news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
“Дархлаажуулалтын хууль эрхзүйн орчин, санхүүжилтийн тогтвортой байдал” олон улсын хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Сабин институт-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч болоод Уганда, Вьетнам зэрэг улсаас төлөөлөгчид оролцож байна. Тус хэлэлцүүлгийн үеэр Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах тухай засвар хууль, олон нийттэй хэрхэн хамтран ажиллах талаар, Дархлаажуулалтын санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад Татварын ерөнхий газрын үүрэг оролцооны талаар холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьлаа. Мөн бусад улс орнуудын дархлаажуулалтын хууль эрхзүйн орчны талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн аж. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, “Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, дархлаажуулалтын сангийн тухай” итгэл тавьсан бөгөөд илтгэлдээ Дархлаажуулалтын үр дүнг танилцуулсан юм. - 1940 онд цагаан цэцэг өвчнийг устгаж чадсан Азийн анхны улс болсон. - 2000 онд халдварт саа өвчнийг устгасныг баталгаажуулсан гэрчилгээг ДЭМБ-аас гардан авсан. - 2014 онд улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон анхны дөрвөн орны нэг болж ДЭМБ-ын гэрчилгээг авсан. - Заавал хийх дархлаажуулалтын хамралт 95-99 хувь хүрсэн. - 2004 оноос сахуу, хөхүүл ханиад, полиомиелитын тохиолдол, - 2009 оноос хойш улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. - Хуулийн хүрээнд дархлаажуулалтын эрх зүйн орчинг бүрдүүлсэн. - Хууль нь Монгол Улсын хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, дархлаажуулалттай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоо биелүүлж, хангалттай хэмжээнд хэрэгжиж байна. - Засгийн газрын дэмжлэг, оролцоо нэмэгдэж, Дархлаажуулалтын санд оруулах санхүүжилт тогтвортой нэмэгдсэн хэмээн дүгнэсэн юм. - Халдварт өвчнүүдийг устгасан, тархалтыг таслан зогсоосон амжилтаа бататгах, - Вакцины хамралт өндөр байгаа өнөөгийн түвшнээ хадгалах, - Эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, - Дархлаажуулалтад шинэ вакцин нэвтрүүлэх шаардлагатай гэжээ.
эрүүл мэнд
ДЭМБ-аас энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр АНУ-д Эбола вируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн юм. Өвчтөн саяхан Баруун Африкт аялсан байжээ. Тэрээр өнгөрсөн сарын 24-ний өдөр АНУ-д ирсэн бөгөөд арвандөрвөн хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөний сорьцыг лабораторийн шинжилгээнд хамруулж, Атланта дахь Өвчний хяналт сэргийлэлтийн төв болон Техас мужийн төв лабораторид оношийг баталгаажуулсан байна. Одоогийн байдлаар ойрын хавьтлыг илрүүлэх судалгаа хийгдэж байна. Өвчтөнтэй хамт Африкаас нэг нислэгээр ирсэн хавьтлуудад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. 0 Энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр Австри улсын ОУЭМД-ийг зохицуулагч байгууллагаас “MERS-CoV” вирусээр үүсгэгдсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээллээ. Өвчтөн 29 настай, эмэгтэй. Саудын Араб улсын иргэн. Түүнд Саудын Арабад байх үед нь буюу есдүгээр сарын 17-ны өдөр амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг илэрч, долоо хоногийн турш өндөр халуурсан боловч эмнэлэгт хандаагүй байна. Өвчтөний охин болон жолоочид нь хүнд амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтүүлэн тусгаарлаж, эмчилж байна. Мөн ойрын хавьтлын 25 хүнийг илрүүлж, тусгаарлан хянаж, лабораторийн шинжилгээг авч эхэлжээ. Одоогийн байдлаар өвчтөнтэй хамт Саудын Арабаас олон улсын нислэгийн ниссэн зорчигчдын дунд судалгаа хийгдэж байна. Иймд вирусын гаралтай халдварт өвчин улс орон дамжин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байгаа үед аль болох өвчлөл бүртгэгдэж буй улс оронд аялахгүй байхыг олон нийтэд сэрэмжлүүллээ. ХӨСҮТ-ийн томуугийн тандалтын нэгжийн мэдээлснээр манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: • Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой тохируулан хувцаслах, даарч, хөрөхгүй байх, • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт хоёроос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээг хийж байх, • Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших, • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар шаардлагагүй бол аль болох удаан хугацаагаар явахгүй байх, • Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр, нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах зэргийг зөвлөж байна
эрүүл мэнд
Нүдний доогуур гол төлөв ядрах үед нүдний доогуур хөхөрдөг. Энэ нь хүчилтөрөгч буюу эд эсийн амьсгалын чухал тэжээл дутагдсантай холбоотой. Ихэнхдээ оюуны хөдөлмөр хийдэг хүмүүст хөдөлгөөнгүйгээр удаан суусны дараа нүдний доогуур хөхөрсөн аргыг хэрэглэн толгойныхоо өвчинг намжааж болно. Хүйтэн усаар норгосон алчуур толгой дээрээ тавьж болох юм. Дээрх аргууд яагаад сайн бэ гэвэл толгой өвдөх үед гол төлөв тархины судсууд тэлдэг бөгөөд хүйтэн цохилт өгөхөд хялгасан судсууд агшдаг учраас түр зуур боловч эмчилгээний үр дүн мэдрэгдэж өвчин намждаг байна. Энэ ажиглагддаг. Үүнийг засахад тийм ч аргыг удаан хэрэглэж болохгүй. Өөрөөр төвөгтэй биш. Та нүдээ аниад бүлээн баахуугаар норгосон самбайг нүднийхээ дээр тавиад 20 минут амар. Дараа нь цэгэн иллэг хийнэ. Үүнд: нүдний дотор буланд хоёр гарын долоовор хуруугаар дарна. Дараа нь нүдний гадна талын буланд дарна. Хамгийн сүүлд хоёр гарынхаа алганы хонхорт нүдээ тааруулаад зөөлөн дарна. Энэ үед нүдний ухархай дээд доод зовхины цусан хангамж сайжирна. Харааны ядаргаа арилна. Цусан хангамж сайжрахын хэрээр нүдний доогуур хөхөрдөг зүгээр болох юм байн.
эрүүл мэнд
Дэлхий дахинд болон Монгол улсад бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. Улсын хэмжээнд албан болон албан бус сувгаар халдварт өвчин, олныг хамарсан осол, гэмтэл, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, үйл явдлын талаарх мэдээлэл мэдээлэгдээгүй байна. -Энтеровирус D68 вирусын халдвар, АНУ-д (албан мэдээ): Энэ оны энэ сарын гуравны өдрийн байдлаар АНУ-ын Алабама, Колорида, Индиана, Йова, Кансас, Нью-Иорк зэрэг 43 мужид Энтеровирус D68-аар үүсгэгдсэн уушигны хүнд явцтай өвчний лабораториор батлагдсан 538 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас барсан дөрвөн хүний сорьцод Энтеровирус D68-ийг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ сарын хоёрны өдрийн байдлаар Канад улсад нийт Энтеровирус D68-аар үүсгэгдсэн халдварын 85 тохиолдол бүртгэгдсэн байна. Канад улсын Үндэсний Микробиологийн Лабораторид Энтеровирус D68-ыг илрүүлэх сорьцын 18 хувьд эерэг дүнтэй тодорхойлогдсон байна. -Мэдрэлийн цочмог өвчин, АНУ-д (албан мэдээ): Энэ сарын гуравны өдөр ДЭМБ-д АНУ-ын Олон улсын эрүүл мэндийн дүрмийг зохицуулах байгууллагаас хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн мэдрэлийн цочмог өвчний талаар мэдээлсэн байна. Колорида мужийн хүүхдийн төв эмнэлэгт есөнхүүхэд мэдрэлийн цочмог өвчнөөр өвчилжээ. Тэдний дундаж нас найм (насны хязгаар 1-18) байна. Өвчтөнүүдэд халуурах, мэдрэлийн эмгэг (юм хоёрлож харагдах, залгиж чадахгүй болох) илрэхээс гадна амьсгалын замын эмгэг өөрчлөлт илэрсэн байна. Мөн урьд нь Энтеровирус D68-аар үүсгэгдсэн уушигны хүнд явцтай өвчнөөр өвчилсөн хоёр хүүхдэд мэдрэлийн гаралтай эмгэг (энцефаломиелит, саа, саажилт) илэрсэн бөгөөд тархи нугасны шингэнд Энтеровирус D68 вирусыг илрүүлсэн байна. Энэ мэдрэлийн цочмог өвчин нь АНУ-ын ихэнх мужид тархсан Энтеровирус D68-аар үүсгэгдсэн халдварын дэгдэлтээс өөр байдлаар тохиолдож байна. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс дэгдэлтийн судалгаа хийх, лабораторийн шинжилгээгээ үргэлжлүүлж байгаа юм байна.
эрүүл мэнд
: Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол гарсан. Энэ дагуу мэргэжлийн байгууллагаас тархвар судлал болон лабораторийн шинжилгээ хийхэд үхрээс халдвар авч өвчилсөн болох нь батлагдаж, ”Боомын арьсны хэлбэр”-ээр өвчилсөн нь тогтоогдсон байна. Иймд малчин иргэд гэнэт мал үхвэл малын эмчид яаралтай хандаж, шалтгааныг тогтоолгох, үхсэн мал амьтантай харьцахгүй байх, шаардлага гарвал бээлий өмсөх, үхсэн болон өвчилсөн малтай харьцсаны дараа халуурах, толгой өвдөх, хар тав бүхий шарх гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Өвчтөн “Д” 44 настай, эрэгтэй. Тэрээр энэ оны есдүгээр сарын 21-ний өдөр зургаан тарвага агнаж, махыг нь чанаж иджээ. Өвчтөнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Урьдчилсан онош тарваган тахлын булчирхайн хэлбэр байж болзошгүй гэж гарчээ. Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын 40 хүнийг илрүүлж, эрүүл мэндийг хянаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорионы дэглэм тогтоож, таван газарт пост ажиллуулж байна. Эбола вируст халдвараас иргэд болон эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна. Энэ оны энэ сарын гуравны өдрийн байдлаар Африкийн улс орнууд болох Гвиней, Либери, Сьерре-Леон, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Конго Улсад тархаад байсан Эбола вируст халдвар АНУ болон Испани улсад бүртгэгдсэн байна. Иймд улс орон дамжин шинээр бүртгэгдэж байгаа вирусээр дамжих халдварт өвчнөөс иргэд хэрхэн сэргийлэх талаар дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:  Энэ вируст халдвар дэлхийн аль ч улс оронд тархах магадлал өндөр болсон тул шинээр бүртгэгдэж буй вирусээр дамжих халдварт өвчин бүртгэгдэж байгаа бүс нутагт аль болох зорчихгүй байх; Өвчин бүртгэгдсэн улс оронд зорчиж ирсний дараа халуурах, толгой өвдөх, ядрах суулгах, бөөлжих, цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандах хэрэгтэй. Одоогийн байдлаар Эбола вируст халдвараар 300 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байна. Иймд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өвчний сэжигтэй тохиолдолтой харьцахдаа өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс маск, бээлий, нүдний шил зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж хэвших, сургалтад хамрагдах, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудас болон олон улсын байгууллагын цахим хуудаснаас авч байхыг зөвлөж байна.
эрүүл мэнд
"Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар"-ын хүрээнд энэхүү арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ахмадуудад биеийн жин, биологийн нас тодорхойлж, цусны даралт хэмжиж, идэвхтэй хөдөлгөөн, зохистой хооллолтын талаар зөвлөгөө өглөө. Мөн алхалт, гүйлт, аялалаар эрүүл мэндээ бэхжүүлсэн шилдэг ахмад, зохион байгуулагч есөн хүнийг алхалт хэмжигч, цусны даралтын аппаратаар шагнаж урамшууллаа.
эрүүл мэнд
Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 31 дэх удаагийн ээлжит цахим хурал Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд хийлээ. Тус хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, Хүүхдийн төв сувиллын захирал Э.Буянмандах, 3-р төрөх эмнэлгийн дарга Д.Бат-Очир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа нар оролцжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлаас тодруулбал, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр,“Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалт, Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын энэ оны 322 дугаар тушаал гарсны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах тоноглогдсон таван автомашиныг Дорнод аймгийн БОЭТ, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагаанууд боллоо. Олон улсын ахмадын өдрийг энэ сарын нэгэнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод 24 жил болж байгаа. Энэ жил НҮБ-аас Олон улсын ахмадын баярын өдрийг “Хэнийг ч бүү орхигдуул, Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжье” уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан. Манай улс энэхүү уриан дор нэгдэн Олон улсын ахмадын өдрийг ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд тэмдэглэж байгаа юм байна. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд орон нутгийн захиргааны байгууллагыг оролцуулж байх шаардлагатай гэдгийг салбарын сайд дахин онцоллоо. Яамнаас аймгийн Засаг дарга нарт хамтран ажиллах Түншлэлийн баримт бичгийг ойрын хугацаанд хүргүүлэхээр болсоноо дуулгалаа. Мөн ирэх оноос эмийн нэгдсэн худалдан авалтын бодлогыг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр төсөв хэмнэх тооцоо байгааг хэллээ. Эцэг, эхийн хараа, хяналт, хариуцлагагүйгээс бага насны хүүхэд золгүй байдлаар эндэх явдал буурахгүй байгааг хаа хаанаа анхаарах шаардлагатайг онцоллоо.Түүнчлэн энэ үеэр 20 орчим сумдын эмнэлгийн уурын зуух, барилгын их засварын ажил хийгдэж байгааг дуулгаад, өвөл хаяанд ирсэн энэ үед шуурхай гүйцэтгэж, хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч хүмүүст санууллаа.
эрүүл мэнд
Мари Стопс олон улсын байгууллагаас гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах зорилготой “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх, үр хөндөлтийн эрсдлээс сэргийлэх” Данида төслийг Монгол улсад 2014 оны долдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн аж. Тус төслийн танилцуулах уулзалтыг Эрүүл мэндийн яам, Мари Стопс олон улсын байгууллага, “Данида” төслийн баг хамтран Эрүүл мэндийн яамнаа хийлээ. Уулзалтад ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа, “Данида” төслийн бодлого, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Цэвэлмаа болон эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүд оролцов. Энэхүү төсөл нь 2,5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Монгол улсын хэмжээнд жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа ажээ. Төслийн хүрээнд хүн амын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахыг тулд хэд хэдэн чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн байна. Үүнд: - Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, - Үйлчлүүлэгчийн нөхөн үржихүйн эрхийг хангах, мэдээлэл авах, сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх, - Чанартай тусламж, үйлчилгээ, Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх, - Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, удирдамжийг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх, - Эх, нярайн эндэгдлийг бууруулах, - Мянганы хөгжлийн тав дахь зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх, - Улсын хэмжээнд Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн түгээлтийг өргөжүүлэх зэрэг ажлуудыг төслийн хугацаанд хийнэ. Танилцуулах уулзалтаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа “Монгол улсад эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн байдал”, “Данида” төслийн бодлого, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Цэвэлмаа “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх, үр хөндөлтийн эрсдлээс сэргийлэх” Данида төслийн танилцуулга сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
эрүүл мэнд
Өнгөрсөн онд 79780 хүүхэд мэндэлсэн шиг энэ онд хүн амын цэвэр өсөлт 71000-д хүрвэл шинэ оны өмнөхөн гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах боломжтой гэнэ. Тодруулбал, Статискчидийн үзэж буйгаар гурван сая дахь иргэн энэ онд багтаж мэндэлнэ гэсэн тооцоо судалгааг гаргажээ. Манай улсад арван минут 30 секунд тутамд нэг хүүхэд шинээр мэндэлдэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд нийт 1638 хүүхэд мэндэлжээ. Монголын үрс маш олон болтугай.
эрүүл мэнд
Монгол улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний шинжилгээнд 157,912 хүн амбулаториор үйлчлүүлсний 7,094 (4.5 хувь) нь ТТӨ-тэй ба өмнөх долоо хоногоос 0.2хувь, өнгөрсөн оноос 0.1хувиар их, 10,000 хүн амд 26.3 тохиолдол бүртгэгдэн, өмнөх долоо хоногоос 3.1, өмнөх оны мөн үеэс 3.5 тохиолдлоор тус тус нэмэгджээ. Иймд, • Томуу, томуу төст өвчинтэй холбоотой тушаал, зааврыг хэрэгжүүлэн ажиллах тархвар судлалын заалтаар эмч, ажилтнуудыг вакцинд хамруулах • Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах (эмийн болон халдваргүйтгэлийн бодисын нөөц) • Хүн амд зориулсан мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг өргөжүүлэхийг эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага хамт олонд захилаа.
эрүүл мэнд
“Олон улсын хараа хамгаалах өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. Тус хуралд Эрүүл мэндийн яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөл оролцсон юм. Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай байна. Бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж болох сохрол, хараа муудалт байдаг. Дэлхий даяар хараа алдалтын үндсэн шалтгаан катаракт боловч засагдаагүй рефракцийн гажиг сул харааны гол шалтгаан болж байна. Иймд хүн амын дунд ДЭМБ-аас гаргасан “VISION2020” зайлсхийж болох сохролтой тэмцэх уриалгыг бүх нийтэд гаргасан. Манай улсын хувьд өнгөрсөн оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй 14 800 гаруй хүн байгаагаас тав хүртлэх насны 314, 6-15 насын буюу сургуулийн насны хүүхдүүд 1209, 16-35 насныхан 3384, 60-аас дээш насны 3903 хүн байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх таван өвчинд нүдний эмгэг багтаж цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна. Техник, технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер, Ipad зэргээр хараа хяналтгүй тоглуулснаас болж харааны сулралтай хүүхдийн тоо нэмэгдэж байгааг эцэг, эх асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-5 настайгаас нь шалгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байдаг юм байна. Энэ жилийн хараа хамгаалах өдрийг угтан Эрүүл мэндийн яамнаас санаачлан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран нүдний эрсдэлт бүлгийн хүмүүст чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, үзлэг шинжилгээнд хамруулах ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна.
эрүүл мэнд
Сүүлийн үед 0-3 насны хүүхдүүд парацетамол эмэнд ихээр хордох болсон талаар албаныхан анхааруулж байгаа юм. Тодруулбал,0-3 насны хүүхдүүд парацетамол уулгахгүйгээр эмчлэх хэрэгтэй.Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ халууныг хурдан буулгахын тулд маш өндөр тунгаар уулгасан ч байдаг. Энэ мэт байдлаас болж хүүхэд парацетамолд хордож ирж байна. Хүүхэд парацетамол болон аспиринд хордох маш аюултайг эцэг, эхчүүд мэдэх хэрэгтэйг анхаарууллаа.Тиймээс хүүхдэдээ парацетамол уулгах гэж байгаа бол өрхийн эмч болон түргэн тусламжийн 103- аас зөвлөгөө авч байхыг эцэг, эхчүүдэд эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулж байна.
эрүүл мэнд
Хоспис ба хөнгөвчлөх эмчилгээний дэлхийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ба хавдрын бус хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” сэдэвт бага хурал боллоо. Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдлаа. Уг бага хуралд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Хүүхдийн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ одоогоор Монгол улсад эхлэл төдий байна. Энэ тусламжийг голдуу эмчилгээтэй нь хавсрах маягаар явуулж иржээ. Мөн энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх нь тулгамдсан асуудал болоод байгаа юм. ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ, “Салбарын яамны зүгээс сүүлийн жилүүдэд хүүхдийн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх, хөнгөвчлөх эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, өвдөлт намдаах арга барилын стандарт, зааврыг боловсруулж мөрдүүлэх, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг эмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн хүүхдэд хөнгөвчлөхөөс өөр тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдгийг эцэг, эхэд хэлнэ гэдэг маш хэцүү шийдвэр байдаг учраас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хүүхэд болон эцэг эхтэй нь хэрхэн харьцах ёс зүйн асуудлыг анхаарч байгаа. Хүүхдийн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ гэдэг хүнд өвчтэй хүүхдэд үзүүлэх тусламжийн нэг хэсэг бөгөөд хүүхдийн амьдралын чанарыг сайжруулах, эцэг эх, асран хамгаалагчид хүнд өвчтэй байгаа үрийнхээ төлөө шийдвэр гаргахад нь туслах үйлчилгээ болдог. Иймд дан ганц эрүүл мэндийн байгууллагаас гадна төрийн бус байгууллага, салбар дундын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн яамнаас Хүүхдийн асрах төвийг Концессын гэрээгээр байгуулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн байгаа” хэмээн онцоллоо. Цаашид хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, өвдөлт намдаах арга барилын стандарт, зааврыг боловсруулан мөрдөх зэргийг үе шаттай хийх шаардлага байна. Өнөөдрийн үйл ажиллагаа нь дээрх асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэж хуралд оролцогчид үзэж байна.
эрүүл мэнд
Одоогоос 14 жилийн өмнө Монгол улсад хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг нэг ч байгууллага, хөнгөвчлөх анагаах ухааныг заадаг нэг ч сургууль, нэг ч монгол ном сурах бичиг байгаагүй юм байна. Иймээс өвчин нь илаарших боломжгүй болсон өвчтөний тусламж үйлчилгээ авах эрх нь хөсөрдөж, “эмчилгээгүй ” гэдэг нэрийн дор ар гэрт нь даатган үлдээдэг байсан ба тэд өвдөж, шаналсаар хорвоог орхидог байсан. Яг 14 жилийн өмнө Монголын Хөнгөвчлөх Эмчилгээ Нийгэмлэг байгуулагдах үед ЭМЯ-ны дэд сайдын үүргийг гүйцэтгэж байсан Н. Удвал, энэхүү шинэхэн нийгэмлэгийг өлгийдэн авсан ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар батлуулан ажиллуулсан билээ. Ажлын хэсэг нь: - хөнгөвчлөх тусламж үйлчилгээний сургалтыг Анагаахын боловсролын тогтолцоонд, төгсөлтийг өмнөх ба дараах сургалтанд, эмч, сувилагч нарт оруулах; -хөнгөвчлөх эмчилгээнд нэн шаардлагатай эм хангамжийг бий болгох, эмийн жор бичих эрхийг өргөтгөх, - хөнгөвчлөх тусламж үйлчилгээний стандартыг боловсруулах, -хөнгөвчлөх тусламж үйлчилгээг ЭМЯ-ны бодлогонд тусгах цогц ажлын хэсэг батлагдаж байсан нь өнөөдөр хөнгөвчлөх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн ба засгийн газрын бодлогоор хөгжүүлдэг гэх зэрэг багтсан аж.
эрүүл мэнд
2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Либери, Гвиней, Сьерро-Леон, Нигери, Сенегал, БНАКУ, АНУ, Испани улсад Эбола вируст халдвараар нийт 8105 хүн өвчилж, 3908 (48%) нас барсан байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 401ажилтан өвчилж, 232 (58%) нас барсан байна. 2014 оны энэ сарын 06-ны өдөр ДЭМБ-д Испанийн Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний зохицуулагч байгууллагаас нэг хүн Эбола вируст халдвараар өвчилснийг албан ёсоор мэдээллээ. -Өвчтөн 44 настай, эмэгтэй. Испани улсын Мадрид дахь Ла-Паз-Карлос гуравдугаар эмнэлэгт сувилагчийн туслах хийдэг. -2014 оны есдүгээр сарын 22-нд Африкийн Сьерро-Леон улсаас эх орондоо ирж, есдүгээр сарын 25-нд нас барсан Эбола вируст халдвараар өвчилсөн өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд оролцож байсан бөгөөд өвчтөнтэй хоёр удаа харьцахдаа хувийн хамгаалах хэрэгслийг өмссөн гэж мэдэгджээ. -Түүний нөхөр болон эмнэлгийн тусламж үзүүлсэн эмнэлгийн хавьтлыг хяналтад авсан байна. Ойрын хавьтлыг илрүүлэх болон өвчтөнийг ямар замаар халдвар авсныг илрүүлэхээр судалж байна. -Африкаас өөр улс оронд хүнээс хүнд дамжсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын наймдугаар сарын 13-ны өдрийн тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа байгууллагуудад 19 нэр төрлийн 47 ширхэг, нийт 980 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Үүнд биохимийн болон цусны бүрэн анализатор, амьсгалын аппарат гэх мэт эмнэлгийн тоног төхөөрөмжийг дүүргийн эрүүл мэндийн төвд хуваарилан өгсөн байна. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НЭМГ-ын дарга Ш.Энхбат болон албаны бусад хүмүүс оролцжээ.
эрүүл мэнд
“Архины хортой хэрэглээг бууруулах” үндэсний хоёр дахь хөтөлбөр төслийн хэлэлцүүлгийг нийгмийн бүх түвшинд зохион байгуулах хуваарийн дагуу НЭМҮТ-ийн Сургалтын танхимд Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдээс өндөр настнуудын төлөөлөл хүрэлцэн ирж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Өндөр настнууд дөрвөн багт хуваагдан хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, өөр өөрийн саналыг дэвшүүлсэн юм. - Дүүрэг хороо бүр архины хамааралтай иргэдийн дунд судалгаа явуулж, судалгаанд үндэслэн “халамжлан хүмүүжүүлэгч”-ийн үүрэг хүлээсэн ахмадын бүлэг байгуулах, архинаас гаргасан хүний тоогоор ахмадуудад тодорхой урамшуулал олгох, - Согтууруулах ундаа үйлдвэрлэгчийг УИХ-ын гишүүнээр сонгохгүй байх, - Согтууруулах ундааны градусыг харгалзан татварыг өндөр болгох, - Согтууруулах ундааны хортой хэрэглээг бууруулахад хувь хүмүүс, иргэдийн оролцоог бодитой болгох механизмтай болох зэрэг хэд хэдэн чухал саналыг дэвшүүлж байлаа.
эрүүл мэнд
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Амны хөндийн эрүүл мэндийн төвийн нээлтэд оролцлоо. Тус төвийг Улаанбаатар Ротари Клуб нь Олон Улсын Ротарийн 3490 дүгээр дүүргийн нийт 74 Ротари клуб болон Олон Улсын Ротарийн Сангийн дэмжлэгтэйгээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургууль хамтран байгуулж байгаа юм байна. Монголын хүн амын дунд амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт явуулах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилго бүхий Амны хөндийн эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд уг төв болон мэдээллийн санг байгуулан ажиллахаар болжээ. Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан оролцож хэлсэн үгэндээ “Олон улсын Ротарийн сан, Тайваны ротарийн клубүүд манай улсад нэн хэрэгцээтэй Амны хөндийн эрүүл мэндийн төвийг байгуулж байгаад талархалтай хүлээж авч байна. Монголчууд бид хүнтэй уулзахдаа хүний шүд болон нүдийг харж эрүүл мэндийн байдлыг нь мэддэг. Шүд эрүүл бол бие эрүүл гэсэн үг бий. Төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Анагаахын салбарт хамтран ажиллаж буй нийт гадна, дотны төлөөлөгчидөд халуун талархал илэрхийлье” гэсэн юм. Төслийн ажлын эхний шатанд 10 000 долларын өртөг бүхий нийт зургаан ширхэг шүдний үзлэгийн иж бүрэн зөөврийн машиныг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хоёрдугаар төв болон Архангай, Говь-Алтай аймаг, Эрдэнэт хотын Эрүүл мэндийн төв, Нүүр ам судлалын сургуульд тус тус хүлээлгэн өглөө. Тус төслийн зорилго нь Монголын хүүхдүүд, нийт хүн амыг шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, сургагч багш бэлтгэх, шүд амаа арчлах зөв дадал хэвшил олгох болон Монгол Улсын хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээлэлийн сан бүрдүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж санаачлагчид үзэж байгаа ажээ.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний төлбөрийн тогтолцооны үнэлгээ”-г танилцуулах, цаашид авах арга хэмжээний зураглал гаргах хэлэлцүүлэгт уулзалт боллоо. Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулан, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд хүртээмжтэй хүргэх замаар хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулах эрхэм зорилгод хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлөх боловч нэн тэргүүнд зохистой санхүүжилт, зөв төлбөрийн механизм туйлын чухал үүрэгтэй аж. Манай улс сүүлийн 10 жилд эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний төлбөрийн механизмуудыг үе шаттайгаар шинэчилсний үр дүнд өнөөдөр эдийн засгийн ангиллаар санхүүжих, оношийн хамааралтай бүлгээр санхүүжих, нэг иргэнээр санхүүжих болон шууд төлбөрийн аргаар санхүүжих гэсэн төлбөрийн механизмуудыг нэвтрүүлэн, уг төлбөрийн механизмуудын үр нөлөөлөл нь харагдахуйц хугацаанд тогтвортой ашиглаж байгаа юм байна. Тус уулзалтад эрүүл мэндийн салбарын төлбөрийн механизмын үнэлгээг танилцуулж байгааг миний бие эрүүл мэндийн санхүүжилтын талаарх өнөөгийн эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулахад шаардлагатай нотолгоо бий болж байна хэмээн олзуурхаж байгаагийн зэрэгцээ үнэлгээнд үндэслэн төлбөрийн тогтолцоог сайжруулах цаашдын арга хэмжээний зураглалыг бий болгох ач холбогдолтой.
эрүүл мэнд
Тамхины утаанд 4000 төрлийн хорт бодисууд агуулагддагаас 69 төрлийн хорт бодисууд болох хар тугалага, никотин, бохь, аммиак, цианит, хүнцэл, формальдегид зэрэг нь хорт хавдар үүсгэдэг байна.
эрүүл мэнд
Өнгөрсөн жил манай улсад дөрвөн настай хүүд энэ төрлийн хагалгааг амжилттай хийсэн билээ. Тэгвэл саяхан манай эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийжээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн эмч нарийн баг, БНСУ-ын "Асан" эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нартай хамтран ой гарантай охинд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийсэн байна. бяцхан охины донор нь түүний ээж байсан гэнэ. Одоогоор ээж, охин хоёрын биеийн байдал сайн, Улсын клиникийн Нэгдүгээр эмнэлэгт эмчилгээгээ хийлгэж байгаа гэнэ.
эрүүл мэнд
"Улаанбаатар их дэлгүүр"-ийн гадна II амаржих газрын эмч ажилтнууд жагсаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тодруулбал, тус эмнэлэг дулааны шугам сүлжээний асуудлаас болж өнгөрсөн онд хүндхэн өвөлжсөн гэнэ. Гурван сая дахь иргэнээ өлгийдөн авна гэж байхгүй тухай эмч, ажилтнууд хэлж байгаа бөгөөд энэ бүхэнд "Улаанбаатар их дэлгүүр"-ийн удирдлага буруутай хэмээн жагсаалын үеэр илэрхийллээ. Тэд “Монгол эх төрөх газаргүй болж, олон эх нярайн эрх зөрчигдөж байна”, "Эх нярай дулаан орчинд төрөх- Эмчлүүлэх эрхтэй”, “Сүхээ та эх нярайд эхийн сэтгэл гарга” гэсэн бичигтэй лоозонг барин жагсаж, эсэргүүцлээ. Тус амаржих газрын ерөнхий эмч Б.Оюунханд “Нийслэлийн II амаржих нь 1959 онд байгуулагдсан ууган амаржих газрын нэг. Тус амаржих газарт жилд 6000 гаруй эх төрж, өдөрт 20 гаруй мэс засал, сард 670 гаруй эх нярайг эсэн мэнд амаржуулдаг. Удахгүй гурван дахь сая иргэнээ хүлээн авахаар ачаалал ихтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар 125 эх нярай хэвтэн эмчлүүлж байна. Төрөхийн зай талбай бага байгаагаас нэг орон дээр хоёр эх хэвтэн эмчлүүлж байна" гэсэн юм. II амаржих газрын эргэн тойронд өндөр барилгууд баригдсанаас болж өнгөрсөн жил дулаан зарцуулалт хүрэхгүй, хөлдөлт үүсч паар хагарч хүндрэлтэй өвөлжсөн гэнэ. Үүссэн нөхцөл байдлын талаар нийслэлийн Засаг даргын тамгийн газарт танилцуулан нэмэлт халаалтын шугам татуулах санхүүжилтийг шийдүүлсэн байна. Инженерийн шугам сүлжээний зургийн дагуу “Улаанбаатар Их дэлгүүрийн” –ийн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайгаар дулааны шугам татах гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд дээрх ажлыг эсэргүүцэн 14 хоносон байна. "Улаанбаатар их дэлгүүр"-ийн зүгээс "Манай байгууллагын халаалтанд сөргөөр нөлөөлнө" гэж тайлбарласан гэнэ. Иймд ОСНААУГ-аас дүгнэлт гаргуулхад тус дэлгүүрийн халаалтад сөргөөр нөлөөлөхгүй гэсэн байна. Дулааны шугам татах гүйцэтгэх компани дулааны шугамыг хоёр хоногийн дотор татаж дуусгах бөгөөд тус дэлгүүрийн авто зогсоолыг дахин засаж өгөх талаар хүртэл албан бичиг хүргүүлжээ. Ингээд байхад тус дэлгүүрийн зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй учир хоёрдугаар төрөхийн эмч нар эсэргүүцлийн жагсаал хийхээс өөр аргагүйд хүрсэн байна. Хамгийн аймшигтай нь хагалгаа хийх явцад эмч нарын гар чичирж байна шүү дээ хэмээн тэд хэлж байлаа. Тус амаржих газарт 500-1000 граммтай дутуу төрсөн нярай хүүхэд, 25 эх эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Мөн энэ онд 3000 гаруй эх төрөхөөр жирэмсэний хяналтад байгааг тэд энэ үеэр онцолж байв. Тус дэлгүүрийн захиргаанд удаа дараа албан тоот хүргүүлж, ажил эхлүүлэхээр очсон гэрээтэй компанийн удирдлага, инженер нарыг удаа дараа хөөж, бүдүүлэг зохисгүй үйлдэл гаргаж байгаад тус амаржих газрын эмч ажилтнууд эсэргүүцэн жагсаж байгаа нь энэ аж. Тэд олон мянган эх хүүхдийн төлөө ийнхүү тэмцэж байгаа юм.
эрүүл мэнд
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын нээлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У, ЭМЯ-ны газрын дарга нар, СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл, болон холбогдох албаны хүмүүс, тус эмнэлгийн ажилтан, албан хаагч нар оролцсон юм байна. Тус эмнэлгийн барилгын ажлыг анх 2010 оноос эхлүүлсэн бөгөөд 4 тэрбум төгрөгөөр “Шинэ барилга” компани цаг хугацаанд нь барьж, ашиглалтад оруулж өгсөн байна. Мөн доторх тавилга, тоног төхөөрөмжийг 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан байна. Тус төвийн олон Засгийн газар дамжаад шийдүүлж чадаагүй нэг асуудал нь цэвэрлэх байгууламжийн асуудал байсан. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн сайдын багцаас 600 сая төгрөг гаргаж, америк технологиор цэвэрлэх байгууламжийнн асуудлыг шийдэж, гүний худаг гаргаж өгсөн байна. СЭМҮТ-ийнхөн шинэ цогцолбор ашиглалтад орсноор үйлчилгээний чанарт ахиц гаргаж, олон шинэ төрлийн үйлчилгээг санаачлан нэвтрүүлж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, тамхинаас гаргах лазер эмчилгээг шинээр нээсэн, төгсөлтийн дараах сургалтын өрөөг тусад нь гаргаж тохижуулсан, цахим номын сан бүхий уншлагын өрөөтэй болсон, сэргээн засах физик эмчилгээний төрөл нэмэгдсэн, ариутгал халдваргүйтгэлийн шинэ тоног төхөөрөмжтэй болсон байна. Ийнхүү үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав, тухтай орчин, тэгш хүртээмжтэй, чанартай төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн хангагдсан СЭМҮТ-ийн шинэ цогцолбор үүдээ нээлээ.
эрүүл мэнд
Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2007 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэх болсон байна. Энэ талаар “Мари Стопс Интернэшнл” олон улсын байгууллагаас мэдээлэл хийлээ. Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг хэрэглээгүйгээс гарах сөрөг үр дагаварууд нь хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдварт өртөх явдал болдог байна. Энэ жилийн Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдрийг “Хүүхэд бүр хүссэн байх ёстой” гэсэн уриан дор зохион байгуулах юм байна. Манай улсад үр хөндөлтийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байгаа бөгөөд эдгээр тохиолдлын 70 орчим хувь нь давтан үр хөндүүлэлт байгаа аж. Түүнчлэн зөвшөөрөлгүй үр хөндөх болон хууль бус зулбуулах эмийн худалдаа байсаар байгааг тэд энэ үеэр онцолж байлаа. Дэлхий дээр жил бүр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41 хувь буюу 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байгаа бөгөөд жилд 15-19 насны охидын 16 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаа бөгөөд энэ насны бүлэг дэх нас баралтын зонхилох хувийг жирэмслэлттэй холбоотой шалтгаан эзэлдэг юм байна. Манай улсад 1000 эмэгтэй тутмын 552 буюу 55,2 хувь нь жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслээс сонгон хэрэглэдэг ба энэ хэрэглээ бага байгаа нь хүсээгүй жирэмслэлт, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Энэ өдөр эцэг эхчүүд, оюутан залууст "Хүслээр ирсэн бэлэг" гэр бүлийн сэтгэлзүй, гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгслийн талаархи лекц, уулзалт, ярилцлагыг зохион байгуулах юм байна.
эрүүл мэнд
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн хүндэтгэлийн хурал МҮЭСТО-д болж байна. Шастинаар овоглосон тус эмнэлгийн хамт олон өнөөдөр түүхэн 60 жилийн ойн баяраа хөдөлмөр бүтээлийн дээдээр угтаж байгааг эмч ажилчид ам бахдан хэлж байлаа. 1985 оны арван сард сайд нарын шийдвэрээр “Нэгдсэн гуравдугаар эмнэлгийг Улаанбаатар хотын П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг болгосон гэдэг. Хүндэтгэлийн хурлын эхэнд “Өнөөдрийн үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн төв эмнэлэг болтол хөгжиж хөгжлийн зам мэдээж дардан байгаагүй, үе үеийн ахмад эм, ажилчид үе үеийн удирдалага хамт олны нөр их хөдөлмөр бүтээлийн ачаар өнөөдрийн энэ ажилтанд хүрсэн” хэмээн онцлож байлаа. Тус эмнэлэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зүрх , тархины мэс заслын салбарыг шинээр хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр асар их билээ.
эрүүл мэнд
“Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын хамтарсан 2011 оны 261/101 дугаар тушаалаар 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийж, Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хурлаас гарсан шийдвэрийг холбогдох газар, хэлтэс, байгууллагт хүргүүлсэн аж. Тус хөтөлбөрийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцахаар Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, төрийн бус байгууллага, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, мэдээлэл авч, хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь очиж ажилласан юм байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 22 зорилтын хүрээнд 168 үйл ажиллагаа төлөвлөснөөс өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар биелэлт 78.7 хувьтай байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөний 14.2 хувь буюу 24 ажил хэрэгжилтийн шатанд, 7.1 хувь буюу 12 ажил хэрэгжээгүй байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 30 төрлийн халдварт өвчний 37.320 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.985 тохиолдлоор буурсан буюу 10.000 хүн амд 132.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 21.3-аар буурсан байна. Нийт халдварт өвчний хөдлөл зүй, 10 000 хүн ам тутамд, 2003-2013 он Улаанбурхан өвчнийг таслан зогсоосон, А вируст гепатит, цусан суулга, улаанууд, сальмонеллёзийн өвчлөл зорилтот түвшиндээ хүрсэн тодорхой үр дүнтэй боловч гахай хавдрын өвчлөл зорилтот түвшинд хүрээгүй ба нийт халдварт өвчний дотор 14.1 хувийг эзэлж байна.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Үүнтэй холбогдуулан салбарын бодлогодоо нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгаж ажиллахыг холбогдох яамны сайд нарт даалгажээ Түүнчлэн, Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс саяхан баталсан “Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх үндэсний стратеги (2014-2016)”-д тусгагдсан чиг үүргийнхээ дагуу тодорхой ажлууд хэрэгжүүлэхийг яам, агентлаг, нийслэл, нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон аж. Төрөөс явуулсан бодлогын үр дүнд 2000 оноос хойш тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл тогтвортой буурсан ч Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Увс, Сүхбаатар, Баян-Өлгий, Баянхонгор, Өмнөговь, Увс аймгуудад улсын дунджаас өндөр байгаа юм байна. Харин нийслэлд 160 мянган өрх тус бүр жилд таван тонн нүүрс түлж, 60 хувь нь гэртээ тамхи татдаг бол хөдөөгийн өрхийн дөнгөж 17 хувь нь ундны цэвэр усны эх үүсвэртэй байгаа нь хүүхдийн өвчлөлийн анхдагч шалтгаан болж байна. Хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгааны хоёрдугаарт ахуйн осол, золгүй тохиолдол орж, гэмтэж бэртсэн таван хүүхэд тутмын нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байна гэнэ.
эрүүл мэнд
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын явцад өнгөрсөн оны байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 14.904 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 39.9 хувийг эзэлж, өнгөрсөн онтой харьцуулахад 10 000 хүн амд 1.5-аар нэмэгдсэн байна. Нийт өвчлөлийн 41.9 хувийг тэмбүү өвчин, 32.5 хувийг заг хүйтэн, 25.4 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдвар, 10 000 хүн амд, 2011-2013 он Сүүлийн гурван жилийн байдлаар төрөлхийн тэмбүүгийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2013 онд нийт 26 тохиолдол бүртгэгдсэнээс Баян-Өлгий аймаг-нэг, Дорнод аймаг-дөрөв, Орхон аймагт гурав, Өвөрхангай аймагт гурав, Хэнтий аймаг-нэг, Улаанбаатарт -14 тохиолдол гарсан байна. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 2011, 2012 онуудад Засгийн газраас 9.7 сая, Олон улсын байгууллагаас 13.6 сая төгрөг нийт 23.3 сая төгрөгийн санхүүжилт тусгагдсан. Үүнээс 2012 онд Засгийн газраас дөрвөн сая, Олон улсын байгууллагаас 688.581 мянган төгрөгийн санхүүжилт тус бүрт хийгджээ. БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээний үндэсний хариу арга хэмжээнд жилд ойролцоогоор таван тэрбум гаруй төгрөг /2011, 2012 оны Засгын газар, төрийн бус байгууллагуудаас оруулсан санхүүжилтын судалгаагаар/ зарцуулагдсан бөгөөд үүний 30 хувийг улсын төсвөөс, 70 хувийг олон улсын байгууллагын санхүүжилт эзэлдэг, БЗДХ-ын эмийг 100 хувь, оношлуурын 30 хувийг Глобаль сангийн төслөөр хангасан байдаг. ХДХВ/ДОХ,БЗДХ-ын эмчилгээний зардлыг санхүүжүүлэгч Глобал сангийн санхүүжилт ирэх оноос зогсох тул засгийн газрын санхүүжилтийг энэ чиглэлд батлуулах, эсвэл эмчилгээний зардлыг улсын төсөвт суулгах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм байна.
эрүүл мэнд
Өмнөговь аймгийн бүсийн эрүүл мэндийн оношлогооны төв /БЭМОТ/-өөс ахмадын баярыг угтан жил бүр ахмад настнаа сувилах ажлыг зохион байгуулдаг. “Ахмадын эрүүл насжилт, эрүүл сар” уриатайгаар явагдаж буй энэ жилийн аян ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл аян үргэлжилэх аж. Тус аяны хүрээнд өндөр настнаа асрах, сувилах ажлыг хийж, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс гэрээр асаргаанд байдаг настангуудын мэдээллийг авч, БЭМОТ-ийн их эмч, сувилагч, асрагч гэсэн бүрэлдэхүүнтэй гэрээр нь эмчилгээ үйлчилгээг явуулж, цайны сүү, амин дэмийг бэлэглэж байна. Аяныг дан ганц Даланзадгад хотод биш бусад бүх сумдад зохион байгуулж байна.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Мишээл групп”, ШУТИС хамтран “Эрүүл мэндийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм-2014” үзэсгэлэн, Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган”-ыг энэ сарын 26-28-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгууллаа. Тус чуулганаар эмнэлгийн тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээ, хяналт тохиргоо, эрүүл мэндийн мэдээллийн технологи, тухайн мэргэжилтэн бэлтгэх, сургалтын хөтөлбөрийн төлөв байдал, хөтөлбөрийн шинэчлэлтийн эрэлт хэрэгцээ, сургууль ба ажил олгогч нарын хамтын ажиллагаа, түүнийг тойрсон асуудлууд, хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж байна. Сайд уг чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Энэхүү чуулган Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого ид эрчимтэй хэрэгжиж байгаа энэ үед болж байгаагаараа онцлог юм. 2014 онд улсын төсвийн 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж, Нэгдсэн эмнэлэг, БОЭТ, Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, 3 дахь шатлалын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд хуваарилж, тоног төхөөрөмжөөр хангах ажил эрчимтэй явуулж байна. Өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн салбарт 40 гаруй орны 170.000 орчим тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна. Энэ том дэд бүтцийг авч явах, хөдөлгөгч хүч нь энд цугларсан эмнэлгийн инженерүүд та бүхэн юм. Урьд өмнө эрүүл мэндийн салбарын бодлогоос эмнэлгийн инженерүүд орхигдож, хавсарга маягаар явж ирсэн энэ алдааг засна. Тийм ч учраас эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд ЭМЯ бүтэцдээ Эмчилгээ, оншилгооны технологийн хэлтсийг байгуулсан. Цаашид эмнэлгийн инженерүүдээ эмнэлгийн үндсэн ажилтны жишигт анхаарч, ажиллахаа амлаж байна” гэв. Өнөөдөр манай улсад эмнэлгийн инженер мэргэжлээр ШУТИС, Этүгэн анагаах ухааны сургууль, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль элсэлт авдаг бөгөөд 130 орчим инженерүүд улсын болон хувийн эмнэлгүүдэд ажиллаж байна. Цаашид Эрүүл мэндийн яамнаас Солонгосын их, дээд сургуулиудад энэ чиглэлийн мэргэжилтэнг сургахаар ярилцаж байгаа ажээ. “Эрүүл мэндийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм-2014” үзэсгэлэнгийн өдрүүдэд Монгол улсад шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан, сурталчлах, техник, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг сайжруулах, чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг явуулж байна. Мөн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, өөрсдийн нэвтрүүлж буй шинэ техник, технологи, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, харилцагчийг татах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм байна. Энэхүү үзэсгэлэнд: • Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид • Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчид • Эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологи нэвтрүүлэгч байгууллагууд • Гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалагч компаниуд • Эрүүл хүнс, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалагч компаниуд • Улсын болон хувийн эмнэлгүүд гэх мэт нийт 120 гаруй аж, ахуй нэгж, байгууллага оролцжээ.
эрүүл мэнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон Улсын уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэгийн IV хурал болон Монголын эрүү нүүрний мэс засалчдын нийгэмлэгийн V чуулган Тусгаар тогтнолын ордонд болж байна. Тус хуралд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан оролцлоо. АНУ, Япон, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНЭУ, БНХАУ, Тайвань, Израйль, Саудын Араб, Литва, Колумб, Филиппин зэрэг 15 орноос нийт 59 профессор, дотоодын нийт 100 гаруй судлаач багш, эрдэмтэд дээрх олон улсын хуралд оролцож байна. Хурлыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Олон Улсын уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэг, Монголын эрүү нүүрний мэс засалчдын нийгэмлэг, Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэг, Монголын шүдний мэргэжилтэнүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа ажээ. Олон улсын холбооны V их хурлын үеэр Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн гажигтай оношлогдсон ургийн үр хөндөлтийг таслан зогсоох “Ханой тунхаглал”-ыг танилцууллаа. Тус тунхаглалыг ЭМШУИС-ийн Нүүр Ам судлалын сургуулийн захирал, Дэд Профессор Г.Ариунтуул танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Р.Болд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нарт гардуулан өгсөн юм. Хурал хоёр өдөр амжилттай үргэлжлээд байна.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалын дагуу жил бүрийн 09 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгосонтой холбогдуулан Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдлээс “Эрүүл оюутан – Эрүүл ирээдүй” уриатай аянг зохион байгуулж, Монос дээд сургууль дээр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр СХД-ийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Боловсролын төв, Эрүүл мэндийн нэгдлийн удирдлагууд оролцсон юм. Аяны хүрээнд Ач анагаах ухааны дээд сургууль, Монгол фермер, Чингис Соосэ дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургууль, Шинэ анагаах ухааны дээд сургуулиудад өдөрлөг зохион байгуулагдсан бөгөөд оюутнуудын дунд эмэгтэйчүүд /охид эмэгтэйчүүд/, чих хамар хоолой, БЗХӨ-ний үзлэг шинжилгээ хийгдэх гэнэ. Мөн эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгааг явуулах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Аяны хүрээнд дээрх сургуулиудаас гадна СХД-т оршин суугаа бусад их дээд сургуулийн болон хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуус, өсвөр үеийнхэн бүгд энэхүү арга хэмжээнд хамрагдах бүрэн боломжтой. Тодруулбал, Өсвөр үе ирээдүйн босго, зөвлөл поликлиникийн 214 тоот кабинет, амбулатори 1,2,3-т нарийн мэргэжлийн кабинетууд, ЭХО, рентген, лаборторийн шинжилгээнд хамрагдах боломжтой ажээ.
