салбарт ийм, тийм өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэдэг ч олигтой үр дүнд хүрээгүй. Эмнэлгийн дарга нарыг сольж, энд тэнд баахан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, тоног төхөөрөмж нийлүүлдэг. Хүн харахад энэ салбарт хөрөнгө оруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа юм шиг хэрнээ дорвитой өөрчлөлт хийгдэхгүй байсан. Нэг эмнэлгийн даргыг сольсноор, нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр энэ салбар өөрчлөгдөхгүй гэдэг нь тодорхой харагдлаа. Энэ бүгдэд бид дүгнэлт хийж эрүүл мэндийн салбарт тогтолцооны өөрчлөлт хийхгүйгээр явахгүй юм байна гэж үзсэн. Ингээд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилсан юм. -Тийм ээ, хуулийг бүхэлд нь тайлбарлах боломжгүй юм. Зарчмын гол зүйлүүдийг хэлье. Нэгдүгээрт, даатгуулагч өөрийнх нь оролцоог бий болгосон. Одоогийн хуулиар ийм боломж огт байхгүй. Эрүүл мэндийн даатгалын газар нь Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгийг тухайн жилд нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй газруудад хуваарилдаг. Хуваарилахдаа урьдчилгаа 70 хувийг өгч, гүйцэтгэлээр үлдсэн 30 хувийг нь өгдөг. Цаад эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд урьдчилгаа 70 хувийг авахдаа хэн нэгэн даатгуулагч буюу иргэн Дорж, Дулмаагийн мөнгө гэж ерөөсөө ойлгодоггүй. Төсөв санхүүжилтээр хуучин социализмын үед авч байсан өнгө гэж ойлгож авдаг байсан учраас иргэн Дулмаа, Дорж эмнэлэгт үзүүлэх гээд очихоор хэн ч түүнийг хүндэтгэлтэй хүлээж авдаггүй. Тэр хүний мөнгөөр санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг гэдгээ ойлгодоггүй байсан. Хоёрдугаарт, даатгуулагч ч гэсэн оролцож, хянаж, сайн муу гэх үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүй байсан. Иймд даатгуулагчийн оролцоог бий болгох ёстой. Даатгуулагч эмчилгээ, үйлчилгээ, эмчээ өөрөө сонгодог эрхгүй байгаа. Манайхан эмнэлэгт үзүүлэхдээ дотооддоо сонголт хийдэггүй хэрнээ гадаадад очиж сонголт хийдэг. Жишээлбэл, элэгний эмчилгээ Энэтхэгт, Тайландад сайн гэнэ, сүүлдээ Солонгос сайн гэнэ гэдэг. Энэ бол сонголт явж байгаагийн хэлбэр. Иргэн өөрт таалагдсан эмчилгээ, үйлчилгээгээ сонгож үйлчлүүлж байгаагийн илрэл. Сонголт нь ч нээлттэй байгаа биз. Сонголтоо хийгээд очиход тухайн эмнэлэг авахгүй гэдэггүй, урдаас нь тосоод авдаг. Гэвч манайд яадаг билээ. Сүхбаатар дүүргийн иргэн тус дүүргийнхээ эмнэлэгт л үзүүлдэг. Тэр хүн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт үзүүлэх гээд очихоор авдаггүй, үздэггүй. Тэгэхээр дуртай, дургүй ч Сүхбаатар дүүргийнхээ эмнэлэгт л үзүүлж үйлчилгээ авна. Тэрний төлөө эрүүл мэндийн даатгалд улсын төсвөөс санхүүжилтээ авна. Тэгээд тэнд ажилладаг эмч, ажилчид үр дүнтэй ажиллая, даатгуулагчдад таалагдая гэсэн сэтгэлгээ яагаад ч төрдөггүй. Тэд сайн ч, муу ч даатгалын сангаас санхүүжилтээ хүчээр авчихдаг учраас тэр. Энд ямар ч өрсөлдөөн алга. -Нөгөө талаар тэр эмнэлэгт ажилладаг эмч, сувилагч сайн ажилласан ч, муу ажилласан ч 500 мянган төгрөгийн цалин авах жишээтэй. Даатгуулагчийн төлөө гүйсэн ч, гүйгээгүй ч авдаг цалингаа л авна. Тухайн эмч ажлын цагаа бүртгүүлээд л дугаар авсан нэг, хоёр хүн үзээд үдээс хойш нь алга болчихдог. Би эмч, сувилагчдаа муулах гээгүй шүү. Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын тогтолцоо яг ийм байгаа. Яагаад ийм байгаа юм бэ гэвэл тэд сүлжээний 500 мянган төгрөгийн орлоготой. Тэр хүн чинь илүү амьдарч хэрэгцээгээ хангах хэрэгтэй болно. Тэгэхээр найзынхаа эмнэлэг дээр очиж илүү цагаар ажиллана, үгүй бол хувийн эмнэлэг дээрээ очиж ажиллана. Эсвэл таньдаг мэддэг хүнийхээ сүлжээний эмийн сангуудад үйлчлүүлэгчдээ явуулах ажлыг зохион байгуулна. Ийм тогтолцоотой үед манай эрүүл мэндийн салбар ахихгүй, улам л унана. Энэ тогтолцоог өөрчлөхийн тулд эмчилгээ, үйлчилгээ авах эрхийг даатгуулагчдад олгож байгаа юм. -Болно, аль сайн эмчилгээ, үйлчилгээтэй эмнэлгийг даатгуулагч өөрөө олдог, сонгодог, тэнд очих эрхтэй. Үүнийг дагаад санхүүжилтийн менежмент нь явна. Тодруулбал гүйцэтгэлээр санхүүждэг хэлбэр рүү орно гэсэн үг. Ингэж сонгох эрхтэй даатгуулагч бүр эрүүл мэндийн цахим карттай болно. -Тухайн иргэн эмнэлгийн карт гээд зарим нь боть ном шиг, зарим нь нэг удаа үзүүлэхдээ л карт авчихаад тэрийгээ хаячихна, дахиад үзүүлэхдээ шинээр авдаг. Тухайн хүний эрүүл мэндийн талаар зөв цэгцтэй мэдээллийн бааз огт бүрддэггүй. Уг нь эмч үйлчлүүлэгчийнхээ өмнөх өвчний түүхийг үзэж, судалж байж эмчилгээнийхээ тактикийг боловсруулна. Тэгтэл ямар ч мэдээлэлгүйгээр, хэдэн шинжилгээний хариу харж байгаад эмчилгээ бичиж өгнө гэвэл өрөөсгөл. Үүнийг бараг туршилт гэж болно. Хэрэв тэр хүний өвчний түүх байсан бол дараагийн шатлалын эмчилгээний тактик илүү үр дүнтэй болно шүү дээ. Тэгэхээр манай өвчтөний хувьд өмнөх түүх нь, мэдээлэл нь байдаггүй нь маш том алдаа. Иймд бүх даатгуулагчийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох юм. Тэр санд гурван сая иргэний эрүүл мэндийн мэдээлэл орно. -Мэдээллийн сан дээд зэргийн нууцлалтай байх болно. Тухайн хүний мэдээлийн сан руу зөвхөн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр тусгай нууц кодоор картаа уншуулж байж нэвтэрнэ. Цахим картны хоёр дахь давуу тал нь төлбөрийн мэдээллийн хэрэгсэл болно.Бид “Номин” худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ картаа уншуулаад кодоо хийгээд гарын үсгээ зураад мөнгөө шилжүүлдэг. Яг түүнтэй адил. Тухайн сонгосон эмнэлэг дээрээ та ороод тодорхой хэдэн төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ аваад, картаа уншуулаад гарна. Хэдэн төгрөгийн эмчилгээ авсан тухай мэдээлэл шууд эрүүл мэндийн мониторингийн албанд очно. Мэдээллийн мониторингийн алба шалгаж, хянаад ок гэдэг командыг Эрүүл мэндийн сан руу өгнө. Тус сан мэдээллийг авангуутаа эмчилгээнийх нь мөнгийг үзүүлсэн тухайн эмнэлэг рүү шууд шилжүүлнэ. Энд ямар ч дамжлага байхгүй. Цаашид эрүүл мэндийн даатгал, эмчилгээ үйлчилгээ, улсын төсвийн санхүүжилт нь нэг худалдан авалт руу үе шаттайгаар шилжих юм. Даатгуулагчийн өмнөөс худалдан авалт хийнэ гэсэн үг. -Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын байгууллага хамтраад эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын хүрээг тогтооно. Магадлан итгэмжлэл хийнэ гэсэн үг. Энэ эмнэлэг үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж үзвэл карт уншдаг машиныг нь олгоно. Ингээд үйлчлүүлэгч өөрийн сонголтоо хийхдээ тухайн эмнэлэг магадлан итгэмжлэгдсэн эсэх, цахим карт уншдаг машин байгаа эсэхээр сонголтоо хийнэ. Ийм магадлан итгэмжлэгдээд иргэний эрүүл мэндийн цахим карт уншдаг машинтай эмнэлгээс иргэн та сонголтоо хийж болно гэж ойлгож болно. Ингээд ирэхээр даатгуулагч өөрөө хаан, эзэн гэдгээ мэдэрч эхэлнэ. Тэгээд ч эмчилгээ, үйлчилгээний чанар сайжирна, даатгуулагчаа татахын тулд тэд сайн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болно. Ингэхийн тулд орчноо, тоног төхөөрөмжөө сайжруулж, сайн эмч сувилагчаа барьж үлдэхийн тулд тэдний нийгмийн асуудлыг шийдэх, цалингаа нэмэх гээд нөгөө талдаа ч эерэг үзүүлэлт гарч байгаа биз. Зөвхөн даатгуулагч биш эмч, ажилтанд хүртэл ашигтай юм. Гадаадад хамгийн өндөр орлоготой хүмүүс нь эмч, сувилагч байдаг. Шалтгаан нь тогтолцоо нь сайн байдаг юм билээ. -Хуулийн бүрэн хэрэгжих хугацаа 2016 оны нэгдүгээр сарын 1. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа нь ирэх долдугаар сарын 1 гэж баталсан байгаа. Одоо бид 36 журам боловсруулж байна. Энэ хуулийг хэрэгжүүлнэ гэдэг маш нарийн. Цахим картыг яаж үйлдвэрлэх, хэрхэн түгээх, ашиглах гээд тусгай журмаар зохицуулагдана .Нарийн яривал хүний эрүүл мэнд, амь настай холбоотой хууль учраас бэлтгэл ажил гэдэг маш нарийн зүйл бий. Цахим карт, прогромм хангамжийн асуудлаар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Германы эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтарч ажиллахаа илэрхийлсэн. -Үндсэндээ хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ хууль хаврын чуулганаар батлагдана. Ахмад настны нийгмийн хамгаалалд бодитой хувь нэмэр оруулахуйц хууль болно гэж үзэж байгаа. -Ардын нам барьцаалчихаад хөдөлгөхгүй байсан шүү дээ. -Баянгол дүүргийн 23 хороогоор явсан. С.Одонтуяа гишүүн бид хоёр хамт явж иргэд, сонгогчидтойгоо уулзсан. Өнгөрсөн онд хийсэн ажлынхаа тайланг танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонссон. Олон хүнтэй үр дүнтэй уулзсан гэж болно. -Манай яаманд улс төрийн намын харъяалал, эсвэл үзэл бодлоор нь ялгаварлан, хууль бусаар ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй.
