news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
“Монгол эмимпекс”, “Монос фарм трейд”, “Ган эм”, “Мөнхийн тун”, “Сөүл Сэниорс товер”, “Интернейшнл медикал сентер”, “Мон Со Баян”, “Азифарм”, “Цомбо”, “Гранд Мед”, “Медика Монголиа”, “Омбол” компаниудын Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортоор оруулж ирэх зөвшөөрлийг хүчингүй болголоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмнэлгүүдэд хяналт шалгалт хийх явцад Эрүүл мэндийн сайд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм импортлох тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасны дагуу дээрх компаниуд эм оруулж ирж байгаа зөрчил илэрчээ. Импортын зөвшөөрөл олгох тушаал нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх хүний эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортын лиценз олгоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Иймээс МХЕГ-аас илгээсэн албан тоотын дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвал импортын зөвшөөрөл олгосон тушаалаа хүчингүй болгожээ.
эрүүл мэнд
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 488, ЭМГ-ын даргын өнгөрсөн оны 186 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилготойгоор “Дэмжлэгт хяналтын хуваарь батлах тухай” Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2014.04.10-ны А/76 тоот тушаал гарч, хэрэгжүүлж эхэллээ. Тус тушаалаар аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээний дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг зохион байгуулах удирдамж, хуваарь, хяналтын хуудас, хөдөө сумдын ЭМТөвүүдэд ажиллах багийн бүрэлдэхүүн зэргийг баталсан бөгөөд хоёр, гурав дугаар багийнхан хяналтын графикийн дагуу Тариат СДЭ, Өндөрулаан, Хангай, Цахир, Ихтамир, Төвшрүүлэх, Хашаат, Цэнхэр, Хотонт, Булган зэрэг сумдын Эрүүл мэндийн төвүүдэд газар дээр нь дэмжлэгт хяналтыг энэ сарын 18-аас 28-ний өдрүүдэд хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулжээ.
эрүүл мэнд
“Монфарм” компани Куба улсад үйлдвэрлэсэн хавдрын эсийн тархалтыг зогсоох, дархлааг тогтворжуулах үйлчилгээтэй “Vidatox” буюу Видатокс эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлжээ. Тодруулбал, энэ эм нь хавдрын аль ч шатны үед хэрэглэж, хавдрын эсийн тархалтыг зогсоох, дархлааг сэргээх үйчилгээнтэй юм байна. Тус эмийг Кубын Лабиофам корпораци бүтээсэн бөгөөд эмийг монголд худалдаалах албан ёсны төлөөлөгчөөр “Монфарм трейд” компани ажиллаж байгаа аж. Видатокс эмийг цэнхэр хилэнцэт хорхойн хорноос гаргаж авдаг юм байна. Энэ эмийг зөвхөн хавдраар хязгаарлагдахгүй үе мөчний өвчнүүдийн үед ч хэрэглэж болдог байна. Хүний биед сөрөг нөлөөгүй учраас үр дүн нь сайтай бөгөөд бүх төрлийн хавдрын үед хийгдэж буй химийн болон цөмийн эмчилгээн дээр нэмэлт эмчилгээ болон хэрэглэгддэг гэнэ. Энэ эм Лабиофам корпорацийн хувьд хавдрын эсрэг гаргаж буй анхны бүтээгдэхүүн. Мөн түүнчлэн дархлалын хомсдолын хам шинжтэй өвчтөнүүдэд одоогоор хэрэглэж байгаа бөгөөд гепатит В, С вирустай хүмүүст ч хэрэглэж байгаа гэнэ. Тус эмийг Монфарм трейд” компанийн хоёр салбараас авч болох юм байна. Эхний салбар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын урд, дараагийн салбар нь Улсын их дэлгүүр доторх “Iceland” эмийн санд энэ эмийг худалдаалж байгаа юм байна.
эрүүл мэнд
“Глобаль сангийн дэмжлэгтэй “Шууд хяналттай богино хугацааны сүрьеэ”-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлж, “Олон эмэнд дасалтай сүрьеэ болон ХДХВ/Сүрьеэ”-ийн хавсарсан халдвартай тэмцэн мянганы хөгжлийн зорилтод хүрэх” төслийн хүрээнд хийгдэж буй зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Монгол улс Номхон далайн баруун бүсийн орнуудаас Сүрьеэгийн өвчлөлөөр дөрөвдүгээр байранд ордог. 2013 онд Сүрьеэгийн өвчлөл 4111 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол 204 бүртгэгдсэн байна. Тус уулзалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Яг одоо Глобаль сангийн санхүүжилтээр Үндэсний хэмжээнд Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж байгаа бөгөөд бусад орнуудын жишигээр Сүрьеэгийн итархаль бидний одоо тооцоолж байгаа 100.000 хүн амд 348 байгаагаас 2-3 дахин нэмэгдэж гарах магадлалтай. Сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа гол шалтгаан бол ядуурал түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн юм. Сүрьеэтэй тэмцэх хамгийн шилдэг арга бол эрт илрүүлж эмчилгээнд төгс хамруулах, хавьтлуудыг хяналтад байлгаж өвлчөлөөс сэргийлэх билээ. Тэгвэл Өрхийн эмнэлгүүд Сүрьеэгийн чиглэлээр одоо хийж буй ажлаа улам өргөжүүлэх, Сорьц тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэхдээ сорьцны чанарт анхаарах, өрхийн эмнэлгээр хэрэгжүүлж буй ДОТС-ыг улам өргөжүүлж хүртээмжийг нэмэгдүүлж, олон өрхийн эмнэлгийг хамруулах , ингэхдээ Сүрьеэгийн ялгаварлан гадуурхалтыг бууруулах нь чухал байна. Цаашид орчин үеийн молекул генетикийн аргуудыг Жен экспертйиг өргөн ашиглах нь чухал. Манай улсын хувьд анхан шатны тусламжийн чанарыг нэмэгдүүлсэнээр бид Сүрьеэтэй тэмцэхэд ихээхэн дэвшлийг бусад орнуудын адилаар гаргаж чадна” гэжээ.
эрүүл мэнд
ХДХВ/ДОХ гэдэг үгийг бид саяхнаас мэддэг болсон. Энэ өвчний төгсгөлийн шат нь тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгож үхлийн ирмэгт хүргэдгийг дэлхий нийт андахгүй. ХДХВ-ийн эмчилгээ нь зөвхөн вирусийн тархалтыг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор бүрэн төгс эмчилгээг дэлхий нийтээрээ олоогүй байгаа нь харамсалтай. Бидэнд ДОХ гэхээр хол, хэзээ ч бид өвчлөхгүй мэт санадаг байсан үе саяхан. Энэ өвчний хамгийн анхны илрэл нь 1980-аад оны эхэн үед бүртгэгдсэнээс хойш ДОХ өвчний үүсэл гарлын асуудал нь одоо болтол нууц хэвээр байдаг байна. Өвчний нууцыг тайлахын тулд янз бүрийн таамаг дэвшүүлсээр иржээ. Одоогоор анагаах ухаанд бүртгэгдээд байгаа ДОХ-ын хамгийн анхны тохиолдол нь АНУ-д 1980-аад оны эхэн үеэр илэрсэн байдаг. Нью-Йорк болон Сан-Франциско хотуудад ижил хүйстэнтэйгээ явалддаг хэд хэдэн залуус нэгэн үл танигдах шалтгааны улмаас маш хурц хэлбэрийн халдварт өвчин тусч ямар ч эмчилгээ авахгүй байсаар амь насаа алдахад хүрч байсан нь тухайн үед энэ өвчнийг хэрхэн нэрлэхээ мэдэхгүйд хүрч байв. Гэхдээ энэ вирусийг ихэнх эрдэмтэд Африк улсаас тодруулбал, сармагчингаас эхлэлтэй хэмээн маргалддаг. Африкаас бусад тивийн сармагчингаас ХДХВ огт илрээгүй байдаг нь гэрчлэх шиг. Африкийн сармагчинг судлах явцад ХДХВ-ийн халдвар эхлэлтэй гэх баримтууд эрдэмтдийн ДОХ хаанаас үүсэлтэй вэ гэдэгт нэг хариулт өгөхөд ихээхэн нөлөөлсөн гэдэг. Гэхдээ энэ баримт анагаах ухаанд хөдлөшгүй нотлох баримт болж чададгүй л байна. Дэлхий нийт энэ төрлийн өвчний оношилж, шинжилгээг хийхээс, эмчилж эдгээсэн тохиолдол гараагүй байна. Анх 2009 оны байдлаар 30 сая орчим хүн энэ өвчнөөр нас барсан бол 2010 оны байдлаар дэлхий дээр халдвар авсан нийт 34 сая орчим хүн амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Эдгээрээс 2.5 сая нь 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь үнэхээр харамсалтай тоо юм. Энэ гэхдээ зөвхөн тоо төдий зүйл биш гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй. Харин манай орны хувьд ДЭМБ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албатай хамтран Монгол Улсад байж болзошгүй ХДХВ-ын халдварын энэ оны байдлаарх тархалтын тооцооллыг гаргасан байна. Уг тооцооллоор ХДХВ тээгч манайд 150 биш 763 байх магадлалтай гэсэн судалгааг гаргаад байгаа юм. Энэ тоо цаашдаа нэмэгдэнэ гээд бод доо та. Цаашилбал энэ нь 7000 орчим монгол хүн ХДХВ-ийн халдвар тээж буй гэсэн үг аж. Анх хоёроос гурван жилд нэгээс хоёр тохиолдол илэрч байсан бол 2000 оноос эхлэн энэ тоо эрс нэмэгдэж эхэлсэн төдийгүй одоо өдөрт гурван тохиолдол илрэх нь энгийн үзэгдэл болжээ. Манай улсад бэлгийн замын халдварт өвчин өндөр хувьтай байгаа нь тархалтын хувьд нэмэгдэх юм бол ХДХВ-ын халдвар нь бэлгийн замын халдварын суурь дээр илүү хурдан тархах аюултай хэмээн албаныхан ярьж байгаа юм. Хэдийгээр Монгол Улс ХДХВ-ийн бага тархалттай орны тоонд багтаж байгаа ч бэлгийн замын өвчний гаралтаас харахад байдал нилээд хүндэрч байгааг энэ тоонууд бидэнд хэлээд өгч байна. Хүн амдаа харьцуулахад энэ тоо өндөр байгаан учир санаа амар суух биш эрсдэл өндөртэйд тооцогддогоо ухамсарлаж, хаана хаанаа хариуцлагатай хандах хэрэгтэйг тоо баримтууд анхааруулсаар. Тухайлбал, энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 151 дэх тохиолдол нь 24 настай залуу байсан бол өнгөрсөн сарын байдлаар таван тохиолдол илэрсэн нь 20-29 насны залуус байна. Ингэснээр ХДХВ-ийн халдварын нийт тохиолдлын тоо 158 болж байгаа юм. Түүнчлэн өнгөрөгч сард нийт 841 хүн эмнэлэгт хандаж үйлчлүүлсэнээс 40 иргэн бэлгийн замаар дамждаг халдварт өвчинтэй нь оношлогдож эмчилгээндээ орсон байна. Мөн түүнчлэн улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо энэ оны эхний улирлын байдлаар 7967 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2571 буюу 24.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Ингэж буурахад нь гахайн хавдраар өвчлөгсдийн тоо 93 хувь, вируст гепатитынх 71 хувиар буурсан нь голлон нөлөөлснөөс бэлгийн замын халдварт өвчин буурахгүй юм шүү. Халдвар тээгчдийн 80 хувийг эрэгтэйчүүд байгаа бол үлдсэн нь эмэгтэйчүүд. Эдгээрээс харахад ид хийж бүтээх насны залуучууд энэ өвчнөөр өвчлөн шаналж, гэртээ сэтгэлийн шархтай өдөр хоногийг өнгөрүүлж сууна. Өсвөр насныхан ч энэ тоонд багтаж байгаа нь манай улсад аюулын харанга дэлдэж буйг нийт залуучууд анхаарад илүүдэхгүй болов уу. Жилийн жилд ихэвчлэн гэр бүлгүй хүмүүс халдвар тээгч болж буйг эмч нар хэлж байна. Бид ХДХВ-ээс гадна бэлгийн замын халдварт өвчлөлийг бууруулахад нь анхаарах хэрэгтэй байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 6000 гаруй халдварт өвчин гарсны 30 хувь нь бэлгийн замаар дамжих халдварт гарсан судалгаа байна. Манай улсын хөрш орнуудад энэ вирус гэрлийн хурдаар тархаж байгаа нь халварын тархалт бага ч эрсдэл өндөртэй орны тоонд Монголыг оруулахад хангалттай гэж дүнгэлтийг энэ тоо өөрөө харуулж байна. Дээр дурьдсан зүйлс цаасан дээрх тоо баримт. Харин энэ тооны цаана хэдэн хүний ам нас байгааг бид хэлж мэдэхгүй ..... Монголын анхны ДОХ-ын халдвар авсан эмэгтэйн сураг саяхан гарсан юм. Хүмүүс бараг түүнийг үхсэн байх хэмээн бодож байсан нь лавтай. Тэрээр одоо хоёр хүүхдийн ээж болжээ. Азаар түүний хоёр хүүхэд хоёулаа эрүүл гэнэ. Гундаж буй цэцэгнээс дэлбээсэн цэцэг өдгөө бусад хүүхдүүдийн л адил аз жаргалтай амьдарч байна. Энэ мэтчилэн халдвар тээгч хүмүүс хоорондоо гэр бүлж болж амьдардаг нь элбэг. Тэд байнга айдастай амьдардаг нь мэдээж. Ахуйн хүрээнд бага зэргийн гэмтэл авч цус гаргах, шүдээ угааж байхдаа ч тэд бусдад халдвар тараах вий гэхээс үргэлж болгоомжилно. Тэгээд бүр үр хүүхэдтэй бол энэ айдас минут, секунтээр хэмжигддэг биз. Халдвартай дөрвөн эх 2011 онд төрснөөс гурван тохиолдолд халдварыг эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээ авч, дөрвөн хүүхэд ХДХВ-ийн халдваргүй, эрүүл саруул мэндэлжээ. ХДХВ/ДОХ-той хүмүүсийн гэр бүлд 32 хүүхэд амьдарч байгаагаас одоогийн байдлаар 17 нь 15 насныхан байгаа аж. Харин өнгөрсөн оны байдлаар Манай улсад ДОХ-ын халдвартай долоон эх амаржсан гэх мэдээлэл байгаа юм. Нэг ээж хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тохиолдол ч гарчээ. Эдгээр хүүхдүүд удаа дараагийн шинжилгээгээр ДОХ-ын халдваргүй болохыг тогтоосон гэх сайн мэдээ байгааг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Харин ДОХ-ын халдвартай амьдарч байгаа иргэд болон халдвараас сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарынхан бага анхаардгыг олон нийт хэлж байгаа юм. Халдварын тохиолдол цаашид улам бүр нэмэгдэнэ. Муу амлаж буй мэт боловч бодит үнэнтэй эвлэрсэн нь цаашид үүсэж болох эрсдэлээс эрт сэргийлэхэд тустай биз ээ. Халдвартай хүмүүсийн дотор тодорхой хаяггүй, орон гэргүй, ядуу, нэн ядуу амьдралтай, архи уудаг, ажилгүй, /гомо/бисекс/ бэлгийн чиг хандлагтай, биеэ үнэлдэг, наймаа худалдаа хийх болон суралцахаар гадаад орнуудад зорчдог, гадаадад удаан хугацаагаар оршин суусан, шоронд хоригдож байсан, сэтгэцийн өөрчлөлттэй зэрэг эмзэг бүлгийн хүмүүс тодорхой нэг хэсэг хувийг эзэлдэг. Энэ эдгэшгүй өвчний халдвар тээж яваа иргэд ретровирусийн эсрэг эм уун, эмнэлгийн хяналтад явдаг аж. Тэдний эм болон оношлуурыг 2003 оноос хойш өнөөг хүртэл “Глобаль” сангаас дааж ирсэн, даасаар ч байгаа гэнэ .Тус сангаас 10 жилийн хугацаанд ДОХ, сүрьеэгийн чиглэлээр 45 сая ам.долларын санхүүжилт олгож, төрийн нуруун дахь том ачааг дангаараа үүрч байв. Харин өнөөдөр манай улсын эдийн засаг өсөлттэй байгаа, дэлхийн нийтийн санхүүгийн хямралаас үүдэлтэй “Глобаль” сангийн санхүүгийн чадавх буурсан байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр олон улсын тусламж гэнэт зогсож болзошгүйг төсөл хэрэгжүүлэгчид төр засагт анхааруулсаар байгаа билээ. Хяналтанд байгаа өвчтөнүүдэд 3-6 сар тутамд клиник-биохим, нян судлал, ийлдэс судлал, дархлал судлал, вирусологийн болон шаардлагатай параклиникийн үзлэг, шинжилгээг тогтмол, үнэ төлбөргүй, дараалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг юм байна. энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дүрмийг Алтан хэмээн нэрлэж дэлхий нийтээр мөрдөж байна. Бид ч үүнийг мэдэхэд илүүдэхгүй болов уу. Алтан дүрэм буюу ABCD-ын дүрмийг мөрдвөл халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна. А: Тэвчих (гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байх, гэрлэсэн бол тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах) B: Бие биедээ харилцан үнэнч байх C: Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх D: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах
эрүүл мэнд
Усан спорт сургалтын төвийн том бассейны дээврийн болон бэхэлгээний гол төмөр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-ны 24.00 цагийн үед усан сан руу унасан билээ. Үүнээс хойш тус төвийн том бассейн ажиллахгүй таван сарын нүүр үзэхээс гадна захиралаар нь Ч.Эрдэнчулуун томилогдон ажиллах болсон юм. Тэгвэл өнгөрсөн хагас сайн өдөр Усан спорт сургалтын төвийн том бассейн иргэдийг хүлээн авах болсон байна. Энэ талаар тус төвөөс лавлахад “Ерөнхийдөө зөвхөн дээврээ янзалсан. Цаашдаа засвар хийнэ гэсэн хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна” гэсэн юм. Тус төвийг бүрэн янзлахад нийт гурав гаруй тэрбум төгрөг шаардлагатай хэмээн үздэг. Учир нь ашиглалтанд орсноосоо хойш их засварт ороогүй тул нэлээд мяраалын элэгдэлд орсон ажээ. Т.Сайнаа
эрүүл мэнд
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг “Оношилгооны төв”-тэй болжээ. Тус аймагт арвандөрвөн нэр төрлийн долоон багцын 2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжүүд суурилуулан үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байгаа юм байна. Жилд дунджаар аймгаас 2000-2200 орчим хүн УБ хотод онош тодруулахаар явдаг бөгөөд эдгээрээс 700-800 орчим нь зайлшгүй шаардлагаар гурав дахь шатлалын эмнэлгүүдэд эмчлэгддэг байна. “Оношилгооны төв” байгуулагдсанаар иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэж байгаа юм. Одоогийн байдлаар эрчимт эмчилгээний хоёр хүний оношийг тодруулан дараагийн шатны эмнэлэгт шилжих шаардлагагүй, эмчилгээгээ эндээ шийдэж байгаа аж. Биохимийн анализаторт эхний өдөр гучин хүний шинжилгээг хийж үзүүлэлтийг нь гаргажээ. Н.Байгаль
эрүүл мэнд
Монгол-Буриадын нутгаар дайран өнгөрөх “Найрамдал-2014” дугуйн аялалыг "Шилийн богд" клубээс ирэх зургаадугаар сарын 1-ээс эхлэн хоёр сарын турш зохион байгуулахаар болжээ. Тус дугуйн аялал Сүхбаатар аймгаас эхэлж, Монгол-ОХУ-ын нутгаар хоёр сарын турш үргэлжилэх бөгөөд Монгол Улсын нутгаар 2100 км, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 км замыг туулах юм байна. Аялалын маршрутыг Монголын адал явдалт спорт аялалын холбооны удирдлага, шүүгчийн зөвлөл баталжээ. Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгийн нутгаар аялж, Ханх-Мондын боомтоор хил нэвтрэх аж. Аялалын багийнхан Буриадын Түнхийн район, Байгаль нуур хүрч, улмаар Улаан-Үд хотноо очиж, буцахдаа Дорнодын Эрээнцаваар хил нэвтэрч, Сүхбаатар аймагт ирснээр аялалаа өндөрлүүлэх аж. Н.Байгаль
эрүүл мэнд
Энэ сарын 7-11-ний өдрүүдэд АНУ-ын Нью- Йорк хотноо НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн зөвлөлийн Хүн ам ба хөгжлийн асуудлаарх комиссын 47-р чуулган хуралдах гэж байна. Тус чуулганаар дэлхийн хүн ам зүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, Хүн амын асуудлаарх улс орнуудын туршлагын талаар ерөнхий хэлэлцүүлэгүүд хийгдэнэ. Энэхүү чуулганд Монгол улсыг төлөөлөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн даатгалын ернөхий газар, Нийгмийн халамжийн ерөнхий газар болон дүүргийн төлөөлөгчид оролцох юм байна. Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэснй газрын дарга И.Нарантуяа үг хэлэх ажээ. Н.Байгаль
эрүүл мэнд
“Сэтгэлийн өнгө” гэр бүл, сэтгэл судлалын төвийн сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатарын санаачилгаар Монголд анх удаа “Аавуудын алхаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Үргэлж ажил ихтэй байдаг завгүй аавуудад үр хүүхэд, гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгох "Аавуудын алхаа" хөтөлбөрийн гол зорилго аж. Тус хөтөлбөрийн эхлэл болгож энэ сарын 12-нд 10.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Аавуудын парадыг зохион байгуулахаар болжээ. Жагсаалд оролцох аавууд костюм пиджакаар ижилсэх ёстой бөгөөд энэ нь хэдий албан тушаалтан, ажилтан ч гэсэн үр хүүхэддээ хэзээд цаг зав гаргаж чаддаг гэдгийг харуулахын тулд юм байна. Н.Байгаль
эрүүл мэнд
Энэ онд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жилийн ажлыг эрчимжүүлэх, хамтрагч байгууллагууд, дэмжлэгт удирдлагын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн ажиллах зорилгоор Ховд аймгийн ЭМГ-аас “ Эх, хүүхдийн эрүүл мэднийг дэмжихэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт удирдах ажилтаны зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын дарга нар, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 160 орчим албаны хүн оролцсон байна. Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжиж буй хууль эрх зүйн баримт бичиг, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд зэргийг хэлэлцэн хамтран ажиллах талаар салбар бүрийн оролцоог тодотгон ярилцсан. Энэ үеэр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр бидний үйл ажиллагааг сурталчлан таниулж, үр бүтээмжийг нэмэгдүүлж байв. Мөн түүнчлэн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” ажлыг эрчимжүүлэх талаар аймгийн засаг даргын 12 тоот албан даалгаврыг танилцуулж, “Эх хүүхдэд ээлтэй сум” болзлын шалгуур үзүүлэлтэнд сум, орон нутгийн удирдлагуудын саналыг авсан байна. Н.Байгаль
эрүүл мэнд
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон “Туяа” иого төвөөс санаачлан “Эрүүл орчин идэвхтэй хөдөлгөөн” өглөөний дасгал аяныг зохион байгуулахаар болжээ. Нийслэл хотын иргэдийг эрүүлжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор энэ сарыг дуустал амтралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 09.00 цагаас өглөөний дасгалыг зохион байгуулахаар болжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн ая тухтай эрүүл орчинг цогцлоохын тулд 2.5 км дугуйн болон гүйлтийн зам, явган хүний замыг барьсан бөгөөд 22 нэр, төрлийн 100,000 гаруй мод, бут сөөгийг арчлан ургуулж байгаа юм. “Туяа” иогийн төв нь ард иргэдийг хөдөлгөөний дутагдлаас арилгах, эрүүлжүүлэх, мөн хөдөлгөөний цогц мэдлэгийг хүргэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор хөдөлгөөний боловсролыг өглөөний дасгалаар сарын аяны хүрээнд системтэй сургалтаар олгохоор болжээ. Өглөөний дасгалд оролцох албан байгууллага, хамт олон, иргэн бүрийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үүд хаалга нээлттэй гэнэ. Сарын аяны хүрээнд хамрагдахын ач холбогдол -Амралтын өдрүүдийг гэр бүл, хамт олноороо зөв зохистой өнгөрүүлэх -Стресснээс ангижирч сэтгэл, санаа тогтворжин анхаарал сайжирна -Эрч хүчтэй, эрүүл чийрэг болгох, сэтгэл санаагаар унахаа болих, ядаргаанаас салах, толгой өвдөхөөс ангижирна -Цусны эргэлт сайжирч, өндөр даралт буурч, уушгины багтаамж нэмэгдэнэ -Уур уцаар багасч, тайван амгалан болж, амьдралын эрч хүч нэмэгдэнэ -Биеийн уян хатан байдал, сунгалт сайжирч, хөшингө байдлаас гарна -Яс, булчин, үе мөчний үйл ажиллагаа идэвхижиж, бэхжинэ -Дархлал сайжирч өвчлөлөөс сэргийлнэ -Бие хөнгөрч, нойрондоо сайжирна -Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх -Амьдралын идэвхи санаачилгатай болох, архаг өвчинөөс салах зэрэг болно.
эрүүл мэнд
Энэ сарын 12-ны өдөр МҮЭСТО-д Монгол, Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг болно. Тус өдөрлөгийг Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Юнайтэд Экспресс” ХХК, БНСУ-ын Эрүүл мэндийн глобаль холбооноос хамтран зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээ нь Монголд анх удаа хамгийн өргөн хүрээнд, иргэд байгууллагууд, эмч мэргэжилтнүүдэд нээлттэй зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой аж. Өдөрлөгт БНСУ-ын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд уригдаж, Монголын талаар эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн импортлогч шилдэг байгууллагаад оролцох юм байна. Энэ үеэр Солонгосын эмнэлгүүдийг төлөөлөн ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, үзлэг оношлогоо хийх ажээ. Н.Байгаль
эрүүл мэнд
Ирэх сарын нэгнээс эхлэн "Морьтон Монгол Залуус" ТББ-аас зохион байгуулж буй Морьтон Монгол аяллыг зохион байгуулах гэж байна. Зургаан сарын турш Монгол орноо мориор бүтэн тойрох юм байна. Ингэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тэр дундаа морин аяллыг олон нийтэд сурталчлах, хил орчмын аяллын шинэ маршрут нээх, залуучуудад эх орноо хайрлах, эх түүхээрээ бахархах сэтгэлгээг төрүүлэх, морийг эдлэж хэрэглэх уламжлалт ухааныг сурталчлах, Монгол морь, Монгол эр хүний тэсвэр тэвчээрийг шалгах зорилготой аялал болох аж. Тус аяллыг МУБИС-Байгалийн ухааны сургуулийн Газарзүй аялал жуулчлалын ангийн оюутан Н.Ганзориг, М.Батчулуун, Ц.Даваахүү нар санаачилсан бөгөөд одоо "Морьтон Монгол Залуус" нэртэй төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа юм байна.
эрүүл мэнд
Урин дулаан цаг ирмэгц дэлхийн аль ч оронд таргалалт, илүүдэл жингээс ангижрахтай холбоотой мэс засал ихэсдэг байна. Манай орны хувьд 3-5 сард гоо сайхны мэс заслын тоо харьцангуй нэмэгддэг аж. Ялангуяа өөх соруулах хүсэлтэй охид, бүсгүйчүүд гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд олноор ханддаг байна. Энэхүү мэс засал нь тусгай сорох төхөөрөмжийн тусламжтайгаар биед хуримтлагдсан илүүдэл өөх, өөхөн давхаргыг авч галбиржуулах арга бөгөөд ихэвчлэн гэдэс буюу харвин, гуя, гарын бугалга, шилбэ, нуруунд хийгддэг байна. Хүний гэдэс нь гүний зузаан өөхөн давхарга ба өнгөн хэсгийн нимгэн өөхөн давхарга гэсэн үндсэн хоёр өөхөн давхаргатай байдаг байна.