эрүүл мэнд
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцож, иргэдэд сурталчлах зорилготойгоор Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран, үйл ажиллагаагаа тайлах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эх, хүүхдийн асуудал хариуцсан эмч мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сумын ЗДТГ-ын төлөөлөл, иргэдийн төлөөлөл сум бүрээс 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, тайлант үзэсгэлэн гаргаж, харилцан туршлага солилцлоо. Мөн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, “ Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд хийсэн үйл ажиллагааны явцын дэмжлэгт хяналтын талаарх үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд цаашид үйл ажиллагаандаа НЭМСЗ, төрийн болон ТББ, иргэд хамт олныг татан оролцуулах хөдөлгөөн, ЭМСДИ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, төлөвлөгөө, график гарган ажиллах, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын хүрээнд нотолгоонд тулгуурласан брэнд тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг айл өрхүүдэд хүргэж, хэвшүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгсөн аж. Сум, өрхийн ЭМТ-үүд орон нутгийн онцлогт тохируулан “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны олон талт арга хэлбэрийг ашиглан хэрэглэж байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар шийдвэр гаргагч нарын оролцоо сайжирч, харилцан туршлага солилцож, үр дүн гарна гэдэгт найдаж буйгаа зохион байгуулагчид онцоллоо.
эрүүл мэнд
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй 28 дахь удаагийн ээлжит цахим хурал боллоо. Энэ удаагийн цахим хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Сайдын ахлах зөвлөх М.Туяа, НЭМҮТ-ийн дэд дарга Д.Отгонжаргал болон НЭМГ, амаржих газрын удирдлагууд оролцлоо. Энэ удаагийн цахим хурлыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал удирдан явуулж, цаг үеийн асуудалтай холбоотой мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт хийсэн зарим ажлаас дурьдвал,Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У-тай уузалт хийсэн. 2015 оны 6-р сард Монгол улсад архины хяналтын НҮБ-ын конвенцийн асуудлаар олон улсын бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах талаар санал солилцсоныг дуулгалаа. Уулзалтад ДЭМБ-аас хоёр асуудлаар тусламж авах хүсэлт тавьсан. Үүнд: 1. Сэтгэц, зан төрхийн эмч, мэргэжилтэн бэлтгэхэд ДЭМБ-аас мэргэжилтэн урьж, эмч нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх; 2. Эбола вирусийн тархалттай холбоотойгоор Монгол улсад мал, амьтнаас дамжин халдах, байгалийн голомтот өвчнүүд тархах өндөр эрсдэлтэйг харгалзан био аюулгүй байдлын тандалтын тогтолцоо, нэгж байгуулах, түүний чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахыг санал болголоо. Мөн Эрүүл мэндийн сайд Монгол улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Азизов Искандр Кубаровичийг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн 4 чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан. Үүнд: 1.Монгол эмч, эм зүйч нарыг төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх 2.Талууд хил орчмын бүс нутагт зоонозын халдварт өвчний тархалтыг судлан тогтоох, дэгдэлтийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, бэлэн байдлыг хангах, байгалийн голомтын эрсдэлийн идэвхтэй тандалтыг гүйцэтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, тандалтын мэдээллийг шуурхай солилцох механизмыг бий болгох 3.Талууд эм, эмийн бүтээгдэхүүний эргэлтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор хамтын ажиллагаа эхлүүлэх, түүнчлэн эм, эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцох 4.Оношлогоо, эмчилгээний стандарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх зэрэг асуудал багтаж байна. ЭМЯ, ДЭМБ хамтран БЗДХ болон төрөлхийн тэмбүүгийн асуудлаар санал солилцох уулзалт зохион байгуулсан. НҮБ-ын ХАС, АШУҮИС-тай хамтран Австралийн Сиднейн их сургуулийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн төлөөлөгчдийг урьж, төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр сургалт зохион байгууллаа. Шинэ болон дахин сэргэж байгаа халдвартай тэмцэх, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор “Лабораторийн био аюулгүй ажиллагаа, шинэ сэргэж буй халдварын хамгаалал” сэдэвт сургалт зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны удирдах бүрэлдэхүүний штабын хурлыг хоёр удаа зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаарх мэдээллийг авч хэлэлцсэн. Гемодиализийн аппаратад нэмэлтээр орох өвчтөнүүдийн асуудлыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилан зохицуулалт хийсэн. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн болон БОЭТ, нэгдсэн эмнэлгүүд тушаалаар хуваарилагдсан өвчтөнүүдэд тусламж үзүүлэхийг анхаарууллаа. “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд хийж байгаа ажил, цаашдын төлөвлөгөөт үйл ажиллагааны талаар НЭМҮТ-ийн дэд захирал Д.Отгонжаргал дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, хэлтсийн дарга нар болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон аж. Хурлын эхэнд “Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний дүнг хэлэлцсэн бөгөөд ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Т.Энхмаа танилцуулгыг хийсэн юм. Танилцуулгад дурьдснаар ирэх онд дуусах уг хөтөлбөрийн нэгдүгээр үе шат 78,7 хувьтай “Хангалттай” хэрэгжжээ. Хөтөлбөрт тусгасан 15 ажил одоогоор хэрэгжээгүй байгаа ч үлдсэн хугацаанд бүрэн хэрэгжих боломжтой гэж үзэж буйгаа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд илэрхийллээ. Танилцуулга дууссны дараагаар зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа хэлжээ. Гишүүд энэхүү хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжиж буй томоохон хөтөлбөр учраас зөвхөн Халдварт өвчин судлалын үндэсний төв хариуцаж ажиллах бус бусад салбарын оролцоог жигд хангах, аймаг, орон нутгийн халдвартын нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдгийг хэлэв. Мөн хөтөлбөрийн зарим үзүүлэлтийн хэрэгжилтийн боловсруулалт, үнэлгээний дүгнэлтийг хурлын гишүүд хангалтгүй гэж үзснээр шийдвэрийн төслийг дахин боловсруулахаар тогтоожээ. Дараагийн хэлэлцэх асуудал нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 425 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн лабораторийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө батлах тухай” стратегийн дунд хугацааны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүн байсан ч ажлын хэсгийн гишүүдийн ирц хангалтгүй байснаас хойшлогдов. Үүний дараагаар Нялхас, бага насны хүүхдийн хооллолтын стратегийн төслийн танилцуулгыг сонссон юм. Танилцуулгыг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ганзориг хийлээ. Бага насны хүүхдийн хоол тэжээлийн эрх зүйн орчинг сайжруулах зайлшгүй шаардлага байгаагаас энэхүү төслийг боловсруулсан байна. Харин гишүүд уг төслийг ирэх долоо хоногийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэх “Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр”-т нэгтгээд үйл ажиллагааг хэрэгжүүлэх хөтөлбөр болгон тусгах нь зүйтэй хэмээн үзснээр энэ удаагийн хуралдаан өндөрлөлөө
эрүүл мэнд
Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд 20-р зууны эхээр байгалийн гаралтай нэмэлтээс гадна чулуун нүүрсний барагшингаас гаргаж авсан үнэрт нүүрс устөрөгчид, бусад химийн аргаар гарган авсан нэмэлт (одоогоор10 000-аад нэр төрлийн химийн бодис)-ийг өргөн хэрэглэх болжээ. Луувангийн каротин, манжингийн ханд зэрэг байгалийн гаралтай будагч бодисууд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин химийн гаралтай хүнсний нэмэлтэд агуулагдах бодисууд нь хүний бие махбодийн эсийн давхаргад нэвтрэх, биологийн янз бүрийн нэгдэлтэй нэгдэх зэрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд удаан хугацаанд хэрэглэснээс эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөдөг байна.
эрүүл мэнд
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд их, дээд сургуулийн оюутны дотуур байранд Эсэн мэнд амаржихуй, Гэр бүл төлөвлөлт, Хүсээгүй жирэмслэлт, Үе тэнгийн дарамт шахалтыг эсэргүүцэх чадвар, ХДХВ/ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, Сүрьеэ өвчин, Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс өөрийгөө болон найз нөхдөө сэргийлэх нь зэрэг сэдвээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулаа.Мянган оюутны II дугаар дотуур байранд 19:00-21:00 цагийн хооронд 100 гаруй оюутныг хамруулсан эхний ээлжийн сургалт амжилттай боллоо. Оюутнуудад НЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Гэрэлмаа, Ц.Роломсүрэн нар “Архи, тамхины хор хөнөөл ба түүний талаарх түгээмэл буруу ойлголтууд”, Мари Стопс олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн дарга Д.Энх-Оюун “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”, ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч Б.Ижилбаатар “Цусны донорын тухай ойлголт”, сэдвээр тус тус сургалт явуулж, оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өгч, үнэгүй бэлгэвч тараав. Сургалтад оюутнууд идэвхтэй оролцож, асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй хуваалцлаа.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран “Монгол улс дахь вируст гепатитын тандалт, урьдчилан сэргийлэлт ба менежмент” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюнт-У, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ХДХВ, ДОХ, БЗДХ, гепатитын багийн ахлагч Др.Ийнг-Ру Ло, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн гепатитын асуудал хариуцсан мэргэжилтэн Др.Ник Волш, АНУ-ын Өвчний Хяналтын Төвийн гепатитаас сэргийлэх салбарын дарга Др.Жеоф Бэкэт, ЭМЯ-ны БХЗГ-ын НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Г.Сүрэнханд болон албаны бусад хүмүүс оролцож байна. Энэхүү зөвлөлдөх уулзалтын хүрээнд ДЭМБ-аас гаргасан вируст гепатитын эмчилгээний удирдамж, дэлхийн гепатитын хөтөлбөр, бусад халдварт өвчний хөтөлбөрүүдээс авах сургамж болон Монгол улс дахь халдварт өвчний тандалт, вируст гепатит өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилт зэрэг олон асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөжээ. 2015 оны эхээр ДЭМБ-аас вируст гепатитын эмчилгээний удирдамж болон бага, дунд орлоготой газруудад зориулсан эмчилгээний удирдамжийг гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд Ази, номхон далайн бүсэд вируст гепатит өвчнөөр нас барах тохиолдол хумхаа зэрэг өвчнөөс илүү байгаа нь тогтоогджээ. Манай улсын хувьд 1952 оноос вируст гепатитын өвчлөлийг албан ёсоор бүртгэсэн бөгөөд 1960-2009 оныг хүртэлх 50 жилийн хугацаанд цочмог вируст гепатит өвчний нийт 536,396 тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас уг вирусын халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам нь эрүүл мэндийн байгууллага дахь халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, аюулгүй тарилгыг нэвтрүүлэх, цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, мансууруулах бодис тарьж хэрэглэгчдэд чиглэсэн эрсдэл бууруулах арга хэмжээ гэж тодорхойлжээ.
эрүүл мэнд
Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан тарваган тахлын тархац болон өвчилсөн хүүгийн биеийн байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ сарын 9-ний өдрийн 16 цаг 45 минутад Өвөрхангай аймгийн Сант сумаас тарваган тахлын сэжигтэй тохиолдлын мэдээлсний дагуу Зоонозын өвчин судлалын үндсэний төв, тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг баг ажиллаж, эмнэл зүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний үр дүнд тулгуурлан тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн болохыг энэ сарын 13-ны өдөр эцэслэн баталгаажуулсан байна. 15 настай хүүдээ гэрийнхэн нь тарваганы давсаг залгиулснаас болж залгиур хоолойн хэлбэрээр туссан аж. Түүнчлэн хүүгийн аав, ээж мөн тус тарваганы хүн мах, цөсийг залгижээ. Тарваган тахал үүсгэгч бактери нь хүний биед долоо хоног амьдрах чадвартай учир аав, ээжид нь өвчний шинж тэмдэг илрээгүй байгааг мэргэжлийнхэн хэллээ. Өвөрхангай аймгийн Сант сум нь тарваган тахлын голомтгүй газар аж. Тарваган тахлаар өвчилсөн хүүгийн аав зах дээрээс тарвага худалдаж авсныг одоогоор тогтоогоод байгааг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал М.Нямсүрэн онцлож байв. Өвчин гарсан сум болох Сант сумын Засаг даргын захирамжаар 10-ны өдрөөс эхлэн хөл хорио тогтоож, нэгдүгээр хавьталд нийт 62 хүн байгааг тогтоож, иж бүрэн үзлэг шинжилгээнд хамруулсан ба тарваган тахал өвчний шинж тэмдэг илрээгүй байна.Тиймээс маргааш буюу 16-ны өдрөөс хөл хориог цуцлах гэнэ. Манай оронд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байдаг ба энэ нь нийт газар нутгийн 28,3 хувийг эзэлдэг ажээ. Жил бүрийн зургаа, долдугаар сард тус бүс нутгаар вакцинжуулалт хийдэг аж. Энэ жил тарваган тахлын дөрвөн тохиолдол гарснаас Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан сүүлийн тохиолдлын явцад мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, эмнэлгийн ажилтнуудын нийт 111 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж аймгийн төсвөөс 51 сая, зоонозын өвчин судлалын төв 5,7 сая нийт 57 орчим сая төгрөгийн зардал гаргасан байна. Мэргэжлийнхэн “Нэг хүний хариуцлагагүй хууль зөрчсөн үйлдлээс болж эдийн засгийн байдал хүнд байгаа үед 56,7 сая төгрөгийн зардал гарч байна. Иймд иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөө санамжийг биелүүлж, тарвага агнахыг хуулиар хориглосон нөхцөлд хууль бусаар агнах, махыг нь зарж борлуулах, худалдаж авахгүй байхыг онцгой анхааруулъя” гэв.
эрүүл мэнд
Oном сангаас санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл Элэг Үндэсний Хѳтѳлбѳрийн хүрээнд Монгол улсад нэвтрэх гэж байгаа Америкийн Нэгдсэн Улсын Gilead Sciences компаний Sovaldi (софосбувир) эм нь гепатит С вирүсийн эсрэг эмчилгээнд огцом эргэлтийн эхлэлийг тавьж байгаа өнөөгийн шинжлэх ухааны гайхамшигт ололт юм. Софосбувир нь гепатит С вирүсийн NS5B полимеразыг саатуулагч бѳгѳѳд вирүсийн эсрэг шууд үйлчилдэг. Олон улсын стандартын дагуу шат дараалан хийгдсэн клиникийн судалгааны үр дүнд софосбувир нь гепатит С вирүсийн 1, 2, 3, 4-р генотипийн эсрэг одоо байгаа эмчилгээнээс богино хугацаанд сайн үр дүн үзүүлдэг болох нь батлагдсан байна. 2013 оны 12 сарын 6-нд Америкийн Нэгдсэн Улсын Хүнс Эмийн Агентлаг (FDA) софосбувир эмийг эмчилгээнд гарсан гайхалтай ололт гэсэн статустайгаар (АНУ-ын түүхэнд 3 дахь тохиолдол) архаг гепатитын эмчилгээнд хэрэглэх зѳвшѳѳрлийг олгосон байна. Софосбувиртай эмчилгээ нь 12 эсвэл 24 долоо хоног байдаг бол одоо хэрэглэгдэж буй интерферон, рибавирин хавсарсан хуучин эмчилгээ нь хамгийн багадаа 48 долоо хоног үргэлжилдэг. Түүнчлэн энэхүү шинэ эмчилгээ нь интерферон хэрэглэх боломжгүй ѳвчтѳнүүдэд софосбувирыг рибавиринтай хавсран хэрэглэхэд үр дүнтэй байгаа нь клиникийн судалгаагаар батлагдсан. 2014 оны 4 сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан хепатит С вирүсийн халдвартай хүмүүсийн эрт илрүүлэлт, эмчилгээ, үйлчилгээний удирдамжид софосбувирийг рибавиринтай хавсран генотипээс нь хамааруулан пегинтерферонтой эсвэл пегинтерферонгүйгээр 1, 2, 3, 4-р генотипын гепатит С вирүсийн халдвартай хүмүүст пегинтерферон, рибавирин эмчилгээний оронд хэрэглэхийг зѳвлѳсөн байна. Одоогын байдлаар софосбувир эм нь дэлхийн 40 орчим оронд хепатит С вирүсийн эмчилгээнд аль хэдийнэ нэвтэрчээ. Жишээлбэл: 2013 оны 11 сарын 22-нд софосбувирыг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг Европын Холбооны Эмийн Агентлагаас (European Medicines Agency) олгосон 2013 оны 12 сарын 6-нд софосбувирыг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг АНУ-ын Хүнс Эмийн Агентлагаас (FDA) эмчилгээнд гарсан гайхалтай ололт гэсэн статустайгаар (АНУ-ын түүхэнд 3 дахь тохиолдол) олгосон. 2014 оны 1 сарын 6-нд софосбувирыг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг Канадын Эрүүл мэндийн яамнаас (Health Canada) олгосон. 2014 оны 1 сарын 16-нд софосбувирыг Европын Холбооны гишүүн бүх 28 улсад худалдаалах, сурталчилах зөвшөөрлийг Европын Холбооны Эмийн Агентлаг (European Medicines Agency) олгосон. Эдгээр 30 орноос гадна софосбувирыг Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Египт, Кени, Мозамбик, Маянмар, Пакистан зэрэг олон орнуудад эмчилгээнд хэрэглэхээр баталсан байна. Софосбувиртай эмчилгээ нь дэлхийн олон оронд зөвхөн батлагдаад зогсохгүй гепатит С вирүсийн эмчилгээнд богино хугацаанд хурдацтайгаар нэвтэрч байна. 2014 оны 7 сарын 23-нд Gilead Sciences компаний гүйцэтгэх захирал Доктор Жон С. Мартин АНУ болон Европд нийтдээ 80 гаруй мянган хүнийг софосбувиртай эмчилгээнд хамруулсан байгаа нь мэрэгжлийнхний зүгээс энэхүү эмийн ач холбогдолыг ѳндѳр үнэлж байгааг харуулж байна гэж тэмдэглэжээ. АНУ, Герман, Их Британи зэрэг ѳндѳр хөгжилтѳй орнуудад софосбувир нь маш ѳндѳр үнэтэй байхын зэрэгцээ тухайн орны хүн амын дундаж орлого, эмчилгээний үнэ өртөг, хэрэгцээнд тохируулан харилцан адилгүй софосбувирын үнийг тогтоодог байна. Жишээлбэл софосбувирын 12 долоо хоног буюу нэг курс эмчилгээний ѳртѳг нь: Америкийн Нэгдсэн Улсад: 84,000 ам.доллар Германд: 66,000 ам.доллар Их Британид: 58,000 ам.доллар Софосбувир нь хэдий өндөр үнэ өртөгтэй ч гэсэн гепатит С вирүсийн эсрэг хамгийн үр дүнтэй эдийн засгийн хувьд үр ашигтай мөн эмчилгээний үеийн хүндрэл багатай учраас хөгжилтэй орнуудад өргөнөөр хэрэглэгдэж байна. Үүний үр дүнд Gilead Sciences компани нь софосбувир эмийн борлуулалтаас маш их хэмжээний орлого олж дэлхийн эмийн зах зээлд толгой цохиж байна. Жишээлбэл: Gilead Sciences компани нь 2014 оны эхний 6 сарын байдлаар зѳвхѳн Америкийн Нэгдсэн Улсад гэхэд л 5.78 тэрбум америк долларын орлого олсон байна. Gilead Sciences нь АНУ-ын 160 орчим тэрбум америк долларын зах зээлийн үнэлгээтэй биотехнологийн тэргүүлэгч компани юм. Энэ компани нь 1987 онд Калифорни, Фостер хотод байгуулагдсан ба ДОХ, элэгний ѳвчин, хорт хавдар, амьсгалын замын болон зүрх судасны хүнд ѳвчнийг эмчлэхэд зориулсан эмүүд үйлдвэрлэдэг 5 тивд 7,000 гаруй ажилчидтай дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Gilead Sciences компани нь дэлхийн хүн амын эрүүл мэндийг занал хийлж буй өвчин эмгэгийг анагаах эмчилгээг нээн илрүүлж өвчинд нэрвэгдсэн хүмүүс хаана амьдарч байгаа, баян хоосныг үл харгалзан нээн илрүүлсэн эмчилгээгээ хүргэхийг эрхэм зорилго болгодог. Иймээс эмчилгээний хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Gilead Sciences компани нь ДОХ, вирүст гепатитын эсрэг эмчилгээнүүдийг хөгжиж буй орнуудад нийгмийн эмзэг давхрагын ард иргэд хүртэл худалдан авах боломжтой байдлаар асар их хөнгөлөлт үзүүлэн нэвтрүүлдэг. Үүний нэг тод жишээ нь: Өндөр хөгжилтэй АНУ, Их Британи, Герман зэрэг орнуудад өндөр үнэтэй зарагдаж байгаа софосбувиртай эмчилгээг 100 дахин хямдруулж 12 долоо хоног буюу 1 курс эмчилгээг 900 америк доллараар Египт, Маянмар, Мозамбик, Кени, Пакистан болон Энэтхэг зэрэг орнуудад нэвтрүүлж байна. Gilead Sciences компаний тѳлѳѳлѳгчид 2014 оны 6 сард Монгол улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол улсын вирүст гепатитын тархалт, элэгний хавдраар нас барж буй хүмүүсийн тоо, эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Монгол улсыг хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөртөө хамруулах шийдвэр гаргасан. Уг хөтөлбөрт хамрагдаж байгаа дээр дурьдсан бусад орнуудын адилаар софосбувир эмийн 12 долоо хоног буюу нэг курс эмчилгээний тунг 900 америк доллараар нэвтрүүлэх саналаа Монгол улсын Засгийн газарт албан ёсоор тавьсан. Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөрийн үндсэн шаардлага нь Засгийн газар нэгдсэн байдлаар худалдан авалт хийгээд ард түмэндээ үнэгүй эмчилгээ хийлгэх явдал юм. Энэ шаардлага нь эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед боломж муутай учраас өөр гарцыг судалж үзэхээр шийдсэн. Мөн Эрүүл Элэг Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд гепатит В вирүсийн эсрэг эмчилгээнд зориулсан Gilead Sciences компаний Viread (тенофовир) эмийг манай зах зээлд зарагдаж байгаагаас даруй 30 дахин хямд үнээр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна бас нэг таатай мэдээ нь 2014 оны 10 сарын 10-нд Gilead Sciences компани нь гепатит С вирүсийн эсрэг өдөрт нэг удаа амаар хэрэглэх эмийн (софосбувир+ледиспасвир) маш өндөр үр дүнтэй эмчилгээ АНУ-ын Хүнс Эмийн Агентлагаар (FDA) батлагдана. Энэ эмчилгээг Эрүүл Элэг Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
эрүүл мэнд
ЭМЯ, БХБЯ, ДЭМБ, АШУҮИС-ийн НЭМС хамтран “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг орон нутагт өргөжүүлэх, УСУГ-ын туршлагыг судлах” сэдэвт тав хоногийн үндэсний сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюнт У, ДЭМБ-ын усны аюулгүй байдлын төлөвлөгөөний зөвлөх Жон Деннис, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, говь-Алтай, Говь Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь аймгийн Засаг даргын орлогч, ус хангагч байгууллагын захирал болон инженер техникийн ажилтнууд оролцож байна. Анх ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2011 оноос эхлэн Монгол улсын ус хангамжийн тогтолцоонд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ удаагийн сургалт дөрөв дэх нь юм. “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг боловсруулах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар, Дорноговь аймгийн “Чандмань илч” ХХК-ийг загвар болгон түшиглэж ирсэн бөгөөд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь сум, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Төгрөг сум, Дорноговь аймгийн Сайншанд сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Булган суманд уг төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү үндэсний сургалтын ач холбогдол нь дээрх төслийг орон нутагт өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чиглэгджээ.
