Title
stringlengths
4
61
Text
stringlengths
360
32.5k
Доод палеолитын үе
Чулуун зэвсгийн хамгийн эхний үе Африк тивд хамаардаг. 2,500,000-200,000 жилийн өмнөх үеийг хамрах бөгөөд харин Монголын доод палеолитын үе 800,000-100,000 жилийн өмнөх үеийг хамарна. Африк тивээс Евроазийг чиглэсэн их нүүдлийг дагаж бусад тивүүдэд тархсан гэж үздэг. Чулуун зэвсгийн дунд, сүүл үеийн олдворууд Евроазиас ихэвчлэн олддог нь үүнийг баталж байна.
Дунд палеолитын үе
Энэ цаг үе нь 300000-28000 жилийн өмнөх цаг үеийг хамрах бөгөөд Европ, Баруун хэсэгт Неэндерталууд оршиж байжээ. Баруун зүүн европ, евроазийн бүсээс археологийн олдворууд ихээхэн илэрдэг бөгөөд энэ цаг үед хамаарагдах Неандерталуудын нотолгоо баримт Африк, Австрали болон Америк тивээс олддоггүй байна. Неандерталууд ахмад настай хүмүүсээ халамжилж, оршуулгын зан үйл хийдэг байсан нь тэдний нийгмийн бүтэц улам хөгжингүй болсныг илтгэнэ. Хамгийн эртний нотолгоо болох мунго эр 40000 жилийн өмнө хамаарагдах бөгөөд энэ үед хүмүүс Австрали тиврүү анх нүүдэллэн очжээ гэж үздэг. Дүрс тэмдэглэгээ, биеийн гоёл чимэглэл, оршуулгын зан үйл хийдэг байсан нь Палеолитын дунд үеийн тухайд бас л маргаантай сэдвүүдийн нэг болдог. Энэтхэгээс олдсон Бимбетка чулуун булш нь 30000 жилийн өмнөх цаг үед хамаарах бөгөөд тухайн үеийн хүмүүсийн амьдралын хэв маягийг тодорхой үзүүлдэг.
Дээд палеолитын үе
Дээд палеолитын үе нь дэлхий нийтийг хамарсан мөстлөгийн эцсийн шатанд холбогдох ба палеолитийн төгсгөл юм. Тухайн үед хур тунадас эрс багассаны улмаас тус орны томоохон уул нуруудаар, дунд палеолитын үед тогтсон мөсөн хучлага тал хөндий рүү бууж одоогийн Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг их гол мөрнүүд усаар улам арвижин орчин үеийн урсгалын горимтой болсон гэж үздэг. Цаг агаар хуурайшин, эх газрын уур амьсгалтай болсон энэхүү нөхцөлд арслан заан, хирс зэрэг урьдын том амьтдын зэрэгцээ зэрлэг адуу, үхэр, буга, янгир, аргал угалз, бөхөн, цагаан үнэг, тэмээн хяруул зэрэг амьтад хөршлөн амьдарч байсан нь палеонтологийн судалгаагаар тогтоогдсон билээ. Эдгээр амьтдын ясны үлдэгдэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Бугантын голын баруун эрэг, мөн аймгийн Ингэттолгой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын сав, Төв аймгийн Жаргалант сумын нутаг Хар Ямаат уул, түүнчлэн Улаанбаатарын ойролцоо, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгуудын нутгаас олджээ. Дээд палеолит нь Европ тивд 50000-10000 жилийн өмнөх үеийг хамрах бөгөөд Мөстлөгийн төгсгөл үеэс эхэлдэг. Орчин үеийн хүмүүс тив дэлхийгээр тархан суурьшсан нь Палеолитын сүүл үетэй холбоотой гэж эрдэмтэд үздэг.Палеолитын сүүл үе юугаараа онцлог вэ гэхээр чулуун багаж зэвсэг илүү боловсронгуй болж, хүмүүсийн бүтээлч чадвар хөгжиж, хээ угалз гоёл чимэглэлийн зүйлийг урлах болсон байна. Америкчууд Беринг ланд гүүрийг колончлох үед тэр үеийн индианууд 13500 жилийн тэртээх Кловис соёл иргэншилтэй төстэй байсан бөгөөд тэднийг Палео-Индианууд хэмээн нэрлэжээ. Ерөнхийдөө энэ цаг үеийн нийгмийн бүлгүүд нь анчид, ургамал ногоо түүгчдээс бүрдэх бөгөөд чулуун зэвсэг нь олон төрөл болон өргөжиж, хүмүүс янз бүрийн орчинд зохицон амьдрах чадвартай болсон байна Дээд палеолитын эхэн үеийн нэг онцгой чухал хүчин зүйл бол хүний бие бялдарт гарсан чанарын том өөрчлөлт юм. Хүний гавлын яс томорч дух өндөрсөж ирсэн нь мичин хүний морфологийн үлдэц болох хөмсөгний ясны товгорыг арилгаж, хэл ярианы аппарат өөрчлөгдсөнтэй холбогдон эрүүний яс одоогийнхтой адил болж орчин үеийн хүн (1юто каргеш заргеш) бий болжээ. Дунд палеолитоос дээд палеолитод шилжих үед орчин үеийн хүн бий болсон нь юуны өмнө чулуун багаж зэвсгийг шинэ арга барилаар хийдэг болсноор илрэх бөгөөд мустьегийн үеийн дугариг таргил үлдэцээс гурвал-жин хэлбэрийн болхи залтас хэлтэлж авдаг байсан бол гонзгой хэлбэрийн үлдэцээс нимгэн урт хутган залтас тал бүрээс нь уртааш нь цуулж түүнийхээ ирмэгийг нэг ба хоёр талаас нь дахин холтчин засаж хурц ир гаргадаг болсон байна. Чулууг цуулах ба сэлтлэн ирлэх болсон нь тэр үед чулуун зэвсэг хийх үйл ажиллагаанд гарсан нэг ёсны шинэ оньсон арга байжээ. Монголын дээд палеолитын үеийн арвин баялаг олдворуудын үйлдвэрлэлийн арга нь харилцан адилгүй юм. Нэг хэсэг нь лөваллуан уламжлал дээр тулгуурлан хөгжсөн байдаг бол, нөгөө хэсэг нь Сибирийн болон Енисөйн дурсгалуудтай ижилсэх хандлагатай байдаг. Мөн энэ үө нь Хятадын хойд хэсэг, Дундад Азийн дурсгалуудтай ч үйлдвэрлэлийн арга төхник, он цагийн хувьд хамааралтай байна. Дунд палөолитьш үөд хэрэглэж байсан чулуун зэвсэг багаж бүрмөсөн шахагдаж гараагүйгээр үл барам тэдгээрийг улам боловсронгуй хийх болсноос гадна эсгүүр, цоолтуур, үзүүр мэс, тал дугуй бичил хусуур, жижиг сүх, ангийн цохиурт жад шинээр буй болж, хянгар, хутга зэрэг зэвсгийн төрөл олширч чанар нь урьдаас эрс сайжирчээ. Огтлох, цоолох, зүсэх зэрэг үйлдэлд зориулсан хөнгөн багаж зэвсэг энэ үөд мод ба' ясан бариултай болсон байна.
Мезолитын үе
Хуучин чулуун зэвсгийн дараагийн үеийг дундад чулуун зэвсгийн үе буюу мезолит (12.000-7.000 жил) гэж нэрлэдэг ба палеолитоос неолит буюу шинэ чулуун зэвсгийн үед шилжих шилжилтийн үе болно. Мезолит гэдэг нь мезос-дунд, литос-чулуу гэсэн эртний грек үгнээс гаралтай. Палеолит, мезолит хоѐрын зааг ялгаа, чухам яг хэдий үед мезолитод шилжив гэдэг асуудал дээр олон орны судлаачид санал зөрөлдөөнтэй байдаг. Гэвч энэ бол зөвхөн тухайн бүс нутгийн онцлогоос л үндэслэн гарч байгаа асуудал юм. XIX зууны төгсгөл буюу 1887 онд Э.Пьет Францын Маз-д Азиль хэмээх агуйгаас өвөрмөц хэлбэрийн чулуун зэвсгийн дурсгалуудыг олж илрүүлснээс хойш мезолитын асуудал хүчтэй яригдах болжээ. Мезолитын үе нь бүхий л шинж чанараараа шилжилтийн гэдэг нь харагддаг. Мөстлөгө дуусч, цаг агаар дулаарч, ургамал, амьтны аймагт ч өөрчлөлт орж, ингэснээрээ хүмүүсийн амьдрал ахуйд ч тодорхой ахиц дэвшил гарсан байна. Мезолитын үед газар тариалан, мал аж ахуй үүсэх эхлэл тавигдаж, хүн төрлөхтний зэр зэвсгийн үйлдвэрлэлийн түүхэнд онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн, модны уян хатан шинжийг ашиглаж хийсэн холын тусгалтай зэвсэг болох нум сумыг анх зохион бүтээж бий болгожээ. Энэ үед Умард Ази, Өрнөд ба Дорнод Европод түрж орсон их мөстлөгийн үе нэгэнт дуусаж цаг агаар эрс зөөлөрч Умард Ази (Сибирь) их ойт бүс, Төв Азийн байгал газар зүйн байдал, амьтан ургамлын аймаг орчин үеийн төрхийг олсон байна. Байгаль газар зүйн байдал өөрчлөгдөхийн зэрэгцээ чулуун зэвсэг хийх арга барил цаашид улам сайжирч дээд палеолитын үеийн баргил зэвсгийн хамт ур хийц сайтай бичил чулуун зэвсэг хийх явдал зонхилох болжээ. Бага хэмжээний үлдэцээс нарийн жижиг ялтас цуулан авч хажуу талыг нь зориуд ирлэн мод ясаар хийсэн ишинд түүнийг суулгаж бэхэлсэн зуулга зэвсэг, ялтас ба ялтсан залтсаар хийсэн хусуур, хутган ялтасаар хийсэн үзүүр мэс, сумны ялтсан зэв зэргийг хийж хэрэглэх болсон байна. Мезолитын үед хүний эдийн болон оюуны соѐл, аж ахуйд өмнөх үеэс чанарын шинэ өөрчлөлт гарч энэ үеийн хүн байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг эзэмшихээс гадна газар тариалан, мал аж ахуй буюу үйлдвэрлэх аж ахуйд дэвшин орох эх суурийг тавьсан байна. Тухайлбал, энэ үед гарсан нэг онцлог шинж нь дээр дурдсан зүймэл зэвсгээс гадна нум сумыг анх ухаалан зохиосон явдал болно. Манай орны Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуй, Дорнод аймгийн Халх гол сумын Хэрээ уул, Чойбалсан хотын орчим Хэрлэн голын баруун эрэг, Өвөрхангай аймгийн Мойлтын ам (I үе), Хэнтий аймгийн Рашаан хад (II-III үе), Дорноговь аймгийн Дулааны говь, Өмнөговь аймгийн Булган сумын Баруун, Зүүн хайрхан уул болон Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим газраас мезолитын үеийн дурсгалыг илрүүлэн судалжээ. Чихэн агуйн дурсгалыг Монгол-Орос-Америкийн чулуун зэвсэг судлаачид 1997-2000 онд малтан шинжилж чухал үр дүнд хүрсэн юм. Агуй нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс хойш 30 км-т, Баян-Өндөр сумын нутагт оршино. Агуйн ам нь зүүн өмнө зүг хандсан бөгөөд өдрийн ихэнх хугацаанд нарны гэрэл сайн тусах ба үүд рүүгээ налуу. Урт нь 9,5 м, өргөн нь 5 м, өндөр нь 2 м, харьцангуй том биш боловч уулын өвөр наран талд орших, дэргэдээ булагтай, ан амьтан шахаж агнах хадан хавцал ганганд ойр орших хүн амьдрахад туйлын тохиромжтой нөхцөл бүхий агуй юм. Эл агуйг малтан судлах явцад ихээхэн хэмжээний чулуун зэвсгийн зүйл, урт удаан хугацаанд гал түлж байсан ором, амьтны яс болон ургамлын үлдэгдэл бүхий хүний амьдралын ул мөрийг хадгалсан дөрвөн соѐлт давхарга илэрсэн. Эдгээр давхаргаас анхдагч болон хоѐр дахь шатны боловсруулалт хийгдсэн олон төрлийн, хэдэн мянган чулуун зэвсгийн олдвор олдсон юм. Тэдгээр нь өөрийн өвөрмөц онцлог, ангиллын хувьд бичил ялтсан зэвсгийн төрөлд хамаарах бөгөөд ер нь ялтсан зэвсгийн үйлдвэрлэл энэ суурингийн гол цөм байжээ. Цөөн тооны хусууруудыг хийхэд том хэмжээний ялтас болон ялтсан залтсыг ашигласнаас бусад тохиолдолд жижиг ялтсуудаар зэвсгээ хийж байжээ. Мөн энд амьдарч байсан хүмүүс зуулга ир бүхий зэвсэг хийхийг гол зорилгоо болгож, элсэрхэг цахиур чулуу, хас, маныг өргөн ашиглаж байсан аж. Эхний гурван давхаргын он цагийг гал голомтны үлдэгдлээс авсан нүүрсэнд хийсэн радиокарбоны шинжилгээгээр тогтооход нэгдүгээр давхарга нь 8.055155, хоѐрдугаар нь 8.940100, гуравдугаар нь 11.160160 жилийн өмнөх үед холбогдохоор тогтоогдсон нь эрдэм шинжилгээний их ач холбогдолтой юм. Учир нь урьд өмнө Монгол нутгаас олдож байсан Чихэн агуйн эдлэлүүдтэй адил арга технологоор үйлдсэн шаантган үлдэц, ялтсан зуулга иртэй зэвсэг бүхий нээлттэй суурингуудын дурсгалыг он цагийнх нь хувьд неолитын үед хамааруулан үзэж, 6-7 мянган жилээс хэтрүүлэхгүйгээр тогтоож байв. Харин Чихэн агуйд хийсэн малтлага судалгааны дүнд Монгол оронд бичил чулуун зэвсгийн үйлдвэрлэл палеолитын дээд шатны төгсгөлд бий болжээ гэж үзэх бололцоог олгосон билээ. Монгол орны мезолитын үеийн дурсгал дотор Хэрээ уулын суурин онцгой байр суурь эзэлдэг болно. Хэрээ уулын бууцыг малтахад хүрэн ба цайвар хүрэн цахиураар хийсэн говийн үлдэц, түүнийг хийхэд зориулсан бэлдэц, ялтас ба ялтсан залтасаар хийсэн гөвгөр иртэй дөрвөлжиндүү хусуур, 35 хавтгай хар занарлаг чулуугаар хийж нэг талыг нь ирлэсэн нутгийн өвөрмөц эдлэл болох хутга (хянгар), хутган ялтасаар хийсэн булангийн ба шөвгөн эсгүүр, үлдэц чулууг засах үед хагарсан хажуу ба хотгор цуулдас, захыг нь сэлтлэн ирлэсэн буюу ирлээгүй гурвалжин хэлбэрийн том жижиг хутган ялтас, говийн үлдэцнээс цуулсан бичил ялтас, хугадас маягийн эдлэлүүд олджээ. Эдгээрээс огт өөр арга барилаар хийгдсэн зэвсгийн зүйл Хэрлэн голын IX бууцнаас илэрсэн бөгөөд түүнийг малтахад саарал, цайвар шар, ногоон өнгийн ялтасаар хийсэн нэлээд тооны сумны зэв гарсан байна. Ийм төрлийн сумын ялтсан зэв Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрмийн нуур, Батхаан уул, Дорноговь аймгийн Дулааны говь зэрэг газраас олдсон байна. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 50 км-д Дулааны говь хэмээх элсэн довцгууд, загийн шугуйтай хотгор газар байх бөгөөд эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн энэ газар бол эртний нуурын сав байсан ажээ. Энэхүү дурсгалт газрыг судалсны үр дүнд археологи, палеонтологийн үлдэгдэл олдворыг агуулсан хөрсний 12 соѐлт давхаргыг илрүүлэн олсон байна. Дээрхи давхаргууд янз бүрийн гарал үүслийн хурдас чулуулгийг агуулах ажээ. Дулааны говиос олдсон чулуун зэвсгийг саарал, цайвар шар, ногоон өнгийн ялтасаар хийсэн байгаа бөгөөд тэдгээрийг төрөл зориулалтаар нь авч үзвэл, үлдэц, сумны зэв, чулуун шөвөг, ир бүхий ялтас, хусуур, хянгар, хутга, ооль хэлбэрийн зэвсэг, үзүүр мэс, залтас, тариа цайруулах зориулалтын нүдүүр, нухуур, самбар, чулуу (эдгээр нь Монгол нутагт эрт үеэс газар тариалан тодорхой хэмжээгээр хөгжиж байсны баталгаа болно), хүрэл хутга зэрэг болно. Дулааны говиос олдсон чулуун зэвсгийн дотроос хамгийн олон тоотойгоор олдсон зэвсэг нь сумны зэв билээ. Эндээс нийтдээ сумын 20 ширхэг зэв олдсоныг хэлбэр төрхийх нь хувь ангилвал, ялтсан зууван урт зэв зургаа, навчин хэлбэрийн зэв нэг, гурвалжин хэлбэрийн зэв 13 ширхэг болж байна. Ялтсан зэвүүд нь нэг, хоѐр талсттай нарийн урт хутган ялтасны үзүүр, мөн хоѐр хажуу ирмэгийг ар талаас нь жигд ирлэж зассан бөгөөд хөндлөн огтлол нь гурвалжин ба дөрвөн өнцөгт хэлбэрийг үүсгэж байна. Ийм төрлийн зэвүүдийг үйлдсэн арга хэлбэрийнх нь хувьд мезолитын сүүлч, неолитын түрүү үе (М.Э.Ө V мянган жил)-д холбон үздэг байхад навчин хэлбэрийн зэв нь ялтасны хоѐр талаас засаж хийсэн, хөндлөн огтлол нь ромбо хэлбэртэй. Ийм төрлийн зэвүүд М.Э.