эрүүл мэнд
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв(ЭХЭМҮТ), “Монос фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхэд эмийн хордлогод оржээ. Тус эмнэлэгтгуравдугаарсарын 19-нд“Дексаметазон”(худалдааны нэршлээр Ланадексон)эм дууссан тул 20-ны өдөр“Монос фарм трейд” ХХК-ийн нөөцийн агуулах руу эмийн захиалгыг утсаарөгөхөд,5мг тунтай зүрхний цусан хангамжийн дутагдалд хэрэглэдэг“Ланасорбид”шахмал эм солигдожирснийг эмнэлгийнэм олгогч анзааралгүй, шалгалгүйгээр хүлээн авчээ. Гуравдугаар сарын 28-ны өдөр тус эмийг эмнэлгийн эм олгогчоос “Дексаметазон эмийн савлагаа өөрчлөгдсөн байна” гэсэн тайлбартайгаар Цусны эмгэг, хавдар судлалын тасагт нийлүүлж, тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхдэд(найман сартайгаас 15 нас хүртэл)28-30-ныг хүртэл нийт 188 ширхэг шахмал эмийг хэрэглүүлсэн байна. Энэ талаар сурвалжлахаар ЭХЭМҮТ-ийг зорилоо. Буруу эм уусан найман хүүхдээс дөрөв нь бүрэн эмчлэгдэн гэртээ гарсан бол үлдсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирж байгаа гэнэ. Хариуцлагагүй ажилтнуудын уулгасан “Ланасорбид” эм нь түргэн үйлчилгээтэй эм байсан тул хүүхдийн биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй байна. -Эмийн андуурлыг гуравдугаар сарын 30-нд мэдэн шуурхай арга хэмжээ авч, хүүхэд нэг бүрийг үзлэгт хамруулан Хордлогын үндэсний төвийн эмч нартай хамтран хордлого тайлах эмчилгээг яаралтай хийснээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан. -Тус компанийн хувьд тендерийн багцад орсон эмнүүдийг нийлүүлэх үүрэгтэй. Тендерийн багцад нэр бүхий эмнүүдийг нийлүүлэхээр хоёр талаас гэрээ байгуулсан. Тухайн багцад эмний олон улсын нэршил, тоо ширхэг багтсан байдаг. Манай байгууллагын эм зүйч “Монос фарм трейд” компанид 22 дугаар багцын эмийг утсаар захиалга өгсөн. Манай улсын бүх эмнэлгүүд эмийн ханган нийлүүлэгч байгууллагуудтай утсаар эмийнхээ захиалгыг өгдөг. Тухайн захиалгын дагуу мэдээллийн санд нь 22 дугаар багцад найман төрлийн эм олон улсын нэршил, тоо ширхэг, үнэ өртөгтэйгээ харагддаг. Гэтэл тус байгууллагын эм зүйч нэршил нь ойролцоо “Ланасорбид” эмийг жолоочоор хүргүүлсэн байсан. Уг нь эм зүйч нь өөрийн биеэр ирж хянаж шалган манай төвд хүлээлгэн өгдөг. Манай төвийн эм зүйн тасгийн эм бэлтгэгч, олгогч нь эм хэрэгслийг хүлээн авахдаа захиалгын дагуу эмийн нэр төрлийг шалгаж аваагүй, улмаас эмчилгээний заалттай бус эмийг эмчилгээнд хэрэглэсэн ноцтой зөрчил дутагдал илэрсэн. Энэ бүх үйлдэлд ЭХЭМҮТ-ийн нийт удирдлагууд болон эмч ажиллагсад дээрх найман хүүхэд болон эцэг, эхчүүдээс албан ёсоор уучлалт гуйсан гэв. ЭХЭМҮТ харшил, үрэвсэл, хордлого, шокын эсрэг хэрэглэдэг 0,5 мг Дексаметазон шахмал эмийгжилд дунджаар 12 000 ширхэгийг хэрэглэдэгаж. “Монос фарм трейд” ХХК-ийн хувьд ямар нэгэн тайлбар тавихаас татгалцсан бөгөөд дээрх буруутай үйлдлийнхээ өмнөөс уйчлалт гуйгаагүй байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлстийн дарга Д.Цэнд-Аюуш “Энэ асуудал нь хоёр байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон. ЭХЭМҮТ-ийн эм зүйч энгийн хүнээр нүдээр харсан ч хоёр өөр төрлийн өнгөтэй хайрцагтай эмийг хүлээн авахдаа алдаа гаргаж, тасгийн сувилагч нь арай өөр эм байна гэхэд л мөн хэмээн хүүхдүүдэд уулгуулсан байгаа юм. Тухайн хоёр байгууллагын хувьд дотоодын хяналт шалгалт муу, удирдач байгаа удирдлагууд буруутай гэж үзэж байгаа. Хэрвээ хүүхдүүдэд ямар нэгэн зүй тохиолдсон бол яах вэ гэдэг нь ноцтой асуудал. Хуулийн дагуу дотоод хяналтаа сайжруулах үүрэг даалгавар өгч, ЭХЭМҮТ, “Монос фарм трейд” компанид “Эрүүл мэндийн тухай” хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, анхааруулга, албан шаардлага хүргүүлэхээр болсон” гэв. Хоёр байгууллагын хувьд дотоодын хяналт шалгалт муу, удирдач байгаа удирдлагууд буруутай гэж үзэж байгаа “Монос фарм трейд” компанийн ажилтны хариуцлагагүй үйлдлээс болж хүн хохирсон хэрэг хоёр дахь удаа болж байна. Манай улсын эм ханган нийлүүлэх томоохон компани ийм хариуцлагагүй байгаа нь харамсалтай. Хүүхдийн амь нас хохирсон бол тэд бас л буруугаа хүлээхгүй бололтой. Зүгээр торгоод өнгөрөх нь тэдэнд шийтгэл болох нь юул бол...