эрүүл мэнд
ЭМЯ-наас 2014 оныг эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэх Дэлхийн цусны донорын өдрийг угтан “Цусны донор болж амьдрал бэлэглэе” гурван сарын аяныг ЦССҮТ-өөс зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭМЯ-ны хамт олон төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж донорын эгнээг өргөжүүлэх зорилго бүхий тус аянд нэгдэж, энэ сарын 10-ны өдөр сайн дурын үндсэн дээр цусаа бэлэглэлээ. ДЭМБ-ын судалгаагаар тухайн улс орны хүн амын гурван хувь нь цусаа тогтмол бэлэглэдэг бол улсынхаа цусны хэрэгцээг хангана гэж үздэг. Манай улсад энэ үзүүлэлт 0,8 хувьтай байна. Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилд донорын тоо болон цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин өссөн ч төрөхийн хүндрэл, осол гэмтэл, хорт хавдар, төрөлхийн цусны эмгэгүүд болон бусад өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ мөн адил өссөөр байна. Тиймээс ЦССҮТ цусны донорын тоог нэмэгдүүлэн 1,5 хувь хүргэх зорилт тавин ажиллаж байна. Цусаа бэлэглэж байгаа доноруудын 60 гаруй хувь нь оюутан залуус, 30 хувь нь байгууллага, аж ахуйн нэгжид ажиллагсад, 10 хувь нь цэргийн албан хаагчид эзэлж, харин төрийн албан хаагчдын оролцоо сул байдаг. Иймээс төрийн албан хаагчдыг сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх энэхүү аянд нэгдэхийг уриалж байна./ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/
эрүүл мэнд
Анагаахын оюутнуудын сайн дурын нэгдсэн баг 100 хүүхдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг , сургалт, анхны тусламжийн сайн үйлсийн аян зохион байгуулж байна. Тодруулбал, үзлэг өнөөдөр Peace building-ийн 2 давхарт 10.00-16.00 цагийн хороонд хийгдэх аж. Үнэгүй үзлэгт Чингэлтэй дүүргийн гэр хорооллын болон БЗД-ийн Дарь-Эхийн гэр хорооллын хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд шүд, дотор, сэтгэц гээд бүх төрлийг үзлэг, оношлогоо, зөвлөгөөг хүргэх бөгөөд анхны тусламжийн талаархи мэдээллийг хүүхдүүдэд өгч байгаа аж. Н.Байгаль
эрүүл мэнд
ДОХ өвчний халдварын шинжилгээний хариу дунджаар 3-7 хоногийн дараа гардаг бол Сөүл хотын захиргаанаас энэхүү шинжилгээний хариуг ердөө 20 минутад гаргаж өгөх боломжтой шинжилгээний төвийг нээжээ. Нэг удаагийн шинжилгээний хэрэгслээр тухайн хүнээс ДОХ-ын шинжилгээг үнэгүйгээр авч хариуг гаргаж өгдөг аж. Халдвар авсан байж болзошгүй гэж бодож буй иргэдийн эргэлзээг 20 минутад тайлж, хэрвээ халдвар авсан бол дараагийн арга хэмжээг цаг алдалгүй эхлэх юм байна. Одоогоос хоёр жилийн өмнөх байдлаар Солонгос улсад ДОХ-оор өвчилсөн 7 654 хүн бүртгэгдсэн бөгөөд энэ тоо жил бүр дунджаар 800-900 хүнээр нэмэгдэж байдаг ажээ. Нийт халдвар авагсдын дийлэнх нь буюу 37 хувь нь Сөүл хотод амьдардагаас шалгаалан дээрх гурван төвийг байгуулсан ба өөр орон нутгуудаас ирсэн иргэд ч хандаж болох юм байна.
эрүүл мэнд
Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгааны нээлт боллоо. Тус арга хэмжээний нээлтэд ЭМЯ Хяналт Үнэлгээний Газрын дарга С.Төгсжаргал, ХӨСҮТ тандалт хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд, эмчилгээ харицсан дэд захирал Тунсаг, Глобаль Сангийн төслийн ерөнхий зохицуулагч А.Оюунбилэг, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, ЭМН удирдлагууд оролцжээ. Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгаанд Монгол орны газар зүйн бүсчлэлийн дагуу Баруун (Баян-Өлгий, Ховд, Завхан), Хангайн (Баянхонгор, Булган, Өвөрхангай), Төв (Дорноговь, Сэлэнгэ, Төв), Зүүн (Дорнод, Сүхбаатар) бүс нутгууд болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад амьдарч байгаа арвантав ба түүнээс дээш насны хүн амыг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулах аж. Одоогийн байдлаар судалгаанд шаардлагатай түүврийн хэмжээг 2011 онд ДЭМБ-аас гаргасан “Сүрьеэгийн тархалтын судалгааны удирдамж”-д заагдсан параметрүүд болон томъёог ашиглан 45962 хүнийг хамруулахаар тооцоолсон. Кластер тус бүрээс 500 хүнийг судалгаанд хамруулна гэж тооцвол нийт 92 кластерт судалгааг явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Судалгаанд оролцогчид сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн эсвэл цээжний рентген зурагт хэвийн бус өөрчлөлтэй үед 2 удаагийн цэрний сорьц авч түрхэц болон өсгөвөрлөх шинжилгээ хийж оношийг баталгаажуулах юм байна. Н.Байгаль
эрүүл мэнд
-Баярлалаа, Даваабаяр захирал аа. Танай хамт олон баярын өмнө намайг хүлээн авч уулзаж байгаа нь надад сэтгэлийн маш их дэм өгч байна. Та эмчилгээнд явах гэж байхад ч мөн тусалж, үзэг нэгт сэтгүүлч нарыг уриалж, хандив цуглуулахад маш их дэм болсонд баярлаж явдагаа хэлмээр байна. -Тэвэн байтугай тусалсан, хүүхдүүд минь. Би та нартаа маш их баярлаж явдаг. Баярлаж талархаж буйгаа үгээр хэрхэн илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Та нар минь байгаагүй бол өдийд би хүүгээ ингээд хараад суухгүй байсан.(уйлав)Эгч нь хүүгээ бараг л алдах шахсан хүн. Ямар сайхан мэргэжил, ямар сайхан хамт олон гэж ийм байдаг юм бэ гэж би байнга бодож, та нарынхаа төлөө залбирдаг юм. -Сайхан найзууд хүнд тус болдог юм байна. Энэтхэгт эмчлүүлж байгаад их зүйл бодлоо. Тэнд хагалгаа хийлгэх гээд 100 гаруй хүн байна. Энэ хүмүүс яагаад өвдөв. Яаж дэм туслах вэ гэдгийг их бодлоо. Мөн энд ирээдIэмнэлэгт байгаа хүмүүсийг хараад сэтгэл өвдөж байна. Мөнгөгүй, донор олдохгүй хэцүү байна шүү. Монгол сайн эмч нар байдаг ч тоног төхөөоөмж, дагалдах хэрэгсэл дутмаг байдаг юм байна. -Тийм байдаг юм байна. Эхээсээ дөрвүүлээ ч нэг нь ч таардаггүй юм байна. Цагаа тулахаар донор олдохгүй их сандарсан. Би ганц хүргэнтэй хүн. Хүргэний маань төрсөн дүү Д.Батцэцэг гэдэг охин донор болж, хүүд минь амьдрал бэлэглэсэн. -Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юм билээ. Донор заавал цусан талын хүн байна гээд заачихсан юм билээ. Гэтэл цусан талын ах дүүс дотроос таарах хүн олдохгүй бол тэр хүнийг шууд үх гэж хэлж буйтай адил болдог юм байна. Тухайн хүн зөвшөөрсөн тохиолдолд цусан тал гэхгүй донорооо сонгох боломжийг нээж өгөх хэрэгтэй. Намайг эмчилсэн Намыш Михта эмчийг эх орондоо урьсан. Тэрбээр өнгөрсөн арван хоёрдугаар сард ирээд элэгний өвчтэй олон хүнд зөвлөгөө өгч, биеийн байдлыг үзсэн. Цаашдаа энэ мэт хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж, клуб байгуулах бодол байна. -Маш их баярлалаа. Элэгний өвчинд энерги их чухал байдаг гэдэг. Та бүхнээс би маш их энерги авлаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
эрүүл мэнд
Нийтэлсэн огноо: 2014-02-19 23:18:39 ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА Монголдоо ганцхан байх Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорилоо. Ийн зорьсон нь учиртай. Цорын ганц гэгддэг энэ эмнэлэгт ямар эмч нар ажилладаг юм бол, хүмүүс юунаас болж гэмтдэг, ямар гэмтэл давамгайлж, хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстойг газар дээрээс нь сурвалжлах хүсэл маань намайг хөтөлсөн хэрэг. Сурвалжлага хийх зөвшөөрөл авахаар тус эмнэлэг рүү залгахад “Бололгүй яахав. Гэхдээ шөнийн цагаар ирсэн нь дээр байх. 22.00 цагаас хойш л үнэн төрхийг нь харж болно” гэв. Гэмтэлийн эмнэлэгт 22.00 цагаас хойш ирэгсдийн ихэнх нь гар, хөлөө гэмтээж, цус нөжөндөө хутгалдсан согтуу эрэгтэй, эмэгтэй, янз янзын хүмүүс байв.Тэдний айж балмагдаж аврал эрсэн аймшигт харцтай хамгийн түрүүнд эмч нар нүүр тулах аж. Өвчтөнийг хүлээн авах, яаралтай тусламжийн төвийн гурван залуухан эмч толгой өндийх завгүй ажиллаж байлаа. Бага насны хүүхэд гэмтэх нь элбэг Мягмараас лхагва гаригт шилжих шөнө (02.17-02.18-нд шилжих шөнө) нийт 100 гаруй хүн ирсэн бөгөөд түүний 20 орчим хувь нь бага насны хүүхэд аж. Тэднийг хараа хяналтгүй орхисноос үүдсэн бэртэл гэмтэл их. Эдгээрээс заримыг нь онцолвол сургуулийнхаа шатнаас унаад гар нь тэн болтлоо хавдсан зургаан настай охин, сандал мөргөж унаад толгойгоо хагалсан хоёр настай охин, Хандгайтад гулгаж байгаад бэртсэн гэх 15 настай хүү, сандал дээр зогсож байгаад савж унасан гэх нэг нас дөрвөн сартай хүүхэд, дээс тоглож байгаад хана мөргөсөн гэх таван настай охин гээд хүүхдийн гэмтлийн цуваа тасрахгүй байлаа. Анзаараад байхад манай монголчууд хүүхдээ анхаарч халамжлах нь тааруу аж. Өвдөлтөө тэсэхгүй орь дуу тавин уйлж буй бяцхан үрс хөөрхий. Биднийг хар багаас аав, ээж, ахмад настан анхаарал болгоомжтой байхыг захидаг. Тухайн үед цааргалдаг хэдий ч энэ үг хүнд ямар хэрэгтэйг гэмтсэн хүмүүсийг харан суухдаа дахин дахин бодсоноо нуух юун. Тус эмнэлэгт ирсэн өвчтөний 70 хувь нь өөрийн болгоомжгүй байдлаасаа болж бэртэж гэмтсэн хүмүүс. Ер нь анхаарал болгоомжлол гэдэг нь бүх насныханд алхам бүрт нь хэрэгтэй аж. 81 настай буурай сандал дээр суугаад гутлаа тайлах гэж байгаад унан нуруугаа гэмтээсэн гэсээр ирлээ. Энэ мэтчилэн шагайгаа гэмтээсэн, хөл гараа хугалсан гэх өвчтөн тоолж барашгүй их байх юм. Ийнхүү гэмтсэн шалтгаан нь ердөө анхаарал болгоомж алдсаных. Иргэний зүгээс зөвлөхөд та гэмтэж бэртсэн бол 24 цагийн дотор яаралтай үзүүлж, зургаа авахуулж, шинжилгээ хийлгэх ёстой. Энэ таны эрүүл мэндэд тустайгаас гадна үнэ төлбөргүй юм билээ. Гараа гүн зүссэн залуу оёдол тавиулахаар иржээ. Цус их алдаж байсан тул эмч түүнийг оёдол тавиулах өрөө рүү явуулаад хэдхэн минут амсхийв. Энэ зуур тус эмнэлэгийн хүлээн авах, яаралтай тусламжийн төвийн их эмч Б.Сайнбаяраас хэдэн зүйлийг тодруулж амжлаа. - Өдөрт дунджаар 250-300 хүн ирдэг. Өнөөдрийн хувьд ачаалал харьцангуй бага байна. -Хувь хүн өөрийхөө болгоомжгүй, хэнэггүй байдлаас болж маш их бэртдэг. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисоноос болж хүүхдүүд гэмтэх нь элбэг.Сүүлийн үед цанын бааз дээр гулгаж байгаад гэмтэж бэртсэн гэх хүмүүс болон согтуугаар машин жолоодож осол гаргасан, хамт архи уугаад хоорондоо зодолдон бэртсэн гэх мэт архи уусан хүмүүс шөнийн цагаар их ирдэг. -Жирийн өдрүүдээс нэг их ялгаагүй байсан. Манай залуучууд хайрын баярыг элдэв асуудалгүй зөв тэмдэглэдэг болсон байна лээ. Сар шинээр ч мөн ачаалал бага байсан. Монголчууд архинаас татгалзаж буйгийн илрэл байх аа. Бидний яриа хараахан дуусаж амжаагүй байтал 30 орчим насны согтуу эмэгтэй ороолтоороо гараа боосоор орж ирлээ. Эмч гараа яасныг нь тодруулахад “Сая хальтираад уначихлаа. Тохой гэмтсэн юм шиг байна аа” гээд эмчид үзүүллээ. Эмч “Та архи уусан уу” хэмээн асуухад “Үгүй огт уугаагүй эрүүл байна” хэмээн хээв нэг зогсох энэ эмэгтэйг хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөв. Эмч түүнийг тохойныхоо зургийг авахуулаад ир гээд гаргатал түүнтэй зөрөн бас л архи үнэртүүлсэн 40 орчим насны эмэгтэй орж ирлээ. Уйлсан бололтой хоёр нүд нь хавдчихсан “Би өөрийгөө зүсчихлээ” хэмээн гараа цээжиндээ наан аврал эрэв. Энэ мэт дүр зургаас харахад манай эмэгтэйчүүд архи их ууж байгаа нь нүднээ илхэн харагдаж байлаа. “Дандаа согтуу хүмүүс орж ирэх юм. Орой болгон ийм байдаг уу” хэмээн эмчээс асуухад “Одоо шөнийн 24 цаг болж байна. Үүнээс хойш дандаа согтуу хүмүүс ирдэг. Ихэвчлэн зодоон хийсэн, хальтирч унасан, гар хөлөө зүссэн хүмүүс ирнэ. Ер нь зодоон хийсэн хүмүүсийн ихэнх нь хөдөө орон нутгийн харьяалалтай хүмүүс байдаг гэлээ. Биднийг ийн ярих зуур Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цагдаа яаран гүйсээр хаалганы урдуур өнгөрлөө. Би түүнийг хараад хэрэгт дурлаад араас нь гүйчихлээ. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн архи уугаад эмч, сувилагч нарыг доромжлоод байна гэсэн дуудлага аваад яаран гүйж яваа нь тэр аж. Биднийг очиход хөлийнхөө өвдөгнөөс доошоо битүү гипс тавиулсан 40 гаруй насны эр сувилагч, асрагч нарыг элдвээр хараан “Намайг хөөгөөд гарга л даа, та нар чадахгүй шүү дээ” хэмээн орилж байлаа. Сувилагч аргаа бараад цагдааг дуудсан бололтой. Гэвч архи хэтрүүлэн хэрэглээд ухаан санаагаа алдсан залуу төрийн цагдааг огт авч хэрэгссэнгүй. Харин ч шаардлага тавьсан цагдааг үг хэлээр доромжилж “Чи надад ус аваад ир” хэмээн орилж байлаа. Түүнтэй хамт нэг өрөөнд таван хүн байх бөгөөд шөнийн 01.00 цаг болж байхад бүгд унтаагүй, түүнээс айн орон дээрээ сууж харагдлаа. Эндээс үзэхэд иймэрхүү хүмүүсээс болоод эмчлүүлэгчдийн эрх ашиг маш ихээр зөрчигддөг нь илт. Уг нь сувилагч болон цагдаа нар аргалаад унтуулахыг хичээв ч согтуу эр улам орилж хашгиран өөдөөс нь нулимж байгаа харагдлаа. Энэ нүд хальтрам үйлдэл өдөр болгон давтагддаг гэхээр энэ газар амьд хүн тогтох аргагүй мэт санагдав. Ингээд ажлаа хийж буй сувилагчтай цөөн хором ярилцлаа. -Иймэрхүү зүйл байнга гардаг. Өнөөдөр бол манай тасагт ганцхан хүн согтуу байна. Заримдаа бүр тасгаараа нийлээд архи ууж агсам тавьж, хоорондоо зодолддог. Биднийг үг хэлээр доромжлох бол энүүхэнд. Заримдаа бидэнд гар хүрэх тохиолдол ч бий. Сая л гэхэд та хоёрыг орж ирэхээс өмнө бидэн рүү аяга шидэж, элдвийн муу муухай үгээр доромжилсон. -Хяналгүй яахав. Бид нар архи оруулж байгаа эсэхийг хянадаг ч эргэлтээр ирж байгаа хүмүүс архи авчирч өгснийг хоолны болон ус ундааны саванд хийж оруулаад нууцаар уудаг юм байна лээ. Бидэнд хүний хоолны савыг шалгах эрх байхгүй болохоор яах ч арга байдаггүй. -Ямар ч арга хэмжээ авдаггүй. Өвчтэй хүмүүс болохоор яах ч арга байдаггүй. Зодуулсан бид нарын хохь болоод өнгөрдөг дөө. -Энэ хүн уг нь маргааш гарах ёстой. Бид гэрийхэнтэй нь холбогдсон. Ирж авах боломжгүй гэж хэлсэн. Угаасаа иймэрхүү хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбогдоод ямар ч нэмэргүй байдаг. Гэрийнхэн нь угаасаа тоодоггүй юм. Ийн ярьж зогстол нэг давхраас дахиад л дуудлага ирлээ. Дуудлага өгсөн тасагт очиход согтуу залуу тус тасгийн эргэлтийн хаалганы хааш хаашаагаа 40 см хүрэхгүй дөрвөлжин нүхээр гарч зугтсан байлаа. Цагдаа сонсонгуутаа түүнийг осгож үхэх аюулаас аврахаар хөлийн хурдаар гүйн гарав. Дуудлага өгсөн сувилагч “Би өөрийгөө хаана ажиллаж байгаагаа мэдэх ээ байлаа. Эрүүлжүүлэх байр уу, эсвэл сэтгэцийн эмнэлэгт ч ажиллаад байгаа юм уу ёстой мэдэх юм алга. Үнэхээр хэцүү байна” хэмээн халаглан ярьж байлаа. Төд удалгүй цагдаа цонхоор гарч зугтсан согтуу эрийг дагуулан орж ирэв. Тэрбээр их ууртай байна аа. Согтуу залуу цагдааг өөрийнх нь амь нас, эрүүл мэндийн төлөө ажиллаж байгааг ухаарахгүй байгаа нь харамсалтай. Биднийг хүлээн авах тасаг руу явах замд шатны хажууд нэгэн согтуу залуу унтаж байлаа. Цагдаа түүнээс яагаад энд хэвтэж байгааг нь асуухад “Зүгээр л хө. Жаахан унтаж байна” гэж хариуллаа. “Энэ хүнийг одоо яах вэ” гэж асуухад “Өрөөндөө оруулж унтуулаад ,архийг нь гарахаар явуулахгүй бол гадаа гараад хөлдөөд үхчихнэ” гэж цагдаа хэлэв. Цагдаа нарын ажлын өрөө хоёрхон хүн багтах зайтай. Тэд хуулиар хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг учир согтуу ч гэсэн хүний эрүүл мэндийг хамгаалж өрөөндөө оруулаад, өөрсдөө хонгилд ажлаа хийн шөнийг өнгөрөөв. Согтуучууд өрөөг нь эзэгнэхээс гадна тэдэнд гар хүрсэн тохиолдол ч цөөнгүй байдаг байна.Тус эмнэлэгээр үйлчлүүлэгсдийн ихэнх нь согтуу хүмүүс тул ажилтан болон өвчтөнүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үүднээс эрүүлжүүлэх тусгай өрөө байж яагаад болохгүй гэж. Яаралтай байгуулах ёстойг энд болж буй үйл явдал бэлхнээ харууулж байна. Ийнхүү гэмтэлийн эмнэлэгт шөнө ажиллахдаа нэг зүйлд үнэхээр сэтгэл өвдлөө. Тавхан настай хүү ээждээ ухаангүй болтлоо зодуулаад ирсэн тухай эмч ярилаа. Учрыг нь лавлавал “Бүтэлгүй явдалтай нэгэн эмэгтэй байдаг юм. Бага насны гурван хүүхэдтэй ч томыгоо байнга зоддог. Байсхийгээд л хөөрхий хүү ирдэг” гэв. Урд шөнө гулуузаар зодуулж, гэмтэл авсан хүүтэй уулзах боломж байсан ч сэтгэл төвдөөгүй. Хөөрхий хүүгээс юу ч асуух билээ. Ямар аймшигт хувь тавилан бэ. Ширүүхэн харж зүрхэлдэггүй бяцхан үрс яалаа гэж, ямар буруутайн учир ийнхүү зодуулж буйг ээж нь гэх тэр танхай бүсгүй л хэлэх байх. Цагийн зүү 02.30 цагийг зааж байна. Хүн бүхэн ар гэртээ амар тайван нойрсож байхад Гэмтэл согог судлалын үндсэний төвд уйлаан майлаан, орилоон бахираан, өвчиндөө энэлэн шаналсан хүмүүсийн уйлах дуу.... Энэ эмнэлэгт жинхэнэ “хүч тэнцвэргүй” тулаан болдог аж. Эмч нарын цөөнгүй хэсэг нь эрчүүд ч ирж буй өвчтөн, бэртсэн, согтуу хүмүүсийг аргалж, ааш занд нь тааруулан, өөрсдөө гэмтэхгүй байхын тулд хүн, хүч шаардлагатай аж. “Хүч тэнцвэргүй” тулаанд хүч мөхөстөн гэмтвэл өвчтэй хүн гэдгээрээ “хүнд гарууд” хариуцлага хүлээхгүй байж мэдэх л юм билээ. Монголчууд архинаас болж амь насаа алдан, хүнд гэмтэн, зарим нь насан туршдаа тахир дутуу болдог мянга мянган жишээ эмч нар хэлж байна, бид ч харж байна. Яагаад, яагаад бид архинаас татгалзаж болохгүй гэж. Архи гэгч идээний дээж ч хэмжээнээсээ хэтрэхээр хэний ч толгойг залгиж мэдэх хорт ундаа. Эмнэлгийн хаалгаар гарахдаа түмэн бодол толгойд эргэлдэн, уужуу ухаанаа гээсэн монгол эрчүүдийн өмнөөс харуусах сэтгэл төрж билээ. Нийслэлийн шөнийн амьдралын нэгээхэн хэсэг иймэрхүү янзтай өнгөрлөө. Монголын маргааш сайн, сайхан зүйлээр дүүрэн эхэлж, аз жаргал, инээд баяслаар дүүрэн байна гэдэгт би итгэнэм. Ерөөлөөр болтугай. Т.Болормаа
эрүүл мэнд
ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА Монголдоо ганцхан байх Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорилоо. Ийн зорьсон нь учиртай. Цорын ганц гэгддэг энэ эмнэлэгт ямар эмч нар ажилладаг юм бол, хүмүүс юунаас болж гэмтдэг, ямар гэмтэл давамгайлж, хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстойг газар дээрээс нь сурвалжлах хүсэл маань намайг хөтөлсөн хэрэг. Сурвалжлага хийх зөвшөөрөл авахаар тус эмнэлэг рүү залгахад “Бололгүй яахав. Гэхдээ шөнийн цагаар ирсэн нь дээр байх. 22.00 цагаас хойш л үнэн төрхийг нь харж болно” гэв. Гэмтэлийн эмнэлэгт 22.00 цагаас хойш ирэгсдийн ихэнх нь гар, хөлөө гэмтээж, цус нөжөндөө хутгалдсан согтуу эрэгтэй, эмэгтэй, янз янзын хүмүүс байв.Тэдний айж балмагдаж аврал эрсэн аймшигт харцтай хамгийн түрүүнд эмч нар нүүр тулах аж. Өвчтөнийг хүлээн авах, яаралтай тусламжийн төвийн гурван залуухан эмч толгой өндийх завгүй ажиллаж байлаа. Мягмараас лхагва гаригт шилжих шөнө (02.17-02.18-нд шилжих шөнө) нийт 100 гаруй хүн ирсэн бөгөөд түүний 20 орчим хувь нь бага насны хүүхэд аж. Тэднийг хараа хяналтгүй орхисноос үүдсэн бэртэл гэмтэл их. Эдгээрээс заримыг нь онцолвол сургуулийнхаа шатнаас унаад гар нь тэн болтлоо хавдсан зургаан настай охин, сандал мөргөж унаад толгойгоо хагалсан хоёр настай охин, Хандгайтад гулгаж байгаад бэртсэн гэх 15 настай хүү, сандал дээр зогсож байгаад савж унасан гэх нэг нас дөрвөн сартай хүүхэд, дээс тоглож байгаад хана мөргөсөн гэх таван настай охин гээд хүүхдийн гэмтлийн цуваа тасрахгүй байлаа. Анзаараад байхад манай монголчууд хүүхдээ анхаарч халамжлах нь тааруу аж. Өвдөлтөө тэсэхгүй орь дуу тавин уйлж буй бяцхан үрс хөөрхий. Биднийг хар багаас аав, ээж, ахмад настан анхаарал болгоомжтой байхыг захидаг. Тухайн үед цааргалдаг хэдий ч энэ үг хүнд ямар хэрэгтэйг гэмтсэн хүмүүсийг харан суухдаа дахин дахин бодсоноо нуух юун. Тус эмнэлэгт ирсэн өвчтөний 70 хувь нь өөрийн болгоомжгүй байдлаасаа болж бэртэж гэмтсэн хүмүүс. Ер нь анхаарал болгоомжлол гэдэг нь бүх насныханд алхам бүрт нь хэрэгтэй аж. 81 настай буурай сандал дээр суугаад гутлаа тайлах гэж байгаад унан нуруугаа гэмтээсэн гэсээр ирлээ. Энэ мэтчилэн шагайгаа гэмтээсэн, хөл гараа хугалсан гэх өвчтөн тоолж барашгүй их байх юм. Ийнхүү гэмтсэн шалтгаан нь ердөө анхаарал болгоомж алдсаных. Иргэний зүгээс зөвлөхөд та гэмтэж бэртсэн бол 24 цагийн дотор яаралтай үзүүлж, зургаа авахуулж, шинжилгээ хийлгэх ёстой. Энэ таны эрүүл мэндэд тустайгаас гадна үнэ төлбөргүй юм билээ. Гараа гүн зүссэн залуу оёдол тавиулахаар иржээ. Цус их алдаж байсан тул эмч түүнийг оёдол тавиулах өрөө рүү явуулаад хэдхэн минут амсхийв. Энэ зуур тус эмнэлэгийн хүлээн авах, яаралтай тусламжийн төвийн их эмч Б.Сайнбаяраас хэдэн зүйлийг тодруулж амжлаа. - Өдөрт дунджаар 250-300 хүн ирдэг. Өнөөдрийн хувьд ачаалал харьцангуй бага байна. -Хувь хүн өөрийхөө болгоомжгүй, хэнэггүй байдлаас болж маш их бэртдэг. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисоноос болж хүүхдүүд гэмтэх нь элбэг.Сүүлийн үед цанын бааз дээр гулгаж байгаад гэмтэж бэртсэн гэх хүмүүс болон согтуугаар машин жолоодож осол гаргасан, хамт архи уугаад хоорондоо зодолдон бэртсэн гэх мэт архи уусан хүмүүс шөнийн цагаар их ирдэг. -Жирийн өдрүүдээс нэг их ялгаагүй байсан. Манай залуучууд хайрын баярыг элдэв асуудалгүй зөв тэмдэглэдэг болсон байна лээ. Сар шинээр ч мөн ачаалал бага байсан. Монголчууд архинаас татгалзаж буйгийн илрэл байх аа. Бидний яриа хараахан дуусаж амжаагүй байтал 30 орчим насны согтуу эмэгтэй ороолтоороо гараа боосоор орж ирлээ. Эмч гараа яасныг нь тодруулахад “Сая хальтираад уначихлаа. Тохой гэмтсэн юм шиг байна аа” гээд эмчид үзүүллээ. Эмч “Та архи уусан уу” хэмээн асуухад “Үгүй огт уугаагүй эрүүл байна” хэмээн хээв нэг зогсох энэ эмэгтэйг хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөв. Эмч түүнийг тохойныхоо зургийг авахуулаад ир гээд гаргатал түүнтэй зөрөн бас л архи үнэртүүлсэн 40 орчим насны эмэгтэй орж ирлээ. Уйлсан бололтой хоёр нүд нь хавдчихсан “Би өөрийгөө зүсчихлээ” хэмээн гараа цээжиндээ наан аврал эрэв. Энэ мэт дүр зургаас харахад манай эмэгтэйчүүд архи их ууж байгаа нь нүднээ илхэн харагдаж байлаа. “Дандаа согтуу хүмүүс орж ирэх юм. Орой болгон ийм байдаг уу” хэмээн эмчээс асуухад “Одоо шөнийн 24 цаг болж байна. Үүнээс хойш дандаа согтуу хүмүүс ирдэг. Ихэвчлэн зодоон хийсэн, хальтирч унасан, гар хөлөө зүссэн хүмүүс ирнэ. Ер нь зодоон хийсэн хүмүүсийн ихэнх нь хөдөө орон нутгийн харьяалалтай хүмүүс байдаг гэлээ. Биднийг ийн ярих зуур Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цагдаа яаран гүйсээр хаалганы урдуур өнгөрлөө. Би түүнийг хараад хэрэгт дурлаад араас нь гүйчихлээ. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн архи уугаад эмч, сувилагч нарыг доромжлоод байна гэсэн дуудлага аваад яаран гүйж яваа нь тэр аж. Биднийг очиход хөлийнхөө өвдөгнөөс доошоо битүү гипс тавиулсан 40 гаруй насны эр сувилагч, асрагч нарыг элдвээр хараан “Намайг хөөгөөд гарга л даа, та нар чадахгүй шүү дээ” хэмээн орилж байлаа. Сувилагч аргаа бараад цагдааг дуудсан бололтой. Гэвч архи хэтрүүлэн хэрэглээд ухаан санаагаа алдсан залуу төрийн цагдааг огт авч хэрэгссэнгүй. Харин ч шаардлага тавьсан цагдааг үг хэлээр доромжилж “Чи надад ус аваад ир” хэмээн орилж байлаа. Түүнтэй хамт нэг өрөөнд таван хүн байх бөгөөд шөнийн 01.00 цаг болж байхад бүгд унтаагүй, түүнээс айн орон дээрээ сууж харагдлаа. Эндээс үзэхэд иймэрхүү хүмүүсээс болоод эмчлүүлэгчдийн эрх ашиг маш ихээр зөрчигддөг нь илт. Уг нь сувилагч болон цагдаа нар аргалаад унтуулахыг хичээв ч согтуу эр улам орилж хашгиран өөдөөс нь нулимж байгаа харагдлаа. Энэ нүд хальтрам үйлдэл өдөр болгон давтагддаг гэхээр энэ газар амьд хүн тогтох аргагүй мэт санагдав. Ингээд ажлаа хийж буй сувилагчтай цөөн хором ярилцлаа. -Иймэрхүү зүйл байнга гардаг. Өнөөдөр бол манай тасагт ганцхан хүн согтуу байна. Заримдаа бүр тасгаараа нийлээд архи ууж агсам тавьж, хоорондоо зодолддог. Биднийг үг хэлээр доромжлох бол энүүхэнд. Заримдаа бидэнд гар хүрэх тохиолдол ч бий. Сая л гэхэд та хоёрыг орж ирэхээс өмнө бидэн рүү аяга шидэж, элдвийн муу муухай үгээр доромжилсон. -Хяналгүй яахав. Бид нар архи оруулж байгаа эсэхийг хянадаг ч эргэлтээр ирж байгаа хүмүүс архи авчирч өгснийг хоолны болон ус ундааны саванд хийж оруулаад нууцаар уудаг юм байна лээ. Бидэнд хүний хоолны савыг шалгах эрх байхгүй болохоор яах ч арга байдаггүй. -Ямар ч арга хэмжээ авдаггүй. Өвчтэй хүмүүс болохоор яах ч арга байдаггүй. Зодуулсан бид нарын хохь болоод өнгөрдөг дөө. -Энэ хүн уг нь маргааш гарах ёстой. Бид гэрийхэнтэй нь холбогдсон. Ирж авах боломжгүй гэж хэлсэн. Угаасаа иймэрхүү хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбогдоод ямар ч нэмэргүй байдаг. Гэрийнхэн нь угаасаа тоодоггүй юм. Ийн ярьж зогстол нэг давхраас дахиад л дуудлага ирлээ. Дуудлага өгсөн тасагт очиход согтуу залуу тус тасгийн эргэлтийн хаалганы хааш хаашаагаа 40 см хүрэхгүй дөрвөлжин нүхээр гарч зугтсан байлаа. Цагдаа сонсонгуутаа түүнийг осгож үхэх аюулаас аврахаар хөлийн хурдаар гүйн гарав. Дуудлага өгсөн сувилагч “Би өөрийгөө хаана ажиллаж байгаагаа мэдэх ээ байлаа. Эрүүлжүүлэх байр уу, эсвэл сэтгэцийн эмнэлэгт ч ажиллаад байгаа юм уу ёстой мэдэх юм алга. Үнэхээр хэцүү байна” хэмээн халаглан ярьж байлаа. Төд удалгүй цагдаа цонхоор гарч зугтсан согтуу эрийг дагуулан орж ирэв. Тэрбээр их ууртай байна аа. Согтуу залуу цагдааг өөрийнх нь амь нас, эрүүл мэндийн төлөө ажиллаж байгааг ухаарахгүй байгаа нь харамсалтай. Биднийг хүлээн авах тасаг руу явах замд шатны хажууд нэгэн согтуу залуу унтаж байлаа. Цагдаа түүнээс яагаад энд хэвтэж байгааг нь асуухад “Зүгээр л хө. Жаахан унтаж байна” гэж хариуллаа. “Энэ хүнийг одоо яах вэ” гэж асуухад “Өрөөндөө оруулж унтуулаад ,архийг нь гарахаар явуулахгүй бол гадаа гараад хөлдөөд үхчихнэ” гэж цагдаа хэлэв. Цагдаа нарын ажлын өрөө хоёрхон хүн багтах зайтай. Тэд хуулиар хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг учир согтуу ч гэсэн хүний эрүүл мэндийг хамгаалж өрөөндөө оруулаад, өөрсдөө хонгилд ажлаа хийн шөнийг өнгөрөөв. Согтуучууд өрөөг нь эзэгнэхээс гадна тэдэнд гар хүрсэн тохиолдол ч цөөнгүй байдаг байна.Тус эмнэлэгээр үйлчлүүлэгсдийн ихэнх нь согтуу хүмүүс тул ажилтан болон өвчтөнүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үүднээс эрүүлжүүлэх тусгай өрөө байж яагаад болохгүй гэж. Яаралтай байгуулах ёстойг энд болж буй үйл явдал бэлхнээ харууулж байна. Ийнхүү гэмтэлийн эмнэлэгт шөнө ажиллахдаа нэг зүйлд үнэхээр сэтгэл өвдлөө. Тавхан настай хүү ээждээ ухаангүй болтлоо зодуулаад ирсэн тухай эмч ярилаа. Учрыг нь лавлавал “Бүтэлгүй явдалтай нэгэн эмэгтэй байдаг юм. Бага насны гурван хүүхэдтэй ч томыгоо байнга зоддог. Байсхийгээд л хөөрхий хүү ирдэг” гэв. Урд шөнө гулуузаар зодуулж, гэмтэл авсан хүүтэй уулзах боломж байсан ч сэтгэл төвдөөгүй. Хөөрхий хүүгээс юу ч асуух билээ. Ямар аймшигт хувь тавилан бэ. Ширүүхэн харж зүрхэлдэггүй бяцхан үрс яалаа гэж, ямар буруутайн учир ийнхүү зодуулж буйг ээж нь гэх тэр танхай бүсгүй л хэлэх байх. Цагийн зүү 02.30 цагийг зааж байна. Хүн бүхэн ар гэртээ амар тайван нойрсож байхад Гэмтэл согог судлалын үндсэний төвд уйлаан майлаан, орилоон бахираан, өвчиндөө энэлэн шаналсан хүмүүсийн уйлах дуу.... Энэ эмнэлэгт жинхэнэ “хүч тэнцвэргүй” тулаан болдог аж. Эмч нарын цөөнгүй хэсэг нь эрчүүд ч ирж буй өвчтөн, бэртсэн, согтуу хүмүүсийг аргалж, ааш занд нь тааруулан, өөрсдөө гэмтэхгүй байхын тулд хүн, хүч шаардлагатай аж. “Хүч тэнцвэргүй” тулаанд хүч мөхөстөн гэмтвэл өвчтэй хүн гэдгээрээ “хүнд гарууд” хариуцлага хүлээхгүй байж мэдэх л юм билээ. Монголчууд архинаас болж амь насаа алдан, хүнд гэмтэн, зарим нь насан туршдаа тахир дутуу болдог мянга мянган жишээ эмч нар хэлж байна, бид ч харж байна. Яагаад, яагаад бид архинаас татгалзаж болохгүй гэж. Архи гэгч идээний дээж ч хэмжээнээсээ хэтрэхээр хэний ч толгойг залгиж мэдэх хорт ундаа. Эмнэлгийн хаалгаар гарахдаа түмэн бодол толгойд эргэлдэн, уужуу ухаанаа гээсэн монгол эрчүүдийн өмнөөс харуусах сэтгэл төрж билээ. Нийслэлийн шөнийн амьдралын нэгээхэн хэсэг иймэрхүү янзтай өнгөрлөө. Монголын маргааш сайн, сайхан зүйлээр дүүрэн эхэлж, аз жаргал, инээд баяслаар дүүрэн байна гэдэгт би итгэнэм. Ерөөлөөр болтугай. Т.Болормаа
эрүүл мэнд
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн үйл ажиллагаа болоод тоног төхөөрөмжийн байдалтай танилцлаа.Тус лабораторийн үйл ажиллагааны чиг үүрэг нь: 1. Мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах 2. Шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, удирдах 3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх 4. Маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх 5. Шинжилгээний ур чадварын сорилтыг зохион байгуулах юм. МХЕГ-ын Нэгдсэн төв лаборатори Монгол улсын засгийн газрын өнгөрсөн оны аравдугаар сарын тавны өдрийн 330 дугаар тогтоолоор МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийг “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори” болгон өөрчлөн зохион байгуулсан. Дэд сайд тус лабораторийн талаар дүгнэн хэлэхдээ “Сүүлийн үеийн стандартыг хангасан, нарийн мэргэжилийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр судалгаа шинжилгээ хийж, дэлхийн стандартад нийцсэн лабораторид үйл ажиллагаа явуулж байгаа нь эрүүл мэндийн салбарын ахиц дэвшилийг харуулж байна. Одоо мэргэжилтнүүд маань ажиллаад байх л үлдлээ” гэлээ.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамнаас санаачлан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран “Цэвэр орчин-Улаанбаатар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Энэхүү хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчид оролцож, хөрс, ус, орчны бохирдол, хог хаягдлын менежментийн талаар ярилцаж, санал солилцлоо. Н.Байгаль
эрүүл мэнд
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 12 дахь удаагийн цахим хурал боллоо. 2014 оныг Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан ЭХЭМҮТөв өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нийт аймаг, нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн статистик, мэдээг гаргаж байгаа. Он гарснаар улсын хэмжээнд эхийн ноцтой хүндрэлийн 75 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт эхийн амь насыг аварч, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэсэн байна. Хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэлэхдээ, өнөөдрийн байдлаар эхийн эндэгдлийн индекс буурах нааштай үзүүлэлт харагдаж байна. Цаашид энэ чанар, үзүүлэлтээ хадгалахад нийт эрүүл мэндийн байгууллагуудын үүрэг, оролцоо чухал юм гэлээ. Мөн цахим хурлын үеэр бага насны хүүхдийн ахуйн осол гэмтэл буурахгүй байгаа, хүүхдийн осол гэмтэлд онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг дурдаж байв. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Болормаа, хүүхдийг ахуйн осол гэмтэлд өртүүлэхээс сэргийлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагч нарт чиглэсэн мэдээлэл, сургалтыг зохион байгуулж, тэдний анхаарал, болгоомжийг нэмэгдүүлэхэд тусалж, дэмжиж ажиллахыг цахим хуралд оролцсон эмч, мэргэжилтнүүдэд сануулсан юм. Дорнод аймгийн эрүүл мэндийн газраас гуравдугаар сарын 13-ны өдөр 2.400гр, 2.300гр, 1.800гр гурван ихэр хүү төрсөн тухай мэдээллийг өгөв. Түүнчлэн эх, хүүхдийн бие сайн байгааг дуулгалаа. 2014 оныг эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгосонтой холбогдуулан “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэх Дэлхийн цусны донорын өдрийг угтан гурван сарын аянг ЦССҮТ-өөс зохион байгуулж, ЭМЯ-наас аянаа эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан сайн дураар цусаа хандивлаж, авлагагүй донор болох, цус цусан бүтээгдэхүүний хүртээмжийг дээшлүүлэх сайн үйлсэд идэвхитэй оролцохыг цахим хуралд оролцогч нийт эмч, эрүүл мэндийн салбарын ажилчиддаа уриалав. Япон улсын элчин сайдын яамнаас нийслэлийн амаржих газруудад багаж, тоног төхөөрөмж нийлүүлэхээр судалгаа хийжээ. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн эмнэлэг, БОЭТ, амаржих газруудын камержуулалтын байдал, мэргэжлийн сэтгүүл захиалалтын байдлын судалгааг авав. Дэлхийн эх баригчдын өдөр ирэх сарын 5-нд болох бөгөөд энэ өдрийг угтан зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангаж байна. Орон нутаг бүр эх баригчдын өдрийг угтан төлөвлөгөө гарган, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилтэй уялдуулан шинэлэг ажлыг зохион байгуулахыг зөвлөв. Эрүүл мэндийн сайдын Олон улсын сувилагчийн өдрийг тэмдэглэх тухай 2014 оны 47 дугаар тушаалын дагуу “Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдрийг энэ сарын 15-ны дотор зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу Сонгинохайрхан, Хан–Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сувилахуйн албанаас сувилагчийн мэргэжлийг сурталчлах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан байна.
эрүүл мэнд
Дүүрэг бүрт асуудал болоод байдаг хүүхдийн эмнэлэгийн хүрэлцээ, хүүхдийн өвчлөл хэр байдгийг сурвалжлахаар Хан-Уул дүүргийн эмнэлэгийг зорилоо. Хаа газрын үүдээр орход сонсогддог “Одоо нэг хүний дараа орлоо”, “ Эгчээ би таны урд байгаа шүү дээ гэх яриа сонсогдов. Энд нааш цааш холхих хүмүүсээс харахад энэ эмнэлэг ачаалал ихтэй байгаа нь илт. Эмч гэх эрхэм нандин нэрийн цаана асар их хариуцлага дагалдаж байдаг. Тэр чинээгээрээ ард иргэдийн дундаас асар их шүүмжлэл, асуудал, буруутгах явдал их байгааг аль ч дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдээс харж болно. Биднийг очиход тус эмнэлэгт үзүүлэх гээд ирсэн хүмүүсийн дараалал ихтэй бөгөөд өглөө таван цагт ирсэн гэх иргэд ч цөөгүй байлаа. Нэгэн ахимаг настай эмэгтэй бухимдан “Би өглөө зургаан цагт гэрээсээ гарсан. Гэтэл одоо болтол үзүүлж чадаагүй л байна. Үзүүлэх гээд хүлээж байгаа би ингэж ядарч байгаа юм чинь энэ олон хүнийг эмчилж, үзэж байгаа эмч нэр ямар их ядарч байгаа болоо” гэсээр сууж байсантай таарав. Ихэнх нь эмч нарыг буруутгадаг бол зарим нь ч гэсэн ойлгож байгаа нь сайшаалтай санагдав. Энд үзлэг хийх цаг нь 8-12 цаг хүртэл үргэлжилдэг юм байна. Үд хүртэл үзлэгийн хэсэгт эцэг эхчүүдийн хөл тасрахгүй бөгөөд “эмчээ эмчээ” гэсэн дуу энд тэнд. Энэ жилийг Эрүүл мэндийн яамнаас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл энэ эрүүл мэндийн нэгдэл ч гэсэн мөн адил хүүхдийн эрүү мэндийн асуудлыг түлхүү анхаарч, хүүхдийн төлөө ажиллаж байгаа юм байна. Эндхийн хамт олон жилийн эхнээс нилээд олон ажлыг төлөвлөөд, эхний улиралд амжуулах ажлуудаа хийжээ. Ингээд бид тус эмнэлэгийн дарга Т.Пүрэвчулуунтэй уулзахаар өрөөрүү нь орлоо. Тэрээр эмнэлэгийн ачааллыг сурвалжилж буйд талархаад илэн далангүй ярилцлаа. -Манай эмнэлэгт өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд нийт 138 мянган хүн үзүүлж, хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 27,3 хувь нь хүүхэд байна. Мөн төрөх насны 21 мянган эмэгтэй байна гэсэн статистек тоо бий. -Манай Эрүүл мэндийн нэгдэл нь нарийн мэргэжлийн 24, үйл оношийн болон параклиникийн 20 кабинеттэй, 78 ортой хэвтүүлэн эмчлэх тасагтайгаар дүүргийнхээ 108000 гаруй хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн нэг, хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хүүхдийн нэгдсэн эмнэлэг 180 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ч гэсэн хүүхдүүдэд хүрэлцэхгүй байна. - Ачаалал ихтэй ажиллаж байна. Учир нь манай эмнэлэг анх 1989 баригдсан, тэр үед дүүрэг 80 мянган хүнтэй байсан одоо хүн ам нь 138 мянга болсон. Барилга байгууламж, эмч гээд бүгд л дээр үеийнхээрээ явж байгаа. Ингэснээр ачаалал их байлгүй яахав. Харин бид өнгөрөгч онд 26800 гаруй ор хоног ашиглаж, 36081 гаруй өвчтөн хэвтүүлэн эмчлэж, амбулаториор 779552 хүнд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн түүнчлэн манай лаборатори нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, биохими, иммунологи, гематологи, серологи зэрэг 20 гаруй нэр төрлийн шинжилгээг хийж байна. Манай нэгдлийн харьяанд биеэ даасан салбар амбулатори 1, 1-16 хороонд өрхийн эмнэлэг 14 ажиллаж байна. Өрхийн эмнэлэгт нийт 57 их эмч, 42 эмнэлгийн мэргэжилтэн сувилагч нар системээр ажиллаж, эмнэлгийн анхан шатны бүх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн онд бид “А” корпусаа "Арш" компанинд алдсан. Энэ асуудал одоог хүртэл үргэлжилж байна. Бид нураалгасан байрныхаа суурин дээр цогц үйлчилгээ төв барихаар төлөвлөөгөө гарган холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн. - “ - Ерөнхийдөө манай барилгыг тойроод дүүрэн барилга байгуулмж байдаг. Яаралтай тусламжаар ирсэн өвчтөнөө машинаас буулгахад маш хүндрэлтэй. Учир нь машинаа байрлуулах талбай бага учир хаа хол машинаа байрлуулж байж сувилагчид маань арай ядан өргөн өвчтөнөө эмнэлэгт оруулдаг. Орж, гарах гарцгүй ийм л байдалтай байна. Өвөлжин айдастай өвөлжсөн. Учир нь манай нэгээс дөрвөн давхар хүйтэн өвчтөнд хүндрэлтэй байсан. Энэ өвөл 380 кв-тын цахилгааны утас тасарч долоо хоног зэргэлдээх байгууллагаасаа цахилгаан авч ажилласан. Ер нь хүндрэлтэй талууд тоочоод байвал зөндөө байна. Энэ асуудлыг эв зүйтэй шийдэхийг бид маш ихээр хүсэж байна даа гээд ажилаа үргэлжлүүлэв. Хүүхдийн өвчлөлийн талаар Хүүхдийн их эмч Ц.Хонгорзул эмчтэй уулзахаар түүний өрөөний үүдэнд очтол үзүүлэх гээд хүлээж буй хүүхдүүдийн дараалал уртаас урт байлаа. Энд ирж байгаа ихэнх хүүхдүүд ханиадтай, хоолой нь өвдсөн байв. Өвлийн улирал буюу 12-3 сарын хугацаанд нийт түргэн дуудлагын 70-80 хувийг ханиадтай халуурсан хүүхдүүдийн дуудлага эзэлдэг бол дулаан болоод ирмэгц харьцангүй буурч 20-30 хувь болсон юм аж. Өсвөр үеийхэний дунд “Хүүхдийн хэт хөдөлгөөндөх эмгэгшил” гэх илрэх нь элбэг болсон. Энэ өвчний талаар эцэг, эхчүүд мэдээлэл муу байдаг. Энэ эмгэг сургуулийн насны хүүхдүүдэд элбэг илэрдэг аж. Энэ ямар учиртайг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сонирхолоо. Илрэх гол шинжүүд нь анхаарал нь нэг зүйл дээр төвлөрч чаддаггүй, хийх гэсэн зүйлсээ тойрдог, сэтгэл санаа нь байнга шаналж байдаг, нүүр ам нь таталддаг, нойргүйдэх байдал илэрдэг байна. Энэ өвчин нь магни дутагдсанаар илэрдэг байна. Учир нь энэ үед хүүхдүүдийн хувьд хариуцлага хүлээх байдал нь өндөр болдог аж. Энэ үед энэ эмгэг илэрч эхэлдэг. Магни дутагдал хүндрээд ирэхээрээ зүрхний өвчин, булчингийн өөрчлөлт буюу өвчлөлт болдог байна. Эцэг эхчүүд энэ байдлыг анзаарахгүй байснаас болж, ууртай, омогтой залуус олширсон гэж хэлж байлаа. Энэ эмгэгээс хэрхэн хүүхдүүдээ урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутамдаа ногоон навчит ургамлыг хэрэглэж сурах, хальстай шарсан төмс болон гурвалжин будааг хэрэглэж сурахад эмгэг бага илрэх аж. Мөн түүнчлэн гаазтай ундаа болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бүх төрлийн хиам нь хүний биен дэх магнийг гадагшлуулдаг байна. Эдгээрийг хэрэглэхгүй байхыг эмч зөвлөж байлаа. Сонирхуулахад, өдөрт дөрвөн ширхэг ванана нэг өдрийн магни нь нөхдөг байна. Ингээд бид Хүүхдийн их эмч Ц.Хонгорзултай уулзаж цөөн хором ярилцлаа. - Ерөнхийдөө 10-14 насны хүүхдийг үздэг. Шаардлагатай үед нярайг ч бас үздэг. Хамгийн гол харагдаад байгаа өвчлөл нь ходоодны өрөвсөл болон хоолойны ангинаас үүссэн үе мөчны өрөвсөлийн өвчлөл их байна. -Хүүхэд ханиад хүрхэээрээ халуурах ёстой. Халуурч байж хүний бие вирустай тэмцэж биенээсээ гадагшлуулдаг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ халуурангуут л эмчийн зөвлөгөөгүйгээр шууд л антибиотиг өгчихдөг. Энэ нь хүүхдэдсөрөг нөлөө үзүүдэг . Дараа нь ямар ч вирусны эм уугаад үйлчилддэггүй болох талтай. Болохгүй гэсэн эрсэг заалт байхгүй. Би өөрөө өгч болохгүй гэдэг зүйлийг баримталдаг. Учир нь ханиад хүрээд гурваас долоон хоногийн дараа витамин уухыг зөвлөдөг. -Таван сараас эхлээд харшилтай хүүхдүүд ирдэг. Харшил үүсгээд байгаа зүйл нь хотжилттой холбоотой мөн түүнчлэн удамших байдал ажиглагдаад байдаг. Учир нь ээж, аав нь ямар нэг төрлийн харшилтай бол хүүхэд харшилтай байх жишээтэй. Харшлыг эмчилнэ гэж бараг байхгүй. Харшил авч буй зүйлээс нь хүүхдийн хол байлгахад л болно. Ер нь эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах нь эрс багассан. Асуудал үүсгэхгүй бол тоохгүй комьпютерийн ард суулгаад л байдаг. Тэд тэндээ кибер ертөнцдөө үүрэг гүйцэтгэгчээр амьдардаг болсон. Энэ байдлаасаа хүүхэд ядарч эхэлдэг. Удаан сууснаар дэлгэцийн хамааралтай болдог. Яг л хар тамхи шиг өөртөө татадаг зүйл. Хүүхэд бол комьпютерийн урд 30 минут л суух ёстой байдаг. Гэтэл хүүхдүүд хэдэн цагаар ч хамаагүй сууж байна. Эмчийн хяналтын дор эмээр эмчлэгддэг сэтгэцийн өвчин тумах нь элбэг байгааг анхаарах хэрэгтэй. Бидний хийсэн сурвалжлагаас хүүхдийн өвчлөлийн талаар бага ч айтугай мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна. Хан-Уул дүүрэг төдийгүй нийслэлд хүүхдийн эмнэлэгийн хүрэлцээ үнэхээр тааруу байгааг анхаарч, хүүхдийн эмнэлэгийг барихыг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ. Н.Байгаль
эрүүл мэнд
Зүрхний бүх төрлийн өвчин оношлох аппараттай болжээ. Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажил дуусч, дотоод заслын ажил эхлээд байгаа юм байна. Мөн тус төвд 2,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий зүрхний оношлогооны аппартыг суурилуулаад байгаа гэнэ. Ингэснээр бүх төрлийн өвчнийг Монголдоо оношлох боломжтой болжээ. Тус эмнэлэг зургаан давхар бөгөөд нэгдүгээр давхарт нь компьютер оношлогоо, томографийн тасаг, хоёрдугаар давхарт нь хагалгааны тасаг ажиллах юм байна. Харин гуравдугаар давхарт нь нярайн эрчимт эмчилгээ, дөрөв, таван давхарт цусны эмгэг, хавдрын судалгааны төвийг нээсэн байна.
эрүүл мэнд
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 12 дахь удаагийн цахим хурал боллоо. Цахим хурлын үеэр бага насны хүүхдийн ахуйн осол гэмтэл буурахгүй байгаа, хүүхдийн осол гэмтэлд онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг хэлэлцсэн бөгөөд “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэх Дэлхийн цусны донорын өдрийг угтан гурван сарын аянг ЦССҮТ-өөс зохион байгуулж, ЭМЯ-наас аянаа эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан сайн дураар цусаа хандивлаж, авлагагүй донор болох, цус цусан бүтээгдэхүүний хүртээмжийг дээшлүүлэх сайн үйлсэд идэвхитэй оролцохыг цахим хуралд оролцогч нийт эмч, эрүүл мэндийн салбарын ажилчиддаа энэ үеэр уриалжээ. Мөн түүнчлэн Эрүүл мэндийн сайдын Олон улсын сувилагчийн өдрийг тэмдэглэх тухай 2014 оны 47 дугаар тушаалын дагуу “Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдрийг энэ сарын 15-ны дотор зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Н.Байгаль
эрүүл мэнд
Булган аймгийн “Байгаль хамгаалах сан”-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгагдсаны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг цуглуулах, зөөвөрлөх, түр хадгалах байр”-ыг шинээр барьж, 90,480,000 төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг шатааж, устгах аргыг халж, агаар, ус, хөрс, хүрээлэн буй орчныг бохирдлоос хамгаалах дэвшилтэт тоног, төхөөрөмжийг хэрэглэснээр хөдөө, орон нутагт Эрүүл мэндийн сайдын 179 дүгээр тушаалыг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа юм байна.