Ө III мянган жилийн эхэн үед хамаарах нь нэгэнт тогтоогдоод байгаа билээ. Гурвалжин зэвүүд нь нимгэн ялтасны хоѐр талын хоѐр ирмэгээс нь маш нарийн жигд холтолж зассан,хөндлөн огтлол нь ромбо хэлбэртэй, суурь нь тэгш байна. Энэ төрхийн зэвтэй ижилсэх төрлийн олдвор он цагийн хувьд М.Э.Ө. III мянган жилийн сүүлч, II жилийн эхэн үед хамаарч байна. Манай орны мезолитын үеийн бууц суурингаас олдсон олон төрлийн чулуун зэвсгийн дотроос дээд палеолитын эцэст бий болж, неолитын түрүү үеийг хүртэл хэрэглэгдэж байсан говийн үлдэц нь Монголын мезолитын үеийн үйлдвэрлэлийн өвөрмөц арга барилыг илэрхийлдэг юм. Говийн үлдцийн тархсан газар нутгийг үзэхэд тэр нь баруун зүгт Дорнод Памир, умар зүгт Якут, дорно зүгт Япон хүртэл тархсан байна. Өөрөөр хэлбэл, говийн үлдэц нь тус орны мезолитын өвөрмөц шинж чанартай эсгүүр, Хэрээ уулын хутга, хотгор хажуу цуулдас, бичил ялтас, хугадас маягийн зэвсгийн хамт Сибирь, Якут, Чита муж, Дорнод Тэнгисийн хавь нутаг, Камчатка, Сахалин, Алеутын арлууд, Аляск, Японы дээд палеолит, мезолит, түрүү неолитын үеийн бууц суурингуудад өргөн тархжээ. Ийнхүү Монголын мезолитын соѐлын үндсэн гол элементүүд дурдсан газар нутагт байгаа нь Төв Азийн гүнээс Сибирь, Берингийн хоолойг дамжин Умард Америк болон Японы арлууд хүртэл хүн нүүдэллэсэн буюу угсаатны шилжилт явагдсаны гэрч юм. Монгол нутгаас олдсон мезолитын үеийн чулуун зэвсгүүд Аляскийн Онион суурин болон Орегон, Аризоны нутгаас олдсон чулуун зэвсгүүдтэй ижил төстэй байгаа нь Төв Азиас Умарт Америкт хүн нүүдэллэн очиж нутагласан болохыг харуулж буй баримт болно. Мезолитын үеийн хүн амын тодорхой хэсэг ингэж нутаг сэлгэн ойр хол газар нүүдэллэн суух болсон хийгээд үйлдвэрлэлийн хэрэгсэл болох чулуун зэвсэг хийх арга нь урьд үеийнхээс эрс сайжирсан нь тэр үеийн хүний нийгмийн амьдралд зохих нөлөө үзүүлсэн байна. Шинэ газар нутаг эзэмшихтэй холбогдож хуучин овог задрах, шинэ овог үүсэх зэрэг хүй нэгдлийн овог бүлгийн бүтцэд зарим нэг өөрчлөлт гарснаас гадна зуулга эдлэл тогтонги нэг хэвийн болж, нум сум гарч, модон эдлэл хийх тусгай зориулалттай зэвсэг бий болсон нь агнуурын ажлыг ихэд хөнгөлж хүмүүс палеолитын үеийнхтэй адил бус зэрлэг үр үндэс түүж, ургамлыг гар хадуураар хадаж, ан амьтдыг нум сумаар агнах болжээ. Харин зарим нутагт мезолитын үед ан агнуурын шинэ хэлбэр болох загасчлах ажил илүү хөгжиж сөрөгт жад, сэрээ, дэгээ, амьтны сүүлний үсээр хийсэн тороор загас агнан суурин амьдралд шилжих болсонтой холбогдон хүмүүс дахин олон хүн бүхий овог болон нэгдэх болжээ. Хэдийгээр ан агнах хөдөлгөөнт амьдралын эрхээр цөөн хүнтэй олон овог бүрдэж буй боловч нийгмийн харилцааны хувьд урьдын адил хамтын хөдөлмөрт үндэслэсэн нийтийн өмч бүхий харилцаа хэвээр зонхилж байв. Хамтын өмчид юуны өмнө үйлдвэрлэлийн гол хэрэгсэл болох ан амьтнаар баялаг тодорхой газар нутаг, загас элбэгтэй гол мөрөн нуур бүхий нутгийг сонгон нутаглаж орон сууц, зэвсэг зэрэг өдөр тутмын хэрэгцээний аливаа зүйлсийг хамт олноороо буюу ганц нэгээрээ олсон зүйлийг цөм адил тэгш хувааж эзэмшдэг зарчимтай байжээ. Мезолитын үе нь аж ахуйн хэв шинж, нийгмийн байгууллын хувьд дээд палеолитын үетэй адил бөгөөд энэ үеийн гол агуулга нь хүй 36 нэгдлийн байгууллын дараагийн шат болох неолитод шилжих, газар тариалан, мал аж ахуй үүсэх бэлтгэлийн үе болсонд оршино. § 2. МЕЗОЛИТЫН ҮЕИЙН УРЛАГ Мезолитийн үеийн археологийн дурсгалууд дотор хадны зураг онцгой байр суурь эзэлдэг. Манай орны нутаг дэвсгэр дээрээс энэ үед холбогдох хэд хэдэн хадны зураг олдоод байна. Рашаан хадны тамга дүрс. Рашаан хадны зүүн ѐроолд орших 6 м урт, 2-3 м өргөн, 60-70 см зузаан том хавтгай хадны өвөр талд 180-аад, ар талд 40-өөд, сэрвээн дээр нь 50-иад, нийт 270-аад тэмдэг дүрс сийлжээ. Түүнээс гадна тэр орчим хаданд энд тэнд хэсэг бүлгээр нь 220 орчим тамга буюу нийтдээ 500-гаад тамга сийлсэн байна. Мөн Рашаан хадны хойт талд зэргэлдээ орших Үзүүр цохионы хаданд мөн 200 гаруй тамгыг хонхойлон цохиж үйлдсэн нь хийсэн арга барил, хэлбэр төрхөөрөө ижил төстэй. Энд хийсэн судал-гааны явцад Рашаан хад нь археологийн 4 соѐлт давхaргатай болох нь тогтоогдсон. Тэдгээрийн өнгөн хөрсний давхрага нь 20 см зузаан, нэг дэх соѐлт давхaрга 14-37 см гүн, хоѐр дахь соѐлт давхрага 65-160 см гүн, дээд палеолит, мезолитын чулуун зэвсгийг агуулсан ба Рашаан хадны олон зуун тамгатай чулуу самбарын тамга дүрсэлсэн хэсгийг бүрхсэн байлаа. Харин хамгийн доод буюу гурав дахь соѐлт давхарга нь 160-220 см гүн хавтангийн доод ирмэг болох тамга дүрслээгүй хэсгийг хучсан байв. Иймээс Рашаан хадны тамган дүрсийг дээд палеолитын төгсгөл, мезолитын эхэн үед анх дүрслэгдэж эхлэн дараагийн олон үед уламжлагджээ. Можоогийн хадны зураг. Увс аймгийн Сагил сумын Түргэний нурууны ар биеийн салбар уулаас эх авч Үүрэг нуурт баруунтайгаас цутгах уулын нарийн голыг Цагаан гол гэнэ. Цагаан голын нарийн хөндийн бараг эхэнд хойноос уруудсан хоѐр салаа амны уулзварт буй хадтай хошууг Можоо гэж нэрлэнэ. Можоо нь ногоон саарал, саарал өнгийн хадтай бөгөөд тэнд аргаль, янгир, тэмээ, хүн, нохой, үхэр зэргийг ганц нэг ба хэсэг бүлгээр нь сийлсэн хэдэн зуун зурагтай. Эдгээр зургаас мезолитын үед хамруулан үздэг зургийн тухай өгүүлье. Можоогийн хадны зургийн дотроос хамгийн том тэгш талбай бүхий баруун тийш харсан хэвтээ хаданд (4 х 8 м) арав гаруй том үхэр, тэдний зай завсарт хожим хорь гаруй янгир, нохой зэрэг амьтныг дүрсэлсэн зураг байдаг. Энд гол төлөв данхар том эвэртэй эр үхрийг ихэд, бодит байдлаар дүрслэхдээ түүний эвэр, эр хүйсийг цохон үзүүлжээ. Зарим үхрийн хэвлий, цээжний доор “үржлийг” бэлэгдсэн утгатай дугуй хонхор цохиж гаргасан буй нь палеолитын үед өргөн тархсан дүрслэлийн нэг арга билээ.. Энэ зурагт данхар том эвэртэй үхрийг нум сумаар харваж буй хүн, үхэр хөтлөөд явж буй хүнийг дүрсэлсэн байгаа нь түүний он цагийг тогтоох чухал баримт юм. Модны уян хатан чанарыг хүн ашиглан сэдэж хийсэн анхны холын тусгалтай зэвсэг болох нум сумыг мезолитын үеэс эхлэн хийж хэрэглэж байсныг Евразийн олон газар, түүнчлэн манай орноос олдсон сумын чулуун зэвүүд гэрчилдэг билээ. Тэгвэл энд хүн үхрийг хөтлөөд явж буйгаас үзэхэд энэ зургийг зурах үед үхрийг гаршуулсан байжээ гэж үзэх үндэстэй юм. Энэ зурагт “үржлийг” бэлэгдсэн тэмдэг бүхий палеолитын үеийн уламжлалт арга, нум сумаар зэрлэг үхэр агнаж буй болон ан агнуур, үхрийг эхлэж гаршуулсан дунд чулуун зэвсгийн аж ахуйн сэдэв хамт нэг дор тусгагдсанаас эрдэмтэд түүнийг мезолитын үед холбогдуулан үздэг. Бага газрын чулууны хадны зураг. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуунд сийлсэн зурагнаас нэгэн бугын зураг нь мезолитын сүүл неолитын эхэн үед холбогдоно. Бага газрын хадны зурагт гадаад тэгийг хөвөөлөн цохиж дүрсэлсэн хоѐр том буга, урт сүүлээ дээш агссан шилүүс, ирвэс мэт хоѐр араатны эх биеийн зураг зэрэг нь бусад зургуудаас хэмжээгээр том бөгөөд нэг буга, нөгөө шилүүс, ирвэс мэт хоѐр амьтны зургийг анхнаасаа дутуу сийлээд орхисон байна. Ийнхүү амьтны зургийн зарим хэсгийг дутуу сийлээд орхидог уламжлал бүүр Ишгэн толгойн хуучин чулуун зэвсгийн үеийн зурагт бас байдаг бөгөөд уг зургийн насыг тогтооход харгалзууштай баримт боловч бугын эвэр, эх бие зэргийг бодитой нэлээд болхи дүрсэлсэн зэргээс нь дунд чулуун зэвсгийн үед холбогдуулан үздэг.
Неолитын үе
Неолит буюу Шинэ чулуун зэвсгийн үед (эртний грекээр νέος неос ,шинэ, залуу‘ ба λίθος литос ,чулуу‘) хүмүүс газар тариалан эрхэлж хоол хүнсээ залгуулахаас гадна шавар вааран эдлэлийн урлал хөгжиж, чулуун зэвсэг нь илүү боловсронгуй чулууг гөлгөр болгон зүлгэдэг болсон байна. Энэ цаг үеийг хүн төрөлхтний соёлын их хувьсал хийсэн үе хэмээн нэрлэдэг. Шинэ чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор (12,000) 7,000-4,000 жилийн өмнөх үе бөгөөд Европ, Америкийн бүс нутгаас газар тариалан эрхэлж байсан баримтууд олдсон. Ургац тариалалт, ургац хураалтын үед илүү нарийн үйл ажиллагаа шаардаж байсан учир багаж нь илүү боловсронгуй олон төрөл болж, хэрчих, бутлах, тастах гэх мэт үүрэгтэй болсон байна. Шотландаас Шинэ чулуун зэвсгийн үеийн бүхэл бүтэн тосгон олдсон нь энэ үеийн хүмүүсийн амьдрах хэв маягийг судлах том боломж олгосон. Чулуун ор, шүүгээ, шуудуутай холбогдсон жорлон зэргийг тодорхой харж болно. Хамгийн анхны нарийн тооцоололтой баригдсан сууц энэ байлаа. МЭӨ3600-2500 онд баригдсан хэмээн судлаачид үзэж байна. Мөн шинэ чулуун зэвсгийн үеийн анхны суурин хэв маягтай амьдрах болсон хүмүүс хол газраас сонин содон эд зүйлс авчирч худалдаа хийдэг байсан гэсэн нотолгоо ч олдсон. Ийм том бүтээн байгуулалтыг хийхэд бүлгүүд хамтран ажиллаж нэгдсэн зохион байгуулалтанд орсон байсан гэж үзэж болно. Хөгжлийн гол суурь нь нийгмийн зохион байгуулалт, захирах шатлал, тэмцэл өрсөлдөөн байсан гэж судлаачид дүгнэдэг. Шинэ чулуун зэвсгийн сүүл үед нийгмийн бүтэц Полинез, Эртний Хавайн нийгэмтэй ижил төстэй бөгөөд технологийн төвшний хувьд нийгмүүд нь ижил төстэй байсан байна.Олон мянган жил үргэлжилсэн чулуун зэвсгийн төгсгөлийн томоохон үе бол неолит юм. Ойролцоогоор 7.000 жилийн тэртээгээс төмөрлөг зэвсэгт шилжих хүртэлх үеийг хамарсан энэ үеийн хүний аж ахуйн гол шинж нь ан гөрөө хийх, ургамлын үр үндэс түүх зэрэг байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх нь хязгаарлагдаж мезолитын үед эхлэлийн төдий байсан үйлдвэрлэхүй аж ахуй ба өөрөөр хэлбэл газар тариалан, мал аж ахуй эрхлэх ажилд шилжсэн явдал юм. Неолитын үед чулуугаар зэвсэг хийх дадлага туршлага, арга ухаан өмнөх үеэс улам илүү хөгжиж ахуй амьдралын аливаа хэрэгцээнд олон төрөл эдлэлийг маш нарийн хийцтэй үйлдэх болжээ. Ялтасыг шовгор үлдэцний бүх талаас уртааш нь цуулах болсон тул тэр нь зөв талт урт хутган хэлбэртэй болсон байна. 37 Дээд палеолит, мезолитын үед хөгжсөн сэлтлэн ирлэх арга барилаар хийж урьд өмнө өргөн хэрэглэж байсан хутга, эсгүүр, хянгар, хусуур, шөвөг, сумны зэв зэрэг зэвсэг хэвээр байсан боловч тэдгээрийн хэлбэр, төрөл олширч ур хийц нь эрс сайжран ир ирмэг нь хурц болжээ. Үүний зэрэгцээ жижиг дугариг бичил хусуур, тэгш суурьтай сумны зэв, тал дугариг ир, хутга ба жадны зуулга ир, дугариг ба зууван хэлбэртэй зээрэнцэг маягийн эдлэл, сүх, ооль, цүүц зэрэг зэвсгийн зүйлс шинээр бий болсон байна. Дээрх зэвсгүүдийг гол төлөв хаш, хас, мана болон төрөл бүрийн цахиураар, сүх зэрэг том эдлэлийг хаш чулуу, гүрмэн занараар хийх болсон нь тэдгээрийг бөх хатуу чанартай болгожээ. Чулуун эдлэл хийгээд гарсан энэ үеийн нэг гол онцлог нь чулууг сайтар зүлгэж билүүдэх, өнгөлөх, хөрөөдөж ховил гаргах, өрөмдөж цоолох аргыг сэдэж олсонд оршино. Олс, дээс зэрэгт нарийн ширхэгтэй элс шигүүлээд түүгээрээ хөрөөдөж чулуун эдлэлд ховил гурив гаргах, модон өрөмний үзүүрт мөн нарийн ширхэгтэй элс шигтгэн өрөмдөж чулуун зэвсгүүдэд нүх гаргаж цоолох болжээ. Ийм аргаар гол төлөв сүх, ооль хийдэг байсан бөгөөд Монгол улсын нутгаас (Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод) олдсон сүхний дундаж урт нь 11-12 см, өргөн нь 5-6 см, зузаан нь 2,5-3 см байна. Неолитын үед тус оронд оршин суугчид чулуун зэвсгээс гадна ясаар хийсэн эдлэл өргөн хэрэглэж байжээ. Тухайлбал, зуулга ир суулгасан ховилтой ба ховилгүй ясан хутга, сумны зэв ба жадны гилбэр, төрөл бүрийн гоѐл чимэглэлийн зүйл, оѐдлын зүү зэргийг хийдэг болсноос гадна мал ба амьтны ясыг ямар нэг хэмжээгээр засаж янзлалгүй тодорхой нэг төрөл зэвсэг болгон ашиглаж байсан нь бууц суурингуудаас олдсон хавирганы олон ясны үзүүр хэсгийн элэгдэж мөлтийсөн байдлаас үзэхэд илт байна. Неолитын үеийн хүний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний бас нэг чухал шинэ ололт нь шавар ваар, сав бүтээн хийж хэрэглэх болсон явдал юм. Тус орны неолитын бууц суурингаас шавар сав суулганы үлдэгдэл нэлээд олддог бөгөөд тэр нь өндгөн ѐроолтой, гол төлөв улбар шар гадаргуутай, гадаргуу нь нэлдээ сүлжмэл хээтэй байна. Неолитийн үеийн хүмүүс шавар савыг гурван үндсэн аргаар хийдэг байжээ. Үүнд, гар арга, туузан арга, нүхэн арга орно. Гар арга гэдэг нь шаварыг зуурч гараараа барьж шавар сав хийх арга юм. Шавраа зуураад гурил ганжиндаж буй мэт нимгэлэн хавтгай туузархуу болгоод савны хажуу хана, эх бие, ѐроолыг тус тусад нь бэлдээд дараа нь залгаж сав хийх аргыг туузан арга гэнэ. Шавар ваар савныхаа хэлбэртэй нүх ухаад дотор талыг нь зуурмаг шавраараа шаваад хатсан хойно нь сугалж авч шавар ваар сав хийх аргыг нүхэн арга гэдэг. Сүүлийн аргаар сав хийгээд нүхнээс сугалж гаргахад хэцүү, зарим тохиолдолд хагарч эвдэрэх ч явдал байсан тул нүхнийхээ дотор талд нэхмэл тор хийж шавраа шавж ваар, саваа хийгээд хатсан хойно нь торноосоо татаж гаргаж авах болжээ. Иймээс нүхэн аргаар хийсэн шавар савны гадна талд сүлжмэл торны хээ үлдэж хоцорсон байдаг