эрүүл мэнд
ЭМСЯ, ЦССҮТ-өөс санаачилан сар бүрийн 3-ны өдрийг цусаа сэлбэх өдөр болгон зарлаж өнөөдөр “Цус бэлэглэх өдөр” болгон эхлүүллээ. Энэ өдрийн гол зорилго нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчилах, ард иргэд тогтмол хугацаанд цусаа бэлэглэх ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байна.Энэ ажлын хүрээнд Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба болон яамны хамт олон, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдлагууд цусаа бэлэглэн бусдыг уриалан “Цус бэлэглэх өдөр” болголоо. Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба Шинэ барилга энэ оны зургадугаарсард ашиглалтанд орно. Тус барилгын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байгаа. Мөн шинэ цусны төв болон аймгуудын цусны 26 салбар төвийг Азийн Хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр орчин үеийн иж бүрдэл тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөж байгаа. Ингэснээр цусны хангамжийн үйл ажиллагааг олон улсын жишигт ойртож цусан бүтээгдэхүүн хадгалах нөөц гурав дахин нэмэгдэх юм. -Сар бүрийн3-ны өдрийг сонгосон утга учир нь гэвэл хэд хэдэн шалтгаан байгаа нэг удаа өгсөн таны цуснаас гурван бүтээгдэхүүн бэлдэж гурван хүний амийг авардаг. Мөн үүрд мөнх орших тулгын гурван чулуу Монголчууд бидний мандан бадрахын бэлэгдэл болсон. Соёмбо дээрх гурван гал, мөнхүргэлжлэлийн бэлэгдэл болох өнгөрсөн, одоо, ирээдүй зэргээс үзэхэд гурвын тоо үүрд мөнх хувирашгүй санааг агуулдаг учир 3-ны өдрийг сонгосон. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэбаяр -Бид хэд хэдэн ажил эхлүүлэнхийжбайгаа. Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд донорын тоо болон цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин өссөн ч эмнэлгүүдийн захиалга нэмэгдсээр байна. Цус цусан бүтээгдэхүүн байнгын хангалттай нөөцтэй байх хамгийн гол хүчин зүйл нь сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхявдал юм. Иймд ЦССҮТ-ийн санаачилгаар Баянгол дүүрэгт олон улсын жишгийн дагуу цус цуглуулах төвийг анх удаа ажиллуулж эхэлсэн.ЦССҮТ-нь донор хадгалалтыг сайжруулах, тогтмол цусаабэлэглэгч доноруудыг урамшуулах зорилгоор онооны урамшууллын системийг санаачилж үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бололон нийтийн дунд донорын үйлсийг сурталчилах, мэдээлэл арга зүйгээр хангажажиллаж байна. Цаашид сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгон төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэй хамтран донорын үйлсийг сурталчилах, алдаршуулахад чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж идэвхитэй оролцохыг уриалж байна. Хүндэт донор Д. Бүдханд -Цусны төвданх 1993 онд ажилд орж байсан. Тэр цагаас хойш цусаа тасралтгүй 108 удаа өгч олон хүний амийг аварсан. Нэг удаагийн цусаар гурван хүний амийг аварна гэдэг бол үнэхээр ач тустай, бахархалтай, буяны үйлс гэж боддог. -Мэдээж хүний амь аварна гэдэг бол их буян юм. Мөн цусаа өгөх болгондоо эмчийн хяналтанд байнга байна. Би эрүүл байна гэсэн үг. -Би цусаа хоёр сар амраад нэг удаа өгдөг. Жилд 4-5 удааг өгдөг гэсэн үг. Цусаа өгснөөр цус төлжиж улам залуу болох шиг болдог доо. Иргэд та бүхэн донор бидний эгнээнд нэгдэн цусаа бэлэглэхийг уриалж байна.
эрүүл мэнд
Нийслэлийн хотын захын хэсэг буюу Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 32 дугаар гудамжинд “ Сүхбаатар” сувиллын цогцолбор шинээр ашиглалтанд орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, ЭМСЯ-ны төлөөлөл, НЗД-ын орлогч дарга С.Очирбат, НЭМГ-ын орлогч дарга Б.Ганбат, СБД-ийн Засаг дарга Д.Бадарсан болон АШУҮИС-ын захирал Г.Батбаатар, Дэлхийн зөн ОУБ-ын төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо. -Сувилалбайгуулах санаачлагыг анх 2010 онд гаргаж, төслөөУИХ-ын гишүүн БСШУ-ны сайд Л.Гантөмөрт танилцуулж, ажил хэрэг болгосны үндсэн дээрөнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна. Сүхбаатар сувилал 65 ортой, сэргээн засал, физик эмчилгээ, хөдөлгөөөн засал, гар засал, дасгал хөдөлгөөн, уламжлалт эмчилгээ зэрэг 15 төрлийн сэргээн засах тусламж үйлчилгээг дүүргийнхээ 15000 гаруй ахмад настан, 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүд мөн жирэмсэн эхчүүд, суурь өвчлөлтэй хүүхдүүдэд үзүүлэх юм. -Нийт 1,6 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд улсын төсвөөс 1,2гаруй тэрбум төгрөг гаргасан. Мөндүүргийн орон нутгийн төсвөөс86 сая гаруй төгрөгийн 17 нэр төрлийнтавилга,112 сая төгрөгийн 21 төрлийнбагаж тоног төхөөрөмж, Дэлхийн зөн ОУБ-ын 25 сая төгрөгийн 25 нэр төрлийн тавилга авсан байгаа. -Бид энэ сувилалааорон тооны эмч, эмнэлгийн ажилтнаар бүрэн хангасан байгаа. Түүн дээр нэмээд АШУҮИС-ын оюутнууд дадлага хийхийн зэрэгцээ мэргэжил дээшлүүлэх, сэргээн засах сувилахуйн тусламж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг тус сургуультай хамтран явуулах боломжтой. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр"Сэргээн засах сувиллыг байгуулахад хичээл зүтгэл гаргасан бүх хүмүүстээ талархалаа илэрхийллээ.Тэрбээр энэ үеэр хүрэлцэн ирсэн дүүргийн болон хорооны засаг даргыг сувиллын гадаад орчныг эмнэлгийн орчинд дүйцүүлэх тохижилтын ажлыг хийхийг сануулаад өөрийн зүгээс 100 мод тарьж өгөхөө амаллаа. Мөн иргэдэдэмнэлгийн хэмжээнд үйлчилгээгээ хүргэх, тэр дундаа алслагдмал хэсэгт байдаг үйлчилгээний соёл алдагдсан байдлыг өөрчилж бусдад үлгэр жишээ болохуйц иргэддээ хүрсэн соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлэхийг тус сувиллын ажилтан,эмч, сувилагч нарт үүрэг болгосон юм. -Манай сургууль одоохондоо өөрийн гэсэн эмнэлэггүй учраас дүүргийн болон нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж эмнэлзүйн сургалтуудаа явуулдаг. Тийм учраас бидний хувьд өнөөдөр энэ иж бүрэн сувилал ашиглалтанд орж байгаад маш их баяртай байна. Энэ сувилалд манай сургуулийн оюутнууд дадлага хийхийн зэрэгцээ эрдэмтэн, профессорууд маань ирж зөвөлгөө өгнө. Мөн манай сургуулийн номын сангийн салбарыгэнд байгуулж өгөхөөр болсон. Түүнчлэн энэ сувилалд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудыг өөрийн сургуульд 50 хувийн хөнгөлөлтэйгээр суралцах, мэргэжил дээшлүүлэх эрхийг АШУҮИС-ийн Захирлын зөвлөлөөс шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн138000 иргэнээс 15000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй, болон ахмад настнууд байдаг байна. Ингээд тус үйл ажиллагааг сонирхон ирсэн иргэдээс сэтгэгдлийг нь сонслоо. -Сувилал баригдахаар барилгын ажил нь эхэлсэн ч ашиглалтад оролгүй нэлээд удсан. Хол явж эмчилгээ хийлгэдэг болохоор их хүлээж байсан. Тэгээд өнөөдөр ингээд нээлтээ хийж байгаад миний зүгээс маш их баяртай байна. Өмнө нь эмчилгээ хийлгэхийн тулд их хол явдаг байсан бол одоо гэрээсээ гараад алхаад л орчих эмнэлэг, сувилалтай болсондоо маш их баяртай байна. -Яг энэ эмчилгээ үйлчилгээг авдаг хүний хувьд хол газар заавал асран хамгаалагчтай явдаг байсан. Үүнээсээ болоод сэргээн заслын эмчилгээгээ тэр бүр тууштай хийлгэж чаддаггүй байсан бол одоо энэ сувилал бараг гэрийн минь хажууд болсонд үнэхээр их баяртай байна. Энэ сайхан эмнэлгийг барьж ашиглалтанд оруулсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
эрүүл мэнд
МҮХАҮТ дээрЛабораторийн онош зүйчдийн үндэсний семинар болж өнгөрлөө. Тодруулбал, хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулдаг тус семенарыгхүн амын эрүүл мэндийн төлөө эмнэлгийн лабораторийн тусламжийг хүртээмжтэй чанартай хүргэх, бусад нийгэмлэгүүдтэй хамт гишүүн орнуудын анагаахын шинжлэх ухааны хөгжлийг нэвтрүүлэх, дэмжих, зорилготойгоор зохин байгуулдаг аж.Энэ удаагийн семенарын сэдэв нь“Аутоиммун шалтгаант өвчнүүдийн оношлогооны орчин үеийн чиг хандлага” бөгөөдЛабораторийн онош зүйн салбарын өнөөгийн төлөв байдлыг Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлөөс танилцуулжээ. Мөн түүнчлэн цаашдын хэтийн төлөвийг хамтран хэрхэн шийдвэрлэх талаар санал дэвшүүллээ. Дашрамд сануулахад, тус нийгэмлэг нь Ази Номхон далайн орнуудын Лабораторийн эмч, эмгэг судлаач нарын нийгэмлэгийн гишүүн юм байна.
эрүүл мэнд
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс ажиллаж буй зөвлөх мэргэжилтнүүд үнэлгээний ажлаа дуусгаж, үнэлгээний үр дүнгээ танилцууллаа. Монгол Улс шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн орон гэж үнэлэгдсэн байна. Мөн халдварт өвчний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээг Үндэсний мэргэжилтнүүдтэй хамтран хийж, Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний тогтолцоо, Монголын талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөр, ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төв, Хяналт-үнэлгээ, шинжилгээний ажлуудыг амжилттай хэрэгжсэн гэж урьдчилан байдлаар үнэлсэн байна.
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын яамны харъяа Хүүхдийн төв сувилалын байранд энэ сарын 3-ны өдөр байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад Эрүүл мэнд ,спортын яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гадна хамтран ажилладаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүн амын хөгжил нийгэм хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний төв, Иргэний харъяаллын шилжилт хөдөлгөөний ерөний газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Клиникийн амаржих газрууд, Дүүргүүдийн эрүүл мэндийн төв, Дүүргүүдийн ЗДТГазар Хүүхдийн клиник сувилалууд, Дүүргийн цагдаа,“ХОЛТ” олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг арав гаруй байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Уулзалтаар хүүхдийн төв сувиллын 2014 оны ажлын ололт амжилт, тулгамдсан асуудал, хамтран ажиллах чиглэл, уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэж зөвлөмж гаргасан байна.