эрүүл мэнд
Ази Номхон далайн орнуудын “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” сэдэвт олон улсын 9 дэх удаагийн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах юм байна. Энэхүү чуулган энэ сарын 30-наас ирэх сарын 01-ны хооронд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Геронтологийн үндэсний төв, Монголын бэлгийн анагаах ухааны нийгэмлэг, Монголын андрологийн нийгэмлэг, Монголын менопауз, андропауз зохицуулалтын нийгэмлэг, Монголын бөөрний мэс заслын нийгэмлэгүүд хамтран зохион байгуулах аж. Тус чуулганд Америк, Япон, Сингапур, Солонгос, Тайван, Тайланд, Индонез, Малайз гэх зэрэг дэлхийн нэр хүнд бүхий гадаадын 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцох юм байна. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт бэлгийн анагаах ухааны ололт, амжилтаас суралцах, мэдлэг, туршлагаа солилцох, гадаад, дотоодын хамтын ажиллагаа өргөжүүлэх чухал ач холбогдолтой чуулга уулзалтад Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд стратегийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эмэгтэйчүүд, мэс засал, дотоод шүүрэл, гериатр эмч нар оролцох ажээ.
эрүүл мэнд
Энэ сарын 5-11-ний өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зоонозын тасагт хачигт хазуулсан гэх 37 хүн хандан үйлчлүүлжээ. Тодруулбал, хазуулсан хүмүүсийн арвандөрвөн нь хүүхэд байсан бөгөөд 51,3 хувь нь 0-19 насныхан, 40,5 хувь нь 20-49 насныхан аж. Одоогийн байдлаар хачигт хазуулагсдын гурав нь ХӨСҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгүүлж байгаа юм байна. Сэрэмжлүүлэхэд, эдгээр хүмүүсийн ихэнх нь хотын ойролцоох ой модонд, цөөн хэд нь хөдөө орон нутагт явж байхдаа хачигт хазуулсан байна. Энэ жилийн хувьд ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварлагдсан байдал нь эрс ихэж байгаа гэнэ. Иймээс иргэд хачиг ихтэй газар явах үедээ биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэхийг ХӨСҮТ-ээс анхааруулжээ. Н.Байгаль
эрүүл мэнд
Жил бүр уламжлал болгон “Гемофилитэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг дэлхийн улс орнуудад 1989 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд манай улс анх 2003 оноос эхлэн тэмдэглэдэг болсон билээ. ЭМЯ-наас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Гемофилитэй тэмцэх Дэлхийн өдөрт зориулан “Гемофили өвчний менежментийг сайжруулъя” сэдэвт симпозиумыг ЦССҮТ болон Монголын гемофилийн үндэсний холбоотой хамтран зохион байгууллаа. Симпозиумыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал нээж үг хэлсэн юм. Энэхүү хуралд ЭМШУИС –ийн эрдэмтэн багш нар, ЭХЭМҮТ-ийн лаборатори болон цусны клиникийн эмч нар оролцож, удамзүй, оношилгоо, факторын эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний талаарх мэдээллүүдийг өгсөн байна. Мөн түүнчлэн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Сүхбаатар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар болон Монголын гемофилийн холбооны гишүүд, гемофилтэй хүүхдүүдийн ар гэрийнхэн оролцож, гемофилийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах талаар санал бодлоо солилцлоо.
эрүүл мэнд
“Ионсей-найрамдал” эмнэлэг өнөөдрөөс эхлэн хүүхдийн өвчний үзлэг, оношилгоо болон сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. МХЕГ-ын улсын ахлах байцаагчдын актаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Ионсей-Найрамдал” эмнэлгийн үйл ажиллагааг 2013 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түр зогсоосон юм. Тус эмнэлгийнхэн актын хэрэгжилтийг 90.9 хувьтай биелүүлж, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсээс гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг удаа дараа хийж, зөрчил дутагдлыг арилгуулсан байна. Иймд тус эмнэлэг өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаандаа орсон гэнэ.
эрүүл мэнд
Тавдугаар сарын 5-нд Олон улсын эх баригчдын өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдрийг манай улс анх 2007 оноос хойш жил бүр тодорхой уриатайгаар тэмдэглэж ирсэн гэдэг. Энэ оныг Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нийт аймаг, нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн статистик, мэдээг гаргаж аж. Улсын хэмжээнд он гарснаар эхийн ноцтой хүндрэлийн 75 тохиолдол бүртгэгдсэн байна. Орон нутаг бүр эх баригчдын өдрийг угтан төлөвлөгөө гарган, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилтэй уялдуулан шинэлэг ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. Тус ажлын хүрээнд нийслэл хотод ажиллаж амьдарч байгаа эх баригч нар “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” хэмээх сайн дурын үйлсийн аянд нэгдэж, өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цус хандивлах арга хэмжээг зохион байгууллаа.
эрүүл мэнд
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс хэлэх болсон.Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 130 дугаар тушаалаар энэхүү хуулийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Уг ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл, эмч, мэргэжилтнүүд зэрэг 20 гаруй хүн ажлын хэсгийн гишүүдээр сонгогдсон байна.
эрүүл мэнд
Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан “Эх баригчдын дуу хоолой” сэдэвт уулзалт, сургалтыг өнөөдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан, “Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэг”-ээс зохион байгууллаа. Тус уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд нийт эх баригч нартаа мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр, “Эх, нярайг эсэн мэнд амаржуулж гэр бүлд аз жаргалыг бэлэглэх хариуцлагатай бөгөөд ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригч, бага эмч нартаа Олон улсын эх баригчдын өдрийн халуун мэндийг дэвшүүлье” гэв. Монгол улсын хэмжээнд нийт 814 эх баригч ажиллаж байгаагийн 56 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд, 13,7 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд, 12,4 хувь нь амаржих газруудад, 14,4 хувь нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллаж байна. 2013 онд нийт 79371 эх төрж, 79780 нярай мэндэлсэн нь сүүлийн 23 жилийн хамгийн өндөр төрөлттэй жил байв. Сүүлийн жилүүдэд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч анхаарах асуудлууд байсаар байна. “Эх баригчдын дуу хоолой” сэдэвт уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Нярайн эндэгдлийг бууруулахад та бүхний сэтгэл, зүтгэл, хүчин чармайлт юу юунаас илүү хэрэгтэй байна. Учир нь нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг багцаар, зөв үзүүлэх нь нярайг эндэхэд хүргэдэг түгээмэл шалтгаануудаас сэргийлэх, өртөг багатай, үр дүн сайтай арга юм. Энэ нь эх баригч та бүхний өдөр тутмын хийдэг нярайг төрмөгц шууд бүрэн хуурайшуулах, эхтэй нь арьс-арьсаар шүргэлцүүлэх, хүйг зөв цагт, зөв хавчин, нэг удаагийн үйлдлээр хайчлах, нярайг эхээс тусгаарлахгүйгээр хөхийг амлуулах зэрэг үйлдлийг тогтмол зөв хийж хэвшүүлэхэд л нярайн эндэгдлээс сэргийлэх боломжтой байна. Мөн түүнчлэн дутуу нярайд Имж эхийн асаргаа хийх, бүтэлттэй нярайг уут, хошуувчаар амьсгалуулах зэрэг тусламжийг хугацаа алдалгүй үзүүлэх ур чадварт суралцах хэрэгтэй байна” гэв. Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй тус уулзалтад НҮБ-ын ХАС-ын суурин төлөөлөгч Наоми Китахара хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр “Олон улсын эх баригчдын өдрийг та бүхэнтэй хамт тэмдэглэж байгаадаа баяртай байна. Эхийн эндэгдлийг бууруулж, тодорхой амжилтад хүрсэн улс орнуудад мэргэшсэн эх баригч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтын 2015 оны түвшинд хүрсэн бөгөөд үүнд эх баригчид чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа эхийн эндэгдэл 1990-2013 онд жилд 3,8 хувиар буурч, өнгөрсөн жилийн сүүлээр 100 000 амьд төрөлт тутамд 42,7 болсон. Эндэгддлийг ийнхүү бууруулахад эх баригч нарын оруулсан хувь нэмрийг энд дурьдахгүй байх аргагүй юм” гэв. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан эхийн эндэгдлийг бууруулахад эх баригч нарын гаргасан бүх хүчин чармайлтыг талархан сайшааж буй гэдгийг дуулгасан юм. Дэлхийн бусад орнуудад нийт төрөлтийн 70 хувийг мэргэжлийн эх баригч нар удирдаж, тусламж үзүүлдэг бол Монгол улсад нийт төрөлтийн 98 хувийг мэргэжлийн эх баригч нар эх барьж байна.
эрүүл мэнд
Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өнөөдрөөс эхлэн шинээр ажиллаж буй өрхийн эмч, сувилагч нарт зориулсан “Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн тав хоногийн сургалтыг явуулж эхэллээ. Уг сургалтаар хоёр сараас таван сартай хүүхдийн өвчнийг үнэлэх, ангилах, хүүхдийн эм уух тунг тохируулан сонгох, суулгалтын эмчилгээ, хэсэг газрын халдварыг гэрээр эмчлэх, нярай хүүхдийг үнэлэх ангилах, нярайн асаргаа сувилгаа, эхэд зөвлөгөө өгөх харьцааны ур чадварыг өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ, залуу эмч, сувилагч нарт эзэмшүүлэх зорилготой гэнэ. Сургалтыг Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Т.Цолмон удирдан зохион байгуулах юм байна.
эрүүл мэнд
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Эрүүл ажлын байр-2014” сарын аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд өчигдөр Монгол ньюс мэдээллийн төвд тэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд хэлэхдээ, “Манай улсад Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор “Дэлхийн эрүүл, аюулгүй ажлын байрны өдөр”-ийг тэмдэглэх хүрээнд жил бүрийн тавдугаар сарын эхний арван хоногийг “Эрүүл ажлын байрыг дэмжих” уриан дор эрүүл ажлын байрны өдрүүдийг зохион байгуулж ирсэн уламжлалтай” хэмээн хэлээд Эрүүл ажлын байрны сарын аяныг салбарын яамд, нийслэл, аймаг орон нутгийн хэмжээнд болон өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд зохион байгуулахыг уриалсан юм.
эрүүл мэнд
Хеликобактер нь жоом шиг мушгиа хэлбэрийн сахлаараа ходоодны салст бүрхүүлийг өрөмдөн, ходоодны доторх ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэдэг эсийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг салслаг бүрхүүл үгүй болж, ходоодны хүчил, бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр ходоодны доторх хана гэмтэж, үрэвсэл үүсч дараа нь шархалдаг ажээ. Иймд хеликобактер нь ходоодны шарх, архаг үрэвслийг үүсгэдэг байна. Хеликобактер нь нэгэн төрлийн шимэгч тул өөрөөсөө аммиак ялгаруулж, ходоодны хорт хавдар үүсгэдэг байна. Хеликобактертийн халдвартай гурван хүн тутмын нэг нь ходоодны хорт хавдарт шилждэг байна. Хеликобактер хэрхэн халдварладаг вэ? Хеликобактер нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж ахуйн замаар халддаг. Хеликобактерийн халдвартай эцэг эх хүүхдээ хооллож ундлахдаа халуун эсэхийг нь шалгаж өөрөө түрүүлж амсах, ундааг нэг лонхноос уух, чихэр жимс хувааж идэх, нийтийн хоолны газрын дутуу угаасан аяга халбага гэх мэт зүйлүүдээр, хоол хүнсээр дамжин халддаг. Иймд хэрэв гэр бүлийн нэг нь л ходоодны үрэвсэл, шархлаа, хеликобактертэй бол тэр гэр бүлийн бүх гишүүд хеликобактерийн шинжилгээг заавал өгч, хеликобактерийг эмчлэх шаардлагатай. Хеликобактертэй хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ? - хэвлийгээр цанхайна, цээж гашуун оргино, амнаас эвгүй үнэр үнэртэнэ, хэвлий орчим өвдөнө, нүүрэн дээр батга гарна, хеликобактерээс ялгаруулж байгаа хорт бодист хордож бие нозоорч, амархан ядрамтгай болно. Зарим хүнд дээрх шинжүүд огт илрэхгүй байх тохиолдолд бий.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтын програмд 2014 оны 5 сарын 1-нээс эхлээд дараах өөрчлөлт орлоо.
эрүүл мэнд
Он гарсаар 26488 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 26669 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 929 буюу 3.6 хувиар, хүүхдийн тоо 984 буюу 3.8 хувиар өссөн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 6744 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 11 хүүхэд буюу 0.2 хувиар өсчээ. Харин улсын хэмжээгээр өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 929 буюу 3.6 хувиар, хүүхдийн тоо 984 буюу 3.8 хувиар өссөн байна. Нялхсын эндэгдэл эхний дөрвөн сарын байдлаар 112 болсон нь өмнөх оноос 24 хүүхдээр нэмэгджээ. Харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 124 болж, өмнөх оны мөн үеэс 7 хүүхдээр нэмэгдсэн аж. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл оны эхний 4 сард 16, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19 болж, өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа юм байна.
эрүүл мэнд
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын энэ оны төлөвлөгөөний дагуу Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсээс Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа арьс гоо заслын эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн байдалд танадалт судалгааг хийж эхлээд байна. Танадалт судалгаа ирэх есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл явагдана. Танадалт судалгаанд төрийн байгууллага, мэргэжлийн холбоодын болон бусад мэдээлэл, судалгааг ашиглаж, харьцуулсан дүгнэлт судалгаа хийж ажиллахаар төлөвлөж байна.
эрүүл мэнд
“Хавдрын эсрэг үндэсний аян-2014” Дархан-Уул аймагт нээлтээ хийлээ. Тус үйл ажиллагаанд ЭМЯ, ХСҮТ, ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон Дархан-уул аймгийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн ажилчид болон ард иргэд оролцлоо. Хавдрын эсрэг үндэсний аян дөрөв дэхь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд аяны хүрээнд зохион байгуулагдах сургалт сурталчилгааны ажлаас дурьдвал “Зонхилон тохиолдох хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалт есөн аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдах юм. Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээх сайн дурын багыг аймаг бүрт бэлтгэх зорилготой “Хорт хавдар, түүний эрсдэлт хүчин зүйлс, ульдчилан сэргийлэлт ба эрт илрүүлэлт” сургалтанд ХААН Банкны 270 ажилтан хамрагдан гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Халдварт бус өвчин дотор хорт хавдар дэлхий дахины түүнчлэн манай орны эрүүл мэнд, нийгэм эдийн засагт хор хөнөөл учруулж буй асуудлуудын нэг юм. Иймээс Монгол улсын Засгийн газраас Халдварт бус өвчин түүний дотор хорт хавдраас сэлгийлэх, хянах асуудалд анхаарал хандуулж, бодлого, хөтөлбөртөө тусган ажиллаж ирсэн. Хорт хавдрын анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хүрээнд хийгдэж байгаа нэг томоохон ажил нь Хавдар судлалын үндэсний төвөөс санаачласан “Хавдрын эсрэг үндэсний аян” юм. Тус аяны үр дүнгээс хархад хорт хавдраар оношилогдсон хүмүүсийн 42 хувь нь эмчлэгдэж болох эрт үе шатандаа илэрсэн байна. Мөн 2013 онд хөнгөвчлөх эмчилгээгний чиглэлээр мэргэшүүлэх зуравдугаар сарын сургалтанд аймаг, хотын 25 эмч, хөнгөвчлөх сувьлахуйн 3 сарын сургалтанд 17 сувилагч, хими эмчилгээний чиглэлээр найман аймгийн эмч нар ХСҮТ-д суралцаж төгсөөд орон нутагтаа ажиллаж эхлэсэн нь аймаг, дүүргийн түвшинд хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад томоохон ахиц боллоо. Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хавдраас сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлж, хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх шатлалд бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахын зэрэгцээ энэхүү үйлсэд төрийн, хувийн хэвшлийн байгууллага, олон улсын түншүүдтэй үр ашигтай хамтран ажиллах болно” гэжээ.
эрүүл мэнд
Улсын хэмжээнд амбулаторид хандаж үйлчлүүлсэн хүмүүсийн 4,7 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдож, өмнөх долоо хоногуудын өвчлөлөөс буурч, олон жилийн дундаж түвшинд байна. Эмнэлгүүдээс 53 сорьц хүлээн авч шинжлэхэд томуугийн вирус илрээгүй, харин амьсгалын дээд замын үрэвсэл үүсгэгч риновирус, аденовирус зэрэг вирусууд найман сорьцод илэрсэн байна. өнгөрсөн долоо хоногт хачигт хазуулсан гэж 37 хүн ХӨСҮТ-д хандаж үзүүлсэн нь өмнөх долоо хоногоос 23-аар буурсан үзүүлэлт гарсан аж. Хүн амд хандаж хачигт хазуулахаас болгоомжлуулах болон хачигны халдвараас сэрэмжлүүлсэн санамж хэвлүүлэн түгээж байгаа юм байна.
эрүүл мэнд
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн хурлын танхимд “Байгууллагын хөгжил, соёл, тусламжийн чанар” сэдэвт сургалт зохион байгуулжээ. Тус сургалтыг ДЭМБ-ын санхүүжилтээр ЭМЯ, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Эрүүл мэндийн чанарын менежерүүдийн холбоо хамтран зохион байгуулсан. Сургалтанд 30 гаруй эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ эрхэлсэн дэд захирал, чанарын албаны дарга, чанарын менежерүүд нийт 60 гаруй хүн оролцсон байна. Уг сургалтаар эрүүл мэндийн байгууллагын соёлын талаар нэгдмэл ойлголттой болж, байгууллагын соёлоо хэрхэн хөгжүүлэх талаар мэдээллийг авлаа. Эмнэлгийн тусламжийн чанар, чанарын арга хэрэгслүүд, чанарын соёлын талаар оролцогчдыг шинэ мэдээллээр хангаж, харилцан суралцах боломжийг олгосон. Түүнчлэн чанарын удирлагын тогтолцоог бий болгох, байгууллага дээрээ 5S-ийг хэрэгжүүлэх, KAIZEN буюу тогтмол сайжруулах зэрэг орчин үеийн арга хэрэгсэлийн талаар мэдээлэл хийгдэж дасгал хийсэн аж. Түүнчлэн сэтгэлд нийцсэн үйлчилгээний талаар нэгдмэл ойлголттой болж, удирдамж боловсруулахад нь арга зүйн дэмжлэг үзүүлсэн сургалт болжээ.
эрүүл мэнд
Төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа хэн бүхэн нийгмийн болоод эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэтэл эрүүл мэндийн даатгал төлсөн ч энэ чиглэлийн тусламж, үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй гэж иргэд гомдоллох нь бий. Тэгвэл ШӨХТГ 2014 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахаар гэрээ байгуулсан хувийн эмнэлгүүдийн жагсаалтыг гаргасан байна. Тодруулбал, та эрүүл мэндийн даатгал төлдөг л бол дараах хувийн 79 эмнэлэгт 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. 1.Амин-Эрдэнэ Уламжлалт, дотор,зүрх судас БГД, 5-р хороо клиникийн 3-р эмнэлгийн урд өөрийн байранд 2 .АСЭ Эмэгтэйчүүдийн мэс засал, клиник биохимийн лаборатори БГД, 12-р хороо, Хасбаатарын гудамж 7-2 тоот 3 .Ачит-Эх Уламжлалт анагаах эмнэлгийн тусламж үйлчилгээ БГД, 7-р хороо,4-р хороолол, 12-р байр,”Ачит-Ихт “ХХК-ийн байр 4 .Ачтан элит Дотор,ерөнхий мэс засал, мэдрэлийн мэс засал, урологи-эмэгтэйчүүд, хүүхэд,эрчимт нүд, ЧХХ мэргэжлийн чиглэлээр БГД, 6-р хороо Ард Аюушийн гудамж 1а 5 .Баянгол Дотор, мэдрэл, хүүхэд, гоо засал, арьс бэлгийн замын халдварт өвчин, уламжлалт, эмэгтэйчүүд, мэс засал, шүд, ЧХХ, ЭХО, лаб, нүд, дүрс оношлогоо БГД, 11-р хороо 6 .Бумаа-Санаа Дотор БГД, 18-р хороо, хүнсний захын урд 7 .Бум-Энэрэл Дотор БГД, 16 хороо, Гандан, Гарьдманлай эмнэлгийн байр 8 .Буянт-Оношлогоо Дотор, зүрх судасны эмчилгээ, дотор, зүрх судас, уламжлалтын өвчний амбулаторийн үзлэг, ЭКГ, өнгөт ЭХО оношлогоо БГД, 6-р хороо Ачтан-Элит компаны байранд. 9 .Бүсгүй Эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, чхх, нүд, уламжлалт БГД 5-р хороо 10-р хороолол өөрийн байранд 10 .Гарьд манлай Эрэгтэйчүүд БГД, 16 хороо, Гандан, өөрийн эмнэлгийн байранд 11.Далд засал Уламжлалт, зүү төөнө засал, эмчилгээ,дотрын өвчний үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө, ЭХО оношлогоо,уламжлалт нөхөн сэргээх сувилал БГД, 7-р хороо, 4-р хороолол өөрийн байранд 12 .Дархан оточ Мэдрэл,уламжлалт,зүү төөнө заслын эмнэлэг үйлчилгээ БГД, 17-р хороо ЭБО төвийн байранд 13 .Корсан Эмэгтэйчүүд БГД 12-р хороо Мөнгөн гүүр эмнэлгийн байранд 14 .Мангут Дотор, зүрх судас, мэдрэл, мэс засал үзлэг,ЧХХ,уламжлалт, ЭХО БГД, 7-р хороо 65-р байрны 3 давхарт 15 .Мөнхийн ус Дотор, мэдрэл БГД ,18-р хороо 40-р байранд 16 .Манал оточ Дотор, мэдрэл, гэмтэл БГД, 6-р хороо Амины орон сууцны байранд 17 .Номун Дотор,мэдрэл, уламжлалт, хүүхэд, ЧХХ,эмэгтэйчүүд,мэс заслын үзлэг, оношлогоо, эмчилгээ,цус шүүх, дотор, мэдрэл 25 ортой, 40 ортой сувилал БГД ,19-р хороо,4-р хороолол өөрийн байранд 18 .Персон Эмэгтэйчүүд БГД, 4-р хороо Төгс- Ялгуун эмнэлгийн байранд 19 .Сорогзон Дотор, уламжлалт, эмэгтэйчүүд,ЭХО оношлогоо БГД, 20-р хороо СХ-ЭМН-ийн 2-р амбулаторийн байранд. 20 .Төмөр замын нэгдсэн эмнэлэг Харъяа дүүргийн хүн амд эрүүл мэндийн 2 дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлнэ. БГД, 4-р хороо, Жасрайн гудамж 6 21 .Талимаа Дотор, мэдрэл, нүд БГД, 12-р хороо, өөрийн байр 22 .Хазаадай Эмэгтэйчүүд БГД, 14-р хороо, Тэнгэр-Ээл компаний байранд 23 .Хүмүүн Дотор, мэдрэл, арьс БЗХӨ, Нүд, ЛОР, шүд, эмэгтэйчүүд, мэс засал, хүүхэд, сүрьеэ БГД, 2-р хороо 24 .Энэрэл мамоц Эмэгтэйчүүд БГД, 20-р хороо Цамбагаравын замын урд. 25 .Аюурвед-Энх Дотор, уламжлалт БГД 3-р эмнэлгийн баруун талд Од хийморь төвийн байранд 26 .Баянзүрх нэгдсэн эмнэлэг Харъяа дүүргийн хүн амд эрүүл мэндийн 2 дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлнэ. БЗД, 5-р хороо,БЗЭМН-ийн ард 27 .Аюурвэйд Дотор, уламжлалт, гэмтэл сэргээн засах БЗД, 5-р хороо, Ангарамед центрийн байр 28 Дархан детект Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ БЗД 16-р хороо Цэргийн 72-р хотхон Да хүрээ 54 29 .Зүтгэл найдвар Уушиг, дотор. БЗД, 5-р хороо өөрийн эмнэлгийн байранд 30 .Манба-Дацан Уламжлалт БЗД, 7 хороо, 15-р хороолол, ЕБ-ын 97-р сургуулийн баруун талд 31 .Монг-Эм Уламжлалт анагаах эмнэлгийн болон клиник биохимийн лаборатори БЗД, 5-р хороо, Монг-Эм ХХК-ны байр 32 .Мөнгөн чагнуур Дотор, эмэгтэйчүүд, нүдний өвчний үзлэг, оношлогоо, зөвлөгөө өгөх БЗД, 4-р хороо, 11-р байр, 41 тоотод 33 .Ортопед Гэмтэл согогын мэс засал, рентген оношлогоо. БЗД, 14-р хороо, Оросынн нэгдсэн эмнэлгийн байранд 34 .Си Жи Эс Мэдрэл БЗД, 15-р хороолол ,Гялс төв 304 35 .Солонго Нүдний үзлэг,оношлогоо,эмчилгээ,нүдний мэс засал БЗД, 15 хороо, 13-р хороолол Георесурс ХХК-ийн байр 36 .Сэрсэн дэмид Дотор, халдварт, уламжлалт БЗД, 16-р хороо дандарын гудамж Хэрлэн-Унд компаний байранд. 37 .Топуна Уламжлалт, дотор БЗД, 3-р хороо, 2-р эмнэлгийн хашаанд шүдний эмнэлгийн урд 38 .Төг сун Мэдрэл, сэтгэц,наркологийн эмчилгээ БЗД, 16-р хороо 42-р байранд 39 .Шагдарсүрэн Дүрс оношилгоо, Судасны мэс засал БЗД, Энхжил эмнэлгийн байранд. 40 .Элэг Уламжлалт БЗД, 13 хороо, Дүүргийн татварын газрын дэргэд 41 .Энхжил Дотор, мэдрэл, уламжлалт БЗД,14-р хороо, Жин хэмжүүрийн урд өөрийн байранд. 42 .Эрин Дотор, мэс засал, эмэгтэйчүүд, дүрс оношлогоо ,физик эмчилгээ,клиник, биохими,иммунологийн лаборатори БЗД, 6-р хороо,13-р хороолол,Бөхийн өргөөний баруун урд өөрийн байранд 43 .Буянт ээж Уламжлалт, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд СБД, АӨСТ-ийн ойролцоо. 44 .Болор-мэлмий Нүд СБД, Япон Монголын төвийн хажууд 45 .Дангал Уламжлалт, дотор, мэдрэл СБД ,4-р хороо 50 мянгатын 24а байр 34 тоот. 46 .Зуун наст Дотор, уламжлалтын үзлэг оношилгоо, эмчилгээ, ЭХО, Эрүүл мэндийн зөвлөгөөн, ЧХХ,арьс гоо засал, рентген,клиник биохимийн лаборатори. СБД, 5 дугаар хороо “Ийлст гарден” компаний байранд 47 .Ивэн Эмэгт, дотор, мэд, мэс засал, арьс өнгө, уламж, гоо сайхан СБД ЭМҮТ- 2, БЗД 3-р хороо 13-1 тоот 48 .Орбита Нүдний мэс засал, нүүрний гоо сайхны нөхөн сэргээх мэс засал СБД, 5-р хороолол 14б байр 5-р орц 49 .Сонгдо Ерөнхий оношлогоо, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, мэс засал СБД, 1-р хороо Чойдонгийн гудамж,-5 УКТЭ-ийн баруун талд 50 .Таны төлөө бид Эмэгтэйчүүдийн үзлэг, мэс ажилбар, эх барих эмэгтэйчүүдийн эмчилгээ СБД, 1-р хороо Энх тайвны өргөн чөлөө өөрийн байранд 51 .Филошийп эмнэлэг Мэс засал, нүд СБД, -р хороо Эрүүл ард сангийн байранд 52 .Хатагтай Эмэгтэйчүүд, төрөх, дотор, мэдрэл, зүү төөнө засал, хүүхэд, эрүү нүүрний мэс засал, нүүр амны согог судлал СБД, 8-р хороо Дашчойлон хийдийн зүүн талд, өөрийн байранд 53 .“Хоржимиза” эмнэлэг Уламжлалт, дотор, хүүхэд СБД, 15-р хороо өөрийн байранд 54 .Чимэжүд Уламжлалт, нөхөн сэргээх,дотор, мэдрэл, мэс засал СБД, 8-р хороо ЭМҮТ Хатагтай эмнэлгийн байранд 55 .ЭМЖЖ ЧХХ, шүд, дотор, мэдрэл СБД, 1-р хороо 56 .ЭМШУИС-н нэгдсэн эмнэлэг Дотор, мэдрэл, мэс заслын тусламж үйлчилгээ СБД, 1-р хороо Чойдогийн гудамж 3 Сонгинохайрхан дүүрэг 57 .Авецина Гэмтлийн мэс засал, дотор, уламжлалт, шүдний холимог үзлэг, оношлогоо, эмчилгээ, НАСЗ, лаборатори СХД, 12-р хороо 1-р хороолол 2а байр Мөнгөн гүүр компаний 3-р давхарт 58 .Бурам мишээл эмнэлэг Уушигны мэс засал СХД, 20-р хороо Эрүүл мэндийн үйлчилгээний 1-р төвд 59 .Бурам номиун Яс үений мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ. СХД , 20-р хороо Сонсголонгийн зам 8-1 өөрийн байранд 60 .Далд увидас Уламжлалтын үзлэг, оношилгоо, эмчилгээ СХД , 18-р хороо Үйлдвэрчний 35 өөрийн байранд. 61 .Жинст Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хүүхэд, уламжлалт, эмэгтэйчүүдийн сувилал. Клиник, биохими, микробиологийн лаборатори СХД, 15-р хороо 1-р хороолол Холбоо-Ус компаний байранд 62 .Либергэн Дотор, дуран СХД 20-р хороо ЭМҮТ 63 .Мон-мэс Ерөнхий мэс засал СХД, 20-р хороо Монос-2 байр 64 .Натул Дотор, мэс засал, эмэгтэйчүүд, мэдрэл, шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ 11 ортой + Клиник биохимийн шинжилгээ СХД, 6-р хороо Цахилгаан тээвэр компаний байранд 65 .Өнө-Энх Мэдрэл СХД, 18-р хороо иргэн Авирмэдийн байранд 66 .Суперпроб Гэмтэл, хүүхэд, дотор, уламжлалт СХД, 12 хороо, 2А байр 67 .Түмэн шанд Дотор/ бөөр/ СХД , 20-р хороо ЭМҮТ-1-д түрээсээр. 68 .Увидаст байгаль Уламжилтын үзлэг, оношилгоо, эмчилгээ Уламжлалт, зүү төөнө засал, дотор, нөхөн сэргээх эмчилгээний 25 ортой сувилал СХД, 9-р хороо өөрийн байранд 69 .Халиун толгой Дотор, уламжлалт, ЧХХ, клиник биохимийн лаборатори СХД, 14-р хороо 1-р хороолол өөрийн байранд 70 .Хулж боржигон Уламлалт, клиник биохимийн лаборатори, сувилал. СХД , 20-р хороо эрүүл мэндийн үйлчилгээний төв-д өөрийн байранд 71 .ЦНС Мэдрэл СХД,15-р хороо,”Өгөөмөр Адимон” ХХК-ийн байранд 72 .Энх- Ану Эмэгтэйчүүд, дотор, СХД, ЭМҮ-ний 1-р төвд 73 .Энх-Ундрага Мэдрэл, гэмтэл СХД, ЭМҮТ-1-д 74 .АВМА Дотор, уламжлалт, ЭХО, лаборатори, ЧХХ, БЗХӨ, Мэдрэл, эмэгтэйчүүд, нөхөн сэргээх ЧД, 3-р хороо Урт цагаан ХҮТ-ийн ард жуулчны гудамж. 75 .Ээлтэй оточ Дотор, уламжлалт ЧД 6-р хороо Ажилчдын гудамж Оффис центрийн 4,5 давхарт 76 .Чимэг-Оюу Эх барих,эмэгтэйчүүдийн оношлогоо,эмчилгээ,жижиг мэс ажилбар ХУД, 3-р хороо өөрийн байранд 77 .Хасу-манал Дотор, уламжлалт ХУД, ХУЭМН-ийн 3 давхарт түрээсээр. 78 .Сэргээн засах клиник Уламжлалт ХУД, Оргил сувиллын зүүн урд талд 79 .Замбага трейд ЗБН Дотор, Зүрх судас Багануур дүүрэг
эрүүл мэнд
Өнгөрсөн оны зургаадугаар сард Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн хашаанд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ барилга барихаар болж суурийн ажил эхэлсэн юм. Барилгын ажлын төсөв мөнгө суучаад байхад одоо хүртэл барилгын ажил эхлээгүй байна. “Азийн хөгжлийн банк”-ны төслийн хүрээнд 2.9 тэрбум төгрөгөөр тус төвийг барилгыг барьж, энэ оны арванхоёрдугаар сард хүлээлгэн өгөх ёстой юм. Энэ талаар ЦСҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр “2011онд хийсэн барилгын зураг төслийн ажилд өөрчлөлт оруулахаар болсон. Иймд зураг төслийн бичиг баримт хэмээн хугацаа алдаж байгаа. Уг ажил дууссаны дараа барилгын ажил эхэлнэ. Өнгөрсөн нэгдүгээр сард “Азийн хөгжлийн банк"- ны төслийн хүрээнд шинэ тоног төхөөрөмж ирсэн" гэв. ЦСҮТ-ийн шинэ барилга суурийн давхартайгаа нийлээд таван давхар бөгөөд донорт үйлчлэх, сургалт хийх зэрэг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байхаар зураг төслийг гаргасан байна. Тус төвийн одоо байгаа барилгын хувьд анх 1971 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийг цусаар хангах зориулалтаар өртөлийн хүрээнд барьж байжээ. Энэхүү төв баригдсанаар нийтийг хамарсан гамшгийн үед ард иргэдийг цус, цусан бүтээгдэхүүнээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх юм.