ба сав нь өндгөн хэлбэрийн ѐроолтой байдаг. Неолитийн үеийн шавар ваар саван дээр түүнийг хийсэн хүний хурууны хээ дарагдаж үлдснийг судалж үзэхэд гол төлөв эмэгтэй хүний хурууны хээ байдаг нь тогтоогджээ. Иймээс шавар ваар савыг ихэнхдээ эмэгтэйчүүд хийдэг байсан гэж үздэг. Шавар ваарыг сэдэж хийснээр хүмүүс шингэн хоол ундыг түүндээ чанаж болгож иддэг болсон нь чухал дэвшил болжээ. Неолитийн үед гарсан өөр нэг чухал дэвшил бол хүмүүс амьтны үс ноос, ургамал зэргийг ээрч утас хийгээд түүгээрээ бүдүүн ширхэгтэй даавуу хийж улмаар хувцас хийх болсон явдал билээ. Дээр дурдсан төрөл бүрийн зэвсэг, ваар сав бүхий тэр үеийн хүний бууц суурин Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий зэрэг ер нь тус орны ихэнх нутгаас олджээ. Эдгээрээс Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг, Дорнод аймгийн Тамсагбулагийн неолитын үеийн суурингуудын дурсгалуудыг төлөөлүүлэн авч үзэж болно. Баянзагийн оршин суугчид неолитын үеийн гол шинж бүхий чулуун зэвсэг хийх бүх арга барилыг бүрэн эзэмшсэн байна. Тухайлбал: чулууг билүүдэн засаж чаддаг байсан ба гонзгой үлдэцнээс хутганцар нимгэн ялтас цуулан авч зуулга ир, нарийн ирлэсэн сумны зэв, төрөл бүрийн хэмжээ хэлбэрийн хусуур хийдэг байжээ. Ан гөрөө хийх гол зэвсэг нь нум сум байв. Гоѐл чимэглэлийн зүйлээс тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн сувс мөн олдсон байна. Шавар ваар сав нь өндгөн хэлбэртэй, шувтан ѐроолтой, гадаргыг улаан будгаар будаж, заримдаа улаан дэвсгэр дээр хар будгаар хээ угалз тавих болжээ. Мөн анхны болхи тариалан эрхлэж байсны баримт болох үр тариа цайруулах хавтгай самбар чулуу, нухуур, нүдүүр элбэг олдож буй нь неолитын сүүл үед тэнд оршин суугчдын аж ахуйд чанарын том өөрчлөлт гарсны гэрч юм. Дорнод аймгийн Тамсагбулагт неолитын үеийн хүний булш, сууц бүхий суурингуудыг нээж судалсан нь манай орны төдийгүй Төв, Умард Азийн чулуун зэвсгийн судлалд онцгой байр суурь эзлэх дурсгал болно. Эндээс гол төлөв цахиур, хас, бөсөл, заримдаа манаар хийсэн олон талт шовгордуу үлдэц, үлдэц-хусуур, эсгүүр, хутга, ховилтой яс ба модонд суулгах зуулга ир, цоолтуур буюу шөвөг, хусуур, сайтар зүлгэж өнгөлсөн сүх, хоѐр талаас нь зассан сумны зэв элбэг олдсон байна. Чулуун зэвсгээс гадна ясаар сумны зэв, жад, ховилтой ховилгүй хутга зэргийг хийж байжээ. Ваар сав нь нэлээд зузаан, хөх саарал өнгөтэй, гадна талд нь гүн нарийн хос зураас хээтэй байна. Ийм сав суулганы зүйл Төв, Умард, Дорнод Азийн мөн үеийн дурсгалуудад огт үгүй учир нутгийн хийц бололтой. Неолитын үед зарим овог аймгууд байгаль орчны тохиромжтой нөхцөл бүрдсэн нутагт удаан хугацаагаар суурин амьдрах болжээ. Үүний тодорхой гэрч нь Тамсагбулагийн суурин бөгөөд 38 тэнд хэд хэдэн сууц бүхий овгийн суурин буй болсон явдал юм. Энд 5 сууцны орыг малтсаны нэг нь харьцангуй бага эвдэрч хэлбэр төрхийг тогтоох боломжтой байсан ба урт нь 7 м 60 см, өргөн нь 5 м 60 см буюу нийт 42,5 м2 талбайтай зууван дөрвөлжин хэлбэртэй байв. Ийм сууцыг эхлээд сууцныхаа хэмжээний зууван дөрвөлжин нүх ухаад дотор талаар тойруулан хэдэн модон багана босгож хананы яс мод болгосон ба төв дунд нь хэдэн багана босгосон байжээ. Эдгээр багануудын орой дээгүүр сууцныхаа дээврийг тавьж байсан байна. Шал нь тэгшхэн, дөрвөлжин хэлбэртэй. Сууцанд үүд байгаагүй нь дээвэрийн гол оройд нүх гаргаж төв дунд буй багануудад түшиглэн тусгайлан бэлдсэн шатаар орж гарч байсан бололтой. Төрөл бүрийн чулуу, ясан эдлэлээс гадна сууцыг малтахад гарсан хамгийн сонин олдвор нь хүний булш юм. Тэрхүү хүнийг сууцны хойд хананы шалны дор хоѐр хөлийг нь өвдгөөр нь ихэд атийлган, гарыг нь унжуулан явган суугаа байдлаар оршуулжээ. Энд МЭӨ IV-III мянган жилд холбогдох 15 орчим насны, 1,20 м өндөр, монгол төрхийн эмэгтэй хүнийг оршуулахдаа 200 гаруй сувсан зүүлт, 20 гаруй бугын соѐогоор хийсэн зүүлт, бог малын чөмөгний ясан гэртэй, дотроо 1 ширхэг нарийн хурц үзүүртэй ясан зүү, 20 см урт, 2,5 см өргөн ясан хутга хоѐрыг ( нэг нь хажуу ирмэгээрээ зуулга ир суулгах нарийхан ховилтой) тус тус дагалдуулан тавьжээ. Манай улсын нутагт анх удаа олдсон хоѐр дахь сууц Чойбалсан хотын баруун талд Овоот толгойн чанх урд Хэрлэн голын хойд эрэг дээр оршино. Уг сууц нь хагас газар гэр бөгөөд 14 м урт, дөрвөлжин хэлбэртэй, ойролцоогоор 120 м2 талбайтай байна. Сууцны гүн нь төв хэсгээсээ 1,20 м. Хананы хажуугаар баганы ор болох дугариг хос нүхнүүд, ханз маягийн өргөн урт тавцан, төв хэсгээр нь гал түлж байсан таван голомтын ором тус тус байв. Сууцнаас ээрмэл олсны эрчин хээтэй ваар савны хагархай, гонзгой ба шовх чулуун үлдэц, хутган ялтас, залтас, төрөл бүрийн том жижиг хусуур, цоолтуур, хоѐр ба нэг талаас нь холтчин ирлэсэн зуулга ир, үр тариа цайруулах самбар чулуу ба дундаа нүхтэй дугуй чулуу, гахайн соѐогоор хийсэн гоѐл чимэглэлийн бололтой зүйлийн хугархай зэрэг тэнд амьдарч байсан хүмүүсийн аж ахуй, оюуны амьдралтай холбогдох хэрэглэгдэхүүн нэлээд олдсоны дотор загас агнах сөрлүүрт ясан жад онцгой сонирхолтой юм. Эдгээрээс гадна адуу, үхэр, бор гөрөөс, зэрлэг гахай болон түлэгдэж шатаагдсан жижиг малын яс, мөн том малын чөмөгний ясыг цуулж орхисон байв. Сууцнаас гарсан ваар савны хээг ажиглахад тэдгээр нь неолитын түрүү үеийн буюу Тамсагбулагийн сууцны өмнөх шатанд холбогдох бололтой байна. Бусад сууцнууд нь хэмжээгээр бага бөгөөд ихэд гэмтсэн байна. Гэвч тэдгээрээс олдсон олдвор нь дурдсан сууцнуудаас гарсан зүйлтэй адил боловч зарим нэг сууц, тухайлбал 2-3-р сууцанд үр тариа цайруулах самбар чулуу, нүдүүр, нухуурын хагархай нэлээд байжээ. Дээр дурдсан Тамсагбулаг дахь сууцны шалан дор олдсон хүний булшнаас гадна Дорнод аймгийн Булган сумын Норовлин уул, Чойбалсан хотын эсрэг талд Хэрлэнгийн баруун эрэг дэхь Мөргөцөг, Зүүн Өлзийт уулын хооронд, мөн тэнд орших Баруун Өлзийт ууланд тус бүр нэжгээд булш олдсоноос бүхий л тохиолдолд хүнийг цооног нүхэнд суугаа байдлаар оршуулсан байв. Зарим булшинд үхэгсэдийг дагалдуулан эд өлгийн зүйл тавьсан байхад зарим булшинд тийм зүйл үгүй байна. Эдгээр булшнаас нэлээд баялаг олдвортой нь Дорнод аймгийн Булган сумын нутагт орших Норовлингийн булш юм. 1,6 м-ийн гүнд өвдгөөр нь атийлгаж, суугаа байдлаар, монгол төрхийн хүнийг оршуулжээ. Түүний толгой хавьд нь 1,5-2 мм голдоч бүхий 3000 орчим сувс байсан нь уг хүний дээл малгайд хадаж байсан бололтой. Мөн оршуулганд хүний нүүрний дүрс бүхий цайвар өнгийн чулуугаар хийсэн 22,5 см урт чулуун онго, 43 см урт хоѐр талдаа зуулга чулуун иртэй ясан хутга, гахай, тарвага, хүдрийн соѐогоор хийсэн ясан зүүлт, гахай, зарааны дүрстэй танан чимэг, дугуй ба сар хэлбэрийн гоѐл чимэглэлийн зүйл, 10,5 см урт захыг нь ирлээгүй хос хутган ялтас, хоѐр захыг нь сэлтлэн ирлэж зассан 6 ш жижиг хутган ялтас зэргийг дагалдуулан тавьсан байжээ. Норовлиингийн булшны оршуулгын зан үйлтэй холбоотой бас нэг сонирхолтой зүйл бол хүнээ оршуулахын өмнө ухсан нүхэнд болон хүнээ оршуулсны дараа түүний дээр их хэмжээний улаан зосон будаг цацсан явдал юм. Ийнхүү неолитын үеийн оршуулганд зос хийсэн тохиолдол Дорнод аймгийн Зүүн Өлзийт уулын булшинд мөн ажиглагдсан бөгөөд энэ нь зосоор цусыг төлөөлүүлсэн ба хүний хойд насны тухай ойлголттой шууд холбоотой болно. Неолитын үед тус оронд оршин суугчид нас барсан хүнээ булж оршуулдаг ба оршуулгын зан үйл нь өвөрмөц байсаныг дээр дурдсанаас харж болно. § 4. НЕОЛИТЫН ҮЕИЙН УРЛАГ Неолитын үеийн урлагийн дурсгалд Монгол орны нутгаас олддог хадны зосон зургууд, чимэглэх урлагийн дурсгалууд багтана. Судлаачид Зураагийн Улаан хадны төрлийн зосон зургийг неолитын үед холбогдуулан авч үздэг. Энэ төрлийн зургийн гол илэрхийлэх шинж нь “X” маягийн солбисон хоѐр зураасан тэмдэг, ганц ба хэд хэдэн эгнээ босоо зураасан тэмдгүүд, дугуй, гурвалжин хэлбэрийн тэмдгүүд юм. Энэ төрлийн “X” маягийн солбисон хоѐр зураас, босоо зураасан тэмдэг бүхий зосон зураг Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын Цоорхойн агуй, Уянга сумын Шурангийн улаан хад, Арвайхээр хотоос баруун урагш 32 км-т орших Баглуур хад, Төв аймгийн Зуун мод, Дундговь аймгийн нутаг Гэр 39 чулуу, Архангай аймгийн Жаргалант сумын Улиастын гол, Дулааны үзүүр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан, Хэнтий аймгийн Биндэр сумын Бичиг хад, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Баян-Өндөр сумын Саальтын агуй, Цагаан магнайн агуйгаас тус тус олдоод байна. Баглуур хадны зурагт бараг бүхэлдээ “X” маягийн солбисон хоѐр зураас босоо зураасан тэмдгүүдийн хослолоос бүрдсэн бол, Зуун модны зурагт дээрхи хоѐр тэмдэг хоѐул харьцангуй цөөн тоогоор байхын зэрэгцээ зууван дугуй, хагас саран, ац маягийн, зууван дөрвөлжин, нэг тал нь задгай зууван дөрвөлжин тэмдгүүд, янгирын дүрс зэрэг харьцангуй олон төрлийн тэмдгүүд байна. Улиастын голын зурагт эгнэсэн босоо зураас, “X” солбисон хоѐр зураас, хүн, салаа оройтой малгайтай хүнийг тоймлон дүрсэлсэн зургууд зонхилж байхад, Дулааны Үзүүрийн зурагт эгнэсэн олон босоо зураас гурвалжин цээжтэй хүнийг тоймлосон зураас голчилж байна. Гэр чулууны зурагт мөн эгнэсэн босоо зураасууд, “X” маягийн сольбисон хоѐр зураасан тэмдэг, цөөн янгирын дүрсүүд байгаагийн зэрэгцээ онц сонирхолтой нь хүний гарын алганы хоѐр дүрс байгаа явдал юм. Үүнийг дүрслэхдээ гарын хурууг сарвайлган алгаар нь хадан дээр тавиад хуруу болон алгаа тойруулж зосоор будаж зуржээ. Эдгээр гарын алганы зургийг судлаачид “цэвэр палеолитын аргаар” дүрсэлсэн хэмээн үздэг билээ. Цагаан агуй, Саальтын агуй, Цагаан магнайн агуйн зурагт “X” маягийн солбисон хоѐр зураасан тэмдэг, босоо зураас голчилох ба хоѐр гараа дэлсэн хүний зураг бас тааралдаж байна. Монголын неолитын үеийн урлагт чимэглэх урлагийн дурсгал тодорхой байр сурь эзэлдэг. Чимэглэх урлаг нь гол төлөв ахуйн хэрэгцээний янз бүрийн сав суулга, тавилга, зэр зэвсэг, бөс даавуу, хувцас хунар, төрөл бүрийн гоѐл чимэглэл зэрэг уран хийцтэй эд юмс бүтээдэг уран бүтээлийн олон салбарыг хамаардаг бөгөөд түүнчлэн материаллаг ба оюун санааны үнэт бүтээлийг бүтээх хүрээнд давхар багтдаг байна. Одоогийн байдлаар монгол нутгаас олдоод байгаа неолитын үеийн чимэглэх урлагийн дурсгалууд дотор Норовлин уулын булшны хэрэглэгдэхүүнүүд онцгой байр суурь эзэлдэг. Чулуун онго. Энэхүү онго зууван урт, бүтэн баримал хэлбэртэй, хүний нүүрний дүрсийг зууван байдалд зохицуулан маш нарийн уртай сийлж, дараа нь сайтар зүлгэж өнгөлсөн байна. Хүнийг нарийн саран хөмсөгтэй, дүгрэг том нүдтэй, урт шулуун, хамартай, жижигхэн цомбогор уруул, амтайгаар дүрсэлжээ. Онго нь хөндлөн огтлолоороо зууван хэлбэртэй бөгөөд түүний дээд үзүүрт зүүх тусгай нүхтэйн дээр, доод хэсгийн хоѐр хажууд тус бүр дөрөв, нийт найман хэрчлээс гаргасан байна. Ясан зүүлт. Амьтны соѐогоор хийсэн, хоѐр үзүүртээ нүх бүхий саран хэлбэртэй чимэг зүүлт. Гахайн дүрстэй танан чимэг. Бөөрөнд нь хадах хоѐр нүхтэй хийсэн бөгөөд тэрхүү хоѐр нүхний хооронд элэгдэж ховил гарснаас үзэхэд нэлээд урт хугацаагаар эдэлж байсныг гэрчилнэ. Гахайг том хоншоортой, богино хүзүүтэй, бүдүүн богино хөлтэй дүрсэлжээ. Зараа хэлбэрийн чимэг. Нимгэн хавтгай танын хажуу ирмэгт нэг дөрвөлжин, түүнээс залгуулж эргэн тойрныг хөрөөний шүд мэт хошуу гарган урлажээ. Энэхүү чимгийн дээд хэсэгт хадах хоѐр нүх гаргасан байна. Хэрлэн голын Устын дэнжээс олдсон дугуй чулуун эдлэл. Энэ эдлэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэн голын дээд гүрний орчимд хийсэн малтлагын явцад илэрч олсон юм. Тэрээр 8,3 см голдочтой голдоо 2,5 см голдочтой нэвт нүхтэй, 2,6 см зузаан. Голын нүхнээс дугуйн гадаад хөвөө рүү 12 нарийн зураасыг хоѐр хоѐроор нь үзүүрийг солбиж хээлэн сийлжээ. Тойруулж зурсан хээ нь Дорнод аймгийн нутаг Тамсагбулгийн суурингаас гарсан зүүний ясан гэрэн дээр зурсан хээтэй ижил төстэй байгаа бөгөөд нүүрэн тал болон хажуу талын аль алинд 12 зураас гаргасан нь нэлээд сонирхолтой төдийгүй эртний цагалбар байж болох талтай ба ямар ч атугай чимэглэх урлагийн дурсгал болох нь маргаангүй. Урьд нь үүнтэй төстэй дундаа нүхтэй чулуун эдлэлүүдийг Туул, Хэрлэн голын сав, Хэнтий аймгийн Рашаан хад, Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэн Баян Улаан уулын өврөөс олж байжээ. Эдгээр эдлэлийг модон царилын хүндрүүлэгч ачаа, загасны торны ачаа болгон ашиглаж байжээ. Дээр дурдсан эдлэлүүдээс гадна Загасны чулуун дүрсний хугархай, загасны хэлбэртэй үр тариа цайруулах самбар чулуу Дорноговь аймгийн Дулааны говь, Сүхбаатар аймгийн нутгаас олдсон байна. Неолитын үеийн чулуун онго, гоѐл чимэглэл, гахайн дүрстэй хадмал, загасны хэлбэртэй самбар чулуу зэрэг нь нэг талаас урлагийн бүтээл төдийгүй, нөгөө талаас эд зүйл, гоѐл чимэглэл бөгөөд бүхэлдээ орон зайн чимэглэх урлагийн дурсгал болно.