эрүүл мэнд
Улсын клиникийн төв эмнэлэг түүхт 90 жилийн ойн босгон дээрээ өргөтгөлийн шинэ барилгынхаа “А” блокийг хүлээн авч өнөөдөр нээлтээ хийлээ. Тус эмнэлгийн өргөтгөлийн барилга нь хоёр блокоос бүрддэг.“А” блок нь зоорийн давхартайгаа долоон давхар, 6000 гаруй метр талбай бүхий бүрэн цутгамал хийцтэй, өвчтөн тээвэрлэх болон ажилтан албан хаагчдад зориулсан гурван цахилгаан шаттай барилга аж. Тус барилга нь холбоо дохиоллын хувьд нийтэд зарлан мэдээлэх системтэй, үйлчлүүлэгч болон сувилагчийн пост холбогдсон нийтийн эзэмшлийн байршлууд нийтдээ 21 хяналтын камертай бөгөөд яаралтай тусламжийн тасаг, холбоо мэдээллийн технологи, эмнэлгийн болон инженер техникийн алба, зүрх судасны, мэдрэлийн эмгэг судлалын тасаг, цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах тасаг, дотоод шүүрэл судлал диабетийн төв зэрэг нь давхар бүртээ үйл ажиллагаагаа явуулж өвчтөнүүддээ хүлээн авч, үйлчилж эхэлсэн байна. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа оролцож, шинэ барилгынхаа өргөтгөлийг хүлээн авч, өөрсдийн бүтээлч санаачилгаар нөөц бололцоогоо ашиглан дотоод тохижилт, нүүлгэн шилжүүлэлтийг хийж цаг алдалгүй үндсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа тус эмнэлгийн хамт олонд талархалаа илэрхийлсэн юм.Уг барилгын гүйцэтгэгчээр барилгын салбарт тэргүүлэгч “Гангар инвест” компани барилгын угсралтын ажлыг технологийн горимын дагуу чанартай хийж гадаадын өндөр мэргэжлийн инженер техникийн мэргэжилтнүүд зөвлөхөөр нь ажилласан байна. Мөн энэ өдөр тус клиник эмнэлгийн Цөмийн оношилгоо эмчилгээний төвийг Монгол Улсад цөмийн анагаах ухааныг үндсэлэгч МУ-ын ардын эмч, Хүний гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор “П.Онхуудайн” нэрэмжит болголоо.
эрүүл мэнд
Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул,Багануур дүүрэгт,Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт улаанбурхан өвчний нийт 2598 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс356 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. ХӨСҮТ-д нийт 361 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 79 хүн хэвтсэн бөгөөд 46 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарчээ. Үүнээс 70 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 11 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна.
эрүүл мэнд
МҮХАҮТ-аас эрүүл мэндийн салбарын уулзалтыг зохион байгуулна. Тодруулбал,Энэтхэг улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан МҮХАҮТ болон Энэтхэгийн үйлдвэрийн нэгдсэн холбоотой хамтран энэтхэгийн эмийн үйлдвэрүүдийн төлөөлөл, хоёр улсынхоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтарсан уулзалтыг энэ сарын 7-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах гэж байна.
эрүүл мэнд
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөлгөөнийг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Зөвлөлгөөний үйл ажиллагаанд шаардлагатай долоонсая 544 мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнгээр тооцон урамшуулдаг тогтолцоог бий болгох” зардлаас гаргахаар болсон байна.
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.Хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хугацаа дуусч байгаа тул дахин шинэчлэн байгуулах, хэрэгжиж амжаагүй ажлуудыг дахин тусгах саналтай байгаагаа уулзалтын үеэр дурдсан юм. Түүнчлэн Турк улсад эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн тул тус улсын хувийн эмнэлгүүд манай улсад салбараа нээн ажиллах хүсэлтэй байдаг гэнэ. Элчин сайд Эрүүл мэндийн сайдаас энэ талаар мэдээлэл сурталчилгаа болон хамтарч ажиллах талаар дэмжлэг хүссэн юм.
эрүүл мэнд
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгыг их засварт оруулахаар болжээ. Их засварыг250 сая 441 мянган төгрөгт багтаан гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар Үнэлгээний хороог байгуулахаар болсон байна.
эрүүл мэнд
Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 5–ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн олон улсын эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид: Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг дэвшүүлсэн юм. Төрөлтийн тоо 2007 оноос тууштай өссөн бөгөөд 2013 онд 79780, 2014 онд 81715 хүүхдийг эх баригчид маань эсэн мэнд төрүүлсэн. Монгол Улсын хэмжээнд 888 эх баригч ажиллаж байгаагийн 56 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд, 13,7 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд, 12,4 хувь нь амаржих газруудад, 14,4 хувь нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллаж байна. Манай Улсын тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 54.2 хувийг нярайн, нярайн эндэгдлийн 81.4 хувийг нярайн эрт үеийн /төрсний дараах 0-6 хоногтой/ нас баралт эзэлж байгаа юм. ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилга нь нярайн эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм. Анхны тэврэлт гэдэг нь нь хүүхдийг төрсөн даруйд арьс арьсаар шүргэлцүүлэн эхэд нь тэврүүлэхийг хэлнэ. Нярайг төрмөгц шууд бүрэн хуурайшуулах, эхтэй нь арьс-арьсаар шүргэлцүүлэх, нярайг эхээс тусгаарлахгүйгээр хөхийг амлуулах зэрэг үйлдлийг тогтмол зөв хийж хэвшүүлснээр нярайг төрөх үед болон төрсний дараах эхний 24 цагт үзүүлэх тусламжийн чанарыг сайжруулахад чиглэгддэг арга хэмжээ юм. Энэхүү баярын өдрөөрөө “Анхны тэврэлт” аяны тэргүүн байрыг “Хүрээ” амаржих газрын эх баригч Н.Цэнгэл, удаах байрыг Дорноговь аймгийн эх баригч У.Алтанцоо, гуравдугаар байрыг “Амгалан” амаржих газрын эх баригч Х.Цэвэгмид тэргүүн байрыг эзэлж энгэрээ мялаасан бол тус аянд амжилттай оролцсон эх баригчдыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, жуух бичгээр шагнав.