эрүүл мэнд
“Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлдээ эмнэлгийн түргэн тусламжийн шуурхай байдлыг хангаж, чадавхийг бэхжүүлэх талаар тусгасан. Энэ зорилгын дагуу Герман улсын Нордхорн хотын Was компаниас гурван машин авахаар болсон бөгөөд Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Г.Далай, тоног төхөөрөмжийн инженер Б.Алтанхуяг, сум дундын эмнэлгийн их эмч н.Баяржаргал нар тус компанид ажиллалаа. Тэд тоноглогдсон түргэн тусламжийн машин, түүний үйл ажиллагааны зарчимтай танилцжээ. Эдгээр машинууд тун удахгүй тээвэрлэгдэн ирж, орон нутгийн түргэн тусламжид явснаар иргэдэд хүрэх тусламж, үйлчилгээний шуурхай, бэлэн байдал хангагдан ажиллах юм.
эрүүл мэнд
Монгол улсын тэргүүн хатагтай, “Итгэл хавдаргүй Монгол” үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа 2014 оны 5 дугаар сарын 11-нд Завхан аймагт айлчилж, “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасаг”–ийг нээлээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй Монгол улсын хүн амын дунд хорт хавдрын өвчлөл өсч, улмаар залуужин хорт хавдрын шалгаант нас баралт нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа нь төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэндийн салбарын анхаарах асуудлын нэг болж байна. Тухайлбал монгол улсад өнгөрсөн оны байдлаар шинээр 5252 хүн хавдрын өвчлөлд бүртгэгдэж, 12436 хүн хяналтанд байгаа бол манай аймагт сүүлийн гурван жилд шинээр 440 хүн өвчилж, одоогийн байдлаар 348 хүн хавдрын өвчтэй, хяналтанд байна. Иймд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний тасаг байгуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 292-р тушаал, 2013 оны 344-р тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн салбарт сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлийг эрхэм болгон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл мэнд эрс шинчлэл” дэд хөтөлбөр боловсруулж, аймгийн эдийн засаг нийгмийг энэ онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 200 сая төгрөгийн санхүүжилтийг хийж байгаа юм байна. Энэхүү ажлын хүрээнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасгийн байранд засвар үйлчилгээ хийж, нэн шаардлагатай зарим эд хогшил тоног төхөөрөмжөөр тохижуулсан. Мөн “Итгэл хавдаргүй Монгол” үндэсний сан хоёр үйлдэлтэй функцональор, эмнэлэгийн ор, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, өвчтөн хянадаг монитор аппарат, дуслын автомат шахуурга пами, телевизор, хөргөгч, даралтны аппарат, эмийн тэргэнцэр, сувилагчийн шкаф зэрэг арван нэр төрлийн 24 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэн хөнгөвчлөх тусламж үйлчилгээний хоёр өрөөг иж бүрэн тохижуулж дэмжлэг үзүүлжээ.
эрүүл мэнд
Олон улсын нүдний эмч нарын “Орбис” нүдний нисдэг эмнэлэг манай улсад ирэх долдугаар сард ирэхээр болжээ. Онгоцтой эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг аж. Тэд нүдний нарийн мэргэжлийн багаж хэрэгсэл, эмчилгээ болон сургалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон нисдэг эмнэлэг хөгжиж буй орнуудын нүдний эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах үндсэн зорилготой гэнэ. Сургалт явуулахын зэрэгцээ нүдний хүнд өвчин эмгэгтэй иргэдэд үзлэг, эмчилгээ хийдэг. “Орбис” эмнэлгийнхэн Монголд 14 хоног ажиллах бөгөөд тус эмнэлэгт үзүүлэх хүнд эмгэгтэй хүмүүсийг манай эмч нар урьдчилан бэлтгэдэг байна.
эрүүл мэнд
Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн шалтгааныг үнэлэх, дархлаажуулалтын үеийн харилцаа холбооны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын сургалт семинар Филиппин улсын Манилла хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болжээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн байгууллагаас зохион байгуулсан тус сургалтад Монгол улсаас ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны их эмч Б.Алтанзул, холбогдох бусад албаны хүмүүс оролцсон аж. Сургалтад бүсийн есөн орноос дархлаажуулалт, нийгмийн эрүүл мэндийн болон мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийт 50 гаруй төлөөлөгчид ирэв. Тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос улс, БНХАУ, Камбож, БНАЛАУ/Лаос/, Малайз, Филиппин, Вьетнам, Папуа Шинэ Гвинейн Тусгаар улс, Монгол улсын төлөөлөл оролцсон юм байна.
эрүүл мэнд
Хүүхдэд ямар нэгэн эм өгөхөөсөө өмнө эмчийн заавар зөвлөгөө заавал авах шаардлагатай. Ялангуяа анх удаа эм өгөх гэж байгаа бол энэ нь чухал ач холбогдолтой. Бага насны хүүхэд насанд хүрсэн хүмүүсийг бодвол эмийн бодист сөрөг урвал өгөх магадлал илүү өндөр байдаг. Иймд жороор болон жоргүй олгодог эмүүд, ноцтой бизнес болтлоо хөгжсөн ургамалын гаралтай гэх бэлдмэлүүдэд анхааралтай хандаарай. Хэрэв эм уулгасны дараа таны хүүхэд огиулах эсвэл биеэр нь тууралт гарах шинж илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй. Мөн зарим үед бага насны хүүхэд эмийг өөрөө уусан байж магадгүй эргэлзээтэй үе тохиолддог. Хэрэв танд ийм асуудал үүсвэл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Энд хүүхдэд хэзээ ч өгч болохгүй зарим эмийн тухай орууллаа. : Хүүхдийн эмчийн зөвлөсөнөөс бусад нөхцөлд хүүхдэд аспирин болон найрлагандаа аспирин агуулсан ямар нэгэн эм өгч огт болохгүй. Аспирин нь зарим үед хүүхдэд Reye-ийн хам шинжтэй төстэй шинж тэмдэг үүсгэж болдог бөгөөд энэ нь оношлоход түвэгтэй байдалд хүргэж болох талтай. Мөн аспириныг удаан хугацаагаар хэрэглэхэд цус бүлэгнэлтийг удаашруулдаг. Эмийн сангаас эм худалдан авахдаа аспирин агуулсан эсэхийг тодруулаарай. Аспирин нь зарим эмийн заавар дээр "salicylate" эсвэл "acetylsalicylic acid" гэсэн нэрээр байдаг тул эргэлзээтэй санагдвал эмийн санчаас тодруулж асуугаарай. Хүүхдийг халуурах эсвэл бусад нөхцөлийн үед ацетаминофен эсвэл ибупрофен хэрэглэж болох талаар эмчээс асуугаарай. Зургаан сараас бага насны хүүхдэд ибупрофен хэрхэвч өгч болохгүй гэдгийг санаарай. Америкийн хүүхдийн эмч нарын академи жоргүй олгодог ханиадны эмүүдийг хүүхдэд өгөхийг эсэргүүцдэг. Энэ төрлийн эмүүд бага насны хүүхдийн ханиадын шинж тэмдэгүүдийг бууруулахад нэмэр болж чаддаггүй гэж судлаачид үздэг. Харин ч тунг нь хэтрүүлэх болон удаан хугацаагаар өгвөл хор хүргэдэг байна. Мөн нэмж хэлэхэд эдгээр эмүүдийг хэрэглэх үед дагалдах нөлөө болох хүүхдийг унтаа байдалд оруулах, нойргүйдүүлэх, ходоодыг хямраах, биеэр чонон хөрвөс болон улаан тууралт гарах зэрэгээс гадна зүрхний цохилт олшрох, таталт үүсэх зэрэг амь насанд аюултай байдал үүсгэж болно. Эмчийн тусгай зааваргүйгээр бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй эмийг хүүхдэдээ өгч болохгүй. Бөөлжилтөнд хүргэж байгаа ихэнх нөхцөл байдлууд удаан үргэлжилдэггүй бөгөөд ихэвчлэн ямар нэгэн эм хэрэглэлгүйгээр бөөлжихөө больдог. Харин бөөлжилт намдаах үйлчилгээтэй эмүүдийг дур мэдэн хэрэглэвэл хүндрэлд хүргэх аюултай. Насанд хүрэгчдийн эмийн багахан тунг хүүхдэд өгөх нь аюултай. Нярай болон бага насны хүүхдийн тун сургуулийн насны хүүхдэд өгөх тунгаас ялгаатай байдаг. Иймд хүүхдэд эм өгөхдөө туйлын болгоомжтой хандаарай. Хэрэв хүүхдэдээ өгөх гэж байгаа эмийн тун хүүхдийн жин болон насанд тохирсон эсэх нь тодорхой биш байвал өгч болохгүй. Өөр хэн нэгэн хүүхдэд бичиж өгсөн эм эсвэл өөр өвчний үед өгч байсан эмийг таамагаар өгөх нь үр дүнгүй төдийгүй ноцтой байдалд хүргэж болзошгүй. Зөвхөн түүнд зориулж тухайн өвчний үед бичиж өгсөн эмийг өгөх хэрэгтэй. Жороор олгодог болон жоргүй худалдаалдаг ямар ч эм байсан хугацаа нь дууссан бол хэрэглэхээс татгалзаарай. Мөн анх байснаасаа өнгө нь өөрчлөгдсөн, бутрамхай болж зөөлөрсөн эсвэл сав боодол нь гэмтэж битүүмжлэл нь алдагдсан эмийг хэрэглэж болохгүй. Зарим эмүүд нь халуун бууруулах болон өвдөлт намдаах үйлчилгээтэй ацетаминофен агуулсан байдаг. Иймд хүүхэддээ эм өгөхдөө хамт өгч байгаа бусад эмүүд ацетаминофен агуулсан эсэхийг сайтар шалгаарай. Хэрэв та өгч байгаа эмнийхээ найрлагад эргэлзэж байвал эм зүйч эмчээс асууж лавлаарай. Зажладаг таблет эсвэл бусад төрлийн эмүүд бага насны хүүхдэд онцгой аюул үүсгэдэг. Таны жирэмсэн байхдаа ууж байсан төмрийн бэлдмэл, жирэмсний витаминыг хүүхэд авч чадахааргүй газар хадгалаарай. Ямарч эмийг ихээр хэрэглэвэл хор болдог гэдгийг мартаж болохгүй. Мөн чихэрлэг сироп, эмульс хэлбэрийн эмүүд хүүхдийн дуртай иогурт, сок зэрэгтэй ойролцоо амттай тул хүүхэд ихээр уух эрсдэлтэй тул танай гэрт ийм төрлийн эм байгаа бол хадгалалтанд онцгой анхаараарай.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНХАУ-аас Монгол Улсад хавсран суугаа, Израиль Улсын Элчин сайд ноён Матан Вилнай, түүнийг дагалдан яваа төлөөлөгчид болон Монгол Улс дахь Израиль Улсын Өргөмжит консул Д.Амар нарыг хүлээн авч уулзсан биллэ. Энэ үеэр тэрээр Элчин сайд Вилнай эрүүл мэндийн салбарт хоёр чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийсэн. Нэгдүгээрт, Израиль улсын нөхөн сэргээх мэс заслын эмч, профессор М.Топазын нээсэн гэмтлийн болон чихрийн шижингийн гаралтай томоохон хэмжээний шархны эдгэрэлтийг түргэсгэх хүчилтөрөгч болон вакуум эмчилгээний хосолсон шинэ арга технологийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар хамтран ажиллах санал тавилаа. Хоёрдугаарт, Израиль улсын нүдний мэс заслын эмч нарын багийнхан Монголд ирж ажиллах сонирхолтой байгаа тул энэ талаар харилцан ярилцаж, санал солилцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Н.Удвал сайд шарх эмчлэх шинэ арга технологийг танилцуулах сургалтад хамрагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч, мэргэжилтнүүд уг аргыг үр дүнтэй, эмчилгээний дэвшилтэт арга болохыг үнэлж дүгнэснийг мэдэгдээд, цаашид ГССҮТ-тэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Нүдний мэс заслын эмч нарын баг ирж ажиллах санал дэвшүүлсэнд талархалтай байгаагаа илэрхийлээд, Монголд эмчлэгдэх боломжгүй нүдний эмгэгийн чиглэлээр хамтарсан сургалт, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллах боломжтойг мэдэгджээ.
эрүүл мэнд
Ази Номхон далайн орнуудын “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” сэдэвт олон улсын ес дэх удаагийн чуулган өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэлнэ. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт бэлгийн анагаах ухааны ололт, амжилтаас суралцах, мэдлэг, туршлагаа солилцох, гадаад, дотоодын хамтын ажиллагаа өргөжүүлэх чухал ач холбогдолтой Хоёр өдөр үргэлжилэх тус чуулганыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС, Геронтологийн үндэсний төв, Монголын бэлгийн анагаах ухааны нийгэмлэг, Монголын андрологийн нийгэмлэг, Монголын менопауз, андропауз зохицуулалтын нийгэмлэг, Монголын бөөрний мэс заслын нийгэмлэгүүд хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд Америк, Япон, Сингапур, Солонгос, Тайван, Тайланд, Индонез, Малайз гэх зэрэг дэлхийн нэр хүнд бүхий гадаадын 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцох ажээ.
эрүүл мэнд
Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо эхэллээ. Гишүүн 194 улсын төлөөлөгч нараас гадна НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагууд, олон улсын төрийн бус байгууллагууд болон ажиглагч нараас бүрдсэн 3000 гаруй төлөөлөгчид энэ удаагийн Ассамблейд оролцож байна. Энэ жилийн хувьд нэгдсэн чуулганы хэлэлцүүлэг “Уур амьсгал ба эрүүл мэнд” гэсэн үндсэн сэдэвтэй байх бөгөөд улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар эл сэдвээр үг хэлэх аж. Ассамблей дэгийн дагуу Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг сонгосноор эхлэв. Энэ жилийн 67 дугаар Ассамблейн Ерөнхийлөгчөөр Кубын Нийгмийн эрүүл мэндийн сайд Др. Роберто Моралес Охедаг сонгосон бол үлдсэн таван бүсийн төлөөлөл болох Фижи, Бахрейн, Литви, Конго, Шри Ланка улсаас тус тус Дэд ерөнхийлөгч нарыг сонгосон байна. Харин Ассамблейн А хорооны даргаар Австрали улс, Б хорооны даргаар Уганда улсын төлөөлөгч сонгогджээ. Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Кубын Нийгмийн эрүүл мэндийн сайд Др.Роберто Моралес Охеда төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ хүний эрүүл мэндийг хамгаалахад нийгмийн болон орчны нөлөөлөл чухал нөлөөтэй болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр “Бүх улс орнуудын төр засаг ядуурал, өлсгөлөн, тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн цогц бодлого баримталж байж хүний эрүүл мэндийг сайжруулах нөхцөлийг сая бүрдүүлнэ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллах ёстой” гэжээ. Түүнийг Ассамблейн нэгдсэн чуулганд үг хэлсний дараагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирад Др. Маргарет Чан төлөөлөгчдад хандаж үг хэлэв. Др. Чан хэлэхдээ дэлхий даяар, ялангуяа хөгжиж байгаа улс орнуудад хүүхэд насны таргалалалт, илүүдэл жин асар хурдацтайгаар өсөж, дэлхий даяар халдварт бус өвчний эпидемийн эх үүсвэрийг тавьж байгааг онцлов. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-aaс Хүүхэд насны таргалалтыг таслан зогсоох ажлыг хариуцах өндөр түвшний хороог байгуулж байгаа талаараа мэдээлэв. Түүнчлэн тэрбээр дэлхий нийтийн хэмжээнд ядуучуудын 70 гаруй хувь нь хөгжиж байгаа улс орнуудад амьдарч байгааг цохон тэмдэглэж, улс орнуудын эдийн засаг хөгжихийн хирээр нийгмийн салбар, нэн ялангуяа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт дагаж нэмэгдэх ёстой талаар, түүнчлэн баялгийг тэгш хүртээмжтэй хуваарилах хамгийн зөв зам нь хүний эрүүл мэндэд хийх хөрөнгө оруулалт байх ёстой талаар улс орнуудын төрийн тэргүүн нарт хандаж онцлон тэмдэглэв
эрүүл мэнд
ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөөний 2015-2017 оны өртөг тооцсон ажлын төлөвлөгөөг хэлэлцэх хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад Эрүүл мэндийн яам, Үндэсний зохицуулах зөвлөл, НҮБ-ын байгууллагууд, ХӨСҮТ, бусад мэргэжлийн харьяа байгууллагууд, орон нутгийн төлөөлөл, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Глобаль сан байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр төслийн уралдаан зарлаж ирсэн. Манай улс тус төслийн уралдаанд идэвхитэй оролцож ДОХ/ХДХВ-ийн чиглэлээр 2, 5, 7 дугаар раундын төслүүдийг амжилттай батлуулан хэрэгжүүлж байна. “Өнгөрсөн хугацаанд Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсын хэмжээнд 2003-2014 онд нийтдээ 16,5 сая ам.долларын санхүүжилтыг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, ДОХ-ын эсрэг тэмцэхэд зарцуулсан байна. Одоогийн хэрэгжиж байгаа төсөл 2014 онд дуусах бөгөөд санхүүжилтын шинэ механизмын дагуу Глобаль санд өргөн барих төслийн чиглэл, агуулгыг хэлэлцүүлэхээр хамтрагч талуудын уулзалтыг зохион байгуулж байгаа” гэдгийг уулзалтын үеэр Үндэсний зохицуулах зөвлөлийн дарга Д.Амарсайхан хэлж байв. Зөвлөлдөх уулзалтаар оролцогчид/төсөл хэрэгжүүлэгч хамтрагч талууд/ шинээр өргөн барих төслийг үндсэн таван чиглэлийн дагуу боловсруулахаар хэлэлцэж, өөрсдийн санал, зөвлөмжөө тусгасан юм. : ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үндсэн хөтөлбөр, түүний үйлчилгээний хүрээ, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлд ажиллах; Өртөмхий ба гүүр хүн амын эрсдлийг бууруулахад онцгой анхаарч, халдварын талаар мэдээлэл түгээх, хамгаалах зан үйлийг дэмжих; ХДХВ/ДОХ-той хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар тэдний бүтээлч оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах; ХДХВ, БЗДХ хянал, сэргийлэлтэд шаардагдах хэмжээний санхүүгийн тогтвортой нөөц бий болгох, энэ нөөцийг бий болгох эрх зүйн, төрийн бодлогын таатай орчинг бий болгох, бэхжүүлэх чиглэлд ажиллах; ХДХВ/ДОХ-оос БЗДХ-ын нотолгоонд суурилсан хариу арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай тандалт судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийг цуглуулж төлөвлөлтөд ашиглах нь зайлшгүй шаардлатай байна гэсэн чиглэлийг тодорхойлж байгаа юм.
эрүүл мэнд
Элэгний С вирусийг 100 хувь устгах эмтэй болжээ .Тодруулбал, С вирусийг олон жилийн турш интерфероны аргаар эмчилдэг байсан. Харин орчин үед эмчилгээний энэ аргыг илүү сайжруулан пег-интерферон + Рибавирин эмчилгээг хийдэг болсон бөгөөд одоо ч гэсэн Монголд С вирусийг энэ аргаар эмчилдэг аж. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад элэгний С вируст гурвалсан эмийн эмчилгээг хэрэглэдэг болоод байгаа юм байна. Энэхүү эмчилгээний үр дүнд С вирусийг 80 хувиар устгаж байгаа гэнэ. С вирус устгадаг шинэ эмийг АНУ-д “Sofosbuvir” гэдэг бөгөөд дэлхийн стандартад нийцсэн, хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн эм аж. Энэ эм нэлээд өндөр өртөгтэй бөгөөд эмийн зургаан сарын курс эмчилгээний өртөг 84 мянган ам.доллар байхаар зах зээлд нийлүүлэгдэх юм байна. Манай улсын иргэдийн хувьд энэ эмийн өртөг харьцангуй өндөр тул Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Gilead” эмийн компанийн удирдлагуудтай уулзаж, улмаар Монголд С вирусийн өвчлөл өндөр байдаг талаар “Gilеad” компанийнханд танилцуулж, хямд үнэ өртгөөр нийлүүлэх боломжийг судалж үзэхийг хүссэн байна. Түүний үр дүнд манай улсад С вирусийг устгах курс эмчилгээний зардлыг 1800 ам.доллараар тооцохоор тохиролцсон ажээ. "Sofosbuvir" эмийн тухайд өвчлөгсдийн 70-80 хувь нь бүрэн эдгэх нь баталгаатай болохыг нотолчихсон. Түүний дараа дээрх эмтэй хавсарч бэлтгэсэн эмийг удахгүй эмчилгээнд нэвтрүүлэх юм байна. Тус эмийг манай улсад оруулж ирсэнээр эдгэх магадлал 95-99 хувьд хүрнэ гэдгийг АНУ-ын эрдэмтэд тооцоолсон аж. Эмийн компанийнхан энэ сарын сүүлчээр Монголд ирж, эмээ хэрхэн нийлүүлэх талааар ярилцаж, гэрээ хэлцэл хийх мэдээлэл ч байгаа юм. Үүний дараа “Glead science” компани “ledipasvir”, “sofosbuvir”-ийн холимог эмийг зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сонирхуулахад, АНУ-ын эрдэмтэд энэ өвчнийг гурван үе шаттайгаар судалжээ. Элэгний С вирусийн өвчнөөр өвчлөгсдийн 70 хувь нь өвчний нэгдүгээр үе шатандаа орсон байдаг аж. Энэхүү бэлдмэлийг өвчний нэгдүгээр үе шатандаа орсон өвчтөн 8-12 долоо хоног ууж хэрэглэвэл бүрэн эдгэрэх боломжтой. Харин хоёдугаар үе шатандаа орсон бол 12 долоо хоног, гуравдугаар үедээ орсон нь 24 долоо хоног ууж хэрэглэсэн тохиолдолд “чимээгүй тахал”-аас бүрэн ангижрана гэсэн судалгааг баталгаажуулан гаргажээ. Түүнчлэн энэ бэлдмэл нь С вирусыг эмчлэхийн зэрэгцээ ДОХ-ын эмчилгээнд ч эерэг үр дүн үзүүлэх ажээ.