Чулуун зэвсгийн үеийн урлаг
Чулуун зэвсгийн соёлын түүхийг судлах гол эх сурвалж нь тэр үеийн урлагийн дурсгал юм. Монголын чулуун зэвсгийн үеийн урлагт дээд палеолитын үе ба мезолит, неолитын үеийн орон зайн урлагийн дурсгалууд хамаарна. Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгалд агуйн болон хадны зураг, чимэглэх урлагийн дурсгалууд багтана. Дэлхий дахинаа хуучин чулуун зэвсгийн дээд үед хүн төрөлхтөн анхны урлагийн дурсгалаа хад чулуу, агуйн хананд мөнхлөн үлдээж эхэлсэн хэмээн үздэг бөгөөд эртний урлаг үүссэн газар нь Европ хэмээн үзсээр ирсэн байдаг. Тэгвэл, хүн төрөлхтний урлагийн эх үүсвэр өрнө дахинд байсан шигдорно дахинд байсан гэдгийг Монгол нутгаас олдсон агуйн хананд зурагдсан зургууд гэрчилж байна1. Өөрөөр хэлбэл, Монголын хуучин чулуун зэвсгийн дургалуудыг дэлхий дахинаа нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн дурсгалуудтай адилтган үзэж болох билээ. Монгол нутгаас олдсон чулуун зэвсгийн үеийн хад болон агуйн хананд дүрслэгдсэн зургуудыг дүрсэлсэн байдлаас шалтгаалан зосон ба сийлмэл зураг хэмээн ангилдаг. Н э г . Зосон зургийг үйдсэн хоёр төрөлд хуваан үзэж болно. Үүнд: Бодит байдлаар дурсэлсэн зосон зураг. Энэ төрлийн зосон зураг одоо Монгол Улсын нутагт ганцхан Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойд Цэнхэрийн агуйгаас олдоод байна. Хойд Цэнхэрийн агуйд арслан заан, аргаль, одос үхэр, тэмээн хяруул, тэмээ зэрэг амьтдыг бодит байдлаар дүрсэлсэн байдаг. Үүнээс гадна шилмүүст мод, олон зэрэгцээ толбо зэргийг Хойд Цэнхэрийн агуйн хананд мөн дүрсэлсэн байдгийг эрдэмтэд хуучин чулуун зэвсгийн үед холбогдуулан үзэж байна.2 Энд дүрслэгдсэн тэмээн хяруул нь Монгол оронд дөрөвдөгч галавын сүүлчээр нутаглаж байгаад мөхсөн бөгөөд тэдний өндөгний хальс нь манай чулуун зэвсгийн дурсгалуудаас элбэг олддог. Чулуун зэвсгийн үеийн зосон зургийн хоёр дахь дэд төрөлд Зураагийн улаан хадны төрлийн зосон зураг орно. Эдгээр зураг нь неолитын үед холбогдоно. Энэ төрлийн зургийн гол илэрхийлэх шинж нь «х» маягийн солбисон хоёр зураасан тэмдэг ганц ба хэд хэдэн эгнээ босоо зураасан тэмдгүүд, дугуй, гурвалжин хэлбэрийн тэмдгүүд юм. Энэтөрлийн «х» маягийн солбисон хоёр зураас, босоо зураасан тэмдэг бүхий зосон зураг Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын Цоорхойн агуй, Уянга сумын Шурангын улаан хад, Арвайхээр хотоос баруун урагш 32 км-т орших Баглуур хад, Төв аймгийн Зуунмод, Дундговь аймгийн нутагТэр чулуу, Архангай аймгийн Жаргалант сумын Улиастын гол, Дулааны үзүүр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан, Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Бичигт хад, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Баян-Өндөр сумын Саальтынягуй, Цагаан магнайн агуйгаас тус тус олдоод байна. Цагаан агуйд 700 000 жилийн тэртээгээс эхлэн нэн эрт цагаас олон мянган жилийн турш хүн сууж байсны ул мөр, чулуун зэвсгүүд бүхий доод палеолитын олон соёлт давхарга олдсон юм. Баглуур хадны зурагт бараг бүхэлдээ «х» маягийн солбисон хоёр зураас босоо зураасан тэмдгүүдийн хослолоос бүрдсэн бол, Зуун модны зурагт дээрхи хоёр тэмдэг хоёул харьцангуй цөөн тоогоор байхын зэрэгцээ зууван дугуй, хагас саран, ац маягийн, зууван дөрвөлжин, нэгтал нь задгай зууван дөрвөлжин тэмдгүүд, янгирын дүрс зэрэг харьцангуй олон төрлийн тэмдгүүд байна. Улиастын голын зурагт эгнэсэн босоо зураас, «х» солбисон хоёр зураас, хүн, салаа оройтой малгайтай хүнийг тоймлон дүрсэлсэн зургууд зонхилж байхад, Дулааны Үзүүрийн зурагт эгнэсэн олон босоо зураас гурвалжин цээжтэй хүнийгтоймлосон зураас голчилж байна. Гэр чулууны зурагт мөн эгнэсэн босоо зураасууд, «х» маягийн солбисон хоёр зураасан тэмдэг, цөөн янгирын дүрсүүд байгаагийн зэрэгцээ онц сонирхолтой нь хүний гарын алганы хоёр дүрс байгаа явдал юм. Үүнийг дүрслэхдээ гарын хурууг сарвайлган алгаар нь хадан дээр тавиад хуруу болон алгаа тойруулж зосоор будаж зуржээ. Эдгээр гарын алганы зургийг судлаачид «цэвэр палеолитын аргаар» дүрсэлсэн хэмээн үздэг билээ.1 Цагаан агуй, Саальтын агуй, Цагаан магнайн агуйн зурагт «х>> маягийн солбисон хоёр зураасан тэмдэг, босоо зураас голчилох ба хоёр гараа дэлсэн хүний зураг бас хааяа байна. . Х о ёр . Хадны сийлмэл зураг. Монгол орон хадны сийлмэл зургийн дурс- галаар нэн баялаг орон юм. Сийлмэл зураг нь бусад төрлийн зургаасаа илүү сайн хадгалагдан үлдсэн байдаг нь дүрсэлсэн аргатай нь холбоотой юм. Хадны сийлмэл зургийгдүрсэлсэн арга барилаар нь: О Бодит байдлаар дүрсэлсэн; Ө Загварчлан (амьтныг загварчлан дүрслэх аргаар) дүрсэлсэн хэмээх үндсэн хоёр том төрөлд хуваадаг. Палеолитын үед хамаарах хадны сийлмэл зургууд Ховд аймгийн Манхан сумын Ишгэн толгой, Буянт сумын Чандмань хар үзүүр, Увс аймгийн Сагил сумын Хад үзүүр, Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад, Баян- Өлгий аймгийн Улаан хус сумын Цагаан салаа, Бага Ойгор голын сав зэрэг газраас олдсон бөгөөд зургийг бүгдийг бодит байдлаар дүрсэлжээ. Ишгэн толгойн хадны зураг. Монгол Алтайн нурууны ар биеэс эх авсан Урд Цэнхэр, Дунд Цэнхэр, Хойд Цэнхэрийн гурван гол Ховд аймгийн Манхан сумын төвийн орчимд нийлж урсах ба түүний хөндийд сумын төвөөс хойш 2 км орчимд, хоёр жижиг хадан толюй орших бөгөөд түүний хойд тйлынхыг Ишгэн толгой гэнэ. Урд, Дунд, Хойд гурван Цэнхэрийн голын нийлсэн бэлчир болох энэ орчмоос хуучин чулуун зэвсгийн үеийн хайрган хугадас зэвсэгбүхий чулуун зэвсгийн зүйлсийг олноор олж судалсан билээ. Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толион дээр гол төлөв ганц нэгээр толгойг дуртай зүг рүүгээ харуулан урласан бөгөөд зургийн сийлбэрийн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтрэхэд сийлбэртэй болох нь мэдэгдэх төдий байна. Ишгэн толгойн хадны ихэнх зураг түүний хойт талд өөрөөр хэлбэл салхин талд нь зонхилсон байдалтай байна. Ишгэн толгойн хаднаа нийт 150 дүрс сийлснээс хүн 1, адуу 18, үхэр 13, буга, хандгай, гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргаль 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 9, чухам ямар амьтан болох нь тодорхой танигдахгүй амьтдын дүрс 53 байна.1 Энд дан зэрлэг амьтдыг дүрсэлсэн бөгөөд дүрслэхдээ амьтдын биеийн ерөнхий тэгийг хүрээлэн цохиж гаргах, бүх талбайг хонхойлон цохих хоёр үндсэн барилыг хэрэглэн тухайн амьтны дүрсийг бодит байдлаар ха-руулахдаа яг байгаагаар хуулбарлалгүй онцлог шинжийг нь цохон бодитой-гоор дүрсэлж зарим эрхтэнүүдийг орхигдуулсан нь ч тохиолдоно. Үхрийн том эвэр, адууны чих, сүүл, бугын олон салаа эвэр, барын арьсны судал, тэмээний бөх зэргийг цохон урлахын зэрэгцээ, янгирын махир эврийг гоём-сог байдалтай нум хэлбэртэй гаргаж нуруунд хүргэлгүй дүрсэлсэн байхад аргалийн эврийг тал дугуй хэлбэрээр хүзүүтэй нь давхардуулан махирлуулсан байна. Ишгэн толгойн хаднаа амьтны биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж зөвхөн толгойн хэсгийг бүх талбайгаар хонхойлон дүрсэлеэн буй нь Монголын чулуун зэвсгийн урлагийн нэгэн онцлог арга билээ.2 Амьтдын ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж гаргаад түүний зүрхний харалдаа хонхойлон цохисон ба хүзүү нуруунаас доош хөндлөн зураас гаргаж хонхойлсон байх нь олонтой бөгөөд ийм барил Ховд аймгийн Чандмань Хар үзүүрийн зурагт мөн ажиглагддаг. Ишгэн толгой ба Чандмань Хар үзүүрийн зургийн аль алинд том адууны дэргэд жижиг адуу (унагатай гүү) дүрсэлсэн хийгээд энэ хоёр газрын хадны зураг нийт дүрсэлсэн амьтад, дүрслэлийн арга барил зэрэг бүхий л талаараа ижил төстэй зэргээрээ нэгэн үед хамаарах нь тодорхой юм. Ишгэн толгойн зурагт амьтны гадаад тэгийг хөвөөлөн цохиж гаргаад түүний хэвлий, хөл хоёрыг залгалгүй дутуу орхисон тохиоддол байдаг. Үүнтэй ижил дүрсэлж буй амьтныхаа зарим хэсгийг дутуу орхисон зураг Хойд Цэнхэрийн агуй дахь хуучин чулуун зэвсгийн зосон зурагт мөн тааралддаг. Мөн аргаль, гөрөөс зэргийг Ишгэн толгой ба Хойд Цэнхэрийн агуйн зурагт тун адилхан зурсан ба аль алинд нь хоёр бөхтэй тэмээний зураг байна. Ишгэн толгойн хаднаа могойн зураг нилээд хэд буй нь хуучин чулуун зэвсгийн үеийн зурагг элбэг тохиолддог дүрслэл билээ.1 Амьтны хүйсний харалдаа доор зууван тэмдэг дүрсэлсэн зураг хуучин чулуун зэвсгийн үед холбогдох ОХУ-ын Шишкиний хясааны адуу, үхэр, бугын зурагт байдаг билээ.2 Үүнтэй ижил дүрсэлвэр Ишгэн толгой хийгээд Чандмань хар үзүүрийн зурагт байгаа бөгөөд түүнийг судлаачид эм амьтны хүйс, амьтдын үржлийг билэгдсэн тэмдэг хэмээн тайлбарладаг билээ.3 Ишгэн толгойн хадны зурагнь Чандмань Хар үзүүрийн чулуун зэвсгийн үеийн зурагтай сэдэв, зохиомж, дүрслэлийн арга барил бүхий л талаар адил ба Хойд Цэнхэрийн агуй, Шишкиний хясааны хуучин чулуун зэвсгийн үеийн зурагтай гол гол үндсэн шинжээрээ ижилсэж байгаа тул зургийн сийлбэр, сийлсэн арга барил, дүрсэлсэн амьтад зэргээр нь судлаачид эдгээр зургийг хуучин чулуун ээвсгийн дээд үед холбон үзэж байгаа юм. Ишгэн толгойн хаданд адуу, тэмээ, үхэр, аргаль, янгир, буга, гөрөөс, могой, бар зэргийг дүрсэлсэн ба эдгээр амьтдын зарим нь эрт үед мөхөж үгүй болсон байна. Адуу, үхэр, тэмээг монгол нутагт эрт цагт амьдарч байсан хүмүүс гэршүүлсэн харин аргаль янгир, буга, гөрөөс зэрэг нь одоо хир уугуул нутагтаа зэрлэгээр идээшин амьдарсаар байна. Монгол орон түүний хөрш зэргэлдээ нутгаас урьд өмнө чулуун зэвсгийн үед холбогдох барын зураг олдож мэдэгдээгүй бөгөөд харин Ишгэн толгойн хаднаа дурдсан зэрлэг амьтдын хамт цөөн тоогоор барыг дүрсэлсэн нь сонирхолтой юм. Манай оронд палеолитын үед бар нутаглаж байснаас түүнийг үзсэн, мэддэг төдийгүй хад цохионоо дүрслэн үлдээжээ. XIX зууны эхээр хойд өргөргийн 52-56° хүртэл Дорнод Казахстан, Алтайн уулс Илим, Иртиш, Обь зэрэг гол мөрний саваар бар ирж байсан мэдээг4 харгалзан үзэхэд хуучин чулуун зэвсгийн үед Монгол оронд тухайлбал, Алтайн нуруугаар бар нутаглаж байсан гэдэг нь давхар батлагдаж байгаа юм. Чандмань Хар үзүурийн зураг. Ховд аймгийн Буянт сумын нутаг Ховд хотоос зүүн тийш 13 км-т голынхоо урд эрэгт орших өнчин ганд толгойг Чандмань Хар үзүүр гэж нэрлэх бөгөөд толгойн баруун талын том толигор хаднаа олон тооны амьтдын зургийг хонхойлон цохиж сийлсний зэрэгцээ түүний ар ба зүүн хажуугийн хаднаа цөөн зургийг цоолборложээ. Энд гол төлөв сүрэг амьтдыг тэгш тольгор хаднаа дүрслэхдээ амьтны биеийн гадаад ерөнхий тэгийг хонхойлон гаргах, амьтны дүрийг бүх талбайгаар нь хонхойлон цохиж урлах, амьтны ерөнхий тэгийг гаргаад улмаар цээжин хэсгийг бүх талбайгаар нь хонхойлж их биений хэсэг хадыг хөндөлгүй орхих гурван барилыгхэрэглэсэн байна. Чандмань Хар үзүүрийн хадны зургийн гол сэдэв бол ан амьтан бөгөөд үүнд адуу, үхэр, буга, аргаль, янгир голлох ба чоно, үнэ^ могой зэрэг амьтдыг ч цөөвтөр дүрсэлсэн байна. Амьтдыгтайван, тоггуун байдалтай ихэд сүрлэгээр дүрсэлсний зэрэгцээ тэдгээр амьтдын эр, эм хүйсийг тод томруун