эрүүл мэнд
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл өрхийн эмнэлгүүдтэй хамтран улирал бүр аян зохион байгуулан ажиллаж байна. Энэ улиралд"Халдварт өвчнийг бууруулъя" уриан дор хамтарсан аяны хаалтын ажиллагаа болж үр дүнг хэлэлцлээ. Хаалтын ажиллагаанд өрхийн эмнэлгүүд аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар танилцуулж харилцан туршлага солилцлоо. Тус дүүргийн хувьд халдварт өвчний тархалт өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Тэр дундаа эмэнд дасалтай сүрьеэ, БЗХӨ-ний тоо их байгаа аж. -Манай эрүүл мэндийн нэгдлийн зүгээс өрхийн эмнэлгүүдийн дунд гурван сарын хугацаатай аян зохион байгуулж байна. Эхний улиралд "Эх хүүхдээ идэвхитэй хяная" гэсэн аяныг зохион байгуулсан. Хоёрдугаар улиралд "Халдварт өвчнийг бууруулъя" гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явагдаж дууслаа. 2014 оны сүүлчээр халдварт өвчинтөй холбоотой тушаал шийдвэрүүд өөрчлөгдсөн. Эдгээр тушаал шийдвэрүүдийг өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүст мэдээлэл хүргэх зорилгоор сургалт явуулсан. Анхан шатны тусламж үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, сувилагч нар маань мэргэжлийнзүгээс ямар асуудалд анхаарах вэ гэдгийг аянаараа дамжуулан хүргэж байна. -Бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд нэгдсэн журналтай боллоо. Ингэснээр бүртгэл бүрэн гүйцэд хийгдэх юм. "Дэлхийн Зөн" байгууллагатай хамтран гэр хорооллын 50 айлын усны сав, бохирын цооногийг стандартын дагуу болгосон. Мөн 100 айлыг гар угаалтууртай болгосон. Өрхийн эмнэлэг дээр аюултай хог хаягдал хэрхэн устгах стандартын дагуу ажилладаг болсон. -Иргэдийн зүгээс бол гарын ариун цэврийг сахих хэрэгтэй. Зориулалтын гар ариутгагч шингэнийг хэрэглэж заншвал аливаа халдварт өвчнөөс 95 хувь хамгаалж чадна. Гарын ариутгагч уусмалын хүртээмжийг нэмэгдүүлэх, гар угаахын ач холбогдлыг дэс дараатай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
эрүүл мэнд
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон есөн аймагтулаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс лабораторийн шинжилгээгээр388 тохиолдол батлагджээ. Өвчний гаралтыг бууруулах, хязгаарлахын тулд энэ сарын 15-25-ны хооронд нэмэлт дархлаажуулалтыг улсын хэмжээнд явуулж, зургаансартайгаас таваннасны бүх хүүхдийг хамруулахаар бэлтгэж байна. Нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, эмч нарт зориулсан сургалтыг ЭМСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, ХӨСҮТ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж эхэлсэн байна.
эрүүл мэнд
ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн гишүүд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүнтэй танилцах ажлын хүрээнд "Эм судлалын хүрээлэн"-д зочиллоо. Тус хүрээлэнд 2012-2014 онд ХХААЯ-ны захиалгаар “Усалгаатай нөхцөлд нэн ховор, ховор ургамлын цуглуулга, генийн санг шинэчлэх” төслийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийн хүрээнд Монгол хунчир ургамлыг Дорнод аймгийн Гурван загал сум Хэнтий Цэнхэр мандал сум Хэнтий Өмнөдэлгэр сум нутагт ойн зах, модны чөлөө, уулын орой, хажуу зэрэгт шинэсэн ба нарсан ойн, үетэн-алаг өвст өндөр уулын хээр, уулын хуурайсаг оройн хэсэг, үетэн-элдэв өвст жижиг толгод бүхий хээр газраар ургадаг болохыг тогтоож, хээрийн бүсийн усалгаатай нөхцөлд тарималжуулж чаджээ. Монгол хунчирыг уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэдэг бөгөөд 170 гаруй эмийн найрлаганд ордог, хүний дархлааг дэмжихэд нөлөөлдөг эмийн ургамал юм. Түүнчлэн эмийн ургамлын ботаник цэцэрлэгийн цуглуулгаас нэн ховор болон ховор ургамал болох Алтангагнуур, Эгэл-годил, Том навчит дэгд, Сибирь Тэмээн хөх, Дэрвэгэр жиргэрүү, Монгол догар, Ягаан цээнэ, Шар хорс, Их шүүдэргэнэ, Алтайн сонгино, Ацан цахилдаг, Эмийн бамбай, Үнэгэн сүүлхэй, Үлдэн могойн идээ зэрэг ургамлын генийн санг бүрдүүлэх судалгааг амжилттай хийсэн байна. Судалгаанд хамрагдсан 14 төрлийн ургамлыг ургадаг байгалийн орчноос нь авч, тарималжуулах туршилтаар Алтан гагнуур, Ацан цахилдаг, Их шүүдэргэнэ, Монгол догор, Эмийн бамбай, Үнэгэн сүүлхэй лидэр, Ягаан цээнэ, Сибирь ерөндгөнө зэрэг ургамал нь “маш ирээдүйтэй”, Үхэр дэгд ургамал нь “ирээдүйтэй”, Дэрвэгэр жиргэрүү ургамал нь үрийн соёололт удаан бөгөөд нэг соёолон ургавал ичмэл нахиа сайн сууж, хаврын сэргэлт ургалт сайн цэвэр хөрсөнд тарих, Эгэл годил өвс ургамал нь үндэслэг ишээр сайн үрждэг элдэв бохирдолгүй усан болон чийгийн хангамж өндөртэй голын усаар угаагдсан элстэй орчинд ургах боломжтойг тогтоожээ. Цаашид салбарын яамны зүгээс нь шинжлэх ухаан,технологийн төслийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болон шаардлагатай асуудлын талаар олон талын оролцоот санал солилцох, түүнчлэн төслийн бодит үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байгаа юм.