эрүүл мэнд
“Хавдрын эсрэг үндэсний аян 2014”-ийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амжилттай ажиллаад ирлээ. Тус аяны нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ХААН банкны Ерөнхий захирал Като, ХСҮТөвийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар нар болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ЗДТГазар, Эрүүл Мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, аймгийн ард, иргэд өргөнөөр оролцсон байна. Энэ үеэр хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд оруулах, зарим төрлийн мэс засал эмчилгээг орон нутагт хийх, хорт хавдрын улмаас эмчийн хяналтад байдаг хүмүүст хяналтын үзлэг хийх зохих тусламж, үйлчилгээг үзүүлэх, зөвлөгөө өгөх, эмч эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон ХААН банкны сайн дурын ажилтнуудад сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийжээ. Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нийтдээ 3331 эрсдэлт бүлгийн иргэдийг хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Үүнээс хорт хавдрын 22 тохиолдол илрүүлж, цаашдын нарийвчилсан оношилгоо, шинжилгээ хийж байна. Үзлэгээр хоргүй хавдар 173, хавдрын урьдал өвчин 97, хорт хавдрын сэжигтэй 44 тохиолдол илэрч, 242 эсийн шинжилгээ, 21 эдийн шинжилгээ авснаас 125 эсийн шинжилгээг газар дээр нь хийж хариуг гаргаж өглөө. Хорт хавдрын сэжигтэй тохиолдлыг ХСҮТ-д ирүүлж онош баталгаажуулах үзлэг, шинжилгээ үргэлжлэн хийгдэж аж. “Хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо эмчилгээ” сэдэвт сургалтад 130 эмч, мэргэжилтнүүд хамрагдав. Мөн эрүүл мэндийн сайн дурын идэвхитэн бэлтгэх сургалт зохион зохион байгуулж, ХААН банк болон бусад аж ахуй нэгжийн 75 ажилтан хамрагдав. Аяны бас нэг чухал зорилго нь олон нийтэд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах явдал бөгөөд энэ ажлын хүрээнд төв, орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэн олон нийтийн хүртээл болгох, хорт хавдраас сэргийлэх талаар зөвлөмж, санамж, гарын авлага боловсруулан түгээх ажлуудыг хийсэн юм байна. ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар Дархан, Сэлэнгэ аймагт ажиллахдаа орон нутгийн эмч нартай хамтран хортой болон хоргүй хавдрын 15 мэс засал, ажилбарыг газар дээр нь хийж, хорт хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулсны зэрэгцээ аймгийн эмч нарыг ажлын байранд нь дагалдуулан сургасан нь ихээхэн үр дүнтэй байлаа. Мөн Сэлэнгэ аймагт ашиглахгүй байсан дурангийн аппарат (улаан хоолой, ходоод, уушиг, гэдэс, давсаг)-ыг ашиглалтад оруулж, дурангийн эмч, сувилагч нарыг дагалдуулан сургасан байна.
эрүүл мэнд
Булган аймаг хавдрын өвчлөлөөр улсын хэмжээнд хоёрт ордог, эрсдэл өндөртэй бүс. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын кабинетын эмч Б.Халиун “Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан"-д хандан “Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасгийг иж бүрэн тохижуулах” төсөл хүргүүлсэн нь дэмжигдсэн байна. “Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан” ТББ-аас Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хавдар хөнгөвчлөх эмчилгээний 23 нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг өгч, хоёр платыг иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгчээ. Монгол Улсын Тэргүүн хатагтай, “Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан”-гийн тэргүүн Х.Болормаа хавдар хөнгөвчлөх тасгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон байна. Уг ажиллагаанд Булган нутгийн уугуул иргэн, “Монполимет групп”-ын ерөнхийлөгч Ц. Гарамжав, Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн их эмч, “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний Сан”-гийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Гантуяа, нарийн бичгийн дарга С.Нарангэрэл, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Булган сумын Засаг дарга Ө.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга П.Оюунцэцэг нар оролцлоо. Монгол Улсын Тэргүүн хатагтай “Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан”-гийн тэргүүн Х.Болормаа, “Монполимет грүпп”-ын тэргүүн Ц.Гарамжав нарт ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сайн үйлс дэлгэрүүлж байгаад Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын хамт олон талархаж байлаа.
эрүүл мэнд
ЭМЯ-аас зарласан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд сумдын эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 3 нэр төрлийн нийт 64 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө. Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг Монос фарм трейд ХХК-аас гүйцэтгэх гэрээний дагуу нийлүүлсэн. Аймгийн Эрүүл мэндийн газрын тоног төхөөрөмж хүлээн авах комисс тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийн бүрэн ажиллагааг шалган хүлээн авлаа. Хүлээн авсан тоног, төхөөрөмжүүд: 1. Нярайн дулаацуулагч-2 2. Нярайн амьсгалын аппарат -1 3. Дусал, тариа хийхэд венийн судас гэрэлтүүлэгч төхөөрөмж -5 Тоног төхөөрөмжийг ажиллуулах талаар эмнэлгийн 21 мэргэжилтэнд арга зүйн зөвлөмж өгсөн байна.
эрүүл мэнд
Хятадын өмнөд нутаг Гуандуд нэг сая гаруй хүний амь насыг хоёр зун залгичихсан “Кепадэ” гэх хумхаагийн шумуул хил залгаа газар нутгуудад өргөн тархсан байна. Энэ шумуул манай улсад орж ирэхгүй гэх баталгаагүй хэмээн судлаачид хэлж байгаа юм. Энэхүү нисдэг шавьж хүнийг хазахад биеэр нь улаан судал гарч, тун удалгүй зурхэн тус газар нь хүрсэн тохиолдолд тэр дороо нас бардаг тохилдолч гарч байсан гэнэ. Энэ төрлийн шумуул монголд ямар замаар нэвтэрэх вэ гэвэл, тэд авгалдайгаа жимс ногооны дунд хийчихээд өөрсдөө үхдэг аж. Авгалдай нь хасах 20 хэмд нойрсон амьдрах чадалтай гэнэ. Иймээс манайд тэд жимс, ногоотой орж ирэх магадлал маш өндөр. Уг хумхаагийн шумуул нь халуун хүйтэн оронд тэсвэртэй амьдрах чадалтай бөгөөд хамгийн аймшигтай нь ДОХ өвчнийг тарааж эхэлсэн гэнэ. Одоогоор дэлхийн шавьж судлаачдын судалснаар 460 орчим зүйл байгаагаас 100 гаруй зүйл нь хүнд хумхаа өвчин халдаах чадвартай, гэхдээ тодорхой бүс нутагт тархсан 30-40 зүйл нь хумхаагийн үүсгэгч болох Плазмоди хэмээх бүдүүлэг биетнийг паразит байдлаар агуулж, халдаадаг аж. .Оросын мэргэжилтнүүд энэхүү шинэ төрлийн цус сорогчтой хэрхэн тэмцэх аргаа хараахан олоогүй байгаа юм байна. Хятадаас орж ирдэг жимс, ногооны агуулахыг сайтар шалгаж, оруулах нь энэ шумуулаас сэргийлэх хамгийн зөв арга аж.
эрүүл мэнд
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг өөрийн эмнэлгийн 60 жилийн ой энэ жил тохиох юм байна. Энэхүү ойн хүрээнд энэ сарын 15-16-ны өдрүүдэд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын дунд спортын дөрвөн төрөлт тэмцээнийг Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулах гэж байна. Тэмцээнд ЭМЯ-ы харьяа байгууллага, эмнэлгүүд нийт 19 баг тамирчид оролцох бөгөөд тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн төрлөөр зохион байгуудагдах юм байна.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга-уулзалт”-д оролцсон Бүгд Найрамдах Унгар Улсын “VMD Эмнэлгийн технологи” компанийн ерөнхий захирал Гаспор Марот, Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Д.Болороо, гүйцэтгэх захирал Штапан нарын төлөөлөгчид Улсын гуравдугаар эмнэлгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтаар талууд Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын форумаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор эмнэлгийн хөгжлийн төлөөх хамтарсан түншлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх, оношилгоо, эмчилгээний хүчин чадавхийг хэрхэн тооцох, зохион байгуулах, төлөвлөх, эмнэлэг хөгжүүлэхэд тулгардаг гол бэрхшээлүүд болон олон улсын туршлагын талаар харилцан санал солилцов. VMD компани нь Унгар улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмж, нэг удаагийн эм хэрэгслийн зах зээлд чухал байр суурийг эзэлдэг бөгөөд оношилгооны төвийн төлөвлөлт, суурилуулалт, угсралт болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус компани бусад улс орнуудын эмнэлгийн төслүүдэд төлөвлөх, угсрах, тоноглох, сургах, засвар үйлчилгээний дараалласан алхамуудыг цогц төсөл байдлаар хэрэгжүүлдэг бөгөөд уулзалтын үеэр Улсын гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэгжүүлэх олон хэмжээст гамма цацраг эмчилгээг нэвтрүүлэх төслийг хамтарсан цөм төсөл болгож хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан байна. Үүний дараа, төлөөлөгчид Улсын гуравдугаар эмнэлгийн Ангиографийн лабортори, КТГ-ийн багаж төхөөрөмж, зарим эмнэлзүйн тасгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа. “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ын бодит үр дүн гарах эхлэл тавигдаж байгаатай талууд санал нэг байгаагаа илэрхийллээ.
эрүүл мэнд
Элэгний С вирус нь Монголын хүн амын 15 хувийг хамарсан архаг халдварт өвчин юм. АНУ-ын "Gilead Sciences" компани өөрийн шинээр бүтээсэн элэгний С вирусын эсрэг эм “Sofosbuvir”-ийнхээ үнийг 44 дахин хямдруулж зарах эрхийг Монгол Улсад олгожээ. Уг эмийг манай улсад худалдах үнийг тооцохдоо нэг сарын эмчилгээ нь 300 доллар, гурван сарын эмчилгээ нь 900 доллар, зургаан сарын эмчилгээ нь 1800 доллар байхаар тооцоолсон байна. Тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь гурав болон зургаан сар байх аж. “Sofosbuvir” эмийн АНУ-ын зах зээлд зарагдаж байгаа үнэ 84 мянган доллар аж. Элэгний С вирусын шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компаний төлөөлөгч нар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн иржээ. Дэд сайдын АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд гепатит вирусын эсрэг эмчилгээнд шинээр ашиглаж эхэлсэн “Sofosbuvir” эм, түүний эмчилгээг манай улсад хямд үнээр нийлүүлэх давамгай эрхийг олгосон байна. Өчигдөр болсон уулзалтын үеэр “Sofosbuvir” эмийг хэрхэн Монголд бүртгүүлэх, шинэ эмийг гуравдагч улсад дамжуулан худалдахгүй байх талаар хэлэлцэж, эмийн үнийг 44 дахин хямдралтай худалдан авах шийдвэрийг дахин баталгаажуулжээ. Энэ эмийг манай улсад нэвтрүүлснээр С вирусын эмчилгээгээр дэлхийн хэмжээнд хүрэх боломж нээгджээ. Гэхдээ “Гилеад сайнс” компани уг эмийн төлбөрийг тусгай программын дагуу Монгол Улсын Засгийн газраас гаргуулах нөхцөл тавьсан байна. Үүнтэй холбоотой олон асуудал урган гарч ирэх бөгөөд үүнийг ЭМЯ шуурхай, хууль, дүрэм журмын дагуу нэн даруй шийдэхийн төлөө ажиллах тухайгаа илэрхийлжээ.
эрүүл мэнд
БНТУ-ын Дотоодын хэргийн яамны харьяа Шилжилт хөдөлгөөний удирдах газраас гадаадын иргэд тус улсад оршин суух эрхийн үнэмлэх авахад банкан дахь хувийн дансандаа 500 ам.доллар байршуулах шаардлаггүй болсныг мэдэгдсэн байна. Мөн хоёр улсын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын гэрээний хүрээнд Туркэд эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан бөгөөд түүнийгээ зохих эмнэлгийн байгуллагын бичиг, баримтаар нотолсон гадаадын иргэд эрүүл мэндийн даатгалд тусгайлан хамрагдах шаардлагагүй боллоо.
эрүүл мэнд
Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалтыг Хөвсгөл аймагт хийлээ. Тус сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын Эдийн засаг удирдлага мэдээллийн хэлтсийн дарга Б.Батчимэг, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны инженер Б.Жаргал нар нээж, үг хэлэв. Сургалтанд Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч их эмч, бага эмч нарын төлөөлөл бүхий нийт 33 хүн оролцсон аж. Сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулж, ЭХЭМҮТөвийн Тандалт судалгааны албаны инженер Б.Жаргал, Эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн П,Баярмаа нар тандалт судалгааны бүртгэл мэдээллийн программын танилцуулга, мэдээллийн программыг ашиглах, мэдээлэл оруулах зэрэг дагалдан сургалтыг зохион байгууллаа. Мөн мэдлэг ур чадварыг дээшлүүлж, зөвлөгөө өгөн хамтран ажиллав.“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг Эрүүл мэндийн байгууллагуудын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх, мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг үнэн зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээлэл оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн чухал ач холбогдолтой сургалт болжээ.
эрүүл мэнд
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгээр II, III шатлалын улсын болон хувийн эмнэлгийн нийт 50 гаруй эмч нарыг хамарсан сургалт, семинарийг ЭМЯ-наа зохион байгууллаа. Уг семинарт эмнэлгүүдийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар, ЦСЗСЗ-ийн гишүүд идэвхитэй оролцон эмнэлэг дэхь цус цусан бүтээгдэхүүний захиалга, тээвэрлэлт, хадгалалт, зохистой хэрэглээний талаар санал солилцжээ. Сургалтаар: ЦССҮТ-ийн захирал АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр “Гамшгийн үеийн бэлэн байдал, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх нь”, ЭХЭМҮТ-ийн их эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Б.Ганбилэг “Эх барих эмэгтэйчүүдийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ”, Нийслэлийн III амаржих газрын цус сэлбэлтийг хариуцсан сувилагч, НЭМ-ийн магистр Д.Дулмаа “Цус сэлбэлтийн сувилахуй судлалын арга зүйчийн үүрэг оролцоо”, ЦССҮТ-ийн дэд захирал АУ-ны магистр, зөвлөх зэргийн эмч Т. Алимаа “ЦСЗЗ-ийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарах зүйлс” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Монголэмимпекс Концерн ХК болон БНСУ-ын Донг А Холдинг компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монголэмимпекс Концерн ХК болон БНСУ-ын Донг А/Dong-A ST/ компани хамтран Монголдоо GMP шаардлага хангасан эмийн үйлдвэр байгуулахаар хоёр тал хамтран шийдвэрлэсэн байна. Уг асуудлын хүрээнд Монголэмимпекс Концерн ХК-ний захирал Б.Болормаа, Донг-А компаний захирал Др Шин-Хо Кан нарын хүмүүсийг Эрүүл мэндийн сайд ийнхүү хүлээн авч уулзав.Эрүүл мэндийн сайд тус уулзалтын үеэр, Монгол хүний эрүүл мэндийн төлөө тус хоёр тал хамтран ажиллаж, манай улсад эмийн үйлдвэрийг байгуулахаар ажиллаж буйд талархал илэрхийлээд, өнөөдөр Монгол улсын “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулж, УИХ-д хэлэлцэгдэж байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалттай Үндэсний үйлдвэрийг байгуулах ажлыг эхлүүлснийг Эрүүл мэндийн сайдын хувьд сайшаан үзэж байна гэдгийг тэрээр илэрхийлсэн юм. Энэхүү эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангахад төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох үндсэн баримт бичиг болох юм. Мөн дээрхи уулзалтын хүрээнд эмийн чанар, үнийн асуудлыг талууд хэлэлцэв.Эрүүл мэндийн сайд онцлохдоо, энэ үйлдвэр байгуулагдсанаар дотоодын зах зээлд чанартай, харьцангуй боломжийн үнэтэй эмээр ард иргэдийг хангах боломж тодорхой хэмжээгээр бүрдэнэ гэж үзэж байна. Мөн нэг талаас эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт, нөгөө талаас Монголын хүн амын эрүүл мэндэд чиглэсэн сайн үйлс болно гэдэгт итгэж байна гэсэн юм. Харин БНСУ-ын Донг А Холдинг Др Шин-Хо Кан хэлэхдээ, Эмийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний хөрөнгө санхүү зарцуулж байгаа ч гэсэн Монгол улс нь өөрөө зардал бага, мөн эмийн үнийг нөхцөл байдалдаа таарсан боломжийн байх талыг ч анхаарна. Монголдоо олон улсын стандартад нийцсэн эм бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашлаад олон улсын зах зээлд хөрш орнуудруу нийлүүлэх боломжийг ч судална гэсэн юм. Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалт зургадугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, олон талын асуудлыг хэлэлцсэн аж.
эрүүл мэнд
Нярайн эндэгдэл 8,5 хувиар өсчээ. Тодруулбал, энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 33 мянга 371 эх амаржижээ. Үүнээс амьд төрөлт 33 мянга 600 байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эх 1163 буюу 3.6 хувиар, хүүхэд 1235 буюу 3.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээлсэн байна. Харин нялхсын эндэгдэл 534 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 42 хүүхэд буюу 8.5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Үүгээр ч зогсохгүй тав хүртэлх насандаа эндсэн 637 хүүхэд байгаа нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 32 тохиолдлоор нэмэгджээ.
эрүүл мэнд
Сүүлийн үед олон төрлийн эм, бэлдмэлүүд манай оронд орж ирдэг болжээ. Тэднийг бол бидний дунд “Амьд ус” гэдгээр нь сайн мэдэх АСД 2 бэлдмэл юм. Тус бэлдмэл нь зоxиx сxем зааврын дагуу ууж xэрэглэxэд бүx өвчинд мөн бусад эмчилгээнд дарагдаагүй бүx төрлийн өвчин эмгэгүүдийг анагааж, эмчилдгээрээ онцгой бүтээгдэxүүн аж. Энэхүү эм ямар ч xимийн бодис ороогүй, амьтны эд эсээр бүтээгдсэн бие эрxтэнд ямар ч xор нөлөөгүй, Оросын ард түмний дунд Живая вода буюу Амьд ус гэж нэрлэгдэн, нууцаар xэрэглэгдэж ирсэн бэлдмэл. Харин энэ байдал манайд ч гэсэн адил. Манайхан эмчийн ямар ч зааваргүйгээр энэ бэлдмэлийг авч, дуран мэдэн хэрэглэдэг болоод уджээ. Гэхдээ энэ бэлдмэлийн малынх гэдгээр нь ихэнх хүмүүс мэддэг юм байна. АСД 2 бэлдмэлийн талаар судлаач эрдэмтэн хэлэхдээ “Энэ бэлдмэлийг малд зориулан хийсэн гэдэг. Гэхдээ хүнд зориулсан байдаг гэж дуулсан. Одоогоор энэ бэлдмэлийг нарийн судлаагүй байна. Гэхдээ тэр нутгийн зөгийн бал сайн гэдэг шиг л зүйл байх” гэсэн юм. Харин мал эмнэлэгийн эмийн санчаас тодруулахад “АСД2 бэлдмэл нь малын эм. Гэхдээ хүмүүс сүүлийн үед хорт хавдарт сайн эмчилдэг гээд их авдаг болсон. Нарийн сайн судалж байгаад ирдэг хүмүүс ч байдаг юм билээ. Заримдаа бүр тэр эмнэлэгийн эмч малын эм ав гэсэн гээд ирж байсан тохиолдол ч гарч байсан” гэв. Тухайн бэлдмэл нь АСД-2 , АСД-3 гэсэн төрөлтэй. Тодруулбал, АСД-2 бэлдмэлийг дотуур болон гадуур xэрэглэх бөгөөд хоол идэxээс 20-40 минутын өмнө ууна. Зөвxөн буцалсан xүйтэн усаар найруулж ууx ёстой. АСД-г xэрэглэx үедээ шингэн зүйл сайн ууx (xоногт 2-3л) xэрэгтэй. Үүгээр xор эмгэгүүд гадагшилдаг аж. АСД-3-ыг зөвxөн гадуур xэрэглэх бөгөөд ургамал, амьтны тосоор найруулж, түрxэж xэрэглэнэ. Уг бэлдмэл нь эвгүй xурц үнэртэй, ямар ч xоргүй бөгөөд xаранxуй xуурай газарт 4-30 xэмийн дулаанд xадгална. Энэ бэлдмэл ууршиж шинж чанараа алддаг тул тагийг бүрэн онгойлгож xэрэглэх боломжгүй юм байна. Ам ам дамжсаар хэн энэ бэлдмэлийн хүн хэрэглэж болдгийг тогтоосон нь тодорхойгүй. Энэ бэлдмэлийг нэг сар хэрэглэж үзсэн эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн хэлэхдээ “Хүний уудаг, малын уудаг гэж байдаг гэсэн. Би АСД-2 бэлдмэлийг хэрэглэж байсан. Мэдрэлд нөлөөлдөг бөгөөд өрөвслийн эсрэг бүтээгдэхүүн. Гэхдээ хэрэглэх заавар дээр нь хүн гэсэн байдаг юм билээ” гэсэн бол энэ бэлдмэлийг уугаад нэг сарын дотор үр дүнгээ өгсөн Баянзүрх дүүргийн иргэн 69 настай Д.Дэлгэрээс дараах зүйлсийг тодрууллаа. -Энэ оны арванхоёрсараас эхлэн хэрэглэж байна. Уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө нойр булчирхайгаар хүнд өвдөж, хэвтэрч орсон байсан. Нутгийн танил маань ийм эм байдаг талаар хэлж байсан. Өөрөө хэрэглээд үр дүнг нь мэдрээд надад хэлсэн юм билээ. -Өвчний улмаас уснаас өөр зүйл хэрэглэдэггүй байсан. Энэ бэлдмэлийг зааврийн дагуу уугаад нэг сарын дараа миний бие эрс сайжирсан. Одоо ч гэсэн хэрэглэж байна. Харин ОХУ-д энэ бэлдмэлийг хүмүүс маш ихээр хэрэглэдэг юм байна. Тэр ч бүүхэл тус бэлдмэлээр тусгайлсан эмчилгээндээ оруулсан С.Ганеманагын нэрэмжит эмнэлэг ч байдаг аж. Харин энэхүү бэлдмэлийн патент нь эмийг бүтээсэн эмчийн охинд Дорогова байдаг юм байна. Бүтээсэн эрдэмтэн нь туxайн үеийн эм зүй, уламжлалт эмчилгээний xүрээнийxний нээсэн эм бэлдмэлээс давж гарсан нь асар үр дүнтэй бэлдмэл xийснийxээ төлөө золиос болон xэлмэгдсэн түүхтэй аж. Бэлдмэлийг тэр үедээ зөвxөн Москва орчмын бүс нутагт, тэр дундаа тэр үеийн нам засгийн удирдлагууд гэр бүлийн xүрээнд xэрэглэж байсан байна. Xорт xавдар болон өөр бусад xүнд өвчнөөр өвчилсөн, xүн эмнэлгийн анагааx уxаан эмчилж чадаагүй, эмчилгээгүй гэсэн онош тавигдсан олон xүн АСД-г xэрэглэн эдгэрч байжээ. 1943 онд Засгийн газраас xими биологи, цацраг идэвxит бодисын болзошгүй аюулаас xамгаалаx xямд өртөг, олдоц иxтэй эм бэлдмэл бүтээx нууц даалгавар өгснийг xүн эмнэлгийн салбар биелүүлж чадаагүй байсан байна. Гэвч энэ эмийг Мал эмнэлгийн туршилт судлалын институтын заxирал эрдэмтэн, шинжлэx уxааны ажилтнуудад огт таалагдаагүй зэрэг xоорондын зөрчилдөөнөөс болж уг бэлдмэлийг xүн эмнэлэг, анагааx уxаанд xэрэглэxийг xориглож нууцалж иржээ. АСД-2 нь бие маxбод, эд эрxтнийг залуужуулан сэргээx үйлчилгээтэй. Мөн xүүxэд xэрэглэж болно. Бусад эмчилгээтэй зэрэгцүүлэн xэрэглэж болдгоороо онцлог юм.
эрүүл мэнд
Монгол анагаах ухааны эм бэлдмэл эрдэм шинжилгээний олон улсын бага хурал өнөөдөр болж байна. Монгол улс, ӨМӨЗО, Буриадын эрдэмтэд уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран “Монгол анагаах ухааны хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг Улаанбаатар хотноо ийнхүү зохион байгуулж байгаа юм. Тус хурлын зорилго Монголын уламжлалт анагаах ухааны салбарт гарсан сүүлийн үеийн ололт амжилттай танилцах, шинэ мэдээлэл солилцох, цаашид тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудад хамтран ажиллах боломжийг нээхэд оршдог аж. Энэ үеэр уламжлалт Анагаах ухааны шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийн корпораци эрдэмтэн, нарийн бичгийн дарга З.Ариунаатай ярилцлаа - БНХАУ, Монгол Улсын хамтарсан соёлын өдрүүдийн хүрээнд өнөөдрийн хурал зохион байгуулагдаж байна. Энэ хурал хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Уламжлал болгон зохион байгуулж байгаа арга хэмжээний хүрээнд уламжлалт анагаах ухаан ямар үе шатанд явж байгаа өнөөгийн байдлаа бид дүгнэн ярилцаж байна. -Уламжлалт анагаах ухаан бол таван мянган жилийн түүхтэй. Манай ард түмэн олон жилийн түүхийн явц уламжлалт анагаах ухаанаа авч үлдсэн. Уламжлалт чиглэлийн эм бэлдмэлийг бэлдхийн тулд амьтан ургамал, эрдсийн гаралтай химийн түүхий эдийг голлон жоронд оруулж хэрэглэдэг. Жоронд оруулж хэрэглэхдээ уламжлалт жоронд оруулж хэрэглэдэг. Бэлтгэж гарах явцад шууд хүн дээр хэрэглэддэггүй. Нилээн нарийн үе шатыг дамжидаг. Хамгийн сүүлд эм зүйн судалгаан дээр очиж байж сая эм бэлтгэгдэн гарна. Уг хурлаар Монгол улс болон ӨМӨЗО, Буриадад уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг дадлага, туршлага бүхий эмч, эрдэмтэн судлаачид уламжлалт анагаах ухааны орчин үеийн хөгжлийн чиг хандлага болон уламжлалт анагаах ухааны талаар төрөөс баримтлах бодлого, уламжлалт анагаах ухааны онол, өвчин эмгэгийг оношлох, тэдгээрийг эмчлэх аргуудын талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцэж байсан юм.Энэхүү бага хуралд нийт 150 гаруй эрдэмтэд оролцож, өөрсдийн туршлага, мэдлэгээ солилцож байлаа.
эрүүл мэнд
Байгалийн, юугаар ч орлуулашгvй цэвэр, гайхалтай үнэ цэнэтэй хvнс болох "самар"-аас ердөө л нэг атгыг идэхэд таныг эрч хүчээр сэлбэж, амттан идэх хорхойг тань дарах болно. Хушга - энэхүү самарт кали, кальци, төмөр зэрэг бие махбодын бодисын солилцоог хэвийн байлгахад маш хэрэгцээтэй эрдэс давсууд, микро элементүүд ихээр агуулагддаг. Мөн нарийн гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг эслэг агуулагддаг. Ялангуяа хоолны дэглэм барьж байгаа үед биеэс илүүдэл бодис түргэн гадагшлахад тустай. Мөн түүнд цусны судасны хананд аюултай ханасан тосны хүчил агуулагддаггvй. Харин ч ашигтай нь агуулагддаг. Хоногийн хүнсний хэрэглээний арван хувь нь самар эзэлдэг хүмүүсийн цусан дахь холестриний хэмжээ 12 хувиар буурдаг. Миндаль: Зүрх судасны өвчтэй хүмүүс долоо хоногт 60 грамм миндаль идвэл зүгээр байдаг. Миндаль нь фосфор, кали болон төмрөөр баялаг юм байна. Испанид дээд зэрэглэлийн самарт тооцогддог. Харин миндаль худалдаж авахдаа түүний хэмжээ болон гадаргууг сайн харж гэмтээгүй гадаргуутайг авах хэрэгтэй. Хушга Кавказд хушганы модыг ариун мод хэмээн үздэг байна. Тиймээс Кавказд дөрвөн зууны настай хушга модыг харж болох гэнэ. Хушганд маш олон амин хүчлүүд болон амин дэмүүд байдаг. Зүрх, цус багадалт, ходоодны өвчинд тусална. Эрчүүд байнга хэрэглэснээр бэлгийн сулралаас хамгаалах юм байна.