гаргахдаа басхүү сонирхолтой аргыг хэрэглэсэн байна. Жишээлбэл: буга, үхэр, адууны эр хүйсийг таниг- дахаар дүрсэлж харин гүү зэрэг эх амьтны хүйс эрхтэнийг бус харин унага төлтэй нь хамт дүрсэлсэн ажиглагдана. Харин эр амьтдыг хүйсний харалдаа доор дугуй хонхор гарган дүрсэл- жээ. Дурдсан амьтдаас гадна ганц нэг хүн, тэмдэг зэргийг бас урласан тохиол- доно. Чандмань Хар үзүүрийн хадны зургийн сэдэв, сийлбэр дүрслэлийн арга барилаар төдийгүй зураг хонхойлж сийлсэн хад он удаанаар нар салхинд идэгдэж улмаар байгалийн хаднаас бараг ялгагдахгүй болсноос үзэхэд ч энд амьтдын зургийг сийлснээс хойш хэдэн мянган жил өнгөрсөн нь илэрхий. Судлаачид Чандмань Хар үзүүр, Тэмээн чулуу зэрэг газрын хадны сийл- мэл зургийн дотроос үхэр, адуу, хандгай зэрэг амьтны зургийг чулуун зэвс- гийн үед холбогдуулан үзэж байгаа юм. Эдгээр зургаас Чандмань Хар үзүүрийн хаданд сийлсэн нэгэн үхрийн зургийг төлөөл үүлэн авч үзье. Босоо том эвэртэй, урт биетэй, богино хөлтэй үхрийн ерөнхий тэгийг хонхойлон цохиж гаргаад, их биеийн хэсгийг хөндөлгүй товгор хэвээр үлдээсний гадна түүний гэдсэн доор нэгэн дугуй тэмдэг цохиж гаргасныг судлаачид амьтны «эм хүйс, үржлийг» бэлгэдсэн утгатай тэмдэг хэмээн тайлбарлаж улмаар ерөнхий дүрслэлийн байдлаар чулуун зэвсгийн үеийн шинжтэй зураг гэж үзсэн байна. Хад узүурийн хадны зураг. Увс аймгийн Сагил сумын нутагт тулгын гурван чулуу мэт байрласан хар бараан өнгийн хадтай гурван уул байдгийг Баруун, Зүүн, Дунд Турга гэдэг. Дунд Тургийн баруун талын дэрс, бударга- натай хоолойг Марц гэж нэрлэнэ. Марцын зүүн талд Монгол, Оросын хилийн заагаас 5 км орчим зайтай хойноос урагш сунаж тогтсон хадтай жижиг хар толгойг Хад үзүүр гэнэ. Хад үзүүрийн чанх урд ба баруун урд талын хаданд янгир, буга, үхэр, адуу, чоно, хүн зэргийн зуу гаруй дүрсийг хонхойлон цохиж сийлсэн бөгөөд дүрслэлийн арга барил нь төдийгүй он цагийн хувьд өөр өөр үед холбогдох нь илэрхий. Энд эртний зурган дээр хожуу үеийн зургийг давхарлуулан сийлсэн тохиолдол ч байна. Эдгээр зургаас зөвхөн хуучин чулуун зэвсгийн үед хамаарах цөөн зургийн тухай өгүүлье. Хад үзүүрийн чанх урд талын том толигор хадыг нийтэд нь хонхойлон цохиж дүрсэлсэн амьтнаар дүүргэжээ. Тэдний дундаас энэхүү хадны төвд хамгийн тохиромжтой толигор хэсгийг эзл үүлэн нэгэн том үхрийн ерөнхий тэгийг хонхойлон цохиж бодит байдлаар дүрслэхдээ түүний сүүл, босоо эвэр, хоёр салаа омруу (хөөлүүр), эр хүйсийг цохон үзүүлсний гадна хэвлий дор нь зууван дугуй хонхор цохиж гаргасан байна. Энэ зураг бусдаас том бөгөөд хуучин чулуун зэвсгийн үед холбогдоно
Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үе
Хүрэл зэвсгийн уе. Монгол оронд амьдарч байсан эртний хүмүүс нийгмийн хөгжлийн дагуу өөрийн аж ахуйг эрхлэн явуулж ирсэн ба тэдний амьдрах ухаан өргөжин тэлэхийн хирээр төмөрлөгийг нээн олж ахуй амьдралдаа хэрэглэх болжээ. Тэрхүү төмөрлөгийн анхных нь зэс байв. Байгалийн цэвэр зэсийг ашиглан гоёл чимэглэл, хөдөлмөрийн зэвсгийг хийж, урьдын уламжлалт чулуун зэвсгийн хамт хэрэглэж байсан зурвас үеийг хүн төрөлхтний түүхэнц энеолит1 буюу зэс чулууны үе гэж нэрлэдэг бөгөөд энэ үеийг Монгол орны оршин суугчид дамжиж ирсэн байна. Монгол оронд энеолитийн үе нь неолит (шинэ чулуун зэвсэг)-ийн орон нутгийн уламжлал дээр үндэслэн гарч ирсэн болохыг археологийн судалгааны баримтууд гэрчилж байна. Өмнөговь аймгийн Манлай сум, Номгон сум, Ханбощ сумын Оюутолгой, Дорнод аймгийн Халх гол сум4 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон, Хонгор, Дорноговь аймгийн Эрдэнэ, Мандах (Цагаан суврага уул), Даланжаргалан сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Говь-Алтайаймгийн Бигэр, Баянхонгор аймгийн Богд, Төв аймгийн Говь-Угтаал зэрэг газарт эрт үед зэс малтаж байсан ор уурхай олдож тэмдэглэгдсэн байдаг2. Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баянзагийн сууринд неолитийн үеэс энеолит, хүрэл зэвсгийн үе хүртэл хүн тасралтгүй сууж байсан болохыг гэрчлэх олон тооны гал голомтын үлдэгдэл, чулуун зэвсэг, шавар ваарны хагархай зэсийн хайлсан шаарын хамттааралдцаг. Мөн түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын орчим, Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Хүйтэнбулаг3 зэрэг газраас неолитын чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн хамт зэсийн хайлш олдцог. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюутолгойц эртний зэсийн хүдэр малтаж байсан зэсийн хүдрийн уурхай ухах, хүдрийг буглах олзворлох ажилд хэрэглэж байсан том, жижиг чулуун муна болон бусад зэвсгүүд олонтой олдсон билээ. Том чулууны эргэн тойрон хонхойлон цохиж, үрж зүлгэн өргөн ховил гаргаад тэр ховилоороо чулуун муныг оосор уяагаар бэхлэж, хүдэр бутлах, цохих зэвсэг болгон хэрэглэж байжээ. Эдгээр чулуун муна янз бүрийн хэмжээтэй байх ба том нь 30x25 см хэмжээтэй, 4 5 кг, жижиг нь 6-2.5 см хэмжээтэй 80-100 грамм жинтэй бөгөөд жижгийгнь алх гэж үзмээр байдаг. Монгол, Зөвлөлтийн эрдэмтэд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг, Зоог зуух гэдэг газраас М Э Ө IV-III мянган жилийн тэртээ холбогдох неолит, энеолитын үеийн голомт 4 000 гаруй эд өлгийн зүйлс олдсоны ихэн- хийг (3 600 орчмыг) чулуун зэвсэг эзлэх ба үлдсэн нь шавар ваарны хагархай, амьтны яс зэсийн хүдрийн хайлш зэрэг байсан юм. Эндээс зэсийн хүдэр хайлуулж байсан энгийн хийцтэй хоёр зуух олдсон нь эрдэм шинжилгээний хувьд онц сонирхолтой. Зуух 46x35x9 см орчим хэмжээтэй бөгөөд түүнийг чулуугаар барь>£ээ/3уухан дотроос зэсийн хайлш шаар, загийн шатсан нүүрс, үнс гарч байв1. Х.Пэрлээ 1979 онд Өмнөговь аймгийн Манлайсумын Говийн төхөм гэдэг газар зэсийн хүдэр хайлуулж байсан бууц, зэс хайлуулалтын зуухыг олж малтан шинжил сэн юм.Энд40ш оо дөрвөлжин метр эзэлхүүнтэй 3.5 м урт, 1-1.6 м өргөн, ам нь зүүн хойшоо харсан баруун урд буландаа яндантай, заг түлж хүдэр хайлуулж байсан2 зуухыг малтан шинжилсэн. Говийн Төхөмөөс зүүн хойш 30-40 км орших Аргалант ууланд зэсийн хүдэр малтаж авч байсан ором сорив байх ба Говийн төхөмд загийн ойтой бөгөөд энэ орчимд үйлдвэрлэлээ явуулах бүхий л нөхцөл нь бүрдсэн байна. Эдгээр баримт нь Монгол оронд ойролцоогоор МЭӨ III мянган жилийн тэртээ анхны төмөрлөг болох зэсийг хайлах ажил неолитын үеийн аймгуудын дунд тэдйий үйлдвэрлэлийн туршлагад үндэслэн орон нутгийн түүхий эдийн суу- рин дээр бие дааж үүссэнээр энеолитийн үе эхэлсэн болохыг харуулж байна. Энеолитын үе нь чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үед шилжих шилжилтийн завсрын богино үе байсан юм. Зэсийг хорголжин тугалгатай хольж хайлан хүрэл гэдэг нийлэг төмөрлөгийг гарган авч чадсан юм. Цэвэр зэсийг 1083° дулаанд хайлдаг бол бага зэргийн хорголжин тугалгатай хольж хайлан хүрэл болгоход 960° дулаан шаарддаг байна3. Манай оронд ойролцоогоор МЭӨ II мянган жилээс үйлдвэрлэлд өргөн нэвтэрч эхэлжээ. Хүрэл зэвсгийн үед амьдарч байсан хүмүүс, эртний хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсан дурсгалууд, түүвэр олдвор, дөрвөлжин булш, хиригсүүр, буган хөшөө, хадны зосон зураг, хадны сийлмэл зураг зэрэг олон төрлийн дурсгалыг үлдээсэн байна. Сүхбаатар аймгийн Дариганга сумын Ар голын эрэг, Өмнөговь аймгийн Манлай сумын Бага Өлзийтийн Лха зэрэг газар хүдэр хайлуулж байсан ор мөр олджээ4. Мөн Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Төгрөг ширээтэд олдсон суурингаас неолитын чулуун зэвсгүүд, неолит, энеолитын үеийн ваар савны хагархайн хамт хүрэл хутга цутгаж байсан чулуун хэвний хагархай олдсон байна1. Зэс, хүрэл хайлуулдаг чулуун сав Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Биндэр зэрэг сумдын нутагг малтсан хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас тус бүр нэг нэг олдсон юм. Увс аймгийн Цагаан хайрхан сумын нутгаас хоёр хутга, нэгшөвгийгхүрлээр зэрэгцуггадаг чулуун хэв олдсон нь хүрэл зэвсэг үйлдвэрлэлд өргөн нэвтэрч байсныг харуулах чухал баримт юм. Энэхүү хүрэл эдлэл цутгах хэв нь М Э Ө II мянган жилийн тэртээ холбогдоно2. Дээр дурдсан үйлдвэрлэл явуулж байсны дурсгал болох уурхай, зуух, сав суулга, хэв зэргээс гадна үйлдвэрлэж гаргасан бүтээгдэхүүн болох сумын зэв, чинжаал хутга, жадны гилбэр, ооль, хутга, шөвөг, хазаарын амгай зуузай, тогоо, толь, янз бүрийн товч товруу, амьтны дүрстэй гоёл чимэглэлийн зүйлс зэрэгхүрэл зэвсгийн олдворууд олон тоогоор олдсон нь музейнүүдийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг3. Үндэсний түүхийн музейд Өмнөговь аймгийн нутгаас олдсон аргалийн толгойн дүрсийг ихэд урнаар цутгаж хийсэн тольтгой хүрэл чинжаал, хадгалагдаж байна.
Буган хөшөө
Буган чулуу нь Хүрэл зэвсгийн үед бичиг үсэггүй байх үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд, бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг. Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан нь нарыг шүтэх үзэлтэй холбоотой. Дээр нь тамгатай төстэй тэмдгүүд бий. Гонзгой чулууг засч ихэнхдээ сүрлэг бугыг уран гоёмсгоор, загварчлан дүрсэлдэг учраас "буган хөшөө" хэмээн нэрлэдэг.2023 оны 9-р сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45-р ээлжит чуулган болж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх Буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэхээр шийдвэрлэсэн болно.Монгол дахь сонгодог загварт буган чулуу Хөшөөн дээрх буга зэрэг амьтныг илүү гоёмсог, өвөрмөц маягаар дүрсэлснээрээ бусад төрлөөсөө ялгардаг ба бугыг нисэж буйгаар дүрсэлдэг юм. Скиф-Баруун Евразийн Дундуураа 2 зураастай, мөн дугариг хүрээнүүдийг сийлсэн байдаг. Саян-Алтайн Саян-Алтайн загвартай буган чулуун хөшөөн дээрх амьтдын хөл нугараагүй шулуун байдаг, бугын дүрсийг өөрчлөлгүйгээр бодитоор дүрсэлдэг зэрэг олон шинжээрээ Баруун Евразийн буган чулуутай төстэй. Бар, гахай, буга, шувуу, мэлхий зэрэг амьтныг дүрсэлсэн байдаг Гарал үүсэл Одоогоос 3000 жилийн өмнө киммерийчүүд анх босгосон, эсвэл 1500 орчим буган чулууны ихэнх нь буюу 1341 нь Монголд байдаг тул Монголд үүссэн гэсэн 2 хувилбар байдаг. Мөн буган чулуу дөрвөлжин булштай биш хиргисүүрийн соёлд хамаарагдах ба буган чулуу босгох заншил баруун зүгээс Монголд нэвтэрсэн гэсэн өөр нэг онол бий. Буган чулууг гол төлөв дөрвөлжин булшны баруун урд буланд босгосон байдаг. Монгол нутгийн төв, баруун хойд, зүүн өмнөд хэсэгт өргөн тархсан байдаг.[1] Монгол орны буган чулуун хөшөөний олонх нь Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгуудын нутагт тохиолддог.[1] Монгол улсын нутгаас бугын дүрс сийлсэн чулуун хөшөө 550 гаруй олджээ. Энэ хөшөө нь баатар дайчин эрэгтэйчүүдэд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч бүрэн зэвсэгтэй нь дүрсэлсэн байдаг. Зарим хөшөөний дээд хэсэгт нар сар байдаг.[1] Ер нь нар сар гал гурван дүрс нь нүүдэлчдээс суурьшмал Нанхиад зэрэгт дэлгэрсэн гэж түүх сударт байдаг бөгөөд Төв Азийн унаган гаралтай дүрслэл зүйл юм.