эрүүл мэнд
Элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол улсад 400 ам.доллараар нийлүүлэхээр болсноо АНУ-ын "Гилеад Сайнсес Инк" компанийн удирдлагууд албан ёсоор өнөөдөр мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэнд,спортын яам АНУ-ын Гилеад Сайнсес Инк компанийн хооронд элэгний архаг С вирусийн халдварыг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэхэд хамтран ажиллахаар “Санамж бичиг”-т ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, АНУ-ын Гилеад Сайнсес Инк компанийн захирал ноён Аарон Бримкворф нар гарын үсэг зурлаа. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн гуравдугаар сардАНУ-ын Санфранциско хотод айлчлах үеэрээ "Gilead Scienses" компаны төв байранд элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх талаар анхны уулзалтаа хийж байсан нь өнөөдөр ийнхүү ажил хэрэг боллоо. АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд олон улсад нийлүүлэгдэж байгаа хамгийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болж байна. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан хепатитийн С вируст халдварын илрүүлэг, оношлогоо, эмчилгээний зааврын дагуу дээрх эмүүдийг эмчилгээнд хэрэглэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 150 орчим мянган хүн С вирусийн идэвхитэй халдвар тээгч байгаа бөгөөд, 50 гаруй мянган хүн яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа юм. ХАРВОНИ эмийг хэрэглэх заавар:Уг эмийг эмчийн хяналтад хепатит С вирусийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэнэ. Бусад вирусийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй. Эмчилгээний хугацаа нь өвчний байдлаас шалтгаалан 3-6 сар байна. Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд, үндсэн судалгаа нь гурван шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүнд 96-99% байсан. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 гаруй улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсадэмчилгээнд өргөнөөр хэрэглэж байна.
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газар Коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө гаргаж харьяа байгууллагуудад хүргүүлэн мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна. Зургаадугаарсарын 11-ны байдлаар Коронавируст халдвар БНСУ-д нийт лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, хүн нас барсан байна. Харин Дэлхий дахинд уг вирусын нийт 1271 тохиолдол бүртгэгдэж, 453 хүн нас бараад байна. Иймд нийслэлийн иргэддээ дараахь зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас 1375 буюу 18.1 хувь хүүхдийн дуудлага, 1277 нь зүрх судасны өвчлөлийн дуудлага дийлэнх хувийг эзэлсэн бол 12.6 хувь нь осол гэмтэл, 8.5 хувь нь архины хордлого , 8.1 хувь нь хоолны хордлого, 5.0 хувь нь төрөх, бусад дуудлага 47.6 хувийг тус тус эзэлсэн байна. Нийслэлийн Амаржих газруудад нийт 377 эх төрж, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 7589 хүн үйлчлүүлж, эмнэлэгт шинээр 1113 хүн хэвтсэн байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 193, Хүй долоон худагт 38, мориноос унаж бэртсэн 16, нийтдээ 247 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлжээ. Нийслэлийн хэмжээнд нийтийг хамарсан хоолны болон архины хордлого, осол гэмтлийн ноцтой тохиолдол гараагүй байна.
эрүүл мэнд
“Цусны донорын дэлхийн өдөр”-ийг жил бүрийн зургадугаар сарын 14-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил эл өдрийг “Амьдрал бэлэглэсэн-Донор танд баярлалаа” уриан дор тэмдэглэж байна.Монголын Улаан Загалмай нийгэмлэг болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв/ЦССҮТ/ хамтран уламжлал ёсоор цусны донорын өдөрлөгийг эөнөөдөр 10.00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулж байна.Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр цусны донор болохын давуу тал болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг авч цусаа хандивлах боломжтой юм.
эрүүл мэнд
"Эрүүл элэг" нэгдсэн арга хэмжээг өнөөдөр15:00 цагтЭрүүл мэнд,спортын яамны Б зааланд зохион байгуулна. Тусарга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгчЦ. Элбэгдорж, УИХ-н гишүүд, Эрүүл мэнд,спортын сайд Г.Шийлэгдамба болон бусад албаны хүмүүс оролцоно.
эрүүл мэнд
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган гэр бүлийн хамтсанаачлан байгуулсан "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн нээлт өнөөдөр боллоо. Тус эмнэлэг ньАШУҮИС-ийн бааз дээр түшиглэн Япон улсын эмч, мэргэжилтэн, техник технологи бүхий орчин үеийн шийдэл бүхий эмнэлэг юм байна. Зөвхөн япон эмч нар төдийгүй монгол эмч нар ч бас хамтран ажиллах бөгөөд бүх эмчийгЯпон улсад мэргэжил дээшлүүлсэнээрээ давуу талтай юм. "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төв ньөдөрт300-500 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөдгадаадын энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг үнэ тарифаасхоёр дахин бага буюу 6-9 сая төгрөгийн үнэтэй байхюм байна.
эрүүл мэнд