эрүүл мэнд
Мансууралтай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс “Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдөр”-ийн хүрээнд шийдвэр гаргагч болон оролцогч талуудын дунд онол практикийн бага хурлыг /2014.06.25/ Ерөнхийлөгчийн тамгын газрын “Иргэний танхим”-д зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ХТМБИХН-ийн тэргүүн Ш.Лхагвасүрэн нар оролцсон. Мөн шийдвэр гаргагч, оролцогч талууд болох Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Мэргэжлийн хяналтын байгууллага, Гаалийн ерөнхий газар болон Мөрдөн байцаах газар, цагдаагийн байгууллага, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд тус онол практикийн бага хуралд оролцов. Тус бага хуралд “Хар тамхи мансууруулах бодисын гадаад болон дотоодын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”, “Монгол улс дахь Мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэгт ногдуулж буй ял шийтгэл, тулгамдаж буй асуудал”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бодисыг хянах хуулийн үзэл баримтлал, товч танилцуулга”, "Өсвөр үеийнхний мансууруулах бодисын хэрэглээг судалсан дүн" зэрэг 10 гаруй сэдвүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэв. Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын асуудалд салбар бүрийн үүрэг оролцоо ямар түвшинд байна, хууль эрх зүйн орчныг хэрхэн бэхжүүлэх, мансууралд өртсөн, өртөх магадлалтай иргэн, өсвөр үе, залуучуудын дундах хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ зэрэг олон асуудлын хүрээнд хэлэлцлээ.
эрүүл мэнд
Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааны тулгамдсан асуудлыг зохицуулах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, шийдвэрлүүлэх зорилго бүхий “Эрүүл мэндийн салбарын ажилтны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд ҮЭ-ийн оролцоо” сэдэвт улсын зөвлөлгөөн боллоо. Энэхүү зөвлөлгөөнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч С.Ганбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнууд оролцлоо. Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг зөвлөлгөөнд “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийг бодитой үнэлэх нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хайхралгүй орхисон эмч, эмнэлгийн ажилчдын цалин, хөлсний тогтолцоог шинэчлэх, ажлын ачаалал, хөдөлмөрийн нормыг шинэчлэн тогтоох судалгааны ажил хийгдэж байгааг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ дурьдаад манай улсын эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалин бусад салбарын ажилчдын цалингаас доогуур байдгийг онцоллоо. Мөн манай улсын эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний нэмэгдэл нь мөнгөний ханш уналтын хурдаас хоцорч байгаагаас бодит нэмэгдэл болж чаддаггүй гэдгийг ч Эрүүл мэндийн сайд илтгэлдээ цохон тэмдэглэв. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоо хангалтгүй, алдаа доголдлыг бууруулах стратеги төлөвлөгөө хэрэгждэггүй, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, амь насанд учирсан хохирлыг нөхөн төлөх эрх зүйн орчин бүрдээгүй зэргээс эмнэлгийн мэргэжилтнүүд эрсдэлийг дангаараа хариуцаж, санхүүгийн давхар ачаалалд өртдөг байна. Мөн хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийн нийгмийн асуудал хүндхэн байдаг зэргүүд нь эрүүл мэндийн ажиллагсадын тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс энэ бүх асуудлыг шийдвэрлэх үүднээс шат дараалсан арга хэмжээг авахаар төлөвлөж буйгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал зөвлөлгөөний үеэр хэллээ. Эрүүл мэндийн яамны зүгээс “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай”хуулийн төслийг боловсруулж, удахгүй Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барина. Зөвлөлгөөнөөр эрүүл мэндийн байгууллагад ажиллагсадын ажлын орчинг сайжруулах, цалин хангамжийг нэмэгдүүлэх, ажлын ачаалал, хөдөлмөрийн норм, нормативийг боловсронгуй болгох, эрүүл мэндийн салбарын хувьчлалын талаарх асуудлуудыг ч хэлэлцэж байна. Энэхүү улсын зөвлөлгөөний үр дүнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх аргуудыг тодорхойлж, зөвлөмжийг холбогдох шийдвэр гаргагч нарт хүргүүлэх юм байна.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай” 127 дугаар тушаалын дагуу иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв хэвшил төлөвшүүлэх сургалт, сурталчилгаа хийх “Заавал хэвшүүлэх 21 дадал” Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний нээлтийг Увс аймагт хийлээ. Арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын нээлтийг Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн салбарын удирдлагуудын дунд 06 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээг Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ядамсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Д.Дулмаа, Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Алимаа нар нээж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд юуг анхаарч ажиллах талаар чиглэл өглөө. Нээлтэд сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг 22 эрүүл мэндийн байгууллагын эрхлэгч эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмийн санч нар оролцов. Аймгийн төвийн албан газар аж ахуйн нэгж бүр “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын хүрээнд өөрсдийн санаачлагаар гарын авлага, зурагт хуудас, уриа лоозон барьж, олон нийтэд эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд бусдыгаа хошуучлан оролцсон Аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Татварын хэлтсийн хамт олон шалгарч, дурсгалын зүйлээр шагнагдав. Энэхүү арга хэмжээгээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын дарга нарт “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлэх төлөвлөлт, зохион байгуулахад анхаарах асуудлууд, санхүүжилтийг хэрхэн үр дүнтэй зөв зарцуулах чиглэлээр Эрүүл мэндийн газрын дарга болон Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтнүүд мэргэжил арга зүйн сургалт хийсэн. Түүнчлэн ЭМГ-ын дарга анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын дарга нартай “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллах гэрээг байгууллаа.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан дэд дарга Марк Жэкобсыг 2014 оны зургаадугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дэд сайд “Элэгний с вирусыг Монгол улсын хэмжээнд бүрэн устгах асуудлаар анхаарч ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс техник тоног төхөөрөмж болон туршлагын тал дээр туслалцаа үзүүлэхийг хүссэн юм. Хэрвээ элэгний с вирусыг бүрэн устгаж чадвал манай улс с вирусын тархалтыг үндэсний хэмжээнд таслан зогсоосон дэлхийн анхны орон болох юм. Тус асуудалд улс төрийн дэмжлэг маш их хэрэгтэй байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны зүгээс бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгааг хэлж байсан. Харин ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан дэд дарга Марк Жэкобс, “Монгол улсад с вирусын тархалтыг бүрэн зогсоох боломжтой харагдаж байна. Та бүхний олон удаагийн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд Монгол улс дэлхийн хэмжээнд хэрэглэж эхлэсэн с вирусын эсрэг “Sofosbuvir” эмийг 44 дахин хямдралтай үнээр нэвтрүүлж байгаад баяр хүргэж байна. Тус арга хэмжээ нь с вирусыг үндэсний хэмжээнд устгахад ихээхэн ач тусаа өгнө гэдэгт итгэж байна” хэмээгээд ДЭМБ-ын зүгээс эмчилгээний удирдамж боловсруулах гэх мэт арга техник болон бусад асуудлаар туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
эрүүл мэнд
Монголын Мэдээгүйжүүлэгч Эмч нарын нийгэмлэг, Австралийн Мэдээгүйжүүлэгч Эмч нарын нийгэмлэг, Завхан аймгийн эрүүл мэндийн газар хамтран энэ сарын 23-25-ны өдрүүдэд Завхан аймагт “Анхан шатны яаралтай тусламж” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд сумын болон түргэн тусламжийн 28 эмч хамрагдаж хамгийн элбэг тохиолддог эмгэгүүдийн үед үзүүлэх яаралтай тусламжийн талаарх онолын мэдлэгээ нэмэгдүүлж, ур чадвараа сайжруулах дадлага ажлуудыг хийжээ.
эрүүл мэнд
Моторгүй тээврийн хэрэгсэл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамгийн үр дүнтэй арга, хэрэгслийн нэгт зүй ёсоор тооцогдоно. Хийн түлшээр явдаг эсвэл цахилгаан хөдөлгүүр бүхий автомашин дэвшилтэт шийдэл хэдий ч унадаг дугуй нь мөнгө хэмнэхээс гадна бидний эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягт суралцахад ямагт эерэг нөлөө үзүүлж байдаг.
эрүүл мэнд
Хоол идэхийн өмнө гараа сайтар савандаж угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулалттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй. Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байхыг зөвлөе. Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх магадлалтай. Тиймээс ялангуяа аяллын явцад уул уурхайн ойр орчмын ил задгай уснаас ундны усаа авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Галууд ус хийх 20-25 литрийн багтаамжтай /таглаа маш сайн/ савтай явбал сайн. Болж өгвөл усаа буцалгаж халдваргүйжүүлсний үндсэн дээр хэрэглэвэл сайн. Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй. Унаанд их тоосжилттой байх тул. Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна.
эрүүл мэнд
Та давс хэтрүүлэн хэрэглэдэг үү? Магадгүй үгүй гэж хариулах байх. Гэвч насанд хүрсэн монгол хүний давсны хоногийн дундаж хэрэглээ 7,3гр гэсэн статистик үзүүлэлт гарсан нь та давс хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг юм. Насанд хүрсэн хүн өдөрт 5гр-аас бага давс хэрэглэх ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна. Энэ нь нэг жижиг цайны халбага ч хүрэхгүй хэмжээ юм. Цусны даралт буурна. Даралт буурснаар наснаас тань үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвалтаас сэргийлнэ. Хэрэв та даралт ихтэй бол хоолынхоо давсыг жаахан хасахад л дөрвөн долоо хоногийн дараагаас эхлэн үр дүнг нь мэдрэх болно. Таны амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно. Бидний идэж буй давсны ихэнх нь худалдан авдаг талх, хиам, дарсан өргөст хэмх, кетчуп, европ бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн, чипс, самар зэрэгт агуулагддаг гэдгийг санаарай. Бага насны хүүхдэд эхнээс нь давс, сахаргүй хоол өгч хэвшүүлээрэй. Давсгүй цай ууж заншихаас гадна хүнс, хоол бэлдэхдээ давсны хэмжээг өдөр өдрөөр, бага багаар бууруулаарай. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгыг сонголт хийхээсээ өмнө сайн унших нь зүйтэй. Жишээ нь, 100гр бүтээгдэхүүнд 0,3гр болон түүнээс бага хэмжээтэй давс агуулсан бол хэвийн гэж үздэг. Импортын зарим бүтээгдэхүүний шошгон дээр давсны хэмжээг биш, натрийн хэмжээг "Na" гээд ард нь бичсэн байдаг. Ийм тохиолдолд 100граммд 0,1гр ба түүнээс бага хэмжээтэй "Na" агуулсан бүтээгдэхүүнийг нь сонгоорой. "No added salt" гэсэн бичигтэй буюу давс нэмээгүй лаазалсан ногоо, ургамлыг сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Лаазалсан мах, шууз, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, нөөцөлсөн ногоо, давсалсан амттан (самар) гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгаарай. Гадуур хооллох үедээ тогооч, зөөгчид давс багатай хоол идэх сонирхолтой байгаагаа хэлээрэй. Лаазалсан загас, давслаг амтлагч болох жан, цуу, гич, улаан лоолийн сүмс зэргийн хэрэглээг хязгаарлаарай. Хоол чанах, амтлахдаа нимбэг, сонгино, сармис, цагаан гаа, халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана болон бусад төрлийн ургамлын гаралтай амтлагч хэрэглэж заншаарай. Хоол идэхдээ эхэлж амталж үзээд, давс нэмэхгүй байх нь зүйтэй.
эрүүл мэнд
Япон улсын нүдний мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч, мэргэжилтний холбооны төлөөлөгчдийг эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзжээ. Энэхүү уулзалт хоёр орны нүдний мэс засалчдын хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэх, туршлага солилцох, Монгол улсаас нүдний мэс засал хийлгэхээр гадны улсруу явж буй өвчтөний урсгалыг бууруулах асуудлаар хамтарч ажиллах талаар санал солилцоход оршиж байв. Японы тал нүдний мэс заслын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж. Хоёр тал уулзалтаар юуны түрүүнд хамтран ажиллахад шаардлагатай хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд анхаархаар боллоо. энэ үеэр сайд Монголд эмчилж чадахгүй байгаа нүдний арын камерын мэс заслыг эх орондоо хийдэг болох талаар яамны зүгээс бодлогоор дэмжин ажиллахад бэлэн хэмээн онцолжээ.
эрүүл мэнд
Тоглоом гэдэг бол хүүхдийг зөвхөн зугаатай байлгах хэрэгсэл бус, харин хүүхдийн хөгжилд нэн чухал зүйл. Учир нь хүүхэд өөрийн гарт баригдсан бүхнийг юу болохыг таньж мэдэхийг эрмэлзэж, олон янзаар оролдон, сонирхож үздэг. Түүнээс гадна тоглоомноос гарах дуу авиа, чимээг ч тоглоомын дүрс хэлбэтэй харьцуулан, ялган, суралцаж байдаг. Ихэнх эцэг эхчүүд тоглоомыг сонгохдоо хамгийн түрүүнд тоглоомыг үйлдвэрлэсэн газар, чанарыг анхаардаг. Энэ зөвөө!!!.. гэхдээ түүнээс гадна анхаарал хандуулах ёстой олон шинжүүд байдгийг харин мартаж орхидог шүүдээ. Тэгэхээр та хүүхэддээ тоглоом сонгохоор зэхэж байгаа бол тоглоомын дараах чанаруудыг заавал харгалзан үзээрэй. Үүнд: • Аюулгүй байдал – үзүүртэй, хэт жижиг тоглоомууд нь хүүхдийг гэмтээх аюулыг байнга дагуулж байдаг. • Байгалын гаралтай органик тоглоомууд – органик гэдэг ойлголт нь тухайн тоглоом байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр хийгдсэн байхыг хэлнэ. Хүүхдэд пластик төрлийн тоглоом сонгохоос зайлсхийх хэрэгтэй. • Жин – хүүхдэд, ялангуяа нялх хүүхдүүдэд буюу нэг нас хүрээгүй хүүхдүүдэд маш хөнгөн тоглоом сонгоорой. • Өнгөлөг, тод өнгөтэй, олон өнгийн тоглоомууд – хүүхдийн анхаарлыг хялбархан татдаг • Олон төрлийн хэлбэр дүрстэй тоглоом сонгох нь хүүхдийн ангилах, ялгах чадварт ач холбогдолтой • Насанд нь тохирсон тоглоомыг сонго – хэт ахадсан эсвэл жижиг хүүхдийн тоглоом сонгох нь хүүхдийн тоглоомоо хайрлах, өөриймсгөөр хандах хандлага болооод сэтгэхүй, бие биелдын хөгжилд таатай нөлөө үзүүлэхгүй.
эрүүл мэнд
Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, Мэдрэл судлалын тасгийн 50 жилийн ойд зориулан Мэдрэл судлалын төвөөс “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний тулгамдаж буй асуудал” анхдугаар конференцийг амжилттай зохион байгууллаа. Тус конференцийг үйл ажиллагаанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаад талархал илэрхийлээд Монгол хүнээ дээдэлдэг, эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, орлого багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амд эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд УИХ анхаарлаа хандуулан энэ чиглэлээр хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж буйгаа онцлон тэмдэглэв. Уг конференцид ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, ЭМЯ-ны мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Өлзийбаяр болон хот хөдөөгийн бүх шатны эмнэлгийн 113 эмч, мэргэжилтэн оролцжээ. Энэхүү үндэсний коференци нь мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтнүүд эмчилгээ, оношилгооны тулгамдаж буй асуудлаа хоорондоо хэлэлцэж, цааашид мэдрэлийн эмгэгийг эмчлэх, оношлох эмнэл зүйн удирдлагыг хамтран хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байгаа юм байна.
эрүүл мэнд
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, дүүргийн Улаан загалмай нийгэмлэг хамтран “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөг зохион байгуулж албан хаагчид сайн дураараа цусаа өгч, донорын эгнээнд нэгдэнэ. Өдөрлөг энэ сарын 23, 24-нд дүүргийн Иргэний танхимд зохион байгуулагдах бөгөөд ЗДТГ, дэргэдэх хэлтэс албад, хороодын ажлын албаны ажилтнууд нэгдэж бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлахыг уриалж байна. Цусаа хандивлах гэж буй иргэд 17-60 настай, 45 дээш кг жинтэй, Одоо ямар нэг өвчин эмгэггүй бол цусны донор байж болно. Та эрүүл, бас цусаа бэлэглэж хүний амийг аврахаар шийдсэн бол бидний зөвлөмжийг уншаарай. Үүнд, цусаа бэлэглэхийн өмнө сайн унтаж амарсан байх, хувийн ариун цэвэр сахих, шингэн зүйл / ус, баахуу цай/ ахиу уух, иргэний үнэмлэх, бичиг баримттай ирэх хэрэгтэй. Цусаа бэлэглэхийн өмнө архи согтууруулах ундаа, тос өөхтэй хоол унд, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн, эм, тариа хэрэглэх, өнгөт ундаа, жимс хэрэглэхгүй байх шаардлагатай юм. Таны нэг удаа бусдад бэлэглэсэн цусаар гурван хүний алтан амийг авардаг. Өнөөдөр цусны хорт хавдар, цусны удамшлын хүнд өвчнөөр шаналсан хүүхдүүд насанд хүрэгчид, зүрх, тархи, хэвлий-цээжний хөндийн мэс засал шаардлагатай бүх насны хүмүүс, түлэгдэж их хэмжээний шингэн уураг алдсан ,аваар осолд орж цус алдсан хүмүүс, хүндрэлтэй төрж байгаа ээжүүд, шинэ төрсөн нярай зэрэг олон хүний амь нас цусны донор хэмээх өгөөмөр сэтгэлт хэн нэгнээс шууд хамаардаг юм.
эрүүл мэнд
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн есдэх удаагийн цахим хурал боллоо. Тус хуралд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Л.Оюунбилэг, Л.Оюунтунгалаг, Ж.Амарзаяа, Б.Майцэцэг, П.Тогтохжаргал нар болон Дундговь, Архангай, Дорнод, Өвөрхангай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар, Булган зэрэг аймгуудын Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлага, яаралтай болон түргэн тусламжид ажилладаг эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Уг хурлаар яаралтай тусламжийн тасгийн 14 хоногийн үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, Төв болон Булган аймгуудын яаралтай тусламжийн үйл ажиллагааг танилцуулсан видео танилцуулга болон илтгэл тавигдсан. Булган аймгийн ЯТТ-ийн дуудлагын машинууд ашиглалтын хугацаа дуусан шинэчлэх шаардлагатай болсон бөгөөд орон нутгийн санхүүжилтээр 82 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн байна. Харин Төв аймгийн нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын дагуу яаралтай тусламжийн тасагтаа шинэчлэл хийх хүлээлгийн болоод ажиглалтын өрөөтэй болсон байна. Гэвч яаралтай тусламжийн тасгийн дуудлагын автомашины сэлбэг дутагдалтай байгааг аймгуудын Эрүүл мэндийн газрын удирдлагууд онцолж ярилаа. ЭМЯ-ны ЭТХ-ийн мэргэжилтэн Ч.Баярмаа энэ сарын гурваны өдөр гарсан Эрүүл мэндийн сайдын албан даалгаварын талаар товч мэдээлэл хийсэн.Тус албан даалгаварт Үндэсний их баяр наадмаар тав хоног амрахтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хариуцлагатай жижүүр хийх, яаралтай түргэн тусламжинд чирэгдэл гаргахгүй шуурхай үйлчлэх талаар нарийн тодорхой тусгаж өгснийг онцолж ярьсан. Түүнчлэн тэрээр цаашид аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын яаралтай тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ажилчдыг цахим хуралд байнга оролцуулах тал дээр анхнаарч ажиллахыг хүслээ.
эрүүл мэнд
Дэлхий дахинд боом өвчин хөгжингүй орнуудад харьцангуй ховор боловч хөгжиж буй мал аж ахуй эрхэлдэг оронд илүү их тохиолддог. Боом өвчин нь Африк, Ази, Төв Америк, Европ тивийн зарим улс орнуудад бүртгэгддэг ба боом өвчний үүсгэгч "B.Anthracis" нь биологийн зэвсэг болгон хэрэглэх өндөр магадлалтай үүсгэгч юм. Монгол улсын хэмжээнд 19 аймгийн 159 сум, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт боомын мал, хүний өвчин бүртгэгдсэн. Сүүлийн 16 жилд тасралтгүй хүний боом өвчний тохиолдол бүртгэгдсэн ба 2002-2011 оны байдлаар хүний боом өвчний сэжигтэй 285 тохиолдол бүртгэгдсэнээс 73 хувь нь тархвар судлалын холбогдол, эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний дүнгээр онош бүрэн батлагдсан ба 2012 онд хоёр хүний өвчний батлагдсан тохиолдол бүртгэгдэж байжээ. Мөн өмнөх оны үзүүлэлтээс ес дахин буурсан үзүүлэлт гарч байсан гэдэг. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд боом өвчин гараад байгаа. Голомтод 21 өрх, 13528 мал байгаа бөгөөд 80 мал үхэж гурван хүн, 15 мал өвчилжээ. Завхан аймгийн Дөрвөлжин суманд 21 хоног, Говь-Алтай аймгийн Хөхморьт, ХУД-ийн 13 дугаар хороонд тус бүр 14 хоногийн хорио цээр тогтоон ажиллаж байгаа юм байна. Боом өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Иргэдэд мах худалдаж авахдаа баталгаатай эрүүл мэндийн бичигтэй эсэхийг сайтар шалгахыг албаныхан анхаарууллаа.
эрүүл мэнд
Жил бүрийн долоодугаар сарын дунд үеэс тарваган тахлын вакциныг голомттой газруудын эрсдэл бүхий иргэдэд тарьдаг. Энэ жилийн хувьд тахлын вакциныг ирэх долоо хоногоос эхэлж, 15 аймгийн 70 гаруй сумын иргэдэд тарина гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Түүнчлэн улсын хэмжээнд 17 аймгийн 140-өөд сумын нутагт тарваган тахлын халдварын байгалийн голомт байдаг юм байнна.
эрүүл мэнд
Боом өвчин гарсантай холбогдуулан хүний өвчлөл гарч буй нь малыг нядлах, үхсэн малын арьс ширийг хуулах, махыг эвдэх болон өвчилсөн, үхсэн мал булсан газрын хөрс шороог ухах, сэндийлэх явцад халдвартай хөрс, шороо зэргээс хүн халдвар авч боомоор өвчилнө. Халдвар авсан хүнд өндөр халуурах, булчирхай хавдах, ихэвчлэн биеийн ил хэсэг нүүр, гарын арьсанд нян орсоноос үүсэх улаан цэг, толбо бий болж богино хугацаанд гүвдрүүтэн, цэврүү үүсч улмаар хар тав болох ба хаван үүснэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. - Голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах - Шалтгаан тодорхойгүйгээр мал үхвэл аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх - Үхсэн малд хүрэхгүй байх, шаардлага гарвал хамгаалах хувцас,бээлий өмсөх - Малын гаралтай хүсний бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх - Эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах
эрүүл мэнд
Эрүүл мэндийн даатгуулагчид нэг удаагийн үзлэг оношлогооны 80 мянган төгрөгийн урамшуулалд хамрагдах боломжтой болжээ. Ингэхдээ энэ онд багтаан нийт 100 мянган хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн байна. Энэхүү урамшуулалд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр хугацаанд нь төлсөн, даатгалын сангаас сүүлийн гурван жилийн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй хүмүүс хамрагдах боломжтой юм байна. Нийгмийн даатгалын газраас тавьж байгаа дээрх шаардлагыг хангасан даатгуулагч оношлогоо, шинжилгээний багц болон үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгон, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм. Энэхүү урамшууллыг энэ оны тавдугаар сарын 28-нд Нийгмийн даатгалын ерөнхий зөвлөлөөс санаачлан баталж гаргасан бөгөөд иргэд ирэх сараас урамшуулалд хамрагдах боломжтой юм. Даатгуулагчид юуны өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хаягаар урамшуулал авах эрхтэй эсэхээ шалгах бөгөөд шаардлага хангасан бол харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагадаа хандан, даатгалын дэвтэртээ тэмдэглэгээ хийлгэснээр урамшуулалд хамрагдах эрхтэй болох гэнэ. Г.Жаргалмаа
эрүүл мэнд
Нярай, нялх хүүхэдтэй хүмүүс рахитын шинж тэмдэгийг ажиглаж байх нь өвчнийг эрт илрүүлэн төгс эмчлэхэд нэн чухал. Тархины даралттай хүүхдэд илрэх шинж тэмдэг нь х
эрүүл мэнд
Дэлхий даяар жил бүрийн наймдугаар сарын 01-07-ны өдрүүдэд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Харин энэ жилийн тухайд дээрх өдрийг “Эхийн сүүгээр хооллолт ба амьдрал тэтгэх алтан боломж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор эхийн сүүг амлуулах нь хүүхдийн эндэгдлийг 22 хувиар бууруулдаг байна. Түүнчлэн дан эхийн сүүгээр хооллолт нь хатгалгаа өвчнөөр өвдөх тохиолдлыг 23 хувиар, суулгалт өвчнөөр өвдөх эрсдлийг 10.5 дахин, хатгалгаа өвчнөөр нас барах эрсдэлийг 15.1 дахин бууруулдаг ажээ. Үүний зэрэгцээ 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллолсон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2,8 дахин бага, эхийн сүүгээр хооллоогүй 6-11 сартай хүүхдийн бүх шалтгаант нас барах магадлал хүүхэд 56 , 12-23 сартай хүүхдийн 23 хувиар тус тус өсдөг байна. Манай улсын хувьд сүүлийн хоёр жилд төрсөн хүүхдийн 98.3% нь ямар нэгэн хэмжээгээр эхийн сүүгээр хооллосон байдаг байна. Гэсэн хэдийн боловч хатгалгаа, суулгалтаар эндэх хүүхдийн тоо төдийлөн ахицтай буурахгүй байгаа учир хүүхдийг эхийн сүүгээр хооллоход анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.
эрүүл мэнд
Өнөөдөр Дэлхийн гепатитын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Халдвартын тэнхим, “Оном сан” төрийн бус байгууллагатай хамтран, элэгний вирусийн шинжилгээ үнэ төлбөргүй авахаас гадна элэгний хатуурал, хавдартай иргэдэд зөвлөгөө болон мэдээлэл өгөхөөр болжээ. Тодруулбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвд Дэлхийн хепатитын өдөртэй холбогдуулан элэгний вирусын шинжилгээ авч Элэгний хатуурал, цирроз, хавдартай иргэдэд 10.00-17.00 цагийн хооронд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Иргэд 151103 тусгай дугаарт өөрийн овог нэр, нас хүйс, регистрийн дугаар, ямар вирустэй гэдгээ мессежээр илгээж бүртгүүлэх боломжтой гэнэ.
эрүүл мэнд
Эрт үед гүн ухаантнууд бүх зүйлс гал, ус, агаар, шороо дөрвөөс бүрэлддэг гэж үздэг байжээ. Өнөө үед энэ дөрөвөөс өөр олон элемент олдсон ч ерөнхийдөө дээрх дөрвөн бүлэгтээ ордог. Бидний хувьд ус бол хамгийн эрхэм зүйл мөн билээ. Манай гаригийн 70 хувь, хүний биеийн 65-70хувь, тархины 85 хувь, ясны 20 хувь, хуурай үрийн 5-10 хувь нь уснаас тогтдог. 65кг жинтэй хүний биеийн ойролцоогоор 40кг нь ус байдаг байна. Ус нь хэдий шингэн боловч бусад шингэн бодистой адилгүй. Бүтцээс нь харахад шатдаг, шатаадаг байх ёстой. Усны нэг молекул нь шатамхай H+, ноцомхой O- ийн хоёр хий зэрэгцэн тогтдог юм. Хүчилтөрөгч, нүүрстөрөгч хоёр нийлээд ашиг тустай, аюулгүй бодис болж хувирдаг байна. Эрдэмтэд өндрөөс хаясан бүх зүйлс газрын татах хүчинд татагдан хурдалж, эгц доош унадаг гэж тайлбарладаг ч бороон дусал буюу ус өөр байдаг. Хэрэв ус энэ хуулинд захирагддаг байсан бол сум шиг бүх л зүйлсийг цоолж нэвтлэх байсан биз. Харин усны дуслууд агаарын шүхрээр бууж байгаа мэт тогтмол хурдтайгаар аажуухан буудаг. Эрвээхийний далавчин дээр удаан гэгч нь бууж, цэцэг навчинд гэмтээлгүйгээр хүрдэг юм. Товчхон хэлэхэд хайр хишиг болон бууж, уул талаар урсан, бидний биед хэрэгтэй эрдэс бодисыг бий болгодог тул үүнийг цөмөөрөө үзье. Бидний бие дэх усны үүрэг Бид усны ашигтай талуудыг тоочиж барахгүй. Иймээс хамгийн чухлуудыг нь жагсаан бичвэл: Хөлс болон ялгаруулах замаар биед хортой бодисыг зайлуулдаг. Биеийн дулааныг барьдаг. Цусан дахь бодисыг зөөвөрлөх. Хоол тэжээлийг усанд уусган эсэд дамжуулдаг. (Ус бол хамгийн сайн уусгагч юм.) Цэцэг ургамлыг чийглэг байлгадаг. Эсийн доторх бодисыг хэрэгцээтэй газар нь зөөдөг. Бодисын солилцоо явуулдаг. Хүмүүс нэг өдрийн турш хөлс, хэрэггүй бодисоо ялгаруулах, амьсгал авах, хоол боловсруулах явцдаа 2.5л буюу арван аяга шингэн алддаг. Зөвхөн хөлсөөр бус амьсгаа авах, гаргах үедээ ч бид шингэн алддаг болохыг та харж байна уу? Бид алдсан шингэнээ заавал нөхөх хэрэгтэй байдаг. Нялх хүүхдүүд, хөгшин настай хүмүүст илүү чухал юм. Ялангуяа нялх хүүхдэд шингэн өгөлгүй удаан орхиж болохгүй. Амны цангааг арилгадаг хамгийн сайн зүйл нь ус юм. Хэрэв та эрүүл, бөөр, уушги тань хэвийн ажилладаг бол өдөрт 8 аяга ус уух шаардлагатай. Харин кофейнтэй болон согтууруулах ундааны зүйлс улам их шингэн алдахад хүргэдэг юм. Тийм учраас цангасан үедээ эдгээр зүйлсийг ууж болохгүй. Хэрэв та бөөрний чулуутай бол өдөрт арав буюу түүнээс дээш аяга ус уух шаардлагатай. Халуун, чийглэг, хүйтэн цаг агаартай үед, өндөр газар байгаа үед эсвэл биеийн тамирын дасгал хийж байгаа үед илүү их ус уух шаардлагатай. Голын ус худгийн уснаас ч илүү цэвэр байдаг бөгөөд ялангуяа булгаас эх авсан, өндөр газраас нам дор газар руу урсдаг ус хамгийн сайн байдаг. Гэвч өнөө үед хүн амын нягтрал ихтэй, бохирдол ихтэй болсон тул цэвэр тунгалаг булгийн ус олох хэцүү болсон юм. Агуйн болон гүний худаг хөдөлгөөн багатай байдаг учир хүнд, хатуу байдаг гэнэ. Харин булгийн ус бол уухад амттай, зөөлөн байдаг. Хоол идээд 2-3 цагийн дараа ус уух сайн байдаг. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар хоол идэх үедээ ус уух нь өвчин дагуулдаг гэнэ. Гэвч хоол идэх үедээ эсвэл дараа нь ус уухад хоолны дуршил багатай хүнд хүч тамир өгдөг байна. Өлөн байхдаа, ууранд суухдаа, их хөлөрсөн, туулга уусныхаа дараа ус уух, ялангуяа хүйтэн ус их уух муу байдаг. Энэ тохиолдолд ус уухад улам ихээр цангадаг байна. Хэрэв та яльгүй тэсэж чадвал аяндаа арилдаг. Мөн цаг үргэлж ус уух буруу бөгөөд аюултай байдаг. Усны хэмжээг тохируулах нь бидний биеийн усыг тэнцвэржүүлдэг төв нь өнчин тархинд байдаг. Эпифиз-ээс ялгардаг ADH даавар нь бие дэх усны хэмжээг тааруулдаг. Бие дэх усны хэмжээ өчүүхэн төдий өөрчлөгдөхөд (даралт, эзэлхүүн) өнчин тархины осмо хүлээн авагчаар мэдрэгддэг. Мөн бидний зүрхэнд ч осмо хүлээн авагч байдаг. Судасны дотор баро хүлээн авагчууд (даралтын мэдрэгч) бий. Усны хэмжээ өөрчлөгдөхөд л энэ хүлээн авагчууд мэддэг бөгөөд тархинд дамжин, ADH даавар ялгардаг. Ингээд энэ нь бөөрөнд мэдээлэгдэж усыг дахин шүүж, илүү бага ялгаруулахад энэ даавар тусалдаг юм. Ер нь ус их уулаа гэж бид сандарч, санаа зовох хэрэг байхгүй. Заримдаа ам их цангах, шингэн их алдах нь чихрийн шижин өвчний илрэл байдаг. Мөн ус их уух нь “diabetis inspidus”-ийн шинж байх магадлалтай. “diabetes mellitus” буюу чихрийн шижин өвчин нь инсулины даавартай холбоотой нэг төрлийн гажиг байдаг. Гэтэл “diabets inspidus” нь огт өөр, ADH даавар дутагдсанаас үүсдэг юм. Энэ даавар нь усны тэнцвэрийг өөрчилдөг. Тийм учраас та хэт их ус ууж, хэт их шингэн алдаж байвал эмчид хандаарай. Дасгал хийж байгаа үедээ цангах нь ус дутагдсан эсэхийг тодорхойлдоггүй. Дасгал хийх болон биеийн хүчний ажил хийх үед ам цангавал ус уух хэрэгтэй. Ер нь хоёр цагийн дотор ус уух шаардлага байдаггүй. Дасгал хийх үедээ 20 минут тутамд ус уух хэрэгтэй юм.
эрүүл мэнд
Монгол Улсын Засгийн Газар 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого”-ыг дэмжиж ирсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенц, Инносентийн тунхаглал, НҮБ-ын Хүүхдийн Сан, ДЭМБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 гаруй жил болж байна. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоног буюу 1-7ны өдрүүдэд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих” арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай билээ. Хүүхдийг төрснөөс хойш 30 минутын дотор ангир уургийг нь амлуулна. Эхний 3 хоногт хөхөнд ангир уураг боловсорно. Уураг нь сүүтэй харьцуулахад цайвар шар, өтгөвтөр өнгөтэй байна. Хүүхдийг зурагаан сар хүртэл хөхөөр хооллох хэрэгтэй. Хөхөөр хооллох нь эх ба хүүхдэд физиологийн маш чухал нөлөөтэй. Эх хүүхэд 2 бие биедээ дотносох, хайрлах зэрэг сэтгэл зүйн хувьд тааламжтай, гүнзгий сэтгэгдэл төрүүлэхэд тустай. Төрсөн цагаас нь эхлэн хүүхдийг хөхөөр нь хооллож, эхэд нь аль болох ойр байлгасан нөхцөлд хүүхэд бага уйлж, хурдан өсөж торнидог. Хөхний сүү хүүхдийн эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой. Хөхний сүү нь хүүхдийг дараах өвчин эмгэгээс хамгаална. Үүнд: Халдварт суулгалт, амьсгалын халдвар, гэдэсний үхжилт үрэвсэл, чихний халдвар,шээсний замын халдвар, шүүдэст эмзэгшил, гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин, шүдний эмгэг гэх өвчнөөс хамгаалдаг юм байна.
эрүүл мэнд
Фенобарбитал буюу люминал гэх энэ эмийг 1904 оноос хойш үйлдвэрлэж, хэрэглэж байгаа бөгөөд өмнө нь энэ эмэнд хордсон тохиолдол манай улсад гарч байгаагүй гэнэ. НЭМГ-ын орлогч дарга Б.Ганбат “Монос эмийн сангийн сүлжээний хувьд эмийн жорыг гурван удаа уншиж, эмийг анхааралтай өгөх дотоод журамтай байдаг. Гэтэл эмийн санч 100 мг-тай эмийг таван мг-тай эмтэй андууран 20 гаруй хүнд худалдаалсан байна. Тиймээс тайвшруулах унтуулах үйлчилгээтэй Фенобарбитал эмийг өндөр тунгаар хэрэглэсэн хүүхдүүд хордсон” хэмээн тэрээр хэлжээ. Энэхүү эмийг “Эмийн үйлдвэр” ХХК нь хоёр жил тутамд үйлдвэрлэж нийт зах зээлийн 70-80 хувийг хангадаг аж. Энэ оны эхний хагаст Фенобарбитал эмийн хангамж муу байсан бөгөөд 100 мг-тай нэг шахмалыг хүүхдэд арав хувааж өгөхөд хүндрэлтэй, үйлчлэхгүй байна гэсэн гомдол ирсний дагуу таван мг-тайгаар савлаж энэ оны долдугаар сард үйлдвэрлэж худалдаанд гаргажээ. Түүнчлэн энэ эмийг өнгөрсөн сард цөөн тоогоор үйлдвэрлэсэн хэмээн албаныхан мэдэгджээ. Эмийн найрлага, чанарт МХЕГ-аас шинжилгээ хийж байгаа бөгөөд энэ эмийг зах зээлээс татах талаар ямар яриа гаргаагүй гэдгийг тэнд онцолжээ. Түүнчлэн энэ эм улсын бүртгэлд бүртгүүлсэн эм гэнэ.
эрүүл мэнд
Гепатит өвчний тархалт хурдасч, дэлхийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэж байгааг анхаарч, энэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-нд тэмдэглэж байхаар 2010 оны тавдугаар сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар шийдвэрлэж байжээ. Энэ жилийн Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Гепатитийн халдвар таны бодсноос ч илүү ойрхон байна!” гэсэн уриан дор зохион байгуулж байгаа аж. Дэлхий дээр гурван хүн дутмын нэг нь /ойролцоогоор хоёр тэрбум хүн/ элэгний В,С вирусын архаг халдварыг тээн амьдарч, жилд нэг сая хүн уг өвчнөөр нас бардаг байна. ДЭМБ-ын Номхон далан Баруун Эргийн Бүсээс дэвшүүлсэн “Дархлаажуулалтаар дамжуулан элэгний В вируст гепатит өвчний тархалтыг 10-15 хувиар бууруулж чадсан юм байна. Харин энэхүү өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Халдвартын тэнхим, "Оном сан" төрийн бус байгууллагатай хамтран, элэгний вирусын шинжилгээ үнэ төлбөргүй авахаас гадна элэгний хатуурал, хавдартай иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр болжээ. Дээрх хоёр байгууллага хамтран улсын хэмжээнд вируст гепатитын тархалтын судалгаа хийсэн бөгөөд хүн амын 10.6 хувь нь “В”, 11.1 хувь нь “С” вирусын халдвартайг тогтоож байсан аж.
эрүүл мэнд
-Манай Кореа их сургуулийн “Анам” эмнэлгийн Зүрх судасны төв, Монгол Улсад хэд хэдэн төсөл хэрэгжүүлдэг. Эдгээр төслөө бид энэ жил дахин өргөтгөж, зүрхний хэм алдагдалтай өвчтөнүүдэд зүрхний хэмийг нь удирддаг пейсмейкерын аппарат тавьж эмчилгээ хийхээр болсон. Энэ удаа бид дөрвөн өвчтөнд пейсмейкерын аппарат тавина. -Зүрхний хэм цөөрсөн өвчтөнүүдийн цорын ганц үр дүнтэй эмчилгээ нь пейсмейкерийн аппарат тавьж, зүрхний хэмийг удирдах юм. Бид өмнө нь Монголд үзлэгээр ирэхэд пейсмейкерийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай боловч санхүүгийн боломжоос болоод эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа өвчтөнүүдтэй их тааралдсан. Пейсмейкер эмчилгээг хийхэд туршлагажсан эмч, аппаратын үйл ажиллагааг хянах эрүүл мэндийн мэргэжилтнүүд, сүүлийн үеийн чанартай технологи их чухал. Тиймээс бид шаардлагатай өвчтөнүүдэд монгол эмч нарын багтай хамтран пейсмейкерийн аппарат тавьж, өмнө нь Солонгост манай эмнэлэгт пейсмейкер тавиулсан өвчтөнүүдээ бас хянаж, тэдгээрийн аппарат ердийн ажиллагаатай байгаа эсэхийг нь шалгах юм. -Пейсмейкер гэдэг нь цээжний хананд байрлуулдаг бага оврын цахилгаан машин юм. Энэ машин нь цахилгааны утсаар зүрхэнд байрлуулсан цахилгаан дамжуулагчтай холбоотой байдаг. Зүрхтэй холбосон дамжуулагчийн тусламжтайгаар зүрхний үйл ажиллагааг хянаж, зүрхний цохилтын тоо хэт цөөрсөн тохиолдолд пейсмейкер идэвхижнэ. Уг аппарат идэвхижиж, цахилгаан импульс гарган зүрхний хэмийг тогтворжуулдаг. Үүний дүнд пейсмейкерын аппарат нь зүрхний хэмийг тогтворжуулж, өвчтөний амь насыг авардаг. Зүрхний хэм цөөрснөөр ядарч сульдах, толгой эргэх, амьсгал давчдах, ухаан балартах шинж тэмдэг илэрдэг өвчтөнүүдэд пейсмейкерын аппарат суулгах эмчилгээ нь илүү үр дүнтэй эмчилгээ болдог. -Монголд өмнө нь энэ эмчилгээг П.Н.Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч нар хийж байсан боловч пейсмейкерийн аппарат нь өндөр үнэтэй, олдоц багатай учраас амьдралын боломж тааруу, энэ аппарат зайлшгүй шаардлагатай өвчтөнүүд эмчилгээгээ хийлгэж чаддаггүй байсан. Тиймээс бид өвчтөнөө сонгохдоо нэгдсэн III эмнэлгийн хяналтад байдаг хүмүүсээс сонгосон. Өвчтөн сонгохдоо тухайн хүний 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг, зовиурыг нь харсан. Энэ удаа гол төлөв орон нутгийн хүмүүс сонгогдсон. -Өмнөд Солонгос Улсад пейсмейкер тавих зардлыг үндэсний эрүүл мэндийн даатгалаас төлдөг учраас тухайн өвчтөн эмчилгээнийхээ зардлын таван хувийг төлдөг. Пейсмейкер эмчилгээний нийт зардал 12.000-15.000 ам.доллар байдаг бол аппарат 10.000 ам.долларын үнэтэй. Монголд хийгдэх эмчилгээний зардлыг манай Зүрх судасны төвөөс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд санхүүжүүлж байгаа. -“Туул ротари” сан Монголд өмнө нь сайн дурын олон ажил явуулж байсан туршлагатай. Тиймээс бид “Туул ротари” сантай хамтран ажиллахаар шийдсэн. -Анх 1960 онд АНУ уг аппаратыг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Харин Солонгост 1968 оноос нэвтэрсэн юм. Анхны пейсмейкер аппарат нь том зайтай, зайны үйл ажиллагаагаа хадгалах хугацаа нь богино байсан ч тасралтгүй сайжирсаар өнөөдөр гар утас шиг авсаархан болж, 8-12 жил тогтвортой ажиллах боломжтой болсон. -Зүрхний хэм дамжуулалт хямраснаар үүсэх эмгэгийг бид бүхэлд нь зүрхний хэм алдагдал гэж нэрлэдэг. Зүрхний хэм дамжуулалт цөөрч болно, эсрэгээрээ олширч болно, мөн жигд бус болдог. Үүнээс үзэхэд зүрхний хэм алдагдал гэдэг нь маш өргөн хүрээний олон өвчинг хамрах эмгэг юм. Тиймээс зарим хэлбэрийн зүрхний хэм алдагдал нь аюул багатай, зарим нь амь насанд маш аюултай, гэнэт зүрх зогсох эсвэл тархинд цус харвах шалтгаан болдог. Насжилт, даралт ихсэлт, амьдралын буруу хэв маяг, архины хэрэглээ, стресс, зүрхний хавсарсан эмгэг зэрэг нь зүрхний хэм алдагдлын гол шалтгаан болдог. -Хүний зүрх ердийн тайван үед минутанд 60-80 удаа цохилдог. Зүрхний хэм алдагдалтай эсэхээ мэдэхэд их хялбар. Бугуйны артери дээрээ дөрвөн хурууны өндгөөр зөөлөн дарахад артерийн судасны цохилт мэдрэгддэг. Нэг минутын турш хэд цохиж байгааг нь тоолоход таны зүрхний хэм дундаа тасалдаж байгаа эсэх нь шууд мэдэгдэнэ. Түүнчлэн зүрхний хэм алдагдлын гол шинж нь зүрх дэлсэх, амьсгаа авахад цээжин дээр дарсан мэт шинж илрэх гэх зэрэг зовиур юм. Мөн унтаж байхдаа хурхирдаг хүмүүс гэнэт таван секунд орчим огт амьсгалахаа больдог. Ийм хүмүүс зүрхний хэм алдагдалтай эсэхээ нягтлах хэрэгтэй. -Зүрхний хэм алдагдлын хамгийн гол аюул нь байнга илрээд байдаггүй. Нэг илрээд, хэсэг гарч ирээд бас гэнэт илэрсэн шигээ арилдаг. Тийм болохоор хүмүүс тоохгүй явсаар байгаад хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг. Тэгэхэд өвчин нь даамжраад, зарим өвчтөнд зүрхний дутагдал үүсээд их хүндэрсэн байдаг. Зүрхний хэм алдагдлыг эрт олж мэдсэн бол амь насанд аюултай эсэхийг нь нягтлаад эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Зүрхний хэм алдагдлын үед өвчтөн дур мэдэн эм хэрэглэж болохгүй. Түрүүн хэлсэнчлэн, зүрхний хэм алдагдал нь маш өргөн хүрээний эмгэг, хэрэглэдэг эм нь хүртэл олон янз. Зүрхний хэм нь хэт цөөрөөд байгаа хүн дураараа зүрхний хэм алдагдлыг эмчлэхдээ зүрхний хэмийг цөөрүүлж эмчлэх үйлдэлтэй эм уувал амь нас эрсдэх аюултай. Тиймээс эмчилгээ болон уух эмээ нарийн үзлэг оношлогооны дараа мэргэжлийн хүний зааврын дагуу сонгох хэрэгтэй. -Кореа их сургуулийн “Анам” эмнэлгийн Зүрх судасны төв 2010 оноос хойш тасралтгүй Монгол Улсад зүрхний өвчтэй хүмүүст зориулан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн. Манай төслийн санхүүжүүлэгч компаниуд нь Солонгосын компаниуд байдаг. Монголд хийгдэж байгаа бүх эмчилгээний өртөг зардлыг Солонгосын төслийн ивээн тэтгэгчдээс авдаг. Мөн эмч нарын сургалтыг ч мөн адил ивээн тэтгэдэг. Жишээ нь бид Солонгосын пейсмейкер нийлүүлэгч компанитай гэрээ байгуулаад энэхүү гэрээгээр монгол өвчтөнүүдэд пейсмейкер тавих боломж бүрдсэн. Гэхдээ энэ удаагийн бидний ажиллагаанд том хүндрэл гарсан. Эмч мэргэжилтнүүдийн замын зардал, Монголд байрлах зардлыг ивээн тэтгэгч компани маань гаргахаас татгалзсан. Тиймээс бид Монголын компаниудаас ивээн тэтгэх хүсэлт гаргасан. Бидний хүсэлтийг хүлээн авсан Өмнөговь аймгийн Сайнжаргал захиралтай “Эрхэм нар” компани, “Туул ротари” клуб, Мөнхзул захиралтай “Жүр-Үр” компани, “World Wide” зэрэг компаниудад талархал илэрхийлье.
эрүүл мэнд
Энэ сарын сарын 7-8-ны өдрүүдэд Казахстан улсын Уральск хотод болсон Казахстан улсад тарваган тахал судлалын алба байгуулагдсаны 100, Уральскийн тарваган тахал эсэргүүцэх станци байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд ЗӨСҮТ-ийн захирал М.Нямсүрэн, тандал судалгааны албаны биологич, биологийн ухааны доктор Д.Цэрэнноров нар амжилттай оролцжээ. Хоёр өдөр үргэлжилсэн хуралд Казахстан, Монгол, ОХУ, Киргиз, Узбек, Молдав, Армян, Украйн, Тажик, Гүрж, Герман, АНУ-ын мэргэжлийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид оролцож 62 илтгэлийг хоёр нэгдсэн, хоёр салбар хуралдаанд хэлэлцүүлсэн. Тус хуралд Европын комисс, Олон улсын шинжлэх ухаан техникийн төв (МНТЦ)- ийн санхүүгийн дэмжлэгээр Казахстан улсын М.Айкимбаевын нэрэмжит зоонозын ба хөл хориот өвчний эрдэм шинжилгээний төвд хөл хориот ба зоонозын халдварын биоаюулгүй байдал, биохамгааллын чиглэлээр “К-1817” болон К-2052 төслийн хүрээнд 2010-2014 онд зохион байгуулсан сургалтын талаар танилцуулга хийгдэж төв Ази ба Монголын мэргэжлийн байгууллагуудаас хамрагдсан ач холбогдлыг өндөр үнэлсэн гэнэ. Казахстан улсын М.Айкимбаевын нэрэмжит зоонозын ба хөл хориот өвчний эрдэм шинжилгээний төв, тус төвийн харъяа Уральскийн тарваган тахал эсэргүүцэх станц болон бусад хотууд дах станцууд, тасгууд, ОХУ-ын Саратов, Ставрополь, Волгоград хот дах тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, ХБНГУ-ын Бундесверийн микробиологийн хүрээлэн, Киргиз, Узбек, Молдав, Армян, Украйн, Тажик, Гүрж улсуудын байгалийн голомтот ба хөл хориот өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвүүдийн дарга, эрдэмтэн судлаачид, мэргэжилтэнүүдтэй уулзаж байгалийн голомтот, зоонозын халдварын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, тандал судалгаа болон судалгааны шинэ арга технологийн талаар мэдээлэл, туршлагаа харилцан солилцож цаашид хамтран ажиллах талаар ярилцжээ.
эрүүл мэнд
Арьс өнгөний эмч нарын II их хурал болжээ. Арьс өвчин судлалын салбар нь Монгол Улсын эрүүл мэндийн ууган салбаруудбн нэг бөгөөд үеийн үед хүн амынхаа эрүүл энхийн манаанд тэргүүлэх эгнээнд явж байдаг. Арьсны эмч нь дотрын эмч, харшлын эмч, дотоод шүүрлийн булчирхайн болон мэдрэлийн эмчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Тус хурлын үеэр эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд харшлын гаралтай өвчин сүүлийн арван жилийн дундажтай харьцуулахад 1,5 дахин нэмэгдсэн байна. Энэ нь та биднээс хамааралгүйгээр нийгэм, бидний хүрээлэн байгаа орчинтой салшгүй холбоотойгоор ихсэж байна. Өнөөдөр хүн ам нь хоол хүнс, ахуйн хэрэглээндээ химийн бүтээгдэхүүн оролцсон бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон, нөгөөтэйгүүр байгаль экологийн тэнцвэр алдагдсан, агаарын бохирдол бий болсон зэрэг нь бас нөлөөлөх хүчин зүйл болж байна. Харшил нь 21-р зууны өвчин болоод байна. Үүнтэй тэмцэж буй эмч мэргэжилтнүүд шинэ технологийг нэвтрүүлж, түүнийг амьдралд хэргэжүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд хамтын хүчээ нэгтгэн ажиллах нь зүйтэй. Мөн салбарын яамны зүгээс та бүхнийг бүнийг дэмжиж ажиллах болно" хэмээлээ.
эрүүл мэнд
Орчин үед бэлэн гоймонг оюутан залуус их хэрэглэдэг болсон ба бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар ямар нэгэн мэдлэггүй. Бэлэн хоол нь их хэмжээний нүүрс агуулдаг боловч хүнсний ширхэглэг, витамин , эрдэс бодисоор дутмаг юм. Ердийн бэлэн гоймоны үйлдвэрлэлийн процесст шарах үйл ажиллагаа ордог ба үүний үр дүн их хэмжээний ханасан болон далд өөх тос үүсдэг. Мөн бэлэн гоймонгоос үүсэх шөл нь их хэмжээний сод агуулдаг юм. Содны зөвлөмж хэмжээнд насанд хүрсэн хүн болон дөрвөөс дээш насны хүүхэд өдөрт дээд хэмжээ нь 2400 мг байдаг зарим нэр төрлийн бэлэн гоймон нь 3000мг ба түүнээс их хэмжээгээр агуулдаг. Ихэнх бэлэн гоймонгууд нь диоксин болон гормон төст нэгдлүүдийг агуулдаг ба онолоор бол энэ нь бэлэн хоолыг уутлах болон амыг нь цавуудах үед үүсдэг байна. Эдгээр нэгдлүүд нь устай холилдох үед хор хөнөөлтэй болдог аж. Бэлэн гоймон бидний сэргийлэх ёстой өнгө амт оруулагч, пресерват гэх мэт олон төрлийн химийн нэгдлүүд агуулдаг. Бэлэн гоймонг хаяа нэг хэрэглэвэл үүсгэх нөлөө нь бага боловч урт хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд биед хуримтлагдаж цаашилбал метаболизмын процесыг хямралд оруулдаг байна. 1. Таваас доошхи насны хүүхдийн эрдэс бодис шимэгдэх үйл ажиллагааг бууруулна. 2. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зулбалт үүсгэнэ. 3. Пенополиетрол –савлагаатай бэлэн гоймон агуулагддаг ба хавдар үүсгэх нөлөөтэй. Мөн бэлэн гоймон их хэмжээний давс агуулдаг учир зүрх судасны өвчтэй хүмүүс болон давсыг бага хэмжээгээр хэрэглэх шаардлагатай хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй. Бэлэн гоймоны амтны чанарыг сайжруулахын тулд монсодиум глутамат хийдэг ба энэ нэгдэл нь: · Нүдний торлог бүрхэвчийн үйл ажиллагааны хямрал, дотоод шүүрлийн булчирхайн хямрал, заан аашны өөрчлөлт гэх мэт тархины үйл ажиллагааны гэмтэлд хүргэдэг. · Моносодиум глутамат болон түүнийг агуулсан нэгдлүүд нь зүрхний гажиг, астма болон толгой хүчтэй өвдөх · Эпидиомологийн судалгаанаас үзэхэд нийт америкчуудын 50% нь МСГ болон түүнийг агуулсан нэгдлүүдэд мэдрэг чанартай байна. · Хятад рестораны синдром · Арьс улайх · Байн байн бөөлжис цутгах · Толгой өвдөх · Хөлрөх Түүнчлэн их хэмжээний сод агуулдаг ба энэ нь ходоодны өвчинтэй болон өндөр даралттай хүмүүст муугаар нөлөөлдөг. Энэ нэгдлүүд нь ходоодны шүүрэл ялгаруулах үйл ажиллагааг алдагдуулдаг ба ингэснээр хоол шингэлт удааширдаг байна.
эрүүл мэнд