Улаан зосон зураг
Зос, бэхээр зурсан зурагт байгалийн тогтцоороо байгаа хад чулууны гадаргуу дээр болон агуйн хананд хүн, мал, амьтан, тэмдэг зэргийг тусгай найрлага бүхий зос, бэх, шороон будаг ашиглан зурсан зургуудыг оруулан үзэж болно. Зосон зураг нь зохиомж, зурсан арга барилын ялгаанаас хамаарч бүтээгдсэн он цагийн хувьд харилцан адилгүй байдаг ба энэ нь эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, шүтлэг бишрэлийн талаарх мэдээллийг агуулдагаараа онцлогтой юм. Монгол орны зосон зургийг дотор нь үндсэн гурван бүлэгт хуваан үзэж болно. 1. Амьтад, элдэв төрлийн дүрс тэмдэг дүрсэлсэн зосон зураг 2. Сөөлжир чагтан тэмдэг бүхий зосон зураг 3. Дөрвөлжин болон дугуй хүрээнд олон тооны цэг, түүний хажууд шувуу, хүн, амьтад, дүрсэлсэн зосон зураг. Эдгээр нь он цагийн хувьд нэг дэх бүлгийн зосон зураг нь чулуун зэвсгийн үед, хоёр дахь бүлгийн зургууд чулуун зэвсгийн сүүлээс хүрлийн үе, гурав дахь бүлгийн зургууд хүрлийн үед холбогдоно. Харин Монгол нутгаас илэрч олдсон хар бэхэн зураг нь Монголын үед холбогддог. Хоёр дахь бүлгийн зосон зургийн гол илэрхийлэх шинж нь сөөлжир чагтан тэмдэг буюу “х” хэлбэрийн солбисон хоёр зураас бөгөөд түүнтэй хамт эгнэсэн босоо зураасууд байдаг байна. Зарим тохиолдолд хүнтэй хамт дүрсэлсэн байдаг. Энэ төрлийн зосон зургийн утга санааг судлаачид эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэлийн илрэл болсон галыг эрхэмлэн шүтэж тахих зан үйлтэй холбоотой, мөн хүнийг тоймлон дүрсэлсэн дүрс, нарны бэлгэдэл, эртний хүмүүс шүтлэг бишрэлтэй холбоотой зан үйл гүйцэтгэдэг газартаа онгод тэнгэрээ дуудан, түүнийгээ буух тэмдэг болгон тавьдаг байсан хэмээн олон янзаар тайлбарласан байдаг. Гурав дахь бүлгийн зосон зураг төв Монгол, Өвөр Байгалын өмнөд хэсгээр ихэвчлэн тархсан байх ба гол шинж нь дөрвөлжин болон дугуй хүрээ, түүн дотор олон тооны цэг, хүрээний дээд талд далавчаа дэлгэсэн шувуу, хүрээний доор эсвэл хажууд хос зураасны хоёр талд адуу хөтөлсөн хүн, нохой зэргийг дүрсэлсэн байдаг. Энэ төрлийн зосон зураг нь “Сэлэнгийн” хэмээн нэршсэн бөгөөд ихэнх судлаачид тухайн овог аймгийн шүтлэг бишрэлийн газар, тариалангийн баяр ёслолыг тусган үзүүлсэн, овог аймгийн бие даасан байдлыг илэрхийлсэн хэмээн янз бүрээр тайлбарласан байдаг боловч зарим судлаачид хүрлийн үеийн оршуулгын зан үйл гүйцэтгэж байгаа буюу түүнтэй холбоотой үйл явдлыг харуулсан хэмээн үзсэн байдаг нь үнэнд илүү нийцэх бололтой. Зосон зургууд агуйн хана, уул нуруудын хад чулууны толигор гадаргуу, голын эрэг, хавцал дагуух хад, намхан уул толгодын энгэрийн хадархаг хэсгүүдэд голчлон зурагдсан байдаг
Хиригсүүр
Хиргисүүр буюу чулуун овоот булшны соёл нь Монголын баруун хэсгээр тархсан хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үеийн соёл юм. Энэ соёл 4000-5000 жилийн өмнөх учир киргизүүдтэй холбоогүй.[1] Зүүн тийш Хэнтий аймгийн баруун хилд хүрнэ. Хиргисүүр нь одоогоор сайн судлагдаагүй учир нь хиргисүүр нь голдуу тахилга тайлгын зориулалттай байдагаас эд өлгийн зүйл ховор гардаг. Хиргисүүрүүд нь голдуу дөрвөлжин болон дугуй хүрээтэйгээс гадна газарт 8-9 чулууг дугуйруулан шигтгэсэн дагуул хэсгээс тоггдог. Хиргисүүрүүдийг МЭӨ II мянган жилийн сүүлчээс МЭӨ I мянган жилийн эхэнд буюу хүрэл зэвсгийн үед, гадуураа хүрээтэй нь төмөр зэвсгийн үед холбогдоно гэж үздэг. Хиргисүүрээс хонь адууны буюу халуун хошуут малын яс гардаг. Үхэр ямааны яс ерөөсөө гардаггүй.[2] Дөрвөлжин булшны соёлд талийгаачийг зүүн зүг хандуулан оршуулдаг бол хиргисүүрийнх голдуу баруун зүг хандуулан оршуулдаг. Дөрвөлжин булшны тархсан Монголын төв хэсэгт хиргисүүр цөөн тоогоор илэрдэг. Хиргисүүрийг цогцлон бүтээхдээ маш их хүч хөдөлмөр зарж, асар олон чулууг овоолон, том дугуй чулуун дараас үүсгэн байгуулсан байдаг учир малтан судлахад их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагддаг. Хоёрдугаарт хиргисүүрийн ихэнх нь тахилга тайлгын зориулалттай учир шинжилгээний хэрэглэгдэхүүн болохуйц эд өлгийн зүйлс маш ховор гардаг. Эдгээр учир шалтгааны улмаас хиргисүүрийг тэр бүр нарийвчлан судлалгүй явсаар ирсэн байна. Хиргисүүрийг үйлдэгчид нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчид байсан гэдэг нь түүний дөрвөлжин булш, буган хөшөөтэй нэг дор нэгэн цогцолбор болон оршин байдгаас илэрхий.[3] Манай орны нутаг дэвсгэр дээр байгаа хиргисүүрүүд нь гаднах хэлбэр төрх зохион байгуулалтын хувьд янз бүр байдаг. Судлаачид Монгол орны Төв болон Баруун бүс нутаг даруй гуч орчим төрлийн хиргисүүр байгааг тэмдэглэсэн байна.[3] Гэхдээ энэ бүгдэд зохион байгуулалтын нэгдмэл арга ажиглагддаг. Энэ нь юуны түрүүнд бүх хиргисүүрүүд том хэмжээний дугуй овгор чулуун дараастай байдагт оршино. Хиргисүүрүүд хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд зарим газарт 100 гаруй м голдоч бүхий хиргисүүрүүд ч таараллдаг. Одоогийн байдлаар манай орны нутаг дэвсгэрт цөөн тооны хиргисүүрийг малтан судлаад байна. Судлаачид хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилийн эхэн үед (МЭӨ 1600-800/700 он) холбогдуулан авч үздэг бөгөөд бүтэц зохион байгуулалтыг нь авч үзвэл, нас барагсадаа гол төлөв баруун болон баруун хойд зүг рүү чиглүүлэн тавьдаг байсан нь тодорхой байна.[3] Мөн ихэнх тохиолдолд булшны нүх ухалгүй газрын хөрсөн дээр хүнээ тавин чулуугаар дарж оршуулдаг байсан нь тогтоогдсон.[3] МЭӨII мянганы сүүлч I мянганы эхэнд холбогдоно.[3] Энэүү дурсгал нь Монгол улс, Алтайн бүс нутаг, Шинжаан, Байгаль нуурын хавьд элбэг тохиолдоно.[3] Хиргисүүр нь оршуулгын байгууламжийн болон тахилгын гэсэн хоёр төрөлтэй байна.[3] Хиргисүүрийн оршуулгын байгууламжид хүнээ баруун тийш хандуулан газрын хөрсөн дээр тавьж , чулуугаар овоолон даруулсан байх бөгөөд эд өлгийн зүйл төдийлөн элбэг олддоггүй. Хиргисүүр Монгол улсын төв, баруун хэсэг буюу Хэнтий аймгийн баруун хэсэг, Сүхбаатар аймгийн хойд хэсгээс баруунш нийт нутгийг хамрах төдийгүй хил залгаа ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах Буриад улс, Тува улс, Алтай улсын нутаг дэвсгэр, БНХАУ-ын Шинжааны хойд хэсэгт тархсан байна. Тархалтын төв, соёлын голомт нь Баруун Монгол буюу Монгол Алтайн бүс нутаг болно. Хиргисүүр их бага гол мөрөн, нуурын сав хөндий газарт ихэвчлэн бүлэглэж байрлана. Гэвч ганц нэгээрээ тохиолдох нь ч бий. Дан хиргисүүрээс бүрдсэн томоохон цогцолборууд Монгол Алтайн бүс нутагт элбэг тохиолдоно. ХIX зууны сүүлчээс хиргисүүр гэдэг үгийг гадаадын аялагч, судлаачид тэмдэглэн авсан байна. Ингэхдээ уг үгийг “хиргис”+”үүр” буюу “хиргис”+”хүүр” гэсэн байдлаар задлан тайлбарлаж байжээ. Тиймээс ч НТ IX зууны үед холбогдох Кыргыз улсын нэртэй хамаатай мэтээр ойлгогдож байв. Үнэндээ энэ дурсгал хиргис буюу кыргызтэй огт холбоогүй, тэднээс даруй мянга гаруй жилийн өмнөх үед холбогдох юм. Хиргисүүр нь овгор чулуун дараас түүний гадуур байх дөрвөлжин болон дугуй хүрээ, үүнийг дагалдсан том жижиг хэлбэр хэмжээтэй чулуун дагуул байгууламжуудаас бүрдэнэ. Хиргисүүрийн гол овоолго буюу хүрээний дотор талд байрлах чулуун дараас зайлшгүй байх үндсэн элемент юм. Энэ нь 0,5-5 м өндөртэй, 5-50 м голчтой бөмбөгөр чулуун овоолго юм. Энэ дараасны дор эртний газрын түвшинд хүнээ толгойгоор нь баруун зүгт чиглүүлэн тэнэгэр байдлаар оршуулан тавьж, дээр нь том хавтгай чулуугаар хайрцаг байгуулаад үүнийхээ дээрээс том жижиг чулуугаар дарж босгосон байдаг. Гол овгороос хүрээ хүртэл татсан чулуун эгнээнүүд элбэг тохиолддог. Энэ нь нарны цацрагийг, ертөнцийн зүгийг төлөөлсөн болно. Хүрээг томоохон чулуудыг зэрэгцүүлэн өрж, дугуй, дөрвөлжин хэлбэр гарган үйлдсэн байдаг. Хиргисүүрийн зүүн талд дугуй хэлбэрээр чулуу өрсөн дагуул байгууламжууд ихэвчлэн байрлана. Дагуулаас адууны толгой, эрүү, хүзүү, нуруу, туурайны яс илрэх ба тусгай дэг жаягийн дагуу өрж тавьсан байдаг. Найман чулуут гэж нэрлэдэг дагуул байгууламж хиргисүүрийг бүтэн хүрээлсэн байдалтай тохиолдох нь элбэг. Буган чулуу хиргисүүрийн зүүн талд наран ургах зүгт харуулан босгосон байдалтай олддог. Заримдаа хоёр эгнээгээр хэд хэдэн буган чулууг наран ургах зүг зэллэн босгосон байх нь таарна. Чулуун зам гэж нэрлэсэн байгууламж харьцангуй ховор боловч тохиолдоно. Хиргисүүрийн үүрэг зориулалтыг судлаачид янз бүрээр үздэг. Үүнд, оршуулгын дурсгал, тахилгын дурсгал, оршуулга болон тахилгын цогцолбор, задгай тэнгэрийн доорхи сүм, ертөнцийн загвар гэж үзэх явдал байна. Хиргисүүрийн малтлагаар эд өлгийн зүйлс бараг гардаггүй. Үүний учир нь нэг бол бүгд тоногдсон, эсвэл анхнаасаа эд өлгийн зүйлгүй оршуулдаг зан үйл байсантай холбоотой. Гэхдээ цөөн хэдэн хиргисүүрээс хүрлийн үед холбогдож болохуйц ваар савны хагархайнууд болон зарим хүрэл эдлэл олдсон. Тэдгээр нь ихэнхдээ дараасны дундаас гарчээ. Мөн зарим хиргисүүрийн төв дараас дундаас мал амьтны яс олдсон байна. Харин хиргисүүрийн дагуул байгууламжаас адууны яс, хүрэл эдлэлүүд гардаг. Хэдийгээр хиргисүүрээс гардаг хүн малын яс хадгалалт муу байдаг боловч цөөн хэдэн хүний гавлын яс гарчээ. Баруун болон Төв Монголоос гарсан гавлын яснууд европ төрхтэй байсан бол Сэлэнгийн хөндийгөөс гарсан хоёр гавлын яс монгол төрхтэй байжээ. Хиргисүүрийн он цагийг НТӨ II мянганы төгсгөлөөс НТӨ I мянганы эхний хагаст холбогдуулдаг. Умард Монголд малтсан зарим хиргисүүрийн дагуул байгууламжийн дотроос гарсан адууны ясанд хийсэн радиокарбоны шинжилгээгээр НТӨ XV-XIII зуун гэсэн он цаг гарч байна.
Чандмань уулын булш
Түрүү төмрийн үеийн археологийн соёл. Увс аймгийн төв Улаангом хотоос баруун өмнө тийш 1 км орчим зайд Чандмань уулнаа орших оршуулгын дурсгалт газар юм. Анх барилгын газар шорооны ажлын явцад санамсаргүй байдлаар илэрч, 1972-1974 оны хооронд Монгол-Зөвлөлтийн хамтарсан түүх-соёлын дурсгал судлах анги 40 гаруй булшийг малтан судлажээ. Монголын археологийн судалгаанд энэхүү оршуулгын газрыг Чандманий булш хэмээн нэрлэж хэвшсэн байна. Харин Оросын судлаачид энэ дурсгалыг “Улаангомын булш” хэмээн бичиж нэрлэж ирсэн юм. Чандманийн булшнууд нь гадаад байгууламжийн хувьд газрын өнгөн хөрсөн дээр ил цухуйн мэдэгдэх болон ямар нэгэн шинж тэмдэггүй гэсэн ерөнхий 2 төрөл бөгөөд дотоод байгууламж нь чулуун хашлага ба дүнзэн бунхан, ямар нэгэн нэмэлт байгууламжгүй гэсэн 3 хэлбэр мэдэгджээ. Дийлэнхи булшнуудад 2-8 хүнийг хамтад нь оршуулсан байснаар онцлог юм. Хүнийг толгойгоор нь баруун, баруун хойд зүгт хандуулан хөлийг өвдгөөр нугалан хажуугаар хэвтүүлэн оршуулсан байсан нь тухайн үедээ Монголоос илэрч байгаагүй оршуулгын өвөрмөц зан үйлд тооцогдож байв. Булшнаас хүрэл хутга, кинжал, байлдааны сүх, олон төрлийн шавар ваар сав, амьтны дүрстэй гоёл чимэг их хэмжээтэй олдсон байдаг. Мөн цөөн тооны төмөр хутга, зэр зэвсгийн үлдэгдэл ч илэрсэн байна. Чандманийн булшнаас илэрсэн олдворууд нь Алтайн нурууны баруун талаар тархсан Скиф-Сибирийн хэлбэрийн соёлтой нэг гаралтай болохыг илтгэдэг. Мөн булшны бүтэц, зохион байгуулалт ч хөрш Тува, Минусын хотгорын соёлуудтай олон талаар төстэй юм. Гэхдээ энэ дурсгалд орон нутгийн онцлог шинжүүд ч багагүй ажиглагдах тул тусгайд нь Чандманийн соёл хэмээн нэрлэх болжээ. Палеоантропологийн судалгааны үр дүнд Чандманий булшныхан монголиод болон европиодын завсарын хэв шинжийнхэн байсан нь тогтоогдсон юм. Чандманий булшны эд өлгийн хэрэглэгдэхүүн одоо ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн лабораторид хадгалагдаж буй. Харин хүний ясны олдворууд МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимд хадгалагдаж байгаа. Чандманийн булшийг олдсон хүрэл олдворуудын хэлбэр хийцийн харьцуулсан судалгаанд тулгуурлан НТӨ VII-IV зуунд холбогдуулдаг.