эрүүл мэнд
Дэлхийн хүн амын 30 хувь нь иодын дуталтай бүс нутагт амьдардаг юм байна. Харин Монгол улсын газар нутгийн 80 гаруй хувь нь иодын дуталтай бүсэд хамрагддаг аж. Далай тэнгисээс алслагдсан уулархаг нутгийн хөрс, усан дахь иодын агууламж бага байдаг нь иод дутлын эмгэг үүсэх гол шалтгаан болдог гэнэ. Иод дутлын эмгэг нь нас, хүйс, нийгмийн байдлыг үл харгалзан нийт хүн амыг бүхэлд нь хамардаг тул “Чимээгүй тахал” хэмээн нэрлэсэн байдаг. Хүний амьдралын бүх үе шатанд хоол хүнсээр авах иодын хэмжээ хангалтгүй байвал дараах сөрөг нөлөө илэрдэг байна. Үүнд: Эхийн хэвлийд байх үе буюу ургийн үе Амьдрах чадвар муудах Тархи, мэдрэлийн эрхтэний хөгжил саатах Ураг зулбах Дутуу эсвэл амьгүй төрөх Жин багатай хүүхэд төрөх Бамбай булчирхай томрох (бахлуур) Оюун ухаан хомсдол, тэнэгрэл Сэтгэхүйн хөгжилт хоцрох Сонсгол хэл ярианы согог илрэх (хэлгүй, дүлий) Биеийн гажиг хөгжил Хөдөлгөөний эрхтэн саажиж Өсөлт хөгжил хоцрох (намхан хүүхэд) Одойрох (одой хүн) Бамбай булчирхай томрох (бахлуур), зангилаат бахлуур үүсэх Бамбайн дааврын үйлчлэл хүртдэг эрхтэн, тухайлбал зүрх, тархи, элэг, бөөр, булчингийн үйл ажиллагааны хямрал Бамбай булчирхайн дутагдлын улмаас дулааны зохицуулга алдагдах, даарамтгай болох Иодын дутал нь хүний бие бялдар, оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлж, оюуны чадамж (IQ)-ийг 10-15 хувь бууруулдаг. Ялангуяа, хүний амдьралын хамгийн эрчимтэй өсөлт явагддаг ургийн үе болон хүүхэд насанд иодын дуталд өртвөл тархи, мэдрэлийн эрхтэний өсөлт хөгжилт саатаж, улмаар оюун ухааны чадамж бууран амжилттай суралцах, өндөр боловсрол эзэмших боломжоо алддаг байна. Дэлхий нийтээрээ 1960-аад оноос хойш “Хүнсний давсыг иоджуулан хэрэглэж, иод дутлаас сэргийлэх стратеги”-ийг хэрэгжүүлж “Иод дутлын эмгэгийг устгах” зорилт тавьсан билээ. Өнөөдрийн байдлаар манай улс олон улсын байгууллагын дэмжлэгээр “Иод дутлын эмгэг”-ийн тархалтыг амжилттай бууруулсан орны тоонд зүй ёсоор орж байна. Эрүүл мэндийн яамны шийдвэрээр Иод дутлын эмгэгийн тархалтыг 1992-1995 онд анхлан судалж, бамбай булчирхайн томролт буюу бахлуур нийт хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд 29.2 хувь, Хангайн өндөр уулархаг бүсийн зарим аймгийн хүн амын 36.8-55.9 хувь нь бахлууртай байгааг илрүүлсэн байдаг. Энэ нь Монгол улсын дийлэнх бүс нутгийн хүн амын дунд иод дутлын эмгэг түгээмэл буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээгээр “Хүнд” зэргийн тархалттай байсныг гэрчиллээ. Манай улс давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх дэлхий нийтийн зорилгод нэгдэн орж “Иод дутлаас сэргийлэх зорилгоор хамгийн найдвартай, хямд төсөр арга” болох “Хүнсний давсыг иоджуулан хэрэглэж, иод дутлаас сэргийлэх стратеги”-ийг 1996 оноос амжилттай хэрэгжүүлж байна.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “Миний хүсэлтийг хүлээн авч ЭМЯ-нд хүрэлцэн ирсэн эрхэмсэг Элчин сайд ноён М.Карагөз танд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн эрүүл мэндийн салбарт харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хөгжиж байна” гэлээ. Турк улсаас хөрөнгө оруулалтын чиглэлээр 2008-2009 онд ЭМЯ болон Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА) хамтран “Цусны төвийг өргөжүүлэх төсөл” хэрэгжүүлж, 545,500 ам долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг, 2010 оны зургадугаар сард УНТЭ-ийн Нүүр, амны мэс заслын кабинетэд 23,000 ам долларын тоног төхөөрөмжийг тус тус хүлээлгэн өгчээ. Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхжуулах чиглэлээр 2007 онд Цус судлалын төвийн хоёр их эмч, гурван тусгай мэргэжилтэнг 30 хоногийн сургалтанд, 2008 онд дөрвөн их эмч, нэг тусгай мэргэжилтэнг 10 хоногийн сургалтанд, 2011 онд есөн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар 30 хоногийн сургалтад тус тус хамрагдсан байна. Түүнчлэн “Хүүхдийн хөдөлгөөний өөрчлөлт, таталттай хүүхдийн эмчилгээний чиг хандлага” сэдвийн хүрээнд сургалт семинарыг 2012 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ. Энэ удаагийн уулзалтаар сайд цаашид хэд, хэдэн чиглэлээр түлхүү хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Үүнд: 1. Хоёр улсын эрүүл мэндийн яам хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ч хэрэгжээгүй үлдсэн зарим асуудал байна. Тухайлбал, ЭХЭМҮТ-д нярайн инкубатор нийлүүлэх ажлыг нэлээдгүй хугацаанд ярьж байгаа боловч одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарах; 2. Баян-Өлгий аймаг телемедициний сүлжээнд холбогдсон тул сүлжээгээр дамжуулан Турк улсын эмнэлгийн байгууллагуудтай холбогдон, харилцан туршлага солилцох, ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх; 3. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах, хамтарсан сургалт, семинарыг тогтмолжуулах, Монгол улсын эмч, мэргэжилтнүүдийг Турк улсад богино хугацааны мэрэгжил дээшлүүлэх сургалтанд хамруулахад дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийг ТИКА-тай холбож, үйл ажиллагааг шуурхай явуулахад анхаарах; 4. Хоёр улсын ЭМЯ хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хугацаа дуусан тул төлөвлөгөөг шинэчлэн байгуулах талаар Туркийн ЭМЯ-тай санал солилцох; 5. Архины хортой хэрэглээг бууруулахад хамтран ажиллах зэргээр цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдгээ мэдэгдлээ. Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагез хэлэхдээ, “Эрүүл мэндийн сайдын санал болгосон дээрхи ажлуудыг анхаарч, дэмжиж ажиллана гэдгээ онцлоод, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны эхлэл сайхан тавигдсан, бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн хөгжлийн төвд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулан “НҮЭМ-ийн эм, хэрэгслийг нийтийн зах зээлээр хангах, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт боллоо. Энэхүү хурлыг Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулсан юм. Сургалтаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөр, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж, эмийн зохистой хэрэглээ, эмийн холбогдолтой нийгэмд гарч байгаа зар сурталчилгаа, био бэлддмэлийн талаар, Монгол Улсын хилээр орж ирж байгаа эм, бэлдмэл, төрөөс үнэгүй олгогдож байгаа эмүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой эмийн талаар мэдээлэл хийлээ. НҮБ-ын Хүн амын сангийн НҮЭМ-ийн асуудал хариуцсан зөвлөх Б.Шинэтөгс манай улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулж, нөхөн үржихүйн асуудлаар гарч буй зарим асуудлыг онцолсон. Тухайлбал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн гол зорилт нь эхийн эндэгдлийг бууруулах. 1990-ээд оны төвшнөөс хойш дөрөв дахин бууруулахаар ажиллаж байгаа бөгөөд гол стратеги нь гэр бүл төлөвлөлт юм. Гэр бүл төлөвлөлтөд эмэгтэй хүний эрх, нөхөн үржихүйн эрх яригддаг. 1994 оны Каирын конфенциэр гэр бүл төлөвлөлтийг хосууд хэзээ хэдэн хүүхэдтэй болох, эхийг жирэмснээс сэргийлэхэд эм хэрэгслээр хангагдах эрх зэргийг улс орон бүр шийдвэрлэнэ гэдэгт санал нэгдэж гарын үсэг зурсан байдаг аж. Эм хэрэгсэл байхгүй бол хосууд гэр бүл төлөвлөлтийг шийдэхэд төвөгтэй байдаг тул тогтвортой хангамж маш чухал. Монгол улсын аль ч өнцөгт, өрхийн сумын багийн эм хэрэгсэл байхгүй бол хосууд бүлээ төлөвлөх эрхээ эдэлж чадахгүй. Тиймээс эм хэрэгслийг тогтвортой хангах асуудалд ач холбогдол өгч 2008-2013 онд үндэсний старатеги хэрэгжүүлсэн. Одоо уг төслийг үргэлжлүүлэхээр дахин боловсруулж байгаа ажээ. Манай улсын гэр бүлийн хосууд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл хангаллтай байдаг ч гэр бүл төлөвлөлтөд чиглэсэн эм хэрэгсэлийг тал хувь нь л хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. ЭМЯ-наас эм хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхиийн тулд Эрүүл мэндийн даатгалаар жирэмснээс сэргийлэх эм хэрэгсэл авах эрхийг оруулсан байна. Даатгалаар тодорхой хувиар нийлүүлэгддэг хэдий ч ард түмэнд тодорхой ойлголт байдаггүй. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэх нь илүү үр дүнтэй хэмээн үзэж сургалтыг зохион байгуулж байгаа ажээ. Түүнчлэн 2013 онд улсын хэмжээнд 34 эхийн эндэгдэл гарсан ба үүнээс тав нь захаас буюу гар дээрээс ямар ч баталгаагүй үр зүлбуулах эм худалдан авснаас үүдэлтэй гэнэ. Уг эмийг эмчийн хяналтгүй, эмийн доз хэмжээнд тохируулаагүйгээс болж амиа алдсан баримт байна. Энэ асуудлаар ялангуяа оюутан залуус, өсвөр насныханд чиглэсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл өгч, мэдлэг боловсрол олгох, эрүүл мэндийн эсрэг зохисгүй арга хэрэглэхээс зайсхийхэд хамтран ажиллах хэрэгтэй гэлээ. Хүмүүс нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой хүний амь насны асуудал яригдахад тоонд илүү анхаарлаа хандуулж, хэдэн хүн өвчилсөн, амиа алдсан гэдэгт анхаардаг. Харин бид уг асуудал юунаас болж гарсан юм. Иргэдэд зөв мэдээллийг яаж хүргэх юм. Яаж урьдчилан сэргийлэх ёстой юм бэ гэдэгт анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэв. Мөн энэ удаагийн сургалтаар Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын тухай, эмийн зохистой хэрэглээний талаар цогц мэдээлэл өгсөн юм.
эрүүл мэнд
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын "Налайх 2" ОНХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Гал голомт” хөтөлбөрийн хүрээнд зарласан “Эрүүл хүүхэд бидний ирээдүй” аяны 2014 оны ажлаа дүгнэх тайлангийн хурал боллоо.Орон нутгийн иргэдийн 0-5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамжийн талаарх эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаагаар хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг нөхөн сэргээх зорилгоор уг аянг зарласан юм. Аяны хугацаанд хороодын Засаг даргын ажлын алба, Өрхийн эмнэлэгүүд хамтран 0-5 насны хүүхдүүдийн дунд хоол тэжээлийн үнэлгээ хийж, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарыг хоол тэжээлээр нөхөн сэргээх 12 хоногийн сургалтанд хамруулах, сонгогдсон хүүхдүүдийг эмчлэн эрүүлжүүлэх, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдэд сургалт зохион байгуулах, сайн дурын идэвхитэн, сургагч багш бэлтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллажээ. Энэ удаагийн хурлаар хороодын ажлын хэсгүүд “Гал голомт” хөтөлбөрийн 2014 оны ажлаа тайлагнан, харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажлын талаар ярилцлаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудлыг сайжруулахад хороо, дүүргийн удирдлага, иргэдийн оролцоо нэмэгдэн, “Гал голомт” хөтөлбөрийн үйл ажиллагаа цар хүрээ нь өргөжиж байна. Дэлхийн Зөн ОУБ-аас эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажлаараа шалгаран эхний байрт шалгарсан хороодод дараах шагналыг гардууллаа. I байр 14 дүгээр хорооны ӨЭМТ-д нөүтбүүк 14 дүгээр хорооны ЗДАА-д урсдаг электрон самбар II байр 13 дугаар хорооны ӨЭМТ-д урсдаг электрон самбар III байр 17 дугаар хорооны ӨЭМТ-д Canon зургийн аппарат Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар дээрх хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан нарыг үндсэн цалингийн зохих хувиар шагнаж урамшуулсан байна.
эрүүл мэнд
Монгол улсын эрүүл мэндийн яам, БНХАУ-ын Шанхай хотын SCIS ХХК, Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн”-г зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх Э. Дөлгөөн, Шанхайн эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ву Чан Ли, Шанхайн мэдээлэл, зуучлалын байгууллагын ерөнхий захирал Чангдо Вой болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Эрүүл мэндийн сайд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, Монгол улсын эрүүл мэндийн салбарт технологийн шинэчлэлийг хийж тодорхой үр дүнд хүрч байгааг хэлсэн. Тухайлбал, Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх, перинаталогийн тусламж үйлчилгээг сайжруулахад технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, эхний үр дүнгээ үзээд байна. Энэхүү үзэсгэлэнгээс манай салбарын хүмүүс эмчилгээ, оношилгооний шинэ ололт дэвшлийг олж харна гэдэгт найдаж байгаагаа хэллээ. Тус үзэсгэлэнд танилцуулагдаж буй тоног, төхөөрөмж нь зөвхөн анагаах ухааны дэвшлийг таниулаад зогсохгүй Монгол улсад суурьших, нутагших ажлын нэг хэсэг болно. Монгол улсын эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног, төхөөрөмж байвал авч хэрэглэх талаар судлахаа мэдэгдлээ. Гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнд Олон улсын GE Healtcare, Metdronic, Covidien, Pentax, Nihon Kohden, Belimed AG, ERBE, Kangda, Boxun, Siling зэрэг эрүүл мэндийн салбарын дэлхийд тэргүүлэгч эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 17 компани оролцож, технологийн дэвшлийг Монгол улсад анх удаагаа толилуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, нөхцөл бололцоог олгож буйгаараа онцлогтой юм байна.
эрүүл мэнд
АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа Ринбүүчигийн санаачилгаар ЭХЭМҮТ-ийн дэргэд “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” баригдаж дууссан билээ. Сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар бүтсэн тус эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм байна. Эмнэлэг нийт 4600 ам.метр талбайтай, долоон давхар барилга байгаа. Нярайн эрчимт эмчилгээний тасаг, мэс засал, хавдартай хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх тасаг болон эцэг эхчүүдийн өрөөтэй. Сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон. Эмч нарын тухайд гадаадаас урилгаар болон сайн дураар ирж ажиллах юм. Мөн манай эмч нараас ч ажиллах аж. Ажиа гэгээний санаачилгаар бий болсон энэ эмнэлэг олон улсын стандартыг хангаж буй гэдгээрээ бусад эмнэлгээс давуу талтай. Учир нь цусны өвчтэй хүүхдүүд 3-5 жил эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг аж. Дуслыг хураавал далай гэдэг шиг сүсэгтэн олны 100 хувь хандив тусламжаар боссон билээ.
эрүүл мэнд
Шинэчлэлийн засгийн газрын “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд перинатологийн тусламж, үйлчилгээг хөгжүүлж эхэлсэн. Тодруулбал, тус төвд Пренатал оношилгоо буюу ургийн эхийн хэвлийд байхад төрөлхийн өвчний гажиг болон бусад өвчнийг оношлох чадамжийг тус төвд бий болгожээ. “Нярайн скрийнингийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр ургийн түнхний мултрал, бодисын солилцооны төрөлхийн эмгэг, сонсгол бууралт, нүд сохрох зэрэг дөрвөн төрлийн өвчнийг оношлох боломжтой болсон байна. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эх, нярайн тусламж, үйлчилгээг сайжруулахын тулд “Анагаахын удамзүйн лаборатори”-д технологийн шинэчлэл хийн зүрхний төрөлхийн гаж хөгжлийн оношилгоо-эмчилгээний 1,8 тэрбум төгрөгийн аппаратыг суурилуулжээ. Энэ онд ЭХЭМҮТ-д Засгийн газраас 420 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Анагаахын удам зүйн лабораторид хромосомын шинжилгээг өнөгрсөн оны энэ сарын 12-ны өдрөөс хийж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар нийт 162 үйлчлүүлэгчдэд эс өсгөвөрлөж, 95 үйлчлүүлэгчдэд 950 слайд хромосомын шинжилгээг хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс 40 тохиолдолд (мозаицизм 5, Тернерын хамшинж хоёр, Дауны хамшинж 30, Эдвардсын хам шинж хоёр, бөгж хромосом нэг) хромосомын эмгэгийг оношилж, нэмэлт шинжилгээ болон бодит үзлэгт үндэслэн оношийг баталгаажуулан, гэр бүлд мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Тус лабораториос эрсдэл бүхий 2334 жирэмсэн эхэд удамзүйн цогц шинжилгээ хийн, 37 эмгэг илрүүлж хяналтдаа авчээ. “Ажлыг маань бодлогоор дэмжиж, тусламж үйлчилгээний үр шимийг ард иргэд шууд хүртэж байгаа нь бидний хамгийн том амжилт” хэмээн тус төвийн эмч, ажилчид хэлэх юм билээ. Мөн “Манай төвийн Анагаахын удамзүйн лабораторийн чадавх сайжирч, үйл ажиллагаа нь тогтмолжиж байна. 2014 онд нийт 1.3 тэрбум төгрөгийн технологийн шинэчлэл хийх төсөл батлагдаж, ЭМЯ худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Тус лабораторийн эмч, мэргэжилтнүүдээс андрологиор хоёр, эндокринологи ба эмбриологиор хоёр, лабораторийн чиглэлээр нэг, мэргэжил дээшлүүлэхээр нэг мэргэжилтэн тус тус өндөр хөгжилтэй оронд суралцлаа. “Анагаахын удамзүйн лаборатори” нь энэ онд шинэ технологийг төвийн хэмжээнд бүрэн нэвтрүүлнэ. Түүнчлэн нярайн скрийнинг, ялангуяа бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэх чадавхитай болно” хэмээн тус төвийн захирал Ш.Энхтөр танилцууллаа.
эрүүл мэнд
Ээлжит цахим хурлыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал удирдан явууллаа. Тэрээр хурлыг нээж өнгөрсөн долоон хоногт эрүүл мэндийн салбарын эргэн тойронд өрнөсөн үйл явдал, онцлох сэдвүүдийг танилцуулсан юм. Хууль, дүрэм, журамтай холбоотойгоор “Эрүүл ахуйн тухай хууль”-ийг Засгийн газрын хурлаар оруулж, үзэл баримтлалыг нь батлуулсан байна. “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай тусгайлсан хуультай болох талаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд олон улсын жишгийг судалж байна. Япон, Филиппин зэрэг улсууд ийм төрлийн хуультай байдаг аж. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан “Сүрьеэ өвчний тухай” хуулийн төслийг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, өвчин бүрд тусгайлсан хуультай байх боломжгүй хэмээн буцаагдсан байна. Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурал өнгөрсөн долоо хоногт болж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн явцын талаар хэлэлцсэн бөгөөд сайдын зөвлөлийн хурлын шийдвэр гарсан. Аймгууд, эрүүл мэндийн салбарын нэгж бүр хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар албан бичиг хүргүүлэхээр болжээ. Түүнчлэн өнгөрсөн нэг долоо хоногт эрүүл мэндийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудаас танилцуулбал, ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн барилгыг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвданий шууд санаачилга, сайн санаат олон түмний хандив тусламжаар байгуулж, 2014 оны 08 дугаар сарын 28-нд нээлтээ хийлээ. Монгол улсын Эрүүл мэндийн яам, БНХАУ-ын Шанхай хотын SCIS ХХК, Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн”-г зохион байгуулсан. Мөн эхний ээлжинд 13 аймаг, сумын эмнэлэгт автомашин нийлүүлсэн зэрэг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалттай холбоотой үйл явдлууд тохиосныг хурлын үеэр танилцуулсан юм. БХЗГ-ын дарга Я.Буянжаргал цахим хуралд оролцсон нийтм эмч, мэргэжилтнүүдэд хандан зарим анхааруулга, сануулгыг хүргэлээ. Хүмүүст өвчин, өвчний тавилангийн талаар зөв тайлбарлах, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, зөвлөгөөг өгч байх, зоонозын өвчнөөс сэргийлэх иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөхөд анхаарч ажиллахыг санууллаа. Мөн хүүхдийн осол гэмтэл, түүнээс үүдсэн амиа алдах золгүй тохиолдлууд буурахгүй гарсаар байна гэдгийг онцлон сануулаад, үүнд анхаарал хандуулах ёстой эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт ахуйн шинжтэй осол гэмтлээс сэргийлэх тухай сургалт мэдээллийг идэвхитэй явуулах хэрэгтэй байгааг анхааруулсан юм. Ажлын хариуцлага, харилцаа хандлагаа сайжруулж ажиллахыг онцолжээ.
эрүүл мэнд
Зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай долоон хүүхдэд Солонгос, Монгол эмч нар хамтран хийсэн хагалгаа амжилттай хийжээ. Тодруулбал, зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажигтай нярай хүүхдүүдэд хагалгааг монгол, солонгос эмч нар хамтран хийсэн бөгөөд солонгос эмч нарын баг 70 гаруй төрөлхийн зүрхний гажигтай хүүхдэд үзлэ шинжилгээг хийжээ. Уг үзлэгээс нэн яаралтай хагалгаанд орох зүрхний хавсарсан гажигтай найман хүүхдийг сонгосон байна. Гэвч наймдахь хүүхэд нь хагалгаанд орохын өмнөхөн харамсалтайгаар өнгөржээ. Ингээд долоон хүүхдэд дөрвөн өдрийн турш эмч нар хагалгааг хийсэн аж. Тус хагалгаанууд амжилттай болсон бөгөөд эхний өдөр хагалгаанд орсон хүүхдүүд энгийн тасаг руу шилжсэн гэнэ. Энэ талаар дараах зүйлсийг Шастины нэрэмжит III төв эмнэлгийн зүрхний тасгийн мэс заслын их эмч Э.Ариунцацралаас тодрууллаа. - Монголд анх удаа энэ төрлийн хагалгааг хийлээ. Сөүлийн их сургуулийн Синчо эмнэлгийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг манай эмнэлгийн эмч нарын багтай энэ сарын 20-25-ны өдрүүдэд хамтран ажиллаа. Энэ удаад маш хүнд хэлбэрийн шатандаа орсон төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийлээ. - Солонгос эмч нар маань ирснийхээ дараа 70 гаруй төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг хийсэн. Энэ үзлэг хийсэн хүүхдүүдээсээ хамгийн хүнд, нэн яаралтай хагалгаа хийлгэх хүүхдүүдийг сонгон авч хагалгаанд оруулж байгаа юм. Энэ бүх хагалгааг үнэ төлбөргүй хийж байгаа бөгөөд санхүүжилтыг Солонгос талаас гаргаж байна.
эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. ЭМШУС –ийн удирдах зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 28-ний өдрийн 005 тогтоол, Боловсрол шинжлэх ухааны сайдын А/134 тоот тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчилжээ. Тэнд хичээлийн шинэ жилийнхээ нээлтийн үеэр шинэ хөтөлбөр, шинэ нэрээ хүлээн авах ёслолын арга хэмжээ боллоо. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр өөрсдийн хийсэн бүтээсэн болоод олот амжилтуудаа шинээр элсэн орж буй оюутнууддаа танилцсан юм. Тэд сургуулийн харьяа эмнэлэг, олон улсын жишигт хүрсэн сургалтын лаборатори, оюутны чөлөөт цагаа өнгөрөөх шилэн дээвэртэй ЭКО байгууламж гэх мэт олон бүтээн байгуулалтыг хийжээ. Түүнчлэн Анагаахын сургуулийн дэргэд сургалтын лаборатори биш бүрэн хэмжээний эмнэлэг байгуулахаар болжээ. Тэгвэл энэ салбарт хүчин зүтгэх эмч, эмнэлгийн ажилтанг шууд дэргэдээ бэлтгэх, дадлагажуулах их сургуулийн гэсэн статустай эмнэлэгтэй болно гэдгийг нээлтийн үеэр тэд онцолж байв. Сургуулийн дэргэдэх эмнэлэг нь гуравдугаар шатлалын эмнэлэг бөгөөд ашиглалтад орсноор эмнэлзүйн хичээлийн чанар эрс дээшилж, эрүүл мэндийн салбарт шинэ оношлогоо, эмчилгээний технологи нэвтрэх боломжтой болох юм. Тус сургуулийн эрдэмтэн багш нарын 73,2 хувь нь өөрсдийн эзэмшсэн нарийн мэргэжил, хуримтлуулсан туршлагаараа клиникийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, Эрүүл мэндийн нэгдэлд зөвлөх эмчээр ажиллаж байгаа нь эмнэлзүйн туршлага, үйл ажиллагаагаараа өөрийн оронд хүлээн зөвшөөрөгдсөний нэгэн илрэл юм.
эрүүл мэнд
“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд перинатологийн тусламж, үйлчилгээг хөгжүүлж эхэлсэн аж. Тодруулбал тус төвд Пренатал оношилгоо буюу ургийн эхийн хэвлийд байхад төрөлхийн өвчний гажиг болон бусад өвчнийг оношлох чадамжийг тус төвд бий болгожээ. “Нярайн скрийнингийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр ургийн түнхний мултрал, бодисын солилцооны төрөлхийн эмгэг, сонсгол бууралт, нүд сохрох зэрэг дөрвөн төрлийн өвчнийг оношлох боломжтой болсон байна. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эх, нярайн тусламж, үйлчилгээг сайжруулахын тулд “Анагаахын удамзүйн лаборатори”-д технологийн шинэчлэл хийн зүрхний төрөлхийн гаж хөгжлийн оношилгоо-эмчилгээний 1,8 тэрбум төгрөгийн аппаратыг суурилуулжээ. Энэ онд ЭХЭМҮТ-д Засгийн газраас 420 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулсан гэнэ. Мөн анагаахын удам зүйн лабораторид хромосомын шинжилгээг өнгөрсөн оны наймдугаар сарын 12-ны өдрөөс хийж эхэлсэн байдаг. Харин одоогийн байдлаар нийт 162 үйлчлүүлэгчдэд эс өсгөвөрлөж, 95 үйлчлүүлэгчдэд 950 слайд хромосомын шинжилгээг хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс 40 тохиолдолд (мозаицизм 5, Тернерын хамшинж хоёр, Дауны хамшинж 30, Эдвардсын хам шинж хоёр, бөгж хромосом нэг) хромосомын эмгэгийг оношилж, нэмэлт шинжилгээ болон бодит үзлэгт үндэслэн оношийг баталгаажуулан, гэр бүлд мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Энэхүү лаборторын шинжилгээгээр эрт илэрсэн удамшил зүйн эмгэг нь ургыг хэвлийд байхад нь эмчилэх бүрэн боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн дээр дурьдсан дөрвөн төрлийн өвчнийг илрүүлсэнээр хүүхэд эхээс эрүүл төрөх, өсөх явцад нь ямар нэгэн өвчин илрэхгүй аж.
эрүүл мэнд
Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандарт шаардлагыг хангасан 16.992 м2 талбайтай, 203 ортой загвар нэгдсэн эмнэлгийн барилгын төлөвлөлтийг Нидерланд улсын Симед компани хийж гүйцэтгэхээр болсон билээ. Тус компаны төлөөлөгчид Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзаж, нэгдүгээр шатны ажлын гүйцэтгэлийн баримт бичгийг хүлээлгэн өгөв. Энэхүү баримт бичигт эмнэлгийн үйл ажиллагааны хөтөлбөр, загвар эмнэлгийн техникийн баримт бичиг, эмнэлгийн загвар зураг багтжээ. Уулзалтын үеэр тэд ирэх сард гүйцэтгэх хоёр дахь шатны үйл ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.
эрүүл мэнд
ДЭМБ-ын судалгаагаар жилд ойролцоогоор нэг сая хүн тутмын 150 -160 нь бөөрний өвчлөлд өртдөг байна. Харин манай улсын хувьд бөөрний өвчлөл сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Одоогийн байдлаар Улсын клиникийн төв эмнэлгийн гемодиализийн тасагт бөөрний дутагдалд орсон 70 хүн эмчлүүлж байгаа юм. Бөөр, шээсний замын эмгэгийн хамгийн найдвартай эмчилгээ бол эрхтэн шилжүүлэн суулгах байдаг. Монголын эмч нарын баг 2006 оноос хойш бөөр шилжүүлэн суулгах 60 гаруй удаагийн мэс заслыг амжилттай гүйцэтгэжээ. Энэ төрлийн хагалгааг хийхэд 12.5 сая төгрөгийн үнэтэй бөгөөд үүний 60 хувийг төр хариуцдаг байна.
эрүүл мэнд
Анхдугаар хуралдаанд тус хөтөлбөрийн дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир, Монголын эрүүл хотуудын холбооны тэргүүн А.Бүзмаа болон холбогдох яамдын төлөөлөл оролцжээ. Эрүүл мэндийн сайд хурлыг нээж үг хэлэхдээ, “Хотжилт нэмэгдэхийн хэрээр хөрс, ус, агаарын бохирдол, түгжрэл зэрэг олон бэрхшээлтэй асуудал тулгарч байна. Хотын төвлөрөлийг дагаад нийгмийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн асуудал маш хүндээр тусч байна. Хотжилттой холбоотойгоор Монгол улсад ямар асуудал тулгамдаж байна, энэ асуудлыг шийдэхийн тулд юу хийх ёстой талаар санал солилцож, хөтөлбөр гаргахаар та бүхэнтэй уулзаж байна. Энэхүү хөтөлбөрийг өмнөх Засгийн газрын үед Ерөнхий сайд ахалдаг байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын үед Эрүүл мэндийн сайд хариуцах боллоо. Холбогдох яам, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн удирдах зөвлөлийг байгуулаад байна. 2014-2016 онд Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох чиглэлээр ямар ажил хийх, аль яам юу хариуцаж ажиллах талаар хэлэлцэж, хөтөлбөр батлахаар хуралдаж байна” хэмээн онцлов. Энэхүү хөтөлбөр нь 2011 онд батлагдсан бөгөөд иргэд, хамт олон, салбар хоорондын болон олон нийтийн хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоог дэмжиж, эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүмүүжих, ажиллах орчинг бүрдүүлж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Хуралд оролцогчдод Дархан-Уул аймгийн “Эрүүл хот хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг тус аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн өглөө. Дархан-Уул аймаг нь 2012 онд "Дэлхийн эрүүл хотын үйл явц хамгийн идэвхитэй өрнөж буй хот", 2013 онд Дэлхийн эрүүл хотуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн болж, Дэлхийн эрүүл хотуудын холбооны “Дэд бүтэц сайтай, эрүүл хот” өргөмжлөл хүртсэн. Тус аймгийн хөгжлийн жишээг бусад аймгуудад сурталчлах нь зүйтэй гэдэг дээр хуралд оролцогчид санал нэгдэж байлаа. “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны 2014-2016 оны төлөвлөгөөнд таван зорилтын хүрээнд олон ажил хийхээр тусгажээ.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Ажий гэгээнтэнд хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барьж эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. Тус эмнэлэг нь манай улсын анхны цусны эмгэг, хавдрын өвчтэй хүүхдэд зориулсан төрөлжсөн эмнэлэг болж байгаа юм. Уулзалтын үеэр дэд сайд “Таны энэ үйлсийг хараад би их урам авсан. Монгол улсын эдийн засаг, төсөв санхүү хямралтай байгаа энэ үед өөрийн санаачлагаар хандив цуглуулан Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд буян хийсэн ариун үйлсийг хүндэтгэн талархал дахин дахин илэрхийлмээр байна. Энэхүү хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нь манай эрүүл мэндийн салбар төдийгүй Монгол улсын маань ирээдүйд маш том туслалцаа дэмжлэгэ болж байгааг онцоллоо. Тэрээр мөн манай улсад хүүхдийн шүдний цооролт их байдаг. Тиймээс улсын төсвөөс хамааралгүйгээр хүүхдийн шүдний цооролтой тэмцэх төслийг хэрэгжүүлнэ. Төсвөөс өөр эх үүсвэрээр хийх ямар боломж байна гэдгийг судална гэдгээ хэлсэн юм. Хүүхдийн цусны эмгэг хавдрын эмнэлэг нь подволтойгоо долоон давхар. барилгын нийт өртөгийг анх 4.1 тэрбум төгрөг гэж тооцоолж байсан ч зах зээлийн үнэ ханшаас шалтгаалж 6 тэрбум гаруй төгрөгөөр босжээ. Хамгийн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглосон тус эмнэлэг нь 4600 м квадрат талбайтай, нийт 75 ортой. дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай юм. Мөн Ажиа гэгээнтэн энэ эмнэлэг бол олон түмний буянаар боссон эмнэлэг, Монголчууд нэг нэгнээ хүлээлгүй хийх хэрэгтэй хэмээж байлаа.
эрүүл мэнд
Сенегал улсын иргэн Мухамед Малик Фол нь НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр хоёр жил үр бүтээлтэй ажиллаад дараагийн томилолтоороо Төв Африкт ажиллахаар болсон байна. Тэрээр ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарт тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэхэд ялангуяа эрт нярайн үеийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан. Эрт нярайн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний үндэсний стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад онцгойлон анхаарч, хамтран ажиллажээ. Сайд түүний Монгол улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдэг”-ээр шагнаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
эрүүл мэнд
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд Эрүүл мэндийн байгууллагууд “Бид өөрсдөө эрүүл байж бусдын эрүүл мэндийг хамгаална”, “Биеийн жингийн тогтмол байдлаа хадгалах” уриан дор сарын ажлыг зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаанд нийт 278 ажилтны биеийн жингийн индексийг тодорхойлсон бөгөөд 170 буюу 62 хувь нь төвийн таргалалттай, илүүдэл жинтэй гарсан учир нийт ажилчдыг хамарсан өглөөний алхалт, аэробек, ажлын байрны дасгалд тасаг нэгжүүдийн ажилчдыг идэвхитэй оролцуулах ажлыг зохион байгуулан ажилах болжээ. Орон нутгийн түвшинд Эрүүл мэндийн сайдын 224 дүгээр тушаалын дагуу байгууллагын дотоод журманд зарим төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн 50-аас доошгүй хувийг эмнэлгийн мэргэжилтэнд хөнгөлөлттэй үзүүлэхээр нэмж оруулсан. Мөн тус тушаалын дагуу Улсын клиникийн II-р эмнэлэгт эрүүл мэндийн тэргүүний цол тэмдэг бүхий эмч, эмнэлгийн ажилчдыг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байгаа юм байна. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн чадвар түр алдалтын өвчлөл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлтэй холбоотой тохиолдол нэг бүрийг бүртгэх бүртгэлийн журнал бүх шатны эмнэлэг хөтөлдөг ба мэдээллийн сан үүсгэн ажиллаж байна.
эрүүл мэнд
Төсөв санхүүгийн хэмнэлтийн горимд шилжсэн энэ цаг үед “Сайн санаа” төслийг санаачилж, хүүхдийн эрүүл мэнд сайн сайхны төлөө олон бүтээлч ажлыг өрнүүлж байгаа Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хамт олон “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д бусдыгаа хошуучилж байна. Тэд төсөв хүрэлцэхгүй байна гэж зовлон бэрхшээл тоочилгүй, өөрсдийн идэвхи санаачлагаар жижиг төслүүдийг бичиж, бусдад хандаж, ойлгуулснаар 2014 онд 50.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Тодруулбал, Олон улсын жишигт нийцсэн Хүлээн авах хэсэг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дэмжлэгээр “Сайнхүү ивээл” сан хүүхдийн хүлээн авах хэсэгт хүүхдийн онцлогт тохирсон зураг, өнгө бүхий орчин үеийн дизайнаар тохижилтыг хийж, яаралтай тусламж үзүүлэх, эрэмбэлэн ангилалыг хийх орчинг олон улсын стандартын дагуу байгуулж, 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан өрөө Худалдаа хөгжлийн банкны зургаан сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан өрөө”-г тусгайлан тохижуулж, ор, ширээ, сандал, шүүгээ, хүүхдийн тоглоом, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ханын бариул, ариун цэврийн өрөөний суултуур зэргийг байршуулсан. Хүүхдийн тоглоомын өрөө АУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаахын сургуулийн 16 оюутан, “Эрдэнэс Плаза” ХХК-тай хамтран 3,5 сая төгрөгөөр “Тоглоомын өрөө”-г тохижуулсан. Хүүхдийн тоглоом сургалтын өрөө Австрали улсад суралцдаг сурагч З.Анударь хүмүүст туслах, тамирчдад хөнгөн зууш хийж үйлчлэх, хог цэвэрлэх зэрэг ажил хийж цуглуулсан мөнгөөрөө 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, “Хүүхдийн сургалт, тоглоомын өрөө”-г төрөл бүрийн тоглоом, тавилга, хэрэгсэл зэргээр тохижуулсан. Хүүхдийн тасгийн орны цагаан хэрэглэлийн бүрэн шинэчлэл Хүүхдээ эмчлүүлж байсан “Бороо-Гоулд” ХХК-ийн ажилчин Б.Ганбаатар хүүхдийн тасгийн хамт олонд сайхан сэтгэлийн гараа сунгаж, 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр тус бүр 50 ширхэг шинэ хөнжил, гудас, дэр, цагаан хэрэглэлээр хангасан. Хандив, тусламж “Эрүүл эхээс –Эрүүл хүүхэд” аймгийн зөвлөгөөнд оролцсон эмч нарт уриалга гаргаж, Хүний гавьяат эмч Ч.Цэрэнжав, “Хүслэн” хүүхдийн эмнэлгийн захирал С.Цэзэн, “Нандин-Үрс” төрийн бус байгууллага болон бусад эмч нар хандив өгч, тасгийн тохижилтод дэмжлэг үзүүлжээ.
эрүүл мэнд
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран Эрүүл мэндийн дотолгоо аяныг зохион байгуулж байна. Тус аяны нээлт өнөөдөр 16 цагт Өргөө кино театерийн урд талбайд болох бөгөөд алслагдсан өрхийн эмнэлэгүүдэд бичил лаборатори гардуулж, Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнд шагнал гардуулах юм байна.
эрүүл мэнд
Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд гемодиализийн эмчилгээ хийлгэдэг аппарат төрийн эмнэлгүүдэд хангалтгүй байдгаас иргэд хувийн эмнэлэгт дээрх эмчилгээг төлбөртэйгээр хийлгэж байна. Гемодиализийн аппаратад нэг удаа орж эмчлүүлэхэд 250.000-320.000 төгрөг байдаг нь иргэн, хувь хүнд хүндээр тусч байгаа бөгөөд цаашид эмчлүүлэх боломжгүй болоод байгаа хэсэг өвчтөнүүд болон тэдгээрийн ар гэрийнхэн Эрүүл мэндийн яаманд ханджээ. Дээрх иргэдтэй Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал уулзаж, өнөөгийн бодит байдлын талаар тодорхой мэдээлэл өглөө. Тухайлбал, гемодиализийн аппарат нэн шаардлагатай байгаа эмнэлгүүдэд одоогоор 30 ширхэгийг суурилуулж байна. Тодруулбал, Улсын нэг болон хоёрдугаар төв эмнэлэгт тус бүр дөрвийг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Сүхбаатар, Дархан-Уул, Булган, Говь-Алтай, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд тус бүр хоёрыг, Дорноговь аймаг, Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тус бүр нэгийг хуваарилсан. Дээрх аппаратуудыг тун удахгүй ашиглалтад оруулснаар бөөрний архаг өвчтэй хүмүүсийн эмчилгээ хийлгэх ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна. Тэрээр мөн 2015 оны төсвийн саналд гемодиализийн аппарат худалдан авахад дөрвөн тэрбум төгрөгийн санал хүргүүлснийг уламжилсан байна. Гемодиализийн эмчилгээг хийлгэх шаардлагатай байгаа дээрх 31 иргэний эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэхээр тэдний оршин суугаа газар, эмнэлгийн ачааллыг харгалзан уг тусламж, үйлчилгээ авах хуваарийг гаргаснаа дуулгалаа. Салбарын яам өөрсдийн нөөц, боломжоо ашиглан иргэдийн тавьсан асуудлыг ийнхүү шийдвэрлэлээ.
эрүүл мэнд
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран алслагдсан өрхийн эмнэлэгүүдэд бичил лаборатори гардууллаа. Энэ арга хэмжээ өнөөдөр "Өргөө" кино театрын урд талбайд болсон юм. Уг арга хэмжээний үеэр Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнд шагнал гардуулсан юм. Энэхүү арга хэмжээний үеэр тус дүүрэг иргэдэд чиглэгдсэн “Эрүүл мэндийн заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэх зорилготойгоормэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа болоод “Эрүүл мэндийн довтолгоо” аяныг дүүрэгтээ эхлүүллээ. Энэ үер тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Өнгөрсөн оноос эхлэн өрхийн эрүүл мэдийн талаар иргэдээс судалгаа авсан. Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төв дээр ямар асуудал тулгамдаж байна, өрхийн эрүүл мэнлийн төвөөр эрүүл мэдийн ямар тусламж үйлчилгээг олшруулах вэ гэсэн судалгааны асуултад иргэдийн 70-80 хувь нь анхан шатны лабораторийн үйлчилгээ авах хүсэлт гаргасан байсан. Уг хүсэлтийг дүүргийн тамгын газарт тавьж, асуудлыг шийдсэн. Алслагдсан гурван гэр хороолол бичил лабораторитой болж байна. Иргэд даралт ихсэх болоод халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр өрхийн эрүүл мэдийн төв дээр хандахад асуудлыг бүрэн шийдэх боломжтой болж байгаа нь өнөөдрийн энэхүү үйл ажилгааны онцлог байна” гэв.
эрүүл мэнд
Нүдний эмч нарын үзэж байгаагаар нүдний гол дайсан нь компьютер юм. Олон цагаар компьютерийн ард суухад нүдчилэх, аргах, хуурайших, ядрах, толгой өвдөх гээд л олон зовиур илэрдэг. Мөн хүн дэлгэц харж байгаа үед бараг нүдээ цавчдаггүй. Гэтэл нүдний салст бүрхэвч байнга чийглэгдэж байх ёстой. Тэгээгүй тохиолдолд хуурайшиж эхэлдэг. Тиймээс нүдэндээ хэт их ачаалал өгч ядраахгүйн тулд дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй. -Энэ үедээ нүдний фитнесс хийгээрэй. Цонхоор хамгийн хол байрлах байшингийн орой буюу ямар нэгэн хол цэг дээр хараагаа төвлөрүүлээд буцаад цонхны шил рүү харах буцаагаад нөгөө хол цэгийг харах гэх мэтээр ээлжлэн харж нүдний дасгал хийгээрэй . Энэ үедээ хүүхэн хараагаа эргэлдүүлэхгүй, зөвхөн харах зай, фокус хоёр л өөрчлөгдөх ёстой. -Тухтай ажиллахын тулд хамгийн сайн чанарын дэлгэц сонгоорой. Мөн дэлгэцээс 60 см зайтай сууна. Дэлгэцийн байрлал нүдний түвшингөөс бага зэрэг дээр байрлах нь тохиромжтой. Өрөөний гэрэлтүүлэг хамгийн чухал бөгөөд ердийн гэрэл зүүн талаас тусаж байвал хамгийн тохиромжтой. -Компьютерийн хамгаалатын нүдний шил нь дэлгэцээс ялгарах хэт ягаан туяаг нэвтрүүлэхгүй бөгөөд хамгийн хортой богино долгионы ягаан гэрлээс хамгаалдаг. Түүнээс гадна дүрсний ялгарлыг илүү тод болгож нүдний ядаргааг багасгах үүрэгтэй байдаг тул та хамгаалалтын нүдний шил хэрэглэж байгаарай. -Хэрэв та контакт линз хэрэглэдэг бол энэ нь нүдийг илүү ихээр хуурайшуулдаг тул та зориулалтын шингэн болох «хиймэл нулимс» заавал дусааж байгаарай. Энэ нь таны нүдний ядаргааг багасгахаас гадна нүд аргахаас сэргийлнэ. Нүдний улайлтаас хамгаалахын тулд гиалуроновын хүчил агуулсан нүдэнд дусаах эм хэрэглээрэй. -Нүдэнд витамин А,В2,Е,С ба кальци маш их тустай. Хурц хараанд хамгийн тустай бүтээгдэхүүн болох шар лууван их хэмжээгээр хэрэглэхээс гадна хоол хүнсэндээ заавал аарц, загас, нэрс болон бусад төрлийн жимсийг сайн хэрэглээрэй. Намар өвлийн улиралд витамин ба эрдэс бодис агуулсан бэлдмэл хэрэглэхэд илүүдэхгүй
эрүүл мэнд
Япон улсын “Зүрхээ хамгаалъя” сангийхан манай улсад 11 дэх жилдээ П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай ажиллаж, зүрхний төрөлхий гажиг эмгэгтэй 300 орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ удаа П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2014 оны 08 сарын 10 -08 сарын 14-ийг хүртэл ажиллаа. Монгол, Японы эмч нарын баг зүрхний төрөлхийг гажиг оноштой гурван сартай хүүхдээс 25 хүртлэх насны нийт 29 хүнд тус бүр нь 5000-6000 ам доллларын өртөг бүхий судсан дотуурх хагалгааг үнэ төлбөргүй хийж өгчээ. Энэ удаагийн хагалгааны ололттой тал нь анх удаа артерийн битүүрээгүй цоргын диаметр нь 3,4х3,6 см хэмжээтэй гажгийг шүхрээр хаасан явдал юм.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн дэд Сайд Ж.Амарсанаагаас бүтээгдэхүүн дэх чихэр, чихэр орлуулагчийн хэмжээг бууруулах тухай холбогдох байгууллагуудад УРИАЛГА хүргүүлжээ.
эрүүл мэнд
Ахмад настны бие махбодын физиологийн онцлогийг харгалзан, халдварт бус өвчин ялангуяа судасны хатуурал, харвалт, артерийн даралт ихсэлт, хавдраас сэргийлэхтэй холбоотой аминдэм, эрдэс бодисын агууламж өндөртэй биологийн төгс чанар бүхий тэжээллэг хоол хүнсээр эрүүл мэндийг дэмжихэд энэхүү зөвлөмжийн зорилго оршино. Настны хоол, хүнс, ундааны хэрэгцээг тогтоохдоо тэдний хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлгөөний идэвхи, илч зарцуулалт, бодисын солилцоо, насжилт болон бие махбодын онцлог, хооллох дэглэм, дадал хэвшлийг анхааран үздэг. Бие махбодын онцлог болон насжилтаас шалтгаалан настны хооллолт нь тэдний хөгшрөх явцыг эрчимжүүлэх эсвэл удаашруулах нөлөө үзүүлэх бодит хүчин зүйл болдог ажээ. -Настны хөдөлмөрийн чадвар буурч, биеийн эрчимтэй хөдөлгөөн багасдаг тул хоногийн хоолон дахь өөх тос, уургын хэмжээг бууруулах нь зүйтэй. Гэхдээ настны бие махбодын эд эсийн нөхөн төлжилтийг хангах шаарлагын улмаас уураг зайлшгүй шаардлагатай. Хэдий чинээ эрчимтэй хөдөлгөөнтэй байна булчингийн ачаалал төдий чинээ их байдаг тул эд, эсийн нөхөн төлжих хэрэгцээ өндөр байдагтай холбогдон уургын хэрэгцээ их байдаг юм. Иймд биеийн хүчний идэвхитэй хөдөлгөөн хийж буй настны уургын хэрэгцээ нэлээд их байж болно. Настны бие махбодын уургын хэрэгцээний 40 хувийг амьтны гаралтай уургаар хангавал зохино. Биеийн хөдөлгөөний идэвхи багатай настай хүмүүс махны хэрэглээгээ хязгаарлах нь зүйтэй бөгөөд харин сүү, цагаан идээ болон ургамлын гаралтай уургыг хэрэглэх нь илүү тохиромжтой. -Нүүрс ус нь настны бие махбодын энергийн хэрэгцээг хангах үндсэн шимт бодис юм. Гэхдээ настны хөдөлгөөний идэвхи багасч, илч зарцуулалт буурдаг тул нүүрс ус, ялангуяа хялбар шингэдэг (чихэрлэг) энгийн нүүрс усны хэрэглээг багасгах шаардлагатай. Учир нь сахарын илүүдэл гэдэсний ашигтай бичил биетний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, цусан дахь холестрины хэмжээ ихсэхэд хүргэдэг байна. Түүнчлэн сахарын илүүдэл нь биед өөх хуримтлагдаж таргалалт үүсгэх нэг эрсдэлт хүчин зүйл болдог. -Настны хоолны илчлэг нь дунджаар 1800 – 2030 ккал тохиромжтой. Настны хоногийн хоолны илчлэг чанарыг бага байлгахын тулд өндөр илчлэгтэй өөх тос ихтэй, чихэрлэг хоол, хүнс, ундааны хэрэглээг хязгаарлана. Судасны хатуурлаас сэргийлэх зорилгоор өөх тос, холестериноор баялаг бүтээгдэхүүнийн хэрэглээг хязгаарлана. Ахимаг болон өндөр настай хүмүүс өөх тосны хэрэглээгээ хязгаарлах нь чухал ач холбогдолтой. Өөх, тосыг хэтрүүлэн хэрэглэх нь хоолны илчлэгийг хэрэгцээт хэмжээнээс нэмэгдүүлээд зогсохгүй, судас хатуурах эмгэг үүсэхэд хүргэнэ. Ахмад настан хөдөлгөөний идэвхи, насжилтаас хамаарч хоногт 70 – 85 гр өөх тос хэрэглэвэл зохино. Үүний 20-25 грамм нь судасны хатуурал үүсгэх эрсдэл багатай нэг холбоот ханаагүй хүчлээр баялаг ургамлын тосыг хэрэглэх нь зүйтэй. -Насжилттай холбоотойгоор ахмад настны бодисын солилцооны эрчим буурдаг тул үл орлогдох аминхүчил, аминдэм, эрдэс бодисын агууламж өндөртэй эслэгээр баялаг биологийн төгс чанар бүхий хүнсний ногоо, жимс, жимсгэнийг өдөр бүр тогтмол хэрэглэх нь илүү ашигтай. Хүнсний ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнд аминдэм хангалттай байдаг. Настны дархлааны тогтолцооны үйл ажиллагаа сулардаг тул аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл, ялангуяа хавдраар өвчлөх эрсдэл харьцангуй ихэсдэг байна. Иймд хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй А ба С аминдэмээр баялаг ногоон, улаан, улбар шар өнгөтэй хүнсний ногоо, жимс, жимсгэнийг өдөр бүр тогтмол хэрэглэх нь эрүүл саруул, урт удаан амьдрахад нэн тустай. -Шинэ хүнсний ногоо, жимсний хангамж, хүртээмж багатай өвөл, хаврын цагт эмчийн зааврын дагуу аминдэмийн бэлдмэлийг ууж болно. Хөгшрөлтийг ямар нэг хэмжээгээр удаашруулах, эрт хөгшрөлтөөс сэргийлэх аргуудын нэг нь тодорхой тоон харьцаатай олон төрлийн аминдэмийг агуулсан бэлдмэлийг ашиглаж болно. Гэхдээ эдгээр бэлдмэлийг хэрэглэхдээ хянамгай хандаж, эмчийн заавраар хэрэглэвэл зохино. Хүнсний ногоо, жимс нь гэдэсний ашигтай бичил биетний хэвийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг тул настай хүний хоол тэжээлд онцгой ач холбогдолтой юм. Жимс, хүнсний ногоо нь ходоодны хоол боловсруулах үйл ажиллагаа болон бодисын солилцоог идэвхижүүлэх нөлөөтэй. Гэдсэнд хий хуралдахыг багасгаж, ялзралын процессийг бууруулах үйлчилгээтэй “пектин” хэмээх бодис нь зөвхөн хүнсний ногоо, жимсэнд агуулагддаг юм. Настай хүмүүсийн хоногийн хоолыг лууван, манжин зэрэг ногооны чанамал, пектиныг түүхий алимнаас илүү ихээр агуулдаг жигнэсэн алимаар баяжуулах нь нэн чухал ач холбогдолтой. -Настны бие махбодод нилээд ач холбогдолтой эрдэсийн нэг болох калийн үндсэн эх сурвалж нь төмс, хүнсний ногоо, жимс юм. Кали нь бие махбодоос ус, давсны ялгаралтыг идэвхижүүлж хаван үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ, зүрхний агшилтыг хүчтэй болгодог. Үзэм зэрэг хатаасан жимс, жимсгэнэ нь калийг ихээр агуулдаг. Ахмад настан нь хоол, хүнсэндээ тослог багатай сүү, цагаан идээг аль болох их хэмжээгээр хэрэглэснээр хоолны шүлтлэг чанарыг ихэсгэж, бие махбодын хэт хүчилшилт, ясны сийрэгжилтээс сэргийлж чадна. Нас ахисан үед бие махбодод эрдэс давс хуримтлагдах нь нэлээд элбэг тохиолддог бөгөөд энэ нь насжих тусам улам түгээмэл илэрдэг. Настны ууц нуруу, үе мөч, судасны хана, эд эс болон бусад эрхтэн тогтолцоонд давс хуралдах нилээд элбэг байдаг. Мөн давсны илүүдэл, хоолны давсны хэрэглээ хэт их өндөр байх нь судас хатуурах болон давсны солилцоотой холбоотой өвчин үүсгэдэг байна. Иймд ахимаг настай хүмүүс давсны хэрэглээндээ онцгой анхаарал хандуулах нь зүйтэй. Хоногт хэрэглэх давсны хэрэглээгээ 2,5 грамм хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг 4 дахин бууруулах боломжтой. -Хатуу бүхэл хоолыг муу зажилж залгих нь залгиур, улаан хоолойг гэмтээх, улмаар хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг юм. Түүнчлэн ходоод, нойр булчирхайн хоол боловсруулах чадвар сулардаг тул настан нь хоол, хүнсийг сайтар зажилж боловсроход дөхөм болгохын тулд шүд, амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарах, хэрэв шүд дутуу бол хиймэл шүд хийлгэх хэрэгтэй. Хэт халуун хоол, унд хэрэглэх нь залгиур болон улаан хоолойг гэмтээх, улмаар хавдар үүсгэх нөлөөтэй байдаг. Халуун цайг ихээр уух дадал нь улаан хоолойн өмөнгийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлдөг тухай олон баримтууд байдаг бөгөөд давстай хийцтэй цайг их хэмжээгээр уудаг заншил улаан хоолойн хавдар үүсгэх гол хүчин зүйл мөн гэж хатуу батлаагүй ч хавдар үүсгэх олон хүчин зүйлсийн дотор нэлээд чухал суурийг эзэлдэг юм.
эрүүл мэнд
Солонгосын Гүми хотын Гандун эмнэлэгийн төлөөлөгчийн газар Монгол улсад нээлтээ хийлээ. Ингэснээр манайхан солонгосруу эмчилгээ, оношлогоо, эрүүл мэндийн аялал хийх боломжтой болж байгаа юм. Солонгосын Гүми хотын Гандун эмнэлэг 2012 онд 60,000 удаагийн эрүүл мэндийн шинжилгээ хийснээс нэг ч буруу оношилгоо байгаагүй тус эмнэлгийн төлөөлөгчийн газар албан ёсоор Монголд нээгдлээ. Төлөөлөгчийн газрын нээлтэнд эмнэлгийн дарга Шин Жей Хак өөрийн биеэр ирсэн бөгөөд “Гүми Гандун” эмнэлэгээр үйлчлүүлж үр дүнг нь мэдэрсэн зочид ч бас ирсэн аж. Тус эмнэлгийн төлөөлөгчийн газар Монголд нээгдснээр бид дэвшилтэт технологи ашигладаг эмнэлэгт эмчлүүлэхийн хамт 30-аад жилийн бахархам түүхтэй Гүми хотоор аялах давуу талтай юм. Дашрамд хэлэхэд тус хотод Солонгосын өнөөгийн ерөнхийлөгч Пак Гын Хэ төржээ. Тус эмнэлэг дэлхийд нэртэй Samsung, LG –ийн ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалах гэрээтэйгээр ажилладаг. Энэ нь тэдний хариуцлагатай, Азидаа өрсөлдөх чадвартай гэдгийг нотлон харуулж байна. “Гүми Гандун” эмнэлэг нь БНСУ –даа гадаад өвчтөн хүлээн авах эрхтэй эхний 8 эмнэлэгт багтаж чадсан юм. Мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ухаан, физик эмчилгээ гэсэн чиглэлтэйгээр 14 төрлийн эмчилгээний тасагтай бөгөөд 30 гаруй их эмч, 300 гаруй сувилагч таны эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Мөн шилдэг тоног төхөөрөмжтэй өндөр чанартай тусгай багажтай VIP эрүүл мэндийн шинжилгээний төвд маань сээр нуруу, үе мөч, гоо сайхны хагалгааг чанартай, хурдан хугацаанд, хямд үнээр хийж байна. Гадагшаа эмнэлэгт үзүүлэхдээ орчуулагчийн асуудал хүндрэлтэй байдаг. Харин “Гүми Гандун” эмнэлэг гадны өвчтнийг хүлээн авах өөрийн орчуулагчтай байдаг. Мөн энэ онд өргөтгөл барьж гадны зочдыг хүлээн авч эмчлэх буудал барьж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Тус эмнэлгийн төлөөлөгчийн газар СБД-ийн LUX төвийн 101 тоотод нээгдсэн юм.
эрүүл мэнд
Хүүхдийн Төв Сувиллаас бага насны хүүхдэд зуны чийрэгжүүлэлтийг хийх ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган дараахь ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна. Ижил төст байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор : “Бага насны хүүхдийг дулааны улиралд чийрэгжүүлэх нь” сэдэвт сургалт ХТС-д 2014 оны 08 сарын 12 ны өдөр зохион байгуулагдаж Сонгино Хайрхан дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нийт 25 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа. ХТС-ын ЭЭОЗ Д.Туяа, СА-ны дарга Б.Цогзолмаа, СЗЭТ-ийн эрхлэгч Р.Отгонсайхан байгалийн хүчин зүйл болох нар, ус, агаараар чийрэгжүүлэх аргын талаар онол дадлагын хичээл зааж видео бичлэг хийж үзүүлэв. Оролцогсдод сургалтын материал тараав. Энэ сарын 14 нд “Бага насны хүүхдийг дулааны улиралд чийрэгжүүлэх нь” сэдэвт өдөрлөг ХТС –д зохион байгуулагдлаа. Өдөрлөгт ХТС-д сувилуулж буй хүүхдийн эцэг эхчүүд, Сонгино Хайрхан дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс ирсэн нийт 27 эцэг эхчүүд хамрагджээ. Өдөрлөгийн зорилго нь бага насны хүүхдийг нар, ус, агаараар хэрхэн чийрэгжүүлэх талаар эцэг эхчүүдэд мэдлэг өгөх, дадлага байлаа Өдөрлөгийн хүрээнд хийгдсэн ажлууд: 1. Чийрэгжүүлэлтийн талбайд ХТС –д сувилуулж буй хүүхдүүдийн дулааны улиралд хийгдэж буй чийрэгжүүлэх үйл ажиллагаатай танилцан байгалийн хүчин зүйл болох “Нар, ус, агаараар чийрэгжүүлэх аргын талаар тайлбарлан үзүүлэв. 2. Хоол тэжээлийн дутал, цус багадалт, сульдаатай хүүхдийн хооллолтын талаар хоол зүйч зөвлөгөө өглөө. 3. Байгалийн хүчин зүйлээр чийрэгжүүлэх видео үзүүлж, оролцогчдод сургалтын материал тараав. Мөн хүчилтөрөгчийн коктейль өглөө. 4. “Хүүхдэд иллэг хийх ач холбогдол” сувилагч Т. Бадамсүрэн тайлбарлан ирсэн хүүхдүүдэд иллэг хийх зөвлөгөөг өгөв. 5. Дээрх сургалт болон өдөрлөгт оролцогчид өгөөжтэй, үр дүнтэй сургалт болсон хэмээн дүгнэж байлаа. Өдөрлөгийн үеэр МҮОНТ ирж сурвалжлага авлаа.
эрүүл мэнд
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын хүүхдийн эмнэлэг байгуулах тухай, хүүхдийн клиник сувиллын харьяаллын тухай гэсэн зургаан багц асуудлыг нийслэлийн эрүүл мэндийн газраас танилцууллаа. Үүнд :Жилдээ 40 орчим эх амаржиж байгаа нийслэл хотын төрөх эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал болохыг хэлэлцсэн байна. Амбулаторийн тусламж үйлчилгээг найман дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн кабинет, 131 өрхийн эрүүл мэндийн төв, дөрвөн тосгоны эрүүл мэндийн төвөөр хүрч үйлчилдэг байна. Хүүхдийн яаралтай тусламж үйлчилгээг Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламж нэгж, нийслэлийн яаралтай тусламжийн тусламжийн төвийн Сонгино-Хайрхан Баянзүрх дахь салбар хүүхдэд хүргэж ажиллаж байгаа аж. Хүүхдийн ерөнхий мэс заслын үйлчилгээ болон хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг эх хүүхдийн эрүүл мэндийн төв хүргэж үйлчилж ажилладаг байна. Энэ үеэр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ "ашиггүй зүйлд зарцуулахдаа их зарцуулдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл Монгол наадам цогцолборт 17 тэрбум төгрөг зарсан биз дээ. Эрүүл мэндэд зарахаараа юу билээ, яасан мөнгө гэж болохгүй. Энэ асуудал манай улсад амин чухал зүйл" гэжээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотын хүүхдийн эрүүл мэнд клиник эмнэлэг барих тухай асуудлын нэлээд нухацтай ярилцсаны үндсэн дээр дэмжлээ.
эрүүл мэнд
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөл нь хор судлаач, эмнэл зүйн хор судлаачийн сургалтыг амжилттай зохион байгуулж,анхны сургалтаа эхлүүлээд байна. Тус сургалт нь хордлогын үед яаралтай арга хэмжээг зохион байгуулах, сургалт сурчилгаа хийх, хордлоготой тэнцэх, урьдчилан сэргийлэх тандах арга хэмжээ авах ба хордлогын яаралтай, шаталсан нарийн мэргэжсэн тусламж үзүүлэх, дадлага, хандлага, чадвар эзэмшүүлж мэргэжлийн хор сулдаач, эмнэл зүйн хор судлаач эмч бэлтгэх зорилготой юм. Тус сургалт нь Монгол улсын хор судлал, хордлогын алба үүсэж хөгжих хөгжлийн үндэс, эхлэл болж байгаа нь Монголын анагаах ухааны салбар болон Хор судлалын шинжлэх ухааны салбарт түүхэн үйл явдал болж байсан билээ.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалтай Эрүүл мэндийн салбарын зарим асуудлаар ярилцжээ. - Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж ажилласнаас хойш Эрүүл мэндийн салбар нэлээд ажлыг амжуулсан. Бид иргэдэд, ялангуяа алслагдсан орон нутагт амьдарч байгаа хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хүртээмж, чанарыг сайжруулах, төвлөрлийг багасгах, эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж иргэн санхүүгийн эрсдэлд орохгүй байхад нь анхаарч ажиллахыг хичээсэн. Иймд эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, өвчнийг эрт илрүүлэх тандалт үзлэгийн тогтолцоог бий болгох, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, айл бүр иргэн бүрт зайлшгүй хэрэгжүүлэх 21 дадлыг хэвшүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн найруулгыг хийж байна. Нэгдсэн эмнэлэг, өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, сувиллын бүтэц үйл ажиллагааны стандартуудыг боловсруулан батлуулж, мөрдөж эхэлсэн. “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчлэн найруулсан хууль, “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээнд тавих хяналтын журам”, “Тамхины хяналтын тухай” хуулийн шинэчилэн найруулсан нэмэлт, “Эрүүл ахуйн тухай” хууль зэрэг хууль эрх зүйн бодлогын олон баримт бичгүүдийг боловсруулан, хэлэлцүүлж, батлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Хамгийн гол нь тус салбарт хийгдсэн шинэчлэлүүд иргэдийн нүдэнд харагдаж, тэдэнд шууд ашиг тус нь хүрч байгаа ажлын захаас дурдвал: Элэг, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар нутагтаа хийж чаддаг боллоо. Перинаталогийн төв байгуулж, нярайн эрт илрүүлгийн тандалт хийж эхэлснээр ургийн гажиг хөгжил болон бусад эмгэгийг эрт оношилж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Зүрхний шигдээс, тархины цус харвалтыг эрт оношилж эмчлэх, нөхөн сэргээх тусламжийг эрт үзүүлэх төвийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт байгуулан ажиллуулж байна. 11 аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийг түшиглэн Аймгийн оношилгооны төв байгуулсан зэрэг олон ажлыг хийсэн. - - Анх Эрүүл мэндийн сайдын 2012 оны 316 дүгээр тушаалаар “Аймгийн оношилгооны төв” байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тэдний ажиллах удирдамж, үндэслэл, тооцоо судалгааг баталж, анхны төслийг боловсруулж байсан. Ингээд Оношилгооны төв байгуулах анхны төслийг “Эрүүл мэндийн салбарт 2012-2016 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн арга хэмжээг нээх уулзалт”-д оролцогч 21 аймаг, 9 дүүрэг, харъяа 16 байгууллагын удирдлага, төлөөлөгч нарт танилцуулан хэлэлцүүлж, төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогыг дэмжин, өөрийн багцаас 25.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгснөөр энэ ажил маань өнөөдөр биеллээ олж, үр дүннг иргэн шууд хүртэж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай үзүүлж эхлээд байна. Харин сонгосон 11 аймгийн тухайд гэвэл хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, тусламж, үйлчилгээ авахад алслагдсан, өртөг, зардал өндөр, газар зүйн байршил, хүн амын суурьшил, нэгдсэн эмнэлгүүдэд өмнө нь хийгдсэн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадал зэрэг олон үзүүлэлтийг харгалзсан. Аймгуудын удирдлагуудтай ярилцсан. Засгийн газрын хуралдаан, УИХ-ын холбогдох байнгын хороодын хурлуудаар хэлэлцүүлсэн. Тоног төхөөрөмжийн хувьд тухайн орон нутгийн эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээ, үзүүлэлт дээр үндэслэн олон улсын технологийн чиг хандлагын дагуу дижитал, бүрэн автомат, өндөр хүчин чадалтай, хугацаа, хүч хэмнэх тоног төхөөрөмжүүдийг сонгож, нийлүүлсэн. -Аймаг бүр харилцан адилгүй байгаа. 15-23 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангасан. Компьютерт томографи, Уушги, ходоод, бүдүүн гэдэс, бөөр, шээсний дижитал дуран, Суурин дижитал ЭХО аппарат, Тархины судасны допплерографи, Шүд, нүд, чих, хамар хоолойн иж бүрдэл тоног төхөөрөмж, Лабораторийн шээс, биохими, коагулограмм, гематологийн бүрэн автомат аппаратуудаар иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Мэдээж таны хэлсэнчлэн эргэлзсэн, үл итгэсэн бодолтой цөөн хүн байгааг үгүйсгэхгүй. Энэ хөрөнгө оруулалт бол эрүүл мэндийн салбарт хийгдсэн маш том, хамгийн гол нь үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон гэдгийг хэлмээр байна. Манай лавлагаа төвүүдэд үзүүлдэг оношилгооны тусламж, үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай дэвшилтэт тоног төхөөрөмжүүдтэй адил байгаа. Зарим тоног төхөөрөмж нь лавлагаа төвүүдэд байхгүй өндөр үзүүлэлт, чанартай тоног төхөөрөмжүүд ч байгаа. Эдгээр аппаратуудын давуу тал нь өвчин эмгэг, гажиг, гэмтэл, хавдрыг бүрэн оношлох, эргэлзээтэй үед лавлагаа төв, мэргэжлийн салбар зөвлөлөөс алсын зайн сургалт, зөвлөгөөг цахим харилцаагаар дамжуулан авах бүрэн боломжтой юм. Ингэснээр хөдөө орон нутгаас, алслагдсан аймгаас Улаанбаатар хотыг зорих ард иргэдийн урсгалыг багасгах, иргэдэд чирэгдэлгүй, тэгш, хүртээмжтэй, чанартай тусламж, үйлчилгээг ойртуулж байгаа. Иргэнд наад зах нь замын зардал, хотод ирээд айлд буудалд байх шууд бус бусад зардал гарахыг бүрэн хэмнэж байна. - Бид тоног төхөөрөмж нийлүүлсэн аймгуудад очиж ажилласан. Уг тоног төхөөрөмж дээр ажиллах хүний нөөц, ашиглагдах эм, урвалын урьдчилсан тооцоог анхнаасаа тооцсон байсан. Иймд уг асуудлыг хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөндөө тусган ажилласан. Оношилгооны төв байгуулагдсантай холбоотойгоор эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, инженер, техникийн ажилтнуудыг ажлын байранд нь болон богино хугацаатай түргэвчилсэн гадаад, дотоодын сургалтуудыг зохион байгуулсан. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан 1-5 сарын түргэвчилсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан баталж, 81 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд лавлагаа төвүүдэд сургалтад хамруулсан. Мөн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа компаниудын инженерүүд, тухайн тоног төхөөрөмжийн үйлдвэрийн инженерүүдтэй хамтран тоног төхөөрөмжийг суурилуулахаас авахуулаад, хэрхэн ажиллуулах, ашиглах талаар ажлын талбар дээр дагалдуулан сургасан, зарим тоног төхөөрөмж дээр ажиллах эмч нарыг гадаадын өндөр хөгжилтэй улс оронд сургасан байгаа. Тухайлбал, ЭХО аппарат дээр ажиллах эмч нар Солонгост суралцаад ирсэн. - -За ингээд 11 аймаг маань оношилгооны төвтэй болчихлоо. Харин яаж, хэрхэн тогтвортой байдлыг хангах вэ гэдэг том асуудал байна. Үүний тулд, Оношилгооны төвийг тогтвортой ажиллуулах хүний нөөцийг бодлогоор бэлтгэх, мэргэшүүлэх, суурьшуулах, сэлгэн ажиллуулах арга хэмжээ авах, Тоног төхөөрөмжийн тогтвортой ажиллагааг хангах, бүрэн дүүрэн ашиглах засвар үйлчилгээ, сэлбэг, эм урвалж бодисын хангалт, хэрэглээний зардлыг тооцон, санхүүжилтийг төлөвлөн хэрэгжүүлэх арга хэмжээ авахаас гадна орон нутгийн засаг захиргааны оролцоо, дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх шаардлагатай байна. - Ярилцсан танд баярлалаа.
эрүүл мэнд
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийн гэрээнд Эрүүл мэдийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, төслийг хэрэгжүүлэх төв эмнэлгүүд болон гүйцэтгэгч компаний удирдлагууд өнөөдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-ын Засгийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцсон. Үүний дагуу хоёр орны Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, 2012 оны тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлагдсан. Энэхүү Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Хавдар судлалын үндэсний төв”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-т нийт 21 сая Евро буюу эмнэлэг тус бүр долоон сая Еврогийн төсөл хэрэгжүүлэхээр өнөөдөр талд тал гарын үсэг зурлаа. Төслийг Австри улсын “Вамед инжинеринг” компани гүйцэтгэх бөгөөд төслийн хүрээнд “Хавдар судлалын үндэсний төв”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-үүдийг орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын эмнэлзүйн сургалтад хамруулж боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг авна.
эрүүл мэнд
“Монос” эмийн сангийн салбараас худалдаалсан тайвшруулах үйлчилгээтэй Фенобарбитал эмэнд 16 хүүхэд хордоод байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дээрх хүүхдүүд хордлого авснаас хойш зургаан хоног өнгөрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдний биеийн байдал сайжирч, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан хүүхдүүд энгийн тасаг руу шилжсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тус эм нь хүний биед хамгийн урт хугацаанд хадгалагддаг бөгөөд ойролцоогоор 90-120 цагийн дараа эмийн хордлого бүрэн тайлагддаг аж. Энэ хугацаанд хүүхдийн амьсгал зогсох, тархинд цус харвах зэрэг үхлийн аюултай байдаг аж. Харин эмэнд хордсон хүүхдүүд 150 орчим цаг болж байгаа гэнэ. Иймд хүүхдүүдийн хордлого бүрэн тайлагдсан учраас айх аюулгүй болсон гэж ойлгож болно хэмээн мэргэжлийн хүмүүс хэллээ.
эрүүл мэнд
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захиргааны байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөрөөс дараах зүйлсийг тодрууллаа. -Тархины даралт буюу хүчилтөгрөгчийн дутагдалд орох гэж албан ёсоор нэрлэдэг. Энэ өвчлөл хүүхдүүдийн дунд их тохиолдох болоод удаж байна. Тархины дутагдалд орох үндсэн шалтгаан бол эхийн эрүүл мэндтэй нягт холбоотой. Дараа нь төрөлтийн зөв амаржих асуудал, мөн төрсний дараах долоо хоногийн асаргааг гэх зүйлс нөлөөлнө. -Хүүхдүүдийн биеийн байдал маш сайн байгаа. Бид өчигдөр эмэнд хордсон хүүхдүүдэд үзлэг хийсэн. Үүнээс 12 хүүхдийн биеийн байдал сайжран эмнэлгээс гарах юм. Тэднийг эмнэлэгээс гаргасан ч өрхийн эмч болоод ерөнхий мэргэжилтэнд тэднийг хариуцуулан өгнө. Үлдсэн дөрвөн хүүхдийн үндсэн өвчнийг эмчлэх үүднээс эмнэлэгээс гарахыг нь түр хойшлуулсан. Эмийн хордолтын үед үзүүлэх нөлөөлөл нь тэр үедээ нөлөөлдөг.
эрүүл мэнд
Дулааны улиралд хоол хүнсийг буруу хадгалах, ус, хөрсний бохирдол зэргээс болж, гэдэсний халдварт өвчин, цусан суулга, халдварт шар зэрэг өвчнөөр өвчлөх нь ихэсдэг. Халууны улиралд хоол хүнсийг буруу хадгалах, бохирлогдсон хүнс, хүрээлэн буй орчны бохирдол зэргээс гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг. Мөн дулааны цагт хүмүүс хөдөө амралт зугаалгаар их явдаг. Ингэхдээ хүнсээ буруу тээвэрлэх, хадгалах горимийг алдагдуулах, мөн баталгаагүй хоол хүнс их хэрэглэдэг. Үүнээс гадна ялаа батгана, хорхой шавьж илбэгтэй үед гэдэсний халдварууд ихсэх гол үндэс болдог. Түүнчлэн бага насны хүүхдүүд түүхий ус их ууж байна. Гудамжинд худалдаалж буй жимс жимсгэнийг угааж цэ¬вэр¬лэлгүйгээр иддэг зэрэг шалтгаанаар дээрх халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өсөх хандлагатай байна. ХӨСҮТ-д халдварт өвчнүүдийн дотор арваад төрлийн өвчин нь гэдэсний замын халдвар гэж бүртгэгддэг байна. Одоо улирлын чанартай энэ өвчний ид халдварын үе эхэлж байна. Өөрөөр хэлбэл, дөрөв, тавдугаар сараас намрын 9-10 cap хүртэл үргэлжилдэг. Зарим нь он дуустал үргэлжлэх нь ч бий. Энэ өвчин вирусын гепатит "А", цусан суулга, балнад, гэдэсний хижиг, хоолны хордлого, суулгац халдварууд зонхилон дулааны улиралд ихэсдэг.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Япон улсын Това эм үйлдвэрлэлийн компаний захирал Ицүро Ёошида болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэд энэ сарын 26-аас 29-ний өдрүүдэд манай улсад зочилж байгаа юм байна. Тус компани нь манай улсад нэн шаардлагатай нийтийн нэршлийн эмийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг бөгөөд чихэр өвсний найрлага бүтцийг судлан эм хийх, тарималжуулах, эмийн үйлдвэр барих талаар анхан шатны судалгаа хийхээр ирсэн байна. Эрүүл мэндийн яамны зүгээс цаашдын ажилд нь амжилт хүсэж, бодлогоор дэмжихээ илэрхийллээ.
эрүүл мэнд
Монголын залуучуудын холбоо энэ оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд энэ сарын 25 буюу “Монголын Залуучуудын өдөр”-өөр залуус нэгдэж цусаа хандивлахыг уриаллаа. Тодруулбал, МЗХ энэ өдрийг “Нэгдье” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион байгуулах бөгөөд эхний хийх ажил нь “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”- Цусаа бэлэглэцгээе! уриалгыг гаргажээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусны нөөц 30 хувиар багасч, эмнэлгүүдийн цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн юм. Өдөрт 60–аас 100 хүн цус хандивлахад нэг өдрийн цусны хэрэгцээг хангах боломж бүрддэг. Тиймээс 1200 хүн цус хандивлаж байж энэхүү цусны нөөцийн хомсдолыг бууруулах гэнэ.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн эрсдэлээс өөрийгөө хамгаалахад иргэдийн боловсролыг дээшлүүлж, эерэг зан үйлийг хэвшүүлэх, дадал олгох зорилгоор “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, орон нутагт хүргүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг анх удаа амжилттай зохион байгуулсан. Эх, хүүхдийн хамгааллын хуультай болохоор ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт бусад салбарыг татан оролцуулж, хамтран эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж аж. Тодруулбал, Архангай аймаг-20,0 сая төгрөг, Хэнтий аймаг 20,0 сая төгрөг, Баян-Өлгий аймаг-нэг тэрбум төгрөг, Өмнөговь аймаг 5.5 тэрбум төгрөг, Баянхонгор аймаг 41 сая төгрөгийг тус тус аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулж, нэн шаардлагатай үйл ажиллагаандаа зориулсан юм байна.
эрүүл мэнд
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын Сисмекс корпораци хоорондын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Эрүүл мэндийн яам дээр боллоо. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши нар гарын үсэг зурсан юм.Ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Шимизү Такэнори, Сисмекс корпорацийн гүйцэтгэх захирал Кейжи Фужимото, гүйцэтгэх дэд захирал Кунихиро Фунакоши, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо. Эрүүл мэндийн яам, Япон улсын Сисмекс корпораци 2008 оны зуравдугаар сарын хоёрны өдөр “Монгол улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх” чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тэгвэл энэ удаа хамтын ажиллагааны гэрээгээ 2014-2017 он хүртэл гурван жилийн хугацаатай шинэчлэн байгууллаа. Уг ёслолын ажиллагааг нээж эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн үгэндээ, "Манай эрүүл мэндийн салбарын чухал хэсэг болох оношлогоо, шинжилгээний чанарыг сайжруулах , эмч мэргэжилтнүүдийг сургах үйлсэд та бүгдийн оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтыг бид үнэлж, хамтран ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байдаг юм. Эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааны үр дүн болон үр ашиг нь найдвартай лабораторийн шинжилгээ, оношлогооноос шууд хамааралтай. Энэхүү нотолгоонд суурилсан лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулах бидний 2010-2015 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа том алхам болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо. Харин Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши үг хэлэхдээ, "Өнөөдөр лабораторын чанарын хяналтын системд дэмжлэг үзүүлэх гэрээг дахин гурван жилээр сунгах болсондоо бид баяртай байна. Бидний өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хийсэн ажлыг өндрөөр үнэлж байгаад баярлахын зэрэгцээ ирэх гурван жилд өндөр үүрэг хариуцлагыг хүлээн авч буйгаа мэдэрч байна. Монгол-Япон хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэг бол бид бүхний бахархал юм" гэв.
эрүүл мэнд
"Орбис" олон улсын баг нь нүдний эмч, мэргэжилтнүүд, болон багаж, төхөөрөмжийн инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт явуулахын зэрэгцээ нүдний бүх төрлийн өвчтөнд оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхий нийтээр зайлсхийж болох сохролыг устгах зорилтод хүрэх үр дүнтэй, чухал арга хэмжээ болж байна. Энэ удаа “Орбис” онгоцтой эмнэлгийн багийнхан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хүүхдийн болон насанд хүрэгсдийн нүдний өвчин эмгэгийн чиглэлээр эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулахаар Эрүүл мэндийн яамны урилгаар ирсэн билээ. Тэд манай эмч нартай хамтран энэ сарын 27-28 өдрүүдэд нүдний өвчлөлтэй хүмүүст үзлэг хийж, зөвлөгөө өгөх юм байна. Тус эмнэлгээр үйлчлүүлэх хүнд эмгэгтэй хүмүүсийг манай эмч нар урьдчилан бэлтгэдэг гэнэ. Онгоцтой эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд тэд нүдний нарийн мэргэжлийн багаж хэрэгсэл, эмчилгээ болон сургалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон нисдэг эмнэлэг хөгжиж буй орнуудын нүдний эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах үндсэн зорилготой аж. Тэд ирэх наймдугаар сарын нэгнийг хүртэл манай улсад ажиллах юм байна.
эрүүл мэнд
ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэнүүд ЭМХТ-тэй төвтэй хамтран “Тарваган тахлаас сэргийлэх дархлаажуулалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт”, сэдэвт телемедециний зайн сургалт зохион байгууллаа. Зайн сургалтыг ЗӨСҮТ-ийн зөвлөх эмч З.Адьяасүрэн, АУ-ны доктор, Тандалт судалгааны албаны дарга Б.Энхтуяа, Нэгдсэн лабораторийн эрхлэгч Д.Ганболд, Эмнэлзүйч эмч С.Оюунчимэг, Тарваган тахал өвчний мэргэжлийн багийн ахлагч, Халдвар судлагч Д.Отгонбаяр, Ц.Ганхуяг болон Халдвар судлагч Г.Ганбилэг Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгсөн байна. Аймаг, орон нутгаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Ховд, Завхан, Өвөрхангай, Орхон зэрэг аймгуудын ЭМГ, ЗӨСТ-ийн 102 гаруй эмч, мэргэжилтэн оролцож, тарваган тахал өвчний оношилгоо эмчилгээ, дархлаажуулалт, хариу арга хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээ мэдээлэл солилцон ажиллалаа.Сургалтын үед “Зууны мэдээ” сонин хүрэлцэн ирж сургалтын явцтай танилцан, холбогдох мэргэжилтнүүдээс ярилцлага авсан гэнэ.
эрүүл мэнд
Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар “Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ. Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад “Орбис” Олон улсын нүдний нисдэг эмнэлгийн Хойд Азийн бүс хариуцсан захирал Др.Жорж Смит, “Орбис” нисдэг эмнэлгийн захирал Др. Ахмед Гома нар үйл ажиллагаагаа танилцууллаа. Тэд Улаанбаатар хотод 2014 оны долдугаар сарын 20-ноос ирэх сарын нэгний хооронд ажиллах юм байна. Агаарын хөлгийг нүдний эмгэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болон эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулах зориулалтаар тоноглосон энэхүү онгоцон эмнэлэг нь хөгжиж байгаа улс орнуудад очиж тусламж, үйлчилгээ үзүүлдэг билээ. Тус нүдний эмнэлэг нь манай улсад 1989 оноос хойш долоо дахь удаагаа ирж ажиллаж байна. Энэ удаа “Орбис” онгоцтой эмнэлгийн багийнхан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хүүхдийн болон насанд хүрэгсдийн нүдний өвчин эмгэгийн чиглэлээр эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулах, эмчлэхээр ирсэн бөгөөд нийт 239 өвчтөнд үзлэг хийжээ. Үүнээс 71 өвчтөнд нүдний хагалгааг амжилттай хийж, эмчилжээ. Мөн энэхүү хөтөлбөрийн хамгийн чухал хэсэг болох нүдний эмч, сувилагч, багаж, тоног төхөөрөмжийн инженер, техникч нарын сургалт бөгөөд нийт 99 нүдний эмч, 68 сувилагч, 16 инженерийг сургалтад хамруулж, чадавхийг нь дээшлүүлжээ. Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эмнэлгийн ажил байдалтай танилцсаныхаа дараа хэлсэн үгэндээ, Манай орны иргэдийн төлөө хийж байгаа үйлсэд талархахын зэрэгцээ цаашдынх нь ажилд амжилт хүслээ. “Орбис” онгоцтой нүдний эмнэлэг нь 1982 оноос үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 92 улс оронд хөтөлбөр хэрэгжүүлж, 325,000 гаруй нүдний мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, 23,3 сая сохор ба харааны бэрхшээлтэй хүмүүст эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн юм байна.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНСУ-ын Үндэсний Ассемблейн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байнгын хорооны дарга ноён Ким Чүн Жин тэргүүтэй төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзжээ. Сайд Н.Удвал зочдод хандан, Монгол, Солонгос хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад талархлаа илэрхийлээд, Монгол улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого хийгээд Засгийн газрын баримталж буй эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл, зорилтуудын талаар танилцуулав. Ноён Ким Чүн Жин энэ удаад Монгол улсын эрүүл мэндийн салбарын бодит нөхцөл байдалтай танилцах, Монгол-Солонгосын эрүүл мэндийн парламентын холбоог байгуулах талаар судлаж, хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцох зорилгоор ирснээ уламжлаад найрсаг дотноор хүлээн авч, уулзсанд Эрүүл мэндийн сайдад талархлаа илэрхийлэв. Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талаасаа идэвхитэй хамтран ажиллахаа мэдэгдсэн аж.
эрүүл мэнд
Ханиад хүрсэн үед: Соодтой усаар уталт хийгээрэй. Жижиг саванд аяга ус, цайны нэг халбага сода хийгээд буцалгаж ууранд нь 10-15 минутын турш утна. Энэ бол цэр ховхлох маш үр дүнтэй арга юм. Цэр ихтэй үед хагас аяга бүлээн усанд цайны хагас халбага сода, чимх давс нэмээд өдөрт хоёр удаа уу. Хоолой өвдсөн үед: Цайны хагас халбага содыг аяга буцалсан усанд хийн хутгаж хөргөөд, 4 цаг тутамд хоолойгоо зайл. Энэ уусмал өвчин үүсгэгч хүчлийг саармагжуулдаг төдийгүй амны хөндийн үрэвслийг ч дардаг байна. Циститийн үед: Энэ өвчнийг үүсгэгч бактери нь хүний давсганд бага зэргийн хүчиллэг орчинд амьдардаг. Тиймээс хоол идсэнийхээ дараа содатай ус уувал өвчин намдаана. Наранд түлэгдэх үед: Хүнсний содатай бүлээн усанд ор. Ингэвэл үрэвссэн арьс хорсохоо болино. Шүд хорхойтвол: Амны хөндийд олон тооны бактери үржиж, хүчил хуримтлагдснаас болж шүдний паалан гэмтэж хорхойтдог. Хүнсний соданы уусмалаар амаа тогтмол зайлснаар энэ хүчлийг саармагжуулж болно. Эсвэл сойзоо усанд дүрж шүдээ цэвэрлээрэй. Сода бол шүдний пааланг гэмтээлгүйгээр өнгөлдөг хамгийн сайн хэрэгсэл юм. Амны эвгүй үнэрт: Ус төрөгчийн давхар исэл, сода хоёрыг холивол эвгүй үнэр гаргадаг бактерийг устгах үр дүнтэй бэлдмэл болно. Хоолны нэг халбага содыг 2-3%-ийн давхар исэл дээр нэмж, амаа зайлаарай. Хөлний эвгүй үнэрт: Хөлөө дүрэх усандаа сода хийвэл шивэр үүсгэгч бактерийн ялгаруулж буй хүчлийг дорхноо саармагжуулна. Сода нь мөн суганы эвгүй үнэрийг арилгах шидтэй.
эрүүл мэнд
“Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн багийнхан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж, 100 хүнд үзлэг хийсэн байна. Тодруулбал, болор, болор цайх эмгэг, торлог шилэнцэрийн эмгэг, нүдний даралт, нүдний даралт болор цайх бусад эмгэгтэй хавсарсан гэх мэт оноштой тус бүр 25 өвчтөнд үзлэг хийжээ. “Орбис” эмнэлгийн багийнхантай хамт Улсын гуравдугаар төв эмнэлгийн нүдний мэс заслын тасгийнхан сургалтад хамрагдаж, орон нутгийн эмч, сувилагч нар хамтран ажилласан байна. Мөн өнгөрөгч сарын 27-31-ний өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Орбис эмнэлэгт нийт 46 хагалгаа хийжээ. Олон улсын нүдний эмч нарын баг манай улсын нүдний эмч, сувилагч, багаж, тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт ажлын байран дээрх сургалт явуулан нийт 99 нүдний эмч, 68 сувилагч, 16 инженерийг сургалтад хамруулсан байна.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын 2014 оны "Жагсаалт шинэчлэн батлах тухай" 215 дугаар тушаалаар Зайлшгүй шаардлагатай эмийн долоо дахь жагсаалтыг баталсан юм. Энэхүү тушаалыг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахаар болжээ. Уг жагсаалтыгwww.ubhealth.mn цахим хуудаснаас харах боломжтой.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон "Мишээл групп" ХХК, "Монолаб" ХХК, БНХАУ-ын Шанхай хотын SCIS ХХК, Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг хамтран Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 27-ны 13.30-14.00 цагийн хооронд “Мишээл экспо” төвд болох бөгөөд энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын газрын төлөөлөгчид, эрүүл мэндийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, олон улсын байгууллагууд зэрэг салбар бүрийн төлөөлөгчид оролцоно. Гурван өдрийн турш үргэлжлэх уг үзэсгэлэнд Олон улсын GE Healthcare, Medtronic, Covidien, Pentax, Nihon Kohden, Belimed AG, ERBE, Kangda, KHB, Microport, KDL, Boxun, Siling, Sanyou, General Care, Medi Land зэрэг эрүүл мэндийн салбарын дэлхийд тэргүүлэгч эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид оролцож, технологийн дэвшлийг Монгол Улсад анх удаа толилуулах гэж байгаа энэ аж.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам Засгийн газрын хэрэг эрхлэх газар, НҮБ-ийн Хүн амын сантай хамтран “Эрүүл мэндийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй” сэдэвт гурав хоногийн уулзалт, сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм байна. Сургалтын нээлтэд ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунцэцэг, ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр, НҮБ-ын ХАС-ын Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Эрдэнэчимэг нар оролцлоо. Түүнчлэн сургалтад нийслэл, орон нутгаас 50 гаруй төлөөлөл хамрагдаж байгаа аж.
эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж Монголд ирж, элэгний өвчлөлийн үзлэг хийх юм байна. Тодруулбал, тэрбээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд элэгний өвчлөлийн үзлэг хийх бөгөөд эмч Вивек Виж нь гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдаг юм байна. тэрээр дараах цагаар үзлэгээ хийх гэнэ. Үүнд : энэ сарын 11-ний өдрийн 14:00-16:00 цагийн хооронд харин 12, 13-ны өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоот өрөөнд үзлэг хийх гэнэ. Үзлэгтэй холбоотой мэдээллийг 99163272 утсаар авч болох юм байна
эрүүл мэнд
Лийр бол шүүс ихтэй, амин дэм A, B, C, D, E элбэгтэй, цангаа тайлдаг мөнч кали агуулагдаж байдаг амтат жимс юм. Үүнээс гадна, бас алимтай адил хүний бие цогцын эс болон нэхдэсийг эрүүл хэвээр нь байлгаж чаддаг исэлдүүлэгч агуулж байдаг. Лийр нь хэдийгээр тун амттай боловч түүний халууны болон тослогын хэмжээ нь маш бага байдаг тул амттай юм идэх дуртай мөртлөө таргалах дургүй хүмүүс идэхэд тохиромжтой жимс юм. Төрөл бүрийн амин дэм дутагдаж байгаа хүмүүс лийрийг илүүхэн идэж байх хэрэгтэй, цус дутагдсанаас болоод зүс царай нь хужийж байгаа хүмүүс лийрийг илүүхэн идэж байвал царай чинь өнгө орж эрүүл саруул болох юм. Бамбай булчирхайн хавдар ихтэй хүмүүст бол лийрт агуулагдаж байгаа йод нь эмчилгээний зохих үр ашиг олгодог юм. Лийр идэх нь бас гэдэсний үрэвсэл, хоол голох, шингээлтийн зам муудах, шээсний сүв улайх, хатуурах, тулайрах, амин дэм А дутагдсанаас болсон өвчин эмгэгт зохих эмчилгээний үр ашиг үзүүлдэг байна. Үүнээс гадна, лийрийн модны навчийг хатаагаад цайтай уувал шээсний сүвийн үрэвсэл, давсагийн үрэвсэл, шээсний сүвийн хатуурлыг эмчилж болдог. Хижээл насны хүмүүс лийрийг нэн илүү идэх хэрэгтэй. Тэрээр хүмүүсийн бие цогцын олон эрхтэнийг цэвэршүүлж, кальцын чанарыг хэвээр байлгахад тус болдог төдийгй цусны судсыг зөөлрүүлж, цусны нэн олон кальцыг ясанд хүргэхэд тус дөхөм үзүүлдэг байна. 100 гм лийрэнд 3 гм ширхэглэг эд агуулагдаж байдаг, энэ бол уусдаггүй ширхэглэг эд юм, өтгөн хатах болон шингээлтэд холбогдсон өвчин эмгэгээс сэргийлэхэд тустай, бас бөөр, гэдсийг цэвэршүүлж байдаг, өтгөн нь байнга хатуурдаг хүмүүс лийрийг нэн илүү идэж байх хэрэгтэй. Щинжилгээний дүнгээс үзвэл, тамхи татдаг юм уу шарсан мах их иддэг хүмүүсийн бие цогцод хурсан өмөн үүд нэрвэгдүүлж мэдэх бодис нь илүү байдаг бөгөөд лийр идвэл тодорхой хэмжээгээр буурдаг байна. Эрдэм шинжилгээний ажилтад, тамхи татдаг хүмүүст туршилт хийж, тэдэнд дөрвөн хоног дараалан өдөр бүр 750 гм лийр идүүлж, лийр идэхээс өмнөх байдал болон лийр идүүлсэнээс хойших байдлыг тодруулахын тулд шээсний шинжилгээ хийсэнд шал өөр дүн гарсан байна. Үүнээс гадна халуулсан лийрийн шүүсэнд өмөн үүг эсэргүүцэх чадалтай үлэмж хэмжээний фенол илэрсэн байна. Өмөн үүд нэрвэгдүүлэх тариа хийсэн цагаан хулгананд халуулсан лийрийн шүүсийг уулгасанд, цагаан хулганын шээснээс өмөн үүгийн хорыг тайлах эд гарсан байна, халуулсан лийрийн шүүс нь өмөн үүгээс сэргийлж болохыг мэдэж болох юм.Хүмүүс шарж хайрсан бэлэн хүнсний зүйл болон түргэн үйлчилгээтэй хүнсний зүйл идэх дуртай болж байгаа энэ үед, хоол идсэнийхээ дараа ганц лийр идэх нь эрүүл саруул аж амьдралын арга хэлбэртэй байхад нэвтрүүлэн дэлгэрүүлж болох зүйл байгаа юм. Харин амтат сайхан лийрийг идэхдээ хам хум үмхэлэх биш, хамгийн сайн нь сайтар зажлаж алгуур тайван идвэл ходоод гэдсэндээ гүйцэд шингээхэд ашигтай юм.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг өрнүүлж байна. Энэхүү үйл ажиллагаа нь улсын хэмжээнд өрх, айл бүрт хүрэх зорилготойгоор хэрэгжиж байна. Архи, тамхи, стресс, хөдөлгөөний дутагдал, эрүүл ахуй гэх зэрэг хорт зуршил, буруу дадлаас үүдэлтэй өвчнийг өнөөдөр амьдралын буруу дадал хэвшлээс үүдсэн өвчин, эмгэг гэж нэрлэх болсон. Манай орны хувьд төдийгүй дэлхий дахинаа амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалсан эмгэгүүд, өвчөлөүүд нэмэгдэж байгааг харгалзан үзжэ ЭМД сангийн санхүүжилтээр өрх бүрт амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүдийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг энэхүү довтолгооны арга хэмжээгээр хүргэж байгаа юм. Амьдралын буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг хянаж бууруулан, эрт арга хэмжээ авбал халдварт бус өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүний дотор зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижин өвчнийг 90 хүртэл хувиар, хорт хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг ДЭМБ зөвлөж байгаа аж. Хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг 100 хувь гэж үзвэл, амьдралын хэв маягаас үүдсэн хүчин зүйлс 50-55 хувийг, удамшлын хүчин зүйлс 15-20 хувийг, гадаад орчны хүчин зүйл 20-25 хувийг, эмнэлгийн хүчин зүйл 10 орчим хувийг тус тус эзэлж байгаа нь хүн бүр өөрөө эрүүл мэндээ хамгаалж чадахыг харуулж байгаа энэ аж. Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгосноор иргэд эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болж, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой дээрхи “Эрүүл мэндийн довтолгоо” –ны гарын авлага болох “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг хэвлүүлэн өрх бүрт хүргэхээр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад түгээж эхэллээ. Эдгээр газрууд хүлээн авсан гарыг авлагаа өрх бүрт түгээж Заавал хэвшүүлэх 21 дадлаа иргэдэд тайлбарлан таниулж, эдгээр дадлуудыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой болохыг ухуулан хэвшүүлэх ажлуудыг зохион байгуулах юм байна.
эрүүл мэнд
Эболагийн цусархаг халууралт өвчнөөр Африкийн Гвиней улсын иргэн өнгөрсөн оны 12 сард өвчилж, улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад уг халдвар тархан, энэ оны энэ сарын наймны байдлаар 1779 тохиолдол бүртгэгдснээс 961 тохиолдол буюу нийт өвчлөгсдийн 54.0% нас бараад байна. ДЭМБ уг халдварын байдлыг авч хэлэлцээд, өндөр эрсдэл бүхий нийгмийн эрүүл мэндийн аюултай, онцгой нөхцөл байдал үүссэнийг зарласан байна. • Эбола вирусын өвчин (өмнө нь Эболагийн цусархаг халууралт гэж нэрлэдэг байсан) цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин юм. • Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай • Энэ өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий Төв болон Баруун Африкийн орнуудад бүртгэгдсэн. • Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг. • Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина. Нас барсан өвчтнийг оршуулах үед эмгэнэж гашуудсан төрөл төрөгсөд нь бие махбодитой нь хүрэлцэх үед мөн халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна. • Өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 7 долоо хоног (49 хоног) хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах боломжтой. • Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай. • Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг. • Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгдэнэ. • Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ. Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ. • Эбола вирусын өвчний оношийг эцэслэн тавихын өмнө хумхаа, шигеллёз, холер, менингит зэрэг бусад вирусын шалтгаант цочмог өвчнүүдийг үгүйсгэх ёстой. • Оношийг лабораторийн ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр эцэслэн баталгаажуулна. • Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй байна. Хилийн дээс алхаж буй зорчигчдод дараахь зөвлөмжийг хүргэж байна. • Дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх. • Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд: -Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх; -Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх; - Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх; - Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх; - Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх. - Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт дээрх (орох, гарах хуудас arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх. -Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш гурван долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд шууд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна.
эрүүл мэнд
Гвиней улсад тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ оны дөрөвдүгээр сарын долооны байдлаар Эбола цусархаг халууралтын нийт 151 тохиолдол бүртгэгдсэнээс 98 нь нас баржээ. Батлагдсан өвчтөний 14 тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан байснаас найм нь нас барсан байна. Энэ нь эмнэлгийн нөхцөлд халдвар тархах эрсдэлтэйг харуулж байна. Бүртгэгдсэн тохиолдолтой хавьтал болсон 375 тохиолдлыг хяналтдаа авсан байна. Иймээс Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал, жуулчлал, албан болон хувийн ажлаар түр хугацаагаар зорчихгүй байхыг анхааруулж байна.” хэмээжээ. Эбола вирус тархсантай холбоотойгоор ийм анхааруулгыг ДЭМБ-аас гаргаад байгаа юм байна. Өвчин гэнэт эхэлж, 39-40 хэм хүртэл халуурах, толгой өвдөж бөөлжих, дотор муухайрч, цаашид цусаар бөөлжих, эхлээд усаар, цаашдаа цусархаг шингэнээр суулгах, хэвлийгээр тархмал өвдөх, сэтгэц өөрчлөгдөж нойрмог болох, нүдний салстын судсууд өргөсөн улайж өвдөх, зүрхний булчин үрэвсэж, артерийн даралт буурах, элэг дэлүү томрох, их биеэр гүвдрүүт тууралтууд гарах шинжүүд илэрвэл уг өвчнийг сэжиглэнэ. Халдвар ихэвчлэн ахуйн хавьтлын замаар тархах боловч агаар дуслын болон бэлгийн замаар халдварлаж болох нь тогтоогджээ. Мөн ариутгаагүй зүү, тариураар ч халдвар дамжих бололцоотой. Халдвартай цус, шүүрэл, эрхтэн, үрийн шингэнтэй шууд харьцахад хүнээс хүнд халдвар тархана.Эмнэлгээс шалтгаалсан халдвар элбэг тохиолддог, Зайрт халдвартай зүү тариур хэрэглэсэн бүх өвчтөнүүд бүгд нас барсан. Эмнэл зүйн эдгэрэлтээс хойш долоо хоногийн дараа үрийн шингэнээр халдвар дамжсан байна.Манай оронд гадаад харилцаа, аялал, жуулчлал, зам тээврийн хөгжил, дэлхийн цаг уурын дулааралттай холбогдон уг өвчнийг судлаж мэдэх, мэдээлэлтэй байх шаардлага гарч байна. Иймээс Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал, жуулчлал, албан болон хувийн ажлаар түр хугацаагаар зорчихгүй байхыг анхаарууллаа.
эрүүл мэнд
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн арваннэгдэх удаагийн цахим хурал боллоо. Тус хуралд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Л.Оюунбилэг, Л.Оюунтунгалаг, Ж.Амарзаяа, П.Тогтохжаргал, УНТЭ-ийн ЯТТ-ийн эрхлэгч С.Алтансүх нар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, аймгийн НЭ-ийн нийт 15 байгууллагын яаралтай тусламжийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн, эмч ажилчид оролцсон аж. Уг хурлаар яаралтай тусламжийн тасгийн 14 хоногийн үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, Говьсүмбэр болон Дорноговь аймгуудын яаралтай тусламжийн үйл ажиллагааг танилцуулсан видео болон илтгэл тавигдсан. ЭМХТ-ийн ЯТЗХ-ийн дарга Ж.Энхзул улирлын онцлогтой холбоотой яаралтай тусламжийн тасгийн бэлэн байдлын талаар, ЯТЗХ-ийн мэргэжилтэн П.Тогтохжаргал Тарваган тахлын үеийн үзүүлэх сургалтын бэлэн байдлын талаар тус тус товч мэдээлэл өгсөн. Мөн Нойр булчирхайн хурц үрэвслийн үеийн яаралтай менежмент сэдвээр дэлхий нийтийн сүүлийн үеийн баримталж байгаа эмчилгээний талаар УНТЭ-ийн ЯТТ-ийн эрхлэгч С.Алтансүх сонирхолтой, шинэлэг мэдээлэл хийжээ.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ сарын 10,11-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах асуудлаарх Улс төрийн тунхаглалын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалтад оролцлоо. Тэрээр манай улсын халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа. Сайд илтгэлдээ, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнийг хянах үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн бөгөөд “Эрүүл мэндийн довтолгоон” арга хэмжээг зохион байгуулж, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэхийн тулд айл өрх бүрт хэрхэн хүрч, ажиллаж байгаагаа танилцуулсан нь ихээхэн анхаарал татлаа. Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулж, бодлогын баримт бичиг батлуулах, салбар хоорондын үйл ажиллагааг эрчимжүүлэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зэргээр бодит арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүрч буйг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2009 онд санаачилсан "Архигүй Монгол" хөдөлгөөн, Тамхины хэрэглээнд хяналт тавих хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан зэргийг танилцуулж, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд тодорхой ахиц гарч буйг дурдав. Архины зохистой хэрэглээний тухай Олон улсын хүрээ конвенци байгуулж хэрэгжүүлэх тухай манай улсын санаачлалыг урагшлуулах чиглэлээр үндэсний болон олон улсын түвшинд өрнүүлж буй яриа хэлэлцээгээ тууштай үргэлжлүүлэхээ илэрхийлж, нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа сайд Н.Удвал хэлсэн үгэндээ мөн онцлов. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал доктор М.Чантай уулзаж санал солилцсон юм байна.
эрүүл мэнд
Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан “Олон улсын хурал, сургалт”-ыг Монгол улсад анхлан зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Шинжлэх ухаан технологийн ерөнхий хөгжлийн хурд улам нэмэгдэж буй өнөө үед хүний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, өвчин эмгэгийг оношлох, сэргийлэх эмчлэх, алдагдсан бүтэц үйл ажиллагааг нөхөн сэргээх арга ажиллагаа байнга шинэчлэгдэн, мөн эрүүл мэнд-анагаах ухааны технологийн дэвшил ч хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ нь шинжлэх ухааны шинэ мэдээллийг цаг тутамд тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхийг шаардаж байгаа бөгөөд уг мэдээллийг дамжуулах гол хэрэгсэл нь цахим болон хэвлэмэл сэтгүүлүүд байдаг. Эдгээр сэтгүүлийг хөгжүүлэх нь анагаах ухааны салбарт ажиллагсдад нэн шаардлагатай байгаа юм. Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан олон улсын хурал, сургалтыг энэ сарын 13-17-нд Манай улсад зохион байгуулахаар болж бэлтгэл ажлыг хангаад байгааг дуулгалаа. Хурал, сургалтад Ази, номхон далайн бүсийн 15 орны 50, манай орны 150 гаруй төлөөлөгч оролцох гэнэ. Манай улс дээрх байгууллагуудын гишүүн бөгөөд 2008 оноос хойш үйл ажиллагаанд нь тогтмол оролцож, анагаах ухааны арваннэгэн сэтгүүлээ бүртгүүлж, эдгээр сэтгүүлийн цахим мэдээний санг байгуулж, шинжлэх ухааны нотолгоог эрүүл мэндийн салбарын бүх шатанд цаг алдалгүй шуурхай ашиглах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Өргөн уудам нутагтай хүн ам нь тархай бутархай оршин суудаг манай оронд анагаахын сэтгүүлүүдийн цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд олон нийтэд анагаах ухааны шинэ мэдлэг, мэдээлэл түгээгдэж, дэлхийн бусад орны судлаачид, манай эрдэмтэн судлаачдын бүтээлтэй танилцах, шинжлэх ухааны нотолгоог эрүүл мэндийн бүх шатанд цаг алдалгүй шуурхай ашиглах боломжийг бүрдүүлж байна. Манай улсад анхлан зохион байгуулж буй энэ удаагийн олон улсын хурал анагаахын сэтгүүлүүдийн өнөөгийн стандарт болон хэтийн төлөв, олон улсын стандартад нийцсэн мэдээллийн нэгдсэн санг баяжуулах, анагаах ухааны эрдэм судлалын ажлын чанар үр дүнг сайжруулахад зөвхөн Монголын төдийгүй Ази, Номхон Далайн бүсийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Олон улсын хамтын ажиллагаа нь анагаах ухааны сэтгүүл зүйг хөгжүүлэх, эрдэм судлалын ажлын чанар үр дүнг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд мэдлэг мэдээлэл нэвтрүүлэх, оновчтой шийдвэр гаргаж хэрэгжүүлэхэд ихээхэн чухал юм хэмээн тэд хэллээ. Энэхүү хамтарсан хурлын үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг шуурхай түгээх тогтолцоог хөгжүүлэх, анагаах ухааны эрдэм судлалын ажлын чанар, үр дүнг сайжруулахад чиглэгддэг.
эрүүл мэнд
-Би Говь-Алтай аймагт төрсөн. Эцэг, эх маань Говь-Алтайн уугуул. Гэхдээ би ой гарантай байхдаа хотод ирсэн. Бусдын л адил цэцэрлэгээр хүмүүжиж, сургуульд сурсан. Хүүхэд нас маань бага тойрогт өнгөрсөн. 23 дугаар дунд сургуульд сурдаг байлаа. Зундаа зусланд, бусад үед байрныхаа гадаа эрэгтэй хүүхдүүд юу тоглодог, тэр бүгдийг л тоглож өссөн. Гэхдээ “гардан байлдаан”-д их сайн байсан шүү. Ахдаа үүрүүлдэг болохоор баатар нь болдог байсан юм байлгүй, өөртөө их л итгэлтэй байлддаг байсан санагдаж байна. -Дөрвүүлээ. Бүгдээрээ хөвгүүд. Би нэг ахтай, дороо хоёр дүүтэй. Ойрхон төрсөн болохоор дээд, доод айлынхнаа ч зүгээр байлгадаггүй хөдөлгөөнтэй хүүхдүүд байлаа. Их л зодоон, нүдээн хийдэг. Тэр үеийнхэн мэдэх байх, “бариа” гэж. Гэхдээ битгий буруугаар ойлгоорой. Буруу замаар явж байсан юм огт биш. Хажуугаар жаахан эвгүй харж зөрсөн ч юм уу, эсвэл харагдаж үзэгдээгүй хүүхэд явахыг хараад шоглох, за мөн ангийнхаа сул дорой нэгнийг өмөөрөх зэргээс болоод зодоон хийчихдэг байлаа. Бас болоогүй ээ, ангийн “атаман” гэж байгаа. Гэхдээ бусад “атаман”-уудыг бодвол онц сурлагатай “атаман” юм шүү. -Өгч ч байгаагүй, авч ч байгаагүй. Би тэр талдаа маруухан байсан. -Тийм шүү. Янз бүрийн хамтлаг их гардаг байсан. Гэхдээ би урлагт ёстой муу. Нэг их бүжиг дуу гээд яваад байдаггүй байсан. -Би зургадугаар ангиасаа “Оточ маарамба”-ын сургуульд шилжин орсон. Тэнд хичээлийн араас гарах хэцүү. Цаг, наргүй л хичээлээ давтана. Юм их цээжлэх хэрэгтэй. Тэгээд л “атаман”-аа хийх завгүй болсон юм болов уу даа. Тэр үеэс л тэвчээртэй болсон, хатуужсан. - -Бага байхдаа зураач болохыг мөрөөддөг байлаа. Тэгсэн нэг өдөр гэнэт муу хүмүүсийг барьдаг мөрдөн байцаагч болмоор санагдаад явчихсан. Тэгж байснаа жүжигчин ч дажгүй юм шиг бодогдоод л нэг мэдэхэд эмч болчихон. -Магистрт сурч байхдаа танилцсан. Бид хоёр хүүхэдтэй. Жирийн л гэр бүл. Би ер нь гэр бүлийнхээ талаар ярих дургүй л дээ. Тэднийгээ олны хараанаас хол байлгахыг хүсдэг. -Маш бага. Өглөө эрт гарна. Орой 22.00 цагаас өмнө орох нь ховор. Уг нь амралтын өдөр эхнэр хүүхдүүдээ аваад салхинд гарах, хоолонд орох юмсан гэж их боддог. Даанч зав гарахгүй юм. -Анх Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагаанд оролцдог байлаа. Тэгж яваад л намд элсэх шийдвэр гаргаж улс төртэй холбогдсон юм. 2011 онд батламжаа авсан. -Дэлгүүрт ороход л мэдрэгддэг. Худалдагч нь таньдаг нүдээр харах ч юм уу. Алхах гишгэх, хэлж ярих үгээ хүртэл хянаж байх хэрэгтэй болсон. Гэр бүлдээ зарцуулах цаг хомс боллоо. Найз нөхдийн хүрээ хумигдлаа. Ер нь л өөрчлөгдсөн дөө. -Нэг биш хэд хэдэн удаа шантрах үе байсан. Яг өөрийнхөөрөө асуудлыг шийдэж чаддаггүй. Тухайн салбарынх нь сайд эрх мэдлийг зөвхөн өөр дээрээ авах нь миний хувьд хязгаарлагдмал санагдаж, юу ч хийж чадахгүй, хуулиараа болохгүй үед шантарч байсан. Одоо бол харьцангүй гайгүй болсон. Бүхэн эрхийн маань хугацаа ч талдаа орчихлоо. Одоо шантарч буцах эрх надад байхгүй. - -Хэлсэндээ хүрдэг, эхэлснээ дуусгадаг, үнэнч хүнийг хүндэлдэг. -Болж өгвөл худлаа хэлэхгүйг хичээдэг. Амласан зүйл маань надаас шалтгаалахгүйгээр намайг худалч болгоход жаахан гутардаг. Түүнээс биш чадах зүйлээ л хүнд амладаг даа. Тэгэхээр хэлсэндээ хүрдэг гэж болох байх. Мөн өдийг хүртэл өөрт минь байсан чанар бол махруу зан. Заавал эхэлсэн зүйлээ дуусгах гээд суучихдаг. Үнэнч зан бол бас л надад байдаг сайн чанаруудын нэг. -Ёстой ноцтой нэг сул тал бол хүнд “үгүй” гэж хэлж чаддагүй. Хүнд туслах дуртай мөртлөө гуйлтыг нь биелүүлж чадахгүй бол өөрөө дагаад гутардаг тал бий. Зарим хүмүүс энэ занг минь ч сайн мэддэг болчихсон юм шиг байна лээ. Янз бүрийн гуйлт орж ирнэ, хэцүү шүү дээ. -Хүлээн авнаа авна. Гаднаа эсэргүүцэж байсан ч дотроо их боддог. Гэхдээ шүүмжлэл гэхээс илүү зөвлөгөөг маш сайн хүлээн авдаг. -Би нэг их олон найзтай биш. Хэвийн харилцаатай найзууд бол зөндөө бий. Дотны найз ховор. Бүр их итгэлтэй найз бол гурав дөрөвхөн л бий. Миний хэлэх дуртай “Кто всем друг, тот ничей друг” гэдэг үг бий. Хүн болгоны найз бол хэний ч найз биш гэж. Энэ үгний цаана маш том философи явж байдаг. -Өмнө нь найзуудтайгаа караокед орвол дуулчихдаг, хааяа шөнийн клубт ороод бүжиглэчихдэг байсан. Дэд сайд болоод энэ бүгдийг мартсан. Угаасаа ч архи огт уудаггүй хүн л дээ би. Харин сүүлийн үед улаан вино ууж сурдаг юм билүү гэж бодоод байгаа. Зайлшгүй ёслол, арга хэмжээний үеэр ч тэр, эрүүл мэндийн хувьд ч тэр улаан вино бага зэрэг уух хэрэгтэй юм шиг байна лээ. -Эмч хүний хувьд салбарынхаа сайд болохыг хүсэлгүй яахав. Тэр зэргийн амбицгүй хүн дэд сайд хийнэ гэж байхгүй шүү дээ. Салбарын сайд болохын төлөө цаашдаа ч ажиллана гэж бодож байгаа. Тогтолцоог ойлголоо, тодорхой хэмжээнд туршлага суулаа, тодорхой хугацаанд сайдыг орлож үзлээ, юм ойлголоо. Сайдын алба хашихад ямар хүндрэл тулгардаг, ямар давуу талууд байдаг, мөн эрх мэдлийн ялгаа, ямар боломж байдгийг мэдэрлээ. -Маш бага. Уг нь хэрэглэдэг байсан. Гэхдээ бүгдийг нь хаачихсан. Тэднийг ашиглах зав ч гарахгүй юм. -Олон хүний амьралыг өөрчилж чадах асар том боломж гэдгийг харж байна. Нөгөө утгаараа улс төр ямар бохир юм гэдгийг харж, хааяа харамсдаг. -Ер нь бол ажил урагштай яваа. Харин эв нэгдэл үгүйлэгдэж байна уу даа гэж хардаг. Манай нам эвтэй л байвал амжилт хүлээж байгаа. Задрах тусам хүнд жилүүд харагдаж байдаг. Гэхдээ энэ эв нэгдэл, хагарал гэдэг чинь ардчилал л гэсэн үг шүү дээ. Энэ бол дотоод ардчилал. Үүнийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. -Улс төрөөр дор хаяж найман жил явна гэж бодож байна. Дараа нь байдлыг харна. Ирээдүй харагдахгүй бол эмчийнхээ ажлыг хийнэ гэж бодож байна.
эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн чих хамар хоолойн тэнхимийн бааз эмнэлэг “ЭМЖЖ” чих хамар хоолойн клиник, эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Австралийн кохлеар фирм, Италийн ромын их сургууль, Сөүлийн үндэсний их сургуулийн эрдэмтэн профессоруудтай хамтран “ Дунгийн суулгац 03”, “Дунд чихний бичил мэс засал” хамрын эмгэгийн үеийн бичил мэс засал” сэдэвт семинаруудыг зохион байгууллаа. Энэүү семинарт 21 аймаг, есөн дүүргийн чих хамар хоолойн эмч нар оролцож, дэлхийн чих хамар хоолойн салбарт нэвтэрч байгаа шинэ мэс заслын арга ажиллагаатай танилцаж, туршлага судлаж хэдэн өдрийг өнгөрүүлж байна. Энэ семинарийн үеэр дэлхийн чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Kim Chong Sun, дэлхийн чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч Италийн ромын их сургуулийн профессор Desiderio Passali, АШУ-ны доктор, профессор, МУ-ын хүний гавъяат эмч Б. Эрдэнэчулуун оролцсон нийт дөрвөн орны 18 доктор профессорууд, монгол улсын чих хамар хоолойн доктор профессорууд хамтран мэс засал хийж, орон нутгаас хүрэлцэн ирсэн 100 гаруй эмч нарт шууд дамжуулан үзүүлж, санал бодлыг нь сонсож, харилцан ярилцах бүрэн боломжоор хангасан сургалтууд болж өнгөрлөө. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн чих хамар хоолойн тэнхимийн бааз эмнэлэг “ЭМЖЖ” клиник чихний хагалгааг эх орондоо дэлхий түвшинд хүргэн хийж амжилттай ажиллаж байгаа бол цаашдаа хамрын хагалгааг мөн энэ түвшинд хүргэн ажиллахаа мэдэгдсэн юм байна.
эрүүл мэнд
Хүүхэддээ зөөлөн тоглоом сонгохдоо юун түрүүнд тоглоомыг хийсэн материалд анхаарлаа хандуулбал зохино: шошгон дээр нь харшил өгөхгүй гэсэн бичиг байх ёстойгоос гадна үс нь зөөлхөн байвал зохино. Ширүүн синтетик үс хүүхдийн нүүр гарны арьсыг цочроох магадлал их. Үүнээс гадна тоглоомны үсийг зулгааж үзэхээс бүү ичээрэй. Үс нь бат бөх биш бол хүүхдийн тань ам хамар руу орох болно шүү дээ. Мөн, тоглоомны нүд, хоншоор зэргийг ч татаж чангааж үзэх нь чухал. Муу бэхэлгээтэй бол хүүхэд амархан тасдана, тэгээд амандаа хийнэ – үүнээс ямар ч аюул гарч болно. Тоглоомны үйлдвэрээс гарсан чанартай тоглоомны нүд, хамар зэрэг жижиг деталиуд их биендээ бат бөхөөр оёгдсон байдаг. Дээрээс нь тавьж оёсон ч биш, тэр тусмаа наасан биш байх учиртай. Наасан нүдтэй бол дуураймал, “хулхи” тоглоом байна гэсэн үг. Ийм тоглоомноос холуур тойрсон нь дээр: будагны чанар, материалын чанар нь ямар ч баталгаагүй байж таарна. Мөн иймэрхүү чанаргүй, оёдол муутай тоглоомыг угаалгын машинд угаах явцад хэдэн хэсэг салаад явчихдаг. Зөөлөн тоглоомны арчилгаа цэвэрлэгээ Зөөлөн тоглоомыг угаахгүй байж болохгүй: “тоосонд нугасгүй амьтан” болохоор маш их тоос өөртөө татдагаас гадна “идэвхитэй тоглогддог” тоглоом амархан хиртдэг. Тиймээс, сард нэг удаа угаалгын машины зөөлөн хэмээр угааж байх хэрэгтэй. Хэрэв гар аргаар угаах заавартай байвал шампуньтай усаар арчаад, цэвэр усаар зайлна. Илүүдэл усыг нь базаж шавхаад өлгөж хатаана. Мөн тоос сорогчоор ч цэвэрлэж болно, гагцхүү тоос сорогчныхоо хошууг угааж цэвэрлэсэн байх хэрэгтэй. Тоосны хачиг хүйтэнд тэсвэр муутайг нь ашиглан тоглоомыг үе үе хөлдөөгчинд хийж байхад сайн. Хасах 18 хэмийн хүйтэнд тоосны хачиг 2 – 3 цагийн дотор үхдэг. Хими цэвэрлэгээний хувьд гэвэл: химийн хүчтэй бодиснуудын үлдэгдэл хүүхдэд хэрхэн нөлөөлдөг нь бараг судлагдаагүй асуудал гэж хэлж болно. Дашрамд дурьдахад, хүүхэд дөрвөн нас хүртлээ өөрийн эргэн тойронд байгаа эд юмсыг амьд мэтээр хүлээж авдаг. Тоглоомныхоо чихийг тасрахад түүнийг өвдөж байгаа хэмээн санаа нь зовно, хуучирч муудсан тоглоомыг нь хаячихвал дотны найзаасаа хагацсан мэт эмзэглэнэ. Тиймээс “тахир дутуу” болсон тоглоомыг нь хаях биш, нялх үртэйгээ хамт засч тордож байгаарай.
эрүүл мэнд
Анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн гайхалтай нээлтийг хүргэж байна. Монголын маань хаа сайгүй ургадаг айрагтай төстэй амттай гишүүнэ ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахарыг идэж устгадаг байна. Түүнийг хэрэглэснээр дөрөв хоногийн дараа хавдрын эсийг 86 хувь, зургаа хоногийн дараа 100 хувь устгадаг нь тогтоогдсон байна. Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөө үзүүлдэг ажээ. Гишүүнэ нь кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас манайх шиг газтай ундаа их уудаг хүмүүст тун ч чухал эм болох юм байна. Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол 20 минут жигнэх нь хавдрын эсийг устгагч полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдгийг Английн эрдэмтэд тогтоосон талаар http://www.wired.co.uk/-д мэдээлжээ. Мөн ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг. Харшилд тун сайн эм болдог байна. Харин эмчилгээний хугацаа долоо хоног л байх ёстой, түүнээс хэтэрч болохгүй гэжээ. Гишүүнийг эмчилгээний журмаар хэрэглэдэг дэлхий нийтийн арга: Хагас цайны халбага ишийг 1 аяга усанд хийж, 10 минут буцалгаад ууна. Энэ маягаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. Нийт 7 хоног. Одооноос эхлээд 9 сар хүртэл ургасан байдаг тул түүгээд, эргэн тойрныхоо хүмүүст өгч байхад туйлын хэрэгтэй ургамал юм байна. Харин түүхдээ үндсээр нь суга татах биш хөрснөөс бага зэрэг дээгүүр хайчилж аваад идвэл үр хойчдоо үлдээж чадна. Ирэх жил бас л түүсэн газраасаа идэх боломжтой гэсэн үг юм. Навч нь хортой тул зөвхөн улаан өнгөтэй ишийг нь иддэг байна. Навч нь органик пестицид буюу шавьж устгагч бодис болдог аж.
эрүүл мэнд