Дөрвөлжин булш
Дөрвөлжин булшны соёл нь Монгол орон дахь хүрэл зэвсгийн үеийн сүүл, Төмөр зэвсгийн эхэн үеийн буюу МЭӨ 1300-300 жилийн өмнөх археологийн соёл юм. Энэ соёл нь Сэлэнгэ-Дагуурын соёлын соёлын сууринд дээр бий болсон соёл байж болох юм. Гадны зарим судлаачид энэ соёлыг Байгаль хавиар байсан Тунгусуудын Глазковын соёлын үргэлжлэл хэмээн үздэг.Л.Гумилевийн үзэж буйгаар тунгусууд өмнө зүгээс Байгал нуур руу нүүн ирж тэнд байсан палеосибирь хэлт Юкагируудыг хойд зүгт шахан суурьшжээ. Дөрвөлжин булш нь Хүннү нарын өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ.[1] Хятад сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгийн анхных нь Хүнью болон Гүй нар юм. НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ.[1] Тархац Дөрвөлжин булшны соёл нь Монгол орны төв, зүүн хэсэг, Буриадын бүх нутаг, Эрхүү мужийн өмнөд хэсэг (Ангар мөрөнд цутгадаг Уда, Бирюса голуудын эхээс Байгал нуурын хойд эрэг хүртэл), Тувагийн зүүн тал, Өвөр Байгалийн хязгаарын өмнөд нутаг (Амар мөрөн хүртэлх нутаг), Өвөр Монголын ихэнх нутаг, Хятадын баруун хойд хэсэгт (Наньшаний нуруу хүртэл буюу Цинхай мужийн хойд хил Ганьсу мужтай залгаж байгаа хэсэг хүртэл) тархжээ . Хойд зах нь Якутын Куда гол хүрнэ. Дөрвөлжин булшны соёлын хүмүүсийн зарим хэсэг баруун аймгууд руу нүүн суурьшиж байжээ. Харин баруун аймгуудад байсан хиргисүүрийн соёлын хүмүүсээс цөөн хэсэг нь зүүн тийш мөн Буриад руу нүүсэн нь дөрвөлжин булшныханд уусчээ. Иймээс хиргисүүр, дөрвөлжин булшны соёлын тархалт зах хэсгээрээ давхцдаг. Дөрвөлжин булшны дээр хавтгай чулуунуудыг тойруулан босгосон байдаг тул энэ соёлыг дөрвөлжин булшны соёл гэж нэрлэдэг.Булшны эргэн тойронд оршуулгын, тахилгын байгууламж, эртний хүмүүсийн сууц, хадны сүг зураг байраас гадна талийгаачдад зориулан дагалдуулсан эд өлгийн зүйлс, малын яс олддог.Эдгээр булшны ихэнх нь МЭӨ VI зуунд хамаарах бөгөөд сүүлийнх нь МЭӨ II зууных буюу Хүннүгийн үеийнх байдаг. Дөрвөлжин булш нь Монгол улсын нутаг болон Өвөр Байгалийн нутагт голчлон тархсан дурсгал бөгөөд Манжуур (Гирин, Хармөрөн, Ляонин мужууд), Өвөр Монгол, Шинжааны нутагт бас тодорхой хэмжээгээр мэдэгдэж байна.[1] МЭӨXII-IV зуунд хамаардаг. Дөрвөлжин булшны тархалтын хүрээ нь Алтай, Соёны уулсаас Их Хянган, Бага Хянганы нуруу (Хармөрөн мужийн хойд хэсэг), Байгаль нуураас их говь хүртэл хамарна. Дөрвөлжин булшинд талийгаачийг зүүн тийш нь хандуулан, дээш харуулан, нуруу тэнэгэр, хөл шулуун байдлаар хэвтүүлж, гарыг нь бие дагуулан тавьж оршуулах бөгөөд түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг дагалдуулахаас гадна оршуулгын ёслол үйлддэг байжээ. Дөрвөлжин булшны зохион байгуулалт Булшны хүрээ нь 1.5-9.6 м, дөрвөлжин чулууны өндөр нь 0.5-3 м хүрдэг ба газрын гадаргаас 0.6м-2.5-3 метрийн гүнд байдаг.Дөрвөлжин булшнуудын дээр заримдаа буган хөшөө босгосон байх нь бий.Заримдаа бугын оронд морийг дүрсэлж хөшөөн дээрээ хутга, сүх зэрэг төрөл бүрийн зэр зэвсэг сийлсэн байх нь бий. Нерчинскийн Лами ууланд 30 метр урт, 4 хэсгээс бүрдэх томоохон оршуулгын цогцолбор бий.Булшны дээрээс тус бүр нь 500 кг орчим жинтэй том чулуунуудаар дарж морь, үхэр, хонь дагалдуулсан байдаг. Ихэнх дөрвөлжин булш эрт цагт тоногджээ.Эндээс олдсон хувцаснууд нь төрөл бүрийн өнгө, чимэглэлтэй байдаг.Мөн зүү, сүх, хутга, нум, аяга зэрэг эдлэл гардаг ба ихэнх нь хүрэл, цөөн хэсэг нь төмрөөр хийгджээ. Оршуулах ёслолын зан үйлийг газар сонгох, зүг эрхэмлэх, эд өлөг дагалдуулах, хойллого үйлдэх ёс голлон бүрдүүлдэг байв.[1] Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас илрэн олдож буй эд өлгийн зүйлсийг ерөнхийд нь : Зэр зэвсэг байлдааны хэрэгсэл Аж ахуй хөдөлмөрийн багж хэрэгсэл Гоёл чимэглэлийн зүйлс Ваар, сав суулганы төрөл гэж ангилна. Дөрвөлжин булшийг хэлбэрээр нь : Дөрвөн буландаа өндөр шонтой, дөрвөн өнцөгт хүрээтэй Дөрвөн талын хүрээ нь намхавтар, хавтгай чулуун дараас бүхий Дөрвөн тал хүрээ чулуутай боловч хойд, урд хашлага нь дотогшоо хонхойсон булш хэмээн ангилан ялгасан байна. Дөрвөлжин булшийг гүйцэтгэсэн зан үйл, ёслолын зориулалтаар нь оршуулах ёслолын байгууламж, тахилга ёслолын байгууламж гэж ангилна.[1] Байгаль нуурын зүүн хэсгийн дөрвөлжин булшны соёл Эндхийн зарим дөрвөлжин булшны гадуур чулуугаар дугариг эсвэл тэгш өнцөгт хүрээ үүсгэсэн байдаг.Голчлон өндөрлөг газар байрлуулсаныг нарыг шүтэх үзэлтэй холбон тайлбарладаг. Угсаатны хамаарал Дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь монголжуу төрхтэй байсан ба харин цөөн хэсэг нь буюу Тува, баруун хойд Монголоос сүүлд ирсэн дөрвөлжин булшны хүмүүс нь кавказ төрхтөн байжээ. Өмнөд Байгаль, зүүн Монголын хүрлийн үеийн хүмүүстэй дөрвөлжин булшны хүмүүс угсаа гарал нэг байсан байна.Монгол эрдэмтэд дөрвөлжин булшны соёл нь дараа үеийн Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёлтой ижил, дөрвөлжин булшны хүмүүс нь Монгол төрхтний өмнөд Сибирийн дэд бүлэг буюу монголчууд байсан гэж баталдаг бол гадны зарим судлаачид тэднийг гарал үүсэл нь бүрхэг тодорхойгүй гэх буюу Монгол төрхтний умард Сибирийн дэд бүлгийн угсаатан, монголчууд Карасукийн соёлыг мөхсөний дараа энд ирсэн гэж үздэг. Тэд талийгаачийг оршуулахдаа чулуун дэр тавьдаг нь монголчууд талийгаачын толгой дор цай тавьж оршуулдагтай ижил байна. Тулаанд орж буй монгол цэргүүд "дэр авч үхнэ" гэдэг нь энэ заншилтай холбоотой. Мөн дөрвөлжин булшны соёлын хүмүүс болон хүннүчүүд уулын энгэрт хүмүүсийг оршуулдаг байсан нь одоо ч хэвээрээ байна.Монгол орны уудам нутагт тархсан Хүрэл зэвсгийн үеийн томоохон дурсгалын нэг бол дөрвөлжин булш юм. Тус дурсгалын нэрний хувьд анх 1950-иад оны дунд үед Монголын ууган археологичдын нэг Ц.Доржсүрэн “дөрвөлжин булш” гэж нэрлэснийг тухайн үеийн судлаачид санал нэгтэйгээр дэмжиж уг нэр томъёог хэрэглэх болсноор өдгөө нэгэнт хэвшил болсон байна. Тархалтын төв нь Дорнод Монголын талаас Алтайн уулс, Байгал нуураас говь хүртэл буюу Монгол улсын хилийн урд шугам дагуу үргэлжилдэг байна. Г.Ф.Миллер, И.И.Георги нарын судлаачид сонирхон үзэж анхны малтлага судалгааны оролдлого хийсэн мэдээ бий боловч жинхэнэ шинжлэх ухаанч судалгааг XX зууны эхэн үеэс хийж эхэлсэн байна. 1920-иод оны дундуур Оросын археологич Г.И.Боровка “плиточная могила” хэмээх нэр томьёог гаргаж уг дурсгалын анхны ангиллыг хийсэн бөгөөд скифийн үеийнх гэж үзсэн байдаг. Харин 1928-1929 онд Г.П.Сосновский 50 гаруй дөрвөлжин булш малтажурьдах судалгааг нарийвчилсан бөгөөд дөрвөлжин булшийг хэлбэр төрхөөр нь гурав ангилсан байдаг. Манай улсын нутагт малтан шинжлэх ажлыг Төв аймгийн Хэрлэн, Туул голын сав газар, Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Богд сумын Тэвш уул, Дундговь аймгийн өмнөд хэсэг,Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Хурх, Булган аймгийн Эгийн голын сав, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын нутаг, Дорнод аймгийн Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн, Гурванзагал, Баян-Уул, Дашбалбар сумдын нутаг, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань Хар уул зэрэг газруудад явуулж одоогийн байдлаар 600 гаруйг судалжээ. Дөрвөлжинбулш нь хэсэг бүлгээрээ тусгай оршуулгын газар үүсгэн байрладаг онцлогтой. Дунджаар 3-5 булшнаас 10-15 булштай байдаг боловч 50 хүртэл булштай оршуулгын газар тохиолддог. Өнгөн хөрсөн дээр байх ерөнхий хэмжээ дунджаар 2×4 м байх боловч 4×6 м бүр 5×10 м хүртэл том хэмжээтэй байх нь бий. Ихэвчлэн хүнээ толгойгоор нь зүүн зүг хандуулж дээш харуулж хэвтүүлэн 0,5-1,5 метрийн гүнд оршуулж том зузаан хавтгай чулуугаар дарж таглан шороогоор булжтойруулан хавтгай чулууг эгнүүлэн босгож дөрвөлжлөн хүрээлээд дотор, гадна хаяаг нь багавтар чулуугаар дарж бэхэлсэн байдаг. Дөрвөлжин булшны бас нэг сонирхолтой зан үйл бол оршуулж буй хүнийхээ толгой дор чулуун дэр тавих юм. Чулуун дэр тавих зан үйл эртнээс үүдэлтэй бөгөөд Дундад зууны үед чулуу дэрлүүлэх, бас энэ үеийн хадны оршуулганд эмээл дэрлүүлэх зан үйл зэргээр өнөөгийн монголчуудын дунд хүртэл чулуу дэрлүүлэх ёс тэр хэвээр хадгалагдан үлдсэн байдаг.
Төв ази, Монгол орны нүүдэлчин овог аймгууд
Эрт дээр үеийн Төв Ази, Монгол оронд амьдарч, түүхийн сурвалжид нэр тэмдэглэгдэн үлдсэн аймаг овгуудын дотроос анхных нь Ди нар байсан бололтой байдаг. Ди нарын нэрийг эртний хятадаар тэмдэглэхдээ гал, нохой гэсэн хоёр дүрс үсэг нийлүүлэн бичсэн байна. Ди нарын нэрийн зурлагад тийнхүү нохой дүрслэгдэн орсон монгол, түрэг, уйгарууд өерсдийн өвөг дээдсийг чонын буюу чоно-нохойн гаралтай хэмээн үздэг байсантай ямар нэгэн холбоотойг харуулж байна. Учир нь чоно, нохой хоёр эрт дээр үед бараг нэг адил утгатай ойлгогдон яригддаг байжээ. Хуучин чулуун зэвсгийн дээд шатны хүмүүс бол нэгэнт нэлээд боловсорсон хэл, соёлтой байсан боловч монгол, түрэг, манж-тунгус, зэрэг хэлний ялгаа хараахан гараагүй, анхны үед хуучин (палео) Азийн хэлтэй байж, дараа нь Урал-алтайн хэлтэй болж, нэлээд хожуу үед Алтай язгуурын монгол, түрэг, манж-тунгус хэл, монгол, түрэг, манж тунгус угсааны овог аймгууд тус тус ялгаран салж ирсэн юм. Төв Ази, Монгол оронд оршин амьдарч байсан Ди зэрэг монголжуу шар арьстай овог аймгууд нь монгол, түрэг, манж-тунгус угсааны аймаг овгуудын өвөг дээдэс байсан бөгөөд дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь ямааг гаршуулж мал адуулан амьдрах болсон чухам тэр үед монгол, түрэг, манж-тунгус хэлний ялгаа гарч, Монгол оронд байсан хэсэг нь монгол угсааны өвөг дээдэс болсон байна. Ш инэ чулуун зэвсэг, ялангуяа хүрлийн үеийн Монгол орон буюу хожмын Ар, Өвөр, Баруун Монгол, Синьцзяны Монгол, Буриад Монгол, Тувагийн нутагт бог малаас гадна бод мал, тухайлбал, үхэр, адуу, тэмээ адуулж нэгэнт нүүдлийн мал аж ахуйтан болсон урьдын Ди түүнчлэн Хяньюнь, Хяньюй, Жүн, Гүй, Ху, Дүнхү, Сихү, Хүннү, Ж ич, Юэчжи, Динлин нарын зэрэг!гол төлөв өвөг монгол угсааны аймаг овгууд оршин амьдарч байжээ. Хяньюнь, Хянюй нарын нэрэнд бас нохой гэсэн үсэг орсон бөгөөд хяньюйнх нь нэрийн хоёр үед хоёуланд нь нохой орсон байна. Жүн нар нь дотроо нохой жүн гэх зэрэг ялгаатай байсан бөгөөд жүн гэдэг нь дайчин цэрэг, зэвсэг гэсэн утгатай үг байв. Эртний хятадын хойд, зүүн хойд, баруун хойд болон -баруун талаар, Хөх нуур орчим нутаглаж байсан жүн нар түвэд-тангад угсааны овог аймгууд, баруун хойгуур нутаглаж байсан жүн нар нь иран, түрэг угсааны, зүүн хойгуурхи нь манж-тунгус угсааныхан байжээ, Харин хятадын хойд талаар нутаглаж байсан жүн нар нь өвөг монгол угсааны овог аймгуудын өмнө захын хэсэг байсан бололтой байдаг. Дүньхуаны агуйгаас хойш зүүн, Монгол нутгийн баруун урд зах залган нутаглаж байсан юэчжи аймаг нь угтаа перс хэлтэй иран угсааны хүмүүсээс бүрдэж байсан бөгөөд Монголд оршин амьдарч байсан Хяньюнь, Хүньюй Гүй, Ху, Сиху, Хүннү аймгуудтай нягт харилцаа холбоотой Дунху, Динлин нараас алслагдан хол байсан учир тэдэнтэй төдийлөн их харилцаа холбоотой байсан байдал ажиглагдахгүй байгаа юм. Динлин нар бол цагаан арьстан, европжуу хүмүүс байж, гал гаргаад түүнээ унтраахгүйн тулд өдөр шөнөгүй манаж, гол төлөв ан гөрөө хийж Монгол-Тувагийн хилийн зааг, Монгол нутгийн баруун хойт хязгаарт оршин амьдарч байсан юм. Тэд европжуу маягийн сахал үстэй хүмүүс байсан нь хятад түүхийн сурвалжууд дахь зураг тодорхойлолтоос тодорхой харагдавч чухам ямар гарвал үүсэл, удам угсаа, хэл соёлтой аймаг овог байсан нь мэдэгдээгүй байна. Ди нар бүхэлдээ Монгол оронд оршин амьдарч байсны дотроос Өвөр монголд байсан хэсэг нь Умард ди, Цагаан ди гэх зэргээр ялгарч, их элсэн говиос хойш, Ар монгол дахь хэсгийг Хятадаар «бэйди» (Умард ди) гэдэг байжээ.1Хожмын үеийн Монголын түүхчид Умард ди нарыг монголчуудын өвөгдээдэс хэмээн үзэж, тэдний нэрийг Хятад сурвалжид тэмдэглэгдсэнчлэн бэйди хэмээн уйгаржин монгол бичгээр үлдээсэн нь уг бичгийн дуудлагын өвөрмөц онцлогоос болж бидэ, бэдэ, бэтэ хэмээн сунжирч янз бүрээр дуудагдах болсон боловч үндсэндээ хэвээр хадгалагдан үлдсэн байна.2 Манай эриний өмнөх III мянганы дунд үеэс бэйди нарыг эртний хятадууд Ханьюнь, Хяньюй, Гүй гэх зэрэг нэрлэх болсны эдгээр нэрсийн дотрох хянь, хунь, гүй хэмээх үгс нь хун, ху хэмээх үгийн удаа дараагийн харьцангуй нарийвчлагдан тодотгогдож байсан хувилбар юм. Манай эриний өмнөхХХ1 зууны үед Шар мөрний буюу Хатаны голын дунд урсгал орчимд Эртний Хятадын эзэн боолын нийгэмт Ся улс байгуулагдаж, дүрс үсэг, утга билгэ бий болж, суурьшмал соёл иргэншлийн үндэс суурь тавигдсан юм. МЭӨ XVI зууны үе хүртэл оршин тогтнож байсан Эртний Хятад улс харьцангуй өндөр соёл иргэншил, эзэрхэг төр засагтай байж, хүй нэгдлийн байгуулал бүхий Хяньюнь, Хүнъюй зэрэг нүүдэлчин аймаг овгуудыг харилхан доромж үзэж, Хүн, Ху хэмээх аймаг овгуудын нэрийг ойролцоо дуудлага бүхий гүй (чөтгөр) хэмээх дүрс үсгээр тэмдэглэж, Монгол орныг нийтэд нь гүнфан буюу чөтгөрийн хязгаар хэмээх болсон бололтой байдаг. Гэсэн ч тухайн үеийн Хятадын гүй хэмээх нэр нь үнэндээ Ху, Хүн хэмээх голдуу өвөг монгол угсааны аймгуудын нэрийн өвөрмөц хувилбар байжээ. Эртний Хятадын түүхэн домог ёсоор Ся улсын сүүлчийн хаан нь цөллөгөвд байжнас барсан, түүний хөвгүүн Шүньвэй гэгч гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, харъяат иргэдийн хамтаар умар зүг зайлан гарч Төв Ази, Монголын хээр тадц очиж нүүдэл амьдрал ахуйд идээшин дасаад тэндээ үлдсэн, тийм учир тэрээр Хүннү, Монгол хаадын дээд өвөг болсон мэт дурьдсан зүйл ганц нэгийн зэрэг бий. Шүньвэй түүний харьяат цөөн зарим хятад иргэн үнэхээр Монгодц ирж Ханьюнь, Хүньюй, Гүй нарын дунд орж ууссан байж болох боловч, өвөг монгол угсааны дайчин нүүдэлч аймгуудын дунд дүрвэн орж ирсэн Хятадуудын байр суурь төдийлөн их хүч нөлөөтэй байгаагүй нь мэдээж хэрэг. Ханьюнь, Хүньюй, Гүй, Ху хэмээн хятад түүхэн сурвалжид удаа дараалан нэр тэмдэглэгдсэн өвөг монгол угсааны овог аймгууд сурвалжит язгууртан, ахлагч, зонхилогч нартай байсан тул харь орноос цагаачлан ирсэн хэн ч тэдний тэргүүн болж, тэр тусмаа дараа үеийн Хүннү, Монгол хаадын өвөг дээдэс болсон байх ямар ч үндэсгүй1. Харин нүүдэлчин овог, аймгуудын дунд төр улс, бичиг үсэг үүсээгүй байхад эртний Хятадын түүх судар дээр дурдсан өвөг монгол угсааны гол овог аймгуудын нэрсийг бүрэн зөв биш ч гэсэн ойролцоо төстэй дуудлагаар нь тэмдэглэн үлдээсэн нь чухал юм. Ся улсын дараа Эртний Хятадын дараачийн угсааны төр улсууд, тухайлбал, Ш ан-Инь (МЭӨ XVI-XI зуун), Чжоу (МЭӨ XI-наас МЭӨ 221 он) улсууд байгуулагдаж, түүх судартаа өвөг монгол, түрэг, манж-тунгус угсааны нүүдэлчин аймаг овгуудын нэрийг Ху, Хүн гэх зэргээр улам нарийсган тодотгожтэмдэглэх болсон байна. Ху нарыг дотор нь Сиху (баруун ху), Д үнху (зүүн ху), Хүн нарыг Хүннү хэмээх зэргээр ялган нэрлэх нь нэлээд нарийн утга учиртай байжээ. Сиху буюу Баруун Ху гэж гол төлөв баруун өмнө зүгийн өвөг монгол, түрэг, бас зарим тохиолдолд иран угсааны аймаг овгуудыг нэрлэдэг байжээ. Дүнху хэмээх зүүн ху нарын бүрэлдэхүүнд дорнод монгол болон зарим манж-тунгус угсааны аймгуудыг оруулж ойлгодог байжээ. Ху, Хүн, Хүннү гэдэг нэрээр өвөг монгол угсааны гол аймгуудыг нэрлэдэг байжээ. , Гүй, ху, хүн хэмээх нэрүүд нь чухамдаа хүн хэмээх монгол үгийн хуучин, шинэ хувилбарууд болох бөгөөд хүннү нар эрт дээр үеэс өөрсдийгөө «Хүн» хэмээн байсан нь өвөг монгол төдийгүй түрэг, манж-тунгус зэрэг зарим аймаг овгуудад хамаарагдан хятад сударт тэмдэглэгдэх болсон байна. Түрэг, Энэтхэг, АНУ болон Европын олонх улс оронд Хүннү нарын нэрийг гол төлөв «Хүн» хэмээсээр ирсэн нь үнэн байдалд илүү нийцэж байгаа юм. Хятад, Монгол, ОХУ-д годцуу Хүннү, Сюннү, Хүннү-Сюннү 1 Ма Чаншоу. Умард ди ба Хүннү. Бээжин, 1962, тал 43 -4 4 (хятадаар). АЭЛ АНГИ. Монгол нутап байсан эртн-й үлс, айугүул хэмээн нэрлэх уламжлал тогтсон юм. Хүннү нь уг нэрийн эртний хуучин дуудлага, Сюннү гэдэг нь түүний орчин цагийн шинэ хэллэг учир утгын хувьд адил ажээ. Хэргийн гол учир нь угаасаа Хүн гэдэг нэр яагаад Хүннү болсон бэ? гэдэгт оршино. Эртний Хятадын харьцангуй өндөр суурьшмал соёл иргэншилт эзэрхэг төр улсууд нүүдлийн соёлт Ху, Хүн нартай нэг биш удаа дайсагнаж, тэдгээр нүүдэлчдийн шийдэмгий зоримог эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч байсан учир тэдний нэрийг адил дуудлагатай атлаа муу муухай утга агуулгатай дүрс үсгээр тэмдэглэдэг болжээ: Гүй (чөтгөр), Ху (бүдүүлэг), Хүн буюу Сюн (хэрцгий) гэх мэт. Хятадаар Хүн = Сюн гэсэн утгатайн дээр бас Нү хэмээх боол гэсэн утга бүхий үг залгаснаар Хүннү (хэрцгий боол) гэсэн нэр үүсчээ. Дайчин нүүдэлч Хүн аймаг овгууд ч гэсэн өөрийн зүгээс суурьшмал Хятад улсад удаа дараалан довтолж хот суурин, газар тариалан, хүн амыг нь сүйтгэдэг байсны учир Хятадын төрийн эрх бкригчид тэдэнд тийнхүү хэрцгий боол хэмээх хоч нэр өгснөөр хүн нар хятадын түүхэнд Хүннү, Сюннү гэж алдаршжээ. Дундад эртний монгол түүхчид Хятад судраас Хүннү хэмээн шууд хуулбарлан авч хэрэглэснээр Монгодц уг зүйл бас уламжлал болсон ажээ. Академич Ринчен нар тэргүүтэй эрдэмтэд Хүн нарыг Хүн хэмээн бичдэг байсан боловч М онголын түүхийн нэгэн боть зохиол, гурван боть, бага, дунд, дээд сургуулиудын сурах бичиг, гарын авлага, цөмд нь Хүннү хэмээн бичих явдал ягштал тогтсон учир дэг эвдэхгүйн тул бид одоо бас тогтсон уламжлалыг дагаж, Хүннү хэмээн бичиж байгаа юм. Гэвч Хүннү гэж бичиж уншихдаа бид Хүн хэмээх өвөг монгол аймаг овгуудын тухай яригдаж байгаа болохыг анхааран санаж байх нь зүйтэй болов уу. Хүннү нарыг өвөг Монгол биш, Түрэгүүдийн өвөг дээдэс, эсхүл ямар нэгэн Угур-фин, урал язгуурын хэлтэн байсан хэмээн үзэх явдал байдаг. Сүүлийн үед тэднийг Угур-фин угсааны хэмээн үзэх явдал бараг үгүй болоод өвөгтүрэгхэлтэн байсан хэмээн үзэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч манай нэрт эрдэмтэн, доктор Г.Сүхбаатар Хүннүгийн талаар ул суурьтай судалгаа хийж 1980 онд нийтлүүлсэн «Монголчуудын эртний өвөг (Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл, угсаа гарвал)» хэмээх шинжилгээний бүтээлээрээ Хүннү нар өвөг монгол хэлтэй, монгол угсааны аймгууд байсныг үндсэндээ бүрэн нотолж өгсөн юм.1 Нэгэнт хүрэл зэвсгийн үед М ЭӨII мянганы эцэс I мянганы эхээр Хүннү аймгууд морьт цэрэг, нэлээд боловсорсон Яүрэл зэвсэг бүхий харьцангуй хүчирхэг цэрэг аймгийн холбоо болж, зарим үед нийлэн нэгдэж, зарим үед салж бутран, өмнөд хөрш Хятадын Чжоу улсын хил хязгаарт довтлох болжээ. МЭӨ IX зууны үед Чжоу улсын нийслэлд довтлон орж түйвэргээд олз омогтой буцан одож байснаас үзвэл Хүннүгийн хөнгөн морьт цэргийн довтолгоон Хятадад багагүй аюул занал учруулж чадах болоод байсан байна. Чжоу улс хэдийгээр төмөр боловсруулж чадцаг болоод хүрэл төмөр зэвсэг хослуулан хэрэглэдэг болж хүчжиж байсан ч МЭӨ VIII-V зууны үед 140-өөд жижиг улс ванлиг болж хуваагдан нэг үе ихэд суларсан юм. Гэвч МЭӨ V-TII зууны үед тэд хэсэг хэсгээрээ нийлэн нэгдэж, том жижигдолоон улс ванлиг болж өвөр хоорондоо ширүүн тэмцэл хийж байжээ. Тэдгээрийн дотроос Хүннү нартай хил залгаа Янь, Цзинь, Цинь улсууд үе үе Хүннүгийн довтолгоонд өртөн эрсддэг байжээ. Монгол орон МЭӨ VII зууны үеэс эхлэн төмөр боловсруулж багаж зэвсэг үйлдэх болсны үр дүнд МЭӨ rV-III зууны үед Хүннүгийн морьт цэрэг аажмаар хүчирхэг болж, Хятадын умард хил хязгаарт нэн сүрхий аюул учруулах боломжтой болжиржээ. Тийм учир Хүннүтэй хил нийлсэн Хятадын умард хэсгийн Янь, Цзинь, Цинь улсууд хойт хилийнхээ дагуу тусдаа том хэмжээний шавар чулуун бэхлэлт хэрэм барьж, Хүннүгийн довтолгооноос сэргийлэх оролдлого хийж байжээ. Тухайн үед Хятад улс нэгдмэл хүчирхэг гүрэн болоогүй байсан учир Хүннүгийн эсрэг түрэмгий бодлого явуулж чаддаггүй, Хүннү нар ч өөрийн гэсэн төр улсгүй, сайндаа л үе үе цэрэг аймгийн холбоо болж, түр зуур нийлэн нэгдэхээс хэтэрдэгтүй байсан тул Хятадын хил хязгаарт довтлохоос өөр аюул учруулжчаддаггүй байжээ. Хүннү нар зөвхөн Хятадтай харьцаж байгаагүй, бас Дунху, Юэчжи, Динлин зэрэг нүүдлийн малчик анчин гөрөөчин эргэн тойрны бусад аймгуудтай янз бүрийн харилцаа холбоотой байсан нь мэдээж хэрэг. Гэвч М ЭӨ IV-II1 зууны үе хүртлэх үед тэд чухам яаж харилцаж байсан тухай түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн зүйл үзэгдэхгүй байгаа юм. Өгүүлэгдэн бүхий эрт цагт Монгол орны хойд, баруун хойд, зүүн хойд талаар Динлин зэрэг анчин гөрөөчин юмуу цаатан, загасчин овог аймгууд оршин амьдарсаар байсан юм. Тэгэхдээ Хүннү, Сиху, Дүнху, Юэчжи аймгууд тэднээс харьцангуй дээгүүр хөгжилтэй, жинхэнэ нүүдэлчин малчин овог аймгууд байсан юм. Хүй нэгдлийн загасчин, гөрөөчид, цаатан кар байтугай нүүдэлчин малчдыг суурьшмал тариачдаас бүхэл бүтэн үе доогуур хэмээн үзэж байсан үед Английн эрдэмтэн А.Ж.Тойнби юу хэмээн өгүүлж байсныг хэн ч төдийлөн анхаарч байсангүй. Тэрээр, өгүүлэхдээ: “Нүүдлийн мал аж ахуйчлал бол газар тариалангаас хэд хэдэн зүйлээр давуу, тухайлбал ан амьтныг гаршуулж гэршүүлэн эдийн засгийн арга ажиллагаа хөгжүүлэх нь хөдөө аж ахуйгаас илүүгээр аж үйлдвэржилтэй харьцуулагдмаар байдаг. Нүүдлийн мал аж ахуй нь шинж чанар, ааш араншингийн хатуу чанга, өндөр хэм хэмжээ шаарддаг: Сайн малчин л Христосын ёсны дээд билгэдэл мөн билээ” гэсэн байдаг.1 Үнэхээр төр улс, бичиг үсэг, хот суурин, аж үйлдвэр үүсэн хөгжихөөс өмнөх үеийн нүүдлийн мал аж ахуй, газар тариалан хоёрыг харьцуулан зэрэгцүүлэхэд газар зүй, уур амьсгалын хатуу ширүүн нөхцөлд идээш ин ган, зудын зэрэг хүндийн хүнд бэрхш ээлийг даван туулдаг нүүплийн мал аж ахуй, нүүдэлчин түмэн тухайн үедээ олон талын давуу талтай нь хэн бүхэнд мэдрэгдэн тэнгэр бурханы өмнө үлгэр дууриал болмоор санагдсан талтай байсан ажээ.мянганы үед Өмнөд Арабын Сабей, Сири-Арамей, Өвөр Кавказын Урарат, жич Иран зэрэгт дорно дахины анхны суурьшмал улс гүрэн дорнын суурыимал соёл иргэншил бий болсон байна. М Э Ө III мянганы үед Газрын Дундад тэнгисийн Крит арал, МЭӨ II мянганы үед М икенд МЭӨ I мянганы үед Грек, Этрури, Ром, Византи зэрэг Өмнөд Европын орнуудад өрнөдийн анхны төр улс, бичиг үсэг дээр суурилсан суурыимал соёл иргэншил үүсэн хөгжжээ. Д орно, өрнийн тэдгээр суурыимал улс гүрэн, суурынмал соёл иргэншлийн хоорондох Манжуураас Унгар, Арабаас Сибирь хүртлэх өргөн уудам хээр тал, хангай говийн бүс нутагт Элам, Киммер, Скиф, Урал- Алтай язгуурын янз бүрийн угсааны нүүдэлчин малчин аймаг овгууд, тэдгээрийн дотор мөн дээр дурдсан Хүннү, Сиху, Дүнху тэргүүтэй Монтол, Түрэг, Манж-тунгус нүүдэлчид оршин амьдарч байжээ. Манай эриний өмнөх III зууны үе хүртэл тэдний дунд ямарваа төр улс, бичиг үсэг үүсээгүй байсан боловч тэд нийтдээ өөрийн гэсэн соёлтой аймаг овгууд байжээ. Тэдгээрийн нүүдлийн соёл нь бас өвөг Монгол, Түрэг, Манж-тунгусын гэсэн өөрсдийн тус бүрийн онцлогтой байв. Хүн төрлөхтөн нийтдээ болон овог аймаг анх үүссэн цагаасаа эхлэн оюун ухаан, хэл соёлтой болж хөгжин байснаар бусад амьтдаас шинж чанар, зарчмын их ялгаатай. Зарим эрдэмтэд хүний нийгэм зөвхөн зэрлэг ургамал, үр жимс түүвэрлэн ан гөрөө хийж байгалийн бэлэн зүйлээр амьдрахаа больж нэгэн хэсэг нь гол төлөв тариа тарьж, нөгөө нь мал маллаж, бүтээн боловсруулах үйлдвэрлэл эрхлэх болсон явдал урьдах үеийнхээс чанар чиглэлийн ялгаатай томоохон дэвшил байсан юм. Тийм учраас тэрхүү газар тариалан, мал аж ахуй гэсэн хөдөлмөрийн анхны том хуваарь гарснаар иргэншилт соёл буюу иргэншил үүссэн хэмээн үзэх хандлага байсаар ирсэн. А нхаарууш тай нь эрдэм ш и н ж и лгээн и й болон нийтлэл сурталчилгааны зохиолуудын аль алинд нь соёл хэмээн жирийн соёл ба иргэншилт соёл хоёрыг нийтэд нь тодорхой ялгаж салгалгүй ерөнхийд нь дурдах явдал байдаг. С уурыимал соёл, нүүдлийн соёл гэдэгтэй төсөөтэйгөөр «суурьшмал соёл иргэншил», «нүүдлийн соёл иргэншил», эсхүл товчилж тодруулаад «суурыимал иргэншил», «нүүдэл иргэншил» хэмээн томъёолдог. Нүүдэл иргэншил гэдэг нь аливаа нүүдэлчин овог аймгуудын нийгэмд хүй нэгдлийн байгуулал, цусан төрлийн барилдлага задарч, нүүдлийн төр улс, бичиг үсэг үүсээд тэдгээрийн дээр тулгуурласан нүүдлийн төр ёс, гэгээн соёл бий болсныг хэлдэг. М Э Ө III зууны үеийн Хүннү, Сихү, Дүнху зэрэг Төв Ази, Монгол орны нүүдлийн малчин аймаг овгуудын нийгэм нь чухам тийм төр ёс бичиг үсэг бүхий нүүдэл иргэншил үүсэн бүрэлдэх тийш хандаж байсан хүй нэгдлийн байгууллын үеийн эцсийн шатанд гарсан цаг байсан юм.
README.md exists but content is empty.
Downloads last month
39

Models trained or fine-tuned on barsbold/